Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/03415

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 11 өдөр

      Дугаар 102/ШШ2022/03415

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

 

 шүүх хурал  ШҮҮГЧИД                                       З.ДОРЖНАМЖИН                                                           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

       115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.О, Л.Б нараас гэм хорын хохиролд 8.476.210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ө 6.517.210 төгрөг, нэхэмжлэгч Ч.А 1.959.000 төгрөгийг олгож, хариуцагч Х.М, Ц.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 120.456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ө, улсын тэмдэгтийн хураамж 30.114 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Ч.А олгосугай.

       

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.        

        

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   

 

 

 

                                    

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА

                                                 

                                                          ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА