Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэрнарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 1 дүгээр  сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2214000000202 тоот хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .... ******* овогт *******ийн *******,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагаас 15 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод  *******,******* ын ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг ******* хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ийн Бат-Эрдэнийг хүчиндэх, гэмт хэргийг ******* хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн Бат-Эрдэнийг бүх насаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 207 / хоёр зуун долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******эс 34.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******эс өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.д олгож,

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120 см, 70 см, 20 см урттай 3 ширхэг ариун цэврийн цаас, эмэгтэй хүүхдийн ягаан өнгийн плаж 1 ширхэг, хар хөх өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг зэргийг устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж,

Уг хэрэгт ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тооцож, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... Миний хувьд 2021 оноос эхэлж М.тай хамтран амьдарч  эхэлсэн. Охин Т.ыг өөрийн төрсөн охин мэт асарч, хайрлан ирсэн. Би тухайн өдөр охинтой хамт үлдсэн. Уусан архиндаа согтоод унтсан. Намайг сэрэхэд тухайн үйл явдал болчихсон байсан. Би тийм нялх хүүхдийг хүчиндэх хэмжээний муу, мухай хүн биш. Би яаж ч архи уусан байсан, тийм юм хийхгүй гэдэгтээ итгэлтэй байна. Би эхлээд уусан газраа л сэрсэн. Охин хэрэг гарсны дараа ч  гэсэн намайг ааваа гэсээр байсан. Хэрэв би муу юм хийсэн бол охин намайг тэгж дуудахгүй байсан. Би архи дарс уудаг ч гэсэн муу муухай авир ааш гаргадаггүй.

Миний хувьд бүх насаар хорих ял сонсоно гэдэг маш хэцүү байна. Хөгшин настай аавыгаа маш их өрөвдөж байна. Иймд та бүхэн минь миний хэргийг уншин тунгааж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэм буруутай байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж харж байна. Шүүгдэгчийн учруулсан гэмт үйлдэл хор уршигт тохирсон байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд учирсан хохирлыг түүний ар гэрийн зүгээс төлсөн гэдэг нь харагдаж байна хамгийн гол хор уршиг нь хүний амьд явах эрхтэй адил охин хүүхдийн бэлгийн халдашгүй байдал юм. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Улсын яллагчийн зүгээс тайлбартаа хоёрхон настай хүүхэд гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж яриад байна. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  гаргасан шүүгдэгч гомдолд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь согтуугаар, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагаас 15 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот дахь гэртээ,  ******* дагавар охин  2 нас 5 сар 21 хоногтой ын ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг  нь далимдуулан  хүчиндсэн  гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 63-65, 67-69, 78-80 тал 2 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар талуудад тус тус авагдсан

 “...  2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би нөхөр *******, охин Т.ын хамт ...гэртээ байсан ...бөгөөд манай нөхөр ******* өдрийн 12 цагийн үед  0.75 литрийн хэмжээтэй шилтэй тал архийг ганцаараа ууж согтсон. ... би... 16 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу... явахад ******* гэрийн зүүн талын орон дээр дотоожтой унтлаа гээд хэвтэж байсан. Би цоохор хөнжлийг хоймрын хивсэн дээр дэвсээд охин Т.ыг  дэр тавьж хэвтүүлчхээд *******д би “Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ороод хүүхдийн тэтгэмжийн мөнгө аваад цахилгааныхаа мөнгийг төлчхөөд ирье” гээд явсан...Тэр ойролцоогоор 1 цаг орчим хугацаа болсон.

Тэгээд... гэрийн гадаа очиход гэр дотор ******* нь “Зүгээр бай. Битгий маяглаад бай” гэж сонсогдсон. ... гэрт ороход охин Т. гэрийн хойморт байх хивсэн дээр шалдан хоёр хөлөө алцайлгаад бөгс нь цус болчихсон дээшээ хараад хэвтчихсэн “Ээжээ ёо ёо” гэж хэлж байсан. Харин түүний яг хажуу талд ******* нь явахдаа охины доор дэвсэж өгсөн хөнжлийг нөмөрчихсөн унтаагүй сэрүүн хэвтэж байсан. Тэгээд би *******д “Охины бөгс яагаад цус болчихсон юм. Чи арай хүүхэд оролдсон юм биш биз дээ” гэхэд тэрээр “Үгүй. Би яаж мэддэг юм” гэж хэлсэн.

Тухайн үед охины хажуу талд цустай нойлын цаасны тасархай байсан... би өөрөө нойлын цаас аваад охины бөгс, бэлэг эрхтнийг арчсан. Түүний бэлэг эрхтнийг үзэхэд улайчихсан, цаад гүн хэсгээсээ цус гарч байсан... Би шууд эмнэлэг орж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд эмч “Гаднын нөлөө ороод урагдсан байна. Оёдол тавиулах шаардлагатай” гэж хэлсэн. Би хүү, охин хоёртой. Хүү маань Эрдэнэцогт суманд манай ээж дээр байгаа. Харин бага охин Т. надтай хамт байсан юм.

 ...Охин ягаан өнгийн плажтай доогуураа нүцгэн байсан. Харин буцаад ирэхэд түүний хувцсыг тайлсан шалдан байсан. ...Би А.Бат-Эрдэнийг миний охиныг бузарласан гэж бодож байгаа болохоор түүнд гомдолтой байна...,... миний охин дөнгөж 2 нас гарантаа болохоор нойлын цаасаар өөрийнхөө бие, эрхтнийг арчих үйлдэл хийж чадахгүй. Мөн өөрөө плажаа тайлж чаддаггүй. Манайд гадна дотноос ирэх хүн байхгүй...

... “Намайг гадагшаа гарсан хойгуур манай гэрийн урд болон хойно нь нэг, нэг эрэгтэй хүн зогсож байсан гэж манай хамар хашааны хөгшин надад хэлсэн талаар хэлсэн.

...би 2 хоногийн дараа тэднийд охиноо орхих гээд орсон чинь Баасан гэх хөгшин “Та нар яагаад надаас нуугаад байгаа юм. Танай гэрийн хойд талд нэг, урд талд нэг эрэгтэй хүн байсан” гэхээр нь би “Хэзээ” гэж асуухад тэрээр ямар нэгэн зүйл хэлээгүй..” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар талд авагдсан “...Хохирогч Т.ыг Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан эсэхийг шалгахад 2022 оны 07, 08 дугаар саруудад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг хийлгүүлж нийт 34,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байсан тул буруутай этгээдээс 34,000 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх иргэний нэхэмжлэгч Д.Одонтунгалагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтас хэргийн 101-102 дугаар талд авагдсан “...Намайг ...Муна гэж дуудаж, таньдаг юм. Хэрэг болдог өдрийн урд өдрийн өглөө .... архиа хувааж уусан. ...Би болсон зүйлийг мэдэж байгаа... ...Би тийм зүйл ярьж хэлснээ мэдэхгүй байна....” гэх гэрч Г.Батболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар талд авагдсан “...Т. нь бэлгийн бойжилт олоогүй,  охин хальс болон хярзан урагдсан ...мохоо хүчин зүйлийн үрэх үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой,  биед гэмтэл тогтоогдсонгүй. Т.ын арчдас, наалдац шинжилгээнд ...бэлгийн замын халдварт өвчин ...эр бэлгийн эс илрээгүй...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 сарын 28-ны өдрийн 471 дугаар дүгнэлт, 

1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр талд авагдсан “...******* нь бэлгийн харилцаанд орох чадвартай. серологи болон наалдац шинжилгээнд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй ..бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй... гэх Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 498 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар талд авагдсан “...Шинжилгээнд ирүүлсэн Т.ын гэх ягаан өнгийн вакумтай шингэн цус, гэх ягаан вакумтай шингэн цусны ДНХ тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн нойлын цаас, ягаан өнгийн плаж, хар цэнхэр өнгийн дотоож дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Т.ын гэх ягаан вакумтай шингэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3545 дугаар дүгнэлт, 

1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр талд авагдсан “...******* нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй. Сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй. ******* нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь хэрэг хариуцах чадвартай...” гэх нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар талд авагдсан ...Бага насны хохирогч Т. нь сэтгэл мэдрэлийн өвчингүй..... Бага насны хохирогч Т. нь болсон үйл явдлыг зөв тусган авч, ойлгох, ярих чадваргүй ...өөрийн насандаа тохирсон хөдөлгөөнтэй, тоглох чадвартай, өөрийн хэрэгцээг ойлгуулах хэл ярианы хөгжилтэй байна...”  гэх нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 53, 55 дугаар талд авагдсан Бага насны хохирогч Т. нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, ВТ20210348 регистрийн дугаартай. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2 нас 5 сар 21 хоногтой байсан болохыг тогтоосон түүний насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, ******* хохирогчийн төрсөн гэрчилгээний хуулбар,

1 дүгээр хавтаст хэргийн 245-246, 249, 2 дугаар хавтаст хэргийн 3-7 дугаар талуудад тус тус авагдсан

 “...Баянхонгор сумын 5 дугаар баг 5-5-7 тоотод байх гэртээ... тал шил архийг би ганцаараа уусан. ...охин Т. нь гэрийн хойморт тоглоод байж байсан. Би түүний хажууд жоохон хэвтсэн чинь надтай ноцолдоод хэвтүүлэхгүй байхаар нь гэрийн зүүн талын орон дээр гараад хэвтэж байсан чинь унтсан байсан.

...Бид хоёрыг байхад гаднаас хүн орж ирж мэдэгдээгүй. Миний өмссөн байсан дотоожны урд дээд ирмэгт улаан өнгийн шингэн зүйл болсон байсан. ...Өөрийн дагавар охиноо хүчирхийлсэн үйлдэл гаргаагүй. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...,... миний өмссөн байсан дотоожны урд дээд ирмэг хэсэгт улаан өнгийн шингэн зүйл болсон байсан.Юунаас болоод тийм зүйл болсныг үнэндээ мэдэхгүй байна...” гэх шүүгдэгч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх “... шүүгдэгч ******* нь ******* хохирогч Т.ыг биеэ хамгаалж чадахгүй болон тэрхүү үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг  далимдуулж түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, ингэснээрээ бие махбодын хийгээд сэтгэцийн хувьд бойжилт олоогүй хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хор уршиг учрах бодит аюул үүссэн...  шүүгдэгч ******* нь өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж ******* хүүхдийг хүчиндэхэд чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийсний улмаас хохирогч Т.ын онгон хальс болон хярзан урагдсан ...хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог... шүүгдэгч ******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй... гэмт хэрэг үйлдсэн эсэхээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй ...,... шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-т хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнээд шүүгдэгч А.Бат-Эрдэнийг хүчиндэх гэмт хэргийг ******* хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,   бүх насаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн  улмаас хохирогч хүүхдэд учруулсан хохирол, хор уршгийн  байдлаас     хохирогч хүүхдийн амь нас нь бүрэн бүтэн байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, нөгөө талаар  гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг тус тус харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т  зааснаар арван есөн жил найман сарын  хугацаагаар  хорих ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгчийн “...Намайг сэрэхэд тухайн үйл явдал болчихсон байсан. Би яаж ч архи уусан байсан, тийм юм хийхгүй гэдэгтээ итгэлтэй байна ...,...бүх насаар хорих ял сонсоно гэдэг маш хэцүү байна,  надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу “ гэх агуулгаар бичсэн гомдол үндэслэлгүй буюу  хүчиндэх гэмт хэргийг ******* хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт буруутай болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй, хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр  сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/15  дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн Бат-Эрдэнийг бүх насаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

 “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн Бат-Эрдэнийг арван есөн жил найман сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь хэсэгт

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван есөн жил найман сарын хугацаагаар хорих  ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг дуустал цагдан хоригдсон  68 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Н.ЭНХМАА