Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00682

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1976 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн .... сумын ........ дугаар багт оршин суух Б  овогт Б-ийн Т /........................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дүгээр багийн ..... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух Б  овогт Д-ийн Э /._..................../-т холбогдох,

Хашаа байшин албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 155/2016/0208/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч Д.Э , хариуцагчийн өмгөөлөгч Г.Баянбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 05 дугаар сард Д.Э тай танилцаж, үерхсэн бөгөөд бид Мөрөн сумын ........-д байрлах 654,6 мкв газрыгмөн 6*7 харьцаатай өвлийн дүнзэн байшингийн хамт 2012 оны 11 сарын 20-ны өдөр 17 сая төгрөгөөр худалдан авсан юм. Ингэж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа би өөрөөсөө 10 сая төгрөгийг /5сая төгрөгийг өөрөөсөө, 5 сая төгрөгийг Б-аас  зээлж/ гаргажхарин 7 сая төгрөгийг Д.Э  гаргаж худалдан авсан. Ингээд бид тэр хашаа байшинд амьдраагүй Д.Э  нь өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Би хашаа байшин худалдан авахаас өмнө нь Д.Э т 2012 оны 5 сараас эхлэн 2012 оны 9 сарыг хүртэлх 4 сарын хугацаанд 8.600.000 төгрөгийг өгсөн ба үүнийг манай ах Б.Д , Ц  нар сайн мэднэ. Харин хашаа байшинг худалдан авснаас хойш би Д.Э т банкны зээл төлөхөд 1.150.000 төгрөг өгсөнмөн улаан машин аваад зарах хүртэлх хугацаанд цувуулж Д.Э т өгсөн 2.000.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг бэлнээр, 400.000 төгрөг, мөн хөөрөгний 2.000.000 төгрөг, нийтдээ 6.550.000 төгрөгийг өгсөн байгаа болно. Иймээс би тухайн үед хашаа байшин авахад Д.Э аас гаргасан 7.000.000 төгрөгийг буцаагаад өөрт нь өгч байсан мөнгөөрөө төлөгдсөн гэж үзэж байгаа ба хашаа байшингийн гэрчилгээ бүгд миний нэр дээр байгаа тул Д.Э аас Мөрөн сумын 9-4-20 байрлах хашаа байшинг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э  нь 2010 онд Б.Т тай танилцсан бөгөөд түүнийг наймаа хийхээр Дорноговь аймгийн Замын-Үүдэд очиж урд хилээр гарах орох үед нь өөрийн машинаараа үйлчилдэг байсан. Энэ хүнтэй үерхэж нэг гэрт орж хамт амьдарсан зүйл байхгүй юм. Би 2012 оны 11 сард А, Н нараас Мөрөн сумын 7 дугаар багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа, 6*7 харьцаатай өвлийн дүнзэн байшингийн хамт 17.000.000 төгрөгөөр худалдан авч хашааг авсан үеэс эхлэн хашаагаа засаж блокоор сольж хашаандаа жорлон ухаж барих зэргээр худалдан авсан хашаагаа сайжруулсан. Энэ бүхэнд 3.000.000 төгрөгийг зарцуулан хашаандаа амьдарч байгаа болно. Анх энэ хашааг авах үед би Т аас 5.000.000 төгрөгийг зээлж өөрөөсөө 12.000.000 төгрөг гаргаж нийтдээ 17.000.000 төгрөгөөр худалдан авч сүүлд нь нэмэлтээр засварт 3.000.000 төгрөг гаргаж ингээд миний зүгээс энэ хашаа, байшинг авахад 15.000.000 төгрөг гарсан билээ. Намайг Замын-Үүдэд байх үед Б.Д  нь хашаа, байшингийн гэрчилгээг гаргуулах талаар хөөцөлдөж Т ийн нэрийн өмнөөс нотариатаар итгэмжлэл хийлгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахаар материал өгсөн байсан. Т , Д  нар нь надруу утсаар ярьж гэрчилгээ гарах болсон талаар хэлэхэд би өөрөө бүртгэлийн газар очиж гэрчилгээнүүдийг авсан. Гэрчилгээг авахад Т ийн нэр дээр гарсан байсан. Энэ хашааг авахад би Т аас 5.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг нь өгөөд бичиг баримтаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн авна гэж бодож явтал Т  шүүхэд хандсан байна. Хашаа байшинг авахад Б-аас  5.000.000 төгрөгийг зээлсэн гэж Т  худлаа бичсэн байна. Энэ хашаа байшинг авах асуудалд Баярсайхан гэх хүн ямар ч хамааралгүй юм. Энэ хашааг намайг худалдан авснаас хойш байнга амьдарч байгааг тэр ойр орчмын бүх хүмүүс мэднэ. 2015 оны 3 сарын үед намайг аймгийн цагдаагийн газраас дуудсан. Тэгтэл Т  нь цагдаад өргөдөл өгсөн байсан. Ингээд надад байсан хашаа байшингийн бичиг баримтыг Т  авсан. Би нэгэнт Т т 5.000.000 төгрөг өгөх ёстой байсан учир Т ийг хэрүүл маргаан гаргаад байхаар нь өгч явуулсан юм. Мөн Т  нь надад хашаа байшин худалдан авахаас өмнө 2012 оны 5 сараас эхлэн 2012 оны 9 сарыг хүртэлх 4 сарын хугацаанд 8.600.000 төгрөгийг мөн худлаа гэж бичсэн ийм мөнгө төгрөг өгсөн авсан асуудал байхгүй юм. Би харин Т ийг Замын- Үүдэд очих үед нь машинаараа үйлчилж өөрөөсөө мөнгө төгрөг зарцуулж туслаж байсан. Үүнийг Б.Д , Ц  нар сайн мэднэ гэж өөрийн төрсөн ах эгчийнхээ нэрийг бичсэн байна. Ийм асуудал болоогүй. Хашаа байшинг худалдан авснаас хойш 1.150.000 төгрөг өгсөн улаан машин аваад зарах хүртлэх хугацаанд явуулж 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 400.000 төгрөг, хөөрөгний 2.000.000 төгрөг, нийт 6.550.000 төгрөгийг өгсөн гэж надаас нэхэмжилж байна. Энэ нь ор үндэслэлгүй тул би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хашаа байшингаа 2015 оны 5-р сарын сүүлээр Баянзүрх сумын иргэн Бат-Эрдэнэд 30.000.000 төгрөгөөр зарахаар тохирч наймаа хийх гэхэд Т  бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй байснаас болж зарах асуудал больсон. Одоо Т т 5.000.000 төгрөгийг өгч бичиг баримтаа өөрийн нэр дээрээ болгож авах хүсэлтэй байна. Иймд Т ийн гаргасан хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Д.Э т холбогдох өөрийн өмчлөлийн хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Т  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах 995 кв.м талбайтай хувийн сууцыг газрын хамт иргэн Л.А аас 2012 оны 11 сард худалдаж авсан. Ингэхдээ Д.Э аас 7.000.000 төгрөгийг авч байсан боловч уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Уг хашаа байшингийн өмчлөгч нь миний бие мөн гэж, хариуцагч Д.Э  нь иргэн Л.А аас миний бие уг хашаа байшинг худалдан авсан.Тухайн үед Б.Т  бид хоёр үерхэж байсан нь үнэн. Тухайн хашаа байшинг худалдаж авахдаа Б.Т аас 5.000.000 төгрөг зээлж авсан. Одоо хүртэл өгөөгүй байгаа нь үнэн бөгөөд уг хашаа байшингийн өмчлөгч нь миний бие гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас дїгнэж їзэхэд талуудын маргаж буй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах 995 кв.м талбайтай хувийн сууц болон газар нь Б  овгийн Базаррагчаагийн Т ийн ємчлєлд бїртгэлтэй тїїний ємчлєлийн хєрєнгє байна. Энэ нь Газар өмчлөх эрхийн бүртгэлийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн нэгж талбарын 210703480 дугаар бүхий 000442633 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Y-1723003133 дугаарт бүртгэгдсэн 000183495 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарнэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Иргэний хуулийн 110 дугаар зїйлийн 110.1-д "їл хєдлєх эд хєрєнгє ємчлєх эрх хэлцлийн їндсэн дээр нэг этгээдээс нєгєєд шилжиж байгаа бол уг хэлцлийг їл хєдлєх эд хєрєнгийн бїртгэлийн газар бїртгїїлснээр ємчлєх эрх шинэ ємчлєгчид їїсэж, ємнєх ємчлєгчийн ємчлєх эрх дуусгавар болно", Эд хєрєнгє ємчлєх эрх, тїїнтэй холбоотой эд хєрєнгийн бусад эрхийн улсын бїртгэлийн тухай хуулийн 4 дїгээр зїйлийн 4.2-т "їл хєдлєх эд хєрєнгє ємчлєх эрх хэлцлийн їндсэн дээр нэг этгээдээс нєгєєд шилжиж байгаа бол уг єєрчлєлтийг эрхийн улсын бїртгэлд бїртгїїлснээр ємчлєх эрх шинэ ємчлєгчид шилжиж, ємнєх ємчлєгчийн ємчлєх эрх дуусгавар болно" гэж тус тус заажээ. Гэтэл талуудын маргаж буй їл хєдлєх эд хєрєнгє нь хариуцагч Д.Э ын ємчлєлд шилжээгїй байх ба тїїнийг энэхїї хєрєнгийн ємчлєгч, эзэмшигч гэж їзэх їндэслэл тогтоогдохгїй байна.

Хэдийгээр Д.Э  нь Л.А аас миний бие уг хашаа байшинг худалдан авсан. Худалдаж авсан цагаасаа хойш одоог хүртэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа гэж тайлбарлаж, гэрч Д.А  би 2012 онд Хөвсгөл аймагт байрлах уг хашаа байшинг худалдах зар өгсний дагуу Д.Э  гэдэг хүн ирж миний хашаа, 6*7 хэмжээтэй өвлийн дүнзэн байшинг 17.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож мөнгийг нь 2 хувааж өгөхөөр болж эхний удаа 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд тэр Д.Э  гэдэг залуу Замын-Үүдэд ажилладаг гээд манай ах Д  гэдэг хүн байгаа юм. Тэр хүнтэй та явж хашаа байшингаа Т  гэдэг хүний нэр дээр шилжүүлж өгөөч гэж хэлсний дагуу би хашаа байшингийн бичиг баримтын нэрээ шилжүүлсэн боловч мөнгөө бүрэн авч байж бичиг баримтаа өгнө гэж хэлээд би уг хүнд хашаа байшингийн гэрчилгээгээ өгөөгүй. ...намайг Д.Э ыг мөнгөө шилжүүл гэж утсаар ярихад тэдний өдөр өгнө, эдний өдөр өгнө гэж хэлчихээд утсаа таслаад алга болоод холбогдохгүй байсан. Миний бие 2013 оны 03 дугаар сард Хөвсгөл аймаг руу очиж Э тай утсаар ярихдаа чи мөнгөө бүрэн төлөхгүй бол би хашаа байшингаа өөр хүнд зарлаа гэж хэлээд уг хашаа байшинг худалдах зар өгсөн. Тэгээд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын А  нэртэй хүн уг хашаа, байшинг худалдаж авахаар болж Э ын ах гээд байсан Д той цуг явж Т ийн нэрээс А  гэдэг хүний нэр рүү шилжүүлж өгөөд А  гэдэг хүнээс 17.000.000 төгрөгийг авсан. Ингээд би Д.Э  руу утсаар ярихад 5.000.000 төгрөгийг Д  ахад өгчих гэж хэлэхээр нь Д ид 5.000.000 төгрөг өгсөн. Би Улаанбаатар хот руу шилжээд ирчихсэний дараа Д.Э  надруу утсаар ярихдаа би таны хашаа байшинг худалдаж авчихсан.Энэ хашаанд байгаа усан сангийн шороог ухаж гаргавал шороо нь цэвэрхэн үү, эсхүл өөр зүйлтэй хольсон уу гэж асууж байсан санагдаж байна, гэрч Л.А  ...манай дүү Идэрмөнх нь 2012, 2013 оны үед над руу яриад манай хойд талын хамар хашааг зарах гэж байна та худалдаж авах юм уу гэхээр нь боломжтой юм бол тэгье гээд 17 сая төгрөгийг Д.А  гэдэг хүний данс руу шилжүүлсэн санагдаж байна. Хэд хоногийн дараа нэг залуу яриад би энэ хашаа, байшинг худалдаж авсан учраас таны мөнгийг буцаагаад шилжүүлье гэсэн. Тэгээд Э  нь манай дүү Ч.Г , нөхөр Га нарт 17 сая төгрөгийг бэлнээр өгснийг манай дүү миний данс руу шилжүүлсэн, гэрч Ч.Г  Мөрөн сумын 9-4-20 тоот хашаа байшинг 3-4 жилийн өмнө худалдаж авсан байж байгаад буцаагаад нэг их удалгүй өгсөн. Мөнгийг буцааж авахдаа Э  гэж хүнээс авсан гэж тус тус мэдүүлж байх боловч энэ нь тїїнийг тухайн эд хөрөнгийн ємчлєгч гэж їзэх үндэслэл болохгүй юм.

Эд хєрєнгє ємчлєх эрх, тїїнтэй холбоотой эд хєрєнгийн бусад эрхийн улсын бїртгэлийн тухай хуулийн 4 дїгээр зїйлийн 4.1-д "ємчлєгч нь їл хєдлєх эд хєрєнгє ємчлєх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бїртгэлд бїртгїїлж гэрчилгээ авснаар тїїний ємчлєх эрх баталгаажна" гэж заасан ба хариуцагч Д.Э  нь тухайн хашаа байшинг хууль ёсоор эзэмшсэн эрхийн гэрчилгээгүй, түүнийг эзэмших эрхтэй болох нь хангалттай нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шїїхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Э т үүрэг болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Т ийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа байшинг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Э т үүрэг болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Д.Т ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ