Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2020/00026

 

.Олонболдын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 151/ШШ2020/01088 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Энхболдод холбогдох,

Ц.Энхболдтой байгуулсан 2012.04.18-ны 463, 2013.05.13-ны 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,*******, Д.Уранчимэг нараас 2 284 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014.01.28-ны “Өр барагдуулах харилцан тохиролцоо”-ны дагуу зээлийн өр, төлбөр 1 770 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Тунгалаг, хариуцагч*******, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар, Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр*******оос 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу 11 сар 25 хоног буюу ойролцоогоор 1 жилийн хугацаатай гэрээ  байгуулж, 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Миний зүгээс зээлсэн мөнгийг хугацаанд нь буюу 2006 оны 11 дүгээр сарын 01-нд өгч чадаагүй бөгөөд үүнээс хойш гэрээний дагуу алданги тооцогдож эхэлсэн. Мөн гэрээнд хүү, алданги тооцохоор зааж Иргэний хуулийн 282.1-д заасны дагуу 1 жилийн 4.2 хувийн хүүтэй 64 000 000 төгрөгийг зээлснээс зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг болсон. 2012 онд*******, эхнэр Д.Уранчимэг нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, намайг очиход нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчихаарай гэсэн. Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1 200 000 000 төгрөг гэж бичсэн байсан, яагаад ийм их хэмжээний мөнгө болсон тухай асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлэхэд нь би ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан, үнийн дүн бичээгүй гэрээнд  гарын үсэг зуруулчихаад дараа нь намайг явсны дараа гараараа нэмж бичнэ гэж бодоогүй, олон жил нөхөрлөсөн болохоор арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож явсан. Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй. 

Үүний дараа 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж 2012 оны гэрээний хүү, алданги нэмэ,эд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, зурахгүй бол өмнө нь зурсан гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө нэхэмжилнэ, чи гарын үсэг зурсан болохоор чи шүүхэд ялагдана гэсэн. Ингээд 2012 оны 1 200 000 000 төгрөгийн гэрээний хүү, алданги нэмж 1 560 000 000 төгрөг болгож, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг  байгуулсан. Тус зээлийн гэрээний 2 дахь заалтаар 2012 онд байгуулсан 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж, 3 дахь заалтаар мөн л 1 560 000 000 төгрөгийг зээлдүүлэгч нь шилжүүлэхээр тохиролцон бичсэн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг. 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1 560 000 000 төгрөгийн гэрээний үнийн дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан, тэр гэрээгээ надад харуулаагүй болохоор  хэд гэж бичсэнийг мэдэхгүй. Хэрвээ тухайн гэрээ гарч ирвэл уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно.  Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1 560 000 000 гаруй төгрөг, 1 200 000 000 тэрбум төгрөгийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээ нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд гэж үзэж байна.

Тухайн үед 2012 оны гэрээнд заасанчлан 1 200 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад, гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн  байсан. 2013 оны гэрээнд 1 200 000 000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1 560 000 000 төгрөг шаардаж, 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь шууд хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий ойлгомжтой. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуульд харшилсан, нэхэмжлэгчиин эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан гэрээнүүд байна.

Иймд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот *******,******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот *******,******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот *******,******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот *******,******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан*******ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхомжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөгийг******* болон түүний эхнэр Д.Уранчимэг нарт бэлнээр өгсөн, тухайн үед*******, Д.Уранчимэг бид нар олон жил хамтран ажилласан, найз нөхөд байсны хувьд би итгэж зээлдүүлсэн болно. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх зээлдүүлсэн нийт 2 284 000 000 төгрөгийг надад буцаан өгөхгүй байна.

2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 11 сар 25 хоног, ойролцоогоор 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1 дэх хэсэгт 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр байгуулж, хүү, алданги тооцохоор заасны дагуу 64 000 000 төгрөгийн зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг болсон. Энэхүү 98 688 000 төгрөгийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 2 284 000 000 төгрөгөөс хасвал 2 185 000 000 төгрөг болж байна. Иймээс*******оос 2 185 000 000  төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******, Д.Уранчимэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд дурдсан асуудлуудыг дараах байдлаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлов. Нэгдүгээрт: “...*******,******* нарын хоорондын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, эдгээр хоёр гэрээнд өгөөгүй мөнгийг өгсөн болгож бичиж оруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2185000000 төгрөгийг гаргуулах..." нэхэмжлэл гаргасан. Иргэн ******* миний бие*******оос 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр 64,000,000сая төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаагаар зээлдүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу гэрээ байгуулагдаж бодитоор 64,000,000 сая төгрөгийг **************оос хүлээн авсан. Энэхүү төлбөрийг*******од миний бие тухайн үедээ төлсөн. Энэхүү зээлийг******* төлсөн болохыг ч хүлээн Үүнтэй холбогдуулж Улсын дээд шүүхийн 2020 оны 207 дугаар тогтоолд 2005.11.26-ны өдөр зөвшөөрдөг.

Ц.Энхболдоос 64 сая төгрөг зээлж уг зээл төлөгдсөн болохыг нэгэнт дүгнэсэн. Иймд миний бие хариуцагч*******, Д.Уранчимэг нарт 2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөг, 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 төгрөг нийт 2,284,000,000 төгрөгөөс 98688000 төгрөгийг хасалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 2284000000 / хоёр тэр бум хоёр зуун наян дөрвөн сая/ төгрөгөөр тооцон гаргаж байна.

Миний бие өөрт байсан 684,000,000 төгрөгийг хариуцагч*******, Д.Уранчимэг нарт өгөхөд чамд зээлсэн мөнгөнүүд болон хүнс, машин, эд хөрөнгөнүүдийн зээлийн хүү ийм өндөр болсон мэтээр ойлгуулж байсан бөгөөд 2012 онд 1,200,000,000 сая төгрөгөөр, 2013 онд 1,560,000,000 төгрөгийн зээлийн гэгдэх гэрээнүүдийг мөнгөний хэмжээ бичээгүй бэлэн хэвлэмэл Бланк дээр гарын үсэг зуруулсан атлаа, мөнгөний хэмжээг нөхөж нотариатчаар гэрчлүүлсэн байдаг.

Ц.Энхболд, Д.Уранчимэг нар нь хэрвээ надад бодитоор 1,2 тэрбум төгрөгийг зээлсэн бол Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...", мөн хуулийн 282.4-д “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж заасанчлан зээлсэн гэх мөнгийг 2012 онд 463 дугаартай зээлийн гэрээгээр 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг ******* надад өгсөн байхыг шаардаж, баримтаар нотлогдох, мөн 2013 онд 808 дугаартай зээлийн гэрээний дагуу 1,560,000,000 /нэг тэрбум таван зуун жаран сая/ төгрөгийг бэлнээр болон дансаар зээлдүүлсэн болохыг ойлгохоор байна.

Гэтэл******* 2012 онд 463 дугаартай зээлийн гэрээгээр 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг, 2013 онд 808 дугаартай зээлийн гэрээний дагуу 1,560,000,000 /нэг тэрбум таван зуун жаран сая/ төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй, ийм баримт байхгүй, энэхүү зээлийн гэрээнүүдийг чухам ямар учир шалтгааны улмаас байгуулж, ямар үүсвэрээс зээлдүүлсэн, ямар мөнгөн дэвсгэртүүд байсан болохоо нотлоогүй. Би хариуцагч нараас дээрх хэмжээний мөнгийг огт зээлж аваагүй болно.

Иймд Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан 1,200,000,000, 1,500,000,000 төгрөгийг хариуцагч нар нь надад бодитоор өгсөн байхыг нотолсны эцэст энэхүү гэрээнүүд хүчин төгөлдөр байхаар байна. Гэтэл*******, Д.Уранчимэг нар нь эдгээр мөнгийг өгсөн болохыг нотолсон баримт өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, хууль ёсны шаардлага хангасан баримт байхгүй болохоо ч мэдэж байгаа тул тэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүйд хүрээд байгаа, Миний тухайн үед нойр булчирхайн хурц үрэвслийн улмаас биеийн эрүүл мэндийн байдал хүндээр өвчилж, удаан хугацаагаар хэвтрийн дэглэмд хэвтэн эмчлүүлж байсан үед гэрт маань өмгөөлөгч Сүхбаатар гэх хүнтэй ирж эхнэр бид хоёрыг дарамтлан хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, хурууны хээ дарахыг тулган шаардан байж үйлдүүлсэн баримтаа шүүхэд гарган өгч их хэмжээний мөнгийг зээлсэн болгож нэхэмжлэл гаргаад яваад байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна.

Хоёрдугаарт: Хариуцагч Д.Уранчимэг нь хавтаст хэргийн 109-111, 137-149 дүгээр талд авагдсан гар бичмэл баримтуудыг үйлдсэн байдаг бөгөөд энэхүү баримтуудаас үзэхэд 2005 оноос хойш зээлдүүлсэн гэх мөнгөнүүдэд хүү, алданги, хүүгийн хүүгийн хүүг тооцож жил бүр тооцоо нийлсэн акт хэлбэрээр үйлдсэн байдаг. Энэхүү гар бичмэл бүхий дэвтрийн баримтуудыг Д.Уранчимэг нь бичиж, *******од чиний төлөх төлбөр хүү, алданги, хүүгийн хүүтэйгээ нийлээд есөн нэмэгдэж байгааг танилцуулан, гарын үсэг зуруулан авсан байдаг. Жишээ нь: Хавтаст хэргийн 1 10 дүгээр хуудсанд байх баримтаар 2010.08.21-ний өдөр Олонболд 499,000,000 төгрөгийн тооцоотой гээд “...Урана..." гэж гарын үсэг зурсан. Мөн 2012.01.02-ны өдөр гээд Олонболд тооцоо гээд 1,085,435,000 төгрөгийн тооцоог хийв гээд "...Д. Урана..." гээд гарын үсэг зурсан байдаг. Эдгээр тэмдэглэлийн дэвтэр, цаасан дээр зурсан баримтуудыг Д.Уранчимэг зурсан болохыг тодруулахаар шүүхэд хандсан боловч хүлээн аваагүй, мөн Д.Уранчимэгийг гэрчээр асуулгахаар хүсэлтийг хүлээн авсан боловч гэрчийн мэдүүлгийг хуульд заасан байдлаар аваагүй. Улмаар хариуцагчаар татуулсан боловч шүүх тайлбар гаргуулан авах ажиллагааг огт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг Дээд шүүх дүгнэсэн тул Үүнийг хариуцагч Д.Уранчимэгээс шаардаж тайлбар гаргуулах шаардлагатай байна.

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Уранчимэг нь *******од зээлдүүлсэн мөнгөө жил бүр тооцоо гэдэг байдлаар хийхдээ зээлүүлсэн гэх мөнгийг хүү, хүүгийн хүү, алданги гэх байдлаар нэмэгдүүлж явсаар 2012 оны 1,200,000,000 сая төгрөг болгож хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан. Улмаар түүнээсээ хүү, алданги өсөж нэмэгдсэн гэж итгүүлж, мөн *******ын биеийн эрүүл мэндийн байдлыг нь далимдуулж 2013 онд 1,560,000,000 төгрөгийн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүдийг байгуулсан байдаг. Шүүх зээлийн гэрээний гол нөхцөл болох мөнгийг шилжүүлсэн байхыг шаардах хуулийн зохицуулалтыг хэрэг шийдвэрлэхдээ зайлшгүй баримтлах ёстой гэж үзэж байна.

Гуравдугаарт: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.." гээд 42 дугаар зүйлийн 42.1-д "Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийн..." гэж заасны дагуу хариуцагч*******, Д.Уранчимэг нар нь ******* надаас 2014.11.7 өдөр 684,000,000 / зургаан зуун наян дөрвөн сая/ төгрөгийг алт худалдан авч тушаачхаад буцаагаад өгнө гэж , мөн******* нь 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа маш их мөнгөний хэрэгцээ гараад байна гээд эхнэр Д.Уранчимэгийн хамт буцааж өгөх нөхцөлтэйгөөр аваад одоог хүртэл өгөөгүй. Би эдгээр мөнгөнүүдийг тухайн үед*******той найз нөхдийн харилцаатай байсныхаа хувьд итгэж өгсөн, эцэс сүүлд нь ийм маргаан дагуулна гэж огт бодоогүй. Энэ мөнгөнүүд нь миний эзэмшлийн“Уян Ган” ХХК-ийн хувьцаа зарсан эх үүсвэрээс олсон хувийн мөнгө байсан юм.

Ц.Энхболд тухайн үед Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгогдон 36 тоот үнэмлэх гардан авсан баримтыг тэрээр хэрэгт гаргаж өгч байсан.

Би 2014.11.07 өдөр 684,000,000 төгрөгийг, 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг хариуцагч*******, Д.Уранчимэг нарт бэлнээр тус тус өгч байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогддог. Үүнд:

Ц.Энхболд нь 2014.11.07-ны өдөр 684000000 төгрөгийг бэлнээр өөрийн эхнэр Д. Уранчимэгийн хамт авсан, мөн 2016.09.12-ны өдөр 1 тэрбум 600 сая төгрөгийг*******ын Эхнэр нь дүү нар нь хамт Сүхбаатар дүүргийн 6 хороонд байрлах Метро бизнес төвд очиж бэлнээр тоолж авсан тухайгаа цагдаагийн газарт удаа дараалан өгсөн тогтвортой мэдүүлэг болон Улсын Дээд шүүхийн хуралдааны явцад*******ын хэлсэн тайлбараар хангалттай тогтоогдож байна...

Ц.Энхболд …*******оос 2014.11.07-ны өдөр 684000000 төгрөгийг, мөн 2016.09.12- ны өдөр 1 тэрбум 600 сая төгрөг нийтдээ 2 тэрбум 284000000 төгрөгийг авсан гэдгээ өөрийн биеэр хариуцагчаар оролцсон шүүх хуралдаан бүртээ буюу 2018.09.07-ны өдрийн, 2018.11.21-ний өдрийн 2019 оны 02.01-ний өдрийн 2019.04.10-ны өдрийн шүүх хуралдаан дээр тус тус мэдүүлж байсан. Энэхүү тайлбар нь ИХШХШТХ-ийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэлд тооцогдож, нотлох баримтаар үнэлэгдэх ёстой гэж үзэж байна.

Хавтаст хэргийн /цаашид “XX” гэх/-181-182 талд 2016.01.25-ны өдөр Чингэлтэй, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ******* нь... 2005 онд 65 сая төгрөг ******* өгсөн. “Заамарт миний бие ажлаар явж байхад 2016.09.12-ны өдөр 1.6 тэрбум төгрөгийг эхнэр Д.Уранчимэг, дүү Байгальмаагийн хамт бэлнээр *******оос очиж авсан гээд Ц. Энхболд нь 4.3 тэрбум төгрөгөөр лиценз зарсан. 1.6 тэрбум төгрөгийг авсан.." 44 гэж мэдүүлсэн байдаг. /хх-ийн 95-97 дугаар талд/ Эрүүгийн цагдаагийн газарт******* өгсөн мэдүүлэгт... ******* “...Батбаатараас 1,6 тэрбум төгрөгийг авч надад өгсөн... зөвшөөрсөн. 2016.11.23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт******* өгсөн мэдүүлэгт... “Уянган” ХХК-ийн 50 хувь нь минийх ******* тус компанийн нэр дээр байсан лицензийг зарсан. Тэгээд 50 хувийг нь надад өгөхгүй байгаа гэх мэдүүлэг өгч байжээ. Хариуцагч*******ын эхнэр Д.Уранчимэг нь ХХ-т авагдсан цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүддээ: /1 дүгээр хх-ийн 92-94 дүгээр/ талд 2016.11.10-нд Д.Уранчимэг нь Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ: ******* нөхөр бид хоёроос мөнгө зээлж үйл ажиллагаандаа ашигладаг байсан. Бид хоёроос хоёр хуваарь мөнгө зээлдэг байсан. Мөнгөний тоог нарийн сайн мэдэхгүй байна. 2016.09 сард *******оос бэлнээр 1 тэрбум 600 сая төгрөгийг авсан гэж мэдүүлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дугаар талд байх 2016.01.29-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Миний бие дүү Байгалмаагийн хамт тооцоо хийж 1.6 тэрбум төгрөгийг бэлнээр очиж авсан. Лицензийг манай хоёр гэр бүл хамтарч худалдаж авсан. Тийм учраас уг газрыг борлуулахад нөхөр бид 2 тодорхой хувийг авах ёстой байсан учраас дээрх мөнгийг авсан гэх зэрэг тайлбар мэдүүлгүүдийг өгсөн. Дээр дурдсан*******, түүний эхнэр Д.Уранчимэг нарын мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан.

Уг баримтуудаас үзэхэд*******, Д.Уранчимэг нар нь *******оос цаг үеийн шаардлагаар хувийн хэрэгцээндээ нийт 2 тэрбум 284,000,000 төгрөгийг харилцан тохиролцон буцаж төлөх нөхцөлтэйгөөр аваад одоог хүртэл өгөөгүй болох нь хангалттай нотлогддог.

Ц.Энхболд ч шат, шатны таван удаагийн шүүх хуралдаан дээр асууж тодруулсан шүүгчдийн асуулт бүрд уг мөнгийг авсан тухайгаа хэлж илэрхийлдэг тул шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагч нарын өөрсдийнх нь хариу тайлбараар хангалттай нотлогддог болно. Иймд дээрх нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэх нь зайлшгүй бөгөөд шүүх хуралдаан мөнгийг авсан болохыг тодорхой тайлбарлан дээр гаргасан хариуцагч нарын тайлбарт ч эдгээр бичиж ирсэн байдаг.

Үүнийг ч анхан шатны шүүхийн шийдвэрт дурдахдаа******* *******оос нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгө нь “Уянган” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээтэй холбогдох баримт гэж үзэх үндэслэлтэй гэж хэрэгсэхгүй болгож Дээрх хэрэгт авагдсан мэдүүлэг баримтуудад******* нь “Уянган” ХХК-ийн нэр дээр шийдвэрлэсэн байдаг. байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан гэж нэг бус тайлбарлаж мэдүүлэг өгсөн, шүүх түүнийг үндэслэн тайлбарладаг.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн "Уянган" ХХК-ийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагаанд******* нь хэзээ ч тус компанийн хувьцаа эзэмшигчээр байгаагүй болох нь нотлогдож байхад хувьцаа эзэмшигчийн хуваарь ногдох хувиа авсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар болно.

Мөн Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан, тодруулах шаардлагатай гэсэн бидний хооронд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын нэг ч гэрээ байхгүй ийм харилцаа үүсээгүй болно.

Дөрөвдүгээрт: Шүүхээр нэхэмжлэл гаргах замаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болохуйц хэлцэлд ИХ-ийн 58-60 дугаар зүйлд заасан хэлцэл хамаарч байна. Өөрөөр хэлбэл*******, Д.Уранчимэг нар нь ******* намайг хууран мэхлэх замаар гэрээ хэлцэл байгуулсан болно. Нэхэмжлэгч *******од*******, Д.Уранчимэг нар нь 2012 онд 463, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар гэрээнд дурдагдсан мөнгийг өгч байгаагүй, мөнгө өrcөнтэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй, уг мөнгийг чухам ямар мөнгөн дэвсгэртээр ямар байдлаар, хэзээ хаана өгсөн гэдгээ тайлбарлаж, баримтаар нотолдоггүй учир шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа болно.

Дээрх Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан асуудлуудын зарим нь шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт гаргах, зарим асуудлууд нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр холбогдох баримтыг бүрдүүлж, цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай болохыг тодорхойлсон байна.

Иймд*******той байгуулсан гэх 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнүүдэд өгөөгүй мөнгийг өгсөн болгон бичиж оруулсан хууль бус үйлдэл нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,*******, Д.Уранчимэг нараас нийт 2,284,000,000/ хоёр тэр бум хоёр зуун наян дөрвөн сая / төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч*******оос 2020 оны 06 сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсаныг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна:

Ц.Энхболд нь 2012 оны 04 сарын 18-ны өдрийн 436 тоот зээлийн гэрээний дагуу анх зээлдүүлсэн үндсэн зээл болох 1 200 000 000 төгрөг, түүний хүү, мөн шинэчлэн байгуулсан 2013 оны 05 сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний дагуу тооцогдох хүү, алдангийн талаар харилцан тохиролцож 2014 оны 01 сарын 28-ны өдөр "Өр барагдуулах харилцан тохиролцоо"-г баталгаажуулан байгуулснаар ******* нь зээлийн өр, төлбөрт нийт 1 770 000 000 /нэг тэрбум долоон зуун далан сая/ төгрөгийг надад төлөхөөр болсныг гаргуулах гэжээ.******* нь 1 200 000 000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөг, 1 560 000 000 / нэг тэрбум таван зуун жаран сая / төгрөг нийт 1 770 000 000 /нэг тэрбум долоон зуун далан сая/ төгрөгтэй холбоотой гэрээний асуудлаар үүссэн талуудын хоорондын маргаан эхэлсэнээс хойш 4 жил шахам хугацаа өнгөрч байхад дээрх их хэмжээний мөнгөнүүдийг бэлнээр болон дансаар хүлээлгэн өгсөн баримтуудаа хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд одоо хүртэл гаргаж ирүүлээгүй нь ийм баримт байхгүй болохыг хангалттай нотолж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжпэлийн үндэслэл болж буй 2012 оны 04 сарын 18-ны өдрийн 436, 2013 оны 808 дугаар зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196.1.1, 281.1,282.4-т...тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөнгө зээлдүүлсэн тохиолдолд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэсэн хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, дээрхи гэрээнүүдийг хийгдээгүй гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд*******оос гаргасан сөрөг нэхэмжлэлийг дурдсан үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “******* нь*******той 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1 200 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэхүү зээлж авсан мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул ******* нь үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог харилцан тохиролцон тооцоолж 1 500 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. ******* нь энэхүү мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй хуурч, мэхэлж залилсаар байсан тул*******ын зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт хандан эрүүгийн журмаар шалгуулж байгаа болно. Гэтэл ******* нь зээлж авсан мөнгөө огт аваагүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь анхнаасаа тухайн зээлсэн мөнгөө өгөхгүй байх санааг илтэд агуулж, бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар*******оос мөнгө авсан болох нь илэрхий гэж үзэж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах ёстой. Гэтэл ******* нь хариуцагчийн оршин сууддаггүй газрын шүүх буюу Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д заасан шүүхийн харьяалал зөрчсөн, 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “******* нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа "2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөгийг******* болон түүний эхнэр Д.Уранчимэг нарт бэлнээр өгч зээлдүүлсэн" гэсэн байна.******* миний хувьд санхүүгийн хувьд бусдаас зээл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой бөгөөд *******оос аливаа байдлаар зээл авч байгаагүй болно. Миний хувьд *******той хамтран худалдаж авсан "Уянган" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсантай холбоотойгоор *******оос авах авлагын асуудлын маргаан байдаг бөгөөд энэхүү мөнгө төгрөгийн асуудлыг ******* нь өөрөө надад мөнгө өгсөн гэж, мөн үүнийгээ зээлдүүлсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр *******оос гаргасан нэхэмжлэлийн   нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Энхболд би *******той 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн байдаг. Тийм ч учраас түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөж, авалцаж шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин туслаж ирсэн. 2009-2013 оны хооронд ******* нь өөрийн эрүүл мэндийн байдлаас болж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэдэг болсон. Энэхүү хугацаанд******* би *******од өөрийн боломжоор туслаж дэмжихээс гадна 2012 оны 04  дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1 200 000 000 төгрэгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. ******* нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй тул 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1 560 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэвч ******* нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1 770 000 000 төгрөгийг иргэн******* надад төлөхөөр болсон. Мөн  надаас дахин 113 514 000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд өмнөх 463 тоот зээлийн үлдэгдлийн хамт нийт 1 883 514 500 төгрөгийг буцаан төлнө гэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй иргэн Ц. Энхболд намайг залилан хуурч мэхэлж, хохироосоор байна. ******* нь энэхүү өр төлбөрөө төлөхөөс зайлсхийхийн тулд зээлиин гэрээний дагуу мөнгө огт аваагүй,******* нь надад мөнгө өгөөгүй, харин 2005 онд 64 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, түүний өр төлбөрийг ихэсгэж 2012 оны зээлийн гэрээнд 1 200 000 000 төгрөг гэж******* өөрөө нөхөж бичсэн гэж баримт нотолгоогүй худал ярьж 2012 оны 463 тоот болон 2013 оны 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байгаа болно.

Иймд *******оос 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний өр, төлбөр, хүү, алдангийг гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. *******ын хувьд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн зүгээс эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, эдгээр гэрээний дагуу авсан зээлийн өр төлбөрийг гаргуулах нь харилцан тооцох боломжтой, үндэслэлтэй шаардлага гэж үзэж байгаа болно. ******* нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:

1.үндсэн зээл 1 200 000 000 төгрөг

2.2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуртэл 18 сарын хугацаанд хүү 540 000 000 төгрөг

3.алданги 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1309 хоногийн алданги 0.2 хувиар тооцоход хоногийн 2 400 000 төгрөг нийт 3 141 600 000 төгрөг, алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 600 000 000 төгрөг нийт 2 340 000,000 төгрөг болж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, хариуцагч *******оос үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн******* би *******той 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн байдаг. Тийм ч учраас түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөн, авалцаж, шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин тусалж ирсэн. 2009-2013 оны хооронд ******* нь өөрийн эрүүл мэндийн байдлаас болж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэдэг болсон. Энэхүү хугацаанд******* би *******од өөрийн боломжоор тусалж дэмжихээс гадна 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1,200,000,000.00 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно.

******* нь 2012.04.18 өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан өр, төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1,560,000,000.00 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012.04.18-ны өдрөөс 2013.10.18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1,200,000,000,00 төгрөгөөс сарын 2,5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Гэвч ******* нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул Талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1,770,000,000.00 төгрөгийг иргэн******* надад төлөхөөр болсон. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нийт зээлийн өр төлбөрөө хүүгийн хамт төлж барагдуулахаар болж нийт 1,883,514.500 төгрөгийг буцаан төлнө гэж баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй иргэн******* намайг залилан хуурч мэхэлж, хохироосоор байна.

******* нь энэхүү өр төлбөрөө төлөхөөс зайлсхийхийн тулд зээлийн гэрээний дагуу мөнгө огт аваагүй,******* нь надад мөнгө өгөөгүй, харин 2005 онд 64 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, түүний өр төлбөрийг ихэсгэж 2012 оны зээлийн гэрээнд 1 200,000,000.00 төгрөг гэж******* өөрөө нөхөж бичсэн гэж баримт нотолгоогүй худал ярьж 2012 оны 463 тоот болон 2013 оны 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байгаа болно.

Иргэн*******, ******* бид нар нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу анх зээлдүүлсэн үндсэн зээл болох 1,200,000,000.00 төгрөг, түүний хүү, мөн шинэчлэн байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний дагуу тооцогдох хүү, алдангийн талаар харилцан тохиролцож 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Өр барагдуулах харилцан тохиролцоо”-г баталгаажуулан байгуулснаар ******* нь зээлийн өр, төлбөрт нийт 1,770,000,000.00 төгрөгийг******* надад төлөхөөр болсон юм. Энэхүү зээлийн өр, төлбөр барагдуулах тохиролцоогоор 1,770,000,000.00 төгрөгөөс хүү, алданги тооцохгүй гэж харилцан тохиролцсон байдаг тул анх гаргаж байсан 2,340,000,000 сая төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 570,000,000.00 сая төгрөгөөр багасгаж 1,770,000,000 төгрөг болгож байна.

Мөн Талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагын тухайд үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарын үндэслэл болгон маргаж байгаа тул хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж, өөрчилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1. Зээлдэгч *******оос Талуудын харилцан тохиролцож баталгаажуулсан зээлийн өр, төлбөр болох 1,770,000,000 төгрөгийг гаргуулах” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч*******, Д.Уранчимэг нараас 1 600 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

хариуцагч*******той байгуулсан 2012.04.18-ны өдрийн 463 тоот, 2013.05.13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,

хариуцагч*******, Д.Уранчимэг нарт холбогдох 684 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар *******оос 1 770 000 000 төгрөг гаргуулах тухай*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19 692 950  төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 11 857 950 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж,

Нэхэмжлэгч *******оос тэмдэгтийн хураамж 6 000 000  нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод, төрийн сангаас 157 050 төгрөг гаргуулж буцаан олгож, 

Хариуцагч*******, Д.Уранчимэг нараас тэмдэгтийн хураамж 8 157 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай  151/ШЗ2018/00351 дугаар, 2018 оны 05 сарын 28-ны өдрийн  151/ШЗ2018/01896 дугаар захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: “...1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй талаар:

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2012 оны 463 тоот гэрээний дагуу зээлдүүлэгч*******оос 1 200 000 000 төгрөгийг зээлдэгч *******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж, ..."Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй тул энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.Байгалмаа, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдол бүхий талаас нь үнэлээгүй илт нэг талыг баримталсан гэж үзэхээр байгаа юм.

Учир нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний 12 дугаар хэсэгт зээлийн мөнгийг авсан талаар буюу "2012.04.18-нд бэлнээр авсан" гэж маш тодорхой баримт байгаа, ******* нь гарын үсгээ зурсан байдаг болно. Гэтэл энэхүү баримтыг үнэлж дүгнээгүй, тэр байтугай энэ талаар шүүх хуралд гэрч нар нь иргэн*******оос иргэн ******* нь бэлнээр 1,2 тэрбум төгрөгийг авсан талаар мэдүүлсэн байхад энэхүү баримтыг үндэслэлгүйгээр үнэлж дүгнээгүй болно.

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 463 тоот гэрээнд 1,2 тэрбум төгрөгийг олгосон талаар тодорхой тусгагдсан асуудлыг шүүх үгүйсгээгүй атлаа түүнийхээ эсрэг шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Түүнчлэн иргэн******* нь сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн дагуу байгуулагдсан дараах зээлийн гэрээний үүргийг шаардсан. Үүнд:

Гэрээний нэр

дугаар

огноо

ДҮН

хүчин төгөлдөр болсон

байдал

1.

Зээлийн гэрээ

463 тоот

2012.04.18

1,200,000,000

Бичгээр байгуулж, гарын

үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн

2.

Зээлийн гэрээ

808 тоот

2013.05.13

1,500,000,000

Бичгээр байгуулж, гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн

3.

Өр барагдуулах тухай харилцан тохиролцсон нь

-

2014.01.28

1,770,000,000

Бичгээр бичмэлээр байгуулж, гарын үсэг зурсан

4

Өр төлбөр барагдуулах тухай

-

2016.09.07

1,883,514,500

******* өөрөө бичиж, гарын үсэг зурж, хурууны хээ дарсан. /834 сая төгрөг төлж, 1,049 төгрөгийг 2017 онд төлнө/

 

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж, улмаар өр барагдуулах талаар талууд 2 удаа бичгээр тохиролцсон тул иргэн******* нь зээлийн гэрээг цуцлах тухай шаардлага гаргахгүйгээр гэрээний үүргийн биелэлтийг шүүхэд нэхэмжилсэн болно.

Хэрэв *******ын хэлсэнчлэн нотариат зээлийн гэрээг хуурамчаар баталдаг бол сүүлийн хэлцлийг мөн батлах боломжтой байсан. Хэрэв нотариат хуурамчаар баталсан гэж ******* нь үзэж байгаа бол өөрт байх ёстой 1 хувийг, эсхүл нотариат дээр байгаа хувийг гаргуулан авч нотлох боломжой юм. Гэвч энэ талаар удаа дараа ярьсаар байхад үүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаагаас харахад ******* нь авсан мөнгөө аваагүй гэж худал ярьж байгаагийн илрэл юм. Одоогоор зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,2 тэрбум төгрөгийг ******* авсан гэдэг үг, үсэгтэй 463 тоот зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтөгөлдөр хэвээр байхад тэрхүү нотлох баримтыг анхан шатны шүүх ямарч үндэслэлгүйгээр авч хэлэлцсэнгүй.

Дээрх бичгээр хийсэн хэлцлүүдийн сүүлийн 2 өр барагдуулах тухай хэлцлийг нотариат баталж өгөөгүй тул иргэн******* нь шүүхэд эх хувиар хүргүүлсэн.

Мөн өр барагдуулах хэлцлийг нотариат эх хувиас нь хуулбар үнэн дарж өгөхгүй байсан нь уг нотлох баримтыг шүүхэд эх хувиар өгөхөөс өөр аргагүй болсон.

Иргэн ******* нь 2005.11.28-ны өдрийн 64,000,000 төгрөгийн дүнтэй, 1 жилийн хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэй зээлийг өссөөр 1,2 тэрбум төгрөг болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 64 сая төгрөгийн 1 сарын хүү 4,2 хувь, жилийн хүү 50.4 хувь буюу ойролцоогоор 32 сая төгрөг болно. Үүнийг 2005 оны 11 сараас 2012 оны 4 сар хүртэл нийт 6 жил 5 сар буюу 77 сараар тооцож үзэхэд 200 сая төгрөгөөс хэтрэхгүй байгаа нь даруй 1 тэрбум төгрөгийн зөрүү үүсгэж байна. Гэтэл иргэн ******* нь шүүхэд энэхүү 64 сая төгрөгийн зээл 1,2 тэрбум төгрөг болсон гэсэн худал тайлбар гаргасан. Хэрэв тийм бол сүүлд 4 удаа бичгээр гэрээ, хэлцэл байгуулахгүй байсан нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт үүссэн үүргийн харилцааг баталгаажуулан төлбөр барагдуулах гэрээ болон төлбөрөө төлөхийг баталгаажуулсан ач холбогдол бүхий баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлсэнгүй.

Улмаар ******* нь шүүхээр маргаан шийдвэрлэгдэх явцад анхны өгсөн *Ч/ тайлбараасаа буцаж дээрх 64 сая төгрөг нь төлөгдсөн гэсэн тайлбарыг өгсөн.

2. Иргэн******* нь иргэн *******оос зээл авах шаардлагагүй тухай:

Иргэн ******* нь иргэн*******оос 2012 онд бичгээр байгуулсан, хүү тохиролцсон Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн атлаа, зөрүүлээд өөрөө*******од 2014.11.07, 2016.09.01-ний өдрүүдэд гэрээгүй, хүүгийн мөнгө зээлүүлсэн гэж байгаа нь илэрхий үнэмшилгүй тайлбар юм. Өөрөө гэрээ байгуулж хүүтэй мөнгө зээлчихээд буцаагаад гэрээгүй, хүүгүй мөнгө зээлдүүлэх үндэслэл байхгүй. Иргэн ******* 2016.09.01-ний өдөр гэрээгүй, хүүгүй мөнгө*******од зээлсэн нь үнэн бол үүнээс 6 хоногийн дараа 2016.09.07-ны өдөр Өр төлбөр барагдуулах тухай баталгаа гараар бичиж, хурууны хээ дарахгүй байх байсан. (2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар тал) Энэ тохиолдолд зээлдэгч өөрөө зээлдүүлэгчид буцаан зээл олгох биш эсрэгээр зээлээ төлөх, төлөгдсөн мөнгийг зээлийн төлбөрт суутгах харилцаа явагдах байсан.

Иргэний хэргийн материалаас үзэхэд иргэн*******, ******* нар нь олон жилийн өмнөөс найзалж нөхөрлөж ирсэн, ингэхдээ******* нь алт худалдан авах, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж зээл олгох бизнес эрхэлдэг байсан бол ******* нь уул уурхайн бизнес эрхэлж*******оос удаа дараа зээл авдаг байсан нь нотлогддог. Харин эсрэгээр ******* нь*******од мөнгө зээлсэн тухай ямар ч баримт хэрэгт байдаггүй болно.

Иргэн*******од иргэн *******оос мөнгө зээлдэж авах хэрэгцээ шаардлага байхгүй бөгөөд тухайлбал шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулж хөрөнгө битүүмжилсэн байдлыг авч үзэхэд*******ын нэр дээр өндөр үнэлгээ бүхий 15 үл хөдлөх эд хөрөнгө (2 дугаар хавтаст хэргийн 72-74, 99-102 тал), харин ******* нь 1 орон сууц, 1 зуслангийн газар байгаа нь зэрэг нь хөрөнгө, санхүүгийн чадвар, зээл авах хэрэгцээ шаардлагын нэг үзүүлэлт юм.

3. Үндсэн нэхэмжлэлийн тухай болон Иргэн *******ын нэхэмжилж буй төлбөр нь иргэд хоорондын зээлийн харилцаанд хамааралгүй бөгөөд аж ахуйн нэгж хоорондын Худалдах, худалдан авах гэрээний харилцаа болох тухай:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "2014.11.07-ны өдрийн 01 тоот гэрээгээр ******* болон З.Батбаатар нарын хооронд “Уянган” ХХК-ийн 012763А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг худалдах, худалдан авахаар тохиролцжээ. ...дээрх гэрээгээр З.Батбаатараас 2016.09.01-ний өдөр хариуцагч Д.Уранчимэг 1 600 000 000 төгрөгийг хүлээн авсан..." гэж дүгнэсэн атлаа тухайн мөнгийг компанийн мөнгө биш *******ын мөнгө гэж үндэслэлгүйгээр үзсэн, мөн тус компанийн мөнгийг *******оос биш "Уулс заамар” ХХК-ийн захирал З.Батбаатараас авсан байхад *******оос авсан мэтээр нотлох баримтад үндэслэлгүй, хэт нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг баримталж, дээрх дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Иргэн *******ын иргэн*******оос нэхэмжилж буй төлбөр нь иргэд хоорондын зээлийн харилцаанд хамааралгүй бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хооронд ашигт малтмалын тусгай тусгай зөвшөөрөл Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөртэй холбоотой харилцаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно." гэснээр лицензийг ашгийн төлөө хуулийн этгээд эзэмшиж болно, харин хувь хүн эзэмших боломжгүй болохыг хуульчилсан.

"Уулс заамар" ХХК болон "Уян ган" ХХК-ийн хооронд 2014.11.07-ны өдөр байгуулагдсан №01 тоот 4,8 тэрбум төгрөгөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг уг гэрээний хавсралтанд заасны дагуу худапдагч А талыг төлөөлж иргэн******* авна гэж тохиролцсон байдаг. "Уянган" ХХК, "Уулс заамар" ХХК гэсэн хуулийн этгээдийн хооронд үүссэн Худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанаас тусдаа явагдсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл Худалдах, худалдан авах гэрээний улмаас 2 байгууллагын хооронд эрүү, иргэний журмаар маргаан үүссэн бөгөөд энэхүү маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаалж гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийн асуудал шийдвэрлэгдэх үндэслэлтэй. Иргэн******* нь "Уулс заамар" ХХК-аас төлбөр хүлээн авсан тул уг төлбөрийг иргэн ******* нь хувь иргэний хувиар нэхэмжлэх үндэслэлгүй юм. Учир нь Худалдах, худалдан авах гэрээний маргаанаас шалтгаалж уг төлбөрийг "Уулс заамар" ХХК нь нэхэмжлэх, эсхүл "Уянган" ХХК нь нэхэмжлэх, магадгүй нэхэмжлэхгүй байх зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл уг төлбөрийн маргааныг иргэний зээл гэж нэхэмжилсэнээр давхардал үүсгэх нөхцөл үүсгэнэ.

Иймд хуулийн этгээд хоорондын Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн маргаан шийдвэрлэгдээгүй байхад хувь иргэний хувиар зээлийн харилцаа гэж нэхэмжлэх хуулийн үндэслэл байхгүй юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийг харилцаа нь иргэд хоорондын зээлийн харилцаанаас тусдаа болохыг Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс дүгнэсэн. Уг лицензийг дундаа хамтран эзэмшиж байсан бөгөөд энэ нь анх "Уян ган" ХХК-ийн нэр худалдан авах төлбөрийг******* төлсөн, лицензийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, лицензийн төлбөрийг хамтран ээлжилж төлсөн баримт (2 дугаар хавтас 116 дугаар тал), иргэн******* нь Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн улс төрийн сонгуульт албан тушаал хашдагийн улмаас өөрийн нэр дээр лиценз эзэмшиж болохгүй тул найзынхаа компанийн нэр дээр хамтран эзэмшсэн тухай тайлбар (1 дүгээр хавтас 73, 92, 96 дугаар тал), иргэн ******* нь "Уян ган" компанийн эзэмшдэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 50 хувь нь иргэн*******ынх тул захиран зарцуулах эрхтэй болохыг тодорхойлж гарын үсэг зурж, тамга дарсан баталгаа гаргах тухай албан бичиг болон энэ талаарх *******ын шүүхэд өгсөн тайлбар, дундын лицензээ бусдад худалдах талаар харилцан тохиролцсон, хамтран худалдсан, лицензийг шилжүүлэхэд §******* нь тусалж төрийн байгууллагаас зохих баримтыг гаргуулж өгсөн талаарх гэрчийн мэдүүлгүүд, Худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар гэрээний төлбөрийн 50 хувийг******* авахаар бичгээр тохиролцож, улмаар худалдагч тал болох "Уулс заамар" ХХК-аас зарим төлбөрийг авсан (2 дугаар хавтас 117 дугаар тал, 3 дугаар хавтас 26 дахь хуудасны ар тал) зэрэг олон нотлох баримтаар тогтоогддог. Гэсэн хэдий ч энэхүү аж ахуйн нэгжийн Худапдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан тусдаа шийдэгдэх тул *******ын иргэний хувиар зээлийн гэрээний үүрэг гэж шаардсан нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй юм. Иргэн ******* нь Худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар иргэн******* төлбөр хүлээн авахаар тохиролцсон гэрээний зохицуулалтыг хүчин төгөлдөр бус, эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар маргаан үүсгээгүй болно. Мөн энэ мөнгөний зарим хэсгийг иргэн******* нь "Уулс заамар" ХХК-аас авсан байдаг бөгөөд иргэн *******оос аваагүй тул ******* нь иргэний хувиар нэхэмжлэх эрхгүй юм.*******ын Уулс заамар ХХК-иас авсан мөнгийг ******* Энхболдод зээлдүүлсэн байна гэж үзэх тохиолдолд "Уулс заамар" ХХК-ийн эрх ашиг " хөндөгдөх нөхцөл байдал үүсэж байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Мөн хариуцагч Д.Уранчимэгээс мөнгө гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй байхад ямарч үндэслэлгүйгээр 1,6 тэрбум төгрөг гаргуулахаар болсон нь хууль бус болсон. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт үнэлэгдэж, дүгнэгдэж, дурьдагдаагүй, тодорхойгүй байдаг.

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд тайлбар өгөхдөө нотлох баримтын ач холбогдолгүй, шаардлага хангахгүй баримтыг шүүхээс үнэлсэн тухай:

Нэхэмжлэгч тал Д.Уранчимэгийн "зээлийн тооцоолол" гэх баримтыг шүүхэд ирүүлсэн. Энэхүү баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хэн, хэзээ, хаана хийсэн, ямар учраас хийсэн, энэ маргаанд хамаатай эсэх, зөв тооцоо юу, Д.Уранчимэг үү, эсхүл өөр хүн үйлдсэн үү, мөн бол энэ тооцоонд ямар хамааралтай, буруу тооцоолол байсан бол хэрхэх, юунд ашиглахаар хийгдсэн гэх мэт маш тодорхойгүй баримтууд байдаг. Уг баримтууд талууд тохиролцсон хэлцлийн шинжийг агуулаагүй бөгөөд хэрэв тохиролцсон бол тооцоон дээр талууд зурж баталгаажуулах байсан (2 дугаар хавтсын 109-111, 137-147 дахь тал) Түүнчлэн гарын үсэггүй, тооцоолол гэх хуулбар баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Харин талуудын хооронд бичгээр хийгдэж, гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан зээлийн 2 гэрээ, өр барагдуулах тухай 2 удаагийн бичгээр хийгдэж, гарын үсэг зурж, хурууны хээ дарсан хэлцэл зэрэг нь зээлийн гэрээний харилцааг нотолж байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хуулийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй тухай:

Нэхэмжлэгч тал нь*******оос мөнгө зээлсэн зээлийн гэрээг ямар үндэслэлээр хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хуулийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр "хүчин төгөлдөр бус байх хэлцэл", "хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл"-ийн аль үндэслэлээр нэхэмжлэл гаргаснаа шүүх бүрэлдэхүүнд тайлбарлаж чадаагүй болно. Мөн нэхэмжлэгч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо өмнө яригдаагүй, хэрэгт авагдаагүй баримтууд дурдаж, олон төрлийн бүтээгдэхүүний нэр жагсаагаад түүнийгээ зээлээр авсан мэтээр шинэ үндэслэл гаргасан нь өмнө нь өгсөн "зээл нэмэгдсээр өндөр дүнтэй болсон" гэх тайлбартай нь зөрчилдөж байгаа болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Иргэн ******* нь шүүхэд анх 64 сая төгрөгийг хүү тооцсоор 1,2 тэрбум төгрөг болгосон гэсэн атлаа энэхүү тайлбараасаа буцаж 64 сая төгрөгийн төлбөр дууссан гэж мэдүүлсэн, мөн лиценз зарсан төлбөрийг хуваан авсан гэсэн атлаа шүүх хурал дээр лиценз зараагүй компанийн хувьцаагаа зарсан гэх тайлбарыг өгсөн, мөн Зээлийн гэрээнд хүчээр зуруулсан, хуурч мэхэлсэн, дарамталсан, хоосон цаасан дээр зуруулсан, өөрөө юун дээр зурж байгаагаа мэдэхгүй байсан зэрэг илэрхий зөрүүтэй тайлбар өгөхөөс гадна залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь түүний хувийн байдлыг бэлхнээ илэрхийлж байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч*******, Д.Уранчимэг нараас 1,600,000,000.00 төгрөг гаргуулах шаардлагыг ханган шийдвэрлэсэн хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох *******оос 1,770,000,000.00 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосоныг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зав тодорхойлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандаж “...Ц.Энхболдтой байгуулсан 2012-04-18-ны өдрийн 463, 2013-05-13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, ...эдгээр хоёр гэрээнд өгөөгүй мөнгийг өгсөн болгож бичиж оруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага, 2017-01-04-ний өдөр 2 185 000 000 төгрөг гаргуулах, 2020-07-10-ны өдөр 2,284,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг*******, Д.Уранчимэг нарт холбогдуулан гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн байна.

Хариуцагч******* 2017-06-13-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчтэй байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцуулах, *******оос 2,340,000,000 төгрөг шаардсан боловч ХХША-ны явцад 2020-06-25-ны өдөр 1,770,000,000 төгрөг болгож, шаардлагаа багасгаж нэхэмжилснийг ******* зөвшөөрөөгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* ...эдгээр зээлийн гэрээнд өгөөгүй мөнгийг өгсөн болгож бичсэн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох гэсэн нь хоёр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн үндэслэл гэж, хариуцагч******* хоёр зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох гэсэн нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарын үндэслэл гэж тус тус анхан шатны шүүхэд тайлбарлажээ.

Анхан шатны шүүх  ...хариуцагч*******, Д.Уранчимэг нарын *******оос итгэмжлэлээр олж авсан эрх буюу Х.Энхболдын байгуулсан “Уян ган” ХХК-ийг 2014 онд З.Батбаатар гэгчид худалдсан 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар А тал /*******/-ыг төлөөлж оролцох эрхийг *******оос*******од итгэмжилж байгаа тухай худалдах”худалдан авах гэрээний хавсралт бичгийг үнэлж, хариуцагч нарыг 1,600,000,000 төгрөгийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д нийцээгүй байна.

Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр, эсхүл бусдын зардлаар хөрөнгөжсөн бол буцаан төлөх ёстой гэсэн ерөнхий зарчимд суурилан үндэслэлгүй хөрөнгөжихийн эсрэг зохицуулалтын хүрээнд үүргийг ногдуулдаг.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг нь “хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн” болон “бусдын зардлаар, бусдын хөрөнгийг ашигласнаар хөрөнгөжсөн байх” гэсэн хоёр гол нөхцөлийн аль нэг нь энэ төрлийн үүрэг үүсэх үндэслэлийг бий болгодог.

“Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй” гэдэг нь хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу бус, эсхүл гэрээнд зааснаар зөвтгөх шалтгаан,тайлбарлах боломжгүй байгааг ойлгодог бол, “бусдын хөрөнгө, зардлаар хөрөнгөжсөн” гэдэг нь бусдад байх ёстой хөрөнгө, эсхүл бусад этгээдийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө, түүний үр шимийг ашигласан байх тухай ойлголт юм.

Хариуцагч******* “Уян ган” ХХК-ийн хувьцааг худалдсан мөнгөнөөс 1,600,000,000 төгрөгийг авснаа үгүйсгээгүй боловч “...*******той хамтран худалдаж авсан “Уян ган” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсантай холбоотойгоор *******оос авах авлагын асуудлын маргаан байдаг бөгөөд энэхүү мөнгө төгрөгийн асуудлыг ******* нь өөрөө надад мөнгө өгсөн гэж, мөн үүнийгээ зээлдүүлсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй...” гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэгч дээрх мөнгийг*******од зээлдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хэрэгт “Уян ган” ХХК-ийн “тодорхойлолт” гэсэн  2014-09-15-ны өдөр үйлдсэн  “...“Уян ган” ХХК-ийн эзэмшилд байдаг 12763 А лиценз бүхий Ашигт малтмал ашиглах орд газрын тусгай зөвшөөрлийн 50%-ийг Цэрэв овогтой Энхболд /Рег.№ НН70062773/ эзэмшдэг бөгөөд цаашид энэхүү тусгай зөвшөөрөлтэй орд газрын захиран зарцуулах эрхийг олгож байгааг тодорхойлов. Тодорхойлолт гаргасан “Уян ган” ХХК-ийн захирал ******* гэж  гарын үсгээ зурсан  баримтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар авагджээ. /хх-ийн 3-р хавтас 23-р тал/ Энэ баримт нь *******, З.Батбаатар нарын хооронд “Уян ган” ХХК-ийн эрхийг шилжүүлж, худалдахаас өмнө үйлдэгдсэн, мөн худалдах-худалдан авах гэрээний хавсралтад  З.Батбаатараас төлбөрийг*******ыг хүлээн авахыг ******* зөвшөөрсөн зэргээс үзэхэд хариуцагчийг 1,600,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хуульд заасан үндэслэлгүй болно. Түүнчлэн энэ нь зохигчдын хооронд хариу үүргийн шинжтэй зээлийн болон бусад  гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлийг мөн нотлохгүй байна.

Нэхэмжлэгч нь*******той байгуулсан 2012, 2013 оны  хоёр удаагийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагчид 684,000 төгрөгийг зээлдүүлсэн тухай шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “ Зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотолж чадаагүй, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Зохигчдын хооронд 2012, 2013 онд байгуулсан дээрх хоёр удаагийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамааран шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоож, эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх боломжтой боловч ийнхүү үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Зохигчдын хооронд 2005 онд үүссэн зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсныг талууд шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй байна.

Хариуцагч*******ын *******оос сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 1,770,000,000 төгрөгийн шаардлагын талаар анхан шатны шүүх “...талуудын хооронд 2012 оны 463, 2013 оны 808 тоот зээлийн гэрээ, мөн 2014 оны өр барагдуулах тохиролцооны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд    шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй...гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. дэх зохицуулалтын дагуу хийсэн эрх зүйн дүгнэлт нь хэргийн баримтад үндэслэгджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “ Зохигч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Ц.Энхболд нь *******той байгуулсан 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг *******ын өмчлөлд шилжүүлэх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасан гол буюу үндсэн үүргээ Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д заасны дагуу гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч *******оос хариу үүрэг болох зээл, хүү  төлөхийг шаардах эрх үүсэхгүй.

Харин 2013 оны 808 тоот зээлийн гэрээгээр мөнгө өгөөгүй, өмнөх 2012 онд зээлдүүлсэн мөнгөө хүү, алданги тооцож бичсэн болохыг хариуцагч шүүхэд тайлбарласан байна.

Дээр дурдсан үндэслэлээр *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим үндэслэл буюу үндсэн нэхэмжлэлтэй холбоотой үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэг хэлбэр, бүтэц, агуулгын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-т заасан шаардлагыг хангаагүй байгааг тэмдэглэж байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 151/ШШ2020/01088 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “ Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 282.1-д зааснаар*******той байгуулсан 2012 оны 463, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч*******, Д.Уранчимэг нараас 2,284,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, *******оос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн “...олгож...” гэснийг “...олгосугай...” гэж, мөн заалтын “хариуцагч*******, Д.Уранчимэг нараас тэмдэгтийн хураамж 8,157,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 008 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАА

           

                          ШҮҮГЧИД                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР