Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/212

 

 

 

 

 

 

2022               02            16                                      2023/ДШМ/212                        

 

Б.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

насанд хүрээгүй хохирогч Б.Пхууль ёсны төлөөлөгч Ч.Цэрэнлхам,

хохирогч Ч.Босгодуламын хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонбаяр,

цагаатгагдсан этгээд Б.Пын өмгөөлөгч С.Чинзориг, С.Тэгшжаргал, 

нарийн бичгийн дарга  Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1402 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Пд холбогдох 346206 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Босгодуламын Пүрэвдулам, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-11 дүгээр байрны 4-4 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙЭ86121806/;

 

Б.П нь төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгөнөөс хулгайлах зорилгоор шунахайн сэдэлтээр 2003 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 11 дүгээр гудамж, 16 тоотод өөрийн төрсөн эх Ч.Босгодулам, төрсөн дүү Б.П нарын унтаж байсан өрөөнд хутгатай нэвтрэн орж, мөнгийг хулгайлах явцад ээж Ч.Босгодулам мэдэж, улмаар амь хохирогчийн “чи мөнгө хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас өөр гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, нуун далдлах зорилгоор, маргалдаж, ноцолдож, амь хохирогч Ч.Босгодуламын цээжин тус газарт 3 удаа хутгалсан, мөн өөрийн төрсөн дүү Б.Пүрэвдагвыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж хоёр хүнийг алсан буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Пыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 346206 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 346206 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Пд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “саарал өнгийн хоолойтой свитер цамц 1, цайвар шаргал өнгийн эмэгтэй майк 1 ширхэг, эмэгтэй хүний шилэн оймсны тасархай 1 ширхэг, саарал өнгийн энгэртээ 6 ширхэг товчтой хүрэм 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн судалтай эрээн майк 1 ширхэг, Jingpin гэх бичиглэлтэй саарал өнгийн урт шорт 1 ширхэг, Fengxing гэх бичиглэлтэй эрэгтэй хүний хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн цэцэгтэй цайвар шаргал өнгийн бүтээлэг даавуу 1 ширхэг, шар өнгийн тортой хөвөн мэт зүйл 1 хэсэг, эрэгтэй хүний саарал өнгийн Shupao гэх бичиглэлтэй сандаал 1 хос, эмэгтэй хүний хар өнгийн зуны гутал 1 хос, эмэгтэй хүний үсний шор төмөр 4 ширхэг, хар өнгийн үсний боолт 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.П энэ хэрэгт 560 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний журмаар хэлэлцүүлэхээр гаргасан хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэн дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

Шүүгдэгч Б.П нь 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед 15 настай байсан. Шүүгдэгч Б.П нь хэрэг учралын газарт байсан болох нь дараах баримтаар тогтоогдоно.

Үүнд: 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Лувсансамбуугийн хэргийн газрын үзлэг хийсэн “судалтай майк, /чийгтэй/ хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан тул хурааж авав” гэж тэмдэглэгдсэн, эмэгтэйн цогцост цагаан өнгийн футболкыг дээш нь сөхсөн байдалтай байсан бөгөөд хүйсний дээд хэсэгт футболкны доторх хар өнгийн хувцасны мөр /тууш судалтай/ үүссэн байсныг протоколд тэмдэглэв”, баруун өрөөний диваны хажууд хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн эм хүний цаа гутал байсан бөгөөд өмд нь нойтон, гутал нь шавар болсон байсан болно” гэсэн тэмдэглэл /1хх 2-6/ хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.П нь 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ю.Тогмидыг байлцуулан өгсөн мэдүүлэгтээ “Өвлийн гутал хувцаснуудыг бол миний унтдаг өрөөнд хайрцаг дотор хийгээд хадгалдаг байсан” /5хх 7-12/ гэж мэдүүлсэн. Хэргийн газрын үзлэгээр шүүгдэгч Б.Пын унтаж байсан баруун өрөөнөөс уг цаа гутал шавартай, нойтон  эмэгтэй хүний гутал олдсон нь уг өмд гутлыг тухайн орой Б.П өмсөж гарсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн талийгаач Ч.Босгодуламын хувцсанд тууш судал гарсан байх бөгөөд уг судал нь Б.Пын өмсөж байсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгө бүхий чийгтэй байсан майкны хээ гарсан байсныг илтгэнэ. Шүүгдэгч Б.П нь тухайн өдөр би бороотой өдөржин хувцсаа угаасан гэж мэдүүлсэн боловч хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Т.Энхтуяагийн “Б.П нь би өөрөө шөнө бороо ороод, бороонд норж ирээд хувцаснууыг өөрөө угаасан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлгээр няцаагдана /4хх 191-192/.

Тухайн шөнө бороо орсон, тогны гал хамгаалагчийг унтраасан байсан болох нь 2хх 194-195-д авагдсан ус цаг уурын лавлагаа, шүүгдэгч Б.Пын өгсөн 2004 оны 5 дугаар сарын 5-нд ял өөрчилж яллагдагчаар мэдүүлсэн “зурагт үзэж байхад тог масслаад тасарсан, ...намайг ээж зурагтаа асаа гэхээр нь би асаахад зурагт масслаад асахгүй байсан, тэгэхээр нь ээж гал хамгаалагчаа унтраа гээд би гарч тамбарт гал хамгаалагчаа унтраасан” /2хх 232-235/, 2005 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “ер нь ямар нэгэн дуу чимээ гараагүй, тог тасарсан, намайг жижиг өрөөнд ороод хаалгыг хаагаад унтах үед ээж, дүү хоёр том өрөөнд байсан” мэдүүлэг /3хх 160/ авагдсан. Энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Түүнчлэн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “эрээн майк уу минийх” гэж хариулсан.

Шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П “хамаг юм масслаад унтраасан” гэж мэдүүлсэн,

Шүүгдэгч Б.П нь талийгаач ээж Ч.Босгодуламын хувцасыг нь өмсдөг байсан болох нь талийгаачтай хамт ажилладаг байсан гэрч Я.Уранчимэгийн “...Пүрэвдуламыг чи дандаа миний угаасан хувцасыг өмсчих юм, өөрийнхөө хувцасыг өмсөхгүй гээд загинаж байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна /1хх 219-220/.

Тухайн хэрэг учрал болох үе нь шөнийн цагаар буюу 22 цагаас хойш болсон асуудал бөгөөд хүн унтаж амрах, нойрсох үед болсон үйл явдал юм. Тухайн цаг хугацаанд тоггүй гэрт харанхуй байсан, эхлээд талийгаач Ч.Босгодулам нас барсан, дараа нь талийгаач Б.П нас барсан үйл явдлыг Б.П өөрөө мэдүүлдэг,

Шүүх талийгаач нарыг шүүгдэгч Б.П зэрэг амь насыг нь хохироосон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.П нь гэрээсээ мөнгө хулгай хийдэг байсан, талийгаач нарын унтаж байсан өрөөнд хулгай хийх зорилгоор орсон, ээж охин хоёрын хооронд мөнгөний асуудлаас болж хувийн таарамжгүй харьцаа үүссэн болох нь түүний 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр өгсөн “манай ээж намайг тоодоггүй, ээж намайг ноднин өвөл наймааны мөнгө 100.000, дараа нь 50.000 төгрөг алга боллоо, намайг авсан гаргаж өг гэж гэрээс хөөж байсан” /1хх 156-162/ мэдүүлэг,

Шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П нь “ээжийнхээ мөнгийг хаана хадгалдаг байсан талаар мэддэг, хүүхэд байхдаа ээжийг надад мөнгө төгрөг үлдээж явах ч юм уу, тийм зүйл гарч байсан. тэрийг нь зөвшөөрөлгүй авах тохиолдол гарч байсан.” гэж хариулсан,

Гэрч Я.Уранчимэгийн “Пүрэвдулам ээжийнхээ мөнгийг хулгайлж байдаг, талийгаач надад хэлэхдээ Пүрэвдуламыг дэрлээд унтсан хувцас дотор нь нуусан мөнгөнөөс нь хулгайлаад авчих юм гээд байсан, тэгээд гэртээ Пүрэвдулам бид хоёр байхад л мөнгө алга болоод байдаг юм аа гэж талийгаач хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх 219-220/,

Гэрч О.Марусягийн “Босгодулам охиноо л жаахан буруу хүмүүжилтэй болчихлоо гэж байдаг, учир нь дэрэн доор нь хийсэн 5.000 төгрөг, мөн өөр мөнгө төгрөг алга болчих юмаа, тэгээд манай охин л авчихдаг юм гэсэн, заримдаа үг хэлэхээр уцаарлаад, уурлаад хэрэлдээд байдаг болчихжээ гэсэн” гэх мэдүүлэг /1хх 225/,

Гэрч М.Энхтуяагийн “Охин нь дураараа байнга мөнгө төгрөг нэхдэг байсан, талийгаач мөнгөө нуугаад унтахад мөнгө авчихаад байх юм гэж надад хэлсэн, тэр өдөр охин нь ирээд талийгаачаас мөнгө нэхээд жаахан маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг /1хх 221-223/,

Гэрч З.Дуламдоржийн “Талийгаач Пүрэвдуламыг маш их тэнээд байх юм, эмэгтэй хүүхэд байж ээжийгээ ойлгохгүй юм, гэр орны ажилд нэмэр болохгүй юм, гэрээс мөнгө алга болоод байна, хэн аваад байгааг нь мэдэхгүй юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх 246-249/ зэргээр хэрэг учралын газарт буюу талийгаач нарын өрөөнд унтаж байхад нь Б.П нь ордог гэх үйл баримтыг мэдүүлсэн, эдгээр гэрчүүд нь талийгаач Ч.Босгодуламыг амьд ахуй цагт нь түүнээс сонссон мэдсэн зүйлээ мэдүүлсэн.

Мөн түүний багын найз гэрч А.Хишигдэлгэр “Дууяаа ээж Ч.Босгодуламаас үе үе бэлэн мөнгө хулгай хийж авдаг байсан тэр мөнгөөр нь бид хоёр ойр зуурын чихэр, боов авч иддэг, архи, пиво авч ууж байгаагүй, өөр нийлдэг найз бараг байхгүй, хажуу айлынхаа махлаг охинтой намайг байхгүй үед нийлж гарч ордог байсан санагдаж байна” гэсэн мэдүүлгээр гэрээсээ ээжийгээ унтсан хойно хулгай хийдэг байсан болох нь тогтоогдоно /4хх 210-211/.

Талийгаач нарын унтаж байсан өрөөнд Б.П нь мөнгө хулгай хийх зорилготой орсон боловч энэ асуудлаас болж маргаан үүсч, улмаар хүн амьны хэрэг үйлдэгдсэн болох нь “01-02 цагийн л орчим байх гэж бодож байна тухайн үед бороо зогсчихсон зүүн хойд айлд дүнгэр дүнгэр дуугараад хүмүүс хоорондоо юм яриад яг нэг дороо л байгаад байсан ийшээ тийшээ явсан чимээ гаралгүй нэг дороо л байсан” гэх гэрч Ч.Галбаярын мэдүүлгээр /2хх 5-6/ тогтоогдох ба мөнгө, эд зүйл хулгайд алдагдаагүй, мөнгийг шүүгдэгч Б.П аваагүйн улмаас хулгайн гэмт хэрэг үйлдэгдээгүй, энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үгүйсгэж болохгүй юм.

Тухайн гэрт 2003 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө талийгаач Ч.Босгодулам, Б.П, шүүгдэгч Б.П нараас өөр хүн байгаагүй бөгөөд өөр хүн гаднаас орж ирээгүй болох нь дараах баримтаар тогтоогдоно. Үүнд:

2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Манлайбаярын хэргийн газрын үзлэг хийсэн “...Үүдний амбаараас эхлэн цагийн зүүний дагуу явуулахад тамбарын хаалганы замган түгжээ нь дотор талдаа байх ба түгжихэд хаалгыг дээш өргөж түгжих ба түгжигдсэн байхад гаднаас ямар нэгэн байдлаар онгойх боломжгүй байв, хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв” гэсэн тэмдэглэл /1хх 32-33/,

Шүүгдэгч Б.Пын цагдаагийн байгууллагад хамгийн эхэнд 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр өгсөн “...өдөр гаднаас хүн ирээгүй, ...байшингийн хаалгыг ээж дотроосоо түгжээд ор руугаа орсон, ...манайд гаднаас ямар ч хүн ирээгүй, ээж хүн ирнэ гэж хэлээгүй” гэж мэдүүлсэн /1хх 156-162/,

2003 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б.Пын сэжигтнээр өгсөн “Өөр хүний дуу чимээ огт сонсогдоогүй, гаднаас хүн огт ирээгүй” гэж мэдүүлсэн /1хх 168/,

2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар Б.Пын мэдүүлсэн “...манайх хэрэг үйлдэгдэх үед хашаанд нохойтой байдаг байсан, тухайн шөнө хашаанд нохой байсан, ...ээж эрэгтэй дүүг хаалга цоожил гэж хэлээд цоожлуулсан гэж бодож байна, тогтмол цоожилж унтдаг, гэрт гаднаас хүн орж ирж байгаа чимээ гараагүй” гэсэн мэдүүлэг /5хх 7-12/,

2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн яллагдагчаар мэдүүлсэн “Гэрт гаднаас хүн орж ирж байгаа чимээ гараагүй. Би унтаж байгаад хэсэг сэрэхэд хашаанд нохой хуцаж байсан. Өөрөөр бол дуу чимээ гараагүй” гэсэн мэдүүлэг /5хх 7-12/,

Шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгдэгчээр өгсөн “тухайн орой хүн ирээгүй. Ээж орой хүн ирнэ гэх зүйл цухуйлгаагүй ээ” гэж мэдүүлсэн.

Хэргийн газрын үзлэгээр “том өрөөний шалан дээр байх цагаан өмдний халаасан дотроос 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 108 ширхэг, 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 27 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг, шаргал өнгийн бөгж 1 ширхэг, шаргал өнгийн ээмэг 1 хос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэвэгдоржид хүлээлгэн өгсөн.

Дээрх хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн Б.Пын мэдүүлэг зэргээр анх хэргийн газарт шүүгдэгч Б.П ээжийнхээ эд зүйлийг буюу мөнгийг хулгай хийх зорилготой орсон болох нь тогтоогдож байна.

Б.П нь 2004 оны 2 дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар “...тэр гутлын хар үдээс Пүрэвдагвын гутлын үдээс л байж магадгүй” гэж мэдүүлсэн /2хх 192/,

2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “Би тэр хутгыг нь аваад дүүг хутгалсан, тухайн үед би маш их сандраад хэд хутгалснаа мэдэхгүй байна, тэгээд хөдлөөд байхаар нь зурагтны тавиурны хажууд эвхээд ороогоод тавьчихсан байсан урт хар гутлын үдээс юм шиг нилээн урт уяа байхаар нь дүү Пүрэвдагвын амыг уг уяагаар ороогоод хүзүүнийх нь араар оруулж буцаж урд талд нь сольбиж гаргаж татаад уйлаад ингээд ээжийг алж бай гээд их хүчтэй татаад байсан, тэгээд тэр уяагаа буцааж тайлаад тэндээ орны орчим хаясан юм. Тэр хар үдээс гэрт л байсан, бодвол Пүрэвдагвынх байх, тэрнээс манай гэрийн гуталны үдээс биш, манайд тэр гутлын үдээс нилээд хэд хоногийн өмнөөс байсан юм” гэж мэдүүлсэн /2хх 230-234/,

Шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “Хар өнгийн, бор өнгийн үдээс гэхээр ихэр дүүгийн үдээс байх” гэж мэдүүлсэн,

Шүүгдэгч Б.Пын ийнхүү дүүгээ хутгалсан, үдээсээр боомилсон гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Манлайбаярын хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...Өрөөний зүүн хананд дэлгэн байрлуулсан диван ор байх ба уг диваны баруун хойд өнцөгөөс 20 см зайд шалан дээр норж бохирлогдоогүй, хар өнгийн зангилаа тасалдал байхгүй, 1 метр орчим урттай гутлын үдээс байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэлээр /1хх 32-33/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаартай “...Талийгаач Б.Пхүзүү хоолойг боох, ам, хамрыг таглах гэсэн оролдлого хийсэн байна гэж үзэв” гэсэн дүгнэлт /1хх 60-61/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...Доод уруул хавдартай, хөхөлбөр цус хуралттай, хавдартай, доод уруулын зүүн хэсэгт 1/0.4 см, зүүн завьжинд 1/0.3, 0.9/0.2 см, баруун /эрүүний хэсэгт/ 1/0.2, 1.5/2 см цус хуралттай, хэлээ хазсан, баруун чихний дэлбэнгийн доод хэсэгт 1.4/1 см, мөн чихний доод хэсэгт 2/0.4, хоолойн баруун хэсэгт 1/0.2, тод хүрэн улаан өнгөтэй цус хуралтуудтай, хоолойн зүүн хэсгээс эхэлсэн тахиралдсан 20 см урттай, 0.3 см өргөнтэй, хоолойны зүүн хэсэгт хагас дугуй хэлбэртэй мөн 0.3 см өргөнтэй боолтны оромтой, 2 ормын хоорондоо дарагдсан ором үүсээгүй зай нь 16 см” гэсэн тэмдэглэл,

Хэргийн материалаар шүүх эмнэлгийн хамтарсан давтан магадлагаа явуулсан 2003 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 367 дугаартай “...Пүрэвдагвын биед /хүзүү, ам, завьжинд/ үүссэн боолтын ором нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн үдээсээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /2хх 118-119/,

Гэрч Н.Отгонбаярын “Би 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 11 дүгээр гудамж, 16 тоотод гарсан хэргийн газрын нөхөн үзлэгт оролцох үед ... үзлэгээр мөрдөн байцаагч нь хар өнгийн гутлын үдээсийг хурааж авч байгаа зүйлийн талаар хэлж байсан” гэсэн мэдүүлэг /4хх 197-198/ зэргээр шүүгдэгч Б.Пын “Тэр хутгыг нь аваад дүүг хутгалсан, дүү Пүрэвдагвын амыг уг уяагаар ороогоод хүзүүнийх нь араар оруулж буцаж урд талд нь сольбиж гаргаж татаад уйлаад ингээд ээжийг алж бай гээд их хүчтэй татаад байсан” гэсэн мэдүүлгийн эх сурвалжаар дүүгийнхээ амь насыг хохироосон болох нь тогтоогдоно.

Иймд шүүх эрэгтэй хүүхдийн цогцсын зураг болох 1 хавтаст хэргийн 14 дүгээр хуудасны ар талын 35 дугаартай гэрэл зургийг энгийн нүдээр харахад боох оролдлогын улмаас үүссэн гэх шарх нь гутлын үдээсээр үүсгэгдсэн гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүй, үнэлэх журам зөрчигдсөн, өрөөсгөл байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүгч ...яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Энгийн нүдээр үзэхэд эргэлзээ төрж байна гэж шүүх шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Пын сэжигтэн яллагдагчаар “Дүүгээ үдээсээр боомилсон” гэсэн мэдүүлгийг үгүйсгэн няцааж байгаа нь учир дутагдалтай байна.

Б.П нь гэмт хэрэг үйлдсэн хутгаа нуусан, ул мөрөө балласан, өөрийн төрсөн эхээ хөнөөсөн үйлдлийг нуухын тулд гэрч өөрийн дүү Б.Пүрэвдагвыг хутгалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ нь хүн амины хэргээ нуух оролдлого хийж ээжийнхээ дотоожийг тайлж өөрийн унтаж байсан өрөөний хайрцагт хийсэн, дүү нь хутгалуулсан байхад нь үхүүлэх зорилгоор үдээсээр боомилсон тул өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Шинжээчийн 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2540 дугаартай ....Хэргийн газрын үзлэгээр олдсон трикон дээр цус илэрсэн. Хэргийн газрын үзлэгээр олдсон толбо хар өнгийн триконы урд дээд хэсэгт маш бүдэг хүрэн толботой, уг зүйлс дээр цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд трикон дээрхи толбонд цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж дүгнэлт өгөх үндэс болов” гэсэн дүгнэлт гарсан /1хх 79/,

Шинжээч О.Болдбаатарын “цус энгийн нүдэнд харагдахгүй, цус илрүүлэгч шингэнээр тодорч гарч ирсэн цусны илэрсэн байрлал нь триконы урд талын дээд хэсэг буюу уг триконы хэвлийн орчимын резинтэй хэсгийн захны доод хэсгээр цус арчигдсан түрхэц маягтай илэрсэн байна, триконы бусад хэсэгт цус илрээгүй, бүлгийн харьяаллыг тогтоохоор боломжийнх нь хэрээр дээж авч шинжилгээнд өгсөн боловч уг цусан толбоны бөөм шууд хайлсан, тийм болохоор бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй, нэг үгээр хэлбэл цус муудсан байсан, уг трикон дээр илэрсэн цус нь хүний цус байсан, хүнийх гэдэг нь яагаад юугаар мэдэгдэж байна вэ гэвэл цусны бөөмний хэлбэр зөв дугуй хэлбэртэй хүний цусны бөөмийн хэлбэр зөв дугуй хэлбэртэй байдаг юм, харин малын бөөм амьтан амьтныхаараа өөр өөр байдаг ба малын цусны бүлэг гэж байдаггүй” гэсэн мэдүүлэг /2хх 191/,

2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Даваасүрэнгийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...Өрөөний голын модон баганаас баруун талд байрлах өрөөний хаалга хүртэл татсан хэцэн дээр хар хөх өнгийн зузаан даавуун трико байсныг хураан авав” гэсэн тэмдэглэл авагдсан /1хх 28-31/,

Б.П нь хэрэгт холбогдон шалгагдаж 2003 оноос 2005 оны хооронд сэжигтнээр 7 удаа, яллагдагчаар 10 удаа, шүүгдэгчээр 1 мэдүүлэг өгсөн, ийнхүү мэдүүлэг өгөхдөө хэрэг гарах цаг хугацаанд өөрийнх нь биений юм ирсэн талаар огт мэдүүлээгүй, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний сарын тэмдэг ирсэн шөнөжин солиогүй шууд унтсан, тэгээд нэвтэрсэн доошоо үсэрч буусан байх. Шөнөжин нэлээн асгарсан байгаа шүү дээ, би чинь гүйгээд гарсан юм чинь тэрэн дээр цус тогтсон байх магадлалтай” гэж мэдүүлж байгаа боловч уг трикон дээр илэрсэн цус нь амьтны цус биш, уг цус нь хэвлийн орчмын резинтэй хэсгийн захны доод хэсгээр цус арчигдсан түрхэц маягтай илэрсэн байна, триконы бусад хэсэгт цус илрээгүй” гэсэн мэдүүлгээр салтаа хэсэгтээ цус нэвтэрсэн, асгарсан гэж мэдүүлж байгаа нь үгүйсгэгдэж байна. Уг трикон дээрх цус хүний цус болохыг шинжээч мэдүүлсэн, цусны бүлгийг тогтоох боломжгүй гэж мэдүүлсээр байтал бүлгийг тогтоох, хэний цус болохыг тогтоох шаардлагатай гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй.

Хэргийн газрын үзлэгээр талийгаач нарын хажуунаас бор өнгийн /талийгаач Ч.Босгодуламын тухайн орой өмсөж байсан/ сандаал, /цагаан өнгийн/ сандал, шүүгдэгч Б.Пын өмсөж байсан сандалууд олдсон.

Хэргийн газрын үзлэгийг УМБГ-ын 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч ахмад Лувсансамбуу, энэ цогцосны зүүн гараас хойш 20 см зайд шалан дээрээс оймстой хөлийн мөр нэг ширхэгийг илрүүлж, скочор бэхжүүлж авав” гэж тэмдэглэгдсэн /1хх 2-6/,

2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрч Б.Алтантариа мэдүүлэгт “Дууяа нимгэн оймсгүй хар трико өмсчихсөн, дээгүүрээ цагаан фудволктой үс нь арзайсан хашаанаасаа гүйж гарч ирсэн” гэж мэдүүлсэн /1хх 209/,

2003 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хамгийн анх сэжигтнээр өгсөн “Ээж энэ үед ногоон өнгийн торгон дан дээл, түүний дотор цагаан өнгийн фудволктай байсан, доогуураа өөрийн өмсдөг хөх өнгийн шорттой байсан, хөлдөө бор тавчик өмссөн байсан” гэж мэдүүлсэн /1хх 156-157/,

2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ “Зураг №14 гэж дугаартай зураг дээрх шилэн оймсны тасархай нь минийх” гэж мэдүүлсэн /5хх 7-12/ зэрэг нотлох баримтуудаар гуталтай хөлийн мөр биш болох нь тогтоогдсон, энэхүү мөр нь гагцхүү бүтэн гараагүй тул харьцуулах шинжилгээ явуулах боломжгүй юм. Ул мөрөө баллах оролдлого хийж оймсныхоо хөлийн хэсгийг тайрсан болох нь гэрч Б.Алтантариагийн мэдүүлгээр тогтоогдож байна.

2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвсүхийн хэргийн газрын үзлэг хийсэн “Зуны амбаар нь өвлийн байшингийн баруун талд 1.5 метрийн зайтай байрлах ба амбаарын хаалга нь амбаарын урд талын зүүн хэсэгт байрлах ба хаалганаас баруун тийш 2 ширхэг цонхтой байв, амбаарын хаалга нь гаднаа шаргал өнгийн зүүдэг ил цоожоор цоожилсон байв, цоожийг түлхүүрээр нь онгойлгож орж үзлэгийг хаалганаас эхлэн нар зөв эргүүлж үзлэгийг явуулав, ...амбаарын зүүн хойд буланд цагаан саарал өнгийн хүүхдийн тэрэг байх ба дотор нь хуучин хувцас, хөвөн зэрэг зүйлийг хийсэн байв” гэсэн тэмдэглэл /1хх 22-23/,

2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Р.Гансүхийн хэргийн газрын үзлэг хийсэн “Уг хашааны гадна орчин зүүн, баруун, хойд талуудаар үзлэг самналт хийхэд хойд талд зуны байшингийн харалдаа хашаанаас хойш 2 метр зайд байсан цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн мэт зүйлийг тэмдэглэлд тусган эд мөрийн баримтаар хураан авав” гэсэн тэмдэглэл, схем зураг /1хх 25-26/,

Шинжээчийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2411 дугаартай “хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөвөн дээр цус илэрсэн, энэ нь А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэсэн дүгнэлт /1хх 70/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаартай “Шүүх биологийн шинжилгээний хариу акт №1151-д: Б.П нь АВО-ийн системээр II бүлгийн цустай байна гэжээ” гэсэн акт /1хх 60-61/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 924 дугаартай “Шүүх биологийн шинжилгээгээр 1152 тоот хариу актанд: Ч.Босгодулам нь цусны АВО-ийн системээр III бүлгийн цустай” гэсэн акт,

Биологийн шинжилгээний 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1799 дугаартай “Пүрэвдулам нь цусны АВО системээр В(III) бүлгийн цустай болохыг тогтоов” гэсэн акт /2хх 129/,

Шинжээчийн 558 дугаартай дүгнэлтээр хэргийн газраас олдсон хөвөн /хуурай дээж 1/, мөн хэргийн газраас хураан авсан хөвөн /цустай дээж 2/ шинжилгээ хийж харьцуулах зорилгоор микроскоп дээр 25 дахин өсгөж ширхэгийн бүтцийг харахад дээж 1 нь ширхэг нь нягт, жигд, шулуун, ширхэгийн дагуу тууш судалтай, дээж 2 нь ширхэг сиймхий, өргөн нь жигд биш, нугалаа, эрчлээ ихтэй байх ба үүнийг гэрэл зургаар бэхжүүлж дүгнэлтэнд хавсаргав гээд шинж чанараар нь харьцуулах шинжилгээг хийж хүснэгтэнд нэгтгэхэд дээж 2 буюу цустай хөвөн хэт ягаан туяаны үйлчлэлд 254 нм-т хүрэн ягаан 366 нм-д хар саарал, дээж 1 буюу цусгүй цэвэр хөвөн 254 нм-т хүрэн ягаан, 366 нм-д ягаан саарал” гэж ижил тусгагдсан /2хх 206/.

Цаг агаарын лавлагаагаар 2003 оны 7 дугаар сарын 21-нд бороо 9:35-12:40, 17:16-17:23, аадар бороо 19:50-20:00, 2003 оны 7 дугаар сарын 22-нд аадар бороо 20:00-20:35, 18:42-20:00, бороо 20:35-23:45, дуу цахилгаан 17:07-19:25 байсан байна /2хх 194-195/.

Гэрч Ч.Галбаярын “01-02 цагийн л орчим байх гэж бодож байна. Тухайн үед бороо зогсчихсон зүүн хойд айлд дүнгэр дүнгэр дуугараад хүмүүс хоорондоо юм яриад яг нэг дороо л байгаад байсан ийшээ тийшээ явсан чимээ гаралгүй нэг дороо л байсан” гэж мэдүүлсэн /2хх 5-6/,

Шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг “Тухайн үед ДНК-г Солонгос улс руу явуулдаг байсан. Тийм шинжилгээ хийлгэсэн, гадаад улс орон руу шинжилгээнд явуулсан зүйл байдаггүй” гэж мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2007 оноос албан ёсоор ДНК шинжилгээг хийж эхэлсэн, хэрэг үйлдэгдсэнээс хойш 19 жил өнгөрсөн, тухайн үедээ хөвөнгийн дээж алга болсон, зарим нэг байгаа эд зүйлүүдэд шинжилгээ хийхэд тухайн эд зүйлүүд нь хөгзөрч муудсан тул цусны илэрц илрэх боломжгүй болсоны улмаас эд зүйлсэд дахин шинжилгээ томилоход цус илрээгүй, харьцуулах дээж нэгэнт байхгүй болсон, шүүх шинжилгээний хүрээлэн 2007 оноос албан ёсоор ДНК шинжилгээг хийж эхэлсэн тул цаг хугацааны хувьд ДНК хийх боломжгүй юм.

Харин тухайн цаг хугацаанд хөвөнг цоожтой зуны амбаараас хэргийн газрын үзлэгээр хураан авсан, цустай болон цусгүй гэх хөвөнг микроскопоор томруулан харахад /гэрэл зураг хэрэгт байгаа/ нягтаршил хэмжээ ижил байсан болох нь дүгнэлтэнд тусгагдсан, тухайн дүгнэлтийг гаргуулахдаа “Нэг ижил үйлдвэрт үйлдвэрлэгдсэн хөвөн үү” гэсэн шинжээчийн мэдлэгийн цар хүрээнээс хальсан асуултыг асуусан, түүнчлэн хүний цусаар бохирлогдсон, хуурай хөвөн хоёрыг шатааж үзэх аргаар дүгнэлтээ гаргасан нь химийн шинж чанараараа зөрсөн, харин физикийн шинж чанараараа ижил болох нь дүгнэлтээс харагдана. Талийгаач Ч.Босгодулам, шүүгдэгч Б.П нар нь 3 дугаар бүлгийн цустай, талийгаач Б.П нь 2 дугаар бүлгийн цустай, хэрэг гарсаны маргааш хэргийн газрын үзлэгээр цустай болон цусгүй хөвөнг илрүүлсэн, цустай гэх хөвөн 2 дугаар бүлгийн хүний цус гэж дүгнэлт гарсан тул талийгаач Б.Пцус гэж үзэх үндэслэлтэй.

2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн яллагдагчаар мэдүүлсэн “Тухайн үед зуны улирал байсан учир өвлийн хувцасыг ямар ямар гутал өмсдөг байсан талаар санахгүй байна. Өвлийн гутал хувцаснуудыг бол миний унтдаг өрөөнд хайрцаг дотор хийгээд хадгалдаг байсан /5хх 7-12/.

2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Лувсансамбуугийн хэргийн газрын үзлэг хийсэн “Б.Пын унтаж байсан баруун өрөөний диваны хажууд хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн эм хүний цаа гутал байсан бөгөөд өмд нь нойтон, гутал нь шавар болсон байсан болно” гэсэн тэмдэглэл /1хх 2-6/,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр “Засвар хийнэ гээд миний унтаж байсан өрөөнд өвлийн гутал, хувцас түр оруулж тавьсан байсан” гэж мэдүүлсэн,

Хэрэгт эд мөрийн баримтаар эмэгтэй хүний хар өнгийн зуны 1 ширхэг хос гутлыг шүүхэд шинжлэн судлуулж хэлэлцүүлэхээр хүргүүлсэн, уг гутлыг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ “Зураг №28 дугаартай хар өнгийн эмэгтэй гутал нь ээжийн гутал байна” гэж мэдүүлсэн,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “Цаа гутал манай ээжийн л гутал байлгүй” гэж мэдүүлсэн,

Гэрч Я.Уранчимэгийн “...Пүрэвдуламыг чи дандаа миний угаасан хувцасыг өмсчих юм, өөрийнхөө хувцасыг өмсөхгүй гээд загнаж байсан” гэсэн мэдүүлгээр /1хх 219-220/ Б.П нь тухайн гутлыг өмсөж гарсан болох нь тогтоогдоно, түүнчлэн амь хохирогч нарын нас барсан гэх өрөөнөөс гуталтай хөлийн мөр олдоогүй, гагцхүү үүдний хэсэгт гуталтай цусан дээр гишгээд гарсан хүний мөр үлдсэн болно.

Цогцосны үзлэгээр талийгаач Ч.Босгодулам толгойдоо 51 см урт хар өнгийн үстэй, Б.П толгойдоо 8 см урт хар өнгийн үстэй байсан.

Шинжээчийн 923 дугаартай актад талийгаач Пүрэвдагва нь толгойдоо 5 см халимаг үстэй гэж дурьдсан, цогцосны үзлэгт толгойдоо 8 см урт хар өнгийн үстэй, харин талийгаач Босгодуламын нас барсан 924 актад талийгаачийг толгойдоо угаараа хүрэн шаргал, 20 см урт задгай хар үстэй, цогцосны үзлэгт толгойдоо 51 см урт үстэй гэж тэмдэглэгдсэн байна.

Харин 2427 дугаартай дүгнэлтийн үсний шинжүүдийг дурьдахдаа эмэгтэй хүний зүүн гараас авсан үс нь 11.4 см урттай, эрэгтэйн биен дээрээс 15.7 см, хөл орчмоос авсан 42 см, Пүрэвдуламын үс нь 11 см, Пүрэвдагвын үс нь 6.2 см, Босгодуламын үс 45 см гэж дурдаад шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас эмэгтэйн зүүн гарын алганаас, эрэгтэйн бие дээрээс болон хөлийн орчмоос авсан гэх үснүүд нь үсний гадаад шинж, бүтэц, хайрсны хээний онцлогоороо хүний толгойн үс байна. Жич, манай лаборатори нь үсний шинжилгээ хийдэг өндөр мэдрэмж бүхий нарийн техник, тоног төхөөрөмж болон тусгайлан бэлтгэгдсэн үсний мэргэжилтэн байхгүй тул энэхүү дүгнэлт нь учир дутагдалтай байж болно.” гэсэн дүгнэлт гаргасан /1хх 77/.

Гэрч Ш.Гэрэлийн “Тухайн хэргийн газрын үзлэгээр эмэгтэйн зүүн гарын алганаас хурааж бэхжүүлэн авсан үс нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Пүрэвдуламын үстэй таарах боломжийг  дүгнэлтийн шинжилгээний хэсгээс харахад хоорондоо төсөөтэй байх боломжтой юм, Яагаад гэвэл урт нь хоорондоо таарч байна, Өнгөний хувьд хэргийн газраас хураан авсан үс нь хар, Пүрэвдуламын үс нь шаргал өнгөтэй байгаа нь хүний толгойд хар болон шаргал өнгийн үс байх боломжтой байдаг юм, тухайн үед шинжилгээг явуулахад хүний толгойноос харьцуулах шинжилгээнд зориулж үсийг авахдаа 5 хэсэг газраас авч шинжилгээг явуулдаг байсан” гэсэн мэдүүлэг /4хх 206-207/,

Хохирогч Б.Пцогцосноос үсний дээж авсан тэмдэглэл, үс хумс хураан авсан тэмдэглэл /1хх 135/,

Хохирогч Босгодуламын цогцосноос үсний дээж авсан тэмдэглэл, үс хумс хураан авсан тэмдэглэл /1хх 136/ зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Пын толгойн үс болох нь тогтоогдсон.

Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж, “ишгүй цагаан өнгийн хутга” хурааж авсан /1хх 134/.

Гэрч П.Болдын “Миний одоо санаж байгаагаар сэжигтэн Б.Пын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ сэжигтэн Б.Пыг Улсын мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгч байхдаа өөрийн “гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутга хаясан гэх газрыг зааж өгнө” гэсний дагуу тухайн хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Улсын мөрдөн байцаах газрын байрнаас эхлүүлэн Б.П нь хутга хаясан газрыг хэрэг үйлдэгдсэн гэх айлаас холгүй байдаг гудамжинд байгаа гэж заасны дагуу тухайн бусад алба хаагчдын хамтаар явж уг хутга олдсон гэх Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж, 22 тоот хашаанаас ертөнцийн зүгээр 18 метр зайны газарт, жалганы баруун эргэнээс баруун тийш 4 метр зайд хагас налуу ногоон зүлгэн дотроос ишгүй цагаан өнгийн хутга байсныг Б.П нь заахдаа уг газарт очоод энд гэж заасны дагуу хэсэг газарт самналтыг хийхэд ишгүй цагаан өнгийн тэмдэглэлд тусгасан хутгыг гаргаж ирснийг тэмдэглэл үйлдэж хурааж авсан. Миний санаж байгаагаар болон тэмдэглэлд тусгасан гэрийн хаяг байршлаас харахад хөндлөнгийн гэрч нар нь хутга олдсон газрын ойр орчмын хаягтай гарч байгаагаас харахад тухайн үед ажиллагааг явуулж байхад гудамжаар алхаж байсан олон айлын хаалга цохиж дуудаж гаргаж ирүүлж хийж гүйцэтгэсэн ажиллагаанд хууль сануулж оролцуулсан гэж бодож байна” гэж мэдүүлсэн /4хх 224-225/.

Шинжээчийн 2003 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2448 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр цооролт байна. 2. Цагаан өнгийн футболкан дээрх 3 ширхэг цооролт, хар өнгийн майкан дээрх 2 ширхэг цооролт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үйлдэгдсэн байж болно” гэсэн дүгнэлт /1хх 81/,

Хэргийн материалаар шүүх эмнэлгийн хамтарсан давтан магадлагаа явуулсан 2003 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 367 дугаартай “Босгодулам, Пүрэвдагва нарын биед үүсгэгдсэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн ишгүй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /2хх 118-119/,

2003 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Сэжигтэн Босгодуламын Пүрэвдуламын мэдүүлэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн хутгаа хаясан гэх газарт зам шалгалтаар ирж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжны 22 тоот хашаанаас ертөнцийн зүгээр зүүн тийш 18 метрт газарт Жалганы баруун ирмэгээс 4 метр /баруун тийш/ хагас налуу ногоон зүлгэнд ишгүй цагаан өнгийн нэг тал нь шороогоор бохирлогдож бичиг нь мэдэгдэхгүй болсон нимгэн төмөр хутга байсныг хөндлөнгийн гэрчүүдэд үзүүлэн эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэл үйлдлээ, хөндлөнгийн гэрч нараас гаргасан санал хүсэлт байхгүй болно” гэсэн тэмдэглэл /1хх 134/,

Насанд хүрээгүй гэрч О.Галмандах “Хэрэг гарсны дараа Пүрэвдуламтай таараад цагдаа ахад байцаалт өгч байхад нь Пүрэвдулам “надад тэр хүн алсан хутгаа хадгалуулсан” гэж худлаа хэлж байсан, би их гайхаж байсан ба надад тийм хутга Пүрэвдулам өгөөгүй гэж хэлэхэд Пүрэвдулам бас Галмандахад тэр хутгыг өгөөгүй юм аа гэж худлаа хэлсэнээ хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх 214-215/,

Шинжилгээнд ирүүлсэн хутга нь шүүгдэгч Б.П нь ийнхүү хутгаа хаясан гэх газраа зааж өгсөн бөгөөд энэ нь түүний өмгөөлөгч Б.Оюунбилэгийг байлцуулан мэдүүлсэн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Шалан дээр нөгөө жижиг хутга байхаар нь аваад дүүгээ хутгалчихсан, тэр чигтээ гарч гүйгээд зүүн салааны эцсийн буудлаас нааш 2 буудлын зайтай газар замын баруун тийш гараад нилээн гүйж алхаж яваад жалга байгаа, тэр жалгаар гараад цааш нилээн явж байгаад хутгаа шидчихсэн, ...би хутгаа зааж өгч чадна” гэж мэдүүлсэн /1хх 163-165/,

2003 оны 7 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн “Сэжигтнээр урьдны өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй, миний хутгаа хаясан гэж зааж өгсөн газраас хутга олдлоо, тэр хутга миний дүүгээ хутгалсан хутга мөн байна, мөн ээж дүүгээ хутгалсан хутга мөн байна, ...намайг хутгаа хаячихаад буцаж гэр рүүгээ явахад ямар нэгэн хүн тааралдаагүй” гэж мэдүүлсэн /1хх 166/,

2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...айгаад би тэр олдсон хутгыг миний хутга гэж хэлсэн юм. Намайг зодож дарамталсан хүн байхгүй” гэж мэдүүлсэн /1хх 56-57/,

2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Би айсандаа урьдны мэдүүлэгтээ ээжийг дүү алаад би дүүг алсан гэж хэлсэн, хутга би өөрөө зааж өгсөн нь үнэн, айгаад байсан юм байхгүй, зүгээр л тэгж хэлчихье гэж бодоод л хүн алсан гэж хэлсэн юм” гэж мэдүүлсэн /2хх 216/,

2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар “Би тэр хутгыг нь аваад дүүг хутгалсан, тухайн үед би маш их сандраад хэд хутгалсанаа мэдэхгүй байна, ...тэгээд тэр дүүг хутгалсан хутгаа би аваад хашаанаас гараад баруун тийш гүйгээд тэр хутгыг зааж өгсөн газар уг хутгаа шидээд хаячихсан. ...айгаад би хэрэг хийгээгүй юм аа гээд мэдүүлэг өгчихсэн юм аа” гэж мэдүүлсэн /2хх 230-234/,

2004 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд Б.Пын шүүгдэгчээр өгсөн “хутгаа зааж өгвөл даалтанд гаргана гэхээр нь би зааж өгсөн. Дүү ээжийг алахаар би алсан гэж хэлсэн нь бас л айсандаа хэлсэн” гэж мэдүүлсэн /3хх 9-11/,

2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ю.Тогмид ҮД-1149 өмгөөлөгчийг байлцуулан өгсөн мэдүүлэгтээ “Би тухайн үед сандарч, шоконд орсон сэтгэл зүйн байдлаас шалтгаалаад яах учраа олохгүй, мөрдөн байцаагчид буруу зөв ярьж байгаад мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулах үед явж байгаад нүдэнд хутга харагдсан газар тааралдахаар нь уг хутгаар гэмт хэргийг үйлдсэн гэж заасан. Тэр хутга нь хүүхдийн тоглож өвс ногоо хирчэж тоглож байсан хутга шиг байсан” гэж мэдүүлсэн /5хх 7-12/,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр “...миний хутга хаясан гэх зааж өгсөн газарт газраас хутга олдсон, тэр хутга миний дүүгийн хутгалсан хутга мөн байна, би тийм аймар зүйл харсан хүн чинь цочирдоод л тэгж хэлсэн” гэж мэдүүджээ.

Иймд шүүгдэгч Б.П нь хутга заагаагүй гэдэг худлаа, мэдүүлэг шалгах ажиллагаагаар хутга олдсон, хутгаа хаясан гэж мэдүүлж байгаа мэдүүлгийн эх сурвалж дээрх бичгийн баримтуудаар тогтоогдсон болно.

Мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Б.Оюунбилэг, Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг байлцуулан мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлгүүддээ хутгаа заасан талаар удаа дараа мэдүүлдэг, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэгт өмгөөлөгчийг заавал оролцуулна” гэсэн заалтыг ноцтой зөрчөөгүй, энэ нь  хэрэгт авагдсан мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон /1хх 134/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд “ишгүй цагаан өнгийн нэг тал нь шороогоор бохирлогдож бичиг нь мэдэгдэхгүй болсон нимгэн төмөр хутга байсныг хөндлөнгийн гэрчүүдэд үзүүлэн эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэл үйлдлээ, хөндлөнгийн гэрч нараас гаргасан санал хүсэлт байхгүй болно” гэсэн тэмдэглэлд дурдагдсан болно.

Гэрч П.Болдоос хутгыг хэрхэн хураан авсан талаар мэдүүлэг авсан /4хх 224-225/,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153.8-д “гэрэл зураг авах соронзон болон дүрс бичлэг, зураглал, хэмжилт хийж тэмдэглэлд тусгаж болно” гэж хуульчилсан байгаа нь заавал гэрэл зураг, дүрс хийх ёстой хуулийн хэм хэмжээ биш юм. Мэдүүлэг шалгах ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлээгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчөөгүй. Түүнчлэн мэдүүлэг шалгах ажиллагааны үр дүнд хураан авсан “ишгүй хутганы гэрэл зураг” 1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудасны ар талд шинжилгээнд гэрэл зурагт авагдсан болно.

2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Лувсансамбуугийн хэргийн газрын үзлэг хийсэн “заазуур байсан тул цус илрүүлэх зорилгоор ус төрөгчөөр шинжлэхэд цус илрээгүй. Заазуур нь цагаан өнгийн нунтаг /гурил бололтой/ зүйлээр бохирлогдсон байсан” гэсэн тэмдэглэл /1хх 2-6/.

Хэргийн газраас 1 заазуур олдсоноос өөр хутга олдоогүй.

2003 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр яллагдагчаар өгсөн “гэрт байсан хутгануудыг ээж аваад явдаг байсан, шар модон иштэй жижиг хутга, хар пивор иштэй жижиг 2 ширхэг хутга байсан” гэсэн мэдүүлэг /1хх 176-178/,

2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр “2003 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед намайг гэртээ байхад ээж, дүү нар хоорондоо хэрэлдчихсэн, хар тортой юм барьчихсан орж ирсэн, дотроос нь цэнхэр ууттай хутга гаргаж ирээд Дагваа энэ хутгыг амбаарт тавь гэсэн, дүү хутгыг аваад гараад нилээд удаж байгаад орж ирсэн” гэж мэдүүлдэг /1хх 163-165/,

2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “2003 оны 7 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед ээж Босгодулам, дүү Пүрэвдагва нар намайг гэрт байхад гаднаас тортой юм барьчихсан орж ирсэн” гэж мэдүүлдэг /2хх 230-234/,

Гэрч Болдбаатар мэдүүлэхдээ “Пүрэвдагва ээжтэйгээ 17 цагийн үед цэнхэр тортой юм барьж явсан” гэж мэдүүлсэн /2хх 18-19/.

Иймд дээрх талийгаач нарыг хутгалсан гэх хутгыг талийгаач нар нь гаднаас авч орж ирсэн болох нь тогтоогдоно. Хутгыг мөн заасан, уг хутгаар үйлдэгдэх боломжтой гэдгийг шинжээч дүгнэсэн. Хэргийн газрын үзлэгээр гэрт байсан заазуураар үйлдэгдээгүй болох нь шүүгдэгч Б.Пын сэжигтнээр, болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “надад нууж хаагаад байх зүйл байхгүй,  би айсандаа худал ярьсан юм. Хутга бол тохиолдлоор гарч ирсэн байх...” гэсэн мэдүүлэг /1хх 60-62/.

Мөн 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар “би байцаалтаа өмгөөлөгчтэй өгнө, ...дүү баруун гартаа жижиг хутга барьчихсан, ээж рүү харчихсан зогсож байсан, ...Пүрэвдагва ээжийг 2 билүү, 3 удаа хутгалсан санагдаж байна. Би арай дүүг ээжийг хутгалахгүй байх гэж бодсон юм. Тэгэхээр нь би маш их сандраад дүү рүү уйлаад орилоод дайраад очиход дүү хутгаа газар хаячихсан, тэгэхээр нь би тэр хутгыг нь аваад дүүг хутгалсан, тэгээд тэр дүүг хутгалсан хутгаа аваад хашаанаас гараад баруун тийш гүйгээд тэр хутгыг зааж өгсөн газар шидээд хаячихсан, тэгээд хутга хаясан газрынхаа хажууд машин замын налуу шороон дээр уйлж сууж байгаад цагдаа ирчихвий, хүн гэрт орвол баларна гэж бодоод гэрт ороод үүдний тамбарт байж байгаад хашааны гадаа гарахад Алтантариа эгч гудамжинд зогсож байсан, тэгээд л би уйлаад яанаа ээж, дүү хоёр үхчихсэн байна гэсэн утгатай үг хэлсэн” гэсэн мэдүүлэг өгсөн /2хх 230-234/.

Ийнхүү Алтантариад “Ээж, дүү хоёр үхчихсэн байна гэсэн утгатай үг хэлсэн. Б.Алтантариаг олж хараад гүйж гарч ирсэн” гэж мэдүүлсэн зэргээр зориуд хүлээж байгаад гаднаас хүн орж ирж талийгаач нарын амь насыг хохироосон байх гэж гэрч Б.Алтантариаг мэдээллээр төөрөгдүүлсэн. Түүнийг гэрч Б.Алтантариа тухайн үед Б.Паас сонссон мэдсэн зүйлээ мэдүүлсэн /1хх 205-206/.

Хутга заасан ажиллагаа бодитой хийгдсэн. Хутгаа заасан талаар удаа дараа өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэгтээ дурдсан. Уг хутгаар үйлдэгдэх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан, талийгаач нар нь хутгалуулсаны улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 2002 онд батлагдсан хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.4-д “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”-гээр тус тус оролцдог.

Шүүгдэгч Б.Пын мэдүүлэгт дурдсан зүйлүүд нь зохиомол зүйл биш гэдэг гэрч П.Болдоос “миний одоо санаж байгаагаар сэжигтэн Б.Пын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ сэжигтэн Б.Пыг Улсын мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгч байхдаа өөрийн “гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутга хаясан гэх газрыг зааж өгнө” гэсний дагуу тухайн хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Улсын мөрдөн байцаах газрын байрнаас эхлүүлэн Б.П нь хутга хаясан газрыг хэрэг үйлдэгдсэн гэх айлаас холгүй байдаг гудамжинд байгаа гэж заасны дагуу тухайн бусад алба хаагчдын хамтаар явж уг хутга олдсон гэх Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж, 22 тоот хашаанаас ертөнцийн зүгээр 18 метр зайны газарт, жалганы баруун эргэнээс баруун тийш 4 метр зайд хагас налуу ногоон зүлгэн дотроос ишгүй цагаан өнгийн хутга байсныг Б.П нь заахдаа уг газарт очоод энд гэж заасны дагуу хэсэг газарт самналтыг хийхэд ишгүй цагаан өнгийн тэмдэглэлд тусгасан хутгыг гаргаж ирснийг тэмдэглэл үйлдэж хурааж авсан. Миний санаж байгаагаар болон тэмдэглэлд тусгасан гэрийн хаяг байршлаас харахад хөндлөнгийн гэрч нар нь хутга олдсон газрын ойр орчмын хаягтай гарч байгаагаас харахад тухайн үед ажиллагааг явуулж байхад гудамжаар алхаж байсан олон айлын хаалга цохиж, дуудаж гаргаж ирүүлж хийж гүйцэтгэсэн ажиллагаанд хууль сануулж оролцуулсан гэж бодож байна” гэж мэдүүлсэнээр тогтоогдоно /4хх 224-225/.

Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 9 дүгээр хуудсанд шүүгдэгчээр Б.П нь “...Урьд өгсөн мэдүүлгийг зохиож хэлсэн. Би ээжид ойртоогүй, тухайн үед хүн гарч яваагүй, тухайн үед зохиогоод хэлсэн” гэж мэдүүлсэнээс өөр хутга заасан ажиллагаа зохиомол зүйл байсан талаар сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ огт дурдаагүй” болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28.2.14-д “гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд зайлшгүй хийвэл зохих, гүйцэтгэх ажлыг эрх бүхий байгууллагад даалгавар бичиж гүйцэтгүүлэх” эрх хэмжээ мөрдөн байцаагчид байдаг. Үүний дагуу мөрдөгч даалгавар бичиж мөрдөн байцаалтын ажиллагаа хийснээр Б.Паас 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн полиграффийн ашиглаж асуулга явуулсан 25 дугаартай магадлагаа /3хх 77-78/.

Хэрэгт ийнхүү мөрдөгчийн даалгаврыг хэрэгт хавсаргаагүй нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн талаар хууль заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж заасныг ноцтой зөрчөөгүй, энэхүү ажиллагааны арга, журам, үр дүнг 2017 оноос өмнөх мөрдөн байцаалтын ажиллагаанд өргөнөөр хэрэглэж байсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28.2.10-д заасан “Туршилт хийх” ажиллагааны нэг төрөлд тооцогдсон, уг ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ажиллагаа болно.

2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн полиграффийн ашиглаж асуулга явуулсан 25 дугаартай магадлагаа “Асуугдагч этгээд энэ гэмт хэргийг битгий илрээсэй гэж бодож байна”, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга таны гэмт хэрэг үйлдсэн хутга мөн эсэх талаар асуултад үгүй гэж хариулсан боловч өндөр реакци үзүүлсэн, Б.П нь энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, зарим зүйлийг нууж байх боломжтой, асуулгын явцад Б.Пын өмгөөлөгч Оюунбилэг байлцсан, асуулгад оролцогч хэдийгээр ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй боловч зарим үед мэргэжилтэнд захирагдахгүй, түүний зааврын дагуу асуултад хариулаагүй” гэсэн магадлагаа гарсан /3хх 77-78/.

Тухайн үед шүүгдэгч Б.П “дүүгээ хутгалсан, хутгаа гаргаж хаясан, үдээсээр боомилсон, хутгаа заасан нь үнэн, гаднаас талийгаач нар хутга барьж орж ирсэн, гаднаас хүн огт орж ирээгүй” гэсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан Б.Пын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдсон.

Шүүгдэгч Б.П нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “шүүгдэгч М.Мөнхбаатарын асуусан “2005 онд гарсан цагаасаа хойш санаа тавьж явж байсан уу” гэсэн асуултанд “явж байгаагүй” гэж хариулсан, шүүгчийн “яагаад явж байгаагүй вэ” гэх асуултанд шүүгдэгч “хууль сайн мэдэхгүй, тэр үедээ гэм буруугүй гээд гарсан болохоор нээх тоогоогүй” гэж хариулсан /шүүх хуралдааны тэмдэглэлийн 30 дугаар хуудас/, шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс хутгатай холбоотой асуултуудыг асуухад сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орж уйлсан, зогсоогоороо мэдүүлэг өгч чадахгүйн улмаас шүүгдэгчийг суулгаж мэдүүлэг авсан.

2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.П сэжигтнээр өгсөн “...10 цагийн үед босч гэрлүүгээ яваад ороход ээжийн бандаашийг тайлж аваад өөрийнхөө унтдаг өрөөнийхөө дотор байсан ээжийн модон биш цаасан хайрцаганд тэр бандаашийг нь хийгээд буцаж гараад хашааны үүдэнд Алтантариа эгч зогсож байсан” гэсэн мэдүүлэг /1хх 163-165/,

2003 оны 7 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн “Ээжийг эмнэлэг ирээд үхчисэн байна уу гэдгийг үзэх гэж ирнэ байх гэж бодоод тэгээд хар болчихсон бандаашийг нь тайлж аваад өөрийнхөө өрөөнд хайрцаганд хийчихсэн юм” гэж мэдүүлсэн /1хх 166/,

2004 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Б.П яллагдагчаар “...2 ягаан бандаашны нэг нь минийх, нэг нь минийх биш ээжийнх л байх” гэж мэдүүлсэн /2хх 192/,

2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр яллагдагч Б.Пын “намайг хэрэг гардагийн өмнөх орой гэрт байхад ээж ягаан бандааштай байсан” гэсэн мэдүүлэг өгсөн /2хх 230-234/.

Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Б.П “шүүгдэгчийн өмгөөлөгч: Ямар хүн ирээд ийм байдалд оруулчихваа гэж боддог бэ. Нэг дотоож байсан гэсэн тэр хэнийх вэ гэсэн асуултанд, шүүгдэгч: яг тийм хүн гэж хэлж чадахгүй байна. Тэр дотоож миний дотоож. Угааж цэвэрлэсэн байсан” гэж мэдүүлсэн /3хх 9/,

2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Манлайбаярын хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “баруун талын өрөөнд ороход өрөөний зүүн хойд талд байрлах шар өнгийн модон авдар байх ба уг авдрын таг нь онгорхой байх ба хувцаснууд замбараагүй тавьсан байсны дээр цайвар шаргал өнгийн дотор талын салтаа хэсэгт бохирлогдсон эмэгтэй хүний дотоож байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32-33/ хэрэгт авагдсан. Хэрэг үйлдэгдэх шөнө талийгаач Ч.Босгодулам нь ягаан өнгийн турсиктэй байсан. Ийнхүү турсикийг тайлж өөрийн унтдаг өрөөнд хийсэн гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хэрэг гардаг шөнө гаднаас хүн орж ирээгүй болох нь тогтоогдож байна.

Хэргийг шалгаж эхлээд Б.Пыг 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагт сэжигтнийг баривчлах мөрдөгчийн тогтоол хойшлуулашгүйгээр баривчилж, 14 хоног сэжигтнээр цагдан хорьсон байдаг.

Ийнхүү цагдан хоригдож байх хугацаанд буюу гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 хоногийн дараа буюу Б.Пын биед шинжээч томилж, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2003 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4174 дугаартай акт “Болсон хэргийн тов утга 2003 оны 7 дугаар сарын 21-нд бусдад зодуулсан байж болзошгүй, нүцгэн биеийн үзлэгээр баруун өвдөгөнд 1.5х0.7 см тав тогтсон хуучин зулгаралттай” гэж тэмдэглэгдсэн, дүгнэлтэд сорви бүхий гэж дурдаагүй, зулгаралттай гэсэн нь эдгэрч байгаа шархыг дүгнэлтэндээ тусгасан нь үндэслэлтэй. Хэрэв шүүх эмнэлэгт 6 хоногоос хойш үзүүлсэн бол сорви бүхий гэж дурдагдах байсан /1хх 74-75/.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4-т “улсын яллагч дор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж саналаа бичгээр гаргана”, 239.4.1-т “шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн”, 239.4.2-т “хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” гэж хуульчилсан.

Хэрэгт шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Дуламсүрэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.2-т зааснаар “хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг шүүхээс буцаан авсан байдаг. Түүнчлэн, шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1-т зааснаар “шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн” гэсэн үндэслэлээр хэрэгт яллахаас татгалзаагүй, мөн шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй /3хх 12/.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Е.Сагсай эрүүгийн 346206 дугаартай хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн /3хх 163/.

Мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай прокурорын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор У.Дэндэвдорж мөрдөн байцаалтыг сэргээсэн /4хх 4/.

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол. 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор У.Дэндэвдорж эрүүгийн 346206 хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн /4хх 108/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсантай холбоотойгоор түүнээс өмнө оны мөрдөн байцаалтын хэргүүд бүгд хэрэг бүртгэлтийн хэрэг болж өөрчлөгдсөн, мөрдөн байцаалтыг сэргээн явуулах тухай прокурорын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзул 1184 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтыг сэргээж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1013 дугаартай тогтоолоор хэргийг харьяаллын дагуу Нийслэлийн цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн, үүнээс хойш хэрэг бүртгэлтийн хугацаа сунган мөрдөн шалгах ажиллагаа хийсэн /4хх 109-111/.

Ийнхүү хэрэгт бүртгэлтийн ажиллагааг хийж гэрч С.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /4хх 194-195/, гэрч Н.Отгонбаярын мэдүүлэг /4хх 197-198/, гэрч Ц.Даваанямын мэдүүлэг /4хх 200-201/, гэрч Ш.Гэрэлийн мэдүүлэг /4хх 206-207/, шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг /4хх 245-247/, гэрч А.Хишигдэлгэрийн мэдүүлэг /4хх 210-211/, гэрч Ц.Одонтунгалагийн мэдүүлэг /4хх 213-215/, гэрч П.Болдын мэдүүлэг /4хх 224-225/ авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн. Энэ ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бусад бичгийн баримтууд хэрэгт цугларсан, шүүгдэгч Б.Пыг гэмт хэрэг үйлдээгүй гэж няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр гаднаас хүн огт орж ирээгүй талаар мэдүүлэг.

Тухайн хэрэг үйлдэгдэх үед талийгаач Ч.Босгодулам, Б.П, шүүгдэгч Б.Пүрэвудулам нараас өөр хүн байгаагүй, шууд мэдүүлсэн гэрч байхгүй гэж хэргийг цагаатгаж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна.

Гэрч Ц.Даваанямын “...Нараагийн гэх тодотголтой дэлгүүрийн хашаанд нь биллардтай, үүдэндээ сагсан бөмбөгийн шийдтэй байдаг байсан болохоор ойр орчимын хүүхэд, залуучууд цуглаж тоглодог байсан болохоор хүмүүсийн ам дамжсан яриагаар уг тоот хашаанд байдаг айлын эмэгтэй хүүхэд нь ээж болон ахынхаа амь насыг хохироосон гэж яригдаж байсан” гэсэн мэдүүлэг /4хх 200-201/,

Гэрч Ц.Одонтунгалагийн “Тухайн хэрэг явдлын талаар би яг хэрэг үйлдэгдсэний дараагаар эгч Ч.Босгодулам, хүү Б.П нар нь хоёулаа алуулсан байна. Сүүлд аавын яриан дундаас охин Б.Пыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, хүү Б.Пхүзүүнээс нь нарийн хар уяагаар боож алсан байсан. Хөөрхий ээжийгөө өмөөрч хамгаалсан байх, та нар гэрийнхээ хутга шөвгийг байнга далд хийж унтаж байгаарай. Битгий ил тавьж байгаарай гэж байнга захидаг болсон. Тэр яриа нь уг хэрэгтээ холбогдуулж захих болсон гэж бодож байна. ...Би ч гэсэн дотроо эмзэглээд, айгаад асууж үзэж байгаагүй” гэж мэдүүлсэн /4хх 214-215/,

Гэрч А.Хишигдэлгэрийн “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 10-108 тоотод хэрэг гарсан айлын ертөнцийн зүгээр урд талын хашаанд манай гэр байдаг байсан ба тухайн үед хойд айлын Ч.Босгодулам, Б.П нар өөрийн хашаандаа байх цагаан өнгийн байшин дотор нь алсан гэж манай өвөө Дашдорж хэлсэн юм. Би Ч.Босгодуламын охин Б.Птай /Дууяа/ хамт ус, модонд явдаг, дотно нийлдэг найзууд байсан. Тухайн үед Дууяа ээж Ч.Босгодуламаас үе үе бэлэн мөнгө хулгай хийж авдаг байсан. Тэр мөнгөөр нь бид хоёр ойр зуурын чихэр, боов авч иддэг, архи, пиво авч ууж байгаагүй. Өөр нийлдэг найз бараг байхгүй, хажууд  айлынхаа махлаг охинтой намайг байхгүй үед нийлж гарч ордог байсан санагдаж байна. ...хэрэг гарснаас хойш сайн санахгүй байна. Ямар ч байсан 1 дүгээр эмнэлэгт таарсан. Тэр үед Дууяа эгч дээр ажиллаж байгаа, утасны нэгж зарж байсан. Тэрнээс хойш 2020 оны 6 дугаар сарын үед Баянзүрх дүүргийн Цайз 16 автобусны буудал орчим таарч бид хоёр утасны дугааруудаа өгч авсан. Б.Птай хэд хэдэн удаа уулзаж, хамт архи, пиво ууж, хонож байсан. Надтай хамт архи ууж байх үедээ хэргийн талаар ярих дургүй санагдсан. Нэг удаа ээж Ч.Босгодуламын ах, эгч нараас мөнгө авах гэж очсон чинь ээжийнх нь эгч юм уу дүү нь Дууяаг “хоёрын хоёр хүнээ алдсан бид нартай дахиж битгий холбоо барь, одоо бид нар хөгшин настай болсон хүмүүс” гэж хэлсэн тухайгаа надтай ярьж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн /4хх 210-211/.

Хэргийн газраас шүүгдэгч Б.Пын ээмэг, үс олдсон. Үсний дүгнэлтийг үгүйсгэн няцаах баримт олдоогүй. Тухайн ээмгийг миний ээмэг гэж яллагдагчаар мэдүүлсэн, мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан хутгаар талийгаач Ч.Босгодуламыг амь хохирох үедээ өмсөж байсан майк футболк дээр эсгэгдсэн мөр үүсгэгдсэн байх боломжтой. Хэргийн материалаар шүүх эмнэлгийн хамтарсан давтан магадлагаа явуулсан 2003 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 367 дугаартай “Ч.Босгодулам, Б.П нарын биед үүсгэгдсэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн ишгүй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой, Б.Пбиед /хүзүү, ам, жавжинд/ үүссэн боолтын ором нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн үдээсээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт гарсан /2хх 118-119/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр гутлын үдээс хураан авсан байдаг.

Хүн амьд явах эрхтэй, энэ эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд: “хүн бүр амьд явах эрхтэй”, Иргэний болон улсын төрийн фактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн, энэ эрхийг хуулиар хамгаална, хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчинтөгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно” гэж тус тус заасан.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсоноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Дээрх бичгийн баримтуудаас дүгнэвэл хэрэг үйлдэгдэх үед гаднаас хүн орж ирээгүй, хэргийн газрын үзлэгээр хаалга, цоож эвдрэл байхгүй, Б.Пын удаа дараагийн өмгөөлөгчтэй хамт мэдүүлсэн мэдүүлэгт “гэрт хүн орж ирээгүй” гэж мэдүүлсэн, талийгаач нарын өрөөнд эд зүйл хулгайлах зорилгоор орсон, энэ гэмт хэрэг шөнийн цагаар, харанхуйд үйлдэгдсэн, хутга тухайн гэрт байдаггүй, талийгаач нар нь хутгыг гаднаас авч орж ирсэн болох нь Б.Пын өөрийнх нь мэдүүлэг, гэрч Болдбаатарын мэдүүлэгт талийгаач нар нь тортой зүйл авч явсан болох нь дурдагдсан, мөнгөний асуудлаас болж талийгаач Ч.Босгодуламтай хувийн таарамжгүй харьцаатай байсан болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон, Б.П өөрөө мөн зөвшөөрөлгүй ээжийнхээ мөнгийн захиран зарцуулдаг байсан талаар шүүх хурал дээр мэдүүлсэн, энэ хэрэгт 6 өөр эрэгтэй хүнийг холбогдуулан шалгасан боловч тэдгээр хүмүүс гэмт хэрэгт оролцсон болох нь хангалттай тогтоогдоогүй, хэргийн газраас Б.Пын хөлийн мөр, ээмэг, үс, цустай цамц, өмд, нойтон гутал, өмд, тавчик, цустай трико зэрэг эд зүйлс олдсон, газраар ээжийнх нь мөнгөтэй өмд олдсон, цусан дээр гишгээд гарсан мөртэй боловч гаднаас орж ирсэн гэх мөр тогтоогдоогүй, Б.П нь гэмт хэрэг үйлдсэн даруйд хутгаа гаргаж хаясан талаар мэдүүлэг өгсөн, мэдүүлгийнхээ дагуу хутгаа заасан, заасан хутгаар нь талийгаач нарын биед үүссэн гэмтлийн учруулах боломжтой гэж дүгнэлт гарсан, талийгаач Ч.Босгодулам, Б.П нар нь хоорондоо хувийн таарамжгүй харьцаатай байсан гэх Б.Пын хэлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Б.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” үүрэгтэй хэргийн оролцогч юм. Б.П нь гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон мэдүүлээгүй өгсөн мэдүүлгүүдэд яригдсан асуудлууд, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар амь хохирогч Ч.Босгодулам, Б.П нарыг алсан гэх хэргийн бодит байдалтай нийцэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад заасан Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ийнхүү цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар саарал өнгийн хоолойтой светер цамц, цайвар шаргал өнгийн эмэгтэй майк 1 ширхэг, эмэгтэй хүний шилэн оймсны тасархай 1 ширхэг, саарал өнгийн энгэртээ 6 ширхэг товчтой хүрэм 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн судалтай эрээн майк 1 ширхэг, Jingpin гэх бичиглэлтэй саарал өнгийн урт шорт 1 ширхэг, Fengxing гэх бичиглэлтэй эрэгтэй хүний хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн цэцэгтэй цайвар шаргал өнгийн бүтээлэг даавуу 1 ширхэг, шар өнгийн тортой хөвөн мэт зүйл 1 хэсэг, эрэгтэй хүний саарал өнгийн SHUPAO гэх бичиглэлтэй сандаал 1 хос, эмэгтэй хүний хар өнгийн зуны гутал 1 хос, эмэгтэй хүний үсны шор төмөр 4 ширхэг, хар өнгийн үсний боолт 1 ширхэг зэрэг хураагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна”, 2 дахь хэсэгт “эд мөрийн баримт, бичмэл нотлох баримттай танилцсан оролцогч, шүүгдэгч, гэрч, шинжээч холбогдох зарим асуудлыг тодруулах хүсэлт шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан бөгөөд эд мөрийн баримтыг шинжлэн судлуулах, асуулт асуух эрхийг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1402 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Насанд хүрээгүй хохирогч Б.Пын хууль ёсны төлөөлөгч Ч.Цэрэнлхам тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

Хохирогч Ч.Босгодуламын хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонбаяр тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.  

Цагаатгагдсан этгээд Б.Пын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн бодит байдлыг тухайн үед ажиллаж байсан мөрдөгч, прокурорууд тогтоож чадаагүй. Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийг ганцаараа амьд үлдсэн гэдгээр нь буруутган яллаж байна. Прокурор миний үйлчлүүлэгчийг шунахайн сэдэлттэй хохирогч нарын унтаж байсан өрөөнд орж улмаар өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүний амь нас хохироосон гэж дүгнэж байна. Хэдийгээр энэ нь мөрдөн байцаалтын таамаг байж болох ч үүнийг хөдлөшгүй нотлох баримтаар тогтоох ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгчийг гэм буруутайг нотлох хөдлөшгүй нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн, логик дэс дараалалтайгаар тогтоосон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Энэ хэрэг дуусаагүй. Буруутай этгээдийг олж тогтоох үүрэг цагдаагийн байгууллага болон прокурорт байсаар байгаа. Прокурор шөнө хувцас өмсөж гарсан гэж тайлбарлаж байна. Энэ талаар тогтоосон баримт байхгүй буюу эргэлзээтэй. Мөн Б.Паас мэдүүлэг авсан ажиллагаа эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, түүнд “ар гэрийнхэнтэй чинь уулзуулахгүй, энэ байдлаараа байсаар шоронд орно, харин бидний шаардсан зүйлийг хэлбэл болж байна” гэсэн байдлаар ойлгуулсан. Гэтэл энэ байдлаар өгсөн мэдүүлгийг нь прокурор зөв зүйтэй мэдүүлсэн гэж үзэж байна. Б.П шүүх хуралдаан болоход үнэнээ хэлж байсан. Тэрээр анхан шатны шүүх хуралдааны явцад ах, эгч, хамаатан садны хэн нэгэнтэйгээ уулзахын тулд тийм мэдүүлэг өгсөн гэдгээ тайлбарлаж байсан. Мөн хутга шалгасан ажиллагаа илтэд хууль зөрчсөн нь илэрхий байсан. Энэ талаар гэрч Болд “...хутгыг шууд заагаагүй, тэр үед явж байхад хутга олоод энэ мөн үү гэхэд мөн гэсэн...” гэж мэдүүлсэн. Тухайн хутга нь ишгүй, ийм хутгаар 2 хүний амь насыг бүрэлгэсэн бол физикийн үйлчлэлээрээ хутга барьсан хүний гар зүсэгдэх байсан. Хутган дээрээс цус олдоогүй, шавар шороонд хутгалдсан, хүүхдүүд тоглож байгаад хаясан ногоо арилгах хэмжээний хутга байсан. Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт байх ёстой энэ хутга алга болсон. Үүнийг Б.П алга болгоогүй. Хууль хяналтын байгууллага өөрсдөө энэ хутгыг хууль зөрчөөд ч хамаагүй бэхжүүлж авсан хэр нь байхгүй болгосон. Хутга хэзээ, яаж алга болсон, хэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй. Мөн анхан шатны шүүх полиграфын магадлагааг зөв дүгнэсэн. Полиграфын магадлагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй ч хуульд нийцэж байна гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, үүнийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Полиграфын магадлагаанд хэрэгт чухал ач холбогдолтой зүйлс дурдагдсан байдаг ч прокурорын зүгээс зөвхөн яллах байр сууриас хандсан. Тухайлбал, энэ магадлагаанд Б.Пыг хэрэг болсон газар байх боломжгүй гэж тодорхойлсон. Прокурор нөгөө өрөөндөө унтаж байсан хүнийг хэргийн газар байсан гэж ойлгож байна. Хэргийн газар гэдэгт яг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн буюу энэ хэргийн хувьд том өрөөг ойлгоно. Прокурор хэргийн газар гишгээд явсан мөр байгаа гэж тайлбарлаад байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хүний ул мөр байхгүй, хөлийн мөр гэж үзэх боломжгүй гэж тогтоогдсон. Дээр дурдсанчлан таамаглал, хардалт байж болох ч үүнийг хөдөлшгүй баримтаар тогтооно. Хүний гишгэсэн мөр үү, өвдөглөсөн мөр үү, тохойлдсон мөр үү гэдгийг тогтоохын тулд мэргэжлийн криминалистикийн шинжээчид ажилладаг. Дээрх шинжээчид үүнийг тогтоох боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Үсийг ч мөн адил тогтоож чадаагүй. Мөн шунахайн сэдлээр хүний амь насыг хохироосон гэж тайлбарлаж байна. Дээрх нь бүгд таамаглал төдий зүйлс юм. Гэрчүүдийн дам сонссон мэдүүлгийг гэмт хэргийн шинж болгон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Б.П авсан мөнгөөрөө ангийнхаа охинтой цуг чавга, банана гэх мэт зүйлс авдаг байсан талаараа мэдүүлсэн. Өөр байдлаар шунахайн сэдлээр хандсан зүйл байхгүй. Хэрэг гардаг шөнө бороо орсон болох нь хэрэгт авагдсан цаг агаар мэдээллээр тогтоогдсон. Бороо ороход гэр дотор байгаа зүйлс чийг авдаг. Мөн тухайн нойтон хувцсыг хэрхэн бэхжүүлж авсан нь тодорхойгүй. Хэргийн газрын үзлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааг камерын бичлэгээр бэхжүүлэн авах боломжтой байсан. ДНК-ийн шинжилгээ тухайн үед Монгол улсад хийгддэггүй байсан. Боломжтой зүйлсийг ашиглахгүй, хийхгүй байсан нь ямар санаа зорилготой байсан нь тодорхойгүй. Жинхэнэ гэмт хэрэгтнийг илрүүлэх боломжтой байсан ба одоо ч боломжтой гэж үзэж байна. Мөн талийгаач Б.Пүрэвдагвыг үхэхгүй байхаар нь үдээсээр боосон гэж тайлбарлаж байна. Бодит байдал дээр хохирогч Б.П нь Б.Паас хүчтэй, том биетэй бөгөөд эхдээ тусалж махны зах дээр ажилладаг байсан. Өөрөөс нь илүү хүчний үйлчлэл үзүүлсэн үед хүн тэмцэлдэх чадвараа алдана. Гэтэл Б.П хохирогч Б.Пас илүү хүчтэй байх боломжгүй. Тухайн үдээс нь гэрт байсан мөн эсэх нь тодорхойгүй. Мөн миний бие Б.Пын хамт хэргийн материалтай танилцаж байх үеэр “энэ хэний дотуур хувцас вэ” гэж асуухад “манай дүүгийн дотуур хувцас байна” гэж байсан. 2000 оны үед эрэгтэй хүмүүсийн өмсөж байсан дотуур хувцас тийм загвартай байдаг байсан. Тэрийг нь мөрдөгч нар эхийнх нь дотуур хувцас гээд хэрэгт бэхжүүлсэн байдаг. Прокурор хохирогч Цэвэгдоржийн мэдүүлгийг яллах дүгнэлтэд иш татсан байдаг. Хүний хэлсэн ярианы дундаас үгийг хасахад хэлэх гэсэн нь санаа өөрчлөгддөг. Прокурор ийм байдлаар хохирогч Цэвэгдоржийн яриаг яллах дүгнэлтдээ эвлүүлж тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч Цэвэгдорж “хоорондоо зодолдсон юм шиг байна” гэчихээд араас нь “гэхдээ би тэгж бодохгүй байна. Б.П ээжтэйгээ тийм харьцаа үүсгэх хүмүүжилтэй хүүхэд биш” гэж мэдүүлсэн. Гэтэл прокурор үүнийг нь эвлүүлж, хасаж, танаж яллах дүгнэлтдээ тусгасан. Прокурорын эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл нь бодитой бус бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор няцаагдсан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Пын өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Прокурорын эсэргүүцлийн хууль үндэслэл нь ойлгомжгүй байна. Илтгэгч шүүгч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэл болсон хэргийн гол зангилаа асуудлуудыг асуулаа. Иймд анхан шатын шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Пд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгөнөөс хулгайлах зорилгоор шунахайн сэдэлтээр 2003 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 11 дүгээр гудамж, 16 тоотод өөрийн төрсөн эх Ч.Босгодулам, төрсөн дүү Б.П нарын унтаж байсан өрөөнд хутгатай нэвтрэн орж, мөнгийг хулгайлах явцад ээж Ч.Босгодулам мэдэж, улмаар амь хохирогчийн “чи мөнгө хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас өөр гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, нуун далдлах зорилгоор, маргалдаж, ноцолдож, амь хохирогч Ч.Босгодуламыг цээжин тус газарт 3 удаа хутгалсан, мөн өөрийн төрсөн дүү Б.Пүрэвдагвыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж, хоёр хүнийг алсан буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг алсан гэх үйл баримт хөдөлбөргүй, эргэлзээгүй, нотлогдож тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд “...шүүгдэгч Б.Пыг амь хохирогч Ч.Босгодуламын мөнгийг авах зорилгоор түүнийг алсан, түүнчлэн өөрийн төрсөн дүү Б.Пүрэвдагвыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж алсан гэх боловч тус нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй буюу улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 43 нотлох баримтаас нэг ч шууд нотлох" баримтгүй болох нь тогтоогдсон.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэвэгдорж гэх хүн 2004 онд болсон шүүх хуралд оролцохдоо өөрийн бодол таамаглалаа хэлсэн гэж үзэхээр байгаа. Гэр бүлийн дотор буюу ээж, охины хооронд бага зэргийн мөнгөний асуудал гардаг байсан, ээжийнхээ ажил дээр очиж мөнгө нэхдэг байсан талаар амь хохирогч Ч.Босгодулам, шүүгдэгч Б.П нар хэлсэн байдаг мөн гэрч Я.Уранчимэг /1хх 219-220/, М.Энхтуяа /1хх 221-223/, О.Маруся /1хх 225/, З.Дуламдорж /1хх 246-249/ нарын бусдаас сонссон, ээж, охин хоёрын харилцаанаас дүгнэлт хийж мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэж Б.Пыг хулгай хийх зорилгоор хүн алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно. ...”,

“...Б.Пыг өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн бөгөөд энэ гэмт хэргээс өмнө өөр ямар гэмт хэрэг үйлдсэн, ямар оролдлого хийсэн талаар нотолж тогтоосон ажиллагаа огт хийгдээгүй. ...”,

“...шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж, “ишгүй цагаан өнгийн хутга” хурааж авсан гэх ажиллагаа тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул нотолгооны чадваргүй.

2003 оны 7 дугаар 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хавтас 134 хуудас/ нь хууль зөрчсөн буюу насанд хүрээгүй шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй явагдсан. ...”,

“...Полиграфи бол мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хийгддэг хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримт цуглуулах арга, ажиллагааны хэрэгсэл биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 16.8 дугаар зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болно. ...”,

“...Тус хэргийг шалгаж эхлэх үед буюу анхнаасаа шүүгдэгч Б.Пын бие махбодь, хувцас, хэрэглэл зэрэгт гэмт хэргийн шинжтэй гэх ул мөр огт илрээгүй болох нь тогтоогдсон. ...” гэх үндэслэлээр Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэсэн зарчимд тулгуурлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гэмт хэргийн шинжгүй. ...” гэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн тухайн гэмт хэргийн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаартай тогтоолоор /3хх 163/ түдгэлзүүлээд,  2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2068 дугаартай тогтоолоор /4хх 4/ сэргээсэн,

мөн яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогүй үндэсдлэлээр 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 249 дугаартай тогтоолоор /4хх 108/ түдгэлзүүлээд, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1184 дугаартай тогтоолоор /4хх 109/ тус тус сэргээсэн боловч энэ цаг хугацаанд шинээр нэмж нотлох баримт цугларч, бэхжүүлэгдээгүй байхад Б.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/1402 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ