Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 413

 

Д.Н, Б.Ж, Я.А нарын

нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн

Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан “Баянзүрх дүүргийн газрын албанаас иргэн Д.Д-ийннэр дээр 18647311594457 гэх нэгж талбарын дугаараар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Дандарбаатарын гудамж хаягт байрлах 272 м.кв эдлэн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”,

Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн иргэн Л.П-тхолбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”,

Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийг хүчингүй болгож Ц.Баяр, Д.Жамьян, Г.Содбаатар нарт эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар иргэн Д.Н, Б.Ж, Я.Анарт амины орон сууцны зориулалтаар тус тус газар олгохыг даалгах” тухай.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0234 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0455 дугаар магадлал,

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Гуравдагч этгээд Л.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Д нар,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0234 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, Б.Ж, Я.Анарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн газрын албанаас иргэн Д.Д-ийн нэр дээр 18647311594457 гэх нэгж талбарын дугаараар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Дандарбаатарын гудамж хаягт байрлах 272 м.кв эдлэн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн иргэн Л.П-т холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийг хүчингүй болгож Ц.Б, Д.Ж, Г.С нарт эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар иргэн Д.Н, Б.Ж, Я.А-т амины орон сууцны зориулалтаар тус тус газар олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0455 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0234 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “...Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1...” гэснийг хасч, “...Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.10...” гэж, “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 30 дугаар зүйлийн 30.1.8...” гэснийг нэмсэн өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Л.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд Л.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Газрын албыг 2004-2006 онд газрын кадастрын бүртгэл хийхдээ нэхэмжлэгч 3 иргэний хуваарьт газраас тасдан авч Д.Д-ийннэр дээр кадастрын нэгж талбар үүсгэн, бүртгэл хийсэн үйлдэл нь илт хууль бус байна гэж үзжээ.

4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 142 тоот захирамжаар Л.П-т 272 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг анх удаа, шинээр олгосон. Л.П-т газар олгосон захирамж нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан шаардлагыг хангасан байхад давж заалдах шатны шүүх Л.П-ыг иргэн Д.Д-гээс газар эзэмших эрх шилжүүлэн авсан, уг газар нь нэхэмжлэгч 3 иргэний газартай давхцаж байна хэмээн үзэж, шийдвэрлэж буй явдал нь өөрөө үндэслэлгүй байна.

5. Давж заалдах шатны шүүх Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны “Барилгын байршил тогтоох тухай” 54 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон мэтээр магадлалд дурдсан.

6. Тэгвэл 1991 оны 54 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч 3 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй, газрын хэмжээ, байршлыг нарийн тогтоож заагаагүй, уг тогтоолоор орон сууцны барилга барих газрын байршил тогтоосон. Тийм байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны “Барилгын байршил тогтоох тухай” 54 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон хэмээн дүгнэж, шийдвэрлэж буй явдалд гомдолтой байна.

7. Давж заалдах шатны шүүх нь Баянзүрх дүүргийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 21.2.3 болон 21.5.3 дугаар зүйл, заалтыг зөрчиж, иргэн Л.П-тгазар олгох шийдвэр гаргасан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэжээ.

8. Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2008 онд Л.П-т анх газар эзэмших эрх олгох үед уг газар хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон тухайн сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш байсан.

9. Тиймээс уг газрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Л.П-тэзэмшүүлэх шийдвэр гаргасан явдал нь хуулиар тогтоосон эрх хэмжээ, чиг үүргээ зөрчөөгүй байна. Тийм байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх Л.П-ийн эзэмшил газар нь 2008 онд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон тухайн сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар мөн байсан эсэхийг нягтлан тогтоолгүйгээр, бичгэн нотлох баримтад үндэслэлгүйгээр хэргийг шийдсэнд гомдолтой байна.

10. Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд томилогдсон шинжээч нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн гэх газар нь кадастрын зураг байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд ороогүй, газрын байршил, хил зааг, эргэлтийн цэгүүдийг тогтоосон акт байхгүй зэрэг байх тул нэхэмжлэгч нарын эзэмшил гэх газар нь Л.П-ийн газартай давхцаж байна гэж тогтоох буюу үзэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч нарын зүгээс 2006 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргаж өгч байсан газрын байршлын зургуудаас харахад Л.П-ийн эзэмшиж буй газар дээр газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй болох нь харагдана.

11. Нэхэмжлэгч нар нь хуучин хашааны газраа одоо ч эзэмшиж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан байгаа тухайн газрын байршлын талаарх эрх бүхий байгууллагаас гаргаж ирүүлсэн газрын кадастрын зургуудаас үзэхэд Л.П-ийн эзэмшил газар нь хэн нэгний эзэмшил газартай давхцаагүй болох нь харагдана. Тийм байхад нэхэмжлэгч нарт шинээр газар эзэмшүүлэхийн тулд бусдыг эзэмшил газрыг хүчингүйд тооцож буй анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд иргэн Л.П-ийн эрх ашгийг хохирооход хүргэж байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд “Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол Захиргааны хэргийн шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх”-ээр заасан. Гэтэл тус захиргааны хэргийг анхан шатны шүүх нь бүрэлдэхүүнгүй хянан шийдвэрлэж, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэж байна.

13: Иймд Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0234 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0445 дугаар магадлалыг тус тус хүчингүйд болгож, нэхэмжлэгч Д.Н, Б.Ж, Я.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

15. Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны /тухайн үеийн/ 1991 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Барилгын байршилт тогтоох тухай” 54 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар инженерийн төвлөрсөн шугамд холбогдох Эрүүл мэндийн яам, хотын Барилга трестийн 15 айлын орон сууцны барилгыг барихад зориулж Найрамдал /одоогийн Баянзүрх дүүрэг,16 дугаар хороо/ дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хотын Коментатурын зүүн талд байршуулан 0.4 га газар олгосон, уг газар дээр 1991 оноос 1995 оны хооронд 16 айлын орон сууцны “А”, “Б”, “В” блок бүхий 3 хэсэг барилга баригдсан, “В” блокийн барилгад амьдардаг сууц эзэмшигч нэр бүхий 6 иргэнээс өөрсдийн өмчилж буй амины орон сууцанд ногдох хэсэг, мөн барилгын орчны газрыг тус тусын ашигладаг хэмжээгээр газрын баталгаат хэмжээ тогтоосон актын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан, үүнд нэхэмжлэгч Д.Н нь 399 м.кв газар, нэхэмжлэгч Я.Ань 270 м.кв газар, нэхэмжлэгч Б.Ж 384 м.кв газрыг эзэмшихээр тус тус 2006 онд нийслэлийн Газрын албанд хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

16. Мөн “В” блокод амьдардаг дээрх 6 иргэдийн “эзэмшихээр хүсэлт болгосон газар”-ыг нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ зөвхөн барилгын /өмчилж буй орон сууцанд ногдох хэсэг/ сууриар эзэмшүүлсэн нь хууль бус гэх үндэслэлээр тэдгээр иргэд шүүхэд маргасан ба нэхэмжлэгч иргэдэд “...16 айлын орон сууцны орчны газарт бусдад газар эзэмшүүлсэнтэй адил нөхцөл байдлаар газар эзэмшүүлэх асуудлыг хянан шийдвэрлэх”-ийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаар шийдвэрийг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 372 дугаар магадлал, мөн шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн ба шүүхийн эдгээр шийдвэрүүдээр  “...15 айлын орон сууцны барилгыг барихад зориулан 0.4 га газар олгосон Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 54 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байхад тэдгээрийн газар эзэмших газрын хэмжээг багасган шийдвэрлэж, нэр бүхий 6 иргэдийн урд тогтоосон хэмжээгээр газар эзэмших эрхийг хөндсөн болох”-ыг тогтоожээ.

17. Эндээс үзвэл, нэхэмжлэгч Д.Н, Я.А, Б.Ж нар нь тухайн үеийн Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 54 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам, хотын Барилга трестийн 16 айлын барилгад зориулан олгогдсон 0.4 га газрын дотор амины орон сууцны зориулалтаар 1995 оноос бодитойгоор ашиглаж, эзэмшиж ирсэн тус тусын газраа эзэмших эрхтэй, гэтэл уг газрын дотор нэгж талбарын дугаар үүсгэн 272 м.кв газрыг иргэн Д.Д-ийннэр дээр газрын мэдээллийн санд 2008 онд бүртгэсэн Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа тухайн үед мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг үндэслэлд хамаарч, илт хууль бус акт болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

18. Түүнчлэн, Д.Дэчин, түүний охин Д.Түмэнжаргал нарын Л.Пүрэвжавтай байгуулсан 2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 272 м.кв газрыг худалдсан тухай хэлцэл, үүнийг үндэслэн уг газрыг эзэмшихээр гаргасан Л.П-ийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар түүнд амины орон сууцны зориулалтаар уг газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудад нийцэхгүй, үүний улмаас нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий газартай давхацсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

19. Үүний зэрэгцээ, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 54 дүгээр тогтоолоор 16 айлын орон сууцны барилгыг барихад зориулан олгогдсон 0.4 газрын дотор нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхтэй болохыг дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу шүүхээс уг баримтыг дахин үнэлэхгүй бөгөөд маргаан бүхий 272 м.кв газар нь уг 0.4 га газрын дотор байгаа, нэхэмжлэгч Д.Н, Я.А, Б.Ж нар нь тус газрыг оролцуулан газар эзэмших хүсэлт гаргаснаас хойш уг газрыг Д.Д-ийннэр дээр бүртгэж улмаар гуравдагч этгээд Л.П-тэзэмшүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь хууль бус юм.

20. Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...кадастрын бүртгэл хийх үед тухайн газар нь нэхэмжлэгч 3 иргэний эзэмших, ашиглах эрхэд байгаагүй, тэдэнд эрх олгосон шийдвэр гараагүй,... тэдний хуваарьт газраас тасдан авсан гэж үндэслэлгүй дүгнэсэн,... газрыг давхцуулан эзэмшүүлээгүй,... үйл баримтыг буруу дүгнэсэн” гэх агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

21. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.6-д “шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх”-ээр заасан, уг хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасанд нийцсэн тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бүрэлдэхүүнгүй шийдвэрлэж, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

22. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 228 дугаар тогтоолоос хойш Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/638 дугаар захирамжаар Л.П-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байх бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан нэхэмжлэгч нарын хүсэлтийг мөн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хангаж, хэргийг ердийн журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дараа нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн Л.П-тхолбогдох хэсгийг “хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлээ “илт хууль бусад тооцуулах”-аар өөрчилжээ.

23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь шүүх хуралдааны өмнө хэдийд ч нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй, дээрх 2015 оны А/638 дугаар захирамжаар 2008 оны 142 дугаар захирамжийн Л.П-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон, энэ тохиолдолд шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг баримталж шийдвэрлэх боломжтой, харин тухайн тохиолдлын хувьд мөн хуулийн 106.2.3-т заасны дагуу ... илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу хэдий ч энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхөөр алдаа биш тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүчингүй болсон захирамжийг илт хууль бус гэж үзэх буй нь үндэслэлгүй” гэх гомдлоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

24. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0445 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ