Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 171/шцт2021/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж Улсын яллагч Н.Д Хохирогч Ж.Г Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д, С.Д, О.С Шүүгдэгч А.М, П.Э, Б.О, Б.А, Ц.Д Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Э, Б.О, Б.А, Ц.Д нарт холбогдох эрүүгийн 1925009210276 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  А.М/ОЭ85022710/

Монгол Улсын иргэн, Б.А /ИЦ84031816/

Монгол Улсын иргэн,  П.Э /ФБ97041738/

Монгол Улсын иргэн, Б.О /ВЮ95032017/ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.М нь тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын замын цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6 “хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8 “...зөрчлийн тухай тэмдэглэл илтгэх хуудас бичих, баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэх, ... ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх", 2.24.9 “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол ...зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах” заалтуудыг зөрчин 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Б.О-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.О-с П.Э-р дамжуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль авсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Д-р дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5098144602 дугаарын дансаар шилжүүлэн 400.000 төгрөгийн хахууль авсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Б-г тоёота приус 20 загварын 68-09 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота карина загварын 94-79 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж, уг гаргасан зөрчилд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Стана загварын ногоон өнгийн 54-20 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг, Шүүгдэгч П.Э нь өөрийн найз Б.О-г 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт нь тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаарсарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг, Шүүгдэгч Б О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүй, өөртөө давуу байдал бий болгохын тулд найз П.Э дамжуулан Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 08 сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн гэмт хэргийг, Шүүгдэгч Б.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Верна аксент загварын өөрийн эзэмшлийн 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүйгээр өөртөө давуу байдал бий болгохын тулд найз Ц.Д-р дамжуулан Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүний Хаан банкны 5098144602 дугаарын дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг, Шүүгдэгч Ц.Д нь өөрийн найз Б.А-г 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.М албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан түүний Хаан банкны 5098144602 дугаарын дансанд 400.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэргүүдэд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Үйлдлээ ухамсарлан ойлгон гэмшиж цагдаагийн ажлаасаа өөрийн санаачилгаар гарч одоо хувийн барилгын компанид ажиллаж байна. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа,үйлдсэн хэрэгтээ маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг, -Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А миний дансаар 400.000 төгрөгийг Мөнх-Одын данс руу шилжүүлсэн. Анхбаатар надад цагдаад баригдсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, -Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 07 сарын 22-ны өдөр А.М цагдаа шалгаад согтуу байна, машиныг журамлалаа гэхээр нь А.М-той ярьж өглөө нь зурагтаа ломбарданд тавьж 400.000 төгрөг цагдаа А.Мөгсөн. Д М-ын утсыг олж өгсөн гэсэн мэдүүлэг, -Шүүгдэгч П.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 07 сарын 07-ны өдөр эхнэр төрсөн. 2019 оны 08 сарын 06-нд Б.О залгаад журмын хашаа хаана байгааг асуусан. Б.О надад хэлэхдээ эрхээ хасуулаад ч болов машинаа авмаар байна гэж хэлсэн. Б.О руу мессеж бичихэд гэрт хүрээд ир гэсэн би гэрт нь ороод 350.000 төгрөг өгсөн.Ингээд гэрчилгээ түлхүүрээ авсан юм. А гэдэг байцаагч 400.000 төгрөг өгөөд гэрчилгээ түлхүүрээ аваарай гэж Б.О хэлсэн гэсэн. Тэгээд би А.М 350.000 төгрөг өгч О-ын гэрчилгээ, түлхүүрийг авсан гэсэн мэдүүлэг, -Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 08 сарын 05-нд ББОдын тэнд машинтайгаа зогссон. А.М таарсан намайг үлээлгэсэн. Би 2 пиво уусан байсан. Ингээд А дээр очсон. Маргааш нь ББ-одын тэнд машин маань байсан. Би Э ах дээр очтол А.М руу мессеж бичсэн. М ахын утсыг ломбарданд тавиулж, 400.000 төгрөг авч Э өгсөн. Э А.М-ынд очоод машины түлхүүр бичиг баримт авч ирсэн. П.Э 50.000 төгрөг надад өгөөгүй, мөнгийг чинь ямар ч байсан авсан шүү гэж л хэлсэн гэсэн мэдүүлэг, -Хохирогч Ж.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 сарын 10-ны өдөр эхнэр Н.А-ийн хамт Шанд багт найзындаа очоод нэг лааз пиво уучихаад өөрийн эзэмшлийн 94-70 ОРО улсын дугаартай машинаа жолоодоод аюулгүйн тойргийн тэнд явж байсан чинь замын цагдаа зогсоогоод согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад бага зэргийн согтуу гарсан. Намайг 400,000 төгрөгөөр торгоно гээд эхнэрт цагдаа ХААН банкны дансаа өгөөд эхнэр тэр данс руу нь 400,000 төгрөг мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн. Одоо хохирол 400,000 төгрөгийг А.М гаргуулж авмаар байна, өөр ярих зүйлгүй гэв. -Орхон аймгийн Цагдаагийн газраас Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн баримт /хх-ийн 10-34-р хуудас/ -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “...Смарт барьцаалан зээлдүүлэх газрын №000439 дугаартай 1 ширхэг баримт ...” /хх-ийн 35-38-р хуудас/ -Гэрч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Манай хүү надад хэлэхдээ согтуу машинтай явж байгаад замын цагдаад баригдсан тэгээд 400,000 төгрөгийг ахынхаа гар утсыг ломбардад тавьж байгаад өгсөн гэж хэлснээс биш замын цагдаагийн хүний нэрийг нь хэлээгүй, би түүнээс ямар хүнд мөнгө өгсөн бэ гэж асуусан чинь нэг цагдаа л гэж хэлж байсан түүнээс биш нэр хэлээгүй нуугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/ -Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн. “...Би дүү рүүгээ уурлаад чи нэгэнт согтуу явж байсан юм бол төв цагдаа дээр нь очиж эрхээ хасуул гэж хэлээд уурласан чинь н.Э за байж бай гээд олон удаа замын цагдаа руу нь залгаад байсан, тэгж байгаад н.Э тэр цагдаатай утсаар яриад, дараа нь мессеж бичиж байснаа за наад 400,000 төгрөгөө өгчих харин та 2 гэртээ байж бай гэж хэлээд Б.О-с 400,000 төгрөгийг аваад явсан түүнээс хойш 30 орчим минутын дараа н.Э манай гэрт ирэхдээ Б.О-ийн бичиг баримт машины түлхүүр зэргийг авчирсан. Би дүү Б.О-г замын цагдаад баригдаад мөнгө өгөх гэж байна гэдгийг мэдээгүй байхдаа өөрийнхөө Самсунг А50 маркийн гар утсаа 400,000 төгрөгөөр Урт цагааны “Смарт” нэртэй ломбардад тавьсан байсан сүүлд нь манай дүү Б.О өөрөө ломбардаас мөнгийг нь төлөөд миний гар утсыг авсан....” гэх мэдүүлэг/ хх-ийн 57-59-р хуудас/ -Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд 00 цаг өнгөрөөгөөд мөнгө олдохгүй байсан учраас нөхөр бид 2 ярилцаад зурагтаа ломбардад тавихаар шийдсэн тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө нөхөр Б.А-ын хамтаар зурагтаа ломбардад тавихаар үйлчилгээний төвийн “Арвижих” гэдэг нэртэй ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан. “Арвижих” ломбардаас миний Хаан банкны 5092072652 дугаарын дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн ломбардаас би гараад Голомт банкны хойд талын АТМрүү очиж 400.000 төгрөгийг нөхрийн найз Ц.Д-ийн данс руу шилжүүлсэн. Миний ойлгосноор манай нөхрийн машиныг анх журамласан А.М гэдэг цагдаад энэ 400.000 төгрөгийг өгч байгаа гэж ойлгосон нөхрөөсөө энэ мөнгийг хэнд өгч байгаа талаар асуухад А.М гэж цагдаад өгч байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94-р хуудас/ -Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 06 сард Яргуйт багийн 7 дугаар гудамжинд нөхөр Э-ын приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байтал гудамжны үзүүр дээр цагдаа зогсоогоод бичиг баримтаа шалгуул гэсэн. Тухайн үед гэртээ жолооны үнэмлэхээ мартсан байна гэж хэлсэн чинь за яахав нэг удаа торгоод явуулъя гээд 200.000 төгрөг өг гэхээр нь мөнгө байхгүй байна гэсэн чинь энэ данс руу 200.000 төгрөг олоод хийгээрэй гээд цаасан дээр дансны дугаар бичээд өгсөн. Эгч Э рүү утсаар ярьж данс руу нь 200.000 төгрөг шилжүүлчих дараа нь би танд өгье гэж хэлсэн. Цагдаагийн дансанд эгч мөнгө шилжүүлээд цагдаа намайг яв яв гээд явуулсан гэсэн мэдүүлэг /хх 40-41 хуудас/ Гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 7-37 тоотод байдаг юм. Тэр өдөр би гэрээсээ ус авах гээд машинтайгаа гарсан юм. Тэгээд гэрээсээ нэг их холдоогүй гудамжны буланд явж байхад нэг замын цагдаа таарснаа намайг зогсоосон.Тэгснээ бичиг баримтаа үзүүл гэж хэлсэн. Би тухайн үед жолооны үнэмлэхээ гэртээ мартчихсан байсан учраас гэртээ мартсан гэж хэлсэн чинь машинаасаа буу, машиныг чинь ачуулна гэж байснаа за яах вэ чамайг нэг удаа торгоод явуулъя 200.000 төгрөгөөр торгоно гэхээр нь надад мөнгө байхгүй ш дээ гэсэн чинь чи тэгвэл энэ данс руу хүн рүү ярьж байгаад хийлгэ гээд дансны дугаараа цаасан дээр бичиж өгсөн. Тэгэхээр нь би тэр цагдаагийн хажууд нөхрийнхөө эгч болох И.Э руу залгаад та 200.000 төгрөгийг энэ данс руу хийгээд өгөөч ээ. Би удаахгүй буцаагаад өгнө гэж хэлсэн. Тухайн үед хажууд нөгөө замын цагдаа байсан учраас торгуулж байгаа талаараа хэлээгүй удалгүй тэр цагдаагийн дансанд мөнгө нь орчихсон бололтой надад хандаж мөнгө чинь орчихлоо чи яв яв гэж хэлээд намайг явуулсан. Тэр замын цагдаа намайг 200.000 төгрөгөөр торгочихоод торгуулийн хуудас гэж өгөөгүй мөн түүний цаасан дээр бичиж өгсөн дансны дугаарыг тэр дор нь хаячихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79-р хуудас/ -Хохирогч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Н.А-ийн хамт шанд багт байх найзындаа очоод нэг лааз пиво уучихаад өөрийн эзэмшлийн 94-70 ОРО улсын дугаартай Тоёота карина загварын тээврийн хэрэгслийг жолоодоод Орхон аймгийн аюулгүйн тойргийн тэнд явж байсан чинь замын цагдаа зогсоогоод согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох, тандах багажаар үлээлгэсэн чинь согтолттой байна гэж дохио өгсөн. Тэгээд намайг хаана архи уусан талаар асуухаар нь ах нь нэг лааз пиво уусан гэж хэлээд ахыгаа 200.000 төгрөгөөр торгочих гэсэн чинь үгүй гээд 500.000 төгрөгөөр торгоод жолооны эрх хасдаг шүү дээ та мэдэж байгаа биз дээ таныг 400.000 төгрөгөөр торгоно гээд тэр замын цагдаа эхнэрт хаан банкны данс өгөөд эхнэр тэр данс руу нь 400.000 төгрөгийг мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэр цагдаа мөнгө чинь орсон байна болгоомжтой яваарай гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/ Гэрчээр мэдүүлсэн “...Би уг цагдаад хандаж ах нь өглөө эрт Завхан явна ахыгаа торгочих гэж гуйсан чинь Хүлэг захын тойргоор буцаж эргээд 6 дугаар микрийн 1 болон 2 дугаар байрны голоор зогссон би түүнд хандаж ахыгаа 200.000 төгрөгөөр торгочих гэсэн чинь 200.000 төгрөгийн торгууль байхгүй та мэдэж байгаа биз дээ 500.000 төгрөгөөр торгоод эрх хасдаг шүү дээ та тэгээд яах юм бэ эрхээ хасуулах юм уу гэхээр нь би түүнээс тэгээд хэдээр торгох гээд байгаа юм бэ гэж асуухад 400.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Тэр цагдаа манай эхнэрт Хаан банкны данс өгсөн эхнэр маань тэр дансанд нь 400.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн намайг 400.000 төгрөгөөр торгодог цагдаа эхнэр бид хоёрт хандаж хэлэхдээ энэ мөнгийг чинь маргааш өглөө нь Замын цагдаагийн тасагт тушаадаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/ -Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би 54-20 ОРХ улсын дугаартай ногоон өнгийн “Стана” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Н.Б гэдэг хүний машинд яваад буцаад ирж байсан чинь гурван замын пост дээр нэг замын цагдаа зогсоосон. Тэгснээ намайг архи уусан эсэхийг шалгадаг багажаараа үлээлгэсэн чинь архи уусан гэж гарсан. Тэгээд машинд байсан хүмүүсийг буулгаад машиныг маань постын хажууд зогсоосон хамт явсан хүмүүс маань замын машинд суугаад Орхон аймаг руу явсан, би машиндаа үлдсэн юм. Идшинд явсан хүмүүс маань архи уусан байсан. Тэгээд надад архинаас өгөхөөр нь би жаахан амссан юм. Тэр цагдаа эрхийг чинь хасна гэхээр нь би эхнэртэйгээ утсаар ярьсан чинь тэр цагдаа утсыг маань авснаа эхнэртэй хол очижяриад байсан, ярьж дуусгаад ирснээ надад утас өгсөн, би эхнэртэйгээ ярьсан чинь би одоо очлоо гэж хэлсэн. ...Сүүлд би эхнэрээсээ асуусан чинь тэр замын цагдаа манай эхнэрт 300.000 төгрөг өгчих гэж хэлээд дансаар 300.000 төгрөг авсан байсан. Энэ 300.000 төгрөгийг манай эхнэрийн хамаатан М.А-ийн дансаар замын цагдаагийн данс руу шилжүүлсэн. Тэр замын цагдаа манай эхнэрт хэлэхдээ нөхөр чинь архи уусан учраас арга хэмжээ авч байна гэж хэлсэн байсан. Намайг шалгаад дансаар 300.000 төгрөг авсан цагдаагийн хувцасны энгэр дээр нь А.М гэсэн нэртэй байсан, махлагдуу залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49-р хуудас/ - Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Тэгэхэд хажуугаас нөхөр маань торгох гэж байгаа бол одоо шууд мөнгийг нь шилжүүлчихээ гэхээр нь хэдэн төгрөгөөр торгох бэ гэсэн чинь машиныг маань авч явна гээд жолоон дээр суусан цагдаа нь 400.000 төгрөгөөр торгоно гэж хэлээд надад Хаан банкны данс өгсөн би тэр дансанд нь 400.000 төгрөгийг өөрийнхөө Мобайл банкаар шилжүүлэхдээ “Торгууль” гэсэн утгатай хийсэн. Надад данс өгсөн цагдаа хэлэхдээ маргааш өглөө нь бид нар тооцоогоо хийдэг цаашаа тушаадаг юм аа гэсэн утгататай юм яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/ - Гэрч И.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би сая Орхон аймгийн Хаан банкнаас өөрийнхөө 5094182620 дугаарын дансны хуулгыг авч үзлээ. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай төрсөн дүү И.Э-ын эхнэр болох Э.Б над руу утсаар ярьсанаа яаралтай мөнгө хэрэгтэй болчихлоо танд мөнгө байвал энэ данс руу 200.000 төгрөг хийчих гэж хэлээд надад 5098144602 гэсэн данс өгсөн би тэр дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн. Миний 200.000 төгрөг шилжүүлсэн данс Э.Б-ийн данс байгаагүй өөр хүний данс байсан гэхдээ яг ямар хүний данс гэдгийг нь би мэдэхгүй ..." гэх мэдүүлэг /хх-ийн 75- 76-р хуудас/ -Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тоёота приус 20 загварын 6809 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ундныхаа усанд явж байгаад гудамжны үзүүрт замын цагдаатай таарсан юм билээ. Тухайн үед жолооны үнэмлэхээ орхисон байсан чинь замын цагдаа машиныг нь ачна гэж байснаа гэр чинь энд байдаг бол торгоно гэж хэлсэн. Манай эхнэрт мөнгө байгаагүй учраас төрсөн эгч И.Э-с 200.000 төгрөг зээлээд замын цагдаагийн данс руу эгчээр шилжүүлсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-82-р хуудас/ -Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний санаж байгаагаар манай холын хамаатны ах болох Б над руу утсаар ярьснаа надад 300.000 төгрөг хэрэг болоод байна чи энэ данс руу хийчих гэж хэлээд надад данс өгсөн. Би тэр дансанд 300.000 төгрөг хийсэн. Нэг их удаагүй Б ах надад 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/ -Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: А.М гэдэг цагдаа надад Хаан банкны данс өгөхөөр нь би тэр дансыг А руу явуулсан. Удалгүй цагдаагийн дансанд мөнгө орчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд цагдаа машинаас буугаад манай нөхрийг дахиж үлээлгэж үзсэн чинь архи уусан гэж гараагүй. А.М надад хэлэхдээ нөхрийг чинь 300.000 төгрөгөөр торгож байгаа шүү гэж хэлсэн. Тэгсэн мөртлөө торгуулын хуудас өгөөгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-105-р хуудас/ -А.М-ын арилжааны банк дахь дансны хуулга /хх-ийн 103-105, 2-р хавтас 188-250, 3- хавтас 1-7-р хуудас/ -А.М, Ц.Д, Б.А, П.Э, Б.О яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 101-104,112-115, 121- 127, 132-136, 150-158-р хуудас/ -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 09, 10, 11, 12, 13 хуудас/ -Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролд 400.000 төгрөг төлсөн тухай баримт зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч А.М-ыг Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан 6 жилийн хорих ялыг эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч П.Э, Б.О, Б.А, Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч Э.Б, Ч.Б нар нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба хохирогч Ж.Г-д 400,000 төгрөгийг шүүгдэгч А.М-с төлсөн ба бусдад төлөх төлбөргүй байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаан дээр: Шүүхийн хэлэлцүүлэгт хахууль өгсөн, зуучилсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ буцаж гэм буруугаа хүлээхгүй байна. Иймд үед шүүгдэгч А.М-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэхэд эргэлзээ төрж байна. Гэвч миний үйлчлүүлэгч шүүгдэгч А.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чинсанаанаасаа гэмшиж байгаа гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С шүүх хуралдаан дээр: Шүүгдэгч П.Э, Б.О нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эдгээр хоёр хүн торгуулиа л төлж байна гэж төөрөгдөөд замын цагдаа А.М 350,000 төгрөг өгсөн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д заасан зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д шүүх хуралдаан дээр: Шүүгдэгч Б.А, Ц.Д нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Б.А, Ц.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ хоёрын үйлдэл нь хэлбэрийн төдий байна. Мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд торгох ялыг оногдуулж өгнө үү гэв. Шүүгдэгч А.М нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын замын цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Б.О-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд орууланшалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.О-с П.Э-р дамжуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль авсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Верна аксент загварын 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Д-р дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5098144602 дугаарын дансаар шилжүүлэн 400.000 төгрөгийн хахууль авсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Бат-Өлзийг тоёота приус 20 загварын 68-09 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ж.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота карина загварын 94-79 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж, уг гаргасан зөрчилд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Стана загварын ногоон өнгийн 54-20 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 5098144602 дугаарын дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг, Шүүгдэгч П.Э нь өөрийн найз Б.Ог 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт нь тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг, Шүүгдэгч Б О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус 20 загварын 12-35 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүй, өөртөө давуу байдал бий болгохын тулд найз П.Э-р дамжуулан Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 08 сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн гэмт хэргийг, Шүүгдэгч Б.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Верна аксент загварын өөрийн эзэмшлийн 54-86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүйгээр өөртөө давуу байдал бий болгохын тулд найз Ц.Д-р дамжуулан Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүний Хаанбанкны 5098144602 дугаарын дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг, Шүүгдэгч Ц.Д нь өөрийн найз Б.А-ыг 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Дэнж гэх газарт Верна аксент загварын 54- 86 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан түүний Хаан банкны 5098144602 дугаарын дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Анхбаатар миний дансаар 400.000 төгрөгийг Мөнх-Одын данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 07 сарын 22-ны өдөр А.М цагдаа шалгаад согтуу байна, машиныг журамлана гэхээр нь Мөнх-Одтой ярьж өглөө нь зурагтаа ломбарданд тавьж 400.000 төгрөг цагдаа А.М-д өгсөн. Ц.Д, А.М-ын утсыг олж өгсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч П.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 07 сарын 07-ны өдөр эхнэр төрсөн. 2019 оны 08 сарын 06-нд Отгонсүрэн залгаад журмын хашаа хаана байгааг асуусан. Отгонсүрэн надад хэлэхдээ эрхээ хасуулаад ч болов машинаа авмаар байна гэж хэлсэн. А.М руу мессеж бичихэд гэрт хүрээд ир гэсэн би гэрт нь ороод 350.000 төгрөг өгсөн. Тэгээд би А.М 350.000 төгрөг өгч Б.О-ийн гэрчилгээ, түлхүүрийг авсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 08 сарын 05-нд ББ Одын тэнд машинтайгаа зогссон. А.М-той таарсан намайг үлээлгэсэн. Би 2 пиво уусан байсан. Ингээд А дээр очсон. Маргааш нь ББ-одын тэнд машин маань байсан. Би Э ах дээр очтол А.М руу мессеж бичсэн. М ахын утсыг ломбарданд тавиулж, 400.000 төгрөг авч Э өгсөн. Э А.М-д очоод машины түлхүүр бичиг баримт авч ирсэн. Э 50.000 төгрөг надад өгөөгүй, мөнгийг чинь ямар ч байсан авсан шүү гэж л хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 06 сард Яргуйт багийн 7 дугаар гудамжинд нөхөр Э-ын приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байтал гудамжны үзүүр дээр цагдаа зогсоогоод бичиг баримтаа шалгуул гэсэн. Тухайн үед гэртээ жолооны үнэмлэхээ мартсан байна гэж хэлсэн чинь за яахав нэг удаа торгоод явуулъя гээд 200.000 төгрөг өг гэхээр нь мөнгө байхгүй байна гэсэн чинь энэ данс руу 200.000 төгрөг олоод хийгээрэй гээд цаасан дээр дансны дугаар бичээд өгсөн. Эгч Э руу утсаар ярьж данс руу нь 200.000 төгрөг шилжүүлчих дараа нь би танд өгье гэж хэлсэн. Цагдаагийн дансанд эгч мөнгө шилжүүлээд цагдаа намайг яв яв гээд явуулсан гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Н.А-ийн хамт шанд багт байх найзындаа очоод нэг лааз пиво уучихаад өөрийн эзэмшлийн 94-70 ОРО улсын дугаартай Тоёота карина загварын тээврийн хэрэгслийг жолоодоод Орхон аймгийн аюулгүйн тойргийн тэнд явж байсан чинь замын цагдаа зогсоогоод согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох, тандах багажаар үлээлгэсэн чинь согтолттой байна гэж дохио өгсөн. Тэгээд намайг хаана архи уусан талаар асуухаар нь ах нь нэг лааз пиво уусан гэж хэлээд ахыгаа 200.000 төгрөгөөр торгочих гэсэн чинь үгүй гээд 500.000 төгрөгөөр торгоод жолооны эрх хасдаг шүү дээ та мэдэж байгаа биз дээ таныг 400.000 төгрөгөөр торгоно гээд тэр замын цагдаа эхнэрт хаан банкны данс өгөөд эхнэр тэр данс руу нь 400.000 төгрөгийг мобайл банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэр цагдаа мөнгө чинь орсон байна болгоомжтой яваарай гээд явуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би 54-20 ОРХ улсын дугаартай ногоон өнгийн “Стана” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан чинь гурван замын пост дээр нэг замын цагдаа зогсоосон тэгснээ намайг архи уусан эсэхийг шалгадаг багажаараа үлээлгэсэн чинь архи уусан гэж гарсан. Тэгээд машинд байсан хүмүүсийг буулгаад машиныг маань постын хажууд зогсоосон хамт явсан хүмүүс маань замын машинд суугаад Орхон аймаг руу явсан, би машиндаа үлдсэн юм. ....Тэр цагдаа эрхийг чинь хасна гэхээр нь би эхнэртэйгээ утсаар ярьсан чинь тэр цагдаа утсыг маань авснаа эхнэртэй хол очиж яриад байсан ярьж дуусгаад ирснээ надад утас өгсөн, би эхнэртэйгээ ярьсан чинь би одоо очлоо гэж хэлсэн. ...Сүүлд би эхнэрээсээ асуусан чинь тэр замын цагдаа манай эхнэрт 300.000 төгрөг өгчих гэж хэлээд дансаар 300.000 төгрөг авсан байсан. Энэ 300.000 төгрөгийг манай эхнэрийн хамаатан М.А-ийн дансаар замын цагдаагийн данс руу шилжүүлсэн. Тэр замын цагдаа манай эхнэрт хэлэхдээ нөхөр чинь архи уусан учраас арга хэмжээ авч байна гэж хэлсэн байсан. Намайг шалгаад дансаар 300.000 төгрөг авсан цагдаагийн хувцасны энгэр дээр нь А.М гэсэн нэртэй байсан, махлагдуу залуу байсан...” гэх мэдүүлэг болон гэрч Н.А, И.Э, М.Э, М.А, М.Н нарын мэдүүлэг, А.М-ын арилжааны банк дахь дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна. Орхон аймгийн прокуророос шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, шүүгдэгч Ц.Д, П.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.А, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс зэргийг харгалзан торгох шийтгэл оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Смарт барьцаалан зээлдүүлэх газрын №000439 дугаартай 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч  А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар албан тушаалын байдлаа ашиглан хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Ц.Д, П.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай ньхолбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Б.А, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрхийн байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 4. Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч  Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч  Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 жилийн хугацаанд сар бүр 555.555 /таван зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөгөөр хэсэгчилэн төлөхөөр, шүүгдэгч П.Э, Ц.Д, Б.О, Б.А нарт тус бүр оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 жилийн хугацаанд сар бүр 112.500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр тус тус хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, П.Э, Ц.Д, Б.О, Б.А нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэгэдсүгэй. 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, П.Э, Ц.Д, Б.О, Б.А нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 8. Энэ хэрэг хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчнар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Смарт барьцаалан зээлдүүлэх газрын 000439 дугаартай 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй