Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 02201

 

С.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02916 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч С.Лгийн хариуцагч Ш.Б, С.Б нарт холбогдох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Ба, Б.Бн, Б.Э,

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, С.Лгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч С.Б, хариуцагч Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Л нь 2006 оноос хойш Испани улсад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. С.Л нь 2017 ны 04 сард Монгол Улсад амралтаараа ирж, төгсөгчдийн ойн баярын уулзалтад оролцох, мөн өөртөө Улаанбаатар хотод үл хөдлөх эд хөрөнгө авах зорилготой ирсэн байна. С.Л нь 10 жилийн сургууль хамт төгссөн төгсөгчдийн ойн баярын уулзалтын үеэр нөгөө ангийн төгсөгч Ш.Батай уулзсан. Ш.Ба нь С.Лг Испани улсад удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байгааг түүний ярианаас олж мэдээд, тэрээр Испани улсад зорчих виз, амьдрах эрх олж авахад туслаач гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. С.Л нь түүний хүсэлтийг хүлээн авч туслахаар болсон ба мөн өөрөө Улаанбаатар хотод үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах сонирхолтой байгаа талаараа түүнд ярьсан байна. Ш.Багийн хэлсэн найзын ахынх нь байр Баянмонгол хороололд байрлалтай 2 өрөө байр байсныг С.Л худалдан авахаар шийдэж, энэ байрыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагаанд Ш.Баг шаардлагатай асуудлаар өөрийг нь төлөөлөх байдлаар биечлэн оролцож, эгч С.Нямдаваадаа туслахыг хүссэн байна. Түүний хүсэлтийг Ш.Ба хүлээн авч тэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байрны өмчлөгч, худалдагч талтай байгуулж, С.Лгийн өмнөөс түүнийг төлөөлөх байдлаар гарын үсэг зурсан ба тус гэрээний дагуу байрны үнийн урьдчилгаа төлбөр болох 30 120 000 төгрөгийг гэрээ байгуулах үед С.Л төлсөн болно. Гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 24 сарын хугацаатай 1 хувийн хүүтэйгээр, сар бүрийн 15-ны өдөр 3 250 000 төгрөг төлж байх үүргийг С.Л хүлээж гэрээнд заасан үүргээ биелүүлж, сар тутам тохирсон мөнгийг шилжүүлсээр 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нийт мөнгийг бүрэн төлж дуусгасан байна. С.Лгийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авах шаардлагатай байсан тул эгч С.Нямдаваа нь Ш.Багийн шаардлага, шахалтад орж өөрийн төрсөн дүү С.Б болон Ш.Багийн төрсөн эгч Ш.Б нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Нэхэмжлэгч С.Л нь уг байрны төлбөрийг төлөхийн тулд 2 жил амралтгүйгээр ажиллаж, олсон мөнгөө бүгдийг байрны төлбөрт төлж байсан. Мөн Испанийн банкнаас 16000 еврогийн зээл авч төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь байрны гэрчилгээг өөрийн нэр дээр болгож өгөхийг хариуцагч нараас шаардахад Ш.Б нь татгалзсан тул шүүхэд хандаж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Лг Ү-2204031386 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байр, 105 тоот хаягт байрлах 63.6 м.кв хоёр өрөө байрны өмчлөгчөөр тогтоон, хариуцагч С.Б, Ш.Б нарыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг С.Лгийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байр, 105 тоотын байрыг өөрийн төрсөн дүү болох С.Лд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Уг орон сууцыг манай дүү С.Л нь өөрийн мөнгөөр худалдаж авсан. Ш.Батай гэр бүл болох зорилго байгаагүй. Өөрөө гадаад улсад байсан тул Ш.Багаар туслалцуулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний танил хүнээс байр авсан юм. Аргагүй эрхэнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд миний нэрийг болон Ш.Багийн эгч Ш.Б нарын нэрийг оруулж авсан юм. Ш.Ба нь орон сууцны өмчлөх эрхийг буцаан өгөхгүй байсан тул түүний шахалтаар манай дүү С.Л нь бэр гуйж аргадаж байгаад байраа буцааж авъя гэж хэлсэн. Ингээд бид аргагүй эрхэнд дүүгийнхээ гуйлтаар бэр гуйсан. Ш.Ба, С.Л нарын гэрлэлтээ гэрчлүүлсэн нь дүр үзүүлсэн гэрлэлт байсан. Ш.Ба нь манай дүүгээс Испани руу гаргаж өгөөч гэж гуйсан байсан. Ингээд Ш.Баг Испани руу гаргах виз авахад хэрэгтэй байсан тул гэрлэлтээ батлуулсан юм гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Л нь миний төрсөн дүү Ш.Батай арван жилийн нэг сургуульд сурч байсан бөгөөд 2017 онд дотносон гэр бүл болох санал тавьж Монгол ёсоор бэр гуйж, холбогдох хуулийн хүрээнд албан ёсны баталгаа хийлгүүлж амьдралаа эхлүүлсэн болно. С.Л ч манайд анх хүргэнээр орж ирж байхдаа би сайн, сайхан авч явах болно, чадна аа, бид удахгүй байртай болно, бид 4 сайхан амьдарна гэх мэтчилэн хэлж ярьж байсан. Гэтэл С.Л нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний дүүг зүгээр нэг арван жилийн таньдаг хүүхэн Испани явах гэж, европын виз авах гэж, надтай танилцаж намайг залилсан мэтээр илтэд гүтгэж, хууль ёсны гэр бүлийн гишүүд, эхнэр хүүхдийн талаар дурдаагүйд бид гайхаж цочролд ороод байна. С.Л миний дүүтэй гэр бүл болж энэхүү байраа зээлээр худалдан авч байрандаа нүүж орсон. С.Л нь Испани улсад хөдөлмөр эрхлэн амьдрах хугацаандаа өөрийн болон эхнэр хүүхдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байж болохгүй, Испани улсаас тэтгэмж, даатгал, ажилгүйдэлийн мөнгө зэргийг авах боломжгүй гэсэн хууль дүрэмтэй гэсэн шалтгаанаар гэр бүлийн дундын өмч болох уг орон сууцыг өөрийн төрсөн ах Батсүрэн, эхнэр Байгалмаагийн эгч болох миний бие Ш.Бгийн нэр дээр хамтран өмчлөгч болгон бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээг авсан болно. Баянзүрх дүүргийн 26-р хороо Баянмонгол хорооллын 410-р байр, 105 тоот уг орон сууц нь иргэн С.Л түүний албан ёсны гэр бүлийн гишүүд болох эхнэр Ш.Ба, хүү Б.Бн, охин Э нарын дундын өмч болох тул миний бие Ш.Б нь нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Уг орон сууцанд одоо ч гэсэн С.Лгийн эхнэр миний төрсөн дүү Ш.Ба нь хүү охины хамт амьдарч байгаа тул гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх үүсгэгдэх ёстой болов уу, хуульд заасны дагуу уг дундын өмчийн асуудлыг гэр бүл цуцлахдаа хамт нэг мөр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Баянмонгол хороолол 26-р хороо, 410 байр, 105 тоот байранд засвар хийж, тавилга худалдан авахад миний дүү Ш.Ба 30 000 000 төгрөг, С.Л 10 000 000 төгрөг зарцуулсан. Гэрлэлтээ батлуулах, бэр гуйх нь худлаа дүр үзүүлээд хийдэг тоглоом юм уу. С.Л, Ш.Ба нар нь албан ёсоор хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэлтээ батлуулсан. Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг дангаар өмчилнө гэх шаардлага үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Ба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 04 сард С.Лтэй сургуулийн баяр дээр тааралдсан. Тэрнээс хойш миний утасны дугаарыг авч, манай ажил дээр өдөр бүр ирж надад үнэртэй ус бэлэглэн, кино үзэх зэргээр намайг эргүүлж, илүү дотно харилцаа үүсгэж эхэлсэн. Тухайн үед С.Л энгийн зан ааштай, хэвийн харилцаатай намайг гэсэн сэтгэлтэй мэт санагдсанд татагдаж, найзлахыг зөвшөөрсөн. Мөн надтай уулзах бүрдээ Испани улсынхаа тухай ярьж тэндээ том компанийн менежер хийдэг гэж намайг салахгүй байж чадна биздээ, надад хайртай гэж хамт амьдрах санал тавьсан. Түүнээс хойш бид хоёр цуг аялаж, амарч, хамт байсан. С.Л хоёулаа гэр бүлээ батлуулж, хүүхдээ миний овгоор овоглоё гээд дэлхийн гэр бүлийн өдөр сайн өдөр юм байна гээд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлээ батлуулсан. С.Л баярлаад Мишээл нэг цэгийн үйлчилгээний хамт олонд дурсгалын зүйлийг мөнгөн завъяагаас эвтэй дөрвөн амьтны сувинер худалдан авч бэлэглэсэн. С.Л Испанид очсоноосоо хойш намайг болон хүүхдүүдийг ардаасаа хурдан очих талаар өдөр бүр хэлж, бичиж эхэлсэн. Бид хэд ярилцаж нэгэнт гэр бүл болж байгаа учраас нэг дороо байвал зүгээр байх гэж нийлсэн. Монголд байхаар С.Л мэргэжилгүй, ажил хийхэд хэцүү, би ганцаараа ажиллавал амьдрахад хэцүү гэх мэт байдлуудаа ярилцан мөн хоёр хүүхэд Испанид сургуульд орвол хүүхдийн сургууль боловсрол эзэмших, амьдрахад сайхан гэж Испанид амьдрахаар болсон. Мөн Монголд байр авахаар бид хоёр ярилцан байр хайж эхэлсэн. Олимп хотхонд байр байгаа талаар С.Лд хэлсэн. Байрлал нь яг бид хоёрын анх ярилцаж байсан хэсэгт байсан тул хүүхдүүд гарч ороход давгүй юм байна гэх авахаар шийдсэн. Бид хоёрт бэлэн 108 120 000 төгрөг байгаагүй тул урьдчилгааны 30 120 000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэгдэл 78 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуустал нийт 24 сар, сарын 1 хувийн хүүтэй сар бүрийн 15-ны өдөр 3 282 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Г.Шинэсүх, Ш.Ба нар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Сар бүрийн төлөлтийг боломжоороо бид хоёр төлөхөөр болж Лхамсүрэн намайг чи байрны мөнгө, хоол унд, болон хүүхдүүдийн сургалтын төлбөр, хэрэгцээт зүйлүүдийг болгож бай гэх мэтээр бид хоёр ярилцан, зохицож ойлголцож, амьдарч байсан. Би хоёр хүүхдийн хамт байрны засвар, тавилгад нийт 30 000 000 төгрөг зарцуулсан. С.Л 10 000 000 төгрөг гаргасан. Би Испани явах бичиг баримтуудаа хэлснийх нь дагуу бүрдүүлж дуустал том хүүг маань явахад орлого хүрэхгүй эхний ээлжид охин бид хоёрыг авах боломжтой гэж хэлсэн. Испанид очиход шал өөр байдал бид хоёрыг угтсан, С.Л очихоос өмнө охинд нэг өрөө бэлдсэн гэсэн тэр нь байхгүй бид гурав нэг өрөөнд хамт амьдарч охиныг маань Испани биш баск хэл давамгайлсан сургуульд оруулж намайг ажил хийлгүүлэхгүй тэндхийн Монголчуудаас ичиж байна гээд гэрт хорин Монгол хүмүүстэй танилцуулахгүй гэрээс гарахгүй байсан. С.Л өөрөө цэвэрлэгээ хийдэг, цонх угаадаг ажил хийдэг байсан ба өглөө гараад л орой ирнэ. Орой орж ирээл хоолоо идчихээд монгол хүмүүстэй казино, мушик тоглохоор гарна, хааяа ирэхгүй хонуутаар явна гэх мэтээр 6 сар өнгөрч хүүг маань ч авах худлаа болсон.  Анхны ярьсан бүх зүйл өөрчлөгдсөн дөө. Иймд би Монгол буцах санал тавьж, тэр надад зөвшөөрч  2018 оны 05 сард гэртээ охиноо дагуулан ирсэн. С.Л 2019 оны 03 сард Монголд ирсэн. Том хүү нь асуудалд оролцсон тул хүүхдийнхээ асуудалд ихээхэн мөнгө орохоор байна гэж хэлэхэд нь би туслалцаа болгож 3 сая төгрөг өгөх боломжтой гэж хэлсэн. Энэ үеэр 2019 оны 03 сарын 31-ний өдөр ах Батсүрэн эгч нар ирж ээжээс болон ах эгч нараас монгол ёс заншлаар гуйж ёслол үйлдсэн. С.Л Монголд ирэхдээ мөнгөгүй ирсэн бөгөөд мамбадацан эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн зардал, мөн буцах онгоцны тийзны зардал өөр бас бус зардлуудыг бүгдийг би төлж байсан. Лхамсүрэн Испани буцаж очин ажилгүйдэлд орж улсаас тэтгэмж аваад буцаж ирэхээр болоод явсан. Намайг нэр дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байж болохгүй шүү Испаниас мөнгө, тэтгэмж авна гэж хэлсэн. Байрны тооцооны хугацаа дуусаж байр шилжүүлэх өдөр болоход С.Л, Шинэсүх бид 3 ярилцаж ах, эгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахаар болсон. Байрыг бидний нэр дээр шилжүүлбэл Испани улсаас тэтгэмж болон ажилгүйдэлийн мөнгө авах боломжгүй байдал үүснэ гэж хэлсэн учир өөрсдийн төрсөн ах эгчийн нэр дээр шилжүүлэхээр ярилцан С.Б, Ш.Б нарын нэр дээр гэрчилгээтэй гарсан түүхтэй. Бид 2 ярилцан гэр бүлийн санхүүгийн асуудлыг эхнэр Ш.Ба надад даалгаж иргэний үнэмлэхээ, банкны карт, дансны нууц код зэргийгээ үлдээж банкан дахь мөнгийг зохицуулах, байр авах, тохижуулах ажлуудыг би хариуцаж, мөнгөнүүдийг миний данс руугаа төвлөрүүлсэн. Үүнд: 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 9 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1 900 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 8 004 000 төгрөг, нийт 26 404 000 төгрөгийг би Хас банкны өөрсдийн данснаасаа Хаан банкны данс руугаа хийсэн. Ш.Ба би С.Лтэй тохиролцсоны дагуу унтлагын өрөөний иж бүрэн тавилга 5 100 000 төгрөг, зочны өрөөний буйдан 3 хос 3 500 000 төгрөг, зочны өрөөний стенк 2 200 000 төгрөгийн үнэ бүхий нийт 10 800 000 төгрөгийн тавилга авсан. Мөн нэмж дараах электрон бараануудыг авсан. Байр тохижилтод би нийт 30 000 000 төгрөг зарцуулсан. Би Б.Наранмандах руу доорхи мөнгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Үүнд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 8 004 000 төгрөг, мөн 6 632 280 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 5 363 720 төгрөг, мөн 5 000 000 төгрөгөөр, бас 5 000 000 төгрөгөөр, нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн болно. Миний бие нь Б.Наранмандахад байрны урьдчилгаанд төлсөн гэх 30 120 000 төгрөгөөс 14 606 000 төгрөгийг би төлж, нөхөр С.Л 15 404 000 төгрөгийг төлсөн. Иймд Баянзүрх дүүргийн 12-р хороо Баямонгол хороолол, Их Монгол гудамж 410 тоот байрны 105 тоот хаягт байрлах 63.6 м.кв хоёр өрөө байр орон сууц нь ганцхан С.Лгийн өмч биш гэр бүлийн дундын өмч тул С.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ш.Ба шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Нөхөр С.Л үл хөдлөх хөрөнгөтэй байвал Испани улсаас даатгалын мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй байдал үүснэ гээд өөрсдийн төрсөн ах, эгч нарын нэр дээр байрны гэрчилгээгээ гаргуулсан. Гэтэл нөхөр С.Л нэхэмжлэлдээ намайг эхнэр гэж бичихгүй танил хүн мэтээр бичсэнд их гайхаж байна. Гэр бүлийн дундын өмчийг ганцаараа хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, С.Лгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэр бүлийн дундын өмчийг ганцаараа өмчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 12-р хороо Баянмонгол хороолол , Их Монгол гудамж 410 дугаар байрны 105 тоот хаягт байрлах 63,6 м.кв хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр Ш.Ба, Б.Бн, Б.Э нарыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: С.Лгийн хувьд түүнтэй гэр бүл болох санаа бодол байгаагүйгээр үл барам, түүний тайлбартаа бичсэнчлэн Ш.Батай хамтран амьдрах зориулалтаар байр худалдаж аваагүй байна. Ш.Багаас байрны урьдчилгаанд нэг ч төгрөг төлөөгүй, харин Ш.Ба нь нэхэмжлэгч С.Лгийн Хас банкин дахь 5001890239 тоот данснаас нийт 18 900 000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлж аваад, улмаар байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн байгаа. Ш.Ба нь мөн С.Лгийн Хас банкан дахь 5001889786 тоот гадаад валютын данснаас 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2500 еврог шилжүүлэн авч тухайн үеийн ханшаар монгол төгрөгөөр 6 662 500 төгрөг болсныг байрны урьдчилгаанд шилжүүлсэн, бас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 282 500 төгрөгийг С.Лгийн Хас банкан дахь 5001890239 тоот данснаас интернет банк ашиглан зарлагаар гаргаж авч байрны төлбөрт төлсөн байна. Үүнээс гадна 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нь Ш.Ба руу 1300 евро шилжүүлсэн нь төгрөгөөр 3 464 500 төгрөг болсон. Ш.Бад 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн эгч н.Наранцэцэгийн охин Энхсайхан овогтой Болорцэцэгээр 3000 евро өгүүлсэн нь төгрөгөөр 7 995 000 болж байгаа бөгөөд нийтдээ 37 022 000 төгрөгийг Байгалмаагаар дамжигдан байрны урьдчилгаа төлбөрт төлөгдсөн болно. Нэхэмжлэгчийн хувьд Ш.Батай хамт нэг гэр бүл болон амьдарч байгаагүй, хамтарч данс эзэмшиж байгаагүй. С.Л нь байрны төлбөрийг төлж дуусах үедээ гэрчилгээг ахынхаа нэр дээр авах тухай байрны өмчлөгч Шинэсүхэд хэлсэн ба байрны гэрчилгээг шилжүүлэх үед сүүлийн сарын төлбөрийг ах, эгч нар нь бэлнээр төлнө гэдгийг хэлсэн байсан. Ш.Ба нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөр болох 3 095 000 төгрөгийг Шинэсүхийн данс руу хийсэн байсан. Үүнээс өөр мөнгө Ш.Ба байрны төлбөрт төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч С.Лгийн өөрийнхөө хувийн мөнгөөр авсан түүний хуваарьт хөрөнгө болох байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай түүний бие даасан шаардлага үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэгч С.Л нь Ш.Ба, түүний хүүхдүүд болох Б.Бн, Б.Э нарын Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороолол , Их Монгол гудамж 410 дугаар байрны 105 тоот хаягт байрлах 63,6 м.кв хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба уг бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Хариуцагч С.Б бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний дүү С.Л нь энэ байрыг өөрийн мөнгөөр худалдан авсан тул Ш.Ба нь уг байрыг өмчлөх ёсгүй гэж үзэж байна. Миний дүү анхнаасаа Ш.Батай гэр бүл болох санаа зорилго байгаагүй, харин Ш.Ба нь манай дүүг ашиглан Испанид очихыг хүссэн, түүнд туслахын тулд гэрлэлтийг батлуулсан гэдгээ дүү маань надад хэлж ярьж байсан. Бид дүүгээ Монголд байр орон сууцтай болохыг зөвлөж байсан. Энэ байрыг олоход Ш.Ба тусалсан гэдгийг сүүлд мэдсэн, Ш.Багийн найзын ахаас нь сарын 1%-ийн хүүтэй тохирон 108 120 000 төгрөгөөр зээлээр худалдан авсан байрыг худалдаж авах гэрээг Ш.Багийн нэр дээр хийсэн байсан. Байрны урьдчилгаа 30 000 000 төгрөгийг дүү С.Л төлсөн ба уг төлбөрийг Ш.Ба нь түүнийг Хас банкны данснаас өөр лүүгээ шилжүүлэн авч төлбөрийг төлсөн байдаг. Иймд дүүгийн маань харийн нутагт хөлс хүчээ шавхан олсон мөнгөөрөө авсан байрыг хаа хамаагүй хүмүүс гэрлэлт батлуулсан нэрийдлээр луйвардаж авах ёсгүй гэж бодож байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1 хэсэгт тус тус заасныг баримтлан Монголжин овогт Содномбалжирын Лхамсүрэнг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.Лгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч С.Б, Ш.Б нарт даалгаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Ш.Ба, Б.Бн, Б.Э нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698 550 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Ш.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 698 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Ба давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхээс миний гаргасан “Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гуравдагч этгээдүүдийн зүгээс анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд “... Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан “гэр бүлийн хөрөнгө” гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.3.-т зааснаар гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нөхөр, эхнэрийн мөн зүйлийн 3.1.4., 3.1.5., 3.1.6,-д заасан гэрлэгчидтэй хамт амьдардаг гэрлэгчдийн төрсөн, үрчилсэн, дагавар хүүхэд, төрөл, садангийн хүмүүсийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг хамааруулан ойлгоно. Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд” гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойших хугацаа хамаарна. Гэрлэгчид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэл зоригтой боловч хүндэтгэн үзэх тодорхой шалтгаанаар удаан хугацаагаар хамтран амьдрах боломжгүй байх нь энэ хугацаанд бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлд тооцохгүй байх үндэслэл болохгүй” гэж тус тус дурджээ. С.Л бид хоёр 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд одоог хүртэл гэрлэлт хүчин төгөлдөр байгаа буюу гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Гэр бүл болоход заавал удаан хугацаанд нэгнээ таньж мэдэх, гэрлэлтээ бүртгүүлэхээсээ өмнө удаан хугацаанд хамт байх гэсэн ямар нэгэн шаардлага байхгүй бөгөөд С.Л бид хоёр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрлэлтээ бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр гэрлэлт болно. Хамтын амьдралтай байх шаардлагын хувьд миний бие 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд С.Лтэй хамт амьдарсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Испани улсад өөрийн охин Б.Эгийн хамт С.Лтэй хамт амьдарч байсан. Мөн 2019 оны 3 дугаар сард С.Л нь Монгол Улсад ирж бид хамтдаа хэсэг хугацаанд амьдарсан байдаг. Хэрэв С.Л нь надад болон охин Б.Эд халамж анхаарал тавьдаг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан бол үүнээс удаан хугацаагаар хамтран амьдрах байсан. 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад буцаж ирэх болсон шалтгаан маань С.Лгийн зан араншин, согтууруулах ундаа хэрэглэх зуршил байсан. Бид хамтын амьдрал бий болгохоор гэрлэлтээ батлуулж, 7 сар гаруй хугацаанд хамтран амьдарч байсан. С.Л нь Испани улсад амьдарч байж 3 жил гаруй хугацаанд бид хоёр байнгын харилцаа холбоотой байсан ба мессенжер, фейсбүүк зэргээр тогтмол харилцаж байсан үйл баримт байхад шүүхээс хамтын амьдралгүй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “Хамтын амьдралтай байх” шаардлага нь заавал бодитоор хамтран амьдрах шаардлага гэж ойлгож болохгүй юм. Өнөөгийн цаг үед иргэд гадаад улсад сурч, ажиллаж амьдрах нь түгээмэл болсон бөгөөд үнэхээр гэр бүл болох зорилготойгоор гэрлэлтээ батлуулсан ч эхнэр, нөхөр нь гадаад улсад сурах, ажиллах зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд тэднийг хамт амьдраагүй тул гэр бүл биш гэж үзэх нь үндэслэлгүй юм. Мөн Ш.Ба намайг С.Лгийн ах, эгч нар болох гэрч С.Нямдаваа, хариуцагч С.Б нар бэр гуйж ирж байсан бөгөөд хэрэв хамтран амьдрах зорилгогүй байсан бол бэр гуйх шаардлагагүй байсан. Миний бие С.Лтэй гэр бүл болсноос хойш миний бие байрны мөнгө, хоол унд, хүүхдүүдийн сургалтын төлбөр, хэрэгцээт зүйлүүдийг хариуцаж байсан бөгөөд би ч гэсэн хувиасаа 14 606 000 төгрөгийг байр худалдан авахад гаргасан тул тус байрыг С.Л ганцаар өмчлөх эрхгүй юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах 63.6 м.кв талбай бүхий 2 өреө орон сууц нь гэр бүл болсноос хойш бий болсон өмч хөрөнгө тул С.Л, Ш.Ба, Б.Бн, Б.Э нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болно. Би 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 100 000 төгрөг, тус оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 6 дугаар сарын 08-ны өдөр 2 800 000 төгрөг, 8 дугаар сарын 08-ны өдөр 650 000 төгрөг, 8 дугаар сарын 14-ны өдөр 20 000 төгрөг, 9 дүгээр сарын 14-ний өдөр 160 000, 10 дугаар сарын 14-ний өдөр 30 000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөг, мөн 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1 780 000 төгрөг буюу нийт 7 540 000 төгрөгийг С.Лгийн дансанд шилжүүлсэн. Үүнээс харахад С.Л бид хоёр эхнэр нөхөр учраас бие бие рүүгээ мөнгө шилжүүлж байсан нь дээрх гүйлгээгээр нотлогдож байгаа юм. Мөн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр С.Лгээс буйдангийн урьдчилгаа буюу 500 000 төгрөг орж ирж байсан ба 10 800 000 төгрөгөөр тавилга авсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Э.Болорцэцэг гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тус мэдүүлэг нь хууль ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй мэдүүлэг болно. Учир нь гэрч Э.Болорцэцэг надад 3000 евро өгөхдөө хэдэн цагт, хэдэн төгрөгийн Монгол банкны ханштай, хэдэн төгрөг, ямар хүнд өгснөө мэдэхгүй байсан. Шүүх хуралдааны үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг ямар хүн байсан талаар асуухад саарал өнгийн Тоуоto Наriеr маркийн машинтай хар үстэй эмэгтэй байсан гэж хэлж ярьдаг. Гэвч миний бие нь бор шаргал үстэй бөгөөд цагаан өнгийн машинтай юм. Ийнхүү бодит байдлаас хэт зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд энэхүү гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага огт хангадаггүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч С.Б, Ш.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, С.Лгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Б зөвшөөрч, Ш.Б эс зөвшөөрөн маргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Ба, Б.Бн, Б.Э нар нь маргааны зүйл болж буй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Л “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Багаас С.Б, Ш.Б нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцлийг дүр үзүүлсэн”, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд “...тухайн орон сууц нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө” гэсэн үндэслэлүүдийг тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч С.Л, Ш.Ба нар нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх.26/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Ба нь Г.Шинэсүхтэй 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол гудамж, 410 дугаар байрны 105 тоотод байрлах, 63.6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 108 120 000 төгрөгөөр худалдан авсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. /1хх.24/

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний нэг тал буюу худалдагч Г.Шинэсүх  нэхэмжлэгч С.Лгийн төрсөн ах болох С.Б, гуравдагч этгээд Ш.Багийн төрсөн эгч болох Ш.Б нарын өмчлөлд орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн, хариуцагч нарын нэр дээр уг орон сууцны гэрчилгээ гарч өмчлөгч нь болсон байна. /1хх.8/

Анхан шатны шүүх “гэр бүл” гэх хууль зүйн ойлголтыг “С.Л, Ш.Ба нар нь улсын бүртгэлд гэрлэлт бүртгүүлснээс хойш гэр бүл болж тодорхой эрх үүргээр холбогдон хамтран амьдраагүй байна” гэж хуулийг буруу тайлбарлаж, орон сууцыг Ш.Ба нарын хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Энэ талаар давж заалдсан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн гомдлыг хангах боломжтой юм.

            Гэр бүлийн гишүүд хоорондын харилцааг гэр бүлийн харилцаа гэх бөгөөд гэрлэлтийг насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн нийгэм эдийн засгийн болон хүйсийн хувьд харилцан хоорондоо холбогдож, нийгэм ,хууль зүй, сэтгэл санааны хувьд харилцан бие биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тодорхойлсноос үзвэл анхан шатны шүүхийн С.Л, Ш.Ба нар “...хамтран амьдраагүй байна” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн тайлбарыг хэргийн нотлох баримтаар үнэлэх бөгөөд хариуцагч С.Б, Ш.Б нарын хэн аль нь маргаан бүхий орон сууцыг бодитойгоор өмчлөлдөө авах хүсэл зориг байгаагүй гэсэн тайлбарыг тус тус гаргажээ. /1хх.20-23/

Иймд Г.Шинэсүхээс С.Б, Ш.Б нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхээр хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно гэж, 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно” гэж тус тус заасан бөгөөд С.Л, Ш.Ба болон Б.Бн, Б.Э нарыг гэр бүлийн гишүүд гэж үзнэ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 126.2.4-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, “Гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж тус тус заасны дагуу маргааны зүйл болж буй орон сууц нь С.Л, Ш.Ба нарын гэр бүлийн гишүүдийн өмчлөх дундын өмч болно.  

Нэхэмжлэгч С.Л болон гуравдагч этгээд Ш.Ба, Б.Бн, Б.Э нарын хувьд тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлсэн дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэнд шилжсэн зүйлийг буцаан авах, өмчлөгчөөр тогтоолгох замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж заасан.

Харин нэхэмжлэгч Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хандаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийлгэхийг даалгах шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн нэр дээр тухай орон сууцны үл  хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий байгууллагад бичиг баримтаа бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт үүрэг болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч С.Л, гуравдагч этгээд Ш.Ба, Б.Бн, Б.Э нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон өөрчлөлтийг оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.