Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 00649

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэртэй Л.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О,А.Ж.Я, холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Л.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбатад холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг  2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэрээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагджээ. Хариуцагч тал шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргах хугацаа 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дууссан байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр давж заалдах гомдол гаргаж, хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар түүний давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Хэргийн 126 дугаар талд авагдсан шүүхийн шийдвэр гардуулсан тухай баримтад хариуцагч байгууллагад 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрийг баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд гардан авах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Ийнхүү шүүхийн шийдвэрийг гардан авах үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй болно.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захирамжийн хувийг зохигч нарт гардуулж, хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Отгонтуяад даалгасугай.

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаар шийдвэртэй Э.Дүүрэнбилэгийн нэхэмжлэлтэй, Б.Уламбаярт холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 22 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны зөрүү 38 733 489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэг давж заалдах гомдол гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Э.Дүүрэнбилэгийн нэхэмжлэлтэй, Б.Уламбаярт холбогдох хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж 101/ШШ2019/03248 дугаар шийдвэр гаргажээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагджээ. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргах хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр давж заалдах гомдол гаргаж, хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Э.Дүүрэнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

            2. Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 351 618 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 дугаар данснаас гаргуулж, буцаан олгосугай.

3. Захирамжийн хувийг зохигч нарт гардуулж, хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Чинхүслэнд даалгасугай.

 

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02748 дугаар шийдвэртэй Л.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Х.Навчаад холбогдох нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдол гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Л.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Х.Навчаад холбогдох хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж 183/ШШ2019/02748 дугаар шийдвэр гаргажээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагджээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргах хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр давж заалдах гомдол гаргаж, хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02748 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

            2. Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 дугаар данснаас гаргуулж, буцаан олгосугай.

3. Захирамжийн хувийг зохигч нарт гардуулж, хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Чинхүслэнд даалгасугай.

 

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэртэй Н.Цогт-Очирын нэхэмжлэлтэй, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат давж заалдах гомдол гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Н.Цогт-Очирын нэхэмжлэлтэй, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж 181/ШШ2019/02113 дугаар шийдвэр гаргажээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагджээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргах хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан байна. Гэтэл хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр давж заалдах гомдол гаргаж, хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2020/00865 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

            2. Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын төлсөн 70 200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 дугаар данснаас гаргуулж, буцаан олгосугай.

3. Захирамжийн хувийг зохигч нарт гардуулж, хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Чинхүслэнд даалгасугай.

 

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01345 дугаар шийдвэртэй “Ти Энд Ти петролеум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Дашдэмбэрэлд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 44 278 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч Н.Дашдэмбэрэл давж заалдах гомдол гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Ти Энд Ти петролеум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Дашдэмбэрэлд холбогдох хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж 183/ШШ2019/01345 дугаар шийдвэр гаргажээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагджээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргах хугацаа 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дууссан байна. Гэтэл хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах гомдол гаргаж, хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01345 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

            2. Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 262 842 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200000941 дугаар данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Захирамжийн хувийг зохигч нарт гардуулж, хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Чинхүслэнд даалгасугай.

 

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэртэй Ш.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй, “Төрийн банк” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 40 229 100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ш.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй, “Төрийн банк” ХХК-д холбогдох хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж 182/ШШ2019/00360 дугаар шийдвэр гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох дансанд төлөөгүй байна. Хэрэгт авагдсан татвар төлсөн баримтаас үзэхэд 351 049.68 төгрөгийг ямар дансанд төлсөн болох нь тодорхойгүй байх бөгөөд тус шүүхэд давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийн данс бичигдээгүй байна. Иймд хариуцагч нь “шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон урьдчилан төлнө” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгүүдэд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00360 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

3. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00677 дугаар шийдвэртэй В.Номинчулууны нэхэмжлэлтэй, З.Цэндсүрэнд холбогдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хариуцагч З.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00677 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх В.Номинчулууны нэхэмжлэлтэй, З.Цэндсүрэнд холбогдох хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж 101/ШШ2019/00677 дугаар шийдвэр гаргажээ.

 

Хариуцагч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох дансанд төлөөгүй байна. Хэрэгт авагдсан 325 200 төгрөг төлсөн 1165117377 тоот данс нь тус шүүхэд давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийн данс биш байх ба уг баримтын гүйлгээний утгаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн болох нь тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нь “шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон урьдчилан төлнө” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгүүдэд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч З.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч нарын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00677 дугаар шийдвэрт хариуцагч З.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч нарын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

3. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

                                                               татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02705 дугаар шийдвэртэй А.Нямдаваагийн нэхэмжлэлтэй А.Алтансүх, П.Баярбат нарт холбогдох А.Нямдаваагаас А.Алтансүхийн нэр дээр 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Нямдаваа мөн болохыг тогтоолгох, хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр автомашиныг гаргуулах, А.Алтансүхээс 176 522 400 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хариуцагч нарын өмгөөлөгч А.Зүмбэрэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02705 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх А.Нямдаваагийн нэхэмжлэлтэй А.Алтансүх, П.Баярбат нарт холбогдох иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02705 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т “Нэхэмжлэлийн үнийг гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр тодорхойлно.” гэж заасан ба анхан шатны шүүх маргааны зүйл болох HOWO маркийн автомашин /43-52 УНО/-ы үнийг 40 733 721 төгрөг, SINOTRUCK маркийн автомашин /83-86 УНБ/-ы үнийг 64 458 558 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 737 950 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн нь “шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон урьдчилан төлнө” гэсэн мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгүүдийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02705 дугаар шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийнн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Хариуцагч П.Баярбатын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70 200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 5058375932 тоот данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

            3.  Хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

            4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

                                                               татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 дугаар шийдвэртэй “Хатан сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Нэйшнл Кашмер Силк” ХХК-д холбогдох барааны үлдэгдэл төлбөр болон алдангийн 30 131 470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хариуцагч “Нэйшнл Кашмер Силк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Дуламсүрэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасан байх бөгөөд хариуцагч “Нэйшнл Кашмер Силк” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд О.Отгонжаргалыг Гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна. /хэргийн 28 дугаар тал/

 

Давж заалдах гомдол гаргасан тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Дуламсүрэнг хариуцагч “Нэйшнл Кашмер Силк” ХХК-ийн захирал, тус компанийг Иргэний хуулийн 63 дугаар зүйлд зааснаар шууд төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Ц.Дуламсүрэн нь хариуцагчийн өмнөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй этгээд биш байна.

 

Иймд давж заалдах гомдол гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр Ц.Дуламсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00966 дугаар шийдвэрт хариуцагч “Нэйшнл Кашмер Силк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Дуламсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Хариуцагч “Нэйшнл Кашмер Силк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Дуламсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 465 510 /Дөрвөн зуун жаран таван мянга таван зуун арав/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсий

н 5058375932 тоот данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3.  Хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

                                                               татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01473 дугаар шийдвэртэй Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Ц.Жаргалсайхан, У.Солонго, Н.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр  сарын 07-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнгийн зөвтгөн явуулсан гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01473 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Ц.Жаргалсайхан, У.Солонго, Н.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд иргэний хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж 181/ШШ2017/01473 дүгээр шийдвэр гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч гарын үсгээ зурна гэж заасан.

 

Шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч тал 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус тус гарын үсгээ зурж шийдвэрийг гардан авсан баримт хэрэгт авагджээ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дууссаны дараа 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дээрх хуулийн хугацааг хэтрүүлж гомдлоо шүүхэд гаргасан нь давж заалдах шүүх мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар хүлээн авч хэлэлцэхээс татгалзах үндэслэл болж байна.

 

Мөн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэргийн оролцогч биш этгээд болох “Монгол транс” ХХК улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснөөс үзэхэд нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нарын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01473 дугаар шийдвэрт гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Ц.Жаргалсайхан, У.Солонго, Н.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр /“Монгол транс” ХХК-ийн/ төлсөн 70 200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1155105733 тоот данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3.  Хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлыг хүлээн авахаас

                                                               татгалзах тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01287 дугаар шийдвэртэй Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Б.Мягмар, Ц.Жаргалсайхан, У.Солонго, Н.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлтэй Д.Дэлгэрбалд холбогдох “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00586 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Арияа” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Өгөөмөр зам” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00586 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасан байна.

 

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шийдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гардан авч, давж заалдах гомдлоо мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутад гаргасан болох нь Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дардсаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргах дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.

/хэргийн 65, 68 дугаар талын ар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хугацаа хэтрүүлсний хүү 23 310 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 274 500 төгрөг төлөхөөс 264 500 төгрөгийг төлсөн нь “шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон урьдчилан төлнө” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгүүдэд заасан журмыг зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00586 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Нэхэмжлэгч “Арияа” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 264 500 /Хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3.  Хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

4. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР