Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 106

 

“Д- Х-” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00728/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн М- шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 21-ний өдрийн 927 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Д- Х-” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Х-од холбогдох

“2.606.650 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Д- Х-” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-, өмгөөлөгч Б.Содболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Х- нь 2015 оны 10 сараас эхэлж “Д- Х-” ХК-ийн борлуулалтын машины жолооч, засварчнаар анх ажилд ороод 2016 оны 12 сараас эхлээд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сард ажлаасаа халагдсан. Борлуулагчаар ажиллаж эхлэхдээ борлуулагчийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулсан. Эд хөрөнгийн хариуцлага бий болгох үр дүнгийн гэрээнд заасны дагуу ажилтан нь дутагдуулсан төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулж ажил олгогчийг хохиролгүй болгохоор талууд заасан бөгөөд талууд харилцан тохиролцсон. Худалдааны төлөөлөгч нь бараа бүтээгдэхүүнийг тухайн үйлдвэрээс аваад худалдан авах аж ахуй нэгжид хүлээлгэн өгч төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар авч “Д- Х-” ХК-д шилжүүлж тооцоогоо тулгадаг. П.Х- нь ажлаас халагдахдаа манай компанитай тооцоо нийлж акт үйлдсэн. Тооцоо нийлсэн актаар 8.451.650 төгрөгийн дутагдал гарсан бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, төлбөрийг хэсэгчлэн төлж байгаад Г- О- дэлгүүрт 98.000 төгрөг, Н- дэлгүүрт 70.000 төгрөг, Олон улс худалдааны төвийн өөрийн лангуунд 539.000 төгрөг, Х- дэлгүүрт 680.000 төгрөг, Ц- Б- дэлгүүрт 140.000 төгрөг, Х- дэлгүүрт 70.000 төгрөг, Н- дэлгүүрт 3950 төгрөг, Олон улс худалдааны төвийн М- дэлгүүрт 100.000 төгрөг, Х- төвд 957.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны төлбөрийг төлөөгүй байгаа тул 2.606.650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2.606.650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Х-, түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь “Д- Х-” ХК-д 2016 оны 5 дугаар сард худалдааны төлөөлөгчөөр томилогдсон. 2019 оны 11 дүгээр сарын хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас компанид ямар нэг өр төлбөр, хохирол учруулж байгаагүй, компанийн эд хөрөнгө мөнгийг хувийн хэрэгцээндээ ашиглаж, хэрэглэж байсан удаагүй билээ. Харин ажлаас чөлөөлөгдөх үед үйлдсэн тооцоо нийлсэн актад дурдсан төлбөр нь миний төлөх ёстой төлбөр биш компанийн харилцагч хуулийн этгээд, иргэдийн төлөх ёстой төлбөр болно. Иймд “Д- Х-” ХК-ийн гаргасан 2.741.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч: Би “Д- Х-” ХК-д 2016 оны 12 сараас жолооч, засварчнаар ажилд ороод Батцэцэг гэх худалдааны төлөөлөгчтэй хамт ажилд гарах болсон. Компанийн зүгээс худалдааны төлөөлөгчийн ээлжийн амралттай байх хугацаанд намайг уг ажлыг хавсран гүйцэтгэх санал тавьсан. Би тухайн үед тооцоо мөнгөний ажил хийхгүй гэдгээ хэлсэн. Намайг ээлжийн амралттай болон бэртэл гэмтэлтэй байх хугацаанд Ууганбаяр гэх залуу нь орлон ажиллах хугацаандаа дэлгүүрүүдээс миний нэрээр орлого авсан бөгөөд тус орлогоо “Д- Х-” ХК-д тушаагаагүй байсан. Түүнийг нь тооцоо нийлсэн акт үйлдэхэд миний өр төлбөр гэж оруулсан. Ууганбаярын байгууллагад тушаагаагүй орлогыг 2019 оны 8 дугаар сард нягтлан бодогч Алтанхуяг дэлгүүрүүдээр явж баталгаажуулсан. Худалдааны төлөөлөгчөөр томилогдсон тушаалыг хэзээ гаргасан гэдгийг сайн мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Жолоочид борлуулагчаар ажиллах чиг үүрэг байхгүй. П.Х-ыг байгууллагад 2.606.650 төгрөгийг хохирол учирсан гэх боловч хэрэгт авагдсан тооцооны дэлгэрэнгүй баримт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны баримт байна. Эд хөрөнгийн хариуцлага шаардаж байгаа бол ажиллаж байх хугацаанд хохирол учирсан байх ёстой. Гэтэл тооцооны дэлгэрэнгүй баримтыг харахад энэ цаг хугацаанд П.Х- ажиллаагүй нь харагдаж байна. П.Х- нь 2019 оны 11 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 2.606.650 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байна. Байгууллагад хэзээ хохирол учирсан нь нотлогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар П.Х-оос өр төлбөр гаргуулах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шийднэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. П.Х- нь 2019 оны 11 сард ажлаасаа гарч, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлэхэд нийт 8.451.650 төгрөгийн дутагдал гарсан гэж тайлбар өгсөн. Гэтэл 8.451.650 төгрөгийн тооцоо нийлсэн акт нь хэрэгт авагдаагүй байна. 2019 оны 12 дугаар сарын 12-нд тооцоо нийлсэн акт үйлдсэн бол акт үйлдсэнээс хойших 3 сарын хугацаанд яагаад шүүхэд Х-дахгүй хугацаа хэтрүүлсэн бэ. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн М- шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 927 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар Д- Х- ХК-ийн нэхэмжлэлтэй П.Х-од холбогдох 2.741.650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.816 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн М- шатны шүүхийн 2020.08.21-ний өдрийн 927 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

НЭГ. М- шатны шүүх ИХШХШТ  хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухай:

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас 2.741.650 төгрөг нэхэмжилсэн хариуцагчийн зүгээс М- шатны шүүх хуралдааны шатанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл М- шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч буй, хариуцагчийн 360.000 төгрөгийн зөвшөөрлийн хэсгийг ИХШХШТ Х-ийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхийг хөндөж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

ХОЁР. М- шатны шүүх ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан нөхцөл байдал үүссэнийг анхаарч үзээгүй тухай: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тухайн байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаагүй, мөн нэхэмжлэгч байгууллагатай тооцоо нийлж акт үйлдээгүй, зөрчил дутагдал гаргаж мөнгө дутаагаагүй гэх тайлбарыг өгсөн. Нотлох баримтыг шинжлэн судлах шатанд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн “Тооцоо нийлсэн акт” гэх баримт хавтаст хэргээс гарч ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талд тус баримт нь хуулбар хувиараа байсан. Учир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эх хувийг нь хавсаргаж өгсөн тухайгаа нэхэмжлэлийнхээ хавсаргасан баримтыг 8 дугаарт тэмдэглэсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатад тус “Тооцоо нийлсэн акт” гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гол баримт хэмээн үзэж шүүхэд тайлбар гаргаж оролцсон. “Тооцоо нийлсэн акт” гэх нэхэмжлэлд хавсрагдан шүүхэд ирсэн баримт хэргийн материалд байхгүй, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбоотой санхүүгийн баримт, хариуцагчийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мөн гэдэг нь тодорхой байна.

ГУРАВ. Хавтаст хэрэгт нэхэмжлэлд хавсарган өгсөн “Тооцоо нийлсэн акт” гэх баримт байхгүй байсан нь М- шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болох тухай: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх холбогдох баримтын хамт хүлээн авсаар тухайн нэхэмжлэлтэй холбоотой хавтаст хэрэг үүсч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг талууд шүүхэд гаргаж өгдөг. Нэгэнт үүссэн хавтаст хэргийг шүүхийн байгууллага хариуцан хадгалж, оролцогчдод танилцуулж, хяналт тавьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллагаас анхнаасаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган өгсөн нотлох баримтыг хүлээж авсан боловч тус нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Иймд шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн М- шатны шүүхийн 2020.08.21-ний өдрийн 927 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр М- шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

М- шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Д- Х-” ХК нь хариуцагчаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх  явцдаа учруулсан хохирол 2.606.650 төгрөгийг гаргуулахаар хариуцагч П.Х-од холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж шүүхэд гаргасан нотлох баримт буюу тооцооны акт хэрэгт байхгүй байна, мөн хариуцагчийн татгалзлыг нотлох баримтыг шинээр бүрдүүлэх шаардлагатай тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  шүүхэд буцаалгах хүсэлт гаргажээ.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч ийм хэмжээний өр төлбөр үүссэн гэж тайлбар гаргасан байхад уг зөвшөөрлийг баталж шийдвэрлээгүй гэж гомдол гаргасан бөгөөд дээрх гомдол нь үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг тус байгууллагад жолооч борлуулагчаар ажиллаж байхдаа борлуулалтын орлогын мөнгөнөөс  2.606.650 төгрөгийг дутуу тушаасан гэж  нэхэмжилжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтууд эргэлзээтэй бөгөөд шаардлагыг Х-галттай нотолж чадахгүй байгаа талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлд тооцоо нийлсэн актыг баримтаар өгснөөр бичсэн байх боловч шүүхэд гаргасан баримтын тоо нь хэрэгт байх баримтын тоотой тохирч байна, шүүхийн хэлэлцүүлэгт тооцоо нийлсэн акт хэрэгт авагдаагүй талаар  нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...ажлаас чөлөөлсөн тушаал, тооцооны баримтыг гарган өгөхгүй байгаа гэх татгалзсан тайлбарыг  гаргасан тул үүнтэй холбоотой баримтыг зайлшгүй гарган өгөх нь зүйтэй гэж үзэж байна ...” хэмээн мэтгэлцжээ.

Иймд уг баримтыг шүүхэд өгсөн мөн баримт шүүх дээр алга болсон гэх гомдол үндэслэл муутай байна.

Хариуцагч талын хариуцагч тус байгууллагад жолоочоор ажиллаж байсан борлуулагчийн ажилд томилсон чөлөөлснөө нэхэмжлэгч тал нотлоогүй, өр дутагдлын талаар тооцоо нийлсэн акт болон нягтлан бодох бүртгэлийн М- шатны баримт байхгүй гэх татгалзлыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй байна.

Хохирол төлбөртэй холбоотой  санхүүгийн баримт материал нь ажил олгогч талд  хөтлөгдөх, хянагдах, хадгалагдах Нягтлан бодох бүртгэлийн хуулиар зохицуулсан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгө хариуцсан этгээдийн байгууллагад учруулсан хохирол төлбөртэй холбоотой үндсэн баримтуудыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж мэтгэлцэх бололцоотой байхад энэ талаар гаргасан баримт нь Х-галтгүй байна гэж үзсэн М- шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд  хэвээр үлдээх нь зөв байна.

Ажил олгогч нь шүүхэд П.Х-ыг жолооч засварчнаар ажиллуулах тухай тушаал болон хөдөлмөрийн  гэрээг ирүүлсэн бөгөөд борлуулагчийн ажилд томилсон тушаал байхгүй байна. Бүрэн хариуцлагын гэрээг түүнтэй байгуулсан гэх боловч уг гэрээ нь байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй тул хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй талаарх М- шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй.

Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон хэдий ч ажил олгогч тал ажилтнаар борлуулагчийн ажил гүйцэтгүүлж байсан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д заасан бүрэн хариуцлагын гэрээ хийх ажил албан тушаалын жагсаалтад орсон этгээд гэхээс илүү дараа тайлан гаргахаар  эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан  этгээд гэж үзэх бололцоотой юм.

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулбал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн М- шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 927 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар “Д- Х-” ХК-ийн нэхэмжлэлтэй П.Х-од холбогдох 2.741.650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар “Д- Х-” ХК-ийн нэхэмжлэлтэй П.Х-од холбогдох  нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 төгрөгийн шаардлагыг хариуцагч  хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.246.650 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59.3 -т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.816 төгрөгөөс 11.450 төгрөгийг нэхэмжлэгч талд шүүгчийн захирамжаар буцаан олгож  үлдэх 47.366 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

        

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

                                                        ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ