Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

 

2023         05            02                                    2023/ШЦТ/157

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,      

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

хохирогч М.О,

шүүгдэгч А.М, өмгөөлөгч Х.О,

шүүгдэгч Б.О, П.Э, өмгөөлөгч О.С,

шүүгдэгч Б.А, Ц.Д, өмгөөлөгч С.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар А.Мод,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Од,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгүүдэд зааснаар П.Эад,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, Ц.Д нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 1925009210276 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч А.М нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.16-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэснийг,

мөн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6 “...хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8 “...зөрчлийн тухай тэмдэглэл, илтгэх хуудас бичих, хэрэв баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх...ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх”, 2.24.9 “...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол... зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг зөрчиж,

2019 оны 8 дугаар сарын 05-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota prius-20” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулж шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр П.Эаар дамжуулан Б.Огээс 350.000 төгрөгийн хахууль авсан,

2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Verna.accent” загварын .................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсныг саатуулан шалгасан боловч зөрчлийн гомдол мэдээлэлд оруулж шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дгээр дамжуулан Б.Ааас 400.000 төгрөгийн хахууль авсан,

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрт Э.Бат-Өлзий нь “Toyota prius-20” загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны ...................... дугаарын дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “Toyota Carina” загварын .................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахад нь саатуулан шалгаж, гаргасан зөрчилд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны ............... дугаарын дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “Istana” загварын ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахад нь саатуулан шалгаж, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулж, тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны ...................... дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдэд,

шүүгдэгч Б.О нь Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны ахлагч, тасгийн захирагч албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2-т заасан “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлахыг хориглоно.” гэсэн хэм, хэмжээг зөрчиж, 2019 оны 8 дугаар сарын 05-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “Toyota prius-20” загварын ..................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахад нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах, ахлагч А.М журамлан шалгах явцад өөрт давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр П.Эаар дамжуулан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч П.Э нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны орой өөрийн найз Б.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Toyota prius-20” загварын ...................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй шийдвэрлүүлэх зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б.Огээс 400.000 төгрөг авч, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод 350.000 төгрөгийн хахууль өгсөн,

мөн иргэн М.Оийн хүү Э.Улсболдыг “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-нд ажилд оруулна гэж мэргэжлийн үнэмлэх гаргах нэрийдлээр хуурч 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Бямбагэрэлийн Хаан банкны ...................... дугаарын дансаар 300.000 төгрөг,

2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эхнэр Ө.Сондорын Хаан банкны .................... дугаарын дансаар “ажилд оруулах мөнгө” гэж 5.000.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөг залилж авсан гэмт хэргүүдэд,

шүүгдэгч Б.А нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, өөрийн эзэмшлийн “Verna.accent” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан зөрчлөө Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгуулахгүйгээр өөртөө давуу байдал бий болгохын тулд найз Ц.Дгээр дамжуулан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Д нь өөрийн найз Б.Аыг 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт “Verna.accent” загварын .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 7  дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.М “...би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна.” гэв.

шүүгдэгч Б.О “...тухайн өдөр би найзтайгаа явж байгаад хоёр пиво уусан, ажлын бус цагаар буюу шөнө явж байгаад цагдаатай таарсан, намайг “үлээ” гээд үлээлгэсэн, би өдөр нь хоёр пиво уучихсан болохоор орой гайгүй болчихсон байх гэж бодсон юм. Намайг үлээхэд М цагдаа “уусан байна” гэсэн, тэр үед нь би “миний уусан пиво гараагүй байгаа юм байна” гээд тухайн үед яахаа мэдэхгүй байсан, намайг /урд талд нь нэг цагдаа ажиллаж байсан/ “тэр цагдаа дээр очоод уулз” гэсэн, би тэр цагдаатай нь уулзаад “яах уу, ийм юм болчихлоо” гэхэд “за байж бай” гээд яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байсан. Тэгээд “утасны дугаараа өг, торгууль нь 400.000 төгрөг болдог шүү” гээд миний утасны дугаарыг аваад явсан, маргааш нь машин байхгүй, яахаа мэдэхгүй, нөгөө цагдаа миний дугаарыг авсан, хэзээ залгах бол гэж бодоод утсаа цэнэгтэй байлгаж байсан. Над руу залгасан цагийг нь санахгүй байна, залгаад “торгуулийн мөнгө” гээд эргээд залгахад утсаа авахгүй байсан, ингээд Этай уулзаж, Эыг “ийм цагдаа таних уу, ийм зүйл болчихоод, утсаа авахгүй байна” гэж хэлсэн. Ингээд Э тэр цагдаатай яриад “торгуулийнхаа 400.000 төгрөгийг өг гэж байна” гэсэн, надад мөнгө байхгүй байсан болохоор ахынхаа утсыг ломбарданд тавиулж 400.000 төгрөг аваад П.Эад өгсөн, П.Э удаагүй миний бичиг баримтыг авч ирж өгсөн, ганц зүйл хэлэхэд энэ цагдаа өөрөө над руу залгасан, би утсыг нь авч яриагүй, энэ талаар мэдүүлэгт тусгагдаагүй байсан, гэхдээ би нэмэлтээр мэдүүлэг дээрээ мэдүүлсэн байгаа.” гэв.

шүүгдэгч Д.Э “...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр болсон асуудал, О 8 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт ирсэн, би гэртээ хүүхэдтэйгээ байсан. Тэгээд М цагдаа урд өдөр нь 24 цаг үүрэг гүйцэтгэсэн болохоор маргааш нь утсаа авахгүй байсан юм байна билээ. Би өмнө нь 1-2 удаа машинаараа хүргэж өгч байсан болохоор гэрийг нь мэддэг байсан, Од өөрт нь “торгуулийн мөнгөө өгөөд машинаа аваарай” гэж хэлсэн байсан, намайг “үүнийг оруулаад өгчихөөд, машины бичиг баримтыг аваад ирээч” гэсэн, тэгээд би Мын гэрт нь очиж мөнгийг өгөөд, бичиг баримт, түлхүүрийг нь авч Б.Од өгсөн. Би яагаад очсон гэхээр өөрийг нь явуулчихаж болох л байсан, гэтэл Б.Огийн утсыг авахгүй байсан, дараа нь намайг залгахад миний утсыг ч мөн аваагүй, мессеж бичиж холбогдсон. Тэгээд намайг мэдчихлээ гэж уурласан юм уу, яасан юм их ууртай утсаа авч, “п***а, “наахуу”, “лалар” гэж уурлаж байсан, би өөрөө л очих ёстой байсан юм шиг байна лээ. Би очих болсон шалтгаан нь хажууд нь яриаг нь сонсоод байж байхад уурлаж байсан, намайг “чи очоод торгуулийнх нь мөнгийг өгөөд бичиг баримт ав” гэсэн, мөнгө аваачиж өгөөд түлхүүр, бичиг баримтыг нь авч өгсөн асуудал л болсон.” гэв.

шүүгдэгч Ц.Д “...Он сарыг нь санахгүй байна, намайг ээлжинд ажилтай гарч байхад найз А “М гэдэг цагдаагийн дугаарыг олж болох уу” гэсэн, би хүнээс асууж байгаад Мын дугаарыг Ат олж өгсөн. Маргааш өглөө нь намайг гэртээ унтаж байхад А яриад “хоёулаа очоод миний машиныг аваадхая” гээд хамт явсан, Аын эхнэр миний данс руу 400.000 төгрөг хийгээд, би тэр мөнгийг цааш нь Мын данс руу шилжүүлсэн асуудал болсон, тэр үед хэний данс байсан, яасан гэдгийг нь мэдээгүй.” гэв.

шүүгдэгч Б.А “...Намайг 2018 оны 7 дугаар сарын 22-ны орой Дэнж рүү өгсөөд явж байхад М гэдэг цагдаа зогсоосон, үлээлгэж үзээд тэг зууны хэд гарсныг санахгүй байна, ямар ч гэсэн драйвар үлээлгэсэн, “согтолтын зэргийн хувь нь бага юм байна, торгоод явуулчих юм байна, чамайг журамлана” гэхээр нь “торгуулж болохгүй юм уу” гээд утасны дугаарыг нь хайж Ц.Дгээс дугаарыг нь авсан. Ярихад эхлээд “500.000 төгрөгөөр торгоно, 100.000 төгрөгөөр нь журмын хашаанаас машинаа авна” гэж хэлсэн, тэгээд тухайн үед мөнгө олдоогүй, “өглөөний рапортоос өмнө өгөөрэй” гэсэн утгатай зүйл ярьсан болохоор маргааш өгнөө нь 08.00 цагтай уралдаж зурагтаа ломбардаад залгахад утсаа авахгүй байсан. Би эхнэрийгээ “Д мобайл банктай тул данс руу нь мөнгө шилжүүлчих” гэсэн юм, би торгуулиа л төлсөн.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

шүүгдэгч А.М нь;

1. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр П.Эаар дамжуулан Б.Огээс 350.000 төгрөгийн хахууль авсан хэргийн тухайд,

гэрч Б.М “...Би дүүгээсээ “машин тэргээ яасан юм” гээд асуусан чинь “өчигдөр орой согтуу явж байгаад замын цагдаад баригдсан” гэж хэлсэн. ... хажуугаас Э “ямар цагдаад баригдсан юм” гэсэн чинь дүү маань нэг цагдаагийн нэр хэлсэн. ...Э “за байж бай” гээд замын цагдаа руу нь залгаад байсан, тэгж байгаад тэр цагдаатай утсаар яриад, дараа нь мессеж бичиж байснаа “за наад 400.000 төгрөгөө өгчих, харин та хоёр гэртээ байж бай” гэж хэлээд Б.Огээс 400.000 төгрөг аваад явсан, түүнээс хойш 30 орчим минутын дараа н.Э Б.Огийн бичиг баримт, машины түлхүүр зэргийг авч ирсэн. Би дүү Б.Ог замын цагдаад баригдаад мөнгө өгөх гэж байна гэдгийг мэдээгүй байхдаа өөрийнхөө “SamsungA-50” загварын гар утсаа 400.000 төгрөгөөр “Smart” ломбардад тавьсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

гэрч С.Т “...замын цагдаагийн хүн нь манай хүүг “400.000 төгрөг өгчих” гэхээр нь “өгсөн” гэж хэлэхээр нь “чи мөнгө хаанаас олж өгсөн юм” гэж асуусан чинь “ах Мгийн гар утсыг ломбарданд тавьж байгаад мөнгөтэй болоод өгсөн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

“Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.М нь 2019 оны 7 дугаар сарын сүүлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Б.Ог саатуулан шалгасан боловч зохих ёсоор материалжуулан арга хэмжээ аваагүй, маргааш нь Б.Огийн найз П.Эаар дамжуулан 350.000 төгрөг авч, жолооны үнэмлэх, машины бичиг баримтыг өгч явуулсан гэх” мэдээллийг бүртгэсэн АТГ-ын Гомдол мэдээллийн бүртгэл-хяналтын карт /1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал/,   

П.Эын гомдлын дагуу албаны шалгалт явуулсан материалыг Орхон аймаг дахь Цагдаагийн газраас Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 10-34 дэх тал/,

Б.Огийн ах Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Smart” ломбарданд “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавьж 400.000 төгрөг авсныг нотлох “Smart” сүлжээ ломбардны 000439 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

2. 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ц.Дгээр дамжуулан Б.Ааас 400.000 төгрөгийн хахууль авсан хэргийн тухайд,

гэрч Б.Эн “...2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр...нөхөр А болон хоёр настай хүүгийн хамтаар...явж байхад замын цагдаа зогсоосон, нөхрийг “архи уусан” гээд машинаас буулгаад “машиныг чинь ачна” гэж хэлсэн. Манай нөхрийг журамласан цагдаа нь М гэж цагдаа байсан, ...орой 22-23 цагийн үед нөхөр Б.А над руу утсаар залгаад “500.000 төгрөг хэрэгтэй байна, 500.000 төгрөг өгвөл машиныг маань өгнө гэнээ” гэж хэлсэн. ...нөхөр бид хоёр ярилцаад зурагтаа ломбардад тавихаар шийдсэн, маргааш өглөө нь буюу 2018 оны 7 дугаар сарын 23-ны өглөө нөхөр Б.Аын хамтаар зурагтаа үйлчилгээний төвийн “Арвижих” ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан, “А” ломбарднаас миний Хаан банкны 5092072652 дугаарын дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн, ломбарднаас гараад “Голомт” банкны хойд талын АТМ-рүү очиж 400.000 төгрөгийг нөхрийн найз Ц.Дгийн данс руу шилжүүлсэн. ...нөхрөөсөө энэ мөнгийг хэнд өгч байгаа талаар асуухад “М гэж цагдаад өгч байгаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал/,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Мын 5098144602 дансанд Ц.Дгийн 5007238066 данснаас “anhbaatar” гэх утгаар 400.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт /1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал/,

 

3.2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Э.Бс Хаан банкны ...............дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авсан хэргийн тухайд,

хохирогч Э.Бн “...2018 оны 6 дугаар сард Яргуйт баг Овоотын 7 дугаар гудамжинд нөхөр Эн “Toyota prius-20” загварын машиныг жолоодоод явж байсан чинь гудамжны үзүүр дээр цагдаа зогсоож “бичиг баримтаа шалгуул” гэсэн. Тухайн үед би жолооны үнэмлэхээ мартсан байсан тул цагдаа залууд “жолооны үнэмлэхээ гэртээ мартсан” гэж хэлсэн чинь “за яах вэ, нэг удаа торгоод явуулъя, 200.000 төгрөг өг” гээд “мөнгө байхгүй” гэсэн чинь “энэ данс руу хийгээрэй” гээд цаасан дээр дансны дугаар бичээд өгсөн. ...цагдаагийн дансанд эгч мөнгө шилжүүлээд, тэр цагдаа намайг “яв, яв” гэсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

“...цагдаагийн албан хаагч “200.000 төгрөгийн торгууль өг” гэхээр нь би торгуулийн мөнгө гэж бодоод 200.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

гэрч И.Эн “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дүү И.Энхбатын эхнэр Э.Б над руу утсаар яриад “яаралтай мөнгө хэрэгтэй болчихлоо, танд мөнгө байвал энэ данс руу 200.000 төгрөг хийчих” гэж хэлээд надад ................. гэсэн данс өгсөн, би тэр дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн. ...Миний 200.000 төгрөг шилжүүлсэн данс Э.Бн данс байгаагүй, өөр хүний данс байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

гэрч М.Эн “...манай эхнэр...“Toyota prius-20” загварын ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ундныхаа усанд явж байгаад гудамжны үзүүрт замын цагдаатай таарсан юм билээ, тухайн үед жолооны үнэмлэхээ орхисон байсан чинь замын цагдаа “машиныг ачна” гэж байснаа “гэр чинь энд байдаг бол торгоно” гэж хэлсэн байсан. ...Тухайн үед манай эхнэрт мөнгө байгаагүй учраас эгч И.Э 200.000 төгрөг зээлээд замын цагдаагийн данс руу эгчээр шилжүүлүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр А.Мын ................ дансанд И.Эийн ................... данснаас “olzii” гэх утгаар 200.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт /1 дэх хавтаст хэргийн 233 дахь талын ар тал/,

Э.Б “...миний бие Мод гомдол байхгүй, ... гомдолтой байсан 200.000 төгрөгийг барагдуулсан.” гэсэн хүсэлт /4 дэх хавтаст хэргийн 207 дахь тал/,

4. 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ж.Гс Хаан банкны 5098144602 дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авсан хэргийн тухайд,

хохирогч Ж.Гын “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Н.Аийн хамт Шанд багт байх найзындаа нэг лааз пиво уучихаад өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай “Toyota Carina” загварын тээврийн хэрэгслийг жолоодоод Орхон аймгийн аюулгүйн тойргийн тэнд явж байсан чинь замын цагдаа зогсоогоод...үлээлгэсэн чинь “согтолттой байна” гэх дохио өгсөн, “ах нь нэг лааз пиво уусан, ахыгаа 200.000 төгрөгөөр торгочих” гэсэн чинь “үгүй” гээд 500.000 төгрөгөөр торгоод “жолооны эрх хасдаг шүү дээ, та мэдэж байгаа биз дээ, таныг 400.000 төгрөгөөр торгоно” гээд тэр замын цагдаа эхнэрт Хаан банкны данс өгөөд эхнэр тэр данс руу нь 400.000 төгрөгийг мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

“...би согтуугаар машин барьж байгаад цагдаад баригдахаар жолоодох эрх хасдаг, эхсүл торгодог гэж л мэдэж байсан. Тухайн цагдаагийн албан хаагч “торгуулийн мөнгө 400.000 төгрөг өгчих” гэхээр нь би өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

гэрч А.Аийн “...2018 оны 6 дугаар сард нөхөр Ж.Гын хамтаар найз Л.Аийн төрсөн өдөрт очсон. ...нөхөр архи уугаагүй, харин ганц пиво уучихаад...архи уугаагүй учраас машинаа барьсан. Гэтэл аюулгүйн тойргийн баруун талд “Э” зочид буудлын баруун талд гурван цагдаа байснаа машиныг зогсоогоод нөхрийг архи уусан эсэхийг шалгах багажаар шалгасан чинь “архи уусан” гэж гарсан. ...“торгоно” гэж хэлсэн, нөхөр хажуугаас “торгох гэж байгаа бол одоо шууд мөнгийг нь шилжүүлчихээ” гэхээр нь “хэдэн төгрөгөөр торгох юм” гэсэн чинь “машиныг авч явна” гээд жолоон дээр суусан цагдаа “400.000 төгрөгөөр торгоно” гэж хэлээд надад Хаан банкны данс өгсөн, би тэр дансанд нь 400.000 төгрөгийг өөрийнхөө мобайл банкаар шилжүүлэхдээ “торгууль” утгатай хийсэн. ... надад торгуулийн хуудас өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр А.Мын 5098144602 дансанд Н.Алийн .................. данснаас “torguuli” гэх утгаар 400.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт /1 дэх хавтаст хэргийн 233 дахь талын ар тал/,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А.М нь Ж.Гд 400.000 төгрөг төлсөн тухай банкны баримт /4 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/,

5. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Ч.Бямбажаваас Хаан банкны 5098144602 дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авсан хэргийн тухайд,

хохирогч Ч.Бвын “...2018  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би ............ улсын дугаартай “Istana” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Н.Б гэдэг хүний машинд яваад буцаад ирж байсан чинь гурван замын пост дээр замын цагдаа зогсоож үлээлгэсэн чинь “архи уусан” гэж гарсан. ...Идшинд хамт явсан хүмүүс маань архи уусан байсан, надад архинаас өгөхөөр нь би жаахан амссан байсан. Тэр цагдаа “эрхийг чинь хасна” гэхээр нь би эхнэртэйгээ утсаар ярьсан чинь тэр цагдаа утсыг маань авснаа эхнэртэй хол очиж яриад байсан, ярьж дуусаад ирснээ надад утас өгсөн, би эхнэртэйгээ ярьсан чинь “би одоо очлоо” гэж хэлсэн. ... Сүүлд би эхнэрээсээ асуусан чинь тэр замын цагдаа манай эхнэрт “300.000 төгрөг өгчих” гэж хэлээд дансаар 300.000 төгрөг авсан байсан, энэ 300.000 төгрөгийг манай эхнэрийн хамаатан М.Аийн дансаар замын цагдаагийн данс руу шилжүүлүүлсэн. Тэр замын цагдаа манай эхнэрт “нөхөр чинь архи уусан учраас арга хэмжээ авч байна” гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

гэрч М.Аийн “...хамаатны ах Бямбаа над руу утсаар яриад “300.000 төгрөг хэрэг болоод байна, чи энэ данс руу хийчих” гэж хэлээд данс өгсөн. Би тэр дансанд 300.000 төгрөг хийсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

гэрч М.Нын “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой...нөхөр маань над руу утсаар ярьснаа “гурван зам дээр замын цагдаад баригдчихлаа, архи уусан гээд машин журамлачихлаа” гэхээр нь би замын цагдаатай нь ярьсан чинь өөрийгөө М гэж хэлж байсан, надад “танай нөхөр архи уучихсан машин барьж байна” гэхээр нь “эгч нь яваад очьё” гэж хэлээд нэг их удаагүй яваад очиход нэг цагдаа байсан, тэр намайг машиндаа суулгаад “надад 300.000 төгрөг өгчих” гэсэн санал тавьсан. Би тэр саналыг нь хүлээн аваад А руу яриад “эгчид нь 300.000 төгрөг хэрэг болчихлоо” гэж хэлсэн чинь “дансаа явуул” гэж хэлээд утсаа салгасан. М гэдэг цагдаа надад “Хаан” банкны данс өгөхөөр нь би тэр дансыг А руу явуулсан, удалгүй тэр цагдаагийн дансанд “мөнгө орчихлоо” гэж надад хэлсэн, ...М надад “нөхрийг чинь 300.000 төгрөгөөр торгож байгаа шүү” гэж хэлсэн мөртлөө торгуулийн хуудас өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А.Мын 5098144602 дансанд М.А ............ данснаас “у” гэх утгаар 300.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт /1 дэх хавтаст хэргийн 239 дэх тал/,

шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч А.Мын шинээр гаргаж өгсөн, хохирогч Ч.Бн хохирол төлбөрт 350.000 төгрөг төлсөн тухай банкны баримт,

шүүгдэгч Б.О нь;

П.Эаар дамжуулан А.Мод 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийн тухайд,

Б.Огийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-ны орой найзуудтайгаа хоёр пиво уучихаад өөрийн эзэмшлийн “Toyota prius-20” загварын ................. улсын дугаартай машинаа жолоодон явж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сумын “Б” ХХК-ийн тойрог дээр замын цагдаа М гэдэг ах зогсоосон. ... 2019 оны 8 дугаар сарын 06-ны өглөө...замын цагдаа М миний утас руу залгаад “хөөе, ирж уулзахгүй юм уу” гэхээр нь би удахгүй очиж уулзая” гэсэн чинь “мөнгө төгрөгөө яасан бэ, торгууль нь 400.000 төгрөг байдаг шүү” гэж хэлсэн. ...ах маань ломбард руу очоод “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавиад 400.000  төгрөг авч гарч ирсэн, тэр мөнгийг Эад өгсөн. ...Э ирэхдээ миний бичиг баримт, машины түлхүүрийг аваад ирсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал/,

“...Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон үед жолоодох эрх хасуулдаг талаар тухайн үед мэддэггүй байж байгаад сүүлд мэдсэн, би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад цагдаад баригдаад торгуулийн мөнгө гэж 400.000 төгрөг өгөөд л болоо юм болов уу гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал/,

Б.Огийн ах Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Smart” ломбарданд “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавьж 400.000 төгрөг авсныг нотлох “Smart” сүлжээ ломбардны 000439 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,

шүүгдэгч П.Э нь;

Б.Огээс 400.000 төгрөг авч, А.Мод 350.000 төгрөгийн хахууль өгсөн хэргийн тухайд,

П.Эын яллагдагчаар өгсөн “...би бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр...О над руу залгаснаа...“урьд шөнө юм уучихсан явж байгаад цагдаад баригдсан” гэхээр нь “хэнд баригдсан бэ” гэж асуухад “очиж байгаад ярья, чи гараад ирээ” гэж хэлээд удалгүй О, ах Б.Мгийнхээ хамт гэрийн гадаа ирсэн. ...“хэнд, ямар цагдаад баригдсан” гэж асуухад “А, М хоёр, маргааш торгуулийн 400.000 төгрөгөө аваад ирээрэй гэж М хэлсэн” гэхээр нь Мын 99240053 дугаарын утас руу олон удаа залгасан...би М руу “хэнээс машиныг нь авах юм бэ” гэсэн чинь “Эрка, манайд ганцаараа хүрээд ир, уулзая, ярих юм байна.” гэсэн хариу ирсэн. Уртцагаан дээр зогсоод Б ломбард руу ороод гар утсаа 400.000 төгрөгөөр барьцаанд тавиад...надад 400.000 төгрөг өгсөн, би мөнгийг аваад Мын гэрт орсон чинь ганцаараа байсан, миний өөдөөс гарынхаа хоёр хурууг имрээд “энийгээ авч ирсэн үү” гэж хэлсэн, 350.000 төгрөгийг өгсөн чинь уг мөнгийг тоолж авснаа “наад муу лалараа цаашаа чимээгүй бай гэж хэлээрэй” гээд надад Б.Огийн машины түлхүүр, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 125-127 дахь тал/,

шүүгдэгч П.Э нь;

Э.Улсболдод мэргэжлийн үнэмлэх гаргах нэрийдлээр 300.000 төгрөг, мөн түүнийг “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-нд ажилд оруулна гэж өөрийн эхнэр Ө.Сондорын Хаан банкны 5094756562 дансаар 5.000.000 төгрөг тус тус залилж авсан хэргийн тухайд,

иргэн М.Оийн “...өөрийн хүү Улсболдыг дулааны цахилгаан станцад ажилд оруулах зорилгоор 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Э гэх хүнд 5.300.000 төгрөг өгсөн боловч буцааж авч чадахгүй залилуулсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,

иргэн М.Оийн өргөдөл /4 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

хохирогч М.Оийн “...өөрт учирсан хохирол болох 5.300.000 төгрөгийг төлүүлмээр байна, Э гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/,

гэрч Ө.Сн “...Эт “нэг байгууллагад ажиллаж байсан ах тэтгэвэртээ гарах гэж байгаа, тэтгэвэртээ гарахаар нь Улсболд ахыг оруулчих санаа байна” гэж хэлж байсан, гэхдээ Улсболд ахыг ажилд оруулж өгч чадаагүй. ...хоёр сарын дараа нь Улсболд ахын ар гэрийхэнтэй очиж уулзаад мөнгө авсан, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэв гэнэт л миний данс руу 5.000.000 төгрөг орж ирсэн, уг мөнгийг өөр хүнд өгөөгүй, бид хоёр гэртээ зарцуулсан, ...Миний ойлголтоор бол Улсболд ахыг ажилд оруулах мөнгийг Эад өгсөн юм байна билээ.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 15 дахь тал/,

2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ө.Сондорын 5094756562 дансанд Ж.О 5217008689 данснаас “У ажилд зуучлуулах хөлс Эад”  гэх утгаар 5.000.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт /5 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,

гэрч Б.Бн “...Э нэг удаа надаас “таны дансаар мөнгө шилжүүлж авна” гэж байсан санагдаж байна, Эыг гуйхаар нь дансаа ашиглаж мөнгө авч шилжүүлж өгч байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Бн .............. дансанд Т.Эы 5120074990 данснаас “Э.У үнэмлэхний мөнгө” гэх утгаар 300.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт /5 дахь хавтаст хэргийн 53, 157 дахь тал/,

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ө.Сондорын 5094756562 дансанд Б.Бн 5098030172 данснаас “erdenebat” гэх утгаар 300.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт /5 дахь хавтаст хэргийн 159 дэх тал/,

хохирогч М.Оийн гаргаж хэрэгт хавсаргуулсан “Erdene” хаягтай харьцсан фэйсбүүк мессеж /5 дахь хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

гэрч Э.Уын “...манай ээж данснаасаа 5.300.000 төгрөг Эад шилжүүлэн өгсөн, 2020 оны 12 сард Э намайг Орхон аймгийн дулааны цахилгаан станцад ажилд оруулж өгөхөөр болж манай ээж Отэй уулзсан, тэгээд “5.300.000 төгрөг өгчихвөл дулааны цахилгаан станцын захирал Эрхбаатар болон хүний нөөцийн ажилтандаа мөнгө өгөөд цехэд ажилд оруулж өгнө” гэсэн. Тэгээд ээж бид хоёр зөвшөөрөөд долоо хоногийн дараа 5.300.000 төгрөг Эын данс руу шилжүүлсэн, 5.300.000  төгрөгөө эргүүлж аваагүй, ажилдаа орж чадаагүй. “5.000.000 төгрөг ажилд оруулах мөнгө, харин 300.000 төгрөг тоног төхөөрөмжийн засварчны үнэмлэх гаргуулж авах мөнгө” гэж авсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 86-84 дэх тал/,

гэрч Т.Эны “...Э гэх миний үеэл Сондорын нөхөр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад саяхан мөнгө, төгрөг өгөөд ажилд орсон, захирлыг нь таньдаг, засварчнаар ороод одоо захирлын жолооч хийж байгаа, 5.000.000 төгрөг өгчих, би захиралтайгаа ойрхон байдаг, байнга уулздаг, захиралтай манай үеэл залуу байгаа юм ажилд оруулж өгөөч гэж уулзаад оруулаад өгнө” гэж хэлсэн гэсэн. ...Э залгаад “ахаа захиралтай уулзах гээд байна, яасан бэ” гээд шамдуулаад байсан, тэгээд Э “энэ данс руу хийчих” гээд 5094756562 Сондор гэх дансны дугаарыг миний 99053097 утасны дугаар руу мессежээр явуулсан, 5.000.000 төгрөгийг Сондорын данс руу эхнэр 5217008689 данснаас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр бид хоёр хамт байж байгаад интернет банк ашиглан шилжүүлсэн. ...2020 оны 12 дугаар сарын үед ...Э “засварчны мэргэжлийн үнэмлэх гаргуулан авах мөнгө 600.000 төгрөг хэрэгтэй, эхлээд 300.000 төгрөг өгчих” гэсэн гэж Улсболд надад хэлсэн. Тэгээд Э нэг данс надад билүү Улсболдод өгөөд би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 300.000 төгрөгийг “Э.Улсболд үнэмлэхийн мөнгө” гэх гүйлгээний утгатай өөрийн хаан банкны 5120074990 данснаас шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

П.Эын яллагдагчаар өгсөн “...5.000.000 төгрөгийг авсан нь үнэн, гэхдэгэдэг хүнээс аваагүй, би чинь ажилд оруулахаар хэмжээний эрх бүхий албан тушаалтан биш. ...Сн данс руу мөнгө орсон байсан, сүүлд би Улсболдтой уулзаж байгаад “чи энэ мөнгөө зээлчих” гээд зээлсэн. Би У уг мөнгийг зээлээд тухайн үед “Iphone-12” загварын утсыг бараг 4.000.000 төгрөгөөр авсан, үлдэгдэл мөнгө дансанд байж байгаад ойр зуурын хэрэглээнд зарцуулагдаад дууссан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

Э.Уын гар утсанд үзлэг хийж мессежээр П.Этай харилцсан байдлыг бэхжүүлж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 131, 132-133 дахь тал/,

Т.Эны гар утсанд үзлэг хийж мессежээр П.Этай харилцсан байдлыг бэхжүүлж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 142, 143 дахь тал/,

 

шүүгдэгч Б.А, Ц.Д нар нь;

Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400.000 төгрөгийн хахууль өгсөн хэргийн тухайд,

Ц.Дгийн яллагдагчаар өгсөн “...2018  оны 7 дугаар сарын 22-ны орой ажил дээрээ байж байхад найз Б.А утсаар ярьснаа “архи уучихсан машин бариад явж байгаад цагдаад баригдсан одоо яах вэ” гэхээр нь “хүнтэй ярьж үзье” гээд танил н.Ариунбатын утас руу яриад Б.Аын надад хэлсэн цагдаагийн нэрийг хэлсэн. Удалгүй н.Ариунбат над руу ярьж тухайн замын цагдаагийн дансны дугаарыг өгсөн шиг санаж байна, тэр орой А мөнгө олоогүй, маргааш нь гэртээ унтаж байхад өглөө 07.00-08.00 цагийн орчим эхнэр н.Энхбатын хамт ирээд “зурагтаа ломбардад тавьсан, чиний дансанд 400.000 төгрөг хийсэн, чи данснаасаа нөгөө цагдаагийн данс руу шилжүүлчих” гэхээр нь гүйлгээний утга хэсэг дээр нь “А” гэж бичсэн. Тэгээд удалгүй журмын хашаа руу Б.Атай цуг очиж машиныг авсан. ...А машинаа журмын хашаанаас авах, мөн жолооны эрхээ хасуулахгүйн тулд цагдаад хахууль өгч байгааг би мэдэж байсан, би найздаа туслаад хахуулийн мөнгийг цагдаагийн данс руу шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 102-104 дэх тал/,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 22-ны орой... пиво уучихсан байж байгаад өөрийн эзэмшлийн “Verna.accent” загварын 54-86ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Дэнж рүү явах шинэ зам дээр явж байхад замын цагдаа н.М зогсоосон...“журамлана” гэж хэлээд миний машины түлхүүр бичиг баримтыг аваад, “яв” гэж хэлэхээр нь явсан. ...тэр оройгоо найз Ц.Д рүү яриад “би уучихсан явж байгаад замын цагдаа М гэж хүнд баригдсан, энэ хүнийг таньдаг хүн байна уу, утас нь олдох уу” гэж асуусан чинь “би хүнээс асууя” гэж хэлээд утсаа салгаад, нэг цаг орчмын дараагаар “500.000 төгрөг өгчихвөл бичиг баримт, машинаа ав гэж байна” гэж хэлсэн, би мөнгөний эрэлд гарсан боловч мөнгө олоогүй, орой 23 цаг болсон тэгэхэд Д над руу яриад “өглөө рапортнаас өмнө 400.000 төгрөг өгчих гэж байна” гэхээр нь би тэр орой эхнэртэйгээ ярилцаад зурагтаа ломбарданд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өглөө 07.30 цагийн орчимд 500.000 төгрөгөөр барьцаанд тавиад 400.000 төгрөгийг Ц.Дгийн данс руу шилжүүлээд түүний гэрт очоод Ц.Дгээр замын цагдаа Мын данс руу “anhbaatar” гэсэн утгатай шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

“...согтуу үедээ машин жолоодож байгаад цагдаад баригдах юм бол 400.000 төгрөгөөр торгодог, мөн жолоодох эрх хасдаг талаар мэдэж байсан, гэхдээ согтолтын хэмжээ бага гарахаар торгодог, их гарахаар жолоодох эрх хасдаг гэж би ойлгосон.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 218-219 дэх тал/,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дамидинсүрэнгийн .................... дансанд Б.Эн ..................... данснаас “МӨНХОД” гэх утгаар 400.000 төгрөг орлогоор орсон, Ц.Дгийн ................. данснаас “anhbaatar” гэх утгаар А.Мын ................. данс руу зарлагаар гарсан тухай банкны баримт /3 дахь хавтаст хэргийн 185 дахь тал/,

А.Мын яллагдагчаар өгсөн “...Миний сайн санаж байгаагаар 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б.О нь согтуугаа машин барьж явсан асуудлыг сайн санаж байна, бусад дөрвөн үйлдлийг огт санахгүй байна. ...би зөрчил гаргасан хүмүүст өөрийнхөө дансыг өгч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 155-158 дахь тал/,

гэрч Б.Бийн “...цагдаа зохицуулагч А.М нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон хүнийг илрүүлэх юм бол Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулж, жолоочийн согтолтын хэмжээг тогтоон материалжуулж, тухайн өдрийн томилгоот жижүүрт гарч байгаа зохицуулагчид өгч шийдвэрлүүлнэ. Цагдаа зохицуулагч нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон хүнийг илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах, жолоодох эрх хасах арга хэмжээ авах эрхгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 220-221 дэх тал/,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Эын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаартай; “...А.М, Б.О нар нь төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байх тул Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.” гэсэн албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 213 дахь тал/,

шүүгдэгч А.Мын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 9, 15 дахь тал/,

А.Мыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар томилсон тухай Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/57 дугаартай тушаалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,

шүүгдэгч П.Эын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 10, 14 дэх тал/,

шүүгдэгч Б.Аын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 11 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /5 дахь хавтаст хэргийн 215 дахь тал/,

шүүгдэгч Ц.Дгийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,

шүүгдэгч Б.Огийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 13, 18 дахь тал/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч А.М нь;

П.Эаар дамжуулан Б.Огээс 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

гэрч Б.Мгийн “...Э “за наад 400.000 төгрөгөө өгчих, харин та хоёр гэртээ байж бай” гэж хэлээд Б.Огээс 400.000 төгрөг аваад явсан, түүнээс хойш 30 орчим минутын дараа н.Э Б.Огийн бичиг баримт, машины түлхүүр зэргийг авч ирсэн.” гэх,

гэрч С.Тойвын “...замын цагдаагийн хүн нь манай хүүг “400.000 төгрөг өгчих” гэхээр нь “өгсөн” гэж хэлэхээр нь “чи мөнгө хаанаас олж өгсөн юм” гэж асуусан чинь “ах Мгийн гар утсыг ломбарданд тавьж байгаад мөнгөтэй болоод өгсөн” гэж хэлсэн.” гэх,

А.Мын өөрийнх нь өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Б.О нь согтуугаа машин барьж явсан асуудлыг сайн санаж байна.” гэх мэдүүлгүүдээр,

“Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.М нь 2019 оны 7 дугаар сарын сүүлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Б.Ог саатуулан шалгасан боловч зохих ёсоор материалжуулан арга хэмжээ аваагүй, маргааш нь Б.Огийн найз П.Эаар дамжуулан 350.000 төгрөг авч, жолооны үнэмлэх, машины бичиг баримтыг өгч явуулсан гэх” мэдээллийг бүртгэсэн АТГ-ын Гомдол мэдээллийн бүртгэл-хяналтын карт,

П.Эын гомдлын дагуу албаны шалгалт явуулсан материалыг Орхон аймаг дахь Цагдаагийн газраас Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн баримтууд,

Б.Огийн ах Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Smart” ломбарданд “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавьж 400.000 төгрөг авсныг нотлох “Smart” сүлжээ ломбардны 000439 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбар зэргээр,

Ц.Дгээр дамжуулан Б.Ааас 400.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

гэрч Б.Энхбатын “...орой 22-23 цагийн үед нөхөр Б.А над руу утсаар залгаад “500.000 төгрөг хэрэгтэй байна, 500.000 төгрөг өгвөл машиныг маань өгнө гэнээ” гэж хэлсэн. ...нөхрөөсөө энэ мөнгийг хэнд өгч байгаа талаар асуухад “М гэж цагдаад өгч байгаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Мын 5098144602 дансанд Ц.Дгийн 5007238066 данснаас “anhbaatar” гэх утгаар 400.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт зэргээр,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Э.Бат-Өлзийгөөс өөрийн Хаан банкны 5098144602 дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ж.Галбадрахаас өөрийн Хаан банкны 5098144602 дансаар 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Бямбажаваас өөрийн Хаан банкны 5098144602 дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

шүүгдэгч Б.О нь;

Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны ахлагч, тасгийн захирагч албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах, ахлагч А.Мод П.Эаар дамжуулан 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

өөрийнх нь яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 05-ны орой...замын цагдаа М гэдэг ах зогсоосон. ...2019 оны 8 дугаар сарын 06-ны өглөө...замын цагдаа М миний утас руу залгаад “хөөе, ирж уулзахгүй юм уу” гэхээр нь би “удахгүй очиж уулзая” гэсэн чинь “мөнгө төгрөгөө яасан бэ, торгууль нь 400.000 төгрөг байдаг шүү” гэж хэлсэн. ...400.000 төгрөгийг...Эад өгсөн. ...Э ирэхдээ миний бичиг баримт, машины түлхүүрийг аваад ирсэн.” гэх,

Б.Огийн ах Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Smart” ломбарданд “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавьж 400.000 төгрөг авсныг нотлох “Smart” сүлжээ ломбардны 000439 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбар зэргээр,

шүүгдэгч П.Э нь;

Б.Од давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр түүнээс 400.000 төгрөг авч, 350.000 төгрөгийг нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах, ахлагч А.Мод хахууль болгон дамжуулан өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

өөрийнх нь яллагдагчаар өгсөн “...Б.О ах Б.Мгийнхээ хамт гэрийн гадаа ирсэн. ...“маргааш торгуулийн 400.000 төгрөгөө аваад ирээрэй” гэж М хэлсэн гэхээр нь Мын 99240053 дугаарын утас руу олон удаа залгасан...би М руу “хэнээс машиныг нь авах юм бэ” гэсэн чинь “Эрка, манайд ганцаараа хүрээд ир, уулзая, ярих юм байна.” гэсэн хариу ирсэн. ...надад 400.000 төгрөг өгсөн, би мөнгийг аваад Мын гэрт орсон чинь ганцаараа байсан, миний өөдөөс гарынхаа хоёр хурууг имрээд “энийгээ авч ирсэн үү” гэж хэлсэн, 350.000 төгрөгийг өгсөн чинь уг мөнгийг тоолж авснаа “наад муу лалараа цаашаа чимээгүй бай гэж хэлээрэй” гээд надад Б.Огийн машины түлхүүр, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өгсөн.” гэх,

Б.Огийн ах Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Smart” ломбарданд “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавьж 400.000 төгрөг авсныг нотлох “Smart” сүлжээ ломбардны 000439 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбар зэргээр,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, М.Оээс 5.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч М.Оийн “...өөрт учирсан хохирол болох 5.300.000 төгрөгийг төлүүлмээр байна.” гэх,

гэрч Ө.Сондорын “...2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэв гэнэт л миний данс руу 5.000.000 төгрөг орж ирсэн, ...Миний ойлголтоор бол Улсболд ахыг ажилд оруулах мөнгийг Эад өгсөн юм байна билээ.” гэх,

гэрч Э.Уын “...манай ээж данснаасаа 5.300.000 төгрөг Эад шилжүүлэн өгсөн, ...“5.300.000 төгрөг өгчихвөл дулааны цахилгаан станцын захирал Э болон хүний нөөцийн ажилтандаа мөнгө өгөөд цехэд ажилд оруулж өгнө” гэсэн. Тэгээд ээж бид хоёр зөвшөөрөөд долоо хоногийн дараа 5.300.000 төгрөг Эын данс руу шилжүүлсэн, 5.300.000  төгрөгөө эргүүлж аваагүй, ажилдаа орж чадаагүй. “5.000.000 төгрөг ажилд оруулах мөнгө, харин 300.000 төгрөг тоног төхөөрөмжийн засварчны үнэмлэх гаргуулж авах мөнгө” гэж авсан.” гэх,

өөрийнх нь яллагдагчаар өгсөн “...5.000.000 төгрөгийг авсан нь үнэн.” гэх  мэдүүлгүүд,

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Бн ..................... дансанд Т.Эы ................... данснаас “Э.У үнэмлэхний мөнгө” гэх утгаар 300.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт,

2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ө.Сондорын 5094756562 дансанд Ж.О 5217008689 данснаас “У ажилд зуучлуулах хөлс Эад”  гэх утгаар 5.000.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт,

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ө.Сондорын 5094756562 дансанд Б.Б ....................данснаас “erdenebat” гэх утгаар 300.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт зэргээр,

шүүгдэгч Б.А нь;

өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах, ахлагч А.Мод Ц.Дгээр дамжуулан 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

гэрч Б.Эн “...“Голомт” банкны хойд талын АТМ-рүү очиж 400.000 төгрөгийг нөхрийн найз Ц.Дгийн данс руу шилжүүлсэн. ...нөхрөөсөө энэ мөнгийг хэнд өгч байгаа талаар асуухад “М гэж цагдаад өгч байгаа” гэж хэлсэн.” гэх,

өөрийнх нь яллагдагчаар өгсөн “...Д над руу яриад “өглөө рапортнаас өмнө 400.000 төгрөг өгчих гэж байна” гэхээр нь ...400.000 төгрөгийг Ц.Дгийн данс руу шилжүүлээд түүний гэрт очоод Ц.Дгээр замын цагдаа Мын данс руу “anhbaatar” гэсэн утгатай шилжүүлсэн.” гэх мэдүүлгүүд,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ц.Д .............. дансанд Б.Эн .....................данснаас “МӨНХОД” гэх утгаар 400.000 төгрөг орлогоор орсон, Ц.Дгийн .......................данснаас “anhbaatar” гэх утгаар А.Мын ................... данс руу зарлагаар гарсан тухай банкны баримт, 

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Мын ...................... дансанд Ц.Дгийн .......................... данснаас “anhbaatar” гэх утгаар 400.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт зэргээр,

шүүгдэгч Ц.Д нь;

Б.Ат давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7  дугаар сарын 23-ны өдөр түүнээс  400.000 төгрөг авч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах, ахлагч А.Мод хахууль болгон дамжуулан өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

өөрийнх нь яллагдагчаар өгсөн “...А машинаа журмын хашаанаас авах, мөн жолооны эрхээ хасуулахгүйн тулд цагдаад хахууль өгч байгааг би мэдэж байсан, би найздаа туслаад хахуулийн мөнгийг цагдаагийн данс руу шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Мын 5098144602 дансанд Ц.Дгийн 5007238066 данснаас “anhbaatar” гэх утгаар 400.000 төгрөг орлогоор орсон тухай банкны баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцийг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улсын хувьд Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг,

3.1.2-т “ашиг хонжоо гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг,

3.1.3-т албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг,

3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг, 

3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг,

3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг тус тус ойлгохоор тодорхойлж өгсөн бөгөөд энэ хэм хэмжээнүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авлигын гэмт хэрэг”-ийн үндсэн шинж болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд шунахайн сэдэлтээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхитэй үйлдлээр илрэх бөгөөд

“хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гэдэгт хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтнаар албан үүрэгт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэх эрмэлзлэлийг,

“хахууль авсан гэдэгт албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ авсныг,

“албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гэдэгт албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хуулиар хүлээсэн, хийх ёстой үйлдлээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө өөртөө болон бусад этгээдэд давуу байдал бий болгож байгааг,

“албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд гэдэгт хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомжоор өөрт нь үүрэг болгосон хийх ёстой ажлаа хийхгүй байхыг,

“гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд гэдэгт хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомжоор өөрт нь үүрэг болгоогүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, ирээдүйд хийхээр амласныг,

харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг нь тусгай субъект байхыг шаардахгүйгээс гадна энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан этгээд өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон идэвхитэй үйлдлээр илрэх бөгөөд

“давуу байдал гэдэгт Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т зааснаар албан тушаалтан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг,

“эд зүйл өгсөн гэдэгт аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд зүйлийг албан тушаалтанд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан шилжүүлснийг тус тус ойлгоно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл,

Шүүгдэгч А.М, Б.О нар  Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалтан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд 4.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан мөн байна.

Шүүгдэгч Б.О, Б.А нарын хувьд,

өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн гаргасан зөрчлөө Зөрчлийн тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэхгүй, тухайлбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байхын тулд бусдаар дамжуулж, шүүгдэгч А.Мод хахууль өгсөн,

шүүгдэгч П.Э, Ц.Д нарын хувьд,

бусдад буюу өөрийн найз нартаа давуу байдал бий болгож, тэдний гаргасан зөрчлийг цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй шийдвэрлүүлэх зорилгоор тэднээс мөнгө авч А.Мод хахууль болгон дамжуулж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлж байна. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцид зааснаар, хээл хахуулийг өгөхдөө, түүнийг өгч буй этгээдийн субьектив санаа, эцсийн зорилго нь гагцхүү “тухайн албан тушаалтнаар тодорхой үйлдэл хийлгэх эсвэл хийлгэхгүй байх” зорилго байх ёстой, өөрөөр хэлбэл хахууль өгөгчөөс албан тушаалтанд өгч байгаа хээл хахууль нь тухайн албан тушаалтны албаны ажил үүрэгтэй нь зайлшгүй холбогдох ёстой буюу тодорхой үүргийг гүйцэтгүүлэх эсвэл гүйцэтгүүлэхгүй байх санаа зорилгыг агуулсан байх ёстой байдаг.

“Авлига” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу  байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил байдаг бөгөөд “хахууль авах болон давуу байдал олж авах” гэдэгт албан тушаалтан өөрийн албаны чиг үүрэгтэй холбогдуулан хээл хахууль авсан, шаардсан, эсхүл авахыг зөвшөөрсөн байхыг ойлгоно.

“Хахууль авах”, “хахууль өгөх” гэмт хэргүүд нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох үүднээс албан тушаалтны шунахай зорилгыг гүйцэлдүүлэх зэрэг хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг агуулах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу өөрөөр хэлбэл хахууль өгснөөр гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд хор уршиг учирсан байхыг шаарддаггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Мын хоёр удаагийн “хахууль авсан” үйлдэл нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч албан тушаалтны хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, мөн хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйдлийг хийж шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, хахууль авах.”,

харин нийтийн албан тушаалтан шүүгдэгч Б.Огийн үйлдэл нь “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх.”

шүүгдэгч П.Э, Ц.Д, Б.А нарын үйлдэл нь “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх.” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.М нь Авилгын эсрэг НҮБ-ийн конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдэж байгаа хирнээ хахууль авах гэмт хэргийг хэд, хэдэн удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан,

шүүгдэгч Б.О, П.Э, Ц.Д, Б.А нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч А.Мод албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж байх тул шүүгдэгч А.Мын хоёр удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.О, П.Э, Ц.Д, Б.А, тэдний өмгөөлөгч О.Сарантуул, С.Дорждулам нараас “...А.Мод хахууль өгөөгүй, харин А.М албан тушаалын байдлаа ашиглаж залилсан, Б.О, Б.А нар гаргасан зөрчилдөө торгууль төлсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргасан болно.

Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэдгийг хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдааны үед хэлэлцсэн;

Б.Огийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 06-ны өглөө ...замын цагдаа М миний утас руу залгаад “хөөе, ирж уулзахгүй юм уу” гэхээр нь би “удахгүй очиж уулзая” гэсэн чинь “мөнгө төгрөгөө яасан бэ, торгууль нь 400.000 төгрөг байдаг шүү” гэж хэлсэн. ...Э ирэхдээ миний бичиг баримт, машины түлхүүрийг аваад ирсэн.” гэх,

П.Эын яллагдагчаар өгсөн “...“хэнд, ямар цагдаад баригдсан” гэж асуухад “Алтаншагай, М хоёр, маргааш торгуулийн 400.000 төгрөгөө аваад ирээрэй гэж М хэлсэн” гэхээр нь Мын 99240053 дугаарын утас руу олон удаа залгасан...би М руу “хэнээс машиныг нь авах юм бэ” гэсэн чинь “Эрка, манайд ганцаараа хүрээд ир, уулзая, ярих юм байна.” гэсэн хариу ирсэн. ...би мөнгийг аваад Мын гэрт орсон чинь ганцаараа байсан, миний өөдөөс гарынхаа хоёр хурууг имрээд “энийгээ авч ирсэн үү” гэж хэлсэн, 350.000 төгрөгийг өгсөн чинь уг мөнгийг тоолж авснаа “наад муу лалараа цаашаа чимээгүй бай гэж хэлээрэй” гээд надад Б.Огийн машины түлхүүр, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг өгсөн.” гэх,

Ц.Дгийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 22-ны орой ажил дээрээ байж байхад манай найз Б.А утсаар ярьснаа “архи уучихсан машин бариад явж байгаад цагдаад баригдсан одоо яах вэ” гэхээр нь “хүнтэй ярьж үзье” гээд танил н.Ариунбатын утас руу яриад Б.Аын надад хэлсэн цагдаагийн нэрийг хэлсэн. ...А машинаа журмын хашаанаас авах, мөн жолооны эрхээ хасуулахгүйн тулд цагдаад хахууль өгч байгааг би мэдэж байсан, би найздаа туслаад хахуулийн мөнгийг цагдаагийн данс руу шилжүүлж өгсөн.” гэх,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...найз Ц.Д рүү яриад “би уучихсан явж байгаад замын цагдаа М гэж хүнд баригдсан, энэ хүнийг таньдаг хүн байна уу, утас нь олдох уу” гэж асуусан чинь “би хүнээс асууя” гэж хэлээд утсаа салгаад, нэг цаг орчмын дараагаар “500.000 төгрөг өгчихвөл бичиг баримт, машинаа ав гэж байна” гэж хэлсэн, ...Ц.Дгээр замын цагдаа Мын данс руу “anhbaatar” гэсэн утгатай шилжүүлсэн.” гэх,

гэрч Б.Батцэнгэлийн “...цагдаа зохицуулагч А.М нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон хүнийг илрүүлэх юм бол Замын хөдөлгөөн зохицуулах , хянан шалгах журмын дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулж, жолоочийн согтолтын хэмжээг тогтоон материалжуулж, тухайн өдрийн томилгоот жижүүрт гарч байгаа зохицуулагчид өгч шийдвэрлүүлнэ. Цагдаа зохицуулагч нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон хүнийг илрүүлсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах, жолоодох эрх хасах арга хэмжээ авах эрхгүй.” гэх мэдүүлгүүдээр,

мөн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дамидинсүрэнгийн 5007238066 дансанд Б.Энхбатын 5092072652 данснаас “МӨНХОД” гэх утгаар 400.000 төгрөг орлогоор орсон,

Ц.Дгийн 5007238066 данснаас “anhbaatar” гэх утгаар А.Мын 5098144602 данс руу зарлагаар гарсан тухай банкны баримт зэргээр шүүгдэгч Б.О, П.Э, Ц.Д, Б.А тэднийг “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдээгүй, А.Мод залилуулсан гэж дүгнэх хуульзүйн үндэслэл тогтоогдоогүй, харин тэдний үйлдлүүд нь “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй шүүх гэж үзэв.

Учир нь; шүүгдэгч Б.О, Б.А нар нь өөртөө давуу байдал бий болгох зорилго буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан зөрчлөө Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгуулахгүй, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй шийдвэрлүүлэх, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх гэсэн,

шүүгдэгч П.Э Ц.Д нар нь бусдад давуу байдал бий болгох зорилго буюу Б.О, Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасныг мэдсээр байж тэдний зөрчлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгуулахгүй, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүй шийдвэрлүүлэх зорилго буюу тэдний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасуулахгүй байх гэсэн,

шүүгдэгч А.М нь “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6 “...хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8 “...зөрчлийн тухай тэмдэглэл, илтгэх хуудас бичих, хэрэв баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх...ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх”, 2.24.9 “...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол... зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүйн хариуд, мөн хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдийг хийж иргэдээс мөнгө авсан, тэдний хооронд ашиг сонирхлын нэгдэл байсан, мөн уг гэмт хэрэг нь төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, төрийн алба шударга, хууль ёсны байх зарчим, үнэт зүйлд халдсан, шунахай сэдэлтээр өөртөө давуу байдал бий болгосон, албан үүрэг, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинж хангагдсан зэрэг нөхцөл байдлууд байна, харин шүүгдэгч А.М нь тэднийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй болно.

Нэр бүхий таван шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана.” гэж,

          2 дахь хэсэгт “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалттай байна, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар буюу шүүгдэгч А.Мыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч нарын хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 06, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрүүдэд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг үйлчилж байсан бөгөөд уг зүйлд “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байх бөгөөд энэ хэсэг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар хасагдсан,

          мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “...нийтийн албанд томилогдох” эрх хасах хариуцлагыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “...нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг...” гэж хүндрүүлэн өөрчилсөн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж,

          1.9-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч нарт 2017 оны хуулиар буюу тухайн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд үйлчилж байсан “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч А.Мод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан,

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, мөн хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйдлийг хийж шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Эыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Дг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Аыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч А.Мод 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял, нийт 6 жил хорих ял,

шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял, 

шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, нийт 2 жил 6 сар хорих ял,     

шүүгдэгч Ц.Д, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял тус тус оногдуулах.” гэсэн,

 шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Х.Оюунбат “...шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан торгуулийн доод хэмжээг оногдуулж, нийт 20.000.000 төгрөгөөр торгож өгнө үү.” гэсэн,

өмгөөлөгч О.Сарантуул, С.Дорждулам нар “...хамгийн бага хэмжээгээр торгох, зорчих эрхийг хязгаарлах ял өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан,

шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, нийт 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,   

шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, нийт 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,   

шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзлээ.

Шүүгдэгч А.Мод оногдуулсан 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд,

шүүгдэгч Б.Од оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд,   

шүүгдэгч П.Эад оногдуулсан 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд,   

шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд,   

шүүгдэгч Б.Ат оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулаад,  

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, шүүгдэгч А.М мөн хуулийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  

шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн.”-ийг,

шүүгдэгч А.Мыг “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Бусад асуудал;         

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Шүүх шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгчээс 5.300.000 төгрөг гаргуулж хохирогч М.От олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Сарантуул нар “хохирол төлбөр төлөх тул шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16.00 цагт эхлүүлэхээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч П.Э нь 3.700.000 төгрөгийг хохирогч М.Оийн Хаан банкны дансанд шилжүүлсэн баримтыг гаргаж өгөөд, үлдэх 1.600.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Хохирогч Э.Бат-Өлзийгийн “...миний бие Мод гомдол байхгүй, ... гомдолтой байсан 200.000 төгрөгийг барагдуулсан.” гэсэн 4 дэх хавтаст хэргийн 207 дахь талд авагдсан хүсэлт,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А.М нь Ж.Галбадрахад 400.000 төгрөг төлсөн тухай 4 дэх хавтаст хэргийн 75 дахь талд авагдсан банкны баримт,

шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч А.М шинээр гаргаж өгсөн, хохирогч Ч.Бямбажавын хохирол төлбөрт 350.000 төгрөг төлсөн банкны баримт зэргийг тус тус үндэслэн шүүгдэгч А.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох  2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр П.Эаар дамжуулан Б.Огээс хахууль болгон авсан 350.000 төгрөг,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ц.Дгээр дамжуулан Б.Ааас хахууль болгон авсан 400.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг түүний хувьд оногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зөв юм.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, шүүгдэгч Б.Огийн ах Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Smart” ломбарданд “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавьж 400.000 төгрөг авсныг нотлох “Smart” сүлжээ ломбардны 000439 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбарыг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоногүй, шүүгдэгч А.М, Б.О, Ц.Д, Б.А нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн А.Мод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Х овогт Ан Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйдлийг хийж шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бн овогт Б Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А овогт Пн Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О овогт Цн Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт Бн Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,   

шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,   

шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,   

шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,   

шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц;

шүүгдэгч А.Мод оногдуулсан 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд,

шүүгдэгч Б.Од оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд,   

шүүгдэгч П.Эад оногдуулсан 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд,   

шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд,   

шүүгдэгч Б.Ат оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Б.О, П.Э, Ц.Д, Б.А нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 750.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Эаас 1.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.От олгосугай.

10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шүүгдэгч Б.Огийн ах Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Smart” ломбарданд “SamsungA-50” гар утсыг барьцаанд тавьж 400.000 төгрөг авсныг нотлох “Smart” сүлжээ ломбардны 000439 дугаартай барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээний хуулбарыг хэрэгт нь хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.М, Б.О, Ц.Д, Б.А нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.  

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ