Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 0047

 

 

 

 

 

 

 

      А.М нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                          Н.Д

Шүүгдэгч                                                       П.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          О.С, С.Д

Нарийн бичгийн дарга                 Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Д, О.С нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт А-н М,

 

О овогт Ц-н Д,

 

Т овогт Б-н А,

 

А овогт П-н Э,

 

Б овогт Б-н О,

 

А.М нь         аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6-д заасан “хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8-д заасан “...зөрчлийн тухай тэмдэглэл илтгэх хуудас бичих, баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэх... ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх”,

2.24.9-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол ...зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг зөрчин 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой       аймгийн       сумын нутаг дэвсгэрт Б.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Приус-20” загварын        улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Огээс П.Эаар дамжуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль авсан,

 

2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр        аймгийн        сумын нутаг        гэх газарт Б.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Верна аксент” загварын        улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дгээр дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансаар шилжүүлэн 400.000 төгрөгийн хахууль авсан,

     

                аймгийн        сумын        багт 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Б-г “Тоёота Приус-20” загварын      улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр арга хэмжээ авч- байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож ХААН банкин дахь өөрийн дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр         аймгийн         сумын нутаг дэвсгэрт Ж.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Карина” загварын          улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж гаргасан зөрчилд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож өөрийн Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр         аймгийн         сумын нутаг дэвсгэрт Ч.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Стана” загварын ногоон өнгийн          улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож өөрийн Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

           

Б.О нь         аймгийн       сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой “Тоёота Приус-20” загварын          улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсныг        аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.М журамлан шалгах явцад өөрт давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр П.Эаар дамжуулан Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

П.Э нь өөрийн найз Б.Ог 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой       аймгийн         сумын нутаг дэвсгэрт “Тоёота Приус-20” загварын          улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг Б.Огээс авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

мөн М.О-н хүү Э.У-г “Э” ТӨХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч мэргэжлийн үнэмлэх гаргах нэрийдлээр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны Б.Б-н дансаар 300.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилд оруулах мөнгө гэж өөрийн эхнэр Ө.С-н Хаан банкны дансаар 5.000.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт,

 

Б.А нь        аймгийн        сумын нутаг        гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Верна аксент” загварын        улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө Зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүйгээр өөртөө давуу байдал бий болгохын тулд найз Ц.Дгээр дамжуулан         аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүний Хаан банкны дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт,

 

Ц.Д нь өөрийн найз Б.Аыг 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр        аймгийн         сумын нутаг дэвсгэр Дэнж гэх газарт “Верна аксент” загварын       улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

 

П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

Б.А, Ц.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн А.Мод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

   Шүүгдэгч Х овогт А-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Б-н Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А овогт П-н Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О овогт Ц-н Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт Б-н Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

   Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,   

шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,   

шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,   

шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 20.000.000 төгрөгөөр, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000  төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 3.400.000 төгрөгөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Мод оногдуулсан 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Од оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч П.Эад оногдуулсан 3.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ат оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Б.О, П.Э, Ц.Д, Б.А нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 750.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Эаас 1.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.О-т олгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шүүгдэгч Б.Огийн ах Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “S” ломбарданд “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавьж 400.000 төгрөг авсныг нотлох “Smart” сүлжээ ломбардны барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбарыг хэрэгт нь хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.М, Б.О, Ц.Д, Б.А нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо:

 

“...Б.А 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1 лааз пиво уусан, бага хэмжээний согтолттой байхдаа замын цагдаа А.Мтой тааралдаж бичиг баримтаа хураалгасан. Маргааш өглөө нь А А.Мтой утсаар /утасны дугаарыг түүнд Ц.Д олж өгсөн/ ярьж, өөрийнх нь хэлж өгсөн дансанд замын цагдаа Мын торгоно гэсэн 400,000 төгрөгийг түүний хэлсэн ёсоор орлогын утган дээр А гэсэн нэрээр Дгийн 5007238066 данснаас гар утсаар нь шилжүүлжээ.\1 хх - 235 тал\

Энэ 400,000 төгрөгийг А торгуулийн мөнгө ойлгосныг нотлох баримт шийтгэх тогтоолын 11 дэх талд "... согтуу үедээ машин жолоодож байгаад цагдаад баригдах юм бол 400,000 төгрөгөөр торгодог, мөн жолоодох эрх хасдаг талаар мэдэж байсан, гэхдээ согтолтын хэмжээ бага гарахаар торгодог, их гарахаар жолоодох эрх хасдаг гэж би ойлгосон." \3 дахь хавтаст хэргийн 218-219 дэх тал\ гэсэн мэдүүлэг бичигджээ.

 Уг мэдүүлгийг яллагдагч Б.А өмгөөлөгчгүйгээр өгсөн. Түүнчлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А ... М гэдэг цагдаа зогсоосон, үлээлгэж үзээд тэг зууны хэд гарсныг санахгүй байна, ямар ч гэсэн драйвар үлээлгэсэн, "согтолтын зэргийн хувь нь бага юм байна, торгоод явуулчих юм байна, чамайг журамлана" гэхээр "торгуулж болохгүй юм уу" гээд ... мэдүүлэг шийтгэх тогтоолын 5 дах талд байна.

Шийтгэх тогтоолд бичигдсэн эдгээр нотлох баримтаар Б.Аын торгууль төлсөн үйлдлийг залилах гэмт хэргийн "хохирогч" гэх Э.Б, Ж.Г, Ч.Б нарын үйлдэлтэй ижлээр үзэж, түүнийг гэмт хэрэгтэн болгохгүй байх боломжтой. Гэтэл яг адилхан нөхцөл байдлаар торгууль төлөөд жолоодох эрхээ хасуулаагүй хүмүүс нь "хохироод" харин Б.Аыг өөртөө давуу байдал олсон гэж дүгнэсэн шүүгчийн эрх зүйн ухамсар нэн ойлгомжгүй байна.

Хэн нэгэн этгээд эдийн засгийн нөхцөл боломжоосоо шалтгаалан бусдаас дорд үзэгдэж гадуурхагдах ёсгүй бөгөөд ядуу хүн заавал ялтан болох албагүй. Ц.Дгийн хувьд ч мөн адил найзынхаа мөнгийг яг тухайн цагт нь бус маргааш нь Мод шилжүүлснээрээ л Ч.Б-н 300,000 төгрөгийг М.А, Э.Б-н 200,000 төгрөгийг И.Э, Ж.Г-н 400,000 төгрөгийг Н.А нар тус тус шилжүүлснээс ялгаатай.

Б.А торгуулийн мөнгөө Мын хэлснээр өөрийн нэрээр шилжүүлсэн. Замын цагдаагийн шаардсан мөнгийг "торгууль" эсхүл "ү" үсгээр тэмдэглээд Тогтоолын 7,8 дахь тал шилжүүлснийг нь "хохирогч" болгоод, нэрээ бичсэнийг нь хахууль өгөгч болгож шийтгэсэн нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн бүр... ялгаварлан гадуурхагдахгүйгээр ... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчимтай илт зөрчилдөж байна.

Дээр дурдсан нэр бүхий этгээдүүдийн согтууруулах ундаа уусан үедээ машин жолоодсон, торгуулийн мөнгийг нь жолоочоос өөр хүн Мын дансанд шилжүүлсэн, бүх мөнгийг нь М ганцаараа ашиглан зарцуулсан ... гэх мэтээр хийсэн үйлдэл нь нэг, албан тушаалаа урвуулан хувьдаа мөнгө завшин ашигласан хүн нь нэг, хавтаст хэрэг нь нэг, шийдвэрлэсэн шүүх нь нэг байхад яагаад хэрэглэх хууль нь нэг, шүүхийн шийдвэр нь нэгэн адил байж болохгүй байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн субьектив шинжтэй асуудал гэхээс өөр аргагүй. "Хохирогч" гэх хүмүүс жолоодох эрхээ хасуулаагүй нь өөртөө давуу байдал олсон биш үү.

Тэд торгуулийн хэмжээгээ Мтой газар дээр нь ярилцан тохиролцож багасгаад, бусдаар дамжуулан мөнгөө төлж жолоодох эрхтэй үлдсэн нь Б.А, Ц.Д нарын "хахууль өгөгчийн ашиг сонирхол" гэгчээс яг юугаараа ялгаатай юм бол, илт ялгаварлан гадуурхалт биш үү. Эдгээр нь тэгээд шударга ёсны зарчимд нийцэж байна уу ...

Шийтгэх тогтоолын 19 дэх талд шүүгч Г.Энхтунгалаг нь А.Мын Хаан банкны     дансанд А гэсэн нэрээр орсон 400,000 төгрөгийн орлогын Хаан банкны тамга тэмдэгтэй дансны хуулгыг А замын цагдаад хахууль өгснийг нотлох баримт хэмээн үнэлэн дүгнэжээ. Банкны дансны хуулга нь тухайн дансанд хэзээ, хэдэн төгрөгийн, ямар зориулалт нэртэй орлого зарлага орж гарч байгааг цахим төхөөрөмжийн программаар бүртгэн баталгаажуулдаг мөнгө санхүүгийн бүртгэл тооцооны цахим мэдээллийн сангийн хуулбар.

Хаан банкны тамга тэмдэг нь дансыг М эзэмшдэг бөгөөд дансны хуулбар үнэн гэдгийг нотолж байгаа хэлбэр. Иймээс энэхүү цахим мэдээллийн санд А нэрээр бүртгэгдсэн 400,000 төгрөгийн орлого нь А хахууль өгсөн, эсхүл торгууль төлснийг нотлох баримт болох хууль зүйн чадамжгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт буюу эд мөрийн баримтад тооцогдох боломжтой.

 Анхан шатны шүүхийн тогтоолд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Смарт барьцаалан зээлдүүлэх газрын 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган үлдээх тухай дурджээ. Хаан банк болон Смарт барьцаалан зээлдүүлэх газар 2 хоёулаа адилхан хувийн хэвшлийн, ашгийн төлөөх аж ахуйн нэгж байгууллага. Банк, хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг газрын мөнгө санхүүгийн мэдээлэл нь байгууллага, хувь хүний нууцад хамаарах тул уг мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах журмаар шийдвэрлэгдэх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 14-т нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан үзвэл дээр тайлбарласнаар 400.000 төгрөгийн орлого нь Аыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө өөрөө мэдэж байгаа учир замын цагдаагийн хэлсэн үнийн дүнгээр торгууль төлсөн үү, эсхүл цагдаад хахууль өгсөн үү гэдгийг нотлох биш, харин эргэлзэх баримт.

А яллагдагчаар татагдсаны дараа мөрдөн байцаалтын үед өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг \3 хх -219 тал \ өгөхдөө, мөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө, замын цагдаад саатуулагдах үедээ бага хэмжээний согтолттой байсан учир 400,000 төгрөгийн торгууль төлсөн гэдгээ дахин давтан хэлсэн байдаг. Иймд Мын дансны хуулга болох, Хаан банкнаас гаргуулсан эд мөрийн баримтаар Аыг хахууль өгсөн гэх гэмт хэрэгт шууд буруутгахад эргэлзэх үндэслэлтэй байх тул уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Энэхүү эргэлзээ бүхий баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу үнэлж Б.А, Ц.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

"Ярьдаггүй шүүгч" хэмээх хуулийн энэ заалтыг албан тушаалын хэрэгт холбогдсон хөрөнгө мөнгөтэй этгээдэд хэрэглэж болдгийн нэгэн адилаар ардын хүүхдэд ч бас хэрэглэх учиртай биш үү?. Хуулийн хэрэглээг адил тэгш болгох зорилгоор... хуулийн илт тодорхой заалтыг хэрэглээгүй эс үйлдэхүйг шүүгчийн зөрчилд тооцох зохицуулалт хүртэл гарсан даа.

Шийтгэх тогтоолд Б.А, Ц.Д, Б.Э нарын мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгчгүйгээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримт гэж дүгнэжээ. Мөрдөгч мэдүүлэг авах үедээ хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавьсан \Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-д заасныг зөрчсөн\, өөрсдөөр нь болон гэр бүлийн гишүүнээр нь гэрчлүүлж хэрэг хүлээлгэсэн.

Б.Аын эхнэр Б.Э-н гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх нотлох баримт \тогтоолын 15 дах тал\-аар тооцох эрх зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Олон улсын эрүүгийн эрх зүйд яллагдагчийн өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлэг, эсхүл яллагдагчийн гэр бүлийн гишүүний нөхрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцохгүй байх ерөнхий зарчим мөрдөгддөг. Монгол улс Олон улсын ийм төрлийн олон гэрээ конвенцид нэгдэн орсон тул энэ зарчмыг мөн адил мөрдөх үүрэгтэй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, дээр дурдсан хуулийн заалтуудыг анхан шатны шүүх огт хэрэглэхгүйгээр шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүгч Г.Энхтунгалаг шийтгэх тогтоолын 18 дахь талд ... залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэдгийг хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно ... гэж тайлбарлаад А, Д нарын хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжгүй гэжээ.

Үүнийг М нь газар дээрээ торгууль төлж чадаагүй Ааас маргааш нь өөрийн дансаар мөнгө авахдаа тэрээр албан тушаалгүй байсан гэж ойлгох уу, Мын хэдэн цагийн дараа Ааас авсан мөнгийг эд хөрөнгө биш гэж үзсэн юм уу, Мын торгох, жолоодох эрх хасах эрхгүй нь Ат хамаарахгүй гэсэн үг үү, эсхүл М нь Аын мөнгийг хууль бусаар аваагүй, энэ нь хуулийн дагуух үйлдэл гэсэн үг үү. 

Нөгөө талаас нь авч үзвэл анхан шатны шүүхийн шүүгч А яг хахууль өгсөн гэдгийг хэрхэн яаж хөдөлбөргүй тогтоосон юм бэ. Шүүх хуралдаан дээр М "... би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна" \тогтоолын 4 дэх тал\ гээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Хэрэгт Мын " би Ааас хахууль авсан, бусдаас нь бол торгууль авсан" гэхээр ялгамжтай мэдүүлэг байхгүй бөгөөд харин А, Д нарыг өмнө нь огт таньдаггүй байсан тэдэнтэй шууд харьцаж байгаагүй талаарх мэдүүлэг бий.

Шүүх хуралдаан дээр М миний ... нэр бүхий хохирогч нараас чиний хувийн дансаар авсан мөнгө торгууль юм уу, эсхүл хахууль юм уу, Аын 400.000 төгрөг бусад хүмүүсийн шилжүүлсэн мөнгөнөөс яг юугаараа ямар ялгаатай юм бэ, эсхүл бүгдээрээ адилхан юм уу? ... гэсэн асуултад тодорхой хариулт хэлээгүй. Эдгээрийг шүүгч чухам ямар учир шалтгаанаар эргэлзээтэй нөхцөл байдал гэж үзэхгүй, шүүгдэгч А, Д нарт ашигтайгаар шийдвэрлэхийг хүсэхгүй байгааг таашгүй.

Шүүгч Г.Энхтунгалаг нь Ц.Дг ...бусдад давуу байдал бий болгох зорилгоор ... эд зүйл \ 400,000 төгрөг \ өгсөн гэм буруутайд тооцжээ. Дгийн үйлдсэн гэх гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдлыг авч үзвэл Д найз Аын хүссэнээр, түүнд Мын гар утасны дугаарыг олж өгсөн, мөн өөрийн мобайл банкаар торгуулийн мөнгийг Мод дамжуулан шилжүүлсэн үйлдлийн сэдэлт зорилго нь хэрэгтэй цаг үед нь сайн найздаа туслах ёстой гэсэн түүний үзэл бодол, итгэл үнэмшил, жудагтай монгол эр хүний чин сэтгэлийн илэрхийлэл байсан.

Үүнийх нь төлөө Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь бусдад нөхөрсгөөр туслан хамтын хүчээр эв найртай амьдрах учиртай хүн хэмээх оюун ухаант амьтны журамт үүрэг зорилго, "дэм дэмэндээ, дээс эрчиндээ" хэмээн үр хойчдоо үеийн үед сурган хүмүүжүүлсээр ирсэн монголчуудын жам ёсны уламжлалт зан заншлыг огоорсон мэт.

Эрх зүйт төртэй ардчилсан Монгол улс үндэсний түүхэн соёл, уламжлалаа нандигнан өвлөж... эх орондоо. хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан. Үндсэн хуулийн шууд байгуулал болох шүүх ард түмнийхээ үндэсний эрхэм зорилготой эсрэгцэж болох шийдвэр гаргах нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хууль тогтоомжтой нийцэхгүй нь мэдээж.

Олон улсын хүний эрхийн тунхаглал болон Монгол улсын Үндсэн хуулиар бол ямар ч хэцүү хатуу цаг үед, ямар нэгэн хэлбэрээр хязгаарлах ёсгүй жам ёсны үндсэн 4 эрхийн нэг нь хувь хүний итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөө билээ. Д өөрийн өвөг дээдсээс өвлөж авсан үндэсний жам ёсны уламжлал, зан заншлынхаа дагуу "зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэг монгол эр хүний итгэл үнэмшлээр найздаа туслах зорилгоор М-н утасны дугаарыг олж, Аын мөнгийг замын цагдаагийн дансанд дамжуулан шилжүүлсэн.

Цөөхөн хүн амтай жижигхэн Эрдэнэт хотод ямар ч хүний ажлын газар ба нэрийг нь мэдэж байхад, түүний утасны дугаарыг хэн ч, хэзээ ч олох амархан. Нэг хүн нэгээс илүү оператор компанийн дугаартай болсон, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар бүх ангийн сурагчид гар утастай болсон өнөө үед хэн нэгний гар утасны дугаарыг сайн найздаа туслах зорилгоор бусдаас асууж сураглах нь ямар ч гэмт хэргийн шинжгүй, зүгээр байдаг л нэгэн нийтлэг асуудал. Монголд сайн таних найз битгий хэл, бэлэн мөнгөө бариад гуйсан огт танихгүй хүний мөнгийг ч хэлсэн дансанд нь мобайлдаад өгөх сайн санаатай хүн маш олон бий.

Мын хувийн дансанд Ч.Б-н 300,000 төгрөгийг М.А, Э.Б-н 200,000 төгрөгийг И.Э, Ж.Г-н 400,000 төгрөгийг Н.А нар тус тус өөрсдийн дансаар шилжүүлснийг нотлох баримт хэрэгт авагдсан. Гэтэл шүүгч Г.Энхтунгалаг эдгээр үйлдлийг байх ёстой хэвийн зүйл гэж үзэж Мыг Э.Б-с 200.000 төгрөг, Ж.Г-с 400.000 төгрөг, Ч.Б-с 300.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэжээ. /Тогтоолын 13 дахь тал/ Цаг хугацааны хувьд хэзээ мөнгө шилжүүлснээсээ хамаарч энэ үйлдэл нэг хэсэгт нь гэмт хэргийн шинжгүй, өөр нэгэнд тухайлбал Ц.Дд бол "хахууль өгсөн" гэмт хэрэгтэн болохыг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн нь хачирхалтай.

Үүнийг тэгш эрх, шударга ёсны гажуудал гэхгүй юм бол өөр ямар үйлдлийг ийнхүү үзэх вэ? Монголчуудын дунд нэн түгээмэл энэ үйлдэлд Дг гэм буруутайд тооцсон нь эрүүгийн эрх зүйн үүднээс бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4-т хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэнтэй зөрчилдөж байна.

Тухайн үед Д өөрийн найз Атай хамтран.гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан амласан бэлтгэсэн, Аыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн хатгасан гэж үзэхээр үйл баримт болон нотлох баримт хэрэгт огт байхгүй.

Цахим үйлчилгээ өргөн дэлгэрсэн одоогийн нийгэмд цалин орлоготой хүн бүр, тэр байтугай боломжийн ажил амьдралтай айлын насанд хүрээгүй хүүхэд хүртэл интернэт банкны үйлчилгээ авч хэрэглэж байгаа нь нийтэд ил болсон нотлох шаардлагагүй үнэн. Ийм байтал мобайл банкны хаа сайгүй, хэн ч хамаагүй, хүссэн цагтаа хийдэг, гэмт үйлдлийн санаа зорилгогүй цахим үйлчилгээг гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал болгон Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх аргагүй байна.

Яг үнэндээ бол Аын 400,000 төгрөгийг Д андын ёсоор атгаг санаагүйгээр замын цагдаад шилжүүлж өгөөгүй байсан ч гэсэн А журмын хашаанаас машинаа авахын тулд торгуулийн мөнгөө Моос авсан дансанд өөр ямар нэгэн арга хэлбэрээр хийх л байсан.

Түүнчлэн Д нь замын цагдаа Мыг огт таньж мэдэхгүй учир Аын хахууль өгсөн гэх хэрэгт Д зуучлагч байх боломжгүй нь тодорхой. Мод мобайл банкаар шилжүүлсэн мөнгө нь Дгийн өөрийнх нь эзэмшил өмчлөлийн эд зүйл биш байсан учир түүнийг замын цагдаад хахууль өгсөн гэх нь хууль зүйн хувьд нэн эргэлзээтэй асуудал.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл. Хахууль өгөхийн 1 дэх хэсэгт .... эд зүйл өгсөн... гэж хуульчилсан бөгөөд үүнийг үгийн шууд утгаар нь дээрх нөхцөл байдлаар тайлбарлахад Д Мод өөрийн мөнгөө өгөөгүй бөгөөд хахууль өгсөн гэх гэмт хэргийн хамтран оролцогч буюу гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийн аль нь биш гэсэн хариу гарна. Гавьяат хуульч Б.Чимид багш "Хүний амьдрал өөрөө хууль. Хууль гэж баталсныг нь эрх зүй гэж байх ёстой жамыг нь хэлнэ. Хуульч бол хүн байх зарчмыг ямагт баримтлах ёстой" гэж сургасан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх ёстой. Дээр дурдсан бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Дгийн үйлдлийг жам ёсны эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлбээс Ц.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль, эрх зүйн  үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоолын 25 дахь талд тогтоох хэсгийн 1-д ... Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-н ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн А.Мод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй гэжээ.

А.Мын хахууль авсан гэх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар эрүүгийн хариуцлагыг чангатгасан хугацаа \2022 оны 12 дугаар сарын 16\-аас өмнөх үйлдэл. Иймээс А.Мын энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 болон 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах заалт шүүхийн тогтоолд бус прокурорын яллах дүгнэлтэд бичигдэх учиртай баймаар ... Б.А, Ц.Д нарыг "хахууль өгөх" гэмт хэргийн үндсэн шинж болох өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор ... бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол шүүгдэгчдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Албан тушаалын байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, шийтгэгдсэн А.М нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 4 шүүгдэгч, 3 "хохирогч"-оос гадна өөр олон хүмүүсээс өөрийн дансаар мөнгө авч байсан. Хавтаст хэрэгт авагдсан Мын банкны хуулгаас харахад түүний дансанд 50,000 төгрөг, 100,000 төгрөг, 200,000 төгрөгийн орлого маш олон байдаг. Хэрэгт холбогдогчдын хувьд тухайн үеийн цаг хугацаанаас бусад нөхцөл байдал нь үндсэндээ ижил төсөөтэй.

Б.А тухайн цагт нь Мод мөнгө олж өгч, газар дээр нь асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байсан тул маргааш нь мөнгөө өгснөөрөө л бусдаас ялгаатай байдаг.

Энэхүү бодит нөхцөл байдлыг шүүх бодитойгоор үнэлэх нь шударга ёсны зарчимд маш чухал. "Хохирогч" Ж.Г-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн "... би согтуугаар машин барьж байгаад цагдаад баригдахаар жолоодох эрх хасдаг, эсхүл торгодог гэж л мэдэж байсан..." \тогтоолын 7 дах тал\, Б.Аын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчгүйгээр "... согтуу үедээ машин жолоодож байгаад цагдаад баригдах юм бол 400,000 төгрөгөөр торгодог, мөн жолоодох эрх хасдаг талаар мэдэж байсан, гэхдээ согтолтын хэмжээ бага гарахаар торгодог, их гарахаар жолоодох эрх хасдаг гэж би ойлгосон." гэсэн мэдүүлэг \3 дахь хавтаст хэргийн 218-219 дэх тал\ хоёрыг өөр өөрөөр үнэлж дүгнээд нэгийг нь "хохирогч" нөгөөг нь гэмт хэрэгтэн болгосныг хуульч, өмгөөлөгчийн хувиар хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалттай илт зөрчилдөж улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг гажуудуулжээ. Б.А гаргасан зөрчлөө гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйн тулд хахууль мөнгө өгье Мтой ярьж тохиролцсон нь хөдөлбөргүй тогтоогдоогүй. А нь бүрэн дунд боловсролтой иргэн бөгөөд Замын цагдаагийн албаны олон журам, ямар цагдаа зохицуулагч ямар эрх, үүрэгтэйг тодорхой мэдэх боломжгүй. Тэрээр жолоодох эрхийнхээ хүрээнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх үүрэгтэй ч бусад албаны журмыг нарийвчлан судалж мэдэх хуульчлагдсан үүрэггүй.

А анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр Мтой зэрэгцэж зогсоод "... ярихад эхлээд 500.000 төгрөгөөр торгоно, 100.000 төгрөгөөр нь журмын хашаанаас машинаа авна гэж хэлсэн, тэгээд тухайн үед мөнгө олдоогүй, "өглөөний рапортоос өмнө өгөөрэй" гэсэн ... гэж мэдүүлсэн. /тогтоолын 5 дах тал/ Мод хураалгасан бичиг баримтаа бусдын адилаар газар дээр нь авч амжилгүй, маргааш нь авснаараа А торгууль төлөгч биш, хахууль өгөгч болж, хөрөнгө чинээгээрээ ялгаварлагдах ёсгүй.

Харин М нь албаны дотоод журмаа мэдсээр байж, зөрчил гаргагчийг торгох эрхгүй мөртлөө Ааас мөнгө шаардсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлж байна. Шийтгэх тогтоолын 17 дах талд ... шүүгдэгч П.Э, Ц.Д нарын хувьд, бусдад буюу өөрийн найз нартаа давуу байдал бий болгож, тэдний гаргасан зөрчлийг цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй шийдвэрлүүлэх зорилгоор тэднээс мөнгө авч А.Мод хахууль болгон дамжуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлж байна... гэжээ.

Эдгээр шүүгдэгчдийг буруутгаж байгаа гэмт хэргийн зүйлчлэл нь адил боловч тэдний үйлдэл нь өөр байтал ингэж ижилсгэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хүний нэр хүнд, хувь заяанд нөлөөлөхүйц асуудалд иймэрхүү хайнга, хариуцлагагүй байдлаар хандсан нь наанадаа шүүгчийн ёс суртахуунгүй, цаашлаад эрх зүйн ухамсар дутуу дулимаг байгаад харамсаж байна.

Хүнээс 400.000 төгрөг бэлнээр аваад таньдаг цагдаадаа 350.000 төгрөг өгч, хураалгасан бичиг баримт, машины түлхүүрийг нь авах, олон жил үерхсэн мобайл банкны эрхгүй найзынхаа шилжүүлсэн 400.000 төгрөгийг огт танихгүй цагдаагийн дансанд бүтнээр нь шилжүүлж найздаа туслах хоёр хууль зүйн утга агуулгаараа адилгүй гэдгийг шүүгч Г.Энхтунгалаг эрх биш мэдмээр ...

... Б.А, Ц.Д хоёрын хооронд гэмт хэрэг хамтран үйлдэх санаа зорилгын нэгдэл байгаагүй талаар би дээр 4 дэх хэсэгт хангалттай тайлбарласан ... М-д мөнгө өгсөн нь илэрсэн, илрээгүй бүх этгээдээс цөөхөн хэд нь хахууль өгсөн гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлага хүлээж, зарим нэг нь эрүүгийн хэргийн хохирогч болж торгууль төлсөн гэх мөнгөө буцаан авч, ихэнх нь ямар ч гэм зэмгүй үлдэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэмгүй.

Анхан шатны шүүх ард иргэдээ хөрөнгө чинээгээр нь алагчлан гадуурхахын оронд зарим нэр бүхий хүмүүсийг "хохирогч" болгосны нэгэн адилаар Мын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Б.А, Ц.Д нарын хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан.

Хуулийн энэ зүйлд ... "албан тушаалын байдал" гэдэгт эрх нөлөө хамаарна ... "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно, "давуу байдал" гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно ...гэсэн тайлбар бий.

Удаа дараагийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч М болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг гарсан тухайн үед Мод ар гэрийн гачигдлын улмаас мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан тул тэрээр бусдаас өөрийн дансаар мөнгө авч, хувьдаа ашиглаж байсан гэж тайлбарласан байдаг. А.Мод албан тушаал, ажил үүргийн хувиар хэн нэгний жолоодох эрхийг хасах болон зөрчил гаргагчийг торгох эрх хэмжээ олгогдоогүй.

Энэ тухай шийтгэх тогтоолын 12 дахь талд гэрч Б.Б-н "... цагдаа зохицуулагч А.М нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон хүнийг илрүүлэх юм бол Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулж, жолоочийн согтолтын хэмжээг тогтоон материалжуулж, тухайн өдрийн томилгоот жижүүрт гарч байгаа зохицуулагчид өгч шийдвэрлүүлнэ. Цагдаа зохицуулагч нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон хүнийг илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах, жолоодох эрх хасах арга хэмжээ авах эрхгүй гэсэн мэдүүлэг\ 3 хх-220-221 тал\ бичигджээ.

Ийнхүү М нь өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдэл хийж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн бусдаас олон удаагийн давтамжтай үйлдлээр өөрийн дансаар мөнгө авч хувьдаа ашиглаж байсан яг адилхан үйлдэлд Б.Аын торгуулийн мөнгөө газар дээр нь өгөх хөрөнгө мөнгөний боломжгүй байсан бодит нөхцөл байдлыг гуйвуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцсон нь шүүхийн шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд эрүүгийн хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

 "Хохирогч" гэх хүмүүсийн хэргийг анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, Д.Ариунцэцэг, Г.Энхтунгалаг нар 22.1 дүгээр зүйл, прокурор Н.Д мөн 2 өөрөөр зүйлчилсэн нь А.М нарт холбогдох хэрэгт төрийн хуульчдын хувийн ашиг сонирхол ямар байгааг харуулж байх шиг.

Хээл хахуулийн гэмт хэрэг нь "цагаан захтан"-уудын хэрэг гэж нэрлэгддэг. Ийм төрлийн гэмт хэрэг хамгийн нууц нөхцөл байдалд далдуур сэм хийгдэж, үүний цаана улсын төсөв хөрөнгө, нөөц баялагтай холбогдох олон тэрбум, их наядаар хэмжигдэх хэмжээтэй хохирлын асуудал нуугдаж улмаар нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг хохироож байдаг.

Харин Аын хувьд замын цагдаагийн хэлсэн ёсоор өөрийн нэрийг ил тодоор бичиж, түүний дансанд мөнгөө нууц бусаар шилжүүлсэн.

Тэрээр ямар нэгэн тендер, концесст оролцоогүй, ашигт малтмалын орд лиценз эзэмших эрх, архи пивоны тусгай зөвшөөрөл хахуулиар авч өөртөө давуу эрх олж, хууль бус арга хэлбэрээр баяжаагүй, төрөөс төрсөн тэрбумтан болоогүй. Бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй А жолоодох эрхээ хадгалж үлдсэнээрээ өөртөө ердийн байдлаасаа илүү ашиг орлого олох гээгүй, харин гэр бүлээ тэжээн тэтгэх өрхийн тэргүүний журамт үүрэг зорилгоо л гүйцэлдүүлсэн.

Б.А жолоодох эрхтэй үлдсэнээрээ бусдаас давуу байдалтай болоогүй бөгөөд Монгол улсын болоод бусад орны жолоодох эрхийн үнэмлэхтэй олон сая иргэдийн нэг хэвээрээ л байсан.

А замын цагдаа А.Мын шаардсан 400,000 төгрөгийг өгснөөрөө бусдын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчөөгүй, өөрөөсөө бусад хэн нэгэнд шууд бодит хохирол учруулаагүй, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд шууд хор уршиг учруулах нөхцөл байдал үүсгээгүй.

Харин А.М албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийснээрээ өөртөө эдийн буюу бэлэн мөнгөний ашигтай байдлыг олж авсан нь бодит үнэн. Шударга ёс гэдэг ойлголт нь тодорхой тогтоож, хайрцагласан ухагдахуун биш. Нэгэн төрлийн үйлдэл, үйл ажиллагааг өөр хооронд нь жишсэнээр, тухайлбал яг адил төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг харьцуулж, шүүгчдийн гаргасан үнэлэлт, үндэслэлээр шүүхийн шударга ёсны хэмжүүр тогтоогдоно.

Монгол улсад олон их наядын хохирол учруулсан, авлигын гэмт хэрэгт холбогдсоноороо түмний танил болсон ч эрх чөлөөтэй яваа этгээдүүд олон байдгийг монголчууд нийтээрээ мэддэг нь нууц биш. Жинхэнэ "цагаан захтан"-ууд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхад А мэтийн жирийн иргэнд шүүхээс ял оноож, идэр залуусын ирээдүйн ажил амьдралын зам мөрд ял шийтгэлийн хар толбо үлдээх нь харамсалтай бөгөөд нэн шударга бус явдал.

Шийтгэх тогтоолын 16 дах талд шүүгч Г.Энхтунгалагийн дурдан тайлбарласан "давуу байдал, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхол" гэх үгс бүгд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэрээрээ, гэмт хэргийн шинжээрээ тайлбартайгаа байгаа. Гэтэл шүүгдэгч Б.А, Ц.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, заавал "хахууль өгсөн" болгох гэж хичээн зүтгэсний цаана ямар нууц нуугдана вэ?... А.М зохих журмын дагуу бол зөрчил гаргагчийг торгох ч, жолоодох эрхийг нь хасах ч эрх мэдэлгүй нийтийн албан тушаалтан.

Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хэрэгт холбогдогчдын хүн тус бүрийн үйлдэл, оролцоо, шүүхийн шийдвэрт тусгагдсан нотлох баримтын агуулга, өмгөөлөгчдийн санал зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзвэл энэ хэрэгт А.Мыг албан тушаалын байдлаар нь гэм буруутайд тооцоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээ зүйлчлэх нь 22.4 дүгээр зүйлээс илүү зохистой, шударга ёсны зарчимд нийцтэй болно.

Анхан шатны шүүх нийтийн албан тушаалтан А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод Б.А, Ц.Д нарын хэргийг хэрэгсэхгүй болгох хууль, эрх зүйн бүрэн боломжтой байсан боловч шүүгчээс ийм хүсэл зоригийн илэрхийлэл гараагүйд гомдолтой байна.

Ингэлээ гэхэд шүүгдэгч А.Мын эрх зүйн байдал дордохгүй тул давж заалдах шатны шүүх шүүгдэгчдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Мын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Б.А, Ц.Д нарыг замын цагдаа А.Мод хахууль өгсөн гэм буруугүйд тооцож улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль, эрх зүйн үндэслэлтэй байна.

Нэг хавтаст хэргээр, нэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд зарим "онцгой" төрлийн этгээдүүд нь "хохирогч" болж, улмаар торгуулийн мөнгөө буцаан авсан атал Б.А, Ц.Д нарыг яагаад "хохирогч" биш ч, ядаж гэм буруугүйд тооцож болохгүй гэж ...

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4 болон 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 1.6 заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Д, Б.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023\ШЦТ\157 дугаар шийтгэх тогтоолын Б.А, Ц.Д нарт холбогдох хэсгийг хууль ёсны болгон өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

“...      аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн замын цагдаа зохицуулагч М нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Ог саатуулан зогсоож, тандагч багажаар шалгаж тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нь хураан авч мөн тээврийн хэрэгслийг нь саатуулан согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үндэслэлээр торгууль 400,000 төгрөгөөр торгодог гээд явуулсан байдаг. Маргааш нь торгуулиа төл гэсний дагуу торгуулийн мөнгөө олоод аваад очих гэтэл утсаа аваагүй тул найз Эаас М гэдэг цагдааг таних уу гэхэд танина гэснээр торгуулийн мөнгийг нь аваачиж өгсөн байдаг.

Шүүгдэгч О, Э нар нь замын зохицуулагч цагдаа замын хөдөлгөөний дүрмийн дагуу торгуулийн арга хэмжээ авч байна гэж ойлгосон болохоос биш, түүнийг арга хэмжээ авах эрхгүй, зөрчлийн хэрэг гэж баримтжуулан цааш нь эрх бүхий албан тушаалтанд шилжүүлдэг гэдгийг огт мэддэггүй байсан.

Харин шүүгдэгч Мын хувьд иргэдийн дээрх замын цагдаагийн албаны эрх болон ажиллах дүрэм журмыг мэдэхгүй далимдуулан замын цагдаа торгох арга хэмжээ авч байгаа мэт, албаны хувцас, хэрэгслээ ашиглан албан үүргээ гүйцэтгэж буй дүр үзүүлж бусдыг төөрөгдүүлэн, хууран мэхэлсэн үйлдэл хийж, ашиг орлого олж байсан нь тодорхой байгаа. Энэ нь 2018 оны 06 дугаар сарын 10-нд Г, 2018 оны 06 дугаар сарын 19-нд Б, 2018 оны 06 дугаар сард Б нарын торгууль нь 400,000 төгрөг гээд авч байсан үйлдлүүдээс тодорхой харагддаг.

Шийтгэх тогтоолын 17 дугаар зүйлд Б.Ог өөрийн гаргасан зөрчлөө Зөрчлийн тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэхгүй, жолоодох эрхээ хасуулахгүй байхын тулд бусдаар дамжуулж Мод хахууль өгсөн гэж, П.Эыг өөрийн найзад давуу байдал бий болгож гаргасан зөрчлийг Цагдаагийн газрын зөрчил гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй зорилгоор Мод хахууль болгон дамжуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтад тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлж байна гэсэн дүгнэлт хийсэн.

Шүүхийн энэ 17 дугаар талд хийсэн дүгнэлт нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Мын болон О, Эын мэдүүлгээр зөрчлийн тухай хуульд заасан зөрчил тул гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй шийдвэрлэж өгөөч гэсэн яриа тохироо хэдийд, хэн хэнтэй ямар байдлаар тохирсон нь тогтоогдоогүй. Харин энэхүү зорилгыг улсын яллагч өөрийн санал дүгнэлтдээ томьёолж илэрхийлж байсныг шүүх яг тэр үгээр нь бичжээ.

Шүүхийн дээрх томьёоллоор яг ямар баримтаар О зөрчлийн хэрэг битгий үүсгээч, гэж хэлсэн байсан, гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй шийдээч гэж гуйсан талаарх нотлох баримтыг заасангүй.

Хавтаст хэргийн III хавтас 208 дугаар хуудсанд хохирогч Г, Б нар жолооны эрх хасдагийг мэднэ, Б, О нар мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Мын өөрийнх нь мэдүүлэгт тэрээр дээрх хүмүүст Зөрчлийн тухай хуулиар хариуцлагуудыг хүлээлгэх талаар юу ч хэлж байгаагүйг хохирогч гэх хүмүүс болон шүүгдэгч О мэдүүлээгүй.

Хахууль өгсөн болж буй О нь замын цагдаагийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалыг нь ямар эрх мэдэлтэйг мэдэхгүй тухайн үед торгох арга хэмжээг авч байна гэж цагдаагийн хэлснээр л ойлгосон. Харин цагдаа шууд торгох эрхгүй гэдгийг энэ хэрэг шалгагдах явцад л мэдсэн. Тэрээр цагдаа торгох эрхгүй болж буй асуудлыг /зөрчлийг/ баримтжуулан өөр албан тушаалтанд арга хэмжээ авахуулахаар шилжүүлдэг талаар огт мэдээгүй тул хахууль өгөхөөр амласан гэх тухайн гэмт хэргийн обьектив тал үгүйсгэгдэж байгаа болно.

Цагдаагийн албаны тухай хууль болон замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын дагуу М нь тээврийн хэрэгслийг түр саатуулж, жолоочийн согтолтын хэмжээг тогтоон материалжуулж, зохих албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэх ёстой байтал, согтолтын зэргийг нь хүртэл тогтоогоогүй байхад түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх шалгуур тогтоогдоогүй байсан. (эрүүл мэнд, спорт, хууль зүйн сайдын 2016 оны А/288, А/131 тушаалын хавсралтаар 2.5-д амьсгалаар 0,2 промиль 0.5% илэрвэл хэрэглэсэн гэж үзнэ) Шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд 137 тоот шүүхийн шийтгэх тогтоолын II заалтын О, Э нарыг гэм буруутайд тооцсон III заалтын Э, О нарт ял оногдуулсан гэснийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол жолооны эрх хасахыг мэдэж байсан хохирогч гэх Г, Б нар харин цагдаад торгууль гэж хэлсэн мөнгийг наймаалцаж 200,000 төгрөг өгье гэх, мөн Б-н эхнэр нь цагдаагийн ярьснаар 300,000 төгрөгийг шилжүүлж буй үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, хохирсон болж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Э тайлбартаа: ... А.Мыг дотно танихгүй. Би ямар нэгэн юм гуйж байгаагүй. Урьд өдөр нь мөнгө өгөөд бичиг баримтаа аваарай гэсэн. Өмнө нэг удаа гэртээ хүргүүлж байсан. Утсаа авахгүй байхаар нь гэрт нь очсон. Би давуу байдал олгоогүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбараа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. П.Э, О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д тайлбартаа: ... Хууль шүүхийн өмнө эрх байх зарчим алдагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон. ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Д, О.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдсэн хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, шүүгдэгч А.Мод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

 

түүний үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

 

шүүгдэгч Б.Огийн үйлдлийг нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

шүүгдэгч П.Эын үйлдлийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгсөн, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

шүүгдэгч Ц.Дгийн үйлдлийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгсөн,

шүүгдэгч Б.Аын үйлдлийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгсөн гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадахуйц нотлох баримтууд байх ба анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар нэг бүрчлэн дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрийн агуулгыг дэлгэрэнгүй байдлаар дурьдсан байна.

Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллах ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д нь шүүгдэгч А.Мод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх дүгнэлт гаргасан байх ба анхан шатны шүүх “тухайн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд үйлчилж байсан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан Шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан авч улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.                   

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Д, О.С нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.М, П.Э нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах, торгох ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч нарын нийт эдлэх ялыг тогтоохдоо нийтийн албанд томилогдох эрхийг хасаж ялыг орхигдуулсан, дээрх ялуудыг нэмж нэгтгэхдээ 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлах шаардлагагүй,

мөн шүүгдэгч А.Моос гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 750.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа түүнийг “бусдад төлөх төлбөргүй” гэж дурдсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн,

 түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн,

 

 түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай” гэж өөрчилж, 

 

тогтоох хэсгийн 10 дахь заалтын “...А.М...” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Д, О.С нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ