| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00087/И |
| Дугаар | 102/ШШ2022/03184 |
| Огноо | 2022-09-23 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/03184
2022 оны 09 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2022/03184 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн байранд байрлах, хуулийн этгээдийн 00м регистртэй Р ХХК,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн өөрийн байранд байрлах, Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин,
Гэрч Б.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:
Р ХХК-ийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нийт 5 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тухайн нэхэмжлэлд дурдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймагт байрлах 1 үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэгт байрлах 1 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа. Маргааны гол агуулга бол үнэлгээ хэт бага үнэлэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэж байгаа. Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 00 дугаар байранд байрлах 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг, 06 дугаар хороолол 00 дугаар байр 00 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг 90,223,455 төгрөгөөр, мөн хаягт байрлах 01 тоот дахь 12 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр тус тус үнэлсэн. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Уурхайчин 00 тоот орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 127,424,207.7 төгрөг, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Чингүнжавын гудамж 00 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,000.65 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцээгүй байна.
Хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ зардлыг өнөөгийн үнэ цэнийг тооцоогүй. Нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу нэг үл хөдлөх эд хөрөнгийг нэг метр квадратыг 3,267,287 төгрөгөөр тооцсон байна. Нэгжийн норматив үнэлгээг яаж тогтоосон нь тодорхойгүй, тухайн байршилд байгаа бусад эд хөрөнгөтэй ижил үнээр тогтоосон зүйл байхгүй байна. Дархан-Уул аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 39 м.кв талбай бүхий орон сууцны өнөөгийн үнийг 127,000,000 төгрөгөөр, 56 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 186,000,000 төгрөгөөр, 12 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 39,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Мөн Орхон аймаг болон Баянгол дүүрэгт байрлах эд хөрөнгүүдийн үндэслэл мөн адилхан. Манай зүгээс үнэлж байгаа үнэлгээний хувьд Орхон аймагт байрлах эд хөрөнгийг 210,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэгт байрлах орон сууцны 1 м.кв-ыг 3,120,633 төгрөгөөр тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд энэхүү үнэлгээнүүдийг хүчингүй болгож дахин шинжээч томилуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хоёр гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ ижил төсөөтэй эд хөрөнгүүдтэй харьцуулсан гэх боловч бодит байдал дээр түрээсийн төлбөрийг тооцсон асуудал үнэлгээ дээр байхгүй. Яагаад гэвэл маргаан бүхий эд хөрөнгүүд бүгд үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө байгаа. Үйлчилгээний зориулалттай эд хөрөнгүүдийн хувьд түрээсийн гэрээ нь үнэлэх гол шалгуур болно гэж нэхэмжлэгч талын зүгээс үзсэн. Нэхэмжлэгч талын зүгээс ингэж үнэлэх ёстой гэсэн үнэлгээг гаргаж өгсөн. Ашид Билгүүн ХХК-ийн захирлын гэрчийн мэдүүлгээс харахад Орхон аймагт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиж үнэлгээ гаргасан боловч яг ойр орчмын эд хөрөнгөтэй жишиж үнэлгээ гаргасан талаар гэрчийн мэдүүлэгт дурдагдаагүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр хажуу талын хаалгатай жишиж үнэлгээ гаргасан гэх боловч энэ нь зарах үнэлгээ байсан. Тухайн хажуу талын хаалганд байрлах эд хөрөнгийн хувьд өөрийн өмчлөх эд хөрөнгийг үнэлгээг өөрөө тогтоож байгаа тул үүнийг яг зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэх боломжгүй. Р ХХК, У.Золзаяа нарын нэр дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд нэг үл хөдлөх эд хөрөнгө гэхэд 558,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Хас банкны нэхэмжлэлтэй гурван шатны шүүхийн шийдвэрээр гарсан төлбөр нь 479,000,000 төгрөг байгаа. Үлдэгдэл дөрвөн эд хөрөнгийг яг тухайн байгууллагыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь хязгаарлаж битүүмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна...гэв.
2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2718 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг 2059 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 495 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р ХХК болон н.Золзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 479,101,633 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, Р ХХК, н.Золзаяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Чингүнжав гудамжны 00 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймагт байрлах Баян-Өндөр сум 3 дугаар баг Уурхайчин 00 тоот орон сууцыг 31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар баг 00 дугаар байранд байрлах 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг, 06 дугаар хороолол 00 дугаар байр 0 тоот хаягт байрлах 11 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаагаар албадан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21370511 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч н.Золзаяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Чингүнжав гудамжны 00 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21370511/8 дугаартай тогтоолоор, Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21370511/6, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21370511/7, 21370511/8 дугаартай тогтоолоор тус тус битүүмжлэн мөн 21370511/10, 21370511/11, 21370511/12, 21370511/14, 21370511/16 дугаартай тогтоолоор хураасан. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ хийлгэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооллын 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 06 дугаар хороолол 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,223,355 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 00 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Чингүнжав гудамжны 00 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 181 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,067 төгрөгөөр, Орхон аймагт байрлах Баян-Өндөр сум 3 дугаар баг уурхайчин 00 тоот орон сууцыг 31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 117,424,207 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн. Р ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож битүүмжлээгүй. Нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулж орлого олж байсан боловч төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагааг зогсоож битүүмжлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх 10-11/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/24586 дугаар Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх-12/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэр /хх 13-15/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр магадлал /хх 16-18/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2021/00495 дугаар тогтоол /хх 19-20/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-225/, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-145/24100 дугаар мэдэгдэл /хх-226/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэр /хх 227-229/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дугаар магадлал /хх 230-232/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2021/00495 дугаар тогтоол /хх 233-234/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 102/ГХ2021/00762 тоот гүйцэтгэх хуудас /хх-34/, шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/09759 дүгээр захирамж /хх-35/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэр /хх 36-38/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр магадлал /хх 39-41/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2021/00495 дугаар тогтоол /хх 42-45/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21370511 дүгээр тогтоол /хх-46/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-47/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4-145/17302 дугаар албан бичиг /хх-48/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 21370511/145-2 дугаар тогтоол /хх-48 арын нүүр/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 145/02 дугаар тогтоол /хх-49/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орхон аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгүүд /хх-49 арын нүүр, 50/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21370511/145-2, 21370511/145-3 дугаар тогтоол /хх-00 арын нүүр, 51/, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 4-145/17299 дугаар Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх-51 арын нүүр/, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21370511/05 дугаар Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар /хх-52/, албан бичгүүд /хх-53/, Хас банк ХХК-иас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-54/, Р ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм /хх 55-58/,
Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Чингүнжавын гудамж 00 хаягт байрлах 180 м.кв талбайтай 1 дүгээр давхрын хэсэг дэх үйлчилгээний зориулалттай, У.Золзаяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-59/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 00 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, Р ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-60/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21370511/8 дугаар тогтоол /хх-61-62/, Зарлан дуудах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-63/, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/1692 тоот, 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1706 дугаар албан бичиг /хх-64, 75/, ШШГЕГ, Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04а/2258 дугаар албан бичиг /хх-65/, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-66/, мөн өдрийн 21370511/06 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-67-68/, мөн өдрийн 21370511/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-69, 70-74/, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21370511/08 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хамт /хх-76-77/, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/2139 тоот албан бичиг /хх-78/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байрны 00 тоот дахь 38 м.кв, гурван өрөө, У.Золзаяагийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-79/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21370511/06 тоот тогтоол /хх-80/, мөн өдрийн 21370511/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хамт /хх-81-82/, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21370511/09 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-83/, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21370511/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-84/, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 21370511/08 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-85/, Р ХХК болон У.Золзаяа нарт хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4-149/20254 дугаар мэдэгдэл /хх-86/, мөн өдрийн У.Золзаяад хүргүүлсэн 4-149/20255 дугаар мэдэгдэл /хх-87/, Хас банк ХХК-ийн үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт /хх-88/, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/291 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх-88 арын нүүр, 89-90/, Шинжээч Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ҮХХ-821/2173 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-91-100/, Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-145/21679 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 101-102/, Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/11 тоот Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх-103/, Даалгаврын биелэлтийг хангах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04/2663 дугаар албан бичиг /хх-104/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-106/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-107/, төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4-145/414 дугаар албан бичиг /хх-108/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/7 дугаар тогтоол /хх-109/, Хас банк ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4-145/412 дугаар албан бичиг /хх-110/, мөн өдрийн 4-145/411 дугаар Р ХХК, У.Золзаяа нарт мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-111/, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 1/4, 1/5, 1/6 дугаар тогтоол /хх-111 арын нүүр, 112, 112 арын нүүр/, У.Золзаяад мэдэгдэл хүргүүлэх тухай 4-145/410 дугаар албан бичиг /хх-113/, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/4 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-114/, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21370511/11, 21370511/12 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-115-118/, Төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-145/21677 дугаар албан бичиг /хх-119/, Эд хөрөнгө хураах тухай 21370511/16, 21370511/14 дүгээр тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-122/, Шийдвэр гүйцэтгэгчийн 21370511/17 тоот мэдэгдэх хуудас /хх-123/, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-145/23057, 4-145/23056 дугаар мэдэгдэл /хх 124-125/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/321 дугаар Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол /хх-126/, Хас банк ХХК-ийн үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт /хх-127, 160/, Шинжээч томилох тухай тогтоол /хх 128-130, 100 63/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/6 дугаар тогтоол /хх-131/, У.Золзаяад мэдэгдэл хүргүүлэх тухай 4-145/24116 дугаар албан бичиг /хх-132/, Хас банк ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай 4-145/24114 дугаар албан бичиг /хх-133/, Эд хөрөнгө хураах тухай 21370511/23 дугаар тогтоол /хх 134-136/, шинжээч Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 137-151, 163-175/, Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл /хх-152, 177/, Төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл /хх 153-154, 178/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх 180-181/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/11975 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх хугацаатай болон дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулж /хх-66, 73-85/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийсэн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъян, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчийн Б.Б нарыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн болно. /хх-90-92/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч Р ХХК-ийн Нт холбогдуулан гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Ашид билгүүн ХХК болон Хөрөнгө эстимэйт ХХК нараас төлбөр төлөгч Р ХХК, У.Золзаяа нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийг тогтоож дүгнэлт гаргахдаа нэгжийн норматив үнэлгээг яаж тогтоосон нь тодорхойгүй, тухайн байршилд байрлах бусад ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулалт хийгээгүй, зарим хөрөнгийн хажуугийн хаалгатай жишиж үнэлгээ гаргасан гэх боловч тус хөрөнгө нь зарах хөрөнгө байсан бөгөөд хөрөнгийн өмчлөгч үнэлгээг өөрөө тогтоож байгаа учир яг зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэх боломжгүй. Мөн хөрөнгийн өртгийн хандлагаар тооцоолол хийхдээ зардлыг өнөөгийн үнэ цэнийг тооцоогүй. Нэгжийн норматив үнэлгээг хэт багаар буюу нэг үл хөдлөх эд хөрөнгийг нэг метр квадратыг 3,267,287 төгрөгөөр тооцсоноор үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тодорхойлсон байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Төлбөр авагч, төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн. Р ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож битүүмжлээгүй. Нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулж орлого олж байсан боловч төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагааг зогсоож битүүмжлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.
4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд болон шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоол, төлбөр төлөгчдийн хөрөнгийн талаар авсан лавлагаа, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, төлбөр төлөгчдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд, тэдгээр хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, битүүмжлэгдсэн болон хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ, албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, тэмдэглэл, албадан дуудлага худалдааны тэмдэглэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг тайлбарууд, мөн зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэрээр Р ХХК болон У.Золзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт 479,101,633 төгрөг гаргуулан Хас банк ХХК-д олгож,
- У.Золзаяагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 00 дугаартай, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 00 дүгээр байр, 1 дүгээр давхарт байрлах 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- У.Золзаяагийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн 00 дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Рояалбьюти ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн 00 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Рояалбьюти ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн 00 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотын өргөтгөл хаягт байрлах 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Рояалбьюти ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2003011316 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоотод байрлах 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нт даалгаж шийдвэрлэсэн байна.
4.2.Шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2021/00495 дугаар тогтоолоор тус тус хянаж, хэвээр үлдээн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
4.3.Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2021/09759 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, мөн өдрийн 102/ГХ2021/00762 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21370511 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.
4.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2021 оны 21370511/06, 21370511/07, 21370511/8 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2021 оны 21370511/07, 21370511/10, 21370411/11, 21370511/12, 21370511/14, 21370511/15, 21370511/16, 21370511/17, 21370511/23 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураажээ.
4.5.Барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр Ашид билгүүн ХХК, Хөрөнгө Эстимэйт ХХК нарыг томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэн, шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна.
4.6.Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/291 дүгээр тогтоолоор томилогдсон шинжээч Ашид билгүүн ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ҮХХ-821/2173 дугаар дүгнэлтээр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байрны 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Үнэлгээний олон улсын стандартын дагуу зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлж, зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 127,424,207 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт албан бичгээр мэдэгдсэн байна.
4.7.Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/356 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч Хөрөнгө Эстимэйт ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 56 м.кв талбайтай өргөтгөлийн байр, мөн 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэрэг гурван үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 232,003,170 төгрөг /үйлчилгээний зориулалттай 39 (76) м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 122,446,118 төгрөг, 56 м.кв талбайтай өргөтгөлийг 90,223,455 төгрөг, 00 тоот 12 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 19,333,598 төгрөг/-өөр үнэлж, хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн байна.
4.8.Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/378 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч Хөрөнгө Эстимэйт ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр: Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Чингүнжавын гудамж 00 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 180 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,065 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн байна.
4.9.Нэхэмжлэгч Рояалбьюти ХХК нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээнүүдийг эс зөвшөөрч, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь 3 үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулахаар, мөн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг дахь нэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар, улмаар 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг дэх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2022/02629 дугаар Хэрэг нэгтгэх тухай захирамжаар эдгээр хэргүүдийг нэгтгэсэн.
5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр Ашид билгүүн ХХК, Хөрөнгө Эстимэйт ХХК нарыг тус тус томилсон нь хуульд нийцсэн байна.
6.Шийдвэр гүйцэтгэгч шинжээч нарын тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч Ашид билгүүн ХХК, Хөрөнгө Эстимэйт ХХК нар нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байхын зэрэгцээ Ашид билгүүн ХХК-ийн захирал, мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъян нь маргаан бүхий Орхон аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...тайлангаар үнэлэгдэж байгаа хөрөнгө нь бусад хөрөнгөтэй жиших хөрөнгө элбэг байсан тул зах зээлийн жишиг хандлагаар хийсэн. Энэ нь зах зээл дээр байгаа тухайн баршилд байгаа ижил төстэй хөрөнгөтэй жишдэг. ...Хэдий үйлчилгээ явуулж байгаа боловч зориулалт нь хувь хүн дээр буюу үйлчилгээний зориулалттай болгоогүй байсан., ...үйлдвэрлэлийн зориулалттай, зөвшөөрөл аваагүй тул яг л адилхан орон сууцтай жишсэн. ...Хаягтай дүйцүүлсэн. Хаяг, байршил, радиус, баригдсан он, хэмжээ зэргийг авч үзнэ. Зөвхөн хаяг голчлохгүй, дандаа угсармал буюу хуучны орон сууцууд байгаа. Үнэлгээний олон улсын стандартад үнэлгээчин үнэлгээний аргаа бие даан сонгоно гэж заасан. Мөн шинжээчид ямар нэг арга зааж томилоогүй байвал шинжээч өөрийн эрхийн хүрээнд аргаа өөрөө сонгодог. Энэ үнэлгээ бодит ханш мөн гэж тайлбарласан бол, бусад үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Б.Б шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ: ...Үнэлгээг хийхдээ үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн гэсэн гурван аргийг ашигласан. Зах зээлийн аргаар үнэлгээг хийхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төсөөтэй зарагдаж байгаа хөрөнгүүдийг судалж аваад зах зээлийн үнэлгээг судалсан. Гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж зах зээлийн тодорхойлсон. Үүнд Дархан-Уул аймаг 11 дүгээр хороо, Шинэ хороолол, 6 дугаар байрны, 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг газартай харьцуулсан. 8 дугаар байранд үйлчилгээ явуулдаг газар мөн адил 8 дугаар байранд үйлчилгээ явуулдаг газруудтай тус тус харьцуулсан байгаа. Үнэлж буй хөрөнгө өөрөө нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний зориулалттай хөрөнгө байсан. Хуучны угсармал 5 давхрын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг байсан. Харьцуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд мөн адил нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг газрууд байсан. Үйлчилгээ явуулдаг газруудтай жишиж тогтоосон. Зах зээлийн бодит ханшаар үнэлгээг гаргасан гэж тайлбарлаж байна.
8.Нэхэмжлэгч Р ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч нарын гаргасан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, ижил төстэй байршилд байрлах бусад үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн нотлох үүргээ биелүүлээгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р ХХК-ийн хариуцагч Нт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 00 дүгээр байр, 1 дүгээр давхарт байрлах 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг дахь өргөтгөлийн 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоотод байрлах 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА