Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/5216

 

2024 оны 12 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/05216 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .......... тоотод байрлах,   ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..... тоотод байрлах, Р  ХХК /РД:0000/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 301.968.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б  ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд гэрээний асуудал үүссэн үүнийг хариуцагч тал үүсгээгүй. Гэрээ хүчин төгөлдөр үү хүчин төгөлдөр бус уу гэдэг дээр маргаан байхгүй. Талуудын хооронд гүйцэтгэсэн ажлын үр дүн гарсан уу гэдэг асуудал байдаг. Ажлын хөлсний талаар маргаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т заасан ажлыг энэ гэрээний 3.1-т заасан хугацаанд гуйцэтгэсэн буюу гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн тул ажлын хөлсийг гэрээний 4.1,4-2.1-т заасан хэмжээгээр шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь гэрээний 5.2.1 болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч төлөх үүрэгтэй. Хариуцагч компанийн захирал Ц.Л-оос өөр агуулгатай тайлбар явдаг. Төлөөлөгч орж ирээд энэ гэрээнд орж ирсэн тайлбар өөрчлөгддөг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа гэрээг сайтар ажиглаж харах юм бол гүйцэтгэсэн ажлаа хожуу нөхөж гүйцэтгэсэн асуудал байдаг Талууд гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 3.1-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээнийн 2.1-тзаасан ажил үүргийг2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд бүрэн чанартай хийж гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Тэгэхээр энэ зохицуулалтаас харахад гэрээг хожуу ажлын үр дүн хүлээлгэж өгөхөөс 22 хоногийн өмнө энэ гэрээг байгуулсан байдаг. Хариуцагчийн тайлбарлаж байгаа ажлын үр дүн хүлээлгэж өгөөгүй гэдэг тайлбар хэлээд байна. Энэ тайлбар нь утгагүй юм. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлд юу гэж заасан бэ гэвэл ажил захиалагчийн үндсэн үүрэг бол гүйцэтгэсэн ажлын үр дүн хүлээлж авах ёстой. Өөрсдөө хүлээлж авах үүргээ биелүүлээгүй байж хүлээлгэж өгөөгүй гэж ярих нь ойлгомжгүй байна. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.1.2 дэхь хэсэгт захиалагч нь ажлын үр дүн хүлээлж авах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авах тооцох тухай ойлголтыг зохицуулсан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.4-т эрх бүхий ажилтныгтомилон ажлуулахаар талууд тохиролцсон. Ажлын үр дүн хүлээлцсэн тал дээр бол захиалагч анхнаасаа субъектив хандсан бол ажлын үр дүн хүлээж авах хүсэл эрмэлзэлгүй байсан. Барилгын тухайн хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн үүргийн талаар зохицуулж өгсөн байдаг. 37.1.10.9-т барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж фото зургаар баримтжуулна ил далд ажлыг актыг баталгаажуулах нь барилга захиалагчийн үндсэн үүрэг юм. Энэ үүргээ хэрхэн яаж биелүүлсэн юм. Мөн тусгайлсан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд хяналт тавих ажилтныг тавьж ажлуулж байсан байж өнөөдөр бид ажлын үр дүн хүлээлцэх акт үйлдээгүй байгаа байдлыг далимдуулаад ажлын хөлс төлөхөөс татгалзаж байгаа нь энэ гэрээнд субъектив байдлаар хандсан. Энэ гэрээний хугацааг харахаар 07 сарын хугацаанд гүйцэтгэвэл зохих ажлыг талууд ажлаа гэрээ дээр буулгасан нь гэрээт ажлыг хүлээлгэж өгөхөөс 22 хоногийн өмнө гэрээг талууд баталгаажуулсан байдаг. Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар ярьдаг. Ямар ч үр дүн гараагүй ажлаа хаяад явсан гэж ярьж байна. Гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хэмжээнд нь 100,000,000 төгрөг төлсөн гэж яриад байна. Энэ тайлбар нь өөрөө үндсэн шаардлагын үгүйсгэж байгаа анхдагч тайлбар гаргаж өгч байгаа нотлох баримтуудаас нь харах юм бол гүйцэтгэсэн ажлын тохирсон мөнгийг өгсөн гэж байгаа нь нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэсэн эсэх дээр маргаагүй. Хэмжээний талаар яриад байх шиг байна. Хэмжээ бол бид зохих ёсоор гүйцэтгэсэн хэмжээндээ гүйцэтгэсэн тохирсон хэмжээ гэж байхгүй. Тохиролцсон хэмжээ нь гэрээгээрээ талууд тохиролцсон байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардага гаргах хугацаа 3 жил байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 3.2-т энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж талууд гэрээг дүгнэснээр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл гэрээний 3.2-т бол ажлын хөлс төлөх сүүлийн хугацааг талууд тохиролцсон байдаг. 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлын хөлсийг захиалагч гүйцэтгэгч төлөхөөр тусгайлан тохиролцсон байдаг. Бид хөөн хэлэлцэх хугацаанд ажлын хөлс төлбөл зохих сүүлийн хугацаа буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 3 жил тоологдох учиртай. Бид бол шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Хуулийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хэт өндөр үнийн дүнгээр гэрээ байгуулсан мэтээр Ц.Л захирлын тайлбар явдаг. Нэг зүйлийг анзаарч үзвэл Ц.Л  нь захиалагчийн 2014 оны 10 дугаар сард төлөх ёстой байсан ажлын хөлсийгбид нар 2016 оны 04 дүгээр сарын 30-нд авахаар тохиролцсон нөхцөл байдал юм. Энэ нь өөрөө Ц.Л  захирал өөрөө мөнгөгүй улмаас бид нараар ажлаа гүйцэтгүүлээд бидэнд төлөх ёстой ажлын хөлсөө ирээдүйд ажлын үр дүн хүлээлж авснаасаа хожуу дахиад 1 жилийн дараа ажлын хөлсөө төлөхөөр тохиролцсон. Хариуцагч өөрт байхгүй мөнгөний хэмжээгээр хүүгийн хэмнэлт гаргасан байсан. Жил хагасын өмнө ажил гүйцэтгэсэн ажлуудын зардлыг төлсөн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээнд талууд үнээ ажлын хөлсөө чөлөөтэй тохиролцохоор хуульд заасан байдаг. Талууд ажлын хөлсөө гэрээгээрээ тохиролцоогүй нөхцөлд хууль орж ирж зохицуулана. Жишиг үнийг баримтална гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гүйцэтгэсэн ажлынхаа хүрээнд бид ажлын хөлсөө шаардах эрхтэй. Мөн ажлын хөлсийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны дотор өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа учраас бид алданги шаардах эрхтэй гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэрээ бол маргаан байхгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний үүрэг нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэрээт ажлын үр дүнд эдгээр хүмүүс гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяаад явсан. Тухайн үед гүйцэтгэж байсан ажлын огноо дараалалаар нь нотлох баримтаа гаргаад өгсөн. Хийгдсэн ажлынхан хэмжээнд 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Ажлын үр дүнг ямар нэгэн байдлаар хүлээлгэж өгөөгүй. 2014,2015 онд болсон асуудлаар 2018 онд Цагдаад гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллага шалгаад эрүүгийн хэрэг үүсэх үндэслэлгүй байна гэдэг. Иргэний шүүхэд гомдол гаргасан байдаг. Бид нар хүлээн зөвшөөрөхгүй ажлын үр дүн хүлээлгэж өгөөгүй. Ямар нэгэн ажлын үр дүн байхгүй. Бид нар ажил гүйцэтгэх гэрээний үед шаардагдсан 100,000,000 төгрөгийг төлсөн. Одоо ямар нэгэн хөлс төлөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэлийн тайлбарт зөрчилдөөнтэй хоёр асуудал байна. Тухайлбал гэрээг нөхөж гүйцэтгэсэн утгатай зүйл ярьдаг. Нөхөж хийгдсэн гэрээ гэж үзэх юм бол нэхэмжлэлээ гаргах үндэслэлгүй болох байх гэж бодож байна. Ажил гүйцэтгэсны дараа нөхөж гүйцэтгэсэн хэлцэл гэсэн утгатай зүйлийг ярьдаг. Энэ нэг зөрчил нь хоёрдугаарт хэрвээ нөхөж гүйцэтгэсэн гэрээ гэж үзэж байгаа бол нөгөө гэрээнийхээ ард талд ажлын хөлсөнд 100,000,000 төгрөг авсан гэж гар бичмэлээр бичсэн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулаад ярихаар анхны өгсөн тайлбар буюу ажил гүйцэтгэх гэрээ нөхөж байгуулсан гэрээний заалтыг бариад байх шиг байна. Өөрөөр хэлбэл 2016 онд хөлсийг төлж дуусгасан гэж яриад байна. Хэлцэл байгуулагдсан боловч ажлын үр дүнгээ захиалагчид ажлаа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байж ажлын үр дүнг хүлээлцсэн акт нь өөрөө хөлс, ажлын хөлс төлөгдөх авах төлөх гол үндэслэл болно. Ажлаа хаяад явсан. Тухайн үед шаардлагатай ажлын хөлсийг нь төлчихсөн. 100,000,000 төгрөг төлсөн баримтуудаа өгсөн. 100,000,000 төгрөг авснаа үгүйгэдэггүй. Нэхэмжлэл гаргах эрх нь нэхэмжлэгчид байгаа гэхдээ нэхэмжлэлийг шийдүүлэх хуулийн заалт нь өөрөө ямар байгаа вэ гэхээр 343 дугаар зүйлийг бүхэлдээ зөрчсөн асуудал. Шаардаж болно гэхдээ шаардах үндэслэл буюу шаардах гол баримт нь тийм хэмжээний ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн асуудал юм. Хэрвээ ажлын үр дүнг хүлээлгэж аваагүй бол энэ өөр зохицуулалт буюу захиалагч ажлын үр дүнг хүлээлгэж өгөхгүй байгаа тохиолдолд 350,349 дүгээр зүйлүүдэд маш тодорхой заагаад өгсөн. Тухайн үед ажлын үр дүн хүлээлж авах талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Өөрөөр хэлбэл тухайн ажил явж байгаа гэрээт ажил эхэлсэн бол ажлын үр дүнгээ хүлээж авах талаар ямар нэгэн байдлаар сануулсан бол бусад байдлаар шаардлага гаргаж байсан талаарх тийм юм байгаагүй. Ажлын үр дүн хүлээж авсан тухай яриа бол баримтгүй хоосон яриа байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярихад Давах болон Дээд шатны шүүх дүгнэлт хийгээгүй. 100,000,000 төгрөгийг юуны төлөө хүлээлгэж өгсөн бэ гэдгийг тодруулах шаардлагатай байсан гэсэн үндэслэл гаргаад буцсан байдаг. Манай өгсөн 100,000,000 төгрөгийг өөр ажлын хөлс байсан талаар яриад байх юм. Гэрээт ажлын хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлж өгч байсан мөнгөний баримтууд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хугацаатай таарч байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэсэн ажил шаардсан хөлсийг тухайн үед нь төлөөд явсан. Ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй хаяад явсан нөхцөл байдлаас ажлын хөлс төлөх итгэлцүүр ажлын үр дүн байна гэдэг нь 343 дугаар зүйлийн 343.2-т заасан нөхцөл байдал үүснэ. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Цагдаагийн байгууллагат гомдол гаргасан байдаг. Нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй. Нотлох баримт байхгүй байгаа тохиолдолд бид юуг үндэслэж хөлс төлөх нэхэмжлэх эрх үүсэж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуульд ганц л зүйл заалт байна. Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнгээ хүлээлгэж өгч тохирсон хөлсийг авах, ажлын үр дүн нь байхгүй юугхүлээлгэжөгсөн нь тодорхойгүй. 100,000,000 төгрөгөө хүлээн авсан байдаг. Бид юуг үндэслэж мөнгө өгөх вэ гэдэг нь тодорхойгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, 2015.04.10-ны өдрийн Барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, прокурор Г.М-жийн Д.Б-гээс авсан мэдүүлэг, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.М-ийн Ц.Л , Д.Б нараас авсан мэдүүлэг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016.11.01-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас, Ерөнхий прокурорын газрын 2018.05.14-ний өдрийн 5/765 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016.09.28-ны өдрийн 2435 дугаар Прокурорын тогтоол, Барилгын ажил гүйцэтгэх 2015.09.15-ны өдрийн 5 дугаар гэрээ, зэргийг ирүүлсэн. /хх-3-19, 49, 60-69, /

4. Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-ийн 2016.07.08-ны өдрийн хүсэлт, Р  ХХК-ийн 2014.10.01-ний өдрийн 14/040, 14/039 дугаар техникийн нөхцөл хүсэх тухай албан бичиг, Хуулийн этгээдийн лавлагаа, Мөнгөн шилжүүлэгийн баримт, орлогын баримт зэргийг ирүүлсэн. /хх-141-143/

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Х ХК-иас 2024.07.22-ны өдрийн 29/8039 тоот албан бичиг, Хаан банкны 5025345500 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг авч хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ ...Талууд гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь энэхүү гэрээнийн 2.1-т заасан ажил үүргийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд бүрэн чанартай хийж гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Тэгэхээр энэ зохицуулалтаас харахад гэрээг хожуу ажлын үр дүн хүлээлгэж өгөхөөс 22 хоногийн өмнө энэ гэрээг байгуулсан байдаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд юу гэж заасан бэ гэвэл ажил захиалагчийн үндсэн үүрэг бол гүйцэтгэсэн ажлын үр дүн хүлээж авах ёстой. Өөрсдөө хүлээж авах үүргээ биелүүлээгүй байж хүлээлгэж өгөөгүй гэж ярих нь ойлгомжгүй байна. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.1.2 дахь хэсэгт захиалагч нь ажлын үр дүн хүлээж авах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсанд тооцох тухай ойлголтыг зохицуулсан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.4-т эрх бүхий ажилтныг томилон ажлуулахаар талууд тохиролцсон. Барилгын тухайн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10.9-т барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж фото зургаар баримтжуулна ил далд ажлыг актыг баталгаажуулах нь барилга захиалагчийн үндсэн үүрэг юм. Хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээний 4.2.1-т заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан ба уг үүргээ биелүүлээгүй 2400 хоног өнгөрчээ. Иймд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих мөнгөн төлбөрийн үүргийг гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 201.312.500 төгрөг гэж тодорхойлсон ба гэрээт ажлын хөлс төлөх хугацааг 2400 хоног хэтрүүлсэн байх тул гэрээний 9.4, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-д заасныг тус тус үндэслэн 100.656.250 төгрөгийн алданги тооцох эрхтэй байх тул хариуцагчаас 301.968.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний үүрэг нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэрээт ажлын үр дүнд эдгээр хүмүүс гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяаад явсан. Тухайн үед гүйцэтгэж байсан ажлын огноо дараалалаар нь нотлох баримтаа гаргаад өгсөн. Хийгдсэн ажлынх нь хэмжээнд 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Ажлын үр дүнг ямар нэгэн байдлаар хүлээлгэж өгөөгүй. Одоо ямар нэгэн хөлс төлөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэлийн тайлбарт зөрчилдөөнтэй хоёр асуудал байна. Тухайлбал гэрээг нөхөж гүйцэтгэсэн утгатай зүйл ярьдаг. Нөхөж хийгдсэн гэрээ гэж үзэх юм бол нэхэмжлэлээ гаргах үндэслэлгүй болох байх гэж бодож байна. Ажил гүйцэтгэсны дараа нөхөж гүйцэтгэсэн хэлцэл гэсэн утгатай зүйлийг ярьдаг. Энэ нэг зөрчил нь хоёрдугаарт хэрвээ нөхөж гүйцэтгэсэн гэрээ гэж үзэж байгаа бол нөгөө гэрээнийхээ ард талд ажлын хөлсөнд 100,000,000 төгрөг авсан гэж гар бичмэлээр бичсэн байдаг. Тухайн үед ажлын үр дүн хүлээж авах талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Ажлын үр дүн хүлээж авсан тухай яриа бол баримтгүй хоосон яриа байна. Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнгээ хүлээлгэж өгч тохирсон хөлсийг авах, ажлын үр дүн нь байхгүй юуг хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй. Бид юуг үндэслэж мөнгө өгөх вэ гэдэг нь тодорхойгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт захиалагч талын барьж буй Solar Garden хотхоны 66/7, 66/8 дугаар барилгын 2356 м.кв талбайд барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил, 675 м.кв талбайд суурийн ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэж, барилгын 1-2 давхар болон зоорийн давхар, парпетийн 1 м.кв нь 75.000 төгрөг, барилгын суурийн ажлын 1 м.кв талбайн үнэ 37.500 төгрөг, нийт ажлын хөлс 201.312.500 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.

Талууд дээрх гэрээг байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудлаар маргаагүй боловч хариуцагч Р  ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсийг төлөөгүйгээс болон гэрээнд заасан ажлыг хүлээж авсан эсэх, дээрх гэрээний дагуу 100.000.000 төгрөгийг өгсөн эсэх асуудлаас болж маргаан үүссэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.

Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.3-д ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б  нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. гэж тус тус зааснаар талууд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу ажлын үр дүнг дүгнэж, хүлээлцэж аваагүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу ажлын хөлсөнд 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Д  Б-гийн Хаан банкны 50........тоот дансанд ажлын хөлс Л -с гэх утгатай 10.000.000 төгрөг, 2015 он 4 дүгээр сарын 24-ний өдөр Л -с ажлын хөлс гэх утгатай 15.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Лхагва-с ажлын хөлс гэх утгатай 10.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажлын хөлс Л-с гэх утгатай 10.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Лхагва-с ажлын хөлс гэх утгатай 15.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лх-оос ажлын хөлс гэх утгатай 10.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Л-оос ажлын хөлс гэх утгатай 20.000.000 төгрөг, нийт 8 удаагийн гүйлгээгээр 100.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан байх ба энэ нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, Хаан банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ар талд Ажлын үнэлгээ болгон зарцуулсан нэг зуун сая төгрөгийг хоёр сарын хугацаанд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон болно... гэж бичилтийг гараар хийсэн байна.

Нэхэмжлэгч тал дээрх 100.000.000 төгрөгийг гэрээний дагуу ажлын хөлсөнд аваагүй, тухайн барилга баригдах явцын бүх зохион байгуулалтын үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ба энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлож чадаагүй.

Түүнчлэн гэрээний 4.1-т Барилгын 1-2р давхар болон зоорийн давхар, парпетийн 1м.кв талбайн үнэ 75.000 төг, барилгын суурийн ажлын 1 м.кв талбайн үнэ 37.500 төг, нийт ажлын хөлс 201.312.500 төгрөг байна. Энэхүү төлбөрт захиалагч талаас нийлүүлэх барилгын материал болон захиалагч талын ажлын гүйцэтгэлд зориулж ажиллуулах кранаас бусад гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах хүч, бусад ажил гүйцэтгэхтэй холбоотой бүхий л зардлын үнэ багсан болно гэжээ.

Иймд хариуцагч Р  ХХК-ийн 100.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч Б  ХХК-ийг дээрх гэрээнд заасан Solar Garden хотхоны 66/7, 66/8 дугаар барилгын 2356 м.кв талбайд барилгын төмөр бетон бүтээцийн угсралтын ажил, 675 м.кв талбайд суурийн ажлыг хийхгүй хаяад явсан, хийсэн ажлаа хүлээлцээгүй гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж зааснаар хариуцагч Р  ХХК нь дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээж авах, ажил гүйцэтгэгчийг хугацаандаа гэрээнд заасан ажлыг хүлээлгэн өгөхийг шаардах, энэ талаар тодруулах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Б  ХХК нь ажлын хөлс 101.312.500 төгрөгийг хариуцагч Р    ХХК-иас шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэрээний 9.4-т Захиалагч гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэснээ хариуцагч Ромбон газар ХХК нь гэрээнд заасан ажлын хөлсөө төлөөгүй 2400 хоног хэтрүүлсэн ба алданги 50.656.250 /101.312.500:2/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Р  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101.312.500 төгрөг, алданги 50.656.250 төгрөг, нийт 151.968.750 төгрөгийг хангаж, үлдэх 150.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Солар гарден хотхоны 66/7, 66/8 дугаар байрны 2356 м.кв талбай бүхий 675 м.кв суурийн ажлыг хийж гүйцэтгэх жишиг үнэ хэд болох, дээрх тоног төхөөрөмжийг захиалагч гаргасан бол тохиолдолд гүйцэтгэгчийн ажлын хөлс жишиг үнэ хэд болох талаар хөдөлмөр цалин хөлс болон ажил гүйцэтгэх жишиг зардлын талаар дүгнэлт гаргуулахаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон боловч хариуцагч Ромбон газар ХХК нь шинжээчийн зардлыг төлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан тул хэргийг сэргээж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р ХХК- ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101.312.500 төгрөг, алданги 50.656.250 төгрөг, нийт 151.968.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.825.752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 917.794 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО