Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01691

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2023/01691 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн **дугаар хороо, Даваажав, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн **регистртэй ****ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, **дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, **дугаар байрны ** тоот хаягт оршин суух, **регистртэй, ***,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Баянхошуу ** тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн **регистртэй, ****ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн **дугаар хороо, өөрийн байранд байрлах ****ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн **дүгээр хороо, Бага тойруу, ** дугаар байрны **тоот хаягт байрлах **ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: М.Шаравжамцын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай Хулан налайх ХХК-ийн үндсэн нэхэмжлэл,

Хулан налайх ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах тухай гуравдагч этгээд ** ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.**,

Хариуцагч М.***,

Хариуцагчийн өмгөөлөгч А.**,

Гуравдагч этгээд **ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.**, өмгөөлөгч Л.**,

Гуравдагч этгээд ** ХХК-ийн төлөөлөгч Г.**,

Гуравдагч этгээд ** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**, А.**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч **ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.**шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

**ХХК-ийн өмчлөлд байх Баянгол дүүргийн **дугаар хороо, **дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж ** байрны ***тоот хаягт байршилтай **бүртгэлтэй байранд Мягмар овогтой Шаравжамц гэх хүн гэр бүлийн хамт манай байранд ямар нэгэн зөвшөөрөл гэрээгүй байрлан амьдарч байгаа тул эдгээр хүмүүсийг албадан гаргаж уг байрыг чөлөөлж өгнө үү...гэв.

2.Хариуцагч М.***шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

М.**намайг гэр бүлийн хамт Баянгол дүүргийн **дугаар хороо, **дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж **байрны **тоот хаягт байршилтай орон сууцанд ямар нэг зөвшөөрөл, гэрээ хэлцэлгүй оршин сууж байгаа хэмээн тодорхойлжээ. Хариуцагч миний бие 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж дээрх орон сууцыг 133,675,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн орон сууцыг худалдаж аваад нүүж орох үед түлхүүр худалдагч ***ХХК-д байсан ба худалдагчийн зүгээс орон сууцыг бидэнд үзүүлж, улмаар бид орон сууцандаа нүүж орсон. Бид урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлж, үлдсэн 127,500,000 төгрөгийг Капитал банкны ипотекийн зээлээр шийдсэн ба тус банк зээлийг судалж, шаардлага хангаж байна гэж үзсэн тул одоо чөлөөлүүлэх гэж буй орон сууцыг барьцаалсан байдаг. **ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр худалдан авч, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Капитал банкинд ипотекийн зээлд хамрагдаж, уг байранд орсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч сар график зөрчихгүй сар бүр орон сууцны зээлийн эргэн төлөлтөө хийж амьдарч байгаа орон сууц юм. Миний бие **ХХК-ийг яаж яваад миний худалан авч сар бүр төлбөрөө төлж 5 жил амьдарсан орон сууцыг шаардаж байгаа үндэслэлийг ойлгохгүй байна. **ХХК өмчлөгч нь юм бол 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 жил 3 сарын турш хаана юу хийж явсан болохыг нь ойлгохгүй байна. Энэ хугацаанд манай гэрт болоод надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Би уг байрыг Капитал банкны эдийн засагчаар судлуулж болно гэсэн зээлийн хорооны шийдвэр гарсан учир 240 сар буюу 20 жилийн хугацаатай зээлд хамрагдаж авсан. Сүүлийн 5 жилийн турш өмчилж эзэмшиж ашиглаж, үр шимийг нь хүртэж ирсэн ба тог цахилгаан, хэрэглээний бүх төлбөрөө давхар төлж явдаг. Надад орон сууцыг худалдсан гэх компани энэ байр манай байр, энэ хотхоныг бүхэлд нь манай компани барьсан, та санаа зоволтгүй, бид ажил гүйцэтгүүлэхээр нэг компанид шилжүүлсэн боловч тэр компани биднийг хулхидаж ажлаа хаяад орон сууцыг зээлийн барьцаанд тавиад захирал гадаад гараад алга болсон, бид сүүлийн 5 жил эрэн сурвалжлуулж байна гэсэн учир бид энэ тухай мөн цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа. Албадан чөлөөлүүлэхийг шаардсан орон сууц хэнийх болох нь надад худалдсан гэх **ХХК нь надад худалдах эрхтэй байсан эсэх, түүнчлэн Капитал банк яагаад бидэнд болох юм байна гэж зээл олгосон эсэх, одоо буюу 5 жилийн дараа гэнэт гарч ирж буй *** гэгч компаний ямар учиртай болох тухай шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа тул уг хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8 болон тус хуулийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

3. Гуравдагч этгээд **ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.**шүүхэд гаргасан бие даасан шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

**ХХК нь **ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2015/03 тоот Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээр ** ХХК нь Сүхбаатар дүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар оффис, үйлчилгээний зориулалттай Саруул Тауэрийн барилгын гадна фасад гүйцэтгэлийн ажлыг баталсан зураг төслийн дагуу иж бүрэн фасадны ажлыг хийж гүйцэтгэн ** ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Тус гэрээний 3.2-т талууд гэрээний нийт ажлын хөлсний 70 хувьд бартер, 30 хувийг бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. Тиймээс **ХХК-ийн зүгээс 1 дүгээр ээлжийн бартерт *** ХХК-ийн худалдан борлуулж байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Капитал таун хотхоны 32а байрны 17 тоот 53,47 м.кв талбайтай орон сууц, мөн байрны 48 тоот 90,27 м.кв талбайтай орон сууц, 32б байрны 30 тоот 102,45 м.кв талбайтай орон сууц, 32а байрны 50 тоот 90,27 м.кв талбайтай орон сууц зэргийг авах хүсэлт явуулсан тул гэрээний дагуу шилжүүлэн өгсөн.

**ХХК нь **ХХК-тай хамтран ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай Саруул тауэрийн барилгын ажлыг хариуцан хийж гүйцэтгэж байсан **ХХК-ийн тухайн барилгатай холбоотой санхүүжилтийг **ХХК-иас олгож байсан. Тиймээс **ХХК нь **ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу дээрх орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу **ХХК-д шилжүүлэн өгсөн байна. Тус гэрээний 2.2-т Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс бартераар төлбөрийг төлсөн болно хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл ** ХХК нь ** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт **ХХК-ийн худалдан борлуулж байсан дээрх орон сууцыг авсан. Гэтэл **ХХК нь ** ХХК-тай байгуулсан 2015/03 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй тул талууд гэрээг цуцалсан байна. Тус гэрээний үүрэгтэй шууд холбоотойгоор байгуулагдсан **ХХК болон **ХХК нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалан бариулах гэрээ мөн хүчин төгөлөр биелэгдэх боломжгүй болж үүрэг дуусгавар болсон. **ХХК-ийн зүгээс ** ХХК-ийн өмчлөлд шилжсэн дээрх орон сууцыг буцаан авах талаарх мэдэгдлийг хүргүүлж, **ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/16 тоот албан бичгээр Тус байруудыг ББСБ-д барьцаанд тавьсан тул ББСБ-аас чөлөөлж **ХХК-д шилжүүлж өгөхийн тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа тул бидний хүсэлтийг авч 7 хоногийн хугацаа өгч туслалцаа үзүүлнэ үү хэмээн мэдэгдсэн байдаг. Дээрх албан бичгээр ** ХХК нь тухайн орон сууцыг буцаан гаргаж өгөхөө хүлээн зөвшөөрч, хугацаа тогтоосон байдаг. Үүнээс хойш **ХХК-тай холбоо тогтоох гэсэн боловч холбогдох утас нь болдоггүй, хуулийн этгээдийн гэрчилгээ дээрх хаягаар шуудан явуулахад тухайн хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй зэргээр ор сураггүй алга болоод байсан билээ. Тиймээс тухайн асуудлаар **ХХК-иас **ХХК, түүний гүйцэтгэх захирлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаж байсан. Улмаар **ХХК-иас дээрх 4 орон сууцны 2-ыг нь буюу **байрны **тоот 90,27 м.кв орон сууц, тус байрны **тоот 90,27 м.кв орон сууцыг буцаан авч чадсан. Гэвч үлдсэн хоёр орон сууцыг буцаан авч чадахгүй явсаар байна. Тиймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу ** ХХК нь **ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй байна. Дээрх байдлаар талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч ** ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 32а байрны 17 тоот 53,47 м.кв орон сууцыг захиалгаар бариулах гэрээг цуцалж, **ХХК-ийн өмчлөлд шилжсэн 17 тоот орон сууцыг буцаан гаргуулж өгнө үү...гэв.

4. Нэхэмжлэгч ** ХХК-ийн төлөөлөгч Ц.**гуравдагч этгээд **ХХК-ийн бие даасан шаардлагыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна. /хх-111/

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ** ХХК-ийн төлөөлөгч Г.**шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

**ХХК нь 2015 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай Саруул тауэр барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан. Тус барилгын ажлын явцад гадна фасадны ажлыг чанарын өндөр түвшинд, баталгаатай хийж гүйцэтгэх компани олох шаардлагатай байсан. Тухайн үед **ХХК, түүний гүйцэтгэх захирал Ц.**гэх хүн бидэнтэй холбогдож, өөрийгөө Солонгос улсаас барилгын материал оруулж ирдэг, барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэж байсан туршлагатай хэмээн хэд хэдэн барилгын гадна фасадны ажлыг харуулж, бидэнд итгэл үнэмшил төрүүлснээр 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2015/03 тоот Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулсан. Тухайн үед **ХХК нь **ХХК-ийн худалдан борлуулж байсан орон сууцнаас 841,150,000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууцыг бидэнд мэдэгдэлгүйгээр гаргуулан авч, өөрийн компанийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. ** ХХК нь **ХХК-тай тухайн үед хамтран ажилладаг байсан тул дээрх гэрээтэй холбоотой төлбөрийг Бишрэлт пропертиз ХХК-ийн худалдан борлуулж байсан орон сууцнаас бартер хэлбэрээр оролцуулж байсан. Гэтэл **ХХК нь ** ХХК-тай байгуулсан 2015/03 тоот гэрээний үүргээ биелүүлэлгүй алга болсон. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр биелэгдэх боломжгүй болсон тул ** ХХК-ийн зүгээс ** ХХК-ийн өмчлөлд шилжсэн 4 орон сууцыг буцаан гаргуулахаар ажиллаж өнөөдрийн байдлаар 2 орон сууцыг буцаан аваад байгаа билээ. Үлдсэн 2 орон сууцны нэг нь тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 17 тоот орон сууц юм...гэв.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд **ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

** ХХК нь тус ББСБ-аас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15/**тоот Зээлийн гэрээ, 15/**тоот Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн **дугаар хороо, **дүгээр хороолол, Амарсанаа гудамж, **байрны ***тоот дахь 3 өрөө орон сууц, **байрны **тоот дахь 2 өрөө орон сууцыг барьцаалан 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээл авсан. **ХХК зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байсан тул тус ББСБ нь танай шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. ** ХХК нь тус ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй орон сууцыг М.**чөлөөлүүлэхээр танай шүүхэд хандсан байна. Энэхүү хэрэг маргаан нь тус ББСБ-ын барьцаа хөрөнгөтэй холбоотой тул тус ББСБ-ын эрх ашиг хөндөгдөж болзошгүй байна...гэв.

7. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-5/, зэрэг болно.

8. Хариуцагч тал тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг /хх-14/, М.**болон **ХХК 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ /хх-15-18/, ** ХХК болон М.**нарын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ-2017/45 тоот Орон сууцны ипотекийн гэрээ зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /хх-19-22, 23-25/, М.**** ХХК-д байрны үнэ шилжүүлсэн Мемориалын баримт /хх-27/, Капитал банк дахь М.**зээлийн дансны хуулга /хх-28-30/, М.**, Т.**нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академи 72 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-35/, М.** Капитал банк дахь депозит дансны хуулга /хх-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/445 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-37/, М.**иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/, зэрэг болно.

9. Гуравдагч этгээд **ХХК-иас бие даасан шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- **ХХК болон ** ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Капитал таун хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /хх-61-62/, Глобал хурд ХХК, ** ХХК-ийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн Байр авсан баримтын хуулбар /хх-63/, ** ХХК-иас Х**ХХК-д 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн 2016/013 тоот албан бичгийн хуулбар /хх-64/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-74/, зэрэг болно.

10. Гуравдагч этгээд **ХХК-иас шүүхэд ... зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

11. Гуравдагч этгээд ** ХХК-иас шүүхэд ... зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

12. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

12.1. Хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15526 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-/

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх **ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээд ** ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч **ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ тус компанийн өмчлөлөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж **байрны **тоот хаягт байршилтай ** бүртгэлтэй орон сууцыг хариуцагч М.**нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшин амьдарч байгаа учир түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардана гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ тухайн орон сууцыг ** ХХК-иас худалдан авч, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл амьдарч байгаа учир шударга эзэмшигч мөн. **ХХК-ийн өмчлөлд байгааг мэдээгүй, тус компаниас өмчлөлийн зүйлээ гаргуулна гэж шаардаж ирж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахад нь л мэдсэн. Тиймээс хууль бусаар эзэмшээгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ** ХХК нь нэхэмжлэгч **ХХК-д холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болох 17 тоот орон сууцыг ** ХХК-иас буцаан гаргуулахаар шаардсан.

5. ** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.**нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бие даасан шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр ирүүлэлгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

6. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

6.1. ** ХХК болон ** ХХК-иуд хамтран ажиллах гэрээний дагуу БП-ийн захиалгаар ГХ нь барилгын ажил гүйцэтгэж байсан.

6.2. ** ХХК нь барилгын фасадны ажил гүйцэтгэхээр ** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, уг гэрээгээр 7,795 м.кв фасадны ажлыг **ХХК хийж гүйцэтгэх, ажлын хөлс 1,669,700 ам.долларыг 70 хувь нь бартераар, 30 хувь нь бэлэн төлөх, бартерын зүйлийг тодорхой тусгалгүй харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан байна. Талууд дахин 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт гэрээ хийж, гэрээний нөхцөлд давагдашгүй хүчин зүйлийн талаар тусгасан байна.

6.3. *** ХХК-иас **ХХК-д 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 4 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгсөн ба үүнд маргаан бүхий 17 тоот орон сууц багтсан байна. /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан гэж/

6.4. 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр **ХХК-иас ** ХХК-д орон сууцнуудыг барьцаанд тавьж, мөнгийг БНСУ руу шилжүүлэн материалаа татан аваад ажил эхлэхэд бэлэн болсон, ** ХХК-иас бартераар өгсөн орон сууцнуудыг буцаан солихыг хүссэн, 7 хоногийн хугацаа хэрэгтэй гэжээ. /хх-95/

6.5. 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр буцаан шилжүүлэхээр тохирсон ч шилжүүлээгүйн улмаас **ХХК банкнаас зээлжих эрх хаагдаж, хохирол учирсан, ** ХХК-иас гаргасан олон шалтгаан, хүсэлтийг авч эрсдэл хүлээж байна. 4 ширхэг орон сууцнаас 90,27 м.кв талбай бүхий орон сууцыг буцааж, үлдэх гурван орон сууцыг өгөөгүй учир яаралтай шилжүүлэхийг мэдэгдсэн.

...хууль бусаар авсан орон сууцнуудыг буцаахгүй бол хуулийн байгууллагад хандах тухай мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдлийг ** ХХК-д хүлээлгэн өгөөгүй байна. Мөн мэдэгдэлд ажил гүйцэтгээгүй тухай дурдаагүй байна. /хх-94/

6.6. 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр **ХХК болон** ХХК нарын хооронд Төлбөр тооцоог бартераар хийх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-ний /2015.10.09/ дагуу тохирсон 1 дүгээр ээлжийн бартераар төлөх төлбөрт авсан 4 ширхэг орон сууцыг **ХХК-ийн зөвшөөрөлгүй авсан учир 4 ширхэг орон сууцыг захиалагчийн нэр дээр буцаан шилжүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний нэгдүгээр ээлжийн төлбөрийг бартераар буюу гэрээний 2.1 дэх хэсэгт заасан орон сууцыг ажил гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэн төлөхөөр тохирч, тус 2.1 дэх хэсэгт 27 тоот /102.45 м.кв/, 18 тоот, 54, 55 тоот гэж,

Ажил гүйцэтгэх гэрээг талууд дүгнэсэн байна. Улмаар бартерын зүйлийг өөрчлөхөөр тохирсон байна. /хх-92/

6.7.** ХХК болон ** ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хийсэн өдрөөс хойш 2015 оны 10 дугаар сарын 30-нд ** ХХК болон ** ХХК нар Орон сууц захиалан бариулах гэрээ хийж, **ХХК нь **ХХК-д маргаан бүхий 17 тоот орон сууцыг барьж ашиглалтанд оруулахаар тохирсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр орон сууцны үнийг 133,675,000 төгрөг, гэрээний үнийг /гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс бартераар төлбөрийг бүрэн төлсөн/ гэж 2.2-т тусгасан байна. /хх-60/

6.8. 2015 оны 10 дугаар сарын 30-ны гэрээ болон **ХХК-ийн албан бичгийг үндэслэн ** ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 10-нд уг 17 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-137-145/

6.9. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр **ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлд барьцаалагдсан байна.

6.10. Хариуцагч М.**нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ** ХХК-иас маргаан бүхий 17 тоот орон сууцыг 133,675,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож /хх-14-17/, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, Цагдаагийн академи ** тоот дахь орон сууцыг барьцаалан Капитал банк ХХК-иас 127,500,000 төгрөг зээлж, нийт төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр **ХХК-д төлсөн байна.

6.11. Маргаан бүхий 11 тоот орон сууцыг **ХК эзэмшилдээ байлгаагүй ба улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, харин хариуцагч М.**эзэмшилдээ байлган амьдарч байгаа ч өмчлөгчөөр бүртгэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдоно.

Үндсэн нэхэмжлэл

7. Маргаан бүхий орон сууцыг ** ХХК өмчлөх эрхтэй. Энэ нь хүчин төгөлдөр улсын бүртгэлээр нотлогдоно. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ. Мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт: Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.

8. Нэхэмжлэгч тухайн 17 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй эсэхийг шийдвэрлэхийн тулд **ХХК-ийн бие даасан шаардлагыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

9. **ХХК болон **ХХК нарын хооронд Орон сууц захиалан бариулах гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдөж дууссан талаар АБ-г АГ-с хийж, улмаар өмчлөх эрх гэрээний дагуу ** ХХК-д шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /2015.10.09+2015.10.30/

10. Харин өмчлөх эрх шилжсэнээс хойш уг гэрээ байгуулагдах үндэслэл болсон гэх Фасадны ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон төлбөрийн орон сууцыг өөрчлөх талаар дахин гэрээ хийгдэж, өмнөх гэрээгээ дүгнэсэн байна.

11. Тийнхүү гэрээг дүгнэхдээ ажил гүйцэтгэгчээс /АГ-с/ гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тухай дурдаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. ** ХХК нь ** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ямар ажил гүйцэтгэсэн талаар баримтыг зохигчид хэн аль нь гаргаагүй.

12. 2016 оны 3 дугаар сарын 06-нд орон сууцнуудыг ** ХХК-иас ** ХХК-д өгөх санал гаргасан. **ХХК-д гаргаагүй байна. Иймд ** ХХК нь ** ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хариуцагч М.**уг орон сууцыг**ХХК-иас худалдан авсан боловч тус компани маргаан бүхий уг орон сууцыг өмчлөх эрхгүй байсан байх тул татгалзал үндэслэлгүй буюу эзэмших эрхгүй байна. /Иргэний хуулийн 110 дугаар зүйл/

12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүд нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлэс шаардах эрх, мөн өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг орон сууцыг өмчлөл, эзэмшилдээ авах шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэлийн гол шаардлага нь өөрт ногдох хэсгийг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр гаргуулахыг хүсэж байгаа учир Иргэний хуулийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасны дагуу гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

15. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 598,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлд тооцогдох тэмдэгтийн хураамж 457,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан **ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн **дугаар хороо, **дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 3**а байрны **тоот хаягт байршилтай**бүртгэлтэй орон сууцыг хариуцагч М.**хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул **ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн ***дугаар хороо, 4** дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж **байрны **тоот хаягт байршилтай **бүртгэлтэй орон сууцыг буцаан гаргуулах тухай гуравдагч этгээд** ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд ** ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 826,325 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА