Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01318

 

 

 

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01318

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.АзБ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 тоот хаягт оршин суух, И ургийн овогтой Хын Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, давхар хаягт байрлах, Өмгөөллийн Э ХХН /РД: /,

  Хамтран хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж-16, Ардчиллын өргөө 6 давхар хаягт байрлах, Өмгөөллийн С ХХН /РД: / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ногдол ашиг 288,908,158 төгрөг гаргуулах, Өмгөөллийн Э ХХН, Өмгөөллийн С ХХН нарын нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээлэл /үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг/-ийг гаргуулах, Өмгөөллийн Э ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээл 47,000,000 төгрөг, алданги 4,700,000 төгрөг, ногдол ашигт шилжүүлсэн 38,500,522 төгрөг, компьютерийн үнэ 2,062,868 төгрөг нийт 92,263,390 төгрөг, ажлын мэдээлэл, бичиг баримтыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, С.Х

Хариуцагч Өмгөөллийн Э ХХН-ийн өмгөөлөгч С.Э

Хариуцагч Өмгөөлллийн С ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Өмгөөллийн Э ХХН, Өмгөөлллийн С ХХН-д холбогдуулан 288,908,158 төгрөг гаргуулах, Өмгөөллийн Э ХХН, Өмгөөллийн С ХХН нарын нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээлэл /үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг/-ийг гаргуулах, Өмгөөллийн Э ХХН-ийн 2020 оны 01

дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

1.Нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Өмгөөллийн Э ХХН-ийг хамтран үүсгэн байгуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэрлэж, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талууд харилцан тохиролцож нөхөрлөлийн гишүүдийн эзэмших хувийг тогтоосон. Анх үүсгэн байгуулагдах үед Б.Б 66,25 хувь, Н.Т 7,5 хувь, Х.Б 7,5 хувь, Э.Э 11,25 хувь, Э.Ч 7,5 хувийг тус тус эзэмшиж нийт 20,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дүрмийн санг бүрдүүлэхэд Х.Б болон гэр бүлийн гишүүн Э.Э бид тус бүртээ өөрт ногдох хувиа, хувь тэнцүүлэн дүрмийн сангийн төлбөрөө Х.Б 1,500,000 төгрөг, Э.Э 2,250,000 төгрөг тус тус төлсөн. Нөхөрлөлийн гишүүн Э.Ч үйл ажиллагаа эхлээд удаагүй байх хугацаанд өөрийн оруулсан хөрөнгө оруулалт 1,500,000 төгрөгийг буцаан татаж, нөхөрлөлөөс гарсан. 2014 оны 07 дугаар сард Э.Э шүүгчээр томилогдож ажиллах болсонтой холбоотой мөн нөхөрлөлөөс гарсан ба түүний эзэмшлийн хувийн 7,5 хувийг миний бие шилжүүлэн авч, Б.Б 4 хувийг өөртөө шилжүүлэн авсан. Ингээд 2014 оны 07 дугаар сараас эхлэн миний эзэмшил хувь 15 хувь болсон. 2014 оноос хойш нөхөрлөлийн хувь эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хувь нийлүүлэгчийн тоо 3 нэмэгдэж, нийт гишүүдийн тоо 6 болсон. Ийнхүү гишүүдийн тоо нэмэгдэхэд Х.Б миний эзэмшил хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, Б.Б нь өөрийн эзэмшил хувиас нэмэгдэж орсон нөхөрлөлийн гишүүдэд тодорхой хувийг эзэмшүүлсэн. Б.Б ахын хувьд залуучууд бидэнтэй нөхөрлөлийг анх үүсгэн байгуулахдаа, өөрийн хуримтлуулсан туршлага, үйлчлүүлэгч гээд олон зүйлээр давуу байсан тул анхнаасаа ийнхүү өндөр хувийг эзэмшихээр харилцан тохиролцсон. Бидний хувьд нөхөрлөл ашигтай ажилласан үед эзэмшиж байгаа хувь, оролцоондоо тулгуурлан ашиг хуваарилах зарчмыг анх үүсгэн байгуулахдаа тохиролцсон. Тиймээс ч миний авч байсан цалин хөлс бусад нөхөрлөлтэй харьцуулахад харьцангуй бага, тогтмол байдаг байсан. 2013 оны 11 сараас 2016 оны 12 сар хүртэл хугацаанд цалин /сар бүр, гар дээр/ 2,000,000 төгрөг, 2017 оны 01 сараас 2019 оны 4 сар хүртэл хугацаанд 2,500,000 төгрөг, 2019 оны 04 сараас 3,000,000 төгрөг. Өөрөөр хэлбэл илүү цаг, амралтын өдөр, ажилласан хэргээс урамшуулал гэх мэт ямар нэгэн нэмэгдэл цалин хөлс тооцон олгож байгаагүй ба 2014 оны 12 дугаар сард оны шилдэг ажилтан гэж нэг удаа нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр шагнуулж байсан. Хэрэв ашиг авдаггүй, зөвхөн цалин авахаар тохирсон бол ийм бага цалингаар ажиллахгүй байсан. Нөхөрлөлийн гишүүний хувиар ямар нэгэн ногдол ашиг авч байгаагүй бөгөөд энэ талаар Б.Б ахаас 2015 оноос эхлэн тодруулахад нөхөрлөлийн эдийн засаг хүнд байна, заримдаа цалингаа тавьж чадахгүй байгаа, боломж гарахаар залуучуудаа дэмжинэ гэх мэтээр байнга л янз бүрийн бэрхшээл хэлдэг байсан. Би түүнийг ах хүнийх нь хувьд, бас нөхөрлөлийн гол хувь эзэмшигчийн нь хувьд хүндэтгэн итгэж, заримдаа үйл ажиллагаа доголдох, орлого тасалдах асуудал үүсдэг гэдэгт нь итгэж явсан. Б.Б ахтай санхүүгийн асуудал ярихад 2015-2016 онд надад байр өгнө гэж амлаад хэд хэдэн байр үзүүлж, нэг байранд нь хэсэг хугацаанд амьдарсан. Гэтэл нэг өдөр Б.Б ах дуудаад байр өгөх бүтэхгүй боллоо та нар зээлээр байраа авчих, нөхөрлөлөөс байрны зээлийг нь цувуулаад ч шийдэж өгнө гэж хэлж байсан ч сүүлдээ аль аль нь худлаа болсон. Б.Б ах бид бүхэнд ийнхүү амлалт өгдөг ч тэр нь бүтэж байгаагүйг нөхөрлөлд ажиллаж буй хүмүүс гэрчилнэ. Гэвч ийм байдлаар хэдэн жил өнгөрч асуудал шийдэгдэхгүй, Б.Б ах нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусад гишүүддээ нөхөрлөлийн санхүү болон үйл ажиллагааны тайланг нэг ч удаа танилцуулж байгаагүй. Ийм учир миний зүгээс нөхөрлөлийн гишүүн Б.Б, Н.Т нарт цахимаар захидал бичиж, нөхөрлөл ашигтай ажиллаж байгаа эсэх, хэрэв ашиггүй ажиллаж байгаа бол уг хүндрэлийг хэрхэн даван туулах талаар нөхөрлөлийн гишүүдэд танилцуулах талаар 2017 оноос эхлэн бичиж байсан. Манай нөхөрлөлийн хувьд үйлчлүүлэгчид төдийгүй бусад хуульчдын дунд нэр хүндтэй, ажил үүргээ нэр төртэй биелүүлэхийг дор бүрнээ хичээн ажилладаг байсан тул дотоод үл ойлголцол, асуудлыг тэр бүр нээлттэй шийдвэрлэхгүй, аргацаах байдлаар өнгөрөөж ирсэн. Миний хувьд залуу хүн санхүүгийн олон асуудал байсан хэдий ч аль болох цалингаараа болгоод, нөхөрлөл боломжтой үедээ ашиг хуваарилах тухай ярилцах байх гэж хүлээж байсан. Дээр дурдсаны дагуу байрны асуудлаа шийдэхээр зээл авахаар Б.Б ахаас нэг удаа 47,000,000 төгрөгийг 2016 онд буцалтгүй тусламж гэж өгснийг намайг сайн ажиллаж байгаа гэж тусалсан эсхүл ногдол ашгийг өгч байна уу" гэж бодож, Б.Б ахад баярлаж байсан. Манай Баянзүрх дүүргийн байрыг нөхөрлөлийн гишүүн Б.Н гийн урьдчилгааг нөхөрлөлөөс төлж, түүнд шилжүүлсэн ба намайг шинээр байр авахад 47 сая төгрөг өгсөнд одоо ч баяртай байдаг. Гэвч миний бие нөхөрлөлөөс гарах шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 10-нд гаргаж энэ талаар Б.Б ахад хэлэхэд олон ойлгомжгүй, тодорхойгүй байсан зүйлүүд тодорхой болж эхэлсэн. Б.Б ах тухайн үед намайг ажлаас гарах тухай ярихад надад 2016 онд өгсөн төлбөр нь зээл байсан гэж мэдэгдсэн. Улмаар би өнгөрсөн хугацааны нөхөрлөлийн санхүүгийн тайлан, баримт бичигтэй танилцах, ногдол ашиг болон оруулсан хөрөнгийг хэрхэн хуваарилах асуудлыг нөхөрлөлийн гишүүдэд 2019 оны 12 сарын 15-нд мэдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нөхөрлөлийн 6 гишүүнд санхүүгийн тайланг танилцуулан, ногдол ашиг хуваарилах эсэх тухай хурал болсон. Тус хурлаар манай нөхөрлөл 2014 оноос хойш дараах байдлаар жил бүр ашигтай ажиллаж байсан талаар танилцуулсан. 2014 онд цэвэр цэвэр ашиг /татварын дараах/ 117,196,830 төгрөг, 2015 онд 558,485,790 төгрөг, 2016 онд 1,127,812,526, 2017 онд 272,831,776 төгрөг, 2018 онд 322,271,467 төгрөг, нийт 2,398,598,389 төгрөг. Нөхөрлөлийн ашгаас Б.Б жил бүр дараах байдлаар өөртөө ашиг хуваарилан авч байсныг мөн танилцуулсан. 2014 онд цэвэр ашиг 117,196,830 төгрөг, 2015 онд цэвэр ашиг 558,485,790 төгрөг, Б.Бын өөртөө авсан ашиг 101,295,500 төгрөг, 2016 онд цэвэр ашиг 1,127,812,526 төгрөг, Б.Бын өөртөө авсан ашиг 101,537,900 төгрөг, 2017 онд цэвэр ашиг 272,831,776 төгрөг, Б.Бын өөртөө авсан ашиг 97,727,700 төгрөг, 2018 онд цэвэр ашиг 322,271,467 төгрөг, Б.Бын өөртөө авсан ашиг 65,660,500 төгрөг, нийт цэвэр ашиг 2,398,598,389 төгрөг, Б.Б ахын өөртөө авсан ашиг 366,221,600 төгрөг, үлдсэн цэвэр ашиг 2,032,378,389 төгрөг. Энэ бүхнийг мэдээд маш их гайхаж, гомдсон. Байнга л алдагдалтай, хэцүү байна гэдэг байсан атлаа ашигтай ажиллаад, тэр ч байтугай нөхөрлөлийн ашиг хуваарилаагүй атлаа бусад гишүүддээ огт мэдэгдэлгүй, зөвхөн өөртөө ашиг хуваарилан авч байсан нь ил болсон. Нөхөрлөлийн 2020 оны 1 сарын 3-ны хурал дээр надад олгох ногдол ашгийн тооцоог хийхдээ 2 хувилбараар тооцон, дэндүү инээдтэй аргаар бодож, сүүлдээ би өрөнд орох тооцоо гаргаж надад танилцуулсан. Дээрх санхүүгийн доромжилсон тооцоог хараад асуудлаа хурдан дуусгахын тулд буулт хийж, 2020 оны 1 сарын 03-ны өдөр болсон Нөхөрлөлийн хурал дээр нөхөрлөлийн гишүүдэд дараах саналыг тавьсан. Хамгийн өндөр ашигтай жил буюу 2016 оны хуримтлагдсан 1,127,812,526 төгрөгийн ашгийг Б.Б ах хуваахгүй, оруулахгүй гэсэн тул тэрхүү ашгаас авахгүй байх. Тус ашигтай ажилласан жил нь МCS ХХК-ийн иргэний хэргийн шүүх дээрх 35 тэрбум төгрөгийн маргаан, эрүүгийн хэргийн 11 тэрбумын хэрэг бөгөөд Б.Б ах МСS ХХК-ийн тэрхүү орлогыг өөртөө хамаатай гэж үзсэн. Гэхдээ миний бие тус 2 хэргийн шүүхийн маргаан дээр бүрэн ажиллаж, амжилттай шийдэгдсэн ба Б.Б ах биечлэн оролцоогүй. Гэвч үүнийг Б.Б ах өөрийн ажил гэж үзэж байгаа бол авахгүй татгалзая гэсэн. 2014-2015, 2017-2018 оны 4 жилийн хуримтлагдсан ашиг 1,270,785,863 төгрөгийн 15 хувь болох 190, 617,879 төгрөгийг надад хуваарилахыг хүсч, түүнээс надад байрны урьдчилгаанд өгсөн 47 сая төгрөгийг хасаад 143,617,879 төгрөгийг боломжит хугацаанд хувааж төлөх гэсэн санал тавьсан. Гэвч Б.Б ахын зүгээс бодит байдал дээр бидэнд ийм хэмжээний мөнгө байхгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Мөн тухайн үед хуримтлагдсан мөнгөөрөө нөхөрлөлд машин, комьпютер зэрэг эд хөрөнгө аваад дууссан гэх тайлбарыг хэлсэн. Гэвч нягтлан бодогчийн зүгээс эдгээр хөрөнгө нь манай нөхөрлөлийн хөрөнгө гэж бүртгэгдээд, дээрээс нь элэгдэл тооцоод бид зардлаа бууруулаад явдаг гэсэн тайлбарыг мөн хэлсэн. Тэгэхээр миний хувьд энэ нөхөрлөлөөс гарахад ямар нэгэн хөрөнгийг хуваарилахгүй тул өөрийн ногдол ашгаа мөнгөн хэлбэрээр авах, улмаар уг асуудлыг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсээд би хурлаас гарсан. Тус 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хурлаас хойш би Б.Б ахтай уулзах санал тавьж, асуудлыг шүүхийн шатанд очилгүйгээр эв зүйгээр ярилцах саналыг цахим захидал бичиж хүсэлт гаргасан. Гэвч надад ногдол ашигтай холбоотой янз бүрийн шийдвэр гаргасан талаар нөхөрлөлөөс захидал ирсэн. 2020 оны 1 дүгээр сарын 10-нд ирсэн захидалд надад өгөх ногдол ашгийг 70 сая төгрөгөөр тооцон түүнээс надад зээлсэн гэх 47 сая төгрөгийг хасаад 23 сая төгрөг өгөхөөр болсон тухай мэдэгдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 15-нд гаргасан дээрх шийдвэртээ өөрчлөлт оруулж надад өгөх ногдол ашийг 100 сая төгрөгөөр тооцон өгөхөөр болсон гэж мөн мэдэгдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 27-нд мөн л дахин өөр шийдвэр гаргаж ногдол ашгийг 70,881,600 төгрөг гэж надад танилцуулсан. Миний хувьд энэ бүхнийг уулзаж ярилцах, уулзахгүй бол өөрийн тайлбар хүсэлтээ цахим шуудангаар илэрхийлсэн боловч хүлээн аваагүй. Би ч дахин буулт хийх хүсэлгүй тухайгаа мэдэгдсэн. Үл ойлголцол шийдэгдэлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Надад 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлтэй танилцуулахад тус шийвэрийн 6 дугаар хэсэгт Б.Бын авсан ногдол ашигтай хувь тэнцүүлэн тооцож 70,881,600 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг ногдол ашгийг 4 дүгээр сарын 1-ний өдөр багтаан олгох тухай заасан байсан. Надад хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 70,881,600 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр 2019 оны ногдол ашгийг тооцон 13,737,260 төгрөг тус тус олгосон. Намайг ажлаас гарахад ямар нэгэн эд хөрөнгө хуваарилан өгөөгүй, хэрэглэж байсан утасны дугаар, нөүтбүүк гээд ажлаас өгч 6 жил ашигласан 2 хөрөнгөө буцаан шаардсан. Утасны дугаарыг өгсөн ба одоогоор шинээр орсон ажлаас комьпютер өгөх хүртэл түр хэрэглэж байя гээд нөүтбүүкийг гуйн хэрэглэж байгаа. Үүнийг дурдаж байгаа учир нь хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө авдаг гэдэг боловч тэр нь нөхөрлөлийн гишүүн нэртэй боловч ажиллаж байгаа бидэнд ямар ч хамааралгүй гагцхүү Б.Б ахын л хөрөнгө болж үлддэг. Тиймээс миний бие 2014-2018 оны хугацаанд ажиллах үед хуримтлагдсан цэвэр ашгаас өөрт ногдох буюу 15 хувьд ногдох ашгийг дараах байдлаар тооцон нэхэмжилж байна. 2014-2018 оны нийт цэвэр ашиг 2,398,598,389 төгрөг *15%= 359,789,758 төгрөг, 359,789,758 төгрөг - 70,881,600 төгрөг (4.1-нд авсан НА)=288,908,158 төгрөг, 288.908.158 төгрөг - 47,000,000 (байрны урьдчилгаанд авсан) = 241.908.158 төгрөг. Иймд Өмгөөллийн Э ХХН-өөс ногдол ашиг 241,908,158 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2018 оны 12 дугаар сард болсон уулзалт, хурал дээр Б.Б өмгөөлөгчийн зүгээс нөхөрлөлийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа 2016 онд олгосон тусламж 47,000,000 төгрөгийг хожим маргасан үедээ зээл байсан гэж надад төлөх төлбөрөөс хасуулахаар шаардсан саналыг би зөвшөөрсөн. Шалтгаан нь Э ХХН-ийн гишүүн /партнер/-ий хувьд бусад гишүүдийн нэгэн адил шударгаар хөдөлмөрлөсний үр дүнд бий болж хуримтлагдсан ашиг, уг ашгаас нөхөрлөлийн гэрээ, дүрмийн дагуу надад олгогдвол зохих ногдол ашгаа шударгаар тооцуулан нэхэмжлэн авахыг хүссэн ба Б.Б амлалтаасаа буцсан учир илүү зүйл авахыг хүсээгүй. Э ХХН болон Б.Бын зүгээс эвтэй, хамтран ажиллаж байхдаа амласан амлалт, итгэлцлээ үгүйсгэн хожим шүүхийн маргаан эхэлсэн үед ямарч асуудлыг юу ч гэж тайлбарлаж болно гэх байдлаар хандаж байгаа зүй бус хандлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Нөхөрлөлийн гишүүний хувьд би ногдол ашиг, санхүүгийн нэмэлт хуваарилалтын талаархи саналыг надад санхүүгийн нэмэлт хэрэгцээ бий болсонтой уялдуулан нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Б.Бт эвтэй, хамтран ажиллаж байхдаа тусламж олгохыг хүссэн. Энэ асуудлыг бид ярилцан Б.Б аман шийдвэрээрээ 47,000,000 төгрөг надад олгож, тусламж гэдгийг тодотгосон баримтыг банкинд үйлдэж өгсөн. Надад олгосон тусламжаа хариуцагч зээл мэтээр тайлбарлан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир дээр өгүүлснээр 47,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлээгүй, хариуцагч нарын надад төлбөл зохих төлбөрөөс хасч тооцсон нь шударга ёсонд нийцэхгүй гэж ойлгож байна. Иймд нөхөрлөл, түүнийг төлөөлж Б.Бын 2016 онд надад 47,000,000 төгрөгийн тусламж олгохоор шийдсэн хүсэл зориг нь хожим талууд маргасан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр учир нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 47,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч нараас нийт 288,908,158 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, ... тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, мөн алдагдлыг энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан тус тус шийдвэрлэж хуваарилна хэмээн заасан байдаг. Нэхэмжлэгч миний бие Өмгөөллийн Э ХХН-с гарах хүсэлтээ бие даан гаргаж 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаар Өмгөөллийн Э ХХН-ийн Бүх гишүүдийн ээлжит бус хурлаар нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Ийнхүү гишүүнээс чөлөөлөхдөө нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн нийт мэдээллээс миний эзэмшиж буй 15 хувьд нийцэх үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргаж өгөөгүй. Нөхөрлөлөөс гишүүн гарахад тухайн гишүүнд хэдэн үйлчлүүлэгч ногдохыг гишүүний эзэмшиж байгаа хувь, нийт үйлчлүүлэгчийн тоотой харьцуулан гаргах боломжтой. (Жишээ нь: Э ХХК 100 үйлчлүүлэгчтэй гэж үзвэл надад 15 үйлчлүүлэгч ногдоно) Нөхөрлөл энэ ажиллагааг явуулаагүй, шийдвэрлээгүй учир өөрт ногдох үйлчлүүлэгчийн мэдээллээ хуваарилан гаргуулахын тулд 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хариуцагчийн үйлчлүүлэгч байсан, одоо үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хариуцагч нараас гаргуулж, тухайн үйлчлүүлэгч нараас миний үйлчлүүлэгч байхыг зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг дээрх хийсвэр жишээгээр тооцон хариуцагч Э ХХН, С ХХН нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нэхэмжлэлээс зайлсхийх, төлбөр төлөхгүй байх, хариуцагч нөхөрлөлийг төлбөрийн чадваргүй болгох зорилгоор С ХХН-ийг шинээр байгуулжээ. Хариуцагч Өмгөөллийн Э ХХН нь үйлчлүүлэгчидтэйгээ байгуулсан хууль зүйн үйлчилгээний гэрээгээ С ХХНтэй шинэчлэн байгуулахыг, улмаар үйлчлүүлэгч нараас авлага, үйлчилгээний хөлсөө шинэ нөхөрлөлөөр хүлээн авах санал, мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүргүүлж, мөн ажилтнуудаа шинэ нөхөрлөл рүү шилжүүлэн ажиллуулах алхмыг хийж байна. Миний бие тус нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн зөвлөх үйлчилгээ авч байгаа Хөгжлийн шийдэл ТББ-д ажиллаж байгаа тул ийнхүү үйлчлүүлэгч нарт явуулсан мэдэгдэл нь мөн миний ажлын цахим шууданд ирсэн. Тиймээс шинээр байгуулсан С ХХН нь хариуцагч Өмгөөллийн Э ХХН-ийн бүх үйлчлүүлэгчийг өөртөө шилжүүлэн авч, төлбөр тооцооны харилцаа нь шинээр үүсгэн байгуулагдсан нөхөрлөлийн данс, нэрээр явагдах болсон нь илэрхий боллоо. Шинээр байгуулагдсан С ХХН нь тус нөхөрлөлөөс үл хамааран шинээр байгуулагдаж буй хуулийн фирм бус, миний нэхэмжлэл болон төлбөр төлөхөөс зайлсхийж дээрх арга, ажиллагаа явуулахын тулд тус хуулийн фирмийг байгуулсан, хариуцагчийн бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагааны үргэлжлэл гэж үзэн хамтран хариуцагчаар татаж байна. Иймд Өмгөөллийн Э ХХН, С ХХН нарын нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс миний нөхөрлөлд эзэмшиж байсан 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээлэл /үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээ/-ийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Өмгөөллийн Э ХХН нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Х.Бын ногдол ашиг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөллийн үйл ажиллагааг өмгөөлөлийн эрхтэй хуульчид нөхөрлөл байгуулан явуулах хуулийн заалтад нийцэх зорилгоор Х.Б, нөхөр Э.Э нар өөрсдийн Легал вэй компанийг татан буулгаж нэгдэх санал гаргаснаар 2013 оны 10 дугаар сард өмгөөллийн нөхөрлөл болгон бүртгүүлэхээр шийдсэн билээ. ЭЗЭЗЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Бын хуульчийн мэргэжлийн болон өмгөөллийн үйл ажиллагаа 13 жил явуулсан туршлага, ажил хэргийн нэр хүндэд тулгуурлан, түүний компанийн худалдан авсан байр, оффисын тавилга, тоног төхөөрөмж, эдийн болон мөнгөн хөрөнгөнд үндэслэн Б.Б 70 хувийн хувь эзэмшихээр бусад гишүүд 30 хувийг эзэмшихээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр Х.Б нь нөхөрлөлд 1,5 сая төгрөгийн хөрөнгө оруулж, 2014 оны 7 дугаар сард 1,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Э.Э ээс бэлгэнд авч, нийтдээ 3 сая төгрөгийн 15 хувь эзэмшигч болсон юм. Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг гишүүн Б.Ч тусдаа нөхөрлөл байгуулахаар гарсан учир 2013.12.13-ны өдөр, гишүүн Э.Э шүүгчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн тул 2014.07.07-ны өдөр, Нөхөрлөлийн албан ёсны хаяг өөрчлөгдсөн учир 2014.12.05-ны өдөр тус тус шинэчлэн баталж улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байв. Дээр дурдсан нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн, эзэмших хувь болон хаягт орсон өөрчлөлтөөс бусад байдлаар анхны Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний Нөхөрлөлд гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх, гишүүний эрх, үүрэг, бүх гишүүдийн хурал, гүйцэтгэх удирдлага, ашиг алдагдал хуваарилах зарчим, хөдөлмөрийн харилцааны зохицуулалт, нууц хадгалалт, гэрээний үүргийг зөрчих, бусад заалт гэсэн үндсэн хэсгүүдэд нэмэлт өөрчлөлт ороогүй юм. Х.Бын нэхэмжлэлийн шаардлага нь тус нөхөрлөлийн 2014-2018 оны үйл ажиллагааны ногдол ашиг авах цаг хугацаагаар хязгаарлагдаж байгаа тул манай нөхөрлөлийн дээр дурдсан 4 удаагийн Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний заалтууд хамаарч байна. Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар Б.Быг сонгож, нөхөрлөлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар гишүүд хөдөлмөрийн гэрээ байгуулан, нөхөрлөлийн дотоод журмын дагуу бүтэц зохион байгуулалтанд нийцүүлэн тогтоосон цалин хөлсний жишгээр ажиллаж байсан болно. Нөхөрлөл нь Хөдөлмөрийн гэрээний дагуу гишүүд болон бусад хуульч, ажилчдын цалин хөлсийг тогтоосон цаг хугацаанд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулан, нөхөрлөлийн өмч болох утас, компьютерыг ажил албаны хэрэгцээнд нь зориулан олгож, хуульч, эрх зүйч нарын цалин хангамж, нийгмийн асуудалд аль болох дэмжлэг үзүүлж, хуулийн номын сан байгуулан ажлын тав тухтай таатай орчинг бүрдүүлсэн. Эдгээр нь ганц Б.Бын өмч хөрөнгө болж үлдэнэ гэдэг нь бас л боломжгүй зүйл бөгөөд одоогийн болон ирээдүйн олон хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нарын ажил амьдралын баталгаа болж үлдэх билээ. Нөхөрлөлийн үйл ажиллагааны алсын хараа, эрхэм зорилго бол дэлхийн түвшинд хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх хуульчдын баг бүрдүүлэх явдал бөгөөд энэ томъёлолоор бид хэдхэн гишүүн үйл ажиллагааны орлогыг хуваан хүртэх бус, харин нөхөрлөлийн бүх хүмүүст нийтээрээ хүртээмжтэй ажлын байрны орчин нөхцөл бүрдүүлэх, ажлын цар хүрээг нэмэх, хуульчдын бие хүний өсөх дэвших боловсролд дэмжлэг үзүүлэхэд анхаарч хичээл зүтгэл гаргаж байсан нь 2017 онд Монгол Улсын шилдэг нөхөрлөлөөр шалгарч, 2016-2019 онуудын шилдэг татвар төлөгч байгууллага болж бусад хуульчдад болон өмгөөллийн нөхөрлөлүүдэд үлгэр жишээ болж бахархал төрүүлж байсан билээ. Иймд хэний ч албадлага, ятгалагаар бус өөрсдийн хүсэл зоригоор Нөхөрлөлийн гэрээнд зааснаар Х.Б нь нөхөрлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, нөхөрлөлийн бусад хуульч, эрх зүйч нараас харьцангүй өндөр, тодорхой цаг хугацаанд нэмэгдэж байсан цалин хөлс авч байсан байхад үүнийгээ бага цалин гэж үзэж ажиллахгүй байх байсан тухай нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй юм. Ногдол ашиг авах тухай шаардлагын тухайд: Нөхөрлөлийн ажлын байр нэмэгдэж 30 шахам эрх зүйч хуульч нар ажиллах болсноор 2014 оноос оффисын шинэ байранд нүүж, засвар тохижилт, тавилга, ширээ сандал, компьютер цахим харилцааны иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авсан болон ажилчдын цалин хөлс, бусад хангамж, гадаад дотоод томилолт, сургалт, хуульчдын форум зэрэг аж ахуйн болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх олон төрлийн ажилд нөхөрлөлийн үйл ажиллагааны орлогын ихэнх хэсэг зарцуулагдаж жилийн эцсийн тайлан балансад өндөр ашиг орлоготой мэт харагдавч касс болон дансанд бэлэн мөнгөний хуримтлал бага байсан. Үйл ажиллагааны зардал өсч, эдийн засгийн хямрал тохиолдсон цаг үеийн байдлаас нөхөрлөлийн ажилчдын цалин хөлс тавих цаг хугацаа хойшлогдоход хүрч байсны улмаас гүйцэтгэх захирал Б.Б нөхөрлөлийн нэр дээр төдийгүй өөрөө хувийн зээл авах хүндрэл хүртэл үүсч байсан билээ. Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Б.Б өөрөө өөртөө нууцаар ногдол ашиг хуваарилан бусад гишүүдэд мэдэгдэлгүй дан ганцаар шийдвэр гарган их хэмжээний ногдол ашиг авсан гэх нэхэмжлэлд бичсэн шиг үйл баримт бодит амьдралд санхүүгийн баримт бүрдүүлэх шаардлагаар бэлэн мөнгөний зардалд бичигдсэн утгаар тодорхойлогдсон гэдгийг Х.Б сайн мэдэж байсан. Өөрөөр хэлбэл нөхөрлөлд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд зүйлс, ажилчдын сургалт томилолт, шагнал урамшууллын мөнгийг санхүүгээс бэлнээр гаргах тохиолдолд Б.Бт ногдол ашгийн урьдчилгаа гэх утгаар, дараа тооцоо хийх зорилгоор баримт бүрдүүлж байсан нь ийм ойлголт өгөхөд хүргэсэн байна. Нөхөрлөлийн гэрээний 5.2, 5.4-д заасан гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлэхэд яаралтай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ийнхүү санхүүгийн баримтыг бүрдүүлсэн гэх тайлбарыг бүх гишүүдийн хуралд Б.Б хийснийг нөхөрлөлийн хуульч ажилчдын тансаг хэрэглээ тавлаг орчинд хамт ажиллаж нэг зорилгын төлөө явж байсныхаа хувьд нэхэмжлэгч ойлгоогүй гэх үндэслэл байхгүй билээ. Нөхөрлөлийн санхүүгийн нөхцөл байдал хүнд хэцүү байсан нь худал биш бодит байсан бөгөөд гишүүн Х.Б ахыг ганцаараа энэ бүх ачаа үүрч байгаад санаа зовж байна гэж хүртэл хэлж ярьж байсан билээ. Нөхөрлөлийн гишүүдийн хуралд танилцуулсан орлогын дэлгэрэнгүй тайланд тухайн жилийн авах ёстой гэж үзсэн авлага орж бүртгэгдсэн нь их дүнтэй ашиг, мөнгөний дүн болж харагдаж байгааг албан ёсны санхүүгийн тайланд татварын болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийн үлдэгдэл өр болон нөхөрлөлийн дансанд болон касст бэлэн мөнгөний үлдэгдэл тусгагдсан байдлаар бодит бус гэдгийг нотлох болно. Нэхэмжлэлийн шаардлага санхүүгийн бүрэн бус, гагцхүү орлогын дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно гэж заажээ. Нөхөрлөлийн гэрээний Долдугаар зүйлд Ашиг алдагдал хуваарилах зарчмыг 7.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон. Үүнд Ашгийг нөхөрлөлийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан бөгөөд манай нөхөрлөлийн гэрээнд хуулиас өөрөөр заагаагүй учир ашгийг тухайн жилд хуваарилж байх хуульд заасан журмыг мөрдөх ёстой. Ногдол ашиг хуваарилах асуудал нь нөхөрлөлийн гэрээнд зааснаар бүх гишүүдийн хуралд хамаарах асуудал бөгөөд нөхөрлөлийн хувь эзэмшигч 3 гишүүний нэг байсан Х.Б ногдол ашиг хуваарилах шаардлага 2014-2018 оны аль ч санхүүгийн жилд гаргаж байгаагүй учир 5 жилийн өссөн дүнгээр бүрэн бүтнээр нөхөн тооцуулан авах нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй болно. Түүний 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүнээс гарах тухай бичгээр гаргасан өргөдөлд ногдол ашиг авах хүсэлт анх удаа гарсан учир ногдол ашгийг Б.Бт ногдол ашгийн урьдчилгаа гэж олгогдсон мөнгөн дүнд Х.Бын 15 хувьд хувь тэнцүүлэн тооцож, 70,881,600 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон болно. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн 2014, 2015 оны цэвэр ашгийн үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцож дахин нэмж 241,908,158 төгрөг авах нэхэмжлэл гаргасныг, түүнд ажилласан бүх жилийн ашиг болгож олгосон 70,881,600 төгрөгийн дүнд дээрх хоёр жилийн нэхэмжлэх эрхгүй болсон ашиг орж, илүү олгогдсон байхаар байхад нэхэмжлэлийг хангах, хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Нөхөрлөлийн санхүүгийн нөхцөл байдал бэлэн мөнгө хуваарилах боломжгүй байсан учир ашиг хуваарилах шийдвэр гаргаж байгаагүй, гишүүд ч ашиг авах шаардлага гаргаж байгаагүй бөгөөд Монгол Улс хуультай, Иргэний хуульд хэн хүссэн нь дур зоргоороо хэн нэгнээс хугацаагүй нэхэмжлэл шаардлага гаргахыг хязгаарласан байдаг атал Х.Б нь ажлаас гарах үедээ тус нөхөрлөлд ажиллсан 6 жилийн ашиг нэг мөр авах нэхэмжлэл гаргаж байгаа нь нөхөрлөлд хохиролтой юм. Хэрэв гишүүний ашиг авах нэхэмжлэл дуртай цагтаа хэзээ ч гаргаж болох, хуримтлуулж байгаад авч болох, ямар нэг хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй бол миний хувьд энэ нөхөрлөлд орсон цагаас хойших /2007 оноос/ ашиг тооцуулах шаардлага гаргаж болох мэтээр төсөөлөгдөх тул Х.Бын нэхэмжлэлийн шаардлага тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдах ёстой билээ. Х.Бд олгосон мөнгөний тухайд: Нөхөрлөлийн ажил үйлчилгээг ганц хүн хэзээ ч үзүүлж байгаагүй, ямагт баг хамт олноор 2-10 хүртэл хуульч өмгөөлөгч, эрх зүйч орчуулагч гэх мэтээр хүн бүр тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж олон томоохон төсөл, захиалгат ажлуудыг гүйцэтгэж ирсэн, үүний дотор хурдан морины хүүхдүүдийг өвлийн улиралд уралдуулахын эсрэг гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэг ч хамаарна. Нөхөрлөлийн дотоод журамд гишүүн болон ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар тогтоосон. Х.Б зээл хүссэн, орон сууц авахад дэмжлэг үзүүлэх талаар ямар нэг өргөдөл хүсэлт албан ёсоор огт гаргаж өгөөгүй юм байна. Гэтэл нөхөрлөлийн гишүүнд байр өгөх хөрөнгө санхүүгийн асуудал нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдэх ёстой асуудал мөн байтал Б.Б ах амалсан, байр бүтэхгүй боллоо, зээлээр байр авчих, нөхөрлөлөөс байрны зээл төлөх бид бүхэнд амлалт өгдөг гэх мэтээр нэхэмжлэлдээ бичсэн асуудлыг огт ойлгохгүй байна. Нөхөрлөлд ажиллаж байгаа хуульч залуучууд хүсэлт гаргаад орон сууцны зээлийн урьдчилгаа мөнгийг Зээлийн гэрээ үйлдэж байсан хэд хэдэн тохиолдол бий. Х.Бын зээл хүссэн хүсэлтийг биелүүлэхийн тулд Б.Б ногдол ашгийн урьдчилгаа гэж баримт бүрдүүлэн авсан мөнгөнөөс 17 саяыг бэлнээр ямар ч баримт үйлдэлгүй өгсөн нь нөхөрлөлийн гишүүд бид бие биедээ маш их итгэл хүлээлгэн, сэтгэл ханамжтай хамтран ажиллаж байсны илэрхийлэл гэхээс өөр тайлбар байхгүй. Х.Быг онцлон нөхөрлөлийн үйл ажиллагааны орлогоос түүнд орон сууц худалдан авч өгөх боломж байгаагүй, Нөхөрлөлийн гэрээ болон дотоод журмаар ийм үүрэг ч хүлээгээгүй, харин орон сууц зээлээр авах хүсэлтэй залуучуудад байрны урьдчилгаа төлбөрт зориулж дэмжлэг үзүүлж зээл өгөх журмаар тэдэнтэй адил 47 сая төгрөгийг Х.Бд эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон юм байна. Зүй нь энэ ногдол ашиг гэж олгогдсон 70,881,600 төгрөгнөөс орон сууцны урьдчилгаанд зээлээр олгосон 47 сая төгрөг хасагдах байсан ч Х.Б шүүхээр маргаан эхлүүлнэ гэж е майлээр мэдэгдсэн учир бидний зүгээс эв хичээж хасалт хийлгүй, 100,000,000 төгрөг өгөхөөр шийдэхэд зөвшөөрөөгүй, 150,000,000 саяыг авна гэж шүүгч нөхрийнхөө өрөөнд дуудан мэдэгдсэн тул Б.Бын авсан мөнгөтэй дүйцүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн 70,881,600 төгрөгнөөс зээлийн 47 саяыг хасалгүй бүтнээр нь олгосон байна. Ийнхүү Х.Б нь тус нөхөрлөлөөс гарахдаа 2014-2018 оны ногдол ашиг 70,881,600 төгрөг, 2019 оны ногдол ашигт 13,737,260 төгрөг, зээлийн 47,000,000 буцааж суутгуулаагүй тул нийт 131,618,860 төгрөгийг авсан байна. Иймд түүний нэмж 241,908,158 төгрөг авахаар шаардаж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нөхөрлөлийн гишүүнээс гарснаас 4 сарын дараа, ногдол ашгаа 2020.04.01-ний өдөр хүлээн авсныхаа дараа хуримтлагдсан ашгийн 15 хувийг авахаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ч гишүүнэээс гарсантай холбоотой тооцоо хийгдсэн тул бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй үйлчлүүлэгчийн мэдээлэл авах асуудлаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нөгөө талаар үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг гаргуулах шаардлага нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа бөгөөд үйлчлүүлэгч нарт хуульчийг сонгох эрх нь хуулиар олгогдсон учир тэднийг эд хөрөнгийн нэг адил үзэж хуваарилах боломжгүй. Иймд Х.Бын 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хариуцагчийн үйлчлүүлэгч байсан, одоо үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хариуцагч нараас гаргуулж, тухайн үйлчлүүлэгч нараас миний үйлчлүүлэгч байхыг зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг дээрх хийсвэр жишээгээр тооцон хариуцагч Э ХХН, С ХХН нараас гаргуулахаар нэхэмжилж" байна гэсэн нэхэмжпэлийн ихэсгэсэн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

 

3.Хариуцагч Өмгөөллийн С ХХН нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Өмгөөллийн С ХХН нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуульд заасан журмын дагуу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан, өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах чиглэл бүхий Б.Н , Х.Болорчимэг, Э.Билэгсайхан нарын гурван гишүүнтэй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу хариуцагч гэж нэхэмжлэлд дурдсан буюу нэхэмжлэгчийн тодорхойлсон этгээдийг хэлэхээр заасан боловч нэхэмжлэгч нь шүүхэд аливаа этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт-ыг тодорхой тусгахаар заасан байна. Гэтэл дээр дурдсан нэхэмжлэгчийн манай нөхөрлөлийг хамтран хариуцагчаар татах хүсэлтэд нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 241,908,158 төгрөгөөс хэдэн төгрөгийг, ямар үндэслэлээр Өмгөөллийн С ХХН-өөс гаргуулах хүсэлтэй байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Х.Б нь тус нөхөрлөлд аливаа хэлбэрээр буюу нөхөрлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч, хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаар ажиллаж байгаагүй буюу эрх зүйн харилцаанд орж, харилцан үүрэг хүлээсэн аливаа гэрээ, хэлцэл огт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Өмгөөллийн Э ХХН-д холбогдуулж нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацааны ногдол ашиг гэж тодорхойлоод 241,908,158 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан атлаа өөрт огт хамааралгүй С ХХН-д холбогдуулж, хамтран хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч Өмгөөллийн Э ХХН нь нэхэмжлэгч Х.Бд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар тайлбартаа: Зээл 47,000,000 төгрөг, алданги 4,700,000 төгрөг, ногдол ашигт шилжүүлсэн 38,500,522 төгрөг, компьютерын үнэ 2,062,868 төгрөг нийт 92,263,390 төгрөг, ажлын мэдээлэл, бичиг баримтыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн алданги 4,700,000 төгрөг, компьютерын үнэ 2,062,868 төгрөг, ажлын мэдээлэл, бичиг баримтыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна .Хариуцагч Өмгөөллийн Э ХХН нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Хариуцагч Өмгөөллийн Э ХХН шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.Баас тус нөхөрлөлд ажиллаж байхдаа эргэн төлөх нөхцөлтэй зээлээр авсан 47,000,000 төгрөг болон зээлийн гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоногийн алданги 4,700,000 төгрөг, ажлаас гарахдаа хүлээлгэн өгөх ёстой байсан 2,062,868 төгрөгийн үнэ бүхий Think pad брэндийн компьютер, хөдөлмөрийн гэрээний 12.1-д заасан гүйцэтгэсэн ажлын мэдээлэл бүхий бичиг баримт, ногдол ашгаас 2014-2016 оны ногдол ашигт илүү тооцон олгосон 38,500,522 төгрөгийг буцаан гаргуулахаар бүгд 92,263,390 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Х.Б нь 2016 оны 6 дугаар сард байрны урьдчилгаанд хэрэгтэй байгаа 47 сая төгрөгийг тус нөхөрлөлөөс 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр авах хүсэлт гаргаж, мөнгийг бүрэн хүлээн авсан байна. 2016.06.12-ны өдөр зээлийн гэрээ үйлдэгдсэн бөгөөд эргэн төлөгдөх хугацааг 2019.06.12 буюу 3 жил гэж заасан Зээлийн гэрээнд Х.Б гарын үсэг зураагүй боловч түүнд мөнгийг олгосон. Мөн тус гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн үнийн дүнд жилийн 10 хувиар бодож алданги тооцож зээл олгогчид төлөх үүрэгтэй гэсний дагуу дээрхи алдангийг тооцсон болно. Х.Б нь 2020.01.03-ны өдөр болсон бүх гишүүдийн хуралд "Би өөрийнхөө авсан 47 сая төгрөгийг хасуулаад гаръя гэж байна" гэж хэлсэн нь тус шүүхэд түүний гарган өгсөн нотлох баримт болох бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийн 7 дугаар хуудасны доод хэсэгт бичигдсэн байгаа. Х.Б нь авсан зээлээ эргэн төлнө гэж амалж, ногдол ашгаас энэ үнийн дүнгээр хасуулахаар зөвшөөрсөн болно. Нөхөрлөл нь хуульч, ажилтнуудын зөвхөн ажлын хэрэгцээнд зориулж компьютер тоног төхөөрөмж, бичиг хэрэгслийн эд зүйлсээр бүрэн хангадаг журамтай бөгөөд Х.Бд шинээр 2018 онд нөхөрлөлийн хөрөнгөөр авсан нэг бүр нь 2,062,868 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг Think pad брэндийн жижиг компьютерээс нэгийг олгосон билээ. Хөдөлмөрийн гэрээний хавсралт №1-ийн үйлчлүүлэгчтэй харилцах талаар заалтын 10 дахь хэсэгт Мэдээллийн технологи ашиглах талаар тусгасан бөгөөд зөөврийн компьютерийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд зориулан олгодог журамтай билээ. Хөдөлмөрийн гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар ажлаас гарч байгаа ажилтан хэрэглэж байсан эд зүйлс, компьютер болон гүйцэтгэж байсан ажлын баримт бичгийг бүрэн хүлээлгэн өгөх үүрэгтэй юм. Х.Б нь ажлаас гарах үедээ компьютерыг түр хэрэглэж байгаад өгнө гэсэн боловч одоо хагас жил өнгөрч байгаа учир эргүүлэн авах шаардлагатай байна. Ажлын баримт бичиг нь үнэлэх боломжгүй бөгөөд ажилтны албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бүх бичиг баримт, мэдээлэл, мэдээллийн бааз, бичиг баримтын загвар, маягт болон хавтаст материалууд нь зөвхөн нөхөрлөлийн өмч байхаар Хөдөлмөрийн гэрээний 12.1-д заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажилтан заавал дагаж мөрдөхөөр гэрээний 11.2-т заасан байна. Иймд ажлын бичиг баримт нь цаашид нөхөрлөлийн архивд хадгалагдан үлдэх, гүйцэтгэсэн ажлын нууцлалд хамааралтай учир Хөдөлмөрийн гэрээний 9.5-д Хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа ажилтан нь нөхөрлөлийн бүх бичиг баримт, мэдээлэл, мэдээллийн бааз, бичиг баримтын загвар, маягт болон хавтаст материалуудыг бүрэн бүтнээр нь тушаах үүрэгтэй гэх заалт, гэрээний хавсралт №3-ийн 7 дугаар заалтын Ажилтны Нөхөрлөлд ажиллах хугацаа дуусгавар болоход ажилтан ажил үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан олж авсан мэдээлэл, тайлан, компьютерийн файл болон бусад бүхий л материал зэрэг (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) Нөхөрлөлийн үйл ажиллагаатай холбоотой бүх бичиг баримтыг ямарваа байдлаар хуулбарлах буюу тэмдэглэл хийж авахгүйгээр Нөхөрлөлд буцаан өгнө" гэж тус тус заасны дагуу эргүүлэн авах шаардлага гаргаж байна. Х.Бын нэхэмжлэлийн шаардлага нь цаг хугацааны хувьд 2014-2018 оны ногдол ашиг гэж 5 жилийн ногдол ашиг авахаар тооцоолсон байна. Х.Б нь Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ болон Хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан тул ногдол ашиг авах нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гэж үзэх үндэслэлтэй билээ. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасан байх тул түүний ногдол ашиг авах шаардлага албан ёсоор анх гаргасан 2019.12.18-ны өдрөөр огноолсон хүсэлтээс нь хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2019, 2018, 2017 оны хугацаанд хязгаарлагдах ёстой гэж үзнэ. Х.Б өөрөө мэргэжлийн хуульч хүн учраас шаардах эрх нь зөрчигдөж байгааг мэдээгүй явсан гэх ямар ч үндэслэл байхгүй бөгөөд тэрээр нөхөрлөлийн 15 хувийн хувь эзэмшигчийнхээ хувьд ч түүнд нөхөрлөлийн санхүү бүртгэлийн баримт мэдээлэл бүрэн нээлттэй байсан утгаар түүнийг ногдол ашиг авах эрхээ зөрчигдөж байсныг мэдээгүй явж байжээ гэж үзэхгүй нь ойлгомжтой билээ. Бүх гишүүдийн хурлаар 2014-2018 онуудад ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэр гаргаж байгаагүй, үүнийг нөхөрлөлийн гишүүн Х.Б зөвшөөрөөгүй эсхүл ногдол ашиг авахаар шаардлага гаргаж байсан гэх е мэйл зэрэг ямар ч баримт байхгүй билээ. Иймд нөхөрлөлийн гишүүн эдлэх эрхээ хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэх нь түүний бүрэн эрхийн асуудал учраас эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө нөхөрлөл ногдол ашгийг анх үүсгэн байгуулагдсан цагаас нөхөн олгох үүрэг хүлээх үндэслэл байхгүй билээ. Эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх ч бүрэн үндэслэл байхгүй бөгөөд тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдал гишүүдэд ногдол ашиг хуваарилах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч явцгаасан гэвэл бодит үнэн юм. Иймд Б.Бын авсан ногдол ашгийн урьдчилгаатай дүйцүүлэн сүүлийн 3 жилийн татвар орсон байдлаар Х.Бд 46,118,338 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдах байтал түүнд 84,618,860 төгрөгийг шилжүүлж илүү 38,500,522 төгрөг олгогдсон тооцоо гарч байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах ногдол ашгаас илүү олгосон 38,500,522 төгрөгийг буцаан авах шаардлага гаргаж байна. Нөхөрлөлийн тухай хуульд ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилна гэж заасан байх бөгөөд нөхөрлөлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн бусад хэмжигдэх боломжгүй биет бус хөрөнгийн хэлбэрээр төлж болно гэжээ. Нөхөрлөл нь тайлант хугацаа болгоны эцсээр санхүүгийн тайлан дээрхи бэлэн мөнгөний нөөц маш бага байсан. Өөрөөр хэлбэл хуримтлагдсан ашиг дээрхи дүнг тэр чигээр нь ноогдол ашиг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд ирээдүйд байгууллага үйл ажиллагаагаа жигд явуулахын тулд зайлшгүй шаардлагатай гарах мөнгөн урсгалуудыг (цалин хөлс, бүх төрийн татвар, үндсэн хөрөнгө болон бусад зардал төлбөр тооцоо гэх мэт ) болон дараа жилийнхээ төсвийг баталж ногдол ашиг тараах боломжой гэж үзсэн тохиолдолд буюу бэлэн мөнгөний хүрэлцээтэй үед л ногдол ашиг зарлах шийдвэр гаргадаг зарчимтай. Бодит жишээг дурьдвал: 2017 онд баланс дээрхи бэлэн мөнгө 42,630,600 төгрөг байснаас хүлээгдэж буй 2018 оны 1 сард төлөх богино хугацааны төлбөрүүд нь татварт 59,666,800 +НДШ-д 20,435,900 + цалинд 58,940,600 төгрөг буюу нийт 42,630,600 төгрөг болноос зөрүү хасах 96,412,700(=42,630,600-42,630,600) төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалтай буюу гаднаас санхүүжилт босгох шаардлагатай байсан. Харин 2018 оны санхүүгийн тайланг авч үзвэл баланс дээрхи бэлэн мөнгө 122,618,000 төгрөгөөс 2019 оны 1 сард нэн шаардлагатай богино хугацааны хүлээгдэж буй татварын өр төлбөр 37,432,500 +Цалин 50,346,069 төгрөг +Үндсэн хөрөнгө олж эзэмшихэд 25,209,300 буюу нийт зардал 112,987,869 төгрөг болно. Энэ мэтээр жил бүрийн бэлэн мөнгөний үлдэгдийг харах боломжтой ба ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх гэсэн заалтыг зөрчиж ногдол ашиг хуваарилаж байгаагүй байна. Иймээс Х.Бын нэхэмжилж буй төлбөр нь огт үндэслэл тооцоогүй шаардлага бөгөөд нийт 2014-2018 оны 5 жилийн санхүүгийн тайлангийн зөвхөн орлого, үр дүнгийн тайлангийн ашигт үндэслэн "хөлийн дүн"-гээс өөрийн хувь эзэмшилд ногдох ашиг авна гэж шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл орлого үр дүнгийн тайланд үндсэн хөрөнгийн худалдан авалтын мэдээ ороогүй, түүнчлэн дээрх хугацаан дахь бэлнээр орж ирээгүй авлагын дүн тусгагдсан байгаа нь орлогыг их харагдуулж, зардлыг бууруулсан ойлголтыг төрүүлж байгаа юм гэжээ.

 

5.Нэхэмжлэгч Х.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 92,263,390 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 47,000,000 төгрөгийн шаардлагын тухайд, байрны урьдчилгаанд өгсөн гэх 47,000,000 төгрөгийг Б.Б ахын зүгээс буцалтгүй тусламж болгон өгсөн ба надад зээл өгч байгаагүй. Ийнхүү маргаан үүсэнгүүт зээл хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд баримтаар гаргасан зээлийн гэрээ-г хэзээ ч танилцуулж байгаагүй, энэ мөнгийг буцаан төлөх болон хугацааны талаар Б.Б ах бидний хооронд нэхэмжлэлд дурдсан нөхцөлөөр ямар нэг яриа, хэлцэл болж байгаагүй учир би энэ гэрээний төслийг хараагүй, мэдэхгүй. Мөн гарын үсэг зурахаас зайлсхийсэн зүйл ч болж байгаагүй. Хэрэв хариуцагч уг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулах нөхцөл тавьсан, гэрээг надад танилцуулсан, төлбөрөөс би татгалзаж байсан бол энэ тухайгаа шүүхэд нотлох үүрэгтэй. Харин ч хариуцагчийн зүгээс эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 30,000,000 төгрөг олгосон баримтыг Б.Б ах нөхөрлөлийн нэрийн өмнөөс гаргаж өөрөө гарын үсэг зурсан, энэ баримт хариуцагчид өөрт нь байгаа. Мөн 2017 онд нөхөрлөлийн арга хэмжээний үеэр бусад гишүүд хамт олны дэргэд Б.Б ах дээрх мөнгийг буцаан авахгүй гэж хэлж байснаа Б.Б ах өөрөө, мөн олон хүн санаж байгаа байх. Тиймээс тус мөнгийг хэзээ ч шаардаж байгаагүй, 2019.12-р сард ажлаас гарахад ч энэ талаар яриа болоогүй, нэхээгүй. Алдангийн тухайд надад өгсөн мөнгө зээл байгаагүйн зэрэгцээ бичгээр хийгдээгүй нь алданги тооцогдохгүй учир хариуцагч хуулийн фирмийн нөхөн боловсруулсан гэрээ нь Иргэний хуульд нийцэхгүй. Би өөрийн гаргасан нэхэмжлэл болон 2020.01.03-ны өдрийн хурал дээр гаргасан санал бол олон жил хамтран ажилласан учир нөхөрлөлийн нэрээ бодож, хамт олноо хүндэтгэн харилцан ойлголцох, ашгийг шударгаар хуваарилах зорилгоор буулт хийж "Хамгийн өндөр ашигтай жил буюу 2016 оны хуримтлагдсан ашиг 1,127,812,526 төгрөгөөс (Эм Си Эс ХХК (МСS)-иас орсон орлогыг надад хамаагүй гэж хэлж байсан) бусад жилүүдийн ногдол ашиг болох 2014-2015, 2017-2018 оны 4 жилийн хуримтлагдсан ашиг 1,270,785,863 төгрөгийн 15 хувь болох 190, 617,879 төгрөгийг надад хуваарилахыг хүсч, түүнээс надад байрны урьдчилгаанд өгсөн 47 сая төгрөгийг хасаад 143,617,879 төгрөгийг боломжит хугацаанд хувааж төлөх санал тавьж байсан. Харин 47 сая төгрөг нь зээл байсныг хүлээн зөвшөөрч хасуулахаар санал илэрхийлээгүй. Тэр өдрийн хурал дээр Б.Б ах анх удаа зээл байсан гэж хэлсэн болон нөхөрлөлийн ашиг, алдагдлын тухай санхүүгийн танилцуулгад зээл гэж оруулсныг үндэслэн авах ёстой ногдол ашгаа шударгаар тооцон авах, эвтэй байхдаа тусламж гэж өгсөн мөнгийг маргаан эхэлмэгц зээл гэж нэхэн амлалт, тохиролцоогоо үгүйсгэн шударга бус, ахмад хүний хувьд ёс зүйгүй зан гаргасанд нь нийцүүлэн дээрх байдлаар буулт хийж, шударгаар хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шимээ нөхөн тооцож авах санал гаргасныг сөргүүлэн тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас уг 47 сая төгрөг анхнаасаа тусламж байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хариуцагчаас уг мөнгийг нэхэмжлэх болно. Компьютерийн үнэ 2,062,868 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Ажлаас гарах үед надад ажиллах компьютер байгаагүй тул тодорхой хугацаанд ашиглаж байхаар 2020.01.29-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Н д цахим шуудангаар хүсэлт гарган зөвшөөрсний нь дагуу ашиглаж байгаад 2020.07.20-нд сөрөг нэхэмжлэлээс өмнө буцаан өгсөн. Иймд энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлын баримт бичиг гаргуулах шаардлагын тухайд, Хариуцагч тодорхойгүй шаардлага гаргаж, ажлын баримт бичиг хүлээлгэн өгөөгүй гэж гүжирдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би тус нөхөрлөлийн гишүүн, ахлах хуульчаар ажиллаж байсан учир бусад хуульчдыг ахалж ажилладаг байсан. Үйлчлүүлэгчтэй холбоотой ажлын баримт бичиг, файл, хавтастай бичиг баримтууд нь тухайн хэрэг, маргааныг хариуцан ажиллаж байсан хуульч, хуульчийн туслахад байдаг. Байнгын гэрээтэй үйлчилгээ үзүүлдэг үйлчлүүлэгдийн бүх мэдээлэл, файл нь байнгын үйлчлүүлэгч хариуцсан багийн ахлагч С.Батчимэгт, Консалтингийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, файл Консалтингийн багийн ахлагч Б.Баясгалан нарт тус тус хадгалагдаж, ашиглагдаж байдаг ба намайг нөхөрлөлийн гишүүнээс гарах үед бүх баримт бичиг ажил хариуцсан нөхөрлөлийн хуульчдад үлдсэн. Илүү төлсөн гэх 38 сая төгрөг буцаан гаргуулах шаардлагын тухайд, Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар Б.Б 2013.11-2019 оны хооронд ажилласан. Энэ хугацаандаа нөхөрлөлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, бүх гишүүдийн хуралд тайлагнаж байх гэрээ, дүрэмд заасан үүргээ биелүүлж байгаагүй. Иймээс нөхөрлөлийн санхүүгийн байдал ямар байсан, ашигтай эсхүл алдагдалтай ажиллаж байсан эсэхийг албан ёсоор мэдэх боломж надад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл байгаагүй. Өмнө нь нэхэмжлэлдээ бичсэний адилаар Б.Б ахын хэлсэнд итгэж хүлээцтэй хандан нөхөрлөл алдагдалтай, заримдаа цалин тавих ч мөнгөгүй болж байсан л гэж ойлгож ирсэн. Нөхөрлөлийн удирдлагаас ийм мэдээлэл авч байсан учраас 2015 онд нөхөрлөлийн гишүүдэд хандан е-майлаар захиа бичин санхүүгийн хүндрэлтэй асуудлаа хамтдаа даван туулах, цаашид нөхөрлөлийн ашиг, алдагдлын талаархи харилцаагаа тодорхойлох тодорхой бодлого барьж ажиллах болон нөхөрлөлийн ирээдүйн бусад асуудлаар санал гаргаж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх зөрчигдсөн, зөрчигдсөн болохоо мэдсэн цаг хугацаанаас эхлэн тоолдог. Нөхөрлөл байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр ашигтай ажиллаж ирснийг би тухайн үед нь мэдэж байсан бол хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 03 хүртэл энэ бүхэн тодорхой болоогүй байсан. Хэрэв надад танилцуулж байсан бол гүйцэтгэх захирлын зүгээс гэрээ, дүрэмд зааснаар жил бүрийн тайлангаа танилцуулж байсан хурлын шийдвэр, тэмдэглэл эсхүл майлээ шүүхэд гаргаж өгөх шаардлагатай. Иймд энэ шаардлага болон хөөн хэлэцэх хугацааны тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

6.Шүүхэд нотлох баримтаар

 

Нэхэмжлэгчээс Өмгөөллийн Э ХНН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бүх гишүүддийн ээлжит бус хурлын тогтоол /1хх-ийн 14, 15/, Өмгөөллийн Э ХНН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бүх гишүүддийн ээлжит бус хурлын тэмдэглэл /1хх-ийн 16-23/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2020/05713 дугаар захирамж /1хх-ийн 24/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас /1хх-ийн 25, 26/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаж өгсөн тухай баримт /1хх-ийн 27/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт /1хх-ийн 28/, Өмгөөллийн Э ХНН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 29/, Өмгөөллийн Э ХНН-ийн итгэмжлэл /1хх-ийн 30/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл гардуулсан тухай баримт /1хх-ийн 31/, Өмгөөллийн Э ХНН-ийн хүсэлт /1хх-ийн 32-34/, Төрийн мэдээлэл сэтгүүл 2014 он №01/814 /1хх-ийн 35,36/, Төрийн мэдээлэл сэтгүүл 2014 он №01/840 /1хх-ийн 37/, Х.Бын цахим шуудан /хх-ийн 38/, Nyamtseren (Niima) Bataa-ийн цахим шуудан /1хх-ийн 39/, Татварын хяналт шалгалт хийх томилолт /хх-ийн 40/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол /1хх-ийн 41-44/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг танилцуулсан тухай баримт /1хх-ийн 45/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж /1хх-ийн 46-51/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай баримт /1хх-ийн 52/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2345 тоот /1хх-ийн 53/,  хаягийн цахим шуудан /3хх-ийн 74/, Өмгөөллийн Э ХНН-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/191 тоот /3хх-ийн 75/, хаягийн цахим шуудан /3хх-ийн 77/, Өмгөөллийн Э ХНН-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/191 тоот /3хх-ийн 78/, фото зураг /4хх-ийн 39/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /4хх-ийн 40-44/, Өмгөөллийн Э ХНН-ийн 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/31 дугаар тодорхойлолт /4хх-ийн 46/, Өмгөөллийн Э ХНН, Өмгөөллийн С ХНН-ийн танилцуулга /4хх-ийн 192-196/,

Хариуцагч Өмгөөллийн Э ХНН-ээс 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 38/13 тоот Хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 64-66/, Ажилтны ажил үүргийн хуваарь /1хх-ийн 67/, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 38/13 тоот Хөдөлмөрийн гэрээний хавсралт /1хх-ийн 68-76/, Х.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх-ийн 77-82/, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /2хх-ийн 114/, Өмгөөллийн Э ХНН-ийн үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл /2хх-ийн 115/, Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ /2хх-ийн 116-119/, Өмгөөллийн Э ХНН-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол /2хх-ийн 120, 121/, Өмгөөллийн Э ХНН-ийн дансны гүйлгээний хуулга /2хх-ийн 122/, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл /2хх-ийн 123/, Өмгөөллийн Э ХНН-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол /2хх-ийн 124/, Эрх шилжүүлэх гэрээ /2хх-ийн 125/, Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ /2хх-ийн 126-133/, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл /2хх-ийн 134/, Өмгөөллийн Э ХНН-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол /2хх-ийн 135/, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ /2хх-ийн 136/, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ /2хх-ийн 137/, Э.Э , Х.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар /2хх-ийн 138/, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Нөхөрлөлийн хувь хэмжээг шилжүүлэх тухай гэрээ /2хх-ийн 139/, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ /2хх-ийн 140/, Э.Э , Б.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар /2хх-ийн 141/, Өмгөөллийн Э ХНН-ийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гишүүдийн хурлын тэмдэглэл /2хх-ийн 142/, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ /2хх-ийн 143-146/, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02/14 дугаар Өмгөөллийн Э ХНН-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол /2хх-ийн 147/, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02/14 дугаар Өмгөөллийн Э ХНН-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл /2хх-ийн 148, 149/, Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ /2хх-ийн 150-153/, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/01/19 дугаар Өмгөөллийн Э ХНН-ийн гишүүдийн хурлын тэмдэглэл /2хх-ийн 154,155/, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/19 дугаар Өмгөөллийн Э ХНН-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол /2хх-ийн 156, 157/, Нөхөрлөл үүсгэн байгуулах шинэчилсэн гэрээ /2хх-ийн 158-161/, Өмгөөллийн Э ХНН-ийн санхүүгийн тайлан /2хх-ийн 162-191/, Х.Бын хүсэлт /2хх-ийн 192/, Гишүүн, ахлах хуульч Х.Бын 2014 оны цалингийн дэлгэрэнгүй /2хх-ийн 193-197/, цахим гүйлгээний баримт /2хх-ийн 198-200/, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ /2хх-ийн 201/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 160621/2 дугаар төлбөрийн даалгавар /2хх-ийн 202/, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ /2хх-ийн 203/, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ /2хх-ийн 204/, өргөмжлөл, талархал /2хх-ийн 205-208/, Монголын хуульчдын холбооны вэбсайтын нийтлэл /2хх-ийн 209-211/, талархал /2хх-ийн 212,213/, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2хх-ийн 219,220/, [email protected] цахим шуудан /2хх-ийн 221/, Өмгөөллийн Э ХНН-ийн хөрөнгийн жагсаалт /2хх-ийн 222, 234/, бэлэн мөнгөний зарлагын баримт /2хх-ийн 235,236/, техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 237, 238/, зарлагын баримтууд /2хх-ийн 239-3хх-ийн 40/, дансны хуулга /3хх-ийн 56-62/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 85,86/, Nyamtseren (Niima) Bataa хаягийн цахим шуудан /3хх-ийн 87/, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Нууц хадгалах гэрээ /3хх-ийн 128/, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 38/13 тоот Хөдөлмөрийн гэрээний хавсралт /3хх-ийн 129-137/, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/245 дугаар тайлбар /3хх-ийн 138-140/, цахим шуудан /3хх-ийн 141,142/, Өмгөөллийн Э ХНН-ийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3/16 дугаар Гүйцэтгэх захирлын тушаал /3хх-ийн 143-145/, цахим шуудан /3хх-ийн 147/, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ /3хх-ийн 147/, Khurelbaatar Baasanjargal фэйсбүүк чат /3хх-ийн 148/, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /3хх-ийн 208-213/, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /3хх-ийн 214-223/, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /3хх-ийн 224-229/, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /3хх-ийн 236/, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /3хх-ийн 242-4хх-ийн 21/, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 27/15 дугаар Гүйцэтгэх захирлын тушаал /4хх-ийн 66/, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/19 дугаар Гүйцэтгэх захирлын тушаал /4хх-ийн 67/, 2017 онд авсан ноогдол ашгийн урьдчилгаа /4хх-ийн 68,69/, Санхүү байдлын тайлан /4хх-ийн 136,137/, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт /4хх-ийн 138-142/, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /5хх-ийн 90, 91/, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /5хх-ийн 92-94/, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /5хх-ийн 95-97/, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /5хх-ийн 98-101/, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт /5хх-ийн 102/,

Хариуцагч С ХНН-ийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлт /3хх-ийн 111-113/, цахим шуудан /3хх-ийн 117-119/,

Шүүхээс Нийгмийн даатгалын хэлтэсийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1462 тоот /1хх-ийн 86/, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1хх-ийн 87/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11/6214 тоот /1хх-ийн 95/, хавсралт /1хх-ийн 96-2хх-ийн 88/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 07 дугаар сарын 01-ний 5/1461 тоот /2хх-ийн 90/, Өмгөөллийн Э ХНН-ийн санхүүгийн тайлан /2хх-ийн 91-2хх-ийн 111/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11/9253 тоот, хавсралт /3хх-ийн 164-206/, Өмгөөллийн Э ХНН-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4/257 тоот /4хх-ийн 71/ зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Х.Бын нэхэмжлэл, хариуцагч Өмгөөллийн Э ХХН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

Өмгөөллийн Э ХХН-ийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулж, Б.Б 70 хувь, Н.Т 7,5 хувь, Э.Ч 7,5 хувь, Х.Б 7,5 хувь, Э.Э 7,5 хувийн хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө тус тус эзэмшихээр тохиролцон нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг байгуулсан /2хх-ийн 42-54/,

2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нөхөрлөлийн 7,5 хувь эзэмшигч гишүүн Э.Ч гарч, гишүүн Б.Б 73.75 хувь, Н.Т 7,5 хувь, Х.Б 7,5 хувь, Э.Э 11,25 хувийг тус тус эзэмшихээр тохиролцон нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг шинэчлэн байгуулсан /2хх-ийн 18-24/,

2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нөхөрлөлийн 11,25 хувь эзэмшигч гишүүн Э.Э нөхөрлөлөөс гарч, гишүүн Б.Б 77.75 хувь, Н.Т 7,5 хувь, Х.Б 15 хувийг тус тус эзэмшихээр тохиролцон нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг шинэчлэн байгуулсан /2хх-ийн 4-11/,

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нөхөрлөлд гишүүн нэмж, Б.Б 62.5 хувь, Н.Т 7,5 хувь, Х.Б 15 хувь, Х.Болорчимэг 5 хувь, Б.Н 5 хувь, Э.Билэгсайхан 5 хувийн хөрөнгийг тус тус эзэмшихээр тохиролцон нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг шинэчлэн байгуулсан /1хх-ийн 181-209/,

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нөхөрлөлийн 15 хувь эзэмшигч гишүүн Х.Б нөхөрлөлөөс гарсан тул үлдсэн гишүүд нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг шинэчлэн байгуулсан байна. /1хх-ийн 127-153/

 

Өмгөөллийн Э ХХН-ийн бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит бус хурал хуралдаж, гишүүн Х.Быг гишүүнээс чөлөөлөх, нөхөрлөлийн 62,5 хувь эзэмшигч гишүүн Б.Бын тус нөхөрлөлөөс 2014-2018 онд авсан 366,221,600 төгрөгийг ногдол ашигт тооцож, Х.Бд 2014-2018 оны ногдол ашигт 70,881,600 төгрөг, Н.Тайванд 2014-2018 оны ногдол ашигт 35,440,800 төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 16-23/

 

Тус хурлын шийдвэрийн дагуу Өмгөөллийн Э ХХН-ийн бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бүх гишүүдийн ээлжит бус хурлын 01 дугаар тогтоол гарч, тогтоолын 6 дахь заалтаар нөхөрлөлийн 62,5 хувь эзэмшигч гишүүн Б.Бын тус нөхөрлөлөөс 2014-2018 онд авсан 366,221,600 төгрөгийг ногдол ашигт тооцож, Х.Бд 2014-2018 оны ногдол ашигт 70,881,600 төгрөг, Н.Тайванд 2014-2018 оны ногдол ашигт 35,440,800 төгрөгийг хуваарилжээ. /1хх-ийн 14-15/

 

Өмгөөллийн Э ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолоор нөхөрлөлийн гишүүдэд 2014-2018 онд хамаарах ногдол ашиг хуваарилсан байна. Нөхөрлөлийн үйл ажиллагааны явцад гишүүдэд ашиг хуваарилах эрх нь Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-т зааснаар бүх гишүүдийн хурлын эрхийн хэмжээнд хамаарч байх тул уг шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд нөхөрлөлд гишүүн орох, нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх харилцааг зохицуулсан байна. тодруулбал 34 дүгээр зүйлийн 8-д Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, чөлөөлөгдсөн нөхөрлөлийн гишүүний эрхээ алдсан тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, мөн алдагдлыг энэ хуулийн 33 дугаар зүйлд заасныг баримтлан тус тус шийдвэрлэж хуваарилна гэж заасан.

 

Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно гэж заасан. Мөн хуулийн 33 дугаар зүйлд ХХН-ийн гишүүний хүлээх хариуцлагын талаар зохицуулсан.

 

Хуулийн дээрх заалт нөхөрлөлөөс гишүүн гарсан, чөлөөлөгдсөн бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцохоор зохицуулжээ. Хэрэв талууд гэрээнд ашиг хуваарилах өөр нөхцөл байдлыг харгалзахаар тохирсон бол тухайн байдлаар ашиг хуваарилахаар заасан. Өөрөөр хэлбэл ашиг хуваарилахад нөлөөлөх өөр хүчин зүйлийг гэрээнд заагаагүй бол хуульд заасан журмаар ашиг хуваарилах юм.

 

Нөхөрлөл үүгэн байгуулах болон шинэчилсэн 2013 оны 10 дугаар сарын 25, 2013 оны 12 дугаар сарын 13, 2014 оны 07 дугаар сарын 07, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний 7.1-д Энэ гэрээ, хурлаас баталсан журмын дагуу нөхөрлөлийн ашиг, алдагдлыг гишүүдэд хуваарилна, 7.2-т ашгийг нөхөрлөлийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж тохирсон байна. Гэрээнд нөхөрлөлөөс гишүүн гарахад хуваарилах ашиг, алдагдлын талаар тусгайлан тохиролцсон зохицуулал байхгүй байна. Иймд нөхөрлөлөөс гарч буй гишүүнд хуульд заасан журмын дагуу ашиг, алдагдал, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг хуваарилна.

 

Хариуцагч Өмгөөллийн Э ХХН нь нэхэмжлэгчийг 2014-2018 онд 57 үйлчлүүлэгчтэй байгуулсан, 453,100,000 төгрөг, 11,500 ам.долларын үнийн дүн бүхий гэрээнд бусад хуульчтай хамтран ажилласан талаар санхүүгийн баримт, тайлбарыг гаргасан байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллах хугацаандаа нөхөрлөлд оруулсан хувь хэмжээнд үйл ажиллагаа явуулаагүй талаар маргаагүй.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь 2014 онд 7,5 хувь, 2015-2018 онд 15 хувьд ногдох ашиг, мөн хэмжээний үйлчлүүлэгчийн мэдээллийг хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс шаардах эрхтэй.

 

Хариуцагч Өмгөөллийн Э ХХН-ийн 2013-2018 оны санхүүгийн тайлангаар эцсийн үлдэгдэл авлага- 794,010 мянган төгрөг, ногдол ашиг өглөг -0 төгрөг, хуримтлагдсан ашиг- 2,032,376.9 мянган төгрөг, эздийн өмчийн дүн- 2,050,876.9 мянган төгрөг байна. /2хх-ийн 90-106/

 

Санхүүгийн тайланд тусгасан авлага 794,010 мянган төгрөг нь нөхөрлөлийн гишүүдэд ногдох ашиг болно. Мөн тайланд ногдол ашиг, өглөг-0 төгрөг гэж тусгасан нь гишүүн Б.Бын тус нөхөрлөлөөс 2014-2018 онд авсан 366,221,600 төгрөгийг зардалд оруулж тайланд тусгасан гэж үзэхээр байна.

 

Өмгөөллийн Э ХХН-ийн 2014 оны Санхүүгийн тайланд хуримтлагдсан ашиг 101,328,700 төгрөг байна. Үүнээс 7,5 хувь нь 7,599,625 төгрөг болно. 2014-2018 оны хуримтлагдсан ашиг 2,032,376,900 төгрөг байна. Үүнээс 2014 оны хуримтлагдсан ашиг 101,328,700 төгрөг, Нөхөрлөлийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоолоор Х.Бд олгосон 70,881,600 төгрөг, Н.Тайванд олгосон 35,440,800 төгрөг нийт 106,322,400 төгрөгийг тус тус хасаж 1,824,725,800 төгрөг болно. Үүний 15 хувь буюу 273,708,870 төгрөг, 2014 оны 7.5 хувийн ашиг 7,599,625 төгрөг нийт 281,308,478 төгрөг болно.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хуулийн дагуу хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс 281,308,478 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

Мөн хариуцагч нийт давхардсан тоогоор 505 харилцагчийн гэрээ байгуулагдсан, үүнээс 15 харилцагч 15 хувиас хэтрэхгүй талаар хариуцагч мараагүй. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 15 хувьд 15 үйлчлүүлэгчийн мэдээлэл хэтрэхгүй байх тул хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс 15 үйлчлүүлэгчийн мэдээлэл буюу үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаруулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нь компанийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэх талаар тайлбар гаргасан. Хуульд тухайн харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй бол өөр зохицуулалтыг төсөөтэй хэрэглэнэ. Маргаантай холбоотой харилцааг Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулсан байх тул Компанийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг үүрэг гүйцэтгэх хугацаа нөхөрлөлийн гишүүн тухайн жилдээ ногдол ашиг авах шаардлага гаргаж байгаагүй нь нөхөрлөлөөс гарахдаа нөхөрлөлийн хөрөнгөөс өөрийнхөө эзэмшлийн хувьд ногдох хэсгээ гаргуулан авах шаардлага гаргахад гэрээний хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. заасан зохицуулалтаар шаардах эрхээ алдахгүй.

 

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа өөрөөр нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Өмгөөллийн С ХХН-ийг хамтран харилцагчаар татсан боловч нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Өмгөөллийн С ХХН-ийн хооронд гэрээний болон гэрээний бус харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан эрхийг хариуцагч Өмгөөллийн С ХХН зөрчсөн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс 281,308,478 төгрөг, 15 үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, хариуцагч Өмгөөллийн С ХХН болон 7,599,680 төгрөг, Өмгөөллийн Э ХХН-ийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дах заалтын Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Өмгөөллийн Э ХХН нь нэхэмжлэгч Х.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,000,000 төгрөг гаргуулах, илүү олгосон 38,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс 47,000,000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр хүлээн авсан талаар маргаагүй.

 

Худалдаа хөгжлийн банк дахь Өмгөөллийн Э ХХН-ийн 404213824 тоот данснаас Х.Бын 470007740 тоот дансанд 30,000,000 төгрөгийг зээл олгов гэсэн гүйлгээний утгатай буюу төлбөрийн зориулалтыг гэж 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байна. /2хх-ийн 202/ Мөн нөхөрлөлийн бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралд Х.Б 47,000,000 төгрөгийн зээл авсан гэх тэмдэглэл /1хх-ийн 134/ нотлох баримтаар авагдсан. Хариуцагчийн мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгаас түүний хүсэл зоригийн илэрхийлэл, нөхөрлөлийн гишүүдийн хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгч зээл авсан болохоо зөвшөөрч маргахгүй байсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

Өмгөөллийн Э ХХН болон Х.Б нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

  Иргэний хуулийн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар зээлийг буцааж төлөх хугацааг талууд тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч зээлийг буцаан шаардсан боловч хуульд заасан хугацаанд буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс 47,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан хариуцагчийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Харин хариуцагчийн ногдол ашигт илүү олгосон 38,500,522 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгчид 2014-2018 оны нөхөрлөлийн ногдол ашиг 70,881,600 төгрөг хуваарилсан 01 тоот тогтоол хуульд заасны дагуу нөхөрлөлөөс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болохыг дээр дүгнэсэн. Хариуцагч мөн уг тогтоол хүчинтэй талаар тайлбараа гаргасан.

 

Иймд нэхэмжлэгч Х.Баас 47,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Өмгөөллийн Э ХХН-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 38,500,522 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Баас компьютерийн үнэ 2,062,868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх нэхэмжлэгч Х.Бын нэхэмжлэл, хариуцагч Өмгөөллийн Э ХХН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,900,841 төгрөг, хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,267 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс 1,634,692 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 392,950 төгрөг гаргуулан хариуцагч Өмгөөллийн Э ХХН-д олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс 281,308,478 төгрөг, 15 үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, хариуцагч Өмгөөллийн С ХХН болон 7,599,680 төгрөг, Өмгөөллийн Э ХХН-ийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дах заалтын Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Баас 47,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Өмгөөллийн Э ХХН-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 38,500,522 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Баас компьютерийн үнэ 2,062,868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Өмгөөллийн Э ХХН нь татгалзсан татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,900,841 төгрөг, хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,267 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Өмгөөллийн Э ХХН-өөс 1,634,692 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 392,950 төгрөг гаргуулан хариуцагч Өмгөөллийн Э ХХН-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР