| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 154/2020/00129/и |
| Дугаар | 30 |
| Огноо | 2020-08-08 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 30
А.*******т нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр лж, шүүгч Б.Дамба, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ******* ******* даргын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* багт оршин суух, *******, ******* овогт *******ийн *******т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зөвшөөрөлгүй ашиглаж буй газрыг чөлөөлүүлэх тухай.
Нэхэмжлэлийн агуулга: ******* ******* ******* ******* ******* даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар багийн иргэн ******* овогт *******ийн *******ийн татсан торыг буулгаж нүүдлийн зам дагуух бэлчээрийн газрыг чөлөөлөх тухай шийдвэр гарсан. Энэхүү газар нь ******* гол Их онгогийн улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамрагддаг тул зөвшөөрөлгүй татсан тор бүхий газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: 1957-1993 он хүртэл миний аав энэ газар нутагт амьдарч байсан. Би одоо 1600 малтай, ам бүл 14. Тэр газарт малаа хамгаалахын тулд би тор татсан. Тор татахад зөвшөөрөл авах ёстойг мэдээгүй байсан. Зөвшөөрөлгүй тор татсан миний буруу. Урт нь 1500 алхам газар байгаа. Тэр тор татахын тулд би 5-6 сая төгрөг зарцуулсан. Миний татсан торны зарим хэсгийг хулгай авсан. Ингэж тор татсанаар би 3 машин өвс авдаг болсон. Миний байгаа тэр газар зуслан нүүж байгаа бүх мал дайрч өнгөрдөг тул торыг буулгасны дараа газрыг ашиглах ямарч боломжгүй юм. УИХ-ын тогтоол гараад миний татсан торыг буулгах шаардлагатай байгааг би ойлгож байна. Гэхдээ энэ газрыг торлох зөвшөөрөл олгож өгнө үү гэв.
******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******ийн ******* ******* ******* ******* Баянгол багийн нутаг дэвсгэр ******* гол-Их онгогийн байгалийн цогцолбор газарт хадлангийн зориулалтаар хууль бусаар эзэмшиж буй газрыг чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын утга: 1957-1993 он хүртэл миний аав энэ газар нутагт амьдарч байсан ба би 1993 оноос хойш гэр бүлээрээ тэрхүү газрыг торлон хамгаалж мал аж ахуйгаа эрхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна. Би дээрх газрыг торлож хамгаалахад надаас 6 сая орчим төгрөгийн зарлага гарсан. Миний бие тухайн үед газар хамгаалах зорилгоор тор татаж байхдаа албан тушаалтнаас зөвшөөрөл авах ёстойг мэдээгүй бөгөөд зөвшөөрөл авах шаардлагатай талаар багийн ******* болон бусад ямар нэгэн албан тушаалтан надад тухайн үед болон дараа нь сануулж байгаагүй. Гэтэл 2019 оноос гэнэт таны торлосон газрыг Улсын тусгай хамгаалалтад авсан та одоо газраа чөлөөлж өг гэж Багийн ******* болон ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын , байгаль орчны байцаагч нар надаас шаардаж эхэлсэн. Би Монгол улсын иргэн хүний хувьд эцэг эхийнхээ амьдарч мал ахуйгаа маллаж амьдарч ирсэн газрыг хамгаалж амьдрал ахуйгаа залгуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* татсан торыг буулгаж нүүдлийн зам дагуух бэлчээрийн газрыг чөлөөлөх тухай шаардлагыг А.*******т холбогдуулан гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч А.******* давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Энэхүү газар нь ******* гол Их онгогийн улсын тусгай хамгаалалтай газар нутаг тул шийдвэрийн биелэлтийг хангаж зөвшөөрөлгүй татсан тор бүхий газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь уг газрыг 2018 оны 5 дугаар сарын 20-ноос эхэлж торлосон торлохдоо зөвшөөрөл авч торлохыг мэдээгүй. Энэ газраас бага зэрэг өвс авдаг. Амьдрахын төлөө торлосон. Энэ торыг хурааж авбал бид нарт амьдрал байхгүй. Энэ газрыг торлох зөвшөөрөл олгоно уу? гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байна.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй атлаа шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.Тодруулбал хариуцагч хэдэн га газар торлосон, түүнээс нүүдлийн зам дагуух болон бэлчээрийн газар нь хичээн хэмжээтэй эсэх, торыг буулгаж газар чөлөөлүүлэх талаар хэдэн удаа шаардаж байсан, ******* гол Их онгогийн тусгай хамгаалалтай газар нутгийг А.******* бүхэлд нь тор татсан эсэх, хэний ямар шийдвэрийн биелэлтийг хангуулах гэж байгаа зэргийг тодруулах байжээ. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зорилго үр дагавар зэргийг тус бүрд нь тодруулаагүй байна.
2.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийг ******* ******* ******* Б.Амгаланбадрах гаргасан байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ******* Тамгын газрын нь тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Мөнхбаатар газрын даамал нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна.
Иргэний хуулийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-т “төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.” гэж хуулчилжээ.
Энэ хуульд зааснаар ******* ******* Тамгын газрын ыг төлөөлүүлэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй атлаа А.Мөнхбаатар, нарт ******* ******* ******* даргыг төлөөлөх бүрэн эрхийг олгож байгаа нь дээр хуульд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөөгүй байна. Цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-д заасан шаардлага хангасан гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлж байхыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.ТУЯА