Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

Шүүгдэгч *******, ******* нарт 

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Шүүгдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Д.Уранчимэг

Шүүгдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч Г.Доржготов, Л.Бор

Хохирогч *******, ******* /цахимаар/, ******* түүний өмгөөлөгч Б.Бурмаа, П.Адъяасүрэн /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Д.Номингоо нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч *******,  шүүгдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор  шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1814006280189 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр, хаалттай хянан хэлэлцэв.

1. шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 2005 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ийн , / РД: /,

2. шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 12 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид суралцдаг, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт гийн , / РД: /,

1. шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах иргэн *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу “Монгол гэр”-т нэвтэрч, LGF маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 130.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах...” гэмт хэрэгт

“...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах иргэн гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, Орифлемийн Есlat /эклат/, Memories /мэморис/, Home be the legend /хом би дэ лэжнд/ нэртэй үнэртэй усыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 83.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах...” гэмт хэрэгт,

“...2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор  сумын ******* дугаар багт байрлах иргэн *******н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу “Байшинд”-т нэвтэрч, Haier нэртэй нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 300.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах...” гэмт хэрэгт,

“...2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах иргэн *******н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу “Байшинд”-т нэвтэрч, Haier нэртэй нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 300.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлан гарахдаа уг байшинг галдан шатааж, буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, иргэн *******д 51.557.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх..." гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2-д зааснаар тус тус зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэн  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч  овогт гийн т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч *******эн овогт ийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

Өсвөр насны шүүгдэгч *******эн овогт ийн г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******эн овогт ийн г нэг /01/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны  шүүгдэгч *******эн овогт ийн г нэг зуун хорин / 120 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******эн овогт ийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг зуун хорин /120/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******эн овогт Бат-эрдэнийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ялаас хоёр / 02 / жилийг хассугай.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч С.Жавзанпагамаас 19.592.500 төгрөг гаргуулж хохирогч *******д, 50.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 41.500 төгрөг гаргуулж хохирогч д, 65.000 төгрөг гаргуулж хохирогч *******т, өсвөр насны шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч Я.э, Б.Эрдэнэбилэг нараас 19.592.500 төгрөг гаргуулж хохирогч *******д, 50.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 41.500 төгрөг гаргуулж хохирогч д, 65.000 төгрөг гаргуулж хохирогч *******т тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шорооны дээж, нөүтбүүкийн гар 1 ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... 1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг *******ын хууль ёсны төлөөлөгч , иргэний хариуцагчаар буруу тогтоосон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч , прокурор өсвөр насны сэжигтэн, яллагдагч .шүүгдэгч, 18 насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг эх, асран хамгаалагч , харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж заасан. ******* нь миний охин Оюунцэцэгийн хүү Цогтбаярын хүү байгаа юм. Цогтбаяр 2000 онд нас барсны дараа энэ хүүхдийг эх надад авчирч өгч үлдээгээд яваад өгсөн.

Тэр үеэс хойш Би тай хамт амьдарч байна. Би 75 настай, хөгжлийн бэрхшээлтэй , энэ хүүхдийг би үрчилж аваагүй, асран хамгаалагчаар тогтоогдоогүй учраас хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох асуудлыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн боловч миний үгийг хүлээн аваагүй.

2.*******ын эх нь одоо Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Ногоочдын гудамж 3-ын 4 тоотод оршин суудаг болох нь Баянхонгор аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн лавлагаагаар тогтоогдсон. Намайг ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй гэсэн учраас ыг байцаахад хууль ёсны төлөөлөгчөөр О.Одонтуяа, А.Эрдэнэсүрэн нарыг оролцуулсан байсан. О.Одонтуяа нь бичиг үсэг мэдэхгүй хүн байдаг. А.Эрдэнэсүрэн миний охин тэр надад би ын байцаахад хууль ёсны төлөөлөгчөөр оролцоогүй гэж хэлсэн зэрэг нь эргэлзээ төрүүлж байна.

3.Миний зээнцэр нь хулгайн хэрэгт холбогдох үедээ 8 нас 5 сартай байсан бөгөөд аливаа юмны учрыг олохгүй, сэтгэхүйн хувьд хөгжөөгүй байхад гэрчээр олон удаа асуусан , бараг гэрч гэж ямар хүнийг хэлдгийг ч мэдэхгүй байхад тэр мэдүүлгүүдийг нь үнэлж хулгай хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж надаас их хэмжээний төлбөр гаргуулсанд үнэхээр гомдолтой байна.

******* энэ хэрэгт холбогдсон үеэсээ л би айлд ороогүй, хулгай хийгээгүй гэж ярьдаг байсан. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө бас л тийм мэдүүлэг өгсөн гэсэн.

4.Мөрдөгч хэрэг шалгаж байхдаа намайг *******ын Асран хамгаалагчаар тогтоолгохоор Баянхонгор сумын Засаг даргад албан бичиг явуулсан боловч намайг өндөр настай, эд хөрөнгө байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй байдлыг харгалзан үзэж С.Жавзанпагмыг асран хамгаалагчаар тогтоох боломжгүй байна гэсэн хариу өгсөн байсан.

5.*******ын байцаалтанд хууль ёсны төлөөлөгчөөр О.Одонтуяа , Л.Эрдэнэсүрэн нарыг оролцуулсан гэж бичсэн боловч тэднийг хуууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон, эрх үүргийг нь танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй. Иймд энэ хэргийг дахин хянаж өгнө үү. гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч *******  давж заалдах гомдолдоо:

 ...1. Хохирогч *******н гэр шатсан 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, орой манай хүү ******* нь гэрээсээ огт гараагүй, бөгөөд үүнийг гэрчлэх гэрчүүд бүгд мэдүүлэг өгсөн. ******* нь 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр буюу байшин шатсаны маргааш өдөр нь , цагдаагийн цагаан пургон машин ирсэн өдөр олон айлаар хулгай хийсэн гэж мэдүүлсэн байна. Үүнээс харахад *******н байшин нь шатсаны маргааш хүүхдүүд гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэргийн материалтай танилцахад *******н байшин 2022 оны 10 дугаар сарын 28-ны орой шатсан цаг хугацааг тогтоосон болохоос бусад хохирогч нарын гэрт нэвтрэн орсон хулгайн цаг хугацаа огт тогтоогдоогүй байсан. ******* 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр айлаар хулгай хийсэн, ******* 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр айлаар хулгай хийсэн гэсэн гэсэн мэдүүлгээс өөр цаг хугацааг тогтоогоогүй байсан.

2. *******г, насанд хүрээгүй 8 настай *******ын мэдүүлгээр *******н гэрт орсон гэж шууд үзэж байгаа, гэтэл ******* нь мэдүүлгээ янз янзаар өгсөн байсан, эхлээд *******нд ороод гал тогооны өрөөнд цаас шатаасан гэснээ, дараагийн мэдүүлэгт телевизийн дэргэд пилтка асааж тавьсан гэх зэргээр үнэн ярьж байна гэхэд итгэх аргагүй мэдүүлэг өгсөн байсан. *******аас мэдүүлэг авахад цагдаа нар нөлөөлсөн, хууль зөрчсөн гэх асуудал гарсан талаар шүүх хурал дээр яригдсан.

3. Хүүхдүүд голдуу багш нарын гэрт орж , гал тавих үйлдэл гаргасан байсан нь нотлогдсон боловч *******н гэрт орсон үйлдэл нь тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа. Гал тавих үйлдэл хийснээр нь сургуулийн багш нарын зүгээс хүүхдээс энэ талаар багш нар асуух, ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдуулах зүйлүүд асууснаар, хүүхэд хичээлдээ явах сонирхол огт үгүй болж манайх хүүхдээ сургуулиас гаргасан, хүүхдийн маань ирээдүй байхгүй болсон, гэтэл хэргийг шалгасан байгууллага нь үнэн зэвийг олж шалгах тал дээр маш хариуцлагагүй ажилласан.

4. Хохирогч Д. Одсайхан гэрээс түлхүүр олдсон ,тэр нь *******н гэрийн болон ажлын түлхүүр болж хувирсан. Хэрэв тийм байсан бол *******н гэрийн болон ажлын түлхүүр мөн эсэхийг хуулийн дагуу тогтоож , хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байх. Гэтэл тэр түлхүүртэй холбоотой шалгах ажиллагааг огт хийлгүй, прокурорын шийдвэрээр устгасан байдаг. Миний хувьд тэр түлхүүрүүд *******н түлхүүр биш байсан байх тэгээд устгасан гэж үздэг.

5. Цагдаа нар манай хүүхэд *******н өмсөж явсан гутлыг шөнийн 03 цагт гэрээс аваад явсан, гэтэл энэ гутал нь алга болсон, хурааж авсан протокол байхгүй байсан. Хурааж авахдаа ч протокол үйлдээгүй, гэтэл хэргийн газарт гарсан гутлын мөрийг , өөр үйлдвэрийн газрын шинэ гутлын мөртэй адилтган шинжилгээ хийж хууль зөрчсөн байсан. Уул сэжиглэж байгаа хүний хүний гутлын мөртэй үзэхээс биш өөр гутлын мөртэй шинжилгээ хийж болохгүй байх.

6. *******н гэрээс нөүтбүүк алдагдсан түүний фото зураг хэрэгт авагдсан байсан. Нөүтбүүкийг хэзээ хаанаас яаж хурааж авсан тэмдэглэл байхгүй бөгөөд хохирогч ******* нь Сэрээжав гэдэг хүн олж авчирсан гэдэг, гэтэл хэрэгт Буянравжих байцаагч өөрөө олсон зэргээр маш эргэлзээтэй мэдүүлгүүд авагдсан байсан. Энэ хэрэгт нөүтбүүкийн талаар шалгах нь маш их ач холбогдолтой ,хаанаас хэзээ олсныг нарийн тогтоох шаардлагатай гэж үздэг, хэрэг гарахаас өмнө ч олсон байж магадгүй юм.Гэтэл ноцтой баримт нь энэ нөүтбүүкний харт дискийг ******* цагдаагаас би авсан гэж шүүх хурал дээр ярьсан.Гэтэл энэ талаар хэрэгт ямар ч баримт байгаагүй. Анхдалайн нөүтбүүк гэдгийг хөндлөнгийн ямар ч баримтаар нотлоогүй бөгөөд, ажиллагаатай харт дискийг хүн авчихсан болохоор яагаад ийм хууль бус ажиллагаа ихээр явагдсанд хэргийг насанд хүрээгүй 2 хүүхэд рүү чиглүүлж их шалгав уу гэж үздэг. Одоо яг үнэндээ нөүтбүүк *******нх гэхэд итгэхгүй байна, Анхдалай өөрийнх нь байсан бол шалгуулаад авахгүй яасан юм бэ?

7. *******н байшин шатахдаа юунаас үүсч шатсан болох галын дүгнэлт тодорхой бус гарсан байсан, энэ талаар галын утсанд үүссэн хүчилтөрөгчийн тогтоох шинжилгээг хийлгэх хүсэлт удаа дараа гаргасан боловч шинжилгээ хийгдээгүй. Гаргах төхөөрөмж багаж хэрэгсэл эвдэрсэн засагдаж байгаа гэсэн утгатай хариу, нөгөө талаар монголд ийм шинжилгээ хийх бололцоогүй гэсэн 2 утгатай хариунууд ирсэн, иймээс нэг мөсөн эцэслэн тогтоох боломж байхад энэ нь шийдэгдээгүй байсан.

8. Манай хүүхэд *******н байшингаас бусад хохирогч нарын гэрт орсон хулгайн шинж бүхий үйлдлүүд тогтоогдсон гэж үзэж байгаа.энэ талаар гомдол гаргахгүй. Харин *******н байшинд орсон гэж яг нотолж байгаа нотлох баримт хэрэгт байхгүй гэж үзэж байна. Манай хүү ******* ярихдаа ******* багшийн гэр шатсаны маргааш өдөр нь айлуудаар хулгай хийсэн гэж ярьдаг. Энэ үедээ устгах үйлдэл хийснийг ******* багшийн гэрийг шатаасан байх гэсэн, үйлдэл нь төстэй байна гэж үзэж хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Тухайн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд шинжээч томилсон. Сэтгэцэд үнэн зөв мэдүүлэх чадвартай шинжээчийн дүгнэлт гарсан. Хүүхдүүдийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Тухайн үед гэмт хэрэг үйлдэх үед эдгээр хүүхдүүд насанд хүрээгүй байсан. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгээд *******ыг хэрэгсэхгүй болгож, *******д 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1 жил хорих ял оногдуулсан нь буруу шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна.  Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгоно  уу гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:      

Б.Бурмаа өмгөөлөгчтэй адилхан саналтай байна гэв.

 Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Бор тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Сэжигтний эрх зүйн байдлыг гэрчийн эрх зүйн байдалтай хольж мэдүүлэг авсан. Хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******н өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэрэгт авагдсан нотлох баримт хэрэг үйлдсэн болохыг нотлоогүй. Нотлох ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

  Шүүгдэгч *******н өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хуулийн тусгай хангийн 17.8 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч *******г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгт хамааралтай бүхий л асуудлыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээтэй байвал шүүгдэгчдэд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэл болгоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******,  шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч ******* нарын   Давж заалдах шатны шүүхэд тус тус гаргасан гомдлуудад үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд    гомдлуудад  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас

1. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр

...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах иргэн *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу “Монгол гэр”-т нэвтэрч, LGF маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 130.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах  гэмт хэргийг,

...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах иргэн гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, Орифлемийн Есlat /эклат/, Memories /мэморис/, Home be the legend /хом би дэ лэжнд/ нэртэй үнэртэй усыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 83.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг ,

...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах иргэн *******ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу “Монгол гэр”-т нэвтэрч, Саnon /канон/ нэртэй зургийн аппарат, цоож, куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 100.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг  тус тус үйлдсэн,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор  сумын ******* дугаар багт байрлах иргэн *******н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу  байшинд нэвтэрч, Haier нэртэй нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 300.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцдаа уг байшинг галдан шатааж  буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаснаас  *******д 51.557.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх..." гэмт хэргийг тус тус үйлдсэн  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2-д  тус тус зааснаар  зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэн  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч  овогт гийн т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч *******эн овогт ийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, ийн г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож Эрүүгийн  хариуцлага хүлээлгэн тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч *******, ******* нарыг цагаатгаж шийдвэрлэв.                       

Учир нь:

Нэг: Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар   зүйлчилж 1814006280189 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байдлын талаар:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 191, 191а дугаар тогтоолуудаар *******, Б.Түвшиндалай нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  ******* дугаар багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *******н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бүлэглэн Э.Анхбаярын гэрт гал тавьж шатааж 51 557 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж *******,Б.Түвшиндалай нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар   зүйлчилж 1814006280189 дугаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн196-199,207-210 дугаар тал/

2. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн  06 дугаар тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж,яллагдагчаар татсан *******,Б.Түвшиндалай нарт холбогдох эрүүгийн 1814006280189 дугаар эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгожээ. /2 дугаар хавтаст хэргийн 19-22 дугаар тал/

3. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор *******н өмгөөлөгч Д.Мэндээгийн  гаргасан гомдолд үндэслэн Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн  06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  мөрдөн байцаалтад буцаажээ. /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар тал / 

4. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  06а дугаар тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан *******,Б.Түвшиндалай нарт холбогдох эрүүгийн 1814006280189 дугаар эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгожээ. /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дугаар тал/

5. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2020 оны 1 дугаар сарын 9-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор  Иргэний хариуцагч  Б.Бат-эрдэнийн    гаргасан гомдолд үндэслэн      Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  06а дугаар тогтоолыг хүчингүй болгож,   хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. /2 дугаар хавтаст хэргийн 123-124 дугаар тал / 

6. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  02 дугаар тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж,яллагдагчаар татсан *******,Б.Түвшиндалай нарт холбогдох эрүүгийн 1814006280189 дугаар эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэж заасны дагуу  хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /2 дугаар хавтаст хэргийн 195-198 дугаар тал/

7. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022 оны 1 дугаар сарын 6-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор  хохирогч *******н     гаргасан гомдолд үндэслэн      Прокурорын 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн  02 дугаар тогтоолыг хүчингүй болгож,   хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. /2 дугаар хавтаст хэргийн 216 дугаар тал /

8.  Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2 дүгээр тогтоолоор  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 270 дугаар  хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг хүчингүй болгож  181400629 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хэргийг шилжүүлсэн / 3 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар тал/

9. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 141,141а тогтоолуудаар *******, Б.Түвшиндалай нар бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  ******* дугаар багт байрлах иргэн *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтэрч  хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч LGF маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 130.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах  гэмт хэргийг,

...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах иргэн гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, Орифлемийн Есlat /эклат/, Memories /мэморис/, Home be the legend /хом би дэ лэжнд/ нэртэй үнэртэй усыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 83.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,

...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах иргэн *******ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу “Монгол гэр”-т нэвтэрч, Саnon /канон/ нэртэй зургийн аппарат, цоож, куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 100.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан” гэмт хэргийг  тус тус үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, эрүүгийн 1814006290141 дугаар  хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мэдүүлэг авчээ. / 3 дугаар хавтаст хэргийн 202-219 дүгээр тал/

10. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 236 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******н нэхэмжлэлтэй хариуцагч Ч. Бат-эрдэнэ, П. нарт холбогдох гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлын 51 557 500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр  үлдээж, нэхэмжлэгч *******н бичсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг  Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 629 тоот тогтоолоор хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр  анхан шатны шүүхийн шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон байна. / 3 дугаар хавтаст хэргийн 244-250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-13 дугаар тал/

11. Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 140 дүгээр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн./ 4 дүгээр хавтаст хэргийн 58-75 дугаар тал/

Дээрх үйл баримтуудаас  доорх дүгнэлт гарч байна. Үүнд:

1. Гэмт хэргүүд гарсан гэх  2018 оны 10 дугаар сарын 28 - 29 -ний өдөр, гэмт хэрэгт холбогдсон  шүүгдэгч ******* нь 12 нас 11 сартай, *******  нь 8 нас 5 сартай байжээ.

 Дүшиндалай буюу ******* нь  2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ийн Дүшиндалай гэх  өөрийн нэрээ ийн гэж  өөрчилсөн болох нь Улсын  бүртгэлийн  мэдээллийн нэгдсэн сангийн өөрийн нэр өөрчилсний 226401001167 дугаар бүртгэлийн  болон төрсний бүртгэлийн лавлагаанууд,  тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчөөс тэдний насыг  тооцсон тэмдэглэл  зэргээр тогтоогдсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн178-179, 190-191, 3 дугаар хавтаст хэргийн 224-225 дугаар талууд/

Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокуророос 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн  шүүгдэгч  *******, ******* нарт Эрүүгийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар   зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэсэн1814006280189 дугаар  эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэж заасан үндэслэлээр 3 удаа  хэргийг хэрэгсэхгүй болгосон,  хэргийн оролцогчдын 3 удаагийн хүсэлтээр Баянхонгор аймгийн Ерөнхий  Прокурорын  тогтоолоор дээрх хэрэгсэхгүй болгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож  хэрэгт  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж улмаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцүүлж  тэднийг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж  үзэж  шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоол   бүхэлдээ  Эрүүгийн  хуулийг буруу хэрэглэсэн., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Гэмт хэрэгт холбогдох үедээ  шүүгдэгч  *******, ******* нар нь   8, 12 насны бага насны хүүхдүүд байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт зохицуулсан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд ч хамаарахгүй буюу   бага насны хүүхдүүд нь  сэтгэхүйн хувьд  гэмт хэргийг хүсэж, мэдэж  үйлдэх боломжгүй тул гэмт үйлдэлд тооцогдохгүй бөгөөд   Хүүхдийн эрхийн тухай конвенцын 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (а)-д “ хүүхдийн хэрэг үйлдэгдэх үед үндэсний хууль буюу олон улсын эрх зүйгээр хориглоогүй байсан үйлдэл, эс үйлдэлд холбон хууль зөрчсөн хэмээн сэрдэх,  яллах, буруутгахгүй байх” гэж заасан,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалтад Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг  гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба  12 төрлийн хүнд гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдэх үедээ  арван дөрвөөс арван зургаа насны хүнд эрүүгийн  хариуцлага хүлээлгэхээр  заасныг тус тус  анхаараагүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгосон тухайд буюу шүүгдэгч *******, ******* нар нь  дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдоогүй  байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон..., ...насанд хүрээгүй гэрч *******аас 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр мөрдөгч Д.Буянравжих  хууль ёсны төлөөлөгч О.Одонтуяаг байлцуулж, хэсгийн төлөөлөгч Т.Намжилдорж 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр О.Одонтуяаг байлцуулж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр мөрдөгч Д.Буянравжих нь өмгөөлөгч Д.Мэндээг байлцуулж, хууль ёсны төлөөлөгч Я.Бат-эрдэнэ  нарыг байлцуулж насанд хүрээгүй гэрч Б.Түвшиндалайгаас тус тус мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2-д заасан “арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч....ийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд тусгуулна” мөн хуулийн 25.3 дугаар зүйлийн 3-д “...өмгөөлөгчийг оролцуулна...” гэж заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэж шүүх дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэлээ” гэж дүгнэснийг  нягтлан үзэхэд:

Гэтэл 1 дүгээр  хавтаст хэргийн 36-38, 50-53 дугаар талд тус  тус  авагдсан “...2018.10.28-ны өдөр гэртээ байж байхад 12 цагийн үед Түвшиндалай буюу Жоохонбаяр ах намайг дуудаад гараад очиход Түвшиндалай ганцаараа байсан. Тэгээд намайг хамт айлын гэрт орох уу гэхээр нь би үгүй гэсэн чинь хамт алхаж байгаад айлын хашаа руу үсрээд даваад орсон. Тэр айл нь манай арын хашааны Монхорцагаан ах буюу Алтанхуягийнх байсан. Хашаанд нь ороод бид хоёр гэр дээр нь гарч рамыг нь авч байгаад тооноор нь орсон. Дотор ороод Түвшиндалай авдрыг нь ухаж байгаад 10,000 төгрөг аваад халаасандаа хийсэн. Тэгээд бид хоёр чихэр идэж байгаад баганын голд нь сандал тавьж байгаад буцаад тооноор нь гарсан. Гарахдаа гэрийнх нь рамыг нь буцааж хийсэн.

- Тэгээд тэндээсээ тэр хашааны баруун талын хашаа руу ороод дотор байсан гэр лүү нь рамыг нь авч тооноор нь хоёулаа орсон. Дотор ороод тавилгыг нь ухаж онгичиж байгаад чихэр хувааж идчихээд би Түвшиндалай ахыг доороос нь өргөөд буцаж намайг татаад тооноор нь гарсан. Рамыг нь бас хаагаад явсан.

- Тэгээд тэндээсээ баруун тийш алхаж байгаад Үүрцайх гэдэг айлд орсон. Тэр айл руу тооноор нь гялгар цаасыг нь цоолоод 2 уулаа орсон. Дотор ороод Түвшиндалай ах юм хайгаад байсан. Тэгж байгаад гал тогооны тавиур дээрээс чихэр гаргаж ирээд идээд байсан. Тэр айлаас баганын хажууд сандал давхарлаж байгаад буцаад тооноор нь гарсан.

Тэр айлаас гараад баруун хашааных нь Сүхням гэдэг айлын гэр лүү хаалга нь онгорхой байхаар нь ороод хүүхдийнх нь цүнхийг нь онгичоод бал шугам, зэрэг юмнууд аваад гараад арын хашааных нь Анхдалай багшийн гэр лүү байшингийнх нь цонхыг Түвшиндалай ах нээгээд дотогшоо ороод юм онгичоод байж байгаад хүүхдийнх нь номыг нь аваад гарахдаа Түвшиндалай ах орон дээр нь байсан хувцсыг нь аваад плиткийг нь зурагтынх нь хажууд байсан залгуурт нь залгаад нөгөө хувцаснуудаа дээр нь орхиод гарахдаа плиткийг нь асаагаад цонхоор нь гарсан.

Дараа нь тэр айл шатсаныг сонсоод Түвшиндалай ах яаж байгаа юм болоо гэж бодсон.

- Дараа нь тэднийхээс гараад Төгсөө гэдэг айлд очиход гэр нь цоожгүй байхаар нь дотогшоо ороод сав суулгыг нь ухаж байгаад чихэр гаргаж ирээд бид хоёр хувааж идсэн.

- Тэднийхээс гараад баруун тийшээ 2 уулаа алхаж байгаад хэнийхийг нь мэдэхгүй нэг хар нохойтой айлын гадаа би зогсож байхад Түвшиндалай ах тооноор нь орж байсан. 5 орчим минутын дараа Түвшиндалай ах гараад ирсэн. Би тэр хооронд гадаа зогсож байсан юм.

- Бид хоёр тэндээсээ хойшоо алхаад хашаандаа нэг шар нохойтой айл руу орох гэхэд нохой байхаар нь би гадаа байж байя гэж хэлэхэд Түвшиндалай ах тэр айл руу тооноор нь рамыг нь авч тавиад орсон. Тэгээд намайг гадаа байж байхад 10 орчим минутын дараа Түвшиндалай ах гарч ирээд одоо манай таньдаг ахынх байгаа тийшээ оръё гээд бид хоёр баруун тийшээ алхаад /Ганболд гэдэг гэсэн/ тэр айл руу Түвшиндалай ах гэрээсээ авсан хэрэгтэй байж магадгүй гээд хэдэн түлхүүр байсан. Тэр түлхүүрээ тааруулаад цоожийг нь онгойлгоод дотогшоо орсон. Би гадаа нь хүлээгээд байж байхад Түвшиндалай ах гартаа дөрвөлжин цаастай печень барьж гарч ирээд бид хоёр хувааж идсэн.

- Тэндээсээ бид хоёр зүүн тийшээ алхаад Дэлгэр гэдэг байхаа нэг айлын хашаа руу ороод би гадаа байж байхад Түвшиндалай ах тооноор нь орсон. Тэнд нэлээд удаж байгаад гарч ирээд надад чихэр гаргаж ирээд бид хоёр чихрээ хувааж идсэн.

- Тэндээсээ Одсайхан багшийнх руу очоод гэрийнх нь тооноор нь орсон. Их жижиг тоонотой айл байсан. Дотор нь ороод шугам бал авсан. Сав суулгыг нь ухаж онгичиж байгаад буцаад тооноор нь гарсан.

- Тэндээсээ гараад Дэнсмаа багшийнх руу явж очоод тооноор нь бид хоёр хоёулаа орсон. Дотор ороод сав суулгыг нь ухаж байгаад чихэр олж хоёулаа хувааж идсэн. Гарахдаа баганын голд сандал тавьж байгаад тооноор нь гарсан.

- Тэндээсээ гараад урд талын хашааны Элбэгсайхан ахын хашаанд байдаг Алтанцэцэг гэдэг айл руу тооноор нь рамыг нь авч байгаад 2-уулаа орсон. Ороод сав суулгыг нь ухаж байгаад гарахдаа цэнхэр өнгийн стакан аваад гарсан. 2 баганын голд сандал тавьж байгаад гарсан.

- Тэднийхээс гараад Батцэцэг гэж манай урд талын айлынх руу тооноор нь 2-уулаа ороод 1 лаазтай ундаа уугаад тооноор нь буцаж гарсан.

- Бас орон сууцны байрны гадна 4-н айлын 0013Н-ийн дуранг нь Түвшиндалай ах мушгиж аваад. Би нэгийг нь аваад бусдыг нь Түвшиндалай ах авсан...” .гэх  хууль ёсны төлөөлөгч О.Одонтуяаг байлцуулан  8 настай,  *******ыг  гэрчээр    оролцуулж 2018 оны 11 дүгээр сарын 7-ны, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд   авсан анхны   мэдүүлгүүд нь   бүхэлдээ хуулбар байх бөгөөд,  цагдаагийн газрын  хуулбар тэмдэг даржээ.

1 дүгээр  хавтаст хэргийн 114-115 дугаар талд авагдсан  “....Би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэхэд ******* багшийн байшинд ороогүй, тухайн байшин шатсан өдөр гэрээсээ гараагүй, гэрээсээ гараагүйг эмээ Жавзанпагма, ах Авирмэд өвөөгийн хүүхэд Пүүжээ, Одонтуяа нар байсан. Бүтэн сайн өдөр шатсан яг хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. ******* багшийнх нэг байшин нэг хашаа байдаг..” .гэх  өмгөөлөгч Г.Доржготовыг байлцуулан өмгөөлөгч  Г.Доржготов гэрчийн эрх үүрэгт төлөөлөн гарын үсэг зурж танилцсан *******ыг  гэрчээр оролцуулж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  мэдүүлэг,

1 дүгээр  хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан “... ******* ... бид хоёр 2018 оны 10 сарын 29-ний  өдөр 13-н цагийн үед өвөөгийн хашааны гадаа байхад ******* ирээд манай очъё гээд бид цуг тэднийд очоод ******* гэр лүүгээ ороод 5-6ш түлхүүр барьж гарч ирээд хашааныхаа хойд хаалгаар гараад

- Монхорцагаан гэх айлын хашаагаар давж ороод Э.Эрхэмээ гэр дээр нь гараад тооноор нь орсон нэлээд удаж байгаад гарч ирээд бид 2 Э.Эрхэмээгийн хашаагаар дамжаад манай урьд талын гудамжинд байх Батсайхан багшийн хашааны банзны завсраар Эрхэмээ ганцаараа гэрээсээ авсан түлхүүрээр онгойлгож ороод нэлээд удаж байгаад гарч ирсэн

- Тэндээс эгчийнд хашааны хойд талын хаалгаар ороод бид 2-уулаа тооноор ороод Эрхэмээ хувцсыг нь онгичоод байсан, би гоо сайханы шүүгээнд байгаа зүйлийг нь үзэж байгаад би хар өнгийн хайрцагтай үнэртэй усыг нь авсан, Эрхэмээ юм аваагүй бид 2 гарахдаа ширээнд дээр нь сандал тавиад баганаар нь дамжаад түрүүлж гараад Э Эрхэмээг татаж гаргаад Эрхэмээ бид хоёр 16-н цагийн үед өвөөгийнд очоод, би үнэртэй усаа өвөөгийн машин доогуур шидээд би гэр лүүгээ Эрхэмээ гэр лүүгээ явсан... “гэх  хууль ёсны төлөөлөгч Я.э, өмгөөлөгч Д.Мэндээ нарыг байлцуулан 16 цаг 20 минутаас 17 цаг 50 минутын хугацаанд  12 настай, шүүгдэгч Б.Түвшиндалайг  2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр  оролцуулж авсан   мэдүүлэг бүхэлдээ хуулбарлагдсан байх бөгөөд,  цагдаагийн газрын  хуулбар үнэн гэх тэмдэг дарсан, гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтад тооцож,  үнэлсэн нь бүхэлдээ хууль зөрчигдсөн  үндэслэл болно.

Бага насны хүүхдүүд нь хууль сануулах, өөрийнх нь эсрэг  мэдүүлэг авах зэрэг ажиллагааны үр дагавар, зорилгыг сэтгэхүй, оюун санааны хувьд ойлгох, мэдэх  боломжгүй    хүн байхад дээрх ажиллагааг  албадан явуулж, гарын үсэг зуруулсан  мэдүүлгүүдийг мөрдөгч гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашигласан,  улмаар шүүх нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь  буруу юм.         

Энэ нь Хүүхдийн эрхийн тухай конвенцын 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн b-гийн iv-т “Эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэрдэгдсэн буюу яллагдагчаар татагдсан хүүхэд бүрийг  мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхийг албадахгүй байх, эсрэг мэдүүлэг өгөх гэрчийг байцаах, байцаалгах, эрх тэгш нөхцөлд хүүхдийн өмнөөс гэрчийг байцаах, гэрчийг байлцуулах наад захын баталгаагаар хангана” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн  16 дүгээр зүйлийн14-т “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах,мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх...”, 11-т “...хүүхдийн эрх ашиг сонирхлыг төр хамгаална...” гэж заасан хүүхдийн эрхийн хамгаалалтууд зөрчигдсөн байна.

Харин бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд нь дамжмал мэдүүлгүүд байх бөгөөд 3 дугаар  хавтаст хэргийн 158-159 дүгээр талд авагдсан Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 036 дугаар, 3 дугаар  хавтаст хэргийн 170-173  дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 044 дугаар,1 дүгээр хавтаст хэргийн 140, 151-153 дугаар талд авагдсан Гамшиг судлалын хүрээлэн,  аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн   гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй  гаргасан 9/188  дугаар, 2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар талд авагдсан  Онцгой байдлын ерөнхий газар гамшиг судлалын хүрээлэнгийн албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,  2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар талд авагдсан  Баянхонгор аймгийн Эрчим хүч цахилгаан түгээх хязгаарлагдмал  хариуцлагатай компанийн тодорхойлолт  зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргүүдийг *******, ******* нар нь үйлдсэн  болох нь нотлогдоогүй байна.

*******, ******* / Түвшиндалай/ нарын хувийн байдлын талаар хэрэгт авагдсан баримтуудаас харахад ******* нь хагас өнчин, эмээгийн хамт амьдардаг бөгөөд суралцагчийн хувийн хэргүүдээс харахад  “бүгд хичээлд жигд сайн сурсан,тэргүүний хүүхэд” гэж анги удирдсан багш нар нь тодорхойлсон бол ******* / Түвшиндалай гэж бичсэн/ нь аав, ээжийн хамт амьдардаг, хичээл тасалдаггүй, идэвхтэй, сайн сурагч гэжээ./1 дүгээр хавтаст хэргийн 247-250, 2  дугаар хавтаст хэргийн 1-8 дугаар тал/

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр  Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2-д зааснаар тус тус зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдсэн  1814006280189 дугаар  хэргийг  хэрэгсэхгүй болгож, анхан шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, шүүгдэгч *******, ******* нарыг цагаатган,  хэргийг   хэрэг бүртгэлтэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1.1,  34.19 дүгээр зүйлийн 1.1-д  тус тус зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  овогт гийн , ******* овогт ийн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006280189  дугаар эрүүгийн  хэргийг  хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  *******,  *******  нарыг  цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2-т тус тус  зааснаар иргэний  нэхэмжлэгч нар нь хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1814006280189  дугаар  хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ,

Ч.ЭНХТӨР