Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00056

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00398/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролц*******ж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алданги 9.372.714 төгрөг гарг*******ах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэйгээр *******гийн нэр дээр зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр түүний дүү ******* ирж Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурсан. Тухайн үедээ хэрвээ үндсэн зээлдэгч ******* гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй хугацаандаа зээл төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн нэгэн адил хамтран үүрэг гүйцэтгэгч нь үүрэг хүлээх талаар тайлбарлаж өгсөн. Би уг зээлийг ******* ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр хийгээгүй, харин компанийхаа удирдлагуудтай ярьж байгаад зарим хэсгийг нь компаниас, мөн өөрийн мөнгөнөөсөө гаргаж Зээлийн гэрээ хийн мөнгө зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу ******* нь зээлээ 2019 оны 10 дугаар сарыг дуустал зээлээ төлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс нэг ч төлөлт хийгдэлгүй одоог хүрч байна. Тухайн үедээ зээл төлөх талаар *******тай удаа дараа утсаар ярихад эгч нь зээлээ төлнө. Одоохондоо өвчтэй эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь түүнийг нь ойлгон нилээн хүлээсэн боловч сүүлдээ утсаа авахаа байсан. ...Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх гэсэн үндэслэлээр *******ыг хариуцагчаар татан оролц*******ж байна. Тухайн үед зээлээ аваад *******, ******* нар нь хэрхэн яаж хэрэглэсэн талаар миний хувьд мэдэхгүй. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******, ******* нартай хийсэн Зээлийн гэрээ-нд заасан зээлийн төлбөрийн үлдэгдэл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч *******оос гарг*******ж өгнө үү гэжээ.

 Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Би зээлийн гэрээний дагуу зээлдэгч биш юм. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь ******* гэдгийг хүлээн зөвшөөрч гэрчилж байна. Мөн миний бие нэг төгрөг ч аваагүй тул төлөх үндэслэлгүй юм. Аливаа гэрээ хоорондын тохиролцооны үндсэн дээр үйлдэгдэж эрх, үүргийн харилцаа үүсдэг гэж үздэг. Тэгвэл зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд 6 сая төгрөг өгч, авснаар гэрээний заалт хэрэгжиж ******* 6 сарын төлөлт хийж ирсэн болохыг зээлдүүлэгч нотолсон байна. Мөн зээлдэгчийн данс, гарын үсгээр зээл хэн авсан болох нь тогтоогддог. Зээлдэгч нь авсан зээлээ хүлээн зөвшөөрч төлнө гэдэг. Энэ талаар маргаан байхгүй, хүү, алданги үндэслэлтэй эсэхийг өөрөө нягтлах байлгүй. Би хамтран зээлдэгчийн үүрэг хүлээгээгүй тул төлөхгүй, зохих хуваариар ч төлөх үндэслэлгүй гэж үзнэ. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар авч үзэж болзошгүй юм. Тэгвэл энэ хүнд эрх эдлүүлэх ёстой гэж үзнэ. Надад үүргээ ойлгож мэдсэн болон үүргийг хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр мэдэгдэх ёстой. Энэ талаар бичгээр мэдэгдээгүй тул гэрээ хүчин төгөлдөрт тооцогдож үйлчлэх эсэх х*******ийн заалт яригдах ёстой гэж үзэж байна. Хилийн хорио 2020 оны 8 дугаар сарын дундуур тавигдаж болзошгүй тул энэ хугацааг хүлээн авч харгалзан үзнэ үү. Иймд ******* миний гаргасан тайлбар болон хүсэлтийг хүлээн авч талуудыг эрхийг х*******ийн хүрээнд тэгш хамгаалан шийдвэрлэж өгөхийг хүсэе гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний х*******ийн 242 дугаар зүйлийн 242.4, 242.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч *******д холбогд*******ан гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай Зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр, үндсэн зээл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 164,913 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч х*******ьд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр х*******ь ёсны бөгөөд үндэслэлтэй байх х*******ийн шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад х*******ь зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд х*******ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал: Иргэн ******* болон зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарын хооронд 2019 оны 04-р сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байг*******агдаж уг гэрээгээр 6.000.000 /Зургаан сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4,8% хүүтэй зээлдэгч *******гийн ******* дугаартай дансанд шилжүүлж зээлийн гэрээний харилцаа үүссэн.

Үүнийг анхан шатны шүүх зөвөөр тодорхойлж зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн юм. Иргэдийг хооронд хийгдсэн энэхүү гэрээ нь МУ-ын Иргэний х*******ийн 189-р зүйлийн 189.1-д зааснаар талууд х*******ийн хүрээнд гэрээ байг*******ж аг*******гыг нь өөрсдөө тогтоох эрхтэй гэсэн заалтын дагуу байг*******агдсан х*******ь зүйн дагуу эрх зүйн баримт болсон байдаг юм. ...Миний бие өмгөөлөгчтэй хамтран МУ-ын Иргэний х*******ийн 242-р зүйлд заасны дагуу уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон *******гийн төрсөн дүү *******оос үүргийн гүййцэтгэлийг ханг*******ахаар нэхэмжпэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анх Зээлийн гэрээ байг*******ахдаа өөрийн ойрын төрөл садны хүн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр ******* нь төрсөн дүү *******ыг даг*******ж ирсэн. Энэ үед би иргэн *******д хэрэв ******* зээлийн эргэн төлөлт хийж чадаагүй, чадахгүй тохиолдолд та энэ үүргийг гүйцэтгэх учиртай юм. Тиймээс таныг байнгын ажпын байртай, тогтмол орлоготой эсэхийг нотлох хэрэгтэй байна гэхэд Нийгмийн даатгалын дэвтэр-ийг гарган өгч түүнийг нь би х*******барлан авч сүүлд хавтаст хэрэгт тусг*******ахаар өгсөн байгаа. Мөн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тодорхой заалтууд байгаатай зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь танилцан зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлснээр гэрээ х*******ь зүйн хувьд хүчин төгөлдөр болсон юм. Мөн утсаар удаа дараа үүргийн гүйцэтгэлийн талаар хэлж мэдэгдэж байсан.

...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...уг зээлийг анх Ц. Байгалмаагийн дансанд шилжүүлсэн, эргэн төлөлтийг ******* хийж байсан нь нотлогдож байна. Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч Ц. Мөнхсоёлд холбогд*******ан гаргасан 2019 оны 04-р сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай Зээлийн гэрээ-ний үлдэгпдэл төлбөр, үндсэн зээл, хүү, алданги нийт 9,372,714 төгрөг гарг*******ах тухай нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, х*******ийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь МУ-ын Иргэний х*******ийн 242-р зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан заалттай шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэсэн заалтууд илт зөрчилдөж байна. Мөн анхан шатны шүүх нь Иргэний х*******ийн ямар заалтыг хэрэглэснээ тайлбарлаагүй, хэрэглэх ёсгүй х*******ийн заалтыг хэрэглэсэн байна гэж үзэн гомдолтой байна.

Жич: Түүнчлэн тус шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн өмгөөлөгчөөр оролцсон А.Отгонбаярыг шүүх хуралдаанд оролцсон талаар дурьдаагүй, шүүх хурлын ирцэнд нэр байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрийг хүчингүй болг*******ан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гомдлыг дэмжин оролцож байна. Шүүх х*******ийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар нэхэмжлэгч тодорхой дурьдсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт ор*******ж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр х*******ь ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагч *******ыг зээлийн гэрээний хамтран зээлдэгч үзэх боломжгүй. Зээлийг гэрээний аг*******га заалт бүрийг уншаад үзвэл энэ нь тодорхой байгаа. Анх гэрээгээр *******ын дансанд мөнгө шилжүүлнэ гэж тохирсон байдаг. Гэтэл мөнгийг *******д шилжүүлсэн байгаа, гэрээний дагуу зээлийг авч ашиглах эрхтэй боловч мөнгийг өөр дансанд шилжүүлсэн тул тэр эрхээ эдлээгүй. Мөн гэрээгээр мөнгийг ашиглах, зээлдүүлэгчээс мөнгө шаардах эрхийг нь хассан. Гэтэл гэрээгээр үүрэг үүсээгүй байхад хамтран зээлдэгч гэж гэрээний үүргийг бүхэлд нь ханг*******ахаар шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогд*******ан зээлийн гэрээний үүрэг 9,372,714 төгрөг гарг*******ах тухай шаардлага гаргасныг хариуцагч гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх Иргэний х*******ийн ямар заалтыг хэрэглэснээ тайлбарлаагүй, хэрэглэх ёсгүй х*******ийг хэрэглэсэн байна гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь иргэн *******тай 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.8 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирч зээлийн гэрээ байг*******сан ба гэрээнд хамтран зээлдэгчээр ******* оролцсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлдэгч ******* гэрээнийн дагуу зээлээ графикийн дагуу эхний 6 сар төлж байсан боловч 2019 оны 11 сараас эхлэн төлөлт огт хийгээгүй тул хамтран зээлдэгч *******оос зээлийн гэрээний үүргийг бүрэн ханг*******ах гэж тодорхойлжээ.

Иргэний х*******ийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд х*******ийн хүрээнд гэрээг чөлөөтэй байг*******ах, түүний аг*******гыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хооронд байг*******сан 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А-1902 дугаартай гэрээ авагдсан байх ба тус гэрээнд талууд зээлдүүлэгчээс зээлийн мөнгийг *******ын дансаар шилжүүлэх, гэрээний 3.2.11-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний ..3.1.1-д 3ээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах, ...3.1.5-д Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг зээлдүүлэгчээс шаардах/ зааснаас бусад эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

Гэрээний үүрэг нь талуудын зөвшилцөл, итгэлцэл дээр үндэслэн бий болдог. Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал үүргээ биелүүлснээр нөгөө талд үүрэг үүсдэг гэж ойлгож болно.

Талуудын хооронд байг*******сан гэрээний заалтаас үзвэл зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ******* нь *******ын дансанд мөнгийг шилжүүлнэ гэсэн атлаа хамтран зээлдэгч *******д зээлийг авч ашиглах болон зээлдүүлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэхийг шаардах эрх олгоогүй байхаар заажээ.

Дээрхи гэрээний аг*******га өөр хоорондоо зөрчилтэй хийгдсэн байх ба хамтран зээлдэгч *******ын хувьд зээлдүүлэгчид холбогд*******ан ямар нэгэн шаардлага гаргах, зээлийн мөнгийг ашиглах эрх олгоогүй байх тул түүнд тус гэрээгээр ямар нэгэн үүрэг үүсээгүй байна гэж үзлээ.

Иргэний х*******ийн 196 дугаар зүйлийн 196.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байг*******ахаар заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байг*******санд тооцох, мөн х*******ийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байг*******агдсанд тооцно. гэж тус тус заасан. Гэтэл зээлдүүлэгч ******* нь гэрээгээр тохирсны дагуу *******ын дансанд мөнгийг шилжүүлсэн бол түүнд үүрэг үүссэн гэж үзэхээр байгаа боловч зээлдүүлэгч ******* нь гэрээнийхээ заалтыг зөрчин *******гийн дансанд мөнгийг шилжүүлсэн байна.

 

Иймд ******* нь нэхэмжлэгч ******* иргэн ******* нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байг*******агдсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч гэрээгээр үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн түүнд холбогд*******ан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 164.914 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ х*******ь буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилц*******ан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

Top of Form

Bottom of Form