Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0193/з |
Дугаар | 506 |
Огноо | 2018-12-17 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 506
“Э ф” ХХК, “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “Э и” ХХК,
“К б” ХХК, “Ф” ХХК-иудын нэхэмжлэлтэй,
Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Худалдаа хөгжлийн банкинд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Э ф” ХХК-иас Сангийн яам, Монголбанканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э ф” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Сангийн яам, Монголбанкнаас гаргуулах тухай”,
Нэхэмжлэгч “Э и” ХХК, “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК нараас Сангийн яам, Монголбанканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ” /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах тухай”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0444 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0495 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч “Э ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Г.Т,
Нэхэмжлэгч “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “Э и” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Г.Б,
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарыг оролцуулж,
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0444 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар “Э и” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, “Э ф” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг тус тус баталж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Худалдаа хөгжлийн банканд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 8, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ф” ХХК, “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр байхад хэрэгжүүлээгүй хариуцагч Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ” /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар “Э ф” ХХК-ийн “Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э ф” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Сангийн яам, Монголбанкнаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0495 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/444 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...ХХК-ийг...” гэсний дараа ““Засгийн 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй Монголбанк, Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, Монголбанк арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ”/дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...8,...” гэсний дараа “...Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.2,...” гэж, “...Засгийн...” гэсний өмнө “...Монгол Улсын...” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “Э ф” ХХК-иас Сангийн яам, Монголбанканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монгол банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0444 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэсэн.
4. Давж заалдах шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр байхад хэрэгжүүлээгүй хариуцагч Сангийн яамны үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ. Тус шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
5. Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, ...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд олгосон 33.0 тэрбум, “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор компаниудад олгосон 25.56 тэрбум төгрөг, “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор гурилын үйлдвэрүүдэд олгосон 17.9 тэрбум төгрөг, нийт 76.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, ХХАА-н сайдад даалгасан бөгөөд дараах үндэслэлээр Сангийн яам уг тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Үүнд:
6. Сангийн яам нь Засгийн газрын холбогдох тогтоолоор Монголбанкнаас банкуудад олгосон зээлийг шилжүүлэн авах үүрэг хүлээсэн бөгөөд Монголбанкны хувьд тухайн зээлийн хугацааг сунгахгүй байх нөхцөлтэйгээр шилжүүлэхээр “Зээлийн авлага шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 280 дугаар тогтоолд анхлан тусгуулж, Засгийн газраар батлуулсан;
7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан, Сангийн яам, Монголбанкны санал авахгүйгээр 2015 оны 320 дугаар тогтоолд зарим дэд хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн хугацааг сунгах үүргийг зээлийн гэрээнд оролцоогүй Сангийн яам зэрэг байгууллагад олгуулахаар тогтоол гаргуулсан нь 1-рт: Гэрээнд оролцоогүй Сангийн яамны хэрэгжүүлэх боломжтой ажил биш байсан; 2-рт: Монголбанкны зүгээс тогтоолын өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжгүйгээ Сангийн яаманд мэдэгдсэн, 3-рт: Зээлийн хугацаа сунгах тухай Засгийн газрын тогтоолын өөрчлөлтийг хийхдээ албан ёсоор санал аваагүй зэрэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй тогтоолын өөрчлөлт байсан байна.
8. Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор “Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор гурилын үйлдвэрүүдэд олгосон 17.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг стратегийн нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухай санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарт даалгасан.
9. Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор Арилжааны банк болон зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгах үүргийг Сангийн яам зэрэг төрийн байгууллагад даалгасан нь гэрээний харилцаа, банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай, Засгийн газрын анх баталсан 280 дугаар тогтоолын үндсэн агуулгатай нийцэхгүй зохицуулалт болсон байгаа юм.
10. Зээл сунгах асуудлыг төрийн аль нэг байгууллага арилжааны банкуудад тавьж шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд банк, аж ахуйн нэгж хоорондын харилцаанд төрийн байгууллага зааварлан оролцох нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг алдагдуулах сөрөг үр дагаварт хүргэнэ. Энэ талаарх байр сууриа Сангийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 8-2/3538 тоот бичгээр илэрхийлж байсан болно. (Гурилын үйлдвэрүүдийн зээлийн хугацааг сунгах арга хэмжээ авч хариу мэдэгдэх талаарх УИХ-ын гишүүн Ё.О гишүүний 8/4550 тоот бичгийн хариу) Хөтөлбөрийн хүрээнд зээлийн эрсдэлийг арилжааны банкууд бүрэн хариуцаж байгаа тул зээл авсан аж ахуйн нэгж зээлээ хугацаандаа төлсөн эсэхээс үл хамааран Монголбанктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх юм.
11. Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх журам”-ын 5.1-т Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалд Сангийн яамны саналыг заавал авахаар заасан боловч гэрээ сунгах тогтоолд Сангийн яамны саналыг аваагүй, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр байна. Тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээний хугацааг сунгахаар заасан нь гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцсон хэрэг бөгөөд Засгийн газрын анх баталсан 280 дугаар тогтоолын үндсэн агуулгатай нийцэхгүй зохицуулалт болсон байна.
12. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
13. Төсвийн тухай хуулийн 241 зүйлийн да гуу тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд Засгийн газраас аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалт болон Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу гадаад зээлийн хөрөнгөөс дамжуулан зээлдүүлэх тохиолдолд зээл олгож болохоор зохицуулсан бөгөөд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийн хугацааг сунгах нь уг хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм.
14. Мөн УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг батлахдаа УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хүчингүй болгосон тул “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1-д заасан “Хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх”-ийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 280, “Гэрээ сунгах тухай” Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолыг тус тус Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48.1, Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон билээ.
15. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бодитой үнэлэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
16. Иймд Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн болон гэрээний үндэслэл байхгүй болсон шаардлагын үүднээс Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0495 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Нэхэмжлэгч “Э ф” ХХК-иас Сангийн яам, Монголбанканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э ф” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Сангийн яам, Монголбанкнаас гаргуулах”, нэхэмжлэгч “Э и” ХХК, “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК нараас Сангийн яам, Монголбанканд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ” /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
18. Анхан шатны шүүх “Э и” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, “Э ф” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг тус тус баталж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Худалдаа хөгжлийн банканд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Э ф” ХХК-ийн “Сангийн яамны хууль бус эс үйлдэхүйн улмаас “Э ф” ХХК-д учирсан хохирол 806,737,408 төгрөгийг Сангийн яам, Монголбанкнаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “Э ф” ХХК, “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр байхад хэрэгжүүлээгүй хариуцагч Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ” /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
19. Хяналтын шатны шүүхээс хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хянаж дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, түүний гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
20. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор холбогдох хууль тогтоомжид үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоолыг, уг тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоолыг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолоор Монгол Улсын засгийн газар, Монгол банкны хооронд 2012 онд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд компаниудад олгосон зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд нарт даалгажээ.
21. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Дэд хөтөлбөр батлах тухай” А-166/А/24 дүгээр тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд нэхэмжлэгч нэр бүхий компаниуд Монголбанкнаас арилжааны банкуудтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу жилийн 3.8 хувийн хүүтэй зээл авчээ.
22. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий компаниудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхдээ Сангийн яам уг тогтоолыг хэрэгжүүлэх хуулийн боломж байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй нь буруу байна. Тодруулбал, тухайн тохиолдолд Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон зээлийн үлдэгдэл хөрөнгийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон шилжүүлж авсан, ийнхүү шилжүүлэн авахдаа зээлийн хугацааг сунгахгүй, бусад нөхцөлийг өөрчлөхгүй байх зохицуулалтыг хийжээ.
23. Нэгэнт Монголбанкнаас хөрөнгөө татан авсан, хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд Сангийн яамыг хууль бус эс үйлдэхүй үйлдсэн гэж буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан талуудын хооронд тохирсон гэрээний хугацаанд захиргааны байгууллага буюу Сангийн яам хөндлөнгөөс шууд оролцох эрх зүйн боломжгүй, хариуцагчаас тухайн цаг хугацаанд “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д заасан “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэсэнтэй нийцэхгүй юм.
24. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 241 дүгээр зүйлд заасан “Тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд улсын төсвөөс зээл олгож болохоор нэрлэн заасан аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх; Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалтаар; Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлэх” нөхцөлүүдэд хамаарахгүй байхад Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр байх хугацаанд түүний шийдвэрийг биелүүлэх үүргийг гүйцэтгээгүй хэмээн хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
25. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0444 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0495 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Төсвийн тухай хуулийн 241 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ф” ХХК, “Х с и” ХХК, “Ө” ХХК, “И б т” ХХК, “К б” ХХК, “Ф” ХХК-иудын “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоол, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монгол банкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Монгол Улсын Их хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолуудыг тухайн цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй Сангийн яам, Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, зээлийн авлагыг шилжүүлэх, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ” /дамжуулан зээлдүүлэх гэрээ/-ний хугацаа сунгахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН