Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          Улсын яллагч Ч.Алтансүх,

          Хохирогч Д.Ариунцэцэг, түүний өмгөөлөгч Н.Ариунболд /ҮД:0584/,

          Хохирогч Д.Оюунгэрэл,

          Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД:1118/, П.Итгэл /ҮД:1241/,

          Шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Нацагдорж /ҮД:0586/,

          Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар /ҮД:1514/,

          Шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /ҮД:0642/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Аг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Р.А, С.Т нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Бг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625012456 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, суурь машины технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 74 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Алаг адуут овогт Банзарын Ариунгуа /РД:УХ68111504/,

          2. Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны 74 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 55а

байрны 303 тоотод түр оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Х овогт РА

          3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1955 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 7-2 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С Т  

          4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1954 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 184 дүгээр тойргийн нотариатч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны 102 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт В Б

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:

          Б.А, Р.А, С.Т нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны Зүүн 4 замын тооцооны төвөөс хууль бус итгэмжлэл ашиглаж иргэн Д.Ариунцэцэгийн эзэмшлийн банкны хадгаламжийг барьцаалан 60 сая төгрөгийн зээл авч их хэмжээний хохирол учруулсан,

          В.Б нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.А, С Түмэндэлгэр нарт иргэн Д.Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалан зээл авах залилангийн гэмт хэрэгт ашигласан өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатчаар гэрчилсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан,

          Б Ариунгуа нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны орчимд иргэн Д.Оюунгэрэлийг Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хөшигтийн хөндийд 5000 метр квадрат талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг хямд үнээр авч өгнө гэж итгүүлэн урьдчилгаа 500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын дундуур манай охинд Америкийн Нэгдсэн Улсаас манай эгчийн охин урилга явуулсан. Энэ урилгын дагуу манай дүү, манай охинд визний 3.000 ам.доллар явуулж визний талаарх материалыг бүгдийг Америкийн Нэгдсэн Улс руу явуулсан. Урилга ирсэн боловч 11 дүгээр сарын 30-ны өдөр манай охин Америкийн Нэгдсэн Улсын визинд ороод виз нь гараагүй, ягаан хуудас аваад гарч ирсэн. Түмэндэлгэр, Алтанцэцэг бид гурав сүлжээний компанид тухайн үед ажилладаг байсан. Урьд нь Алтанцэцэг Гана улсаас цүнхтэй 2.000.000 ам.доллар орж ирэх гэж байгаа. Чи туслалцаа үзүүлэх үү гэхэд нь надад тийм боломж байхгүй гэж би хэлсэн. Тэгтэл яасан хүүхдийн чинь виз гараагүй юм уу гэхэд нь би гараагүй гэж хэлсэн. Энэ итгэмжлэл ямар учиртай юм бэ гэж надаас асуухад нь манай дүү Солонгос улсаас 60.000.000 төгрөгийн хадгаламжийн дэвтэрээ баталгаа болгож надад өгсөн. Миний охины визэнд манай эмэгтэй дүү батлан даагчаар орж байгаа юм аа тэгтэл виз нь гарсангүй гэж би энэ хоёрт хэлсэн. Тэгтэл Түмэндэлгэр хоёр хоногийн дараа удаа дараа манай гэрт ирээд би чамтай уулзах хэрэг байна гэж 2-3 удаа ирж байсан. Би эхэндээ цааргалаад уулзаагүй. Надад зав байхгүй би лагер дээрээ байгаа гэж олон удаа хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 10-н гаргаад над дээр ирж Түмэндэлгэр эгч гуйсан. Чи надад тус болоод энэ мөнгийг гаргуулж өгч туслаач гэж хэлсэн. Тухайн үед би боломжгүй энэ манай дүүгийн мөнгө, манай дүү Солонгос улсаас итгэмжлэлээр явуулсан юм аа, ямар ч мөнгө гаргах бололцоо байдаггүй дэвтэр гэж хэлсэн. Түмэндэлгэр тухайн үед за, за тийм учиртай юм уу гээд явсан. 2-3 хоногийн дараа дахин надтай уулзмаар байна гээд утсаар ярьсан. Наад зүйлийг чинь аргалах арга байна, нотариатч би хайж байгаад олно. Энэ дэвтрийн тухайн үед сүлжээний бүх хүн мэдэж байсан. Надад энэ дэвтрээ итгэмжлэлтэйгээ өгөөд явуулчих, би нотариатч хайж байгаад олчихъё гээд дэвтрийг маань аваад сүлжээний бүх хүмүүст энэ дэвтэрийг үзүүлээд, таньдаг найдвартай нотариатч байна уу гэж асууж явж байсан. Сүлжээний хүмүүс тухайн үед намайг гэж ойлгоогүй Ариунцэцэг гэсэн дэвтрийн нэрийг нь харсан мөртлөө, энэ хүн мэдээж сүлжээнд байдаггүй юм чинь Түмэндэлгэр, Алтанцэцэг хоёр өөр Гана улсаас мөнгө орж ирэх гэж байна гэж яриад л байх юм, тэр нь үнэн юм болов уу яагаад хүмүүсээс тийм их мөнгө асуугаад байгаа юм болоо гэсэн зүйл ч сүлжээний газар яригдаж байсан. Тэрийг тухайн үед би сонсоогүй байсан. Удалгүй Түмэндэлгэр надтай уулзаад Ариунаа ерөөсөө боломжгүй юм байна нотариатч олдохгүй байна гээд надад дэвтэрийг маань буцаагаад авчирч өгсөн. Би дэвтрийг аваад удаагүй байж байхад 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байхад над дээр Түмэндэлгэр ирээд, за Ариунаа дэвтрээ аваад, итгэмжлэлээ аваад гараад ир, би таньдаг нотариатч олчихлоо гэж надад хэлсэн. Би 12 дугаар сарын 29-ний өдөр халуураад гэртээ хэвтэж байсан. Би ямар учиртай нотариатч юм бэ, би яах ёстой юм бэ гэтэл чи чимээгүй л хүрээд ир, чи надад итгэх ёстой, би чамайг гомдоохгүй гэж надад хэлсэн. Тухайн үед би миний бие өвдөөд очиж чадахгүй байна аа, дараа болъё гэж хэлэхэд, үгүй чи одоо ир, бүх зүйл бүтчихээд байхад чи өөрөө цааргалаад байх юм гэсэн. Би халуунтай чигээрээ такси бариад хаана очих юм бэ гэтэл зүүн дөрвөн замын хойд талд Кино үйлдвэрийн хажуу талын нотариатч дээр уулзъя гэж намайг дуудсан. Намайг очтол Сурмаажав, Түмэндэлгэр хоёр зогсож байсан. Би очоод Сурмаажавтай огт дуугараагүй, танихгүй учраас, тэгээд Түмэндэлгэр эгч за чи ороод хэлчих энэ нотариатчид хэлсэн байгаа. Чи энэ мөнгийг гаргаж авахдаа хүүхдийнхээ төлбөрийг бэлнээр авч визэнд орно гэж хэлэхгүй болвол нотариатч зөвшөөрөхгүй шүү гэж хэлээд намайг оруулсан. Би нотариатын газар ороод Батхүү гэдэг хүнтэй уулзсан. Батхүү гуай надаас эзэн нь яасан юм, төрсөн дүү чинь үнэхээр мөн юм уу гэж асуусан. Би бүх зүйлийг тайлбарлаж хэлээд, ингэж л энэ  мөнгийг гаргуулж хүүхдээ визэнд оруулах гэж байгаа юм аа гэж миний хэлсэн нь үнэн. Намайг энэ хоёр хүнд мөнгө зээлүүлэх гэж байгаа гэдгийг Батхүү гуай тухайн үед мэдсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Хүүхдийнхээ талаар ярьж, ингэж ингэж явбал виз гарна гэж Батхүү гуайг хуурсан нь үнэн. Батхүү гуай тухайн үед итгэмжлэл хийж өгсөн Солонгос улсад суудаг хүнтэй чинь ярих шаардлагатай байна, эсхүл чи яг одоо залгаад надтай яриулаа гэж хэлсэн. Тухайн үед би ярьчихаад хариу өгье гэж хэлээд гарсан чинь Сурмаажав, Түмэндэлгэр хоёр за яасан юу болсон гэж надаас асуусан. Би зөвшөөрөхгүй юм байна аа болъё болъё янз бүрийн зүйл асууж байна. Би ийм хуурмаг юманд оролцмооргүй байна гэсэн чинь энэ хоёр тэр газар руу гүйж ороод удалгүй гарч ирсэнээ, за за Ариунаа 2.000.000 төгрөг өгөхөөр болчихлоо ямар ч байсан болгочихлоо гэж надад хэлсэн. Тэгээд Батхүү гуай дээр ортол Батхүү гуай Түмэндэлгэр, Сурмаажав хоёртой 2.000.000 төгрөгийн талаар ярьсан учраас надаас янз бүрийн зүйл асуугаагүй, иргэний үнэмлэх, бичиг баримтуудаа өгдөө гэж хэлээд өөрөө бүгдийг бичсэн. Сүлжээний газар бөөндөө байж байхад Раднаасандаг, Хуяг нар энэ итгэмжлэлээр мөнгө авах гэж байгаа бол гарахгүй, Ранднаасандаг энэ итгэмжлэл дээр мөнгө авах гэдэг үгийг нэмчихвэл мөнгө гарчих юм байна аа гэж хэлээд өөрөө итгэмжлэлийн үгийн завсарт нь нэмж бичсэн. Нотариатын газар орохоос өмнө Хуяг өмнө нь итгэмжлэлийг өөр нотариатч дээр барьж орж тамга даруулаад 1.500.000 төгрөг Түмэндэлгэрээр өөр хүнээс зээлүүлээд Урт цагааны Хаан банк нь дээр очиж авах гэсэн боловч энэ нь бүтээгүй. Яагаад гэхээр тухайн нотариатчийн тамга нь хуурамч байсан. Тэгтэл намайг тухайн банкны захирал нь дуудсан. Чи яагаад ийм хуурамч тамга тэмдэгтэй зүйл аваад ороод ирэв гэхэд нь яанаа тийм байна уу би уг нь сая нотариатчийн газар руу өөр хүн явуулж хийлгэсэн юм аа гэж хэлтэл, намайг ингэж болохгүй таны авчирсан зүйл принтерлэсэн тамгатай юм байна гэж надад хэлээд гаргасан. Тухайн үед гадаа Хуяг байсан. Тэр өдрөө би энэ хүмүүсээс салаад гэр рүүгээ харьсан. Тэрний дараагаар Батхүү гуай дээр очиж уулзсан. Тэгээд Батхүү гуай ажил бүтээж өгөхөөр нь баярлалаа гэдгээ хэлээд гараад явах гэтэл 2.000.000 төгрөг надаас нэхсэн. Би гараад Түмэндэлгэрт уурласан. Энэ хүн чинь 2.000.000 төгрөг нэхээд байна яасан гэж энэ хүнд 2.000.000 төгрөг өгдөг юм бэ гэтэл 1.000.000 төгрөг өгье гэсэн чинь өөрөө цөсний хагалгаанд орох гэсэн юм аа 1.000.000 төгрөг нэмээд өгчихөө гэхээр нь би өгье гээд хэлчихсэн юм аа гэж Түмэндэлгэр надад хэлсэн. Би та нарын асуудлыг мэдэхгүй надад одоо өгөх мөнгө байхгүй та нар өөрсдөө яаж зохицуулсан юм, өөрсдөө та нар учраа ол гэсэн чинь чиний мөнгийг аваад 2.000.000 төгрөгийг гаргаад өгчихье гэж хэлсэн. Тэгээд бид гурав уруудаж алхаад зүүн дөрвөн замын Хаан банк руу явсан. Хаан банк руу яваад ортол Раднаасандаг бид нарыг тосч авсан. Хаан банк руу ирэхээс өмнө Түмэндэлгэртэй Раднаасандаг байнга утсаар ярьж байсан. Хэн залгаад байгаа юм бэ гэж би асуухад Раднаасандаг яриад байна гэж надад хэлж байсан. Яах гэж байгаа юм наад Сандаг чинь өглөөнөөс хойш залгаад байх юм, ямар учиртай юм бэ гэж асуутал, мэдэхгүй уулзъя гээд байна аа гэж надад хэлсэн. Хаан банкинд ороод очтол Сандаг зогсож байсан. Би Хаан банканд ороод теллер рүү шууд очсон. Би теллер дээр очоод хадгаламж зээлж надад энэ мөнгийг авах боломж байна уу гэж асуутал, шалгаж үзээд та ахлах теллер дээр яваад очоо гэж надад хэлсэн. Ахлах теллер дээр нь очоод бүх зүйлээ шалгуулсан. Ахлах теллер нь шалган үзэж байгаад танд мөнгө гарах бололцоотой юм байна. Та теллер дээр очоод бэлнээр юм уу, данс руугаа хийгээд авч болно гэж надад хэлсэн. Би энэ хоёрт хичнээн төгрөг авах хэрэгтэй байгаа юм бэ гэж асуухад Түмэндэлгэр эгч 60.000.000 төгрөгийг бүгдийг нь авчихвал хэрэгтэй гэсэн. 60.000.000 төгрөг авъя гэж теллерт хэлээд 60.000.000 төгрөгийг тоолж авсаар байтал оройны 18 цагийн үед бид нар банкнаас гарсан. Тэгээд банкнаас гараад Сандаг, Түмэндэлгэр хоёр надаас чамд хэдэн төгрөг нь хэрэгтэй юм бэ гэж асуусан. Би 10.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. 10.000.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн мөнгө нь чамд хамаагүй гээд авсан. Алтанцэцэг бид хоёр чиний авсан мөнгийг 50.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгөөр нь төлнө санаа зоволтгүй, эгч нь 3 сарын хугацаатай энэ мөнгийг чинь хэрэглэж байгаад Гана улсаас 2.000.000 ам.доллар ороод ирэхээр буцаагаад өгнө гэж надад хэлсэн. Би тухайн үед та нар 7 хоног гэж худлаа яриад яахав, 3 сарын хугацаанд энэ мөнгийг хурдан гаргаж өгөөрэй. 3 сарын хугацаанд гаргаж өгөхгүй бол миний төрсөн дүү надаас илүү ааштай шүү, хугацаандаа өгөхгүй бол сонин зүйл болно шүү гэдгийг би удаа дараа сануулсан. Тийм юм байхгүй 3 сараас өмнө ч бараг төлөх байхаа гэж байсан. Банкны камерийг шалгуулсан ч болно. Мөнгийг Түмэндэлгэр эгч, Сандаг хоёрт би банк дотор ууттай өгөөд явуулсан. Тэгээд 3 сарын дараа Хаан банкнаас над руу утсаар ярьж эхэлсэн. Ариунгуа та хүүгээ төлөх цаг чинь болсон байна гэж надад мэдэгдсэн. 1 сарын хүү 1.000.000 төгрөг та 3 сар болоход хүүгээ төлөөгүй байна. 3.000.000 төгрөгийн хүү төлөөрэй гэж надад хэлсэн. Би Түмэндэлгэр эгч рүү утасдаад яасан бэ та яагаад хүүг нь төлөхгүй байгаа юм бэ гэтэл өө за уучлаарай би хүүг нь төлнө гэж надад хэлсэн. Тэгээд дахин Түмээ эгч рүү залгаад яасан бэ та хүү төлнө гэсэн би 3 сар дуугүй явлаа хүү төлөлдөө гэтэл тэрийг Алтанцэцэг мэдэж байгаа. Алтанцэцэг тэр мөнгийг чинь авсан гэж надад хэлсэн. Би Алтанцэцэг гэж ямар хүнийг мэдэхгүй та ямар хүнд мөнгө дамжуулчихаад Алтанцэцэг гэж яриад байгаа юм бэ би тэр хүнтэй чинь уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд намайг Алтанцэцэг гэдэг хүнтэй уулзуулсан. Цайны газар уулзаад мэнд усаа мэдээд Түмэндэлгэр өнөөдөр чамаар 40.000.000 төгрөг авахуулсан юм уу гэхэд нь би үгүй надаар 60.000.000 төгрөг авахуулсан гэтэл яагаад Түмэндэлгэр чамаар 40.000.000 төгрөг авахуулсан гэж надад хэлсэн юм бол гэхэд нь энэ миний дүүгийн мөнгө надаар ингэж ингэж авахуулсан гэж хэлтэл харин тийм ээ би таньдаг нотариатчаараа хэлж байгаад авахуулсан юм аа гэж өөрөө надад хэлсэн. Алтанцэцэг эгч тухайн үед эгч нь энэ мөнгийг 80.000.000 төгрөг болгож өгнө өө санаа зоволтгүй, тэгэхдээ жоохон хугацаа хэрэгтэй ирэх 7 хоног гэхэд бараг энэ мөнгө ороод ирчихнэ гэж хэлэхээр нь би за за гээд итгээд явсан. Тэгээд ингэж худлаа ярьж явсаар байгаад цаг хугацаа алдсан болохоор хадагламжинд байсан мөнгийг Хаан банк хүүтэй нь хамт 63.000.000 төгрөгийг данснаас татаад авчихсан. Манай дүү 5 дугаар сард өөрийнхөө дансанд мөнгө хийх гээд Солонгос улсын Хаан банканд яваад очтол таны мөнгө байхгүй гадагшаа гарсан байна гэдгийг хэлсэн байсан. Дүү маань ямар хүн авсан талаар шалгуулсан боловч Ариунгуа гэдэг хүн авсан байна гэж хэлсэн байсан. Дүү маань 5 сарын дундуур өглөө 7 цаг өнгөрч байхад над руу залгаад эгчээ та миний мөнгийг гаргаад авчихсан юм уу гэж надаас асуусан. Эхлээд би үгүй гэж хэлж байсан. Тэгээд байж байтал өөр охин дүү маань, охин маань над руу залгаад та аниагийн мөнгийг яасан юм бэ гэж надаас асуусан. Эгчийн чинь мөнгийг би аваагүй гэж хэлээд энэ хүмүүсийг тухайн үед хамгаалж байсан. Би дараа нь тэр мөнгийг авсан нь үнэн гэж би дүүдээ хэлсэн. Би ийм, ийм хүнд өгсөн гэдгээ хэлээгүй, эгч нь 1 сарын дараа өгнө гэж энэ хоёр хүнийг өдий хүртэл сэтгэл гаргаад хамгаалсан. Би энэ хоёрыг мөнгө гаргаж өгөө гэж удаа дараа хэлж байсан боловч энэ хоёр намайг огт тоогоогүй. Алтанцэцэг дараагийн 7 хоногт мөнгө чинь орж ирнэ юу нь сүртэй юм бэ гээд намайг их загнадаг байсан. Яагаад хүн дарамтлаад байгаа юм. Би чиний мөнгийг өгөхгүй гээгүй шүү дээ гэж удаа дараа надад хэлж байсан. Түмэндэлгэрт энэ талаар хэлэхэд Алтанцэцэг өгөхгүй тохиолдолд эгч нь Алтанцэцэгтэй нэгийгээ үзнэ, Ариунаа миний дүү тайван байж бай гэж хэлдэг байсан. Дүү маань таны авсан мөнгө 5.000.000 төгрөг, 6.000.000 төгрөг биш шүү дээ, бүхэл бүтэн 60.000.000 төгрөг та энэ мөнгийг авч идээгүйг би мэдэж байна. Та хүнд өгөөд залилуулсан юм биш үү. Та үнэнээ надад хэл л дээ гэхэд нь би авсан нь үнэн гэж дүүгээсээ нуусан нь үнэн. Улсын мөрдөн байцаах газар 6 дугаар сарын сүүлээр дүү маань хадам эцэг Тогоодоо итгэмжлэл хийж өгөөд Улсын мөрдөн байцаах газар өргөдөл өгсөн. Өргөдлийн дагуу мөрдөн байцаах газраас намайг дуудсан. Намайг мөрдөн байцаах газраас дуудах үед Алтанцэцэгийн гэрт би сууж байсан. Яанаа над руу мөрдөн байцаах газраас ярьж байна. Хэн ингэж өргөдөл өгсөн юм болоо, хүн луйвардаагүй, хэрэг хийгээгүй байж яагаад дуудагддаг юм бол гэж Алтанцэцэгт би тэр үед хэлж байсан. Алтанцэцэг тухайн үед дүүгийн чинь мөнгө байж магадаггүй. Миний дүү эгч нь давтан хэрэгтэй, учраас эгчийгээ битгий яриарай, ямар ч байсан чи аргалаад өнгөрөөгөөрэй гэж надад хэлж байсан. Тэгээд би Алтанцэцэгийн гэрээс гараад мөрдөн байцаах газарт очсон. Намайг очиход Батнасан гэдэг байцаагч байцаасан. Би энэ хоёр хүнийг тухайн үед хамгаалаад өөрөө энэ хэргийг хийсэн гэж хэлсэн. Ингэж явсаар байгаад Баянзүрх дүүрэгт хэрэг гарсан болохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү хэргийг шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс намайг дуудсан. Би дуудсан цагт нь очиж байцаалт өгсөн. Хоёр дахь удаагаа дуудахаар нь байнга цагдаагийн газар очих надад хэцүү байсан болохоор би үнэнийг хэлсэн. 1 жил шахуу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаад эзэн нь байхгүй байна гээд хэрэг түдгэлзсэн. Тэгэхээр нь манай дүү Солонгос улсаас ирэхээс өөр аргагүй болоод 2016 оны хавар Монгол улсад ирсэн. Өөрөө ирээд хэргийг дахин шалгуулсан. Энэ хүмүүс за болно бүтнэ, за одоохон байж бай гэж хэлчихээд өдий хүртэл хуураад явж байгаад гомдолтой байна. Энэ хоёр хүн өнөөдөр хоёр хүний амьдралаар тоглож байна. Батхүү гуайд бол ямар ч буруу байхгүй. Зөв зүгээр байсан хүнийг бид нар өнөөдөр ажилгүй болгочихлоо. Охин дүүгээ ингэж ийм байдалтай болгож хохироосондоо би харамсаж байна. Хохирогч Оюунгэрэлийн хувьд надад үнэхээр Хөшигтийн хөндийд 5.000 м2 газар байдаг. Миний өөрийн нэр дээр гэрчилгээ бүх зүйл нь байдаг. Манай найз Оюунсанаа өөр найзууд маань ихэнх нь Хөшигтийн хөндийд газар авсан байгаа. Үүнийг Түмэндэлгэр эгч нотолно. Манай ажлын 7-8 хүн цахим хэлбэрээр материалаа өгч тэнцээд энэ газрыг авсан байгаа. Энэ газраа тэр үед заръя гэж бодоод найз хүүхэндээ хэлтэл найз маань Оюунгэрэл гэдэг хүнийг над дээр дагуулж ирээд, Оюунгэрэл хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэхээр нь 8.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Өнөөдөр 0.07 га газар ямар үнэтэй билээ, хувь хүнээс авахад доод тал нь 17.000.000 төгрөгөөр авна. Тэгэхэд би 5.000 м2  газраа 8.000.000 төгрөгийн үнэтэй зарах гэж байсан. 8.000.000 төгрөг одоохондоо надад байхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх газарт надад өр барагдуулах хүн зөндөө байгаа учраас би тэр мөнгө аваад өгье, одоо би чамд урьдчилгаа болгоод 500.000 төгрөг өгчихье гээд миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. 500.000 төгрөгийг би дансаараа авсан нь үнэн. Хөшигтийн хөндийн газар маань Сэргэлэн суманд байрлалтай. Хөшигтийн хөндийн талбайд хаус таун босгох ямар ч бололцоо байхгүй. Энэ хүн яг нисэх онгоцны буудлын хажууд байраа барина гэж бодсон юм шиг байна лээ. Миний газар бол Сэргэлэн сумын баруун хойд хэсэгт 4-6 км-ийн зайд байрладаг газар байсан. Би энэ газраа зарах гэж байсан. Энэ хүнд худлаа ярьсан зүйл байхгүй. Би газрынхаа гэрчилгээг эх хувиар нь өгч явуулаад, за чи нөхөртөө үзүүлээрэй, сайн ярилцаарай гэж хэлсэн. Гэрчилгээг их хувиар нь авч явчихаад дараа нь за, за найзад нь мөнгө олдсонгүй, 500.000 төгрөгөө авъя гэж надад хэлсэн. Би тухайн үед мөнгийг нь хэрэглэсэн байсан. Өнөөдөр би 60.000.000 төгрөгийн өртэй байсан болохоор 500.000 төгрөг за тэгж байгаад болох л байлгүй гэж бодоод хойш тавьсан нь үнэн. Өнөөдөр миний газрын гэрчилгээ Оюунгэрэлд байгаа. Хуулбарыг нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Аийн өгсөн: “... Би Түмэндэлгэр гэдэг хүнтэй 1 жил хамт ажиллаж байсан. 2015 оны 3 дугаар сард гаднаас хөрөнгө оруулалтын бичиг ирээд Дэлхийн банк, Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олон улсын валютын сан, баруун Африкийн санхүүгийн холбоо гээд албан газруудаас албан бичиг ирээд 2.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулж ирж эмнэлэг юм уу, асрамжийн байгууллага байгуулъя гэж Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2 эмч надтай 2015 оны 3 дугаар сард холбогдсон. Өмнө нь би хувиараа жуулчид авч ажилладаг байсан. ОХУ-ын Буриад, Москва, Новорсибирск гэдэг газруудаас над дээр жуулчид ирдэг байсан. Би ОХУ-д 2 дээд сургууль төгссөн. Тэр хүмүүсийг 2005 оноос 2011 он хүртэл хамтран ажиллаж байсан болохоор тэр хүмүүсээр дамжуулж Нэгдсэн Үндэсний Байгууллагын хоёр эмч надтай холбогдсон. Түмэндэлгэр надтай хамт ажилладаг ойрхон байсан болохоор энэ талаар мэдэж байсан. Хааяа би судалгааны ажил болон орчуулга хийж хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Тухайн үед хоёр хүүхэд маань оюутан сургуульд сурдаг байсан. Нэгдсэн Үндэсний Байгууллагын хоёр хүн надтай холбогдоод холбогдох бичиг баримтаа явуулаад хамтран ажиллъя таныг найдвартай хүн гэж сонссон гэж хэлж байсан. Тэгээд би тэр хүмүүстэй интернетээр харьцаж байсан. Үүнийг Түмэндэлгэр мэдэж байгаа. Энэ хэрэг болохоос өмнө би нэлээн их хэмжээний мөнгө явуулж байсан. Найз нөхөдтэйгөө зээлийн гэрээ хийж мөнгө аваад ч явуулж байсан. 2015 оны 12 дугаар сард дахиад мөнгө хэрэг болсон. Наашаа их хэмжээний мөнгө шилжүүлэхэд би татварыг нь төлж амжаагүй байсан. ОУ-ын валютын сангаас дахин татвар төлөх хэрэгтэй байна гэсэн албан бичиг ирсэн байсан. Тэр бичгийн дагуу мөнгө хайгаад явж байсан. Тэр үед надад мөнгө олдоогүй. Өмнө нь би Ариунгуаг таньдаггүй байсан. Ариунгуа намайг гэрийнх нь гадаа очоод шөнөжин гуйсан гэж ярьж байна. Би энэ хүний гэрийг нь ч мэдэхгүй. Тухайн үед мөнгө олоод татварыг нь өгчихвөл оны дараа мөнгөө авчих юм байна гэж бодож байсан. Яагаад энэ мөнгө ирэх болсон юм бэ гэхээр Гана улсын Фиделити банкнаас Сири улсад ажиллаж байсан, НҮБ-ын энхийг сахиулах журмаар ажиллаж байгаа зүрхний мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч гэсэн 2 эмч байсан. Тэр хоёр хүн ажиллаж байсан хөлсөө байршуулах газар байхгүй гээд Гана улсад Фиделити банканд миний нэр дээр данс нээсэн. Өнөөдрийн шүүх хуралд гаргаж өгсөн нотлох баримтанд энэ талаар байгаа. Тэр мөнгийг наашаа оруулж ирэхийн тулд заавал татвар төлөх ёстой. Би энэ талаар Монгол банк болон Тагнуулын ерөнхий газраас асуухад гадаадын байгууллагаас ирэх гэж байгаа бол заавал татвараа төлж авдаг юм. Тэр байтугай Швейцарийн банкнаас хүртэл надад захиа ирж байсан. Та шимтгэлээ төлвөл бид нар зөвшөөрөл олгох юм байна гэж надад хэлж байсан. Үүний дагуу би Түмэндэлгэрээс мөнгө гуйж байсан. Түмэндэлгэр 12 дугаар сарын дундуур надаас Алтанцэцэгээ таньдаг нотариатч байна уу гэж асуусан. Тухайн үед мөнгө хайгаад олдохгүй байсан болохоор би хүүхэд рүүгээ Эрдэнэт рүү явсан байсан. Ариунгуагийн хоёр хүүхдийнх нь урилга ирсэн. Тэр дээр нь нэг зүйл дутуу байгаа юм байна гэж надад хэлсэн. Тухайн үед би таньдаг нотариатч байхгүй. Тэгэхдээ би асуугаад өгье гэж хэлсэн. Сурмаажавтай ямар холбоотой юм бэ гэхээр Сурмаажав бид хоёр орчуулгын товчоонд хамт ажиллаж байсан. Сурмаажавын ихэр Сүрэнжав нь нотариатч байсан. Би Сурмаажавт манай таньдаг хүний хүүхэд нь Америкийн нэгдсэн улсын визинд орох гэж байгаа юм аа сургуульд сурахаар, чи туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүндээ миний утсыг өгчих л гэж надад хэлсэн. Тэгэхээр нь за гээд би Түмэндэлгэртэй яриад утсыг нь өгөөд та хоёр очоод уулзаа гэж би хэлсэн. Би нотариатч дээр юу болсныг мэдэхгүй. Хаанаас яаж мөнгө авсан талаар ч мэдэхгүй. Дараа нь над руу Түмэндэлгэр залгаад мөнгө бүтчихлээ чи мөнгө авах юм уу гэж залгасан. Мөнгө байгаа бол би зээлье, тэгэхдээ би Эрдэнэтэд байна. Чи Хуягт аваачаад өгчихөө гэж хэлсэн. Хуяг тэр мөнгийг аваад миний данс руу талыг нь хийгээд, тал мөнгийг нь оны дараа ирээд авсан. Авсан мөнгийг би хувьдаа хэрэглээгүй. Яг авсан өдрөө валют болгож солиод Хаан банк дээр очоод вестэрн юнионоор шилжүүлсэн. 1 дүгээр сарын эхээр үлдсэн мөнгийг шилжүүлсэн. Нийтдээ би 10.000 ам.доллар явуулсан. 34.400.000 төгрөгийг би ингэж л зарцуулсан. 3 сарын дараа хамаг мөнгөө явуулчихсан болохоор хүүг нь төлж чадахгүй, мөнгө нь ирэхгүй саатаад байсан. Би дараа нь Түмэндэлгэрийг хэнээс мөнгө авсан талаар асуухад Ариунгуагаас авсан гэж надад хэлсэн. Чи Ариунгуатай зээлийн гэрээ хийсэн юм уу, хоёулаа зээлийн гэрээ хийх үү гэж Түмэндэлгэрээс асуутал, би Ариунгуатай ярьсан байгаа гэж надад хэлж байсан. Түмэндэлгэр надтай зээлийн гэрээ огт хийгээгүй. Би Хуягаас мөнгө авахдаа мөнгө авсан гэж гарын үсэг зурсан байдаг. Ийм зүйл болсон. Энэ хоёр хүнтэй хамтраад, бүлэглэсэн зүйл байхгүй. Анхнаасаа тийм санаа ч байгаагүй. Надад хүнээс мөнгө зээлж авсан гэсэн ойлголттой байсан. Хугацаандаа өгч чадаагүй нь миний буруу. Үүнээс болоод бүх хүн хохирсон байна. Ариунгуатай уулзаад мөнгө ороод ирвэл эгч нь ашиг нэмж өгнө гэж хэлсэн. Ариунгуагийн 1 охин нь 12 дугаар анги элсэлтийн шалгалт өгнө гээд буудалд байна. Орох орон байхгүй, хоолны мөнгө байхгүй байна гэхээр нь би мөнгө өгдөг байсан. Хүүхдийнх нь шалгалтын үеэр би гэртээ хүртэл байлгасан. Дараа нь байх газар байхгүй гээд байхаар нь хүргэн маань банкны зээлээр байр авсан, тэрийгээ түрээсэлж банкныхаа зээлийг төлдөг байсан учраас би тэр байранд нь Ариунгуаг оруулж өгсөн. Одоо хүртэл тэр байрандаа амьдарч байгаа. 2 жилийн гэрээг хүргэнтэй маань уулзаад хийсэн. Тэрнээс хойш сар болгон би байрны түрээсийн 380.000 төгрөг, тог, усны мөнгийг одоо болтол төлөөд явж байгаа.  Энэ байдлаар яваад би Ариунгуад 9.000.000 төгрөг өгсөн байгаа. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ариунгуад 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Манай гэрт сууж байхад нь цагдаа дуудсан гэж Ариунгуа худлаа ярьж байна. Би тухайн үед лагерь дээр байдаг байсан. 2016 оны 07 сард би хэдэн төгрөгтэй болоод, Ариунгуа газрын гэрчилгээ гэсэн зүйл яриад байсан болохоор би хэдэн төгрөг Ариунгуад аваачиж өгсөн. Миний дүү эхлээд байрныхаа 3 сарын мөнгийг өгчих, газрын гэрчилгээнийхээ мөнгөнд 500.000 төгрөгийг өг, наадам болж байна бас хэрэгцээний мөнгө хэрэгтэй байх гэж бодоод хэрэглээний мөнгө өгсөн. Тэрнээс хойш одоо хүртэл Ариунгуа байрныхаа мөнгийг өгөөгүй байгаа. 2016 оны хавар Ариунгуагийн дүү Ариунцэцэг Солонгос улсаас над руу ярьсан. Та мөнгийг нь авсан юм уу гэхэд би Түмэндэлгэр гэдэг хүнээс авсан гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл надтай гадаадын байгууллагууд харилцаатай байгаа. Удахгүй нэг Америк иргэн нь ирэх гэж байгаа. Эхний мөнгөнүүд нь эхнээсээ орж ирж байгаа. Мөрдөн байцаалтын явцад хоёр ч удаа мөрдөн байцаагч дээрээ очиж хохирогчийн хохирлыг бага багаар ч гэсэн төлөх гэсэн юм аа гээд яриулахад би өмгөөлөгчөөсөө асуугаад хариу хэлье гэсэн. Надад тухайн үед 1.300.000 төгрөг байсан болохоор тэр мөнгийг өгөөд, 7 хоногийн дараа 5.000.000 төгрөг нэмээд өгье гэсэн боловч би авахгүй та нар худлаа цаг хугацаа хожих гэсэн шалтаг хайж байна гэсэн. 2 хоногийн өмнө нь би 3.000.000 төгрөг олчихоод Ариунгуа руу яриад дүүтэй чинь уулзах гэсэн юм аа, дансныхаа дугаарыг өгчихөө гэсэн. 2 жилийн хугацаанд дүүтэй нь уулзъя гэсэн боловч манай дүү буцаад Солонгос улс руугаа явсан, та хоёр шиг балай авгайтай уулзахгүй гэж хэлсэн гэж байсан. Явцын дунд хохирлыг барагдуулъя гээд байхад яагаад авахгүй байгаа юм бэ, бүх мөнгө бөөн авъя гээд байгаа юм шиг байна. Одоохондоо бөөн өгөх боломж нь байхгүй байна. Цувуулж өгсөн мөнгийг яагаад авахгүй байгааг би гайхаж байна. Надад бүлэглэсэн, банк залилсан, нотариатч залилсан үйлдэл байхгүй. Би мөнгийг Түмэндэлгэрээс хүлээж авсан. Мөнгө авсан гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тийн өгсөн: “... Алтанцэцэг бид хоёр 2015 оны 03 дугаар сараас эхэлж гадаадын хүнтэй холбогдоод мөнгө төгрөг шилжүүлж байсан. Тэгээд явуулах мөнгө олдохгүй байна. Нөгөө хүн чинь дахиад мөнгө нэхэж байна гэхээр нь би Ариунгуатай уулзсан. Би анх тэр дэвтэрийн талаар юу ч мэдээгүй. Ариунгуа манай хүүхэд визэнд орох гээд манай дүү дэвтрээ явуулсан. Мөнгө хэрэгтэй бол тэр мөнгийг хэрэглэж болох болов уу, яах бол гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хүний дансанд байгаа мөнгийг яаж авах юм бэ гэсэн чинь нотариатч байвал болох байхаа гэсэн. Би анх нотариатч оръё гэсэн санал огт гаргаагүй. Дүүгээс нь ирсэн нотариатчийн тамгатай итгэмжлэл байсан. Раднаасандаг бид хэд тэр данснаас мөнгө авах гээд “мөнгө авах” гэсэн үг нэмж бичээд гадуур явсан. Раднаасандагтай түрүү 7 хоногийн 5 дахь өдөр уулзахад Ариунгуад нотариатч олж өгөх гээд би хайгаад явж байсан, олоод өгсөн бол хэцүү байдалд орох байсан юм байна гэж надад хэлж байсан. Ариунгуа өнөөдөр худлаа мэдүүлэг өгч байна. Үнэн зүйл үнэнээрээ л байх ёстой. Би нотариатч байвал мөнгийг нь гаргаж болох юм байна гэж Алтанцэцэгт хэлсэн. Алтанцэцэг надад Сурмаажав гэдэг найз байгаа. Тэр хүнээс асуугаад өгье гэж надад хэлсэн. Сурмаажавын утсыг чамд өгчихье чи очоод уулзаа гэж надад хэлсэн. Сурмаажавтай очиж уулзаад 12 дугаар сарын 30-ны өдөр Батхүү гуай дээр очиж уулзсан. Очиж уулзаад Ариунгуа дургүй байна гэж гарч ирсэн. Би гадаа цайны газар хүлээгээд сууж байсан. Тэгээд энэ хоёр буцаж ороод мөнгө төгрөгийн санал тавиад авахаар боллоо гээд авсан. Тэрнээс бол надад хүний мөнгийг залилаад, хуурч мэхлээд авчихъя гэсэн санаа зорилго байгаагүй. Тэрнээс хойш Алтанцэцэгийн мөнгө орж ирэхгүй удаад, дахин мөнгө явуулах болоод байдаг. Ингэж цаг хугацаа алдсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Авсан мөнгөнөөс 13.000.000 төгрөг нь миний тооцоон дээр байгаа. 3.000.000 төгрөгийг Раднаасандаг авсан. Раднаасандагт Ариунгуа 3.000.000 төгрөгийг өгөөд манай хүүхэд Америкийн визинд орох гэж байгаа, та энэ тал дээр нь туслаарай гээд би таниас энэ мөнгийг буцааж авахгүй гэж хэлээд өгсөн. Раднаасандагаас энэ мөнгийг нэхэхээр Ариунгуа надад хүүхэд гадагшаа гаргахад туслаарай гээд энэ мөнгийг өгсөн шүү дээ юу яриад байгаа юм, би өгч чадахгүй гээд одоо хүртэл явж байгаа. Алтанцэцэгт үнэхээр гомдолтой байна. Хурдан түргэн мөнгийг нь гаргаад өгчихгүй. Цагдаа, шүүхийн хаалга татаад явж байгаад үнэхээр хэцүү байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Бгийн өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 9 цаг өнгөрч байхад Сурмаажав гэдэг танил маань утасдаад итгэмжлэл хийлгэмээр байна гэж надад хэлсэн. Би тухайн үед бичиг баримтаа аваад хүрээд ирэхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд над дээр Сурмаажав, Түмэндэлгэр, Ариунгуа гэсэн 3 хүн ирсэн. Над дээр ирээд Ариунгуа маргааш манай хүүхэд Америкийн Нэгдсэн Улсын визний ярилцлаганд орох гэж байгаа юм. Тэгээд Хаан банканд хадгалаж итгэмжилсэн барьцаанд тавих итгэмжлэл хийлгэх гэсэн юм аа банканд очсон чинь энэ итгэмжлэлийг барьцаанд тавих гэсэн үг алга байна гэж надад хэлсэн. Материалыг нь харахад Солонгос улс дахь Элчин сайдын яамны консулын газраас 11 дүгээр сарын 25-ны өдөр 3680 дугаартай итгэмжлэл авчирсан. Тухайн итгэмжлэл дээр Ариунцэцэг хадгаламжийн дансны хуулга авах, мөнгө авах эрхийг Ариунгуад олгох итгэмжлэл байсан. Мөн хадгаламжийн дэвтэр, Ариунцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар байсан. Эхлээд чи угаасаа мөнгө авах эрхтэй юм байна шүү дээ гээд итгэмжлэл хийж өгөөгүй. Тэгээд эд нар гараад явсан. Би 15 цаг 40 минутын үед итгэмжлэлийг хийж өгсөн байдаг юм байна лээ. Энэ 6-7 цагийн хооронд энэ гурав үндсэндээ надаас салаагүй. Байн байн ажил дээр орж ирээд гуйгаад байсан. Би сүүлдээ арга бараад чи болохгүй бол дүүгээ надтай яриулаа гэж хэлсэн. Тэгэхэд Ариунгуа манай дүүгийн эзэн нь их хатуу хүн байдаг юм, утсаар яриулдаггүй юм аа гэж надад хэлж байсан. Банк янз бүрийн шаардлага тавьдаг. Тухайн үед банкны хүнд суртал орсон юм байна даа гэж би дотроо бодож байсан. Тухайн үед би бүх зүйл нь бүрдчихсэн байхад яагаад банк олгохгүй байгаа юм бол гэж гайхаж байсан. Над дээр авчирсан итгэмжлэлийг хуурамч гэдгийг би сүүлд мэдсэн. Энэн дээр би анхаарлаа хандуулаагүй. 12 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэл бичиж байхад Ариунгуа та хугацааг нь 12 дугаар сарын 24-ний өдрөөр тавиад өгөөч гэж надаас гуйсан. Тэгээд би 12 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэлийг бичиж байгаад 12 дугаар сарын 24-ний өдөр гэж засаж бичсэн. Итгэмжлэлийг би 1 хувь хийж өгсөн. Миний бүртгэлийн дэвтэр дээр Ариунгуагийн гарын үсэг байхгүй. Итгэмжлэл дээр Ариунцэцэгийн өмнөөс Ариунгуа өөрөө гарын үсгийг зурсан. Би эхлээд татгалзаад удаа дараа гаргахад над руу гуйж олон удаа орж ирсэн. Сүүлдээ өрөөнд минь орж ирж уйлаад, олон удаа гуйгаад байхаар нь үнэхээр үнэн юм байна, ганц удаа ч гэсэн хүнд тусалъя гэж бодоод энэ итгэмжлэлийг хийж өгсөн. Яг хэлснийх нь дагуу хадгаламжийн дэвтрийг барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээнд гарын үсэг зурах гэсэн итгэмжлэлийг би хийж өгсөн. Би өмнө нь энэ төрлийн итгэмжлэл хийж байгаагүй. Би тухайн үед 10 дугаар сард банкнаас 10.000.000 төгрөгийн зээл, хадагламж зээлийн хоршооноос 5.000.000 төгрөг зээлээр авсан байсан. Тухайн үед зээлийн асуудалд холбогдсон үе байсан. Би Ариунгуа, Түмэндэлгэр нартай мөнгөний талаар огт яриагүй. Надад ярих ч ёс зүй байхгүй. Сурмаажав гэдэг хүн надад энэ хүмүүс чамд мөнгө өгье гэсэн санал тавьж байна гэж хэлсэн. Тэрний дагуу би итгэмжлэлийг хийж өгсөн. Нэгэнтэй мөнгөний асуудал яригдаж байгаа учраас 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд Ариунгуагаар гарын үсэг зуруулсан. Тийм учраас би Сурмаажавыг гэрчээр асууж өгнө үү гэсэн саналыг гаргасан юм. 03 дугаар сарын үед над дээр нэг эмэгтэй ирээд та энэ итгэмжлэлийг хийсэн юм уу гээд миний хийсэн итгэмжлэлийг авчирсан. Би тэр хүнд тодорхой хариулт өгөөгүй. Би итгэмжлэлийг канондаж аваад Ариунгуа руу шууд утсаар ярьсан. Ийм хүн явж байна, юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Ариунгуа манай хүүхэд маргааш хоёр дахь удаагаа визэнд орох гэж байгаа. Манай нөхөр хажууд байна, би ярих боломжгүй байна гээд утсаа салгаад дахин холбогдоогүй. Дараа нь 6 дугаар сард мөрдөн байцаах газраас хоёр албан хаагч ирээд намайг авч явсан. Надаас мэдүүлэг, тайлбар авсан. Би буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Ийм итгэмжлэл хийсэндээ Ариунцэцэгээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ийм насны хүмүүсийг ийм зүйл хийгээд явна гэж би бодоогүй. Бага хэмжээний мөнгө аваад буцаагаад хийнэ гэсэн ойлголттой байсан. Би сургуулиа төгсөөд яаманд олон жил ажиллаж, багш хүртэл хийж байсан. Хүнтэй харьцахдаа хүнд их итгэдэг хүмүүжил гэх юм уу тийм зан надад байдаг” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ариунцэцэгийн өгсөн: “... Би Солонгос улсад ажилладаг байсан. Ариунгуа над руу утсаар яриад манай охин Америкийн Нэгдсэн Улсын визэнд орох гэж байгаа юм аа, чи надад урилганы 3.000 ам.доллар өгч туслаач, гэж надаас гуйсан. Би урилганы 3.000 ам.доллар явуулсан. Би 3.000 ам.доллар өгөхөөс өмнө гадаад улс руу сурахаар явж байгаа бол заавал банкны баталгаа нэхдэг, банкны баталгаагаа яах гэж байгаа юм бэ гэж асуухад, банкны баталгаагаа мөнгө төгрөг өгч баталгаа гаргана гэсэн улсуудаар хийлгэнэ гэж хэлж байсан. Урилга явуулсан хүнтэй нь Америкийн Нэгдсэн Улс руу холбогдоход банкны баталгаанд нь санаа зовоод хэрэггүй, урилганы мөнгийг өгчихвөл охин нь Америкийн Нэгдсэн Улс руу ирэх боломжтой гэхээр нь би тусалъя гэж бодоод 3.000 ам.доллар явуулсан. 3.000 ам.доллар явуулсаны дараа надтай банкны баталгаа ярьж эхэлсэн. Тэгэхэд нь би анхнаасаа банкны баталгаа гаргаж өгнө гэж та нар хэлээгүй, хүнээс авна гэвэл найдваргүй, төрөл садангийн хүн юм уу, ээжийнх нь нэр дээр мөнгө байвал виз гарах нь найдвартай гэж би хэлсэн. Би тухайн үед мөнгийг чиний нэр дээр шилжүүлж өгч чадахгүй, банкны баталгаа өгье гэж хэлээд банкны баталгаа гаргахдаа дансандаа хэдэн төгрөгтэй байгааг би гаргаж өгч чадна гэж хэлээд Солонгос улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд очоод хугацаатай хадгаламжийн банкны хуулгыг авах эрхийг Ариунгуад итгэмжлэв гэсэн итгэмжлэл хийж явуулсан. Итгэмжлэл хийж явуулаад 11 дүгээр сар гараад хүүхдийн виз гарсангүй гэж байсан. Виз гарсангүй гэсний дараа энэ мөнгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан байсан. 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банк таны данснаас ийм хэмжээний мөнгө зээлийн барьцаанд авсан байна гэсэн мэдээлэл ирээгүй. Би интернет банктай, 12 дугаар сарын 30-ны өдөр миний мөнгийг барьцаалсан байсан. Хэрэв тухайн үед Хаан банкнаас таны мөнгө барьцаалагдав гэж мессэж юм уу и-майл ирсэн байсан бол би Хаан банктай холбоо бариад би Солонгос улсад байдаг хүн миний мөнгө зээлэнд гарах боломжгүй гэж мэдэгдэх байсан. Хэрвээ мэдэгдсэн бол 3 сарын дотор Хаан банкны хуулийн хэлтэс нь ажиллаад энэ  асуудлыг шийдчих байсан юм байна лээ. Би энэ асуудлыг мэдээгүй учраас 3 сарын хугацаанд хэлж чадаагүй. 3 сарын дараа хүү нь бодогдоод хүүгээ төлөөгүй учраас үндсэн мөнгөнөөс хасагдаад явсан байсан. Тэгэхэд би 3 сарын дараа интернет банкаараа хэзээ хойно нь мэдсэн. Би тэрийг мэдээд Солонгос улс дахь Хаан банкны ажилтанд хандсан.  Тэгээд салбар дээр нь очоод уулзтал таны мөнгө зээлийн барьцаанд гарсан байна гэж хэлсэн. Би Солонгос улсад байгаа хүн яаж зээл авах юм бэ гэж хэлэхэд Б.А гэдэг хүн авсан байна гэж хэлсэн. Тэгээд би Ариунгуа руу залгаад чи миний мөнгийг авсан уу, юу хийсэн юм бэ гэж асуухад би мөнгийг чинь барьцаанд тавиад зээл авчихсан гэж надад хэлсэн. Тэгээд би ямар хүмүүст яаж өгсөн юм бэ гэж асууж лавлаж өгсөн. 2008 онд би сүүлийнхээ хүүхдийг гаргасан. 2009 онд 1 ойтой хүүхдээ нуруун дээрээ үүрээд шөнийн ээлжинд ажиллаж байж Монгол улсад иртлээ миний хөдөлмөрлөж цуглуулсан мөнгө. Би энэ мөнгөөр байр авна гэж бодож байсан. Миний хадгаламж бол харилцах данс байгаагүй, хугацаатай хөдөлшгүй хадгаламж байсан. Ариунгуа намайг Алтанцэцэгтэй холбож өгсөн. Би тухайн үед Солонгос улсаас ирэх сонирхолгүй байсан. Би Алтанцэцэгээс миний хохирлыг барагдуулах юм уу гэж удаа дараа утсаар ярьж асууж байсан. Би очих болчихоод байна та нар намайг хохиролгүй болгоод өгөөчээ гэж би олон удаа гуйсан. Тэгэхэд чиний наад 1 жил хүлээсэн чинь юу ч биш, би энд 2 жил хүлээгээд байж байна гэж надад хэлсэн. Би 1 жилийн дараа 2016 онд Алтанцэцэгтэй холбогдоход 2 жил гэж байгаа юм чинь энэ хэрэг 2015 онд биш, 2014 онд үйлдэгдсэн нь болж таараад байна. Надад мөнгө өгье гэж ярьж байсан гэж ярьж байна. Надтай огт тэгж өгье гэж ярьж байгаагүй. Хэрвээ өгөх байсан бол байцаагч дээр миний данс байгаа. Үнэхээр барагдуулъя гэсэн сэтгэлтэй байсан бол багаар ч хамаагүй өдий хүртэл хийж байсан бол хэдэн төгрөг ч болох байсан юм байна лээ. Байцаагч 2.000.000 төгрөгийн хохирлыг чинь барагдуулъя нотариатч өгсөн юм аа гэснийг нь би авсан. Мөрдөгч надад өөр хүн мөнгө өгсөн гэж огт хэлээгүй. Ариунгуа хааяа, хааяа над руу яриад чи дансныхаа дугаарыг өгчих, одоо мөнгө орох гээд байна гэдэг байсан. Дансныхаа дугаарыг өгөхөөр огт мөнгө нь ордоггүй байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунгэрэлийн өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би хохирсон. Ариунгуа шүүхийн хэлэлцүүлэгт худлаа  мэдүүлэг өгч байна. Газар зарах саналыг тавьсан. Манайх автомашин барьцаалж зээл гаргадаг компанитай. Ямар нэгэн зээл гаргахад дандаа барьцаанд юм авдаг байсан. Надад 5.000.000 төгрөгөөр 5.000 м2 газраа зарна гэхээр нь барьцаанд юу тавих юм бэ гэж асуухад гэрчилгээгээ өгсөн. 500.000 төгрөгийг надаас шавдуулж байгаад авсан. Банк хаасан үед Ариунгуагийн дансанд экспресс банкаар шилжүүлсэн. Орой болсон хойно над дээр ирээд Баясаа гэдэг хүнийг нөхрөө гэж танилцуулаад барагцаагаар 18-19 цагийн үед газраа үзүүлнэ гээд машинаа Баясаа гэдэг хүнээр бариулаад явсан. Хөшигтийн хөндий хавьцаа тийм газар олдохгүй гэдгийг би маргааш өглөө нь 9 цагийн үед мэдсэн. Бид нар нэлээн орой гарч яваад зам бартаатай, харанхуй байсан болохоор орой 22 цагийн үед Ариунгуагийн заасан газар очсон. Надад орой болсон хойно энэ газрыг үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг харах боломж байгаагүй. Ер нь бол энэ газраа гараараа худлаа зааж өгсөн. Би маргааш өглөө нь интернет ороод Ерөнхийлөгчийн хориг тавьсан захирамжийг олж мэдсэн. Хөшигтийн хөндийд газар олгох ямар ч захирамж байхгүй гэдгийг хүнээс лавлан асууж мэдсэн. Би энэ газрыг сонирхохгүй, ийм асуудалтай газар байна. Чи надад худлаа ярьсан байна гэж би утсаар шууд Ариунгуад хэлсэн. Тэгээд утсаа хаачихаар нь би цагдаад өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ариунцэцэгийн өгсөн: “... 2016 оны 09 сард миний төрсөн эгч Банзарын Ариунгуа нь манай охин Халиунаа Америкийн Нэгдсэн Улс руу сургалтанд явуулах гэсэн юм туслаач гэхээр нь би өөрөө 3.000 доллар өгсөн юм... би баталгаа хэрэгтэй байна гэхээр нь Бүгд Найрамдах Солонгос улсаас миний бие болох Д.Ариунцэцэгийн эзэмшлийн 5077129076 дугаартай Хаан банкны хугацаатай хадгаламжийн дансны хуулгыг хуулбарлаж авах эрхтэй итгэмжлэл хийлгэн Солонгос Улсын элчин сайдын яамны консулын газрын нотариатаар баталгаажуулж уг итгэмжлэлийг илгээсэн юм... Намайг дэвтэр аваарай гэж хэлснээс хойш 1-2 хоногийн дараа Ариунгуа миний дэвтэрийг өөр дээрээ авсан гэж хэлсэн. Үүнээс хойш надтай холбоогүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 5077129076 дугаартай данснаас 63.000.000 төгрөг байхгүй, үлдэгдэл 15 сая төгрөг үлдсэн байсныг Хаан банкны интернет банкаар мэдсэн. Ингээд би Бүгд Найрамдах Солонгос улсад байрлах Хаан банкны салбарын теллерээс асуухад “та зээл авсан байна” гэж хэлэхээр нь би хэн гэдэг хүн авсан байна гэж асуухад Банзрагч овогтой Ариунгуа гэх хүн таны дансыг барьцаалан 60.000.000 төгрөгийн зээл авсан байна гэхээр нь би уг Хаан банкинд гомдол гаргасан юм. Ингээд Хаан банк нь аудитын шалгалт хийгээд таны өмнөөс хуурамч итгэмжлэл хийж банкнаас “Б.А гэх хүн таны дансыг барьцаалан 60 сая төгрөгийг авсан байна. Тийм учраас та нотариатч буруутай учир та цагдаагийн байгууллагад ханд” гэж хэлсэн. Ингээд би өөрийн эгч Б.Атай утсаар холбогдож асуухад “Би мөнгийг чинь өсгөх гээд хүнд өгчихсөн юм. Би удалгүй мөнгө орж ирэхээр хохиролгүй болгоно, санаа битгий зов” гэж хэлсэн. Би Хаан банкнаас авах боломжгүй мөнгийг яаж авсан юм бэ гэсэн чинь Түмэндэлгэр, Алтанцэцэг хоёр таньдаг наториатаараа чиний өгсөн итгэмжлэлийн утгыг солиулж өөрчлөн би өөрийн биеэр чиний дансыг барьцаалж 60.000.000 төгрөгийг аваад Алтанцэцэгт 40 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн юм. Бид нар гаднаас гоо сайхны бараа татаад байгаа юм. Уг барааны захиалагч нар нь бэлэн бараагаа хүлээгээд байна гэж хэлсэн. Би 2017 оны эхээр Түмэндэлгэртэй нь утсаар холбогдож ярихад “Би чиний мөнгийг авсан нь үнэн. Би Ариунгуагаас 60 сая төгрөгийг бэлнээр 2015 оны 12 дугаар сарын З0-ны өдөр аваад 40 сая төгрөг бэлнээр тоолж өгсөн юм. Одоо би Алтанцэцэгээс мөнгө ороод ирвэл мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Дараа нь буюу 2017 оны 03 сард Алтанцэцэг гэх эмэгтэйтэй холбоо бариад та миний мөнгийг авсан байна гэж асуухад тийм ээ би авсан. Гэхдээ уг мөнгөнөөс ямар ч мөнгө үрэгдээгүй байна. Би удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлдэг юм...” гэх мэдүүлэг /хх.1.226-227/,

          Мөрдөн байцаалтад гэрч С.Сурмаажавын өгсөн: “... Би 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө 10 цаг болж байх үед урдны танил Батхүү дээр очиж уулзаад Ариунгуагийн хүүхэд нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын тэтгэлэгтэй сургалтанд сурахаар элчин сайдын яамын ярилцлаганд орох гэж байгаа юм байна гэж хэлэхэд Батхүү нотариатч бичиг баримт нь бүрэн байвал хийгээд л өгнө шүү дээ гэж хэлэн ярилцаад зогсож байхад Ариунгуа, Түмэндэлгэр 2 ирж Батхүүтэй уулзсан... Солонгосоос ирсэн итгэмжлэлийн дагуу итгэмжлэл хийгээд өгье, би уг нь цаад итгэмжлэл явуулсан хүнтэй нь утсаар холбогдож лавлаж асууж байж итгэмжлэл хийж өгье гэж бодсон юм гэж хэлээд итгэмжлэл хийж өгсөн. Тэгээд Түмэндэлгэр, Ариунгуа 2 итгэмжлэлээ аваад шууд 13 дугаар хороололд байдаг Хаан банкны салбар дээр очоод Ариунгуа банкны хүмүүстэй уулзаад мөнгөө авах шиг болсон. Тэгээд надад 1 сая төгрөг өгөөд цөсний хагалгаа хийлгэхдээ хэрэглээрэй, танд баярлалаа гол нь өнөөдөр амжуулах хэрэгтэй байсан юм. Манай хүүхэд маргааш өглөө АНУ-д суралцах ярилцлагандаа орох юм гэж хэлээд явсан... миний хуучны танил Р.А над руу 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай нэг танилын хүүхэд маань Америк улсад суралцах гэж байгаа юм. Таньдаг нотариатч байвал туслаад итгэмжлэл хийлгээд өгөөч, бүх материал нь бүрэн байгаа юм гэж хэлэхээр нь би за тэр хүнээ яриулчих гэж хэлээд маргааш өглөө нь Батхүү дээр очоод уулзаад энэ талаар нь хэлээд зогсож байтал Алтанцэцэгийн хэлсэн Ариунгуа, Түмэндэлгэр хоёр ирсэн...” гэх мэдүүлэг /хх.1.243-244/,

             Мөрдөн байцаалтад гэрч Б.Нацагбадамын өгсөн: “Манай Хаан банкны бизнес зээл дээр итгэмжлэл, иргэний үнэмлэх, хадгаламжийн дэвтэр барьцаалаад зээл авах гэсэн юм гэж байсан. Манай байгууллага дансанд байгаа мөнгөний 90 хувьд нь зээл олгох боломжтой байдаг. Хадгаламж эзэмшигч нь өөрөө ирээд зээл олгох боломжтой эсвэл хамтран эзэмшигчид зээл олгох боломжтой, итгэмжлэлээр зээл олгох боломжтой гэсэн 3 төрлөөр эзэмшигч нь мөнгө авах эрхтэй байдаг юм. Би итгэмжлэлийг шалгаад гарын үсгийг тулгаж үзээд дэвтэр, иргэний үнэмлэх, итгэмжлэлийг эх хувиар нь хураан авч, хадгаламжийн дэвтрийг авч үлдээд 60 сая төгрөгийг шилжүүлэх гүйлгээг теллер хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.76-77/,

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Энх-Амьдралын өгсөн: “... Хадгаламж барьцаалсан зээл авах эрх олгосон талаарх нотариатаар баталгаажуулсан хууль ёсны итгэмжлэлийг Ариунгуа нь Хаан банкинд гаргаж өгсөн тул тэр итгэмжлэлийг үндэслэн зээл олгосон. Тийм болохоор нотариатаар баталгаажуулсан баримт материалын үнэн бодит эсэхэд л хяналт тавих эрхтэй болохоос бус хийсэн үйлдэлд нь хяналт тавих эрхгүй учраас нотариатч нэгэнт баталгаажуулж өгсөн баримт материалын хүрээнд л зээл судлагдан олгогдсон юм...” гэх мэдүүлэг /хх.1.247-248/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ц.Хуягийн өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 30-нд Түмэндэлгэр гэх Алтанцэцэгийн найз зүс таних эмэгтэй Алтанцэцэгт 33.400.000 төгрөгийг хадгалж байгаад өнөөдөр юм уу маргаашийн дотор өгчихье, өөрөө Эрдэнэтэд явж байгаа юм байна гэж хэлсэн... 12 дугаар сарын 31-нээс өмнө гадаад руу мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд миний данс руу явуул гэхэд нь би хэлснээр нь тэр мөнгийг шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Алтанцэцэг миний ажил дээр ирээд үлдэгдэл болон өмнөх мөнгө шилжүүлгийн баримттай хамт аваад явсан... Би Түмэндэлгэрээс 33.400.000 төгрөгийг бэлнээр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагт хүлээн авч, Алтанцэцэгт 12 сарын 31-нд хагас мөнгийг нь шилжүүлж, үлдсэн мөнгийг нь 2016 оны 01 дүгээр сарын 03-нд Алтанцэцэгт ажлынхаа өрөөнд гарт нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх.2.1-2/,

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оюунгэрэлийн өгсөн: “... Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед би өөрийн танил Оюунсанаагийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээр нь очсон. Ингээд Оюунсанаа бид хоёр ярилцаж байхад тэрээр “манай найзад 5000 метр квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх боломжтой, Төв аймгийн шинэ нисэх онгоцны буудлын ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлалтай газрыг 7 сая төгрөгөөр зарна” гэсэн чи газар сонирхох уу, би энэ газраас авах гээд сонирхож байгаа, энэ газар хямдхан, боломжийн үнэтэй юм байна, хоёулаа ханиндаа явж газар үзэх үү” гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр орой Оюунсанаатай хамт түүний танил Ариунгуагийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол дахь гэрийнх нь гадаа очсон... Ингээд Ариунгуа гэх эмэгтэйтэй уулзахад тэрээр надад “Төв аймгийн шинэ нисэх буудалтай ойролцоо, зам дагуу, хаус барих зориулалттай, 5000 метр квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх боломжтой газар байгаа, энэ газрын захирамжийг 7 сая төгрөгөөр гаргаж өгнө, энэ газрыг авна гэвэл сонгуулиас өмнө урьдчилгаа 2 сая төгрөг, бичиг баримтаа яаралтай өгөх хэрэгтэй, газрын бичиг гарах гэж уддаг юм байна лээ, би ингэж 5000 метр квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчилж авсан. Одоо дахин 6 газар авч өгөх боломжтой, манай найз нар их сонирхож байгаа” гэж ярьж байсан. Тэгэхээр нь Оюунсанаа бид 2 “захирамж гаргуулах газрыг чинь үзье” гэтэл Ариунгуа нь “би тэр газрыг тодорхой сайн зааж чадахгүй, манай нөхрийг аваад явья, түүгээр газраа заалгъя гэж хэлсэн... тэгэхэд Ариунгуа нөгөө захирамж гаргуулах газар чинь энэ, онгоцны буудалтайгаа их ойрхон, энэ газарт зөвхөн хаус л барина” гэсэн зүйл яриад байсан... Тэгтэл 2-3 хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ариунгуа өөрийнхөө 96589995 дугаарын утаснаас миний 96062321 дугаарын утас руу яриад намайг хаана байгаа тухай асуухаар нь би түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хажууд явж байна гэтэл төд удалгүй Оюунсанаа, Ариунгуа нар хүрч ирсэн. Ингээд би Ариунгуатай ярилцаж байгаад түүний надад зааж өгсөн газрын өмчлөх гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахаар болсон. Ингээд би өөрийнхөө иргэний үнэмлэхээ хуулбарлаад, нотариатаар батлуулаад Ариунгуад өгсөн. Тухайн үед газрын гэрчилгээ гаргуулах урьдчилгаа төлбөр 2 сая төгрөгийг өгөхөөр тохиролцоод явсан. Тэгтэл Ариунгуа миний гар утас руу мессэж бичээд урьдчилгаа төлбөрөө хурдан явуул гээд байсан. Тэгэхээр нь би орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Соёлын төвийн зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс Ариунгуагийн Хаан банк дахь 5020953373 тоот данс руу өөрт байсан 500.000 төгрөгөө шилжүүлсэн. Ингээд маргааш нь интернетээр авах газраа судалж үзтэл Ариунгуагийн зарах гэж байгаа газар нь Ерөнхийлөгч тухайн газрыг айл өрхөд өмчлүүлэхийг хориглосон байсан. Ингээд Ариунгуа руу яриад чиний надад өгөх гээд байгаа газрыг иргэдэд өмчлүүлэхийг хориглосон байна. Тэгээд ч зааж өгсөн газар чинь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг байна гэтэл тэрээр захирамж гаргах газар чинь Аптанбулаг сумын нутаг шүү дээ гэж байснаа утсаа тасалсан. Ингээд үүнээс хойш гар утсандаа хариу өгөхгүй, надаас авсан 500.000 төгрөгөө өгөхгүй намайг залилаад байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.1.151/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ш.Амарбаясгалангийн өгсөн: “... Ариунгуа надтай хамт амьдарч байхдаа 2015 оны сүүлээр өвөл Хөшигтийн хөндийд газар авна гээд яриад байдаг байсан юм. Тэр үеэр Ариунгуа болон Ариунгуагийн таньдаг Нараа гэх эмэгтэйтэй бид гурав миний машинтай гурвуулаа Хөшигтийн Хөндий рүү газар үзэх гээд явсан. Тэнд очоод шинэ Нисэх буудлаас ертөнцийн зүгээр баруун тийш 4 км яваад очиж газрыг нь үзсэн. Тэр Нараа гэх эмэгтэй нь “Одоо энэ газар шүү дээ” гээд уулын энгэр газар заасан. Тэгээд тэндээс тэр газрыг үзчихээд буцсан. Ариунгуа Нараа хоёрын яриагаар Ариунгуа тэр газрыг Нараагаас авах гэж яриад байх шиг байсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэй нь ямар ч баримжаагүй газар заагаад яриад байсан. Тийм болохоор нь би нэг их сонирхоогүй юм. Тэрний дараагаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай ажил дээр Ариунгуа өөрийн танил Оюунгэрэл болон бас нэг эмэгтэйг дагуулж гурвуулаа манай ажил дээр ирсэн. Над дээр ирээд Ариунгуа нөгөө газраа үзэх гэсэн юм, бид 3 зам сайн мэдэхгүй байна чи машиныг бариад яваад өгөөч гээд явсан. Бид 4 манай ажлаас хөдлөөд орой гэгээ тасарч байхад Хөшигтийн хөндийд очсон. Тэгээд Хөшигтийн хөндий рүү явж байгаад харанхуй болоод газраа үзэж чадаагүй буцсан. Ариунгуа нөгөө 2 эмэгтэйд нөгөө Хөшигтийн хөндий дэх газар онгоцны буудлаас 4 км зайтай байгаа гэж ярилцаад буцсан...” гэх мэдүүлэг /хх.1.178/,

          Мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Агийн өгсөн тайлбар /хх.1.14/,

          Мөрдөн шалгах ажиллагааны үед В.Бгийн өгсөн тайлбар /хх.1.18/,

          Б.А, В.Б нарын хооронд хийсэн 2 сая төгрөгний зээлийн гэрээ /хх.1.23/,

“Хаан” банкнаас ирүүлсэн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдлийн маягт /хх.48/,

          “Хаан” банкнаас ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Итгэмжлэл” /хх.1.22, 49/,

          Хохирогч Д.Ариунцэцэгийн 5077129076 дугаарын данснаас 63.051.551 төгрөг зарлагадсан баримт /хх.1.52/,

          Б.Агийн эзэмшлийн 5020953373 дугаартай дансанд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 60.000.000 төгрөг орлогоор ороод мөн өдөр зарлага гарсан баримт /хх.1.53/,

          Д.Ариунцэцэг, Б.А нарын хооронд хийсэн итгэмжлэл /хх.1.10, 67/,

          В.Бгийн бусадтай байгуулсан зээлийн гэрээ /хх.1.68/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ж.Янжинлхамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх.1.74/,

          Мөрдөн байцаалтад гэрч В.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.1.75/,

          Мөрдөн байцаалтад Б.Агийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.1.103, 2.74-75/,

          Мөрдөн байцаалтад В.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.1.105/,

          В.Бгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.108-115, 2.76-79/,

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Аюушийн өгсөн мэдүүлэг /хх.1.241/,

          Д.Оюунгэрэлийн эзэмшлийн 5007536695 дугаарын данснаас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Агийн эзэмшлийн 5020953373 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.1.159-160/,

          Мөрдөн байцаалтад С.Тийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.2.25-28/,

          Мөрдөн байцаалтад Р.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.2.167/,

          В.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.190/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Аийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн 14 хуудас баримт зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн 184 дүгээр тойргийн нотариатч В.Бгээр “Хаан” банкинд Д.Ариунцэцэгийн эзэмшдэг 5077129076 дугаартай хадгаламжийн мөнгийг барьцаалж зээл авах эрхийг Б.Ад олгох итгэмжлэлийг хууль бусаар үйлдэн ашиглаж Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “Баянзүрх Зүүн дөрвөн зам” тооцооны төвөөс Д.Ариунцэцэгийн хугацаатай хадгаламжийг барьцаалан 60 сая төгрөгийн зээл авч түүнд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт Б.А гүйцэтгэгчээр, Р.А хатгагчаар, С.Т хамжигчаар тус тус хамтран бүлэглэж оролцсон,

          В.Б нь 2015 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хохирогч Д.Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалан зээл авах залилангийн гэмт хэрэгт Б.А, Р.А, С Түмэндэлгэр нарын ашигласан өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус баримтыг нотариатчаар гэрчилсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ариунцэцэгийн өгсөн: “... 2016 оны 09 сард миний төрсөн эгч Банзарын Ариунгуа нь манай охин Халиунаа Америкийн Нэгдсэн Улс руу сургалтанд явуулах гэсэн юм туслаач гэхээр нь би өөрөө 3.000 доллар өгсөн юм... би баталгаа хэрэгтэй байна гэхээр нь Бүгд Найрамдах Солонгос улсаас миний бие болох Д.Ариунцэцэгийн эзэмшлийн 5077129076 дугаартай Хаан банкны хугацаатай хадгаламжийн дансны хуулгыг хуулбарлаж авах эрхтэй итгэмжлэл хийлгэн Солонгос Улсын элчин сайдын яамны консулын газрын нотариатаар баталгаажуулж уг итгэмжлэлийг илгээсэн юм... Намайг дэвтэр аваарай гэж хэлснээс хойш 1-2 хоногийн дараа Ариунгуа миний дэвтэрийг өөр дээрээ авсан гэж хэлсэн. Үүнээс хойш надтай холбоогүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 5077129076 дугаартай данснаас 63.000.000 төгрөг байхгүй, үлдэгдэл 15 сая төгрөг үлдсэн байсныг Хаан банкны интернет банкаар мэдсэн. Ингээд би Бүгд Найрамдах Солонгос улсад байрлах Хаан банкны салбарын теллерээс асуухад “та зээл авсан байна” гэж хэлэхээр нь би хэн гэдэг хүн авсан байна гэж асуухад Банзрагч овогтой Ариунгуа гэх хүн таны дансыг барьцаалан 60.000.000 төгрөгийн зээл авсан байна гэхээр нь би уг Хаан банкинд гомдол гаргасан юм. Ингээд Хаан банк нь аудитын шалгалт хийгээд таны өмнөөс хуурамч итгэмжлэл хийж банкнаас “Б.А гэх хүн таны дансыг барьцаалан 60 сая төгрөгийг авсан байна. Тийм учраас та нотариатч буруутай учир та цагдаагийн байгууллагад ханд” гэж хэлсэн. Ингээд би өөрийн эгч Б.Атай утсаар холбогдож асуухад “Би мөнгийг чинь өсгөх гээд хүнд өгчихсөн юм. Би удалгүй мөнгө орж ирэхээр хохиролгүй болгоно, санаа битгий зов” гэж хэлсэн. Би Хаан банкнаас авах боломжгүй мөнгийг яаж авсан юм бэ гэсэн чинь Түмэндэлгэр, Алтанцэцэг хоёр таньдаг наториатаараа чиний өгсөн итгэмжлэлийн утгыг солиулж өөрчлөн би өөрийн биеэр чиний дансыг барьцаалан 60.000.000 төгрөгийг аваад Алтанцэцэгт 40 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн юм. Бид нар гаднаас гоо сайхны бараа татаад байгаа юм. Уг барааны захиалагч нар нь бэлэн бараагаа хүлээгээд байна гэж хэлсэн. Би 2017 оны эхээр Түмэндэлгэртэй нь утсаар холбогдож ярихад “Би чиний мөнгийг авсан нь үнэн. Би Ариунгуагаас 60 сая төгрөгийг бэлнээр 2015 оны 12 дугаар сарын З0-ны өдөр аваад 40 сая төгрөг бэлнээр тоолж өгсөн юм. Одоо би Алтанцэцэгээс мөнгө ороод ирвэл мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Дараа нь буюу 2017 оны 03 сард Алтанцэцэг гэх эмэгтэйтэй холбоо бариад та миний мөнгийг авсан байна гэж асуухад тийм ээ би авсан. Гэхдээ уг мөнгөнөөс ямар ч мөнгө үрэгдээгүй байна. Би удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлдэг юм...” гэх мэдүүлэг /хх.1.226-227/,

          Мөрдөн байцаалтад гэрч С.Сурмаажавын өгсөн: “... Солонгосоос ирсэн итгэмжлэлийн дагуу итгэмжлэл хийгээд өгье, би уг нь цаад итгэмжлэл явуулсан хүнтэй нь утсаар холбогдож лавлаж асууж байж итгэмжлэл хийж өгье гэж бодсон юм гэж хэлээд итгэмжлэл хийж өгсөн. Тэгээд Түмэндэлгэр, Ариунгуа 2 итгэмжлэлээ аваад шууд 13 дугаар хороололд байдаг Хаан банкны салбар дээр очоод Ариунгуа банкны хүмүүстэй уулзаад мөнгөө авах шиг болсон. Тэгээд надад 1 сая төгрөг өгөөд цөснии хагалгаа хийлгэхдээ хэрэглээрэй, танд баярлалаа гол нь өнөөдөр амжуулах хэрэгтэй байсан юм. Манай хүүхэд маргааш өглөө АНУ-д суралцах ярилцлагандаа орох юм гэж хэлээд явсан... миний хуучны танил Р.А над руу 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай нэг танилын хүүхэд маань Америк улсад суралцах гэж байгаа юм. Таньдаг нотариатч байвал туслаад итгэмжлэл хийлгээд өгөөч, бүх материал нь бүрэн байгаа юм гэж хэлэхээр нь би за тэр хүнээ яриулчих гэж хэлээд маргааш өглөө нь Батхүү дээр очоод уулзаад энэ талаар нь хэлээд зогсож байтал Алтанцэцэгийн хэлсэн Ариунгуа, Түмэндэлгэр хоёр ирсэн...” гэх мэдүүлэг /хх.1.243-244/,

          Хаан банкнаас ирүүлсэн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдлийн маягт /хх.48/,

          Хаан банкнаас ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Итгэмжпэл” /хх.1.22, 49/,

          Хохирогч Д.Ариунцэцэгийн 5077129076 дугаарын данснаас 63.051.551 төгрөг зарлагадсан баримт /хх.1.52/,

          Б.Агийн эзэмшлийн 5020953373 дугаартай дансанд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 60.000.000 төгрөг орлогоор ороод мөн өдөр зарлага гарсан баримт /хх.1.53/,

          Д.Ариунцэцэг, Б.А нарын хооронд хийсэн итгэмжлэл /хх.1.10, 67/,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Нацагбадамын өгсөн: “... Би итгэмжлэлийг шалгаад гарын үсгийг тулгаж үзээд дэвтэр, иргэний үнэмлэх, итгэмжлэлииг эх хувиар нь хураан авч, хадгаламжийн дэвтрийг авч үлдээд 60 сая төгрөгийг шилжүүлэх гүйлгээг теллер хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.76-77/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ц.Хуягийн өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 30-нд Түмэндэлгэр гэх Алтанцэцэгийн найз зүс таних эмэгтэй Алтанцэцэгт 33.400.000 төгрөгийг хадгалж байгаад өнөөдөр юм уу маргаашийн дотор өгчихье, өөрөө Эрдэнэтэд явж байгаа юм байна гэж хэлсэн... 12 дугаар сарын 31-нээс өмнө гадаад руу мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд миний данс руу явуул гэхэд нь би хэлснээр нь тэр мөнгийг шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Алтанцэцэг миний ажил дээр ирээд үлдэгдэл болон өмнөх мөнгө шилжүүлгийн баримттай хамт аваад явсан... Би Түмэндэлгэрээс 33.400.000 төгрөгийг бэлнээр 2015 оны 12 сарын 30-ны өдөр 16 цагт хүлээн авч, Алтанцэцэгт 12 сарын 31-нд хагас мөнгийг нь шилжүүлж, үлдсэн мөнгийг нь 2016 оны 01 сарын 03-нд Алтанцэцэгт ажлынхаа өрөөнд гарт нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх.2.1-2/,

          Мөрдөн байцаалтад Б.Агийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Баянзүрхийн дүүргийн кино үйлдвэрийн хажуу талд Батхүү гэх нотариатчинд очоод гуйхад танай дүү Ариунцэцэг мэдэж байгаа юм уу гэхэд би үгүй гэж хэлсэн юм. Ариунцэцэгийн надад явуулсан итгэмжлэл дээр “Дэжидмаа овогтой Ариунцэцэг миний бие Хаан банкны төгрөгний 5077129076 дугаартай хадгаламжийн дансны хуулгыг авах эрхийг Б.Ад олгон итгэмжлэв” гэсэн итгэмжлэлийг нотариатч В.Бгээр “Хаан банкны 5077129076 дугаартай хадгаламжийн дэвтрийг барьцаанд бариулах, зохих гэрээ байгуулж гарын үсэг зурах, уг мөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцаатай холбоотой шаардлагатай бусад үйлдлийг хийх, гарын үсэг зурах” гэж гараар бичүүлээд наториатич В.Бд 1.000.000 бэлнээр өгөөд баярласан шүү гээд итгэмжлэгч, итгэмжлэгдэгч гэсэн дээр би өөрөө гарын үсэг зуран 2015 оны 12 сарын 30-ны өдөр би Зүүн дөрвөн замын XААН банкны салбар дээр очиж дэвтрийг барьцаалан 60.000.000 төгрөг авсан юм”, “... 2015 оны 12 сарын эхээр манай хамт ажилладаг Түмэндэлгэр эгч ирээд хүүхдийн чинь виза гарсан уу гэхээр нь гараагүй гэтэл танай хүүхдийн визанд ороход баталгаа болгосон 60.000.000 төгрөгтэй хадгаламжийн дэвтэр хаана байгаа юм бэ? гэхээр нь надад байгаа гэсэн чинь тэгвэл хадгаламжийн дэвтэр дотор байгаа мөнгийг чинь гадагш нь гаргаад бизнес рүү оруулаадахъя гэсэн, тэгэхээр нь би итгэмжлэл дээр захиран зарцуулах эрх байхгүй учраас болохгүй ээ гэсэн чинь Түмэндэлгэр эгч би янзлаад авч болно, мөнгийг 3 сарын хугацаанд эргэлтэд оруулчихаад хадгаламжинд буцаагаад оруулчихъя гэсэн. Удалгүй 2015 оны 12 сарын 30-ны өдөр 13 цагийн үед Түмэндэлгэр эгч мөн Түмэндэлгэр эгчийн найз гээд нэг эмэгтэйтэй хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатч В.Б гэх хүн дээр намайг дагуулж очоод намайг гадна үлдээгээд өөрсдөө орцгоосон юм. 10-20 минутын дараа намайг дуудаад уг наториатчийн өрөөнд ороход В.Б надад танай дүү Ариунцэцэгийн хийж өгсөн итгэмжлэл ямар нэгэн захиран зарцуулах эрх байхгүй байна. Тиймээс уг итгэмжлэлийг өөрөө утгыг нь сольж өгч болно, харин та надад 2.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн юм. Би зөвшөөрч Түмэндэлгэр эгч өөрөөсөө 2.000.000 төгрөг гаргаж өгөөд итгэмжлэлийн утгыг солиулан В.Б нь өөрөө нотариатын тэмдгээрээ гэрчилсэн. Ингээд бүх бичиг баримтаа бүрдүүлж аваад Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дээр очиж дүү Ариунцэцэгийн хадгаламжийн дэвтрийг нь В.Бгийн хийж өгсөн хуурамч итгэмжлэлийг үзүүлэн Хаан банканд хадгаламжиин дэвтрийг барьцаанд тавьж 60.000.000 төгрөгийг бэлнээр тоолж авсан...”, “... Энэ мөнгийг аваад 10.000.000 төгрөгийг нь Түмэндэлгэр чи энэ мөнгийг өөртөө хэрэглэ, чамаас дахин энэ мөнгийг авахгүй, дүүгийн чинь 60.000.000 төгрөгийг бүтнээр нь эргүүлээд төлөөд өгчихнө, чи санаа зовох огт хэрэггүй гэж хэлээд 50.000.000 төгрөгөө аваад явсан. Хэнд хэдэн төгрөг өгсөн болохыг нь би хэлж мэдэхгүй байна... Би одоо Алтанцэцэгийн байранд амьдарч байгаа бөгөөд Алтанцэцэг нь энэ байрныхаа мөнгө төгрөг төлбөрийг нь төлөөд л 8.000.000 орчим төгрөг болсон. Түмэндэлгэр бол өөрөө дараа нь төлнө гэж хэлээд 10.000.000 төгрөг тус болсны шан гэж хэлээд л өгсөн...” гэх мэдүүлгүүд /хх.1.103,2.69-70,74-75/,

          Мөрдөн байцаалтад В.Бгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 12 сарын 14-ний өдөр миний хуучны танил Сурмаажав гэдэг хүн утсаар яриад нэг танилын хүүхэд визанд орох гэж байгаа юм гэсэн. Тэгээд Ариунгуа, Түмэндэлгэр хоёр орж ирээд Ариунгуагийн дүү Ариунцэцэг нь Хаан банкнаас лавлагаа авах, мөнгө авах гэсэн агуулгатай итгэмжлэл байсан. Мөнгө авах гэдгийг нь сүүлд гараар нэмж бичсэн байдалтай байсан. Хүүхэд нь маргааш Америк улс руу визанд орох гэсэн юм. Түр хугацаагаар Ариунцэцэгийн итгэмжлэлийг барьцаалан мөнгө зээлж аваад хүүхдийнхээ дансанд байрлуулах гэсэн юм гэхээр нь би энэ итггэмжлэл чинь засвартай байна. Тийм учраас боломжгүй гээд би гаргаад явуулсан юм. Тэрнээс хойш Сурмаажав гэдэг хүн утсаар гуйгаад, өөрөө ч            гэсэн ирж гуйн уйлаад байсан. Тэгэхээр нь би өрөвдөөд богино хугацаанд мөнгө байрлуулах юм чинь гэж бодоод уг итгэмжлэлийг барьцаанд тавих агуулга бүхий итгэмжлэл өгсөн. Тэр үед надад мөнгө өгье гэж амлаж байсан. Тэгэхээр нь би ийм мөнгө авахгүй ээ, харин мөнгө өгөх гээд байгаа бол наад мөнгийг чинь би чамаас хүүгүй 3 жил хугацаатайгаар 2.000.000 төгрөг зээлье гээд гэрээ байгуулж гарын үсэг зурсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.101,105/,

          Мөрдөн байцаалтад С.Тийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 07 сард Алтанцэцэг надад Америкийн Нэгдсэн Улсаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирэхэд мөнгө шаардлагатай байна, мөнгөтэй хүнтэй бол нийлээд тэр бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирэн борлуулаад ашгаа хувааж авмаар байна гэж хэлэхээр нь би Ариунгуатай 2015 оны 08 сард байх, таарахдаа Алтанцэцэгийн хэлсэн саналын талаар хэлэхэд Ариунгуа манай хүүхэд Америк улсад сургуульд явахад хөрөнгийн баталгаа хэрэгтэй гээд болохгүй болохоор нь Солонгос улсад ажилладаг манай дүү Ариунцэцэгийн ХААН банкны хадгаламжны дансыг нь хуулгаар гаргаж өгч баталгаа гаргуулах санаатай байгаа, одоохондоо мөнгө төгрөг надад байхгүй гэж хэлж байсан. Энэ явдлаас хойш нэлээд хэсэг хугацааны дараа буюу 2015 оны 11 сарын 10-дын үеэр Ариунгуатай уулзахад манай дүүгийн хадгаламжинд 60.000.000 орчим төгрөг байгаа юм байна билээ, тэр мөнгөнөөс мөнгө аваад Алтанцэцэгийн хэлж ярьсан барааг оруулж ирж худалдаалбал зүгээр юм биш үү гээд бид хоёр ярилцаад Ариунгуа дүүгээсээ Солонгос улс руу ярьж итгэмжлэл авахаар болсон. Тэгээд 2015 оны 12 сарын 22- 23-ны үед уулзахад Ариунгуа дүү Ариунцэцэгээсээ ХААН банкны хадгаламжинд байгаа мөнгөнийх нь хуулбарыг авах итгэмжлэл авчихлаа одоо таньдаг нотариатын хүнтэй бол хадгаламжийнх нь мөнгийг барьцаалан зээл авч болно гэсэн баталгаа хийлгэх шаардлагатай байна гэж хэлэхээр нь Алтанцэцэгт энэ талаар ярьж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 сарын 30-ны өдөр Алтанцэцэг Баянзүрх дүүрэгт Батхүү гээд нотариатын хүн байгаа тэр хүн дээр Сурмаажав гэж хүнийг дагуулаад очоод уулз гэхээр нь Сурмаажавтай утсаар ярьж Батхүүгийн нотариатын газрын үүдэнд уулзаж бид гурав хамтдаа Батхүү гэж хүн дээр орж уулзаад Ариунгуа манай хүүхэд Америк улсад сургуульд явах гэж байгаа юм. Тэгээд визэнд ороход хөрөнгийн баталгаа шаардаад байгаа юм. Манай дүү Ариунцэцэг Солонгос улсад ажиллаж амьдардаг юм. Тэгээд надад өөрийнхөө ХААН банкны дансанд хадгалагдаж байгаа мөнгөний дансны хуулгыг авах итгэмжпэл хийж өгч явуулсан боловч тэр мөнгийг нь заавал данснаас нь аваад бэлнээр нь өөрийн нэр дээр дансанд хийж байршуулж байж баталгаа болох юм байна та итгэмжлэл хийгээд өгөөч гэж хэлээд гуйсан. Хажуугаас нь Сурмаажав тус болох боломжтой бол туслаач ажлын хөлс нь 1.000.000. төгрөг өгөөд хийлгэе гэж Батхүүг гуйхад Батхүүг хүлээн зөвшөөрөхгүй болохоор нь Сурмаажав, Ариунгуа бид гурав гадаа үүдэн дээр нь гараад ирэхэд Ариунгуа би буцаад ороод уйлж байгаад гуйгаад үзье гэж хэлээд буцаад дотогш яваад орчихоор нь Сурмаажав бид хоёр араас нь дагаад ороход хүүхэд маань сургуульд явах боломжгүй болчихлоо шүү дээ, та туслаач гээд уйлахад Батхүү за тэгвэл 2.000.000 төгрөг зээлчих хэн хэндээ тус болъё гэж хэлэхэд Ариунгуа зөвшөөрөөд мөнгөө авахаараа Батхүүд 2.000.000 төгрөгийг нь 3 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцсон. Тэгээд тэндээс итгэмжпэлээ хийлгэж аваад Баянзүрх дүүргийн 13-р хорооллын Зүүн дөрвөн замын тооцооны салбар дээр нь очиж ахлах теллер Нацагбадам гэж хүнтэй нь уулзаад хадгаламж барьцаалсан зээл авах гэж байгаа талаараа хэлж яриад Ариунгуа хадгаламж барьцаалсан зээлийн мөнгө болох 60.000.000 төгрөгийг бэлнээр нь авч, 2.000.000 төгрөгийг нь Батхүүд аваачиж өгөөд Сурмаажавт 1.000.000 төгрөгийг нь таньдаг нотариатын хүнээрээ итгэмжлэл хийлгэж өгсөн ажлын хөлсөнд нь өгсөн. Тэгээд Ариунгуа бид хоёр Алтанцэцэгт 57.000.000 төгрөгийг нь аваачиж өгсөн. Ариунгуа бид хоёр 57.000.000 сая төгрөгийг Алтанцэцэгт нэг жилийн хугацаанд 97.000.000 төгрөг болгож буцааж авахаар тохирч аваачиж өгсөн юм. Алтанцэцэг болохоор Америк улсаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа, та хоёр энэ мөнгөө хувь оруулж байна гээд бодчих гэж хэлэхээр нь л Ариунгуагийн дүүгийн ХААН банкны хадгаламжинд байсан мөнгийг нь хуурамч итгэмжлэл хийлгээд аваачаад өгчихсөн юм. Аптанцэцэгийн захиалсан гэх бүтээгдэхүүн одоо болтол Монголд орж ирж зарагдаагүй байгаа учир Ариунгуа бид хоёр өгсөн мөнгөө авч чадаагүй байгаа...”, “Би тухайн үед Ариунгуаг дүү Ариунцэцэгийн ХААН банкинд хадгалуулсан мөнгө байгаа тэрийг таны яриад байгаа тэр Алтанцэцэг гэж хүний оруулж ирэх гэж байгаа санхүүжилтийн мөнгөнд оруулж өсгөөд авчихвал болох байна гэж хэлэхээр нь хамтран Батхүү гэж нотариатч дээр очиж Ариунгуад Солонгос улсаас банкны дансны хуулга авахаар итгэмжлэл хийх зөвшөөрөл өгч явуулсан байсныг нь банкны барьцаа гаргуулах гэж өөрчлүүлэн ХААН банкин дээр авч очоод 60.000.000 төгрөгний зээлийг Ариунгуагийн нэр дээр аваад би 13.600.000 төгрөгийг нь, Ариунгуа 10.000.000 төгрөгийг нь аваад, нотариатч Батхүүд 2.000.000 төгрөг, Б.Сурмаажавт 1.000.000 төгрөг өгөөд, үлдсэн 33.400.000 төгрөгийг нь Алтанцэцэгт өгсөн юмаа. Ариунгуагаас авсан 13.600.000 төгрөгийг хүнд өртэй байсан болохоор тэр өрөндөө өгчихсөн юм...”, “... Манай төрсөн дүү Солонгос улсад ажилладаг юм. Надад банкинд хадгалагдаж байгаа хадгаламжийн мөнгөнийхөө хуулгыг авах итгэмжлэл Солонгос улсын элчин сайдын яамаар дамжуулан хийлгэж өгсөн юм. Энэ итгэмжлэлийг барьцаалбар хийлгэх гэсэн эрхтэй итгэмжлэл болгон хийж өгөөч гэж хэлээд гуйхад Батхүү нь зөвшөөрөхгүй байсан. Тэгээд Ариунгуа миний хүүхдийн сурч хөдөлмөрлөх цаашдын амьдрал ирээдүй нь энэ зүйлээс л шалтгаалж байна туслаач гэж хэлээд уйлж унжиж гуйсаар байгаад Батхүү нотриатчыг зөвшөөрүүлсэн юм...” гэх мэдүүлгүүд /хх.2.25-26,28,33/,

          Мөрдөн байцаалтад Р.Аийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Би тэр явдлаас хойш Ариунгуаг 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс хойш 1 өрөө байр түрээслэж амьдарч байгаа сарын 380.000 төгрөг нийт 4.560.000 төгрөг, тог цахилгаанд нь 600.000 гаран төгрөг, Ариунгуад бэлнээр нь увуулж цувуулаад 3.000.000 гаран төгрөг гээд нийт 8.000.000 орчим төгрөгийг өгсөн. Тэгэхээр одоо Б.А, С.Т нараас 33.400.000 төгрөг авснаас 8.000.000 төгрөгийг нь өгснөөр тооцож хасахад 25.400.000 төгрөгний л өглөг надад үлдсэн байгаа гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд /хх.2.42-43,45,53-54/,

          Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнхбаатарын өгсөн: “Равсал овогтой Алтанцэцэг нь 2015 оны 12 сарын 18-ны өдөр ... 3000 ам.долларыг хоёр удаагийн шилжүүлгээр нийт 6000 ам.долларыг Нигериа улс AKPOYOMARE HAMSON BOEҮ гэх хүн рүү шилжүүлсэн байна. Мөн Р.А нь 2015 оны 12 сарын 31-ны өдөр … өөрийн 5084155144 тоот /МНТ/ данснаас 5211 ам,долларыг хөрвүүлэн худалдан авч 5000 ам долларыг Нигериа DAVID KINGSLEY гэх хүн рүү шилжүүлсэн байна. “Western union” /олон улсын буюу улс хоорондын мөнгөн шилжүүлэг/-ээр үйлчлүүлэгч нь уг шилжүүлж буй мөнгийг хүлээн авч байгаа хүнийхээ нэрээр шилжүүлдэг бөгөөд цаад мөнгөн шилжүүлэг хүлээн авч байгаа улсын иргэн өөрт өгөгдсөн код болон бичиг баримтаараа уг мөнгийг хүлээн авдаг юм. Түүнээс ямар нэгэн дансны дугаар гардаггүй...” гэх мэдүүлэг /хх.2.166/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн өгсөн: “... Түмэндэлгэр, Алтанцэцэг бид гурав сүлжээний компанид тухайн үед ажилладаг байсан. Урьд нь Алтанцэцэг Гана улсаас цүнхтэй 2.000.000 ам.доллар орж ирэх гэж байгаа. Чи туслалцаа үзүүлэх үү гэхэд нь надад тийм боломж байхгүй гэж би хэлсэн. Тэгтэл яасан хүүхдийн чинь виз гараагүй юм уу гэхэд нь би гараагүй гэж хэлсэн. Энэ итгэмжлэл ямар учиртай юм бэ гэж надаас асуухад нь манай дүү Солонгос улсаас 60.000.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрээ баталгаа болгож надад өгсөн. Миний охины визэнд манай эмэгтэй дүү батлан даагчаар орж байгаа юм аа тэгтэл виз нь гарсангүй гэж би энэ хоёрт хэлсэн. Тэгтэл Түмэндэлгэр хоёр хоногийн дараа удаа дараа манай гэрт ирээд би чамтай уулзах хэрэг байна гэж 2-3 удаа ирж байсан. Би эхэндээ цааргалаад уулзаагүй. Надад зав байхгүй би лагерь дээрээ байгаа гэж олон удаа хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 10-н гаргаад над дээр ирж Түмэндэлгэр эгч гуйсан. Чи надад тус болоод энэ мөнгийг гаргуулж өгч туслаач гэж хэлсэн. Тухайн үед би боломжгүй энэ манай дүүгийн мөнгө, манай дүү Солонгос улсаас итгэмжлэлээр явуулсан юм аа, ямар ч мөнгө гаргах бололцоо байдаггүй дэвтэр гэж хэлсэн. Түмэндэлгэр тухайн үед за, за тийм учиртай юм уу гээд явсан. 2-3 хоногийн дараа дахин надтай уулзмаар байна гээд утсаар ярьсан. Наад зүйлийг чинь аргалах арга байна, нотариатч би хайж байгаад олно. Энэ дэвтрийн тухайн үед сүлжээний бүх хүн мэдэж байсан. Надад энэ дэвтрээ итгэмжлэлтэйгээ өгөөд явуулчих, би нотариатч хайж байгаад олчихъё гээд дэвтрийг маань аваад сүлжээний бүх хүмүүст энэ дэвтэрийг үзүүлээд, таньдаг найдвартай нотариатч байна уу гэж асууж явж байсан. Сүлжээний хүмүүс тухайн үед намайг гэж ойлгоогүй Ариунцэцэг гэсэн дэвтрийн нэрийг нь харсан мөртлөө, энэ хүн мэдээж сүлжээнд байдаггүй юм чинь Түмэндэлгэр, Алтанцэцэг хоёр өөр Гана улсаас мөнгө орж ирэх гэж байна гэж яриад л байх юм, тэр нь үнэн юм болов уу яагаад хүмүүсээс тийм их мөнгө асуугаад байгаа юм болоо гэсэн зүйл ч сүлжээний газар яригдаж байсан. Тэрийг тухайн үед би сонсоогүй байсан. Удалгүй Түмэндэлгэр надтай уулзаад Ариунаа ерөөсөө боломжгүй юм байна нотариатч олдохгүй байна гээд надад дэвтэрийг маань буцаагаад авчирч өгсөн. Би дэвтрийг аваад удаагүй байж байхад 12 дугаар сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байхад над дээр Түмэндэлгэр ирээд, за Ариунаа дэвтрээ аваад, итгэмжлэлээ аваад гараад ир, би таньдаг нотариатч олчихлоо гэж надад хэлсэн. Би 12 дугаар сарын 29-ний өдөр халуураад гэртээ хэвтэж байсан. Би ямар учиртай нотариатч юм бэ, би яах ёстой юм бэ гэтэл чи чимээгүй л хүрээд ир, чи надад итгэх ёстой, би чамайг гомдоохгүй гэж надад хэлсэн. Тухайн үед би миний бие өвдөөд очиж чадахгүй байна аа, дараа болъё гэж хэлэхэд, үгүй чи одоо ир, бүх зүйл бүтчихээд байхад чи өөрөө цааргалаад байх юм гэсэн. Би халуунтай чигээрээ такси бариад хаана очих юм бэ гэтэл зүүн дөрвөн замын хойд талд Кино үйлдвэрийн хажуу талын нотариатч дээр уулзъя гэж намайг дуудсан. Намайг очтол Сурмаажав, Түмэндэлгэр хоёр зогсож байсан. Би очоод Сурмаажавтай огт дуугараагүй, танихгүй учраас, тэгээд Түмэндэлгэр эгч за чи ороод хэлчих энэ нотариатчид хэлсэн байгаа. Чи энэ мөнгийг гаргаж авахдаа хүүхдийнхээ төлбөрийг бэлнээр авч визэнд орно гэж хэлэхгүй болвол нотариатч зөвшөөрөхгүй шүү гэж хэлээд намайг оруулсан. Би нотариатын газар ороод Батхүү гэдэг хүнтэй уулзсан. Батхүү гуай надаас эзэн нь яасан юм, төрсөн дүү чинь үнэхээр мөн юм уу гэж асуусан. Би бүх зүйлийг тайлбарлаж хэлээд, ингэж л энэ  мөнгийг гаргуулж хүүхдээ визэнд оруулах гэж байгаа юм аа гэж миний хэлсэн нь үнэн. Намайг энэ хоёр хүнд мөнгө зээлүүлэх гэж байгаа гэдгийг Батхүү гуай тухайн үед мэдсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Хүүхдийнхээ талаар ярьж, ингэж ингэж явбал виз гарна гэж Батхүү гуайг хуурсан нь үнэн. Батхүү гуай тухайн үед итгэмжлэл хийж өгсөн Солонгос улсад суудаг хүнтэй чинь ярих шаардлагатай байна, эсхүл чи яг одоо залгаад надтай яриулаа гэж хэлсэн. Тухайн үед би ярьчихаад хариу өгье гэж хэлээд гарсан чинь Сурмаажав, Түмэндэлгэр хоёр за яасан юу болсон гэж надаас асуусан. Би зөвшөөрөхгүй юм байна аа болъё болъё янз бүрийн зүйл асууж байна. Би ийм хуурмаг юманд оролцмооргүй байна гэсэн чинь энэ хоёр тэр газар руу гүйж ороод удалгүй гарч ирсэнээ, за за Ариунаа 2.000.000 төгрөг өгөхөөр болчихлоо ямар ч байсан болгочихлоо гэж надад хэлсэн. Тэгээд Батхүү гуай дээр ортол Батхүү гуай Түмэндэлгэр, Сурмаажав хоёртой 2.000.000 төгрөгийн талаар ярьсан учраас надаас янз бүрийн зүйл асуугаагүй, иргэний үнэмлэх, бичиг баримтуудаа өгдөө гэж хэлээд өөрөө бүгдийг бичсэн... Тэгээд бид гурав уруудаж алхаад зүүн дөрвөн замын Хаан банк руу явсан... Би Хаан банканд ороод теллер рүү шууд очсон... Би энэ хоёрт хичнээн төгрөг авах хэрэгтэй байгаа юм бэ гэж асуухад Түмэндэлгэр эгч 60.000.000 төгрөгийг бүгдийг нь авчихвал хэрэгтэй гэсэн. 60.000.000 төгрөг авъя гэж теллерт хэлээд 60.000.000 төгрөгийг тоолж авсаар байтал оройны 18 цагийн үед бид нар банкнаас гарсан. Тэгээд банкнаас гараад Сандаг, Түмэндэлгэр хоёр надаас чамд хэдэн төгрөг нь хэрэгтэй юм бэ гэж асуусан. Би 10.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. 10.000.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн мөнгө нь чамд хамаагүй гээд авсан. Алтанцэцэг бид хоёр чиний авсан мөнгийг 50.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгөөр нь төлнө санаа зоволтгүй, эгч нь 3 сарын хугацаатай энэ мөнгийг чинь хэрэглэж байгаад Гана улсаас 2.000.000 ам.доллар ороод ирэхээр буцаагаад өгнө гэж надад хэлсэн... Тэгээд дахин Түмээ эгч рүү залгаад яасан бэ та хүү төлнө гэсэн би 3 сар дуугүй явлаа хүү төлөлдөө гэтэл тэрийг Алтанцэцэг мэдэж байгаа. Алтанцэцэг тэр мөнгийг чинь авсан гэж надад хэлсэн. Би Алтанцэцэг гэж ямар хүнийг мэдэхгүй та ямар хүнд мөнгө дамжуулчихаад Алтанцэцэг гэж яриад байгаа юм бэ би тэр хүнтэй чинь уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд намайг Алтанцэцэг гэдэг хүнтэй уулзуулсан. Цайны газар уулзаад мэнд усаа мэдээд Түмэндэлгэр өнөөдөр чамаар 40.000.000 төгрөг авахуулсан юм уу гэхэд нь би үгүй надаар 60.000.000 төгрөг авахуулсан гэтэл яагаад Түмэндэлгэр чамаар 40.000.000 төгрөг авахуулсан гэж надад хэлсэн юм бол гэхэд нь энэ миний дүүгийн мөнгө надаар ингэж ингэж авахуулсан гэж хэлтэл харин тийм ээ би таньдаг нотариатчаараа хэлж байгаад авахуулсан юм аа гэж өөрөө надад хэлсэн. Алтанцэцэг эгч тухайн үед эгч нь энэ мөнгийг 80.000.000 төгрөг болгож өгнө өө санаа зоволтгүй, тэгэхдээ жоохон хугацаа хэрэгтэй, ирэх 7 хоног гэхэд бараг энэ мөнгө ороод ирчихнэ гэж хэлэхээр нь би за за гээд итгээд явсан... Алтанцэцэг дараагийн 7 хоногт мөнгө чинь орж ирнэ юу нь сүртэй юм бэ гээд намайг их загнадаг байсан. Яагаад хүн дарамтлаад байгаа юм бэ, би чиний мөнгийг өгөхгүй гээгүй шүү дээ гэж удаа дараа надад хэлж байсан. Түмэндэлгэрт энэ талаар хэлэхэд Алтанцэцэг өгөхгүй тохиолдолд эгч нь Алтанцэцэгтэй нэгийгээ үзнэ, Ариунаа миний дүү тайван байж бай гэж хэлдэг байсан... Намайг мөрдөн байцаах газраас дуудах үед Алтанцэцэгийн гэрт би сууж байсан. Яанаа над руу мөрдөн байцаах газраас ярьж байна. Хэн ингэж өргөдөл өгсөн юм болоо, хүн луйвардаагүй, хэрэг хийгээгүй байж яагаад дуудагддаг юм бол гэж Алтанцэцэгт би тэр үед хэлж байсан. Алтанцэцэг тухайн үед дүүгийн чинь мөнгө байж магадаггүй. Миний дүү эгч нь давтан хэрэгтэй, учраас эгчийгээ битгий яриарай, ямар ч байсан чи аргалаад өнгөрөөгөөрэй гэж надад хэлж байсан. Тэгээд би Алтанцэцэгийн гэрээс гараад мөрдөн байцаах газарт очсон... Энэ хүмүүс за болно бүтнэ, за одоохон байж бай гэж хэлчихээд өдий хүртэл хуураад явж байгаад гомдолтой байна. Энэ хоёр хүн өнөөдөр хоёр хүний амьдралаар тоглож байна. Батхүү гуайд бол ямар ч буруу байхгүй. Зөв зүгээр байсан хүнийг бид нар өнөөдөр ажилгүй болгочихлоо. Охин дүүгээ ингэж ийм байдалтай болгож хохироосондоо би харамсаж байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Аийн өгсөн: “... Үүний дагуу би Түмэндэлгэрээс мөнгө гуйж байсан. Түмэндэлгэр 12 дугаар сарын дундуур надаас Алтанцэцэгээ таньдаг нотариатч байна уу гэж асуусан. Тухайн үед мөнгө хайгаад олдохгүй байсан болохоор би хүүхэд рүүгээ Эрдэнэт рүү явсан байсан. Ариунгуагийн хоёр хүүхдийнх нь урилга ирсэн. Тэр дээр нь нэг зүйл дутуу байгаа юм байна гэж надад хэлсэн. Тухайн үед би таньдаг нотариатч байхгүй. Тэгэхдээ би асуугаад өгье гэж хэлсэн. Сурмаажавтай ямар холбоотой юм бэ гэхээр Сурмаажав бид хоёр орчуулгын товчоонд хамт ажиллаж байсан. Сурмаажавын ихэр Сүрэнжав нь нотариатч байсан. Би Сурмаажавт манай таньдаг хүний хүүхэд нь Америкийн Нэгдсэн Улсын визэнд орох гэж байгаа юм аа сургуульд сурахаар, чи туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүндээ миний утсыг өгчих л гэж надад хэлсэн. Тэгэхээр нь за гээд би Түмэндэлгэртэй яриад утсыг нь өгөөд та хоёр очоод уулзаа гэж би хэлсэн... Дараа нь над руу Түмэндэлгэр залгаад мөнгө бүтчихлээ чи мөнгө авах юм уу гэж залгасан. Мөнгө байгаа бол би зээлье, тэгэхдээ би Эрдэнэтэд байна. Чи Хуягт аваачаад өгчихөө гэж хэлсэн. Хуяг тэр мөнгийг аваад миний данс руу талыг нь хийгээд, тал мөнгийг нь оны дараа ирээд авсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тийн өгсөн: “... Алтанцэцэг бид хоёр 2015 оны 03 дугаар сараас эхэлж гадаадын хүнтэй холбогдоод мөнгө төгрөг шилжүүлж байсан. Тэгээд явуулах мөнгө олдохгүй байна. Нөгөө хүн чинь дахиад мөнгө нэхэж байна гэхээр нь би Ариунгуатай уулзсан. Би анх тэр дэвтэрийн талаар юу ч мэдээгүй. Ариунгуа манай хүүхэд визэнд орох гээд манай дүү дэвтрээ явуулсан. Мөнгө хэрэгтэй бол тэр мөнгийг хэрэглэж болох болов уу, яах бол гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хүний дансанд байгаа мөнгийг яаж авах юм бэ гэсэн чинь нотариатч байвал болох байхаа гэсэн. Би анх нотариатч оръё гэсэн санал огт гаргаагүй. Дүүгээс нь ирсэн нотариатчийн тамгатай итгэмжлэл байсан... Би нотариатч байвал мөнгийг нь гаргаж болох юм байна гэж Алтанцэцэгт хэлсэн. Алтанцэцэг надад Сурмаажав гэдэг найз байгаа. Тэр хүнээс асуугаад өгье гэж надад хэлсэн. Сурмаажавын утсыг чамд өгчихье чи очоод уулзаа гэж надад хэлсэн. Сурмаажавтай очиж уулзаад 12 дугаар сарын 30-ны өдөр Батхүү гуай дээр очиж уулзсан... Алтанцэцэгт үнэхээр гомдолтой байна. Хурдан түргэн мөнгийг нь гаргаад өгчихгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б, хохирогч Д.Ариунцэцэг нарын өгсөн зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,

          Б.А нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны орчимд иргэн Д.Оюунгэрэлийг Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хөшигтийн хөндийд 5000 метр квадрат талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг хямд үнээр авч өгнө гэж итгүүлэн урьдчилгаа 500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оюунгэрэлийн өгсөн: “... Ингээд Ариунгуа гэх эмэгтэйтэй уулзахад тэрээр надад “Төв аймгийн шинэ нисэх буудалтай ойролцоо, зам дагуу, хаус барих зориулалттай, 5000 метр квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх боломжтой газар байгаа, энэ газрын захирамжийг 7 сая төгрөгөөр гаргаж өгнө, энэ газрыг авна гэвэл сонгуулиас өмнө урьдчилгаа 2 сая төгрөг, бичиг баримтаа яаралтай өгөх хэрэгтэй, газрын бичиг гарах гэж уддаг юм байна лээ, би ингэж 5000 метр квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчилж авсан. Одоо дахин 6 газар авч өгөх боломжтой, манай найз нар их сонирхож байгаа” гэж ярьж байсан. Тэгэхээр нь Оюунсанаа бид 2 “захирамж гаргуулах газрыг чинь үзье” гэтэл Ариунгуа нь “би тэр газрыг тодорхой сайн зааж чадахгүй, манай нөхрийг аваад явья, түүгээр газраа заалгъя гэж хэлсэн... тэгэхэд Ариунгуа нөгөө захирамж гаргуулах газар чинь энэ, онгоцны буудалтайгаа их ойрхон, энэ газарт зөвхөн хаус л барина” гэсэн зүйл яриад байсан... Ингээд би Ариунгуатай ярилцаж байгаад түүний надад зааж өгсөн газрын өмчлөх гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахаар болсон. Ингээд би өөрийнхөө иргэний үнэмлэхээ хуулбарлаад, нотариатаар батлуулаад Ариунгуад өгсөн. Тухайн үед газрын гэрчилгээ гаргуулах урьдчилгаа төлбөр 2 сая төгрөгийг өгөхөөр тохиролцоод явсан. Тэгтэл Ариунгуа миний гар утас руу мессэж бичээд урьдчилгаа төлбөрөө хурдан явуул гээд байсан. Тэгэхээр нь би орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Соёлын төвийн зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс Ариунгуагийн Хаан банк дахь 5020953373 тоот данс руу өөрт байсан 500.000 төгрөгөө шилжүүлсэн. Ингээд маргааш нь интернетээр авах газраа судалж үзтэл Ариунгуагийн зарах гэж байгаа газар нь Ерөнхийлөгч тухайн газрыг айл өрхөд өмчлүүлэхийг хориглосон байсан. Ингээд Ариунгуа руу яриад чиний надад өгөх гээд байгаа газрыг иргэдэд өмчлүүлэхийг хориглосон байна. Тэгээд ч зааж өгсөн газар чинь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг байна гэтэл тэрээр захирамж гаргах газар чинь Аптанбулаг сумын нутаг шүү дээ гэж байснаа утсаа тасалсан. Ингээд үүнээс хойш гар утсандаа хариу өгөхгүй, надаас авсан 500.000 төгрөгөө өгөхгүй намайг залилаад байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.1.151/,

          Мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Оюунсанаагийн өгсөн: “... Тухайн үед Ариунгуа нь Оюунгэрэлд өөрийнхөө зарах гэж байгаа газрын тухай ярьсан ба Төв аймагт байрлах Хөшигтийн хөндийн баруун хойд захаас цааш 6 километрт 5.000 метр квадрат газар зарна, би өөрөө бас энэ зарах гээд байгаа газрынхаа ойролцоо 5.000 метр квадрат газар өмчилж авсан байгаа гэж хэлээд газрынхаа бичгийг үзүүлж байсан. Тэгтэл Оюунгэрэл нь өөрөө Ариунгуад “зарах гэж байгаа газрыг чинь өнөөдөр очоод үзье” гээд байсан. Ингээд Ариунгуа нөхөр рүүгээ яриад Ариунгуа болон түүний нөхөр Оюунгэрэл бид дөрөв Оюунгэрэлийн машинаар Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Хөшигтийн хөндийд шинээр баригдаж байгаа нисэх онгоцны буудлын зүүн талд орой 22 цаг өнгөрч байхад очсон. Ингээд Ариунгуагийн нөхөр нь Оюунгэрэлд зарах гэж байгаа газраа зааж өгсөн ба ертөнциин зүгээр энэ онгоцны буудлаас баруун хойш 6 километр зайд байгаа газар зарна гэж л хэлсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор Ариунгуа өөрийнхөө зарах гэсэн газрыг сайн зааж өгч чадахгүй байсан ба нөхөр нь л Оюунгэрэлд зарах гэж байгаа газрыг зааж өгч байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа Оюунгэрэл манай ажил дээр ирсэнээ би нөгөө үзээд байсан газраа авах гээд Ариунгуагийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан юм, одоо тэр газрыг авахаа болилоо гэж ярьж байсан...” гэх тайлбар /хх.1.141/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ш.Амарбаясгалангийн өгсөн: “... Ариунгуа надтай хамт амьдарч байхдаа 2015 оны сүүлээр өвөл Хөшигтийн хөндийд газар авна гээд яриад байдаг байсан юм. Тэр үеэр Ариунгуа болон Ариунгуагийн таньдаг Нараа гэх эмэгтэйтэй бид гурав миний машинтай гурвуулаа Хөшигтийн Хөндий рүү газар үзэх гээд явсан. Тэнд очоод шинэ Нисэх буудлаас ертөнцийн зүгээр баруун тийш 4 км яваад очиж газрыг нь үзсэн. Тэр Нараа гэх эмэгтэй нь “Одоо энэ газар шүү дээ” гээд уулын энгэр газар заасан. Тэгээд тэндээс тэр газрыг үзчихээд буцсан. Ариунгуа Нараа хоёрын яриагаар Ариунгуа тэр газрыг Нараагаас авах гэж яриад байх шиг байсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэй нь ямар ч баримжаагүй газар заагаад яриад байсан. Тийм болохоор нь би нэг их сонирхоогүй юм. Тэрний дараагаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай ажил дээр Ариунгуа өөрийн танил Оюунгэрэл болон бас нэг эмэгтэйг дагуулан гурвуулаа манай ажил дээр ирсэн. Над дээр ирээд Ариунгуа нөгөө газраа үзэх гэсэн юм, бид 3 зам сайн мэдэхгүй байна чи машиныг бариад яваад өгөөч гээд явсан. Бид 4 манай ажлаас хөдлөөд орой гэгээ тасарч байхад Хөшигтийн хөндийд очсон. Тэгээд Хөшигтийн хөндий рүү явж байгаад харанхуй болоод газраа үзэж чадаагүй буцсан. Ариунгуа нөгөө 2 эмэгтэйд нөгөө Хөшигтийн хөндий дэх газар онгоцны буудлаас 4 км зайтай байгаа гэж ярилцаад буцсан...” гэх мэдүүлэг /хх.1.178/,

          Д.Оюунгэрэлийн эзэмшлийн 5007536695 дугаарын данснаас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Агийн эзэмшлийн 5020953373 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.1.159-160/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунгэрэлийн өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

          Б.Агийн үйлдсэн сүүлийн гэмт хэрэг нь өөр дүүргийн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх боловч энэ нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

          Харин В.Б нь Б.А, С.Т нарт иргэн Д.Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалан зээл авах залилангийн гэмт хэрэгт ашигласан өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатчаар гэрчилсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул прокурорын яллах дүгнэлтэд “2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр” бичсэнийг залруулж зөвтгөх нь зүйтэй байна.

          2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн 184 дүгээр тойргийн нотариатч В.Бгээр “Хаан” банкинд Д.Ариунцэцэгийн эзэмшдэг 5077129076 дугаартай хадгаламжийн мөнгийг барьцаалж зээл авах эрхийг Б.Ад олгох итгэмжлэлийг хууль бусаар үйлдэн ашиглаж Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “Баянзүрх Зүүн дөрвөн зам” тооцооны төвөөс Д.Ариунцэцэгийн хугацаатай хадгаламжийг барьцаалан 60 сая төгрөгийн зээл авч түүнд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт Р.А нь хамтран оролцоогүй, гэм буруугүй гэх тухайн шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгч нарын дүгнэлт, тайлбарууд нь:

          Мөрдөн байцаалтад гэрч С.Сурмаажавын өгсөн: “... Миний хуучны танил Р.А над руу 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай нэг танилын хүүхэд маань Америк улсад суралцах гэж байгаа юм. Таньдаг нотариатын хүн байвал туслаад итгэмжлэл хийлгэж өгөөч бүх материал нь бүрэн байгаа юм гэж хэлэхээр нь би за тэр хүнээ яриулчих гэж хэлээд маргааш өглөө нь Батхүү дээр очиж уулзаад энэ талаар нь хэлээд зогсож байтал Алтанцэцэгийн хэлсэн Ариунгуа, Түмэндэлгэр хоёр ирээд л дээр хэлсэн үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх.1.243-244/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ц.Хуягийн өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 30-нд Түмэндэлгэр гэх Алтанцэцэгийн найз зүс таних эмэгтэй Алтанцэцэгт 33.400.000 төгрөгийг хадгалж байгаад өнөөдөр юм уу маргаашийн дотор өгчихье, өөрөө Эрдэнэтэд явж байгаа юм байна гэж хэлсэн... 12 дугаар сарын 31-нээс өмнө гадаад руу мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд миний данс руу явуул гэхэд нь би хэлснээр нь тэр мөнгийг шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Алтанцэцэг миний ажил дээр ирээд үлдэгдэл болон өмнөх мөнгө шилжүүлгийн баримттай хамт аваад явсан... Би Түмэндэлгэрээс 33.400.000 төгрөгийг бэлнээр 2015 оны 12 сарын 30-ны өдөр 16 цагт хүлээн авч, Алтанцэцэгт 12 сарын 31-нд хагас мөнгийг нь шилжүүлж, үлдсэн мөнгийг нь 2016 оны 01 сарын 03-нд Алтанцэцэгт ажлынхаа өрөөнд гарт нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх.2.1-2/,

          Мөрдөн байцаалтад С.Тийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 07 сард Алтанцэцэг надад Америкийн Нэгдсэн Улсаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирэхэд мөнгө шаардлагатай байна, мөнгөтэй хүнтэй бол нийлээд тэр бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирэн борлуулаад ашгаа хувааж авмаар байна гэж хэлэхээр нь би Ариунгуатай 2015 оны 08 сард байх, таарахдаа Алтанцэцэгийн хэлсэн саналын талаар хэлэхэд Ариунгуа манай хүүхэд Америк улсад сургуульд явахад хөрөнгийн баталгаа хэрэгтэй гээд болохгүй болохоор нь Солонгос улсад ажилладаг манай дүү Ариунцэцэгийн ХААН банкны хадгаламжны дансыг нь хуулгаар гаргаж өгч баталгаа гаргуулах санаатай байгаа, одоохондоо мөнгө төгрөг надад байхгүй гэж хэлж байсан. Энэ явдлаас хойш нэлээд хэсэг хугацааны дараа буюу 2015 оны 11 сарын 10-дын үеэр Ариунгуатай уулзахад манай дүүгийн хадгаламжинд 60.000.000 орчим төгрөг байгаа юм байна билээ, тэр мөнгөнөөс мөнгө аваад Алтанцэцэгийн хэлж ярьсан барааг оруулж ирж худалдаалбал зүгээр юм биш үү гээд бид хоёр ярилцаад Ариунгуа дүүгээсээ Солонгос улс руу ярьж итгэмжлэл авахаар болсон. Тэгээд 2015 оны 12 сарын 22- 23-ны үед уулзахад Ариунгуа дүү Ариунцэцэгээсээ ХААН банкны хадгаламжинд байгаа мөнгөнийх нь хуулбарыг авах итгэмжлэл авчихлаа одоо таньдаг нотариатын хүнтэй бол хадгаламжийнх нь мөнгийг барьцаалан зээл авч болно гэсэн баталгаа хийлгэх шаардлагатай байна гэж хэлэхээр нь Алтанцэцэгт энэ талаар ярьж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 сарын 30-ны өдөр Алтанцэцэг Баянзүрх дүүрэгт Батхүү гээд нотариатын хүн байгаа тэр хүн дээр Сурмаажав гэж хүнийг дагуулаад очоод уулз гэхээр нь Сурмаажавтай утсаар ярьж Батхүүгийн нотариатын газрын үүдэнд уулзаж бид гурав хамтдаа Батхүү гэж хүн дээр орж уулзаад Ариунгуа манай хүүхэд Америк улсад сургуульд явах гэж байгаа юм. Тэгээд визэнд ороход хөрөнгийн баталгаа шаардаад байгаа юм. Манай дүү Ариунцэцэг Солонгос улсад ажиллаж амьдардаг юм. Тэгээд надад өөрийнхөө ХААН банкны дансанд хадгалагдаж байгаа мөнгөний дансны хуулгыг авах итгэмжлэл хийж өгч явуулсан боловч тэр мөнгийг нь заавал данснаас нь аваад бэлнээр нь өөрийн нэр дээр дансанд хийж байршуулж байж баталгаа болох юм байна та итгэмжлэл хийгээд өгөөч гэж хэлээд гуйсан... Тэгээд тэндээс итгэмжлэлээ хийлгэж аваад Баянзүрх дүүргийн 13-р хорооллын Зүүн дөрвөн замын тооцооны салбар дээр нь очиж ахлах теллер Нацагбадам гэж хүнтэй нь уулзаад хадгаламж барьцаалсан зээл авах гэж байгаа талаараа хэлж яриад Ариунгуа хадгаламж барьцаалсан зээлийн мөнгө болох 60.000.000 төгрөгийг бэлнээр нь авч, 2.000.000 төгрөгийг нь Батхүүд аваачиж өгөөд Сурмаажавт 1.000.000 төгрөгийг нь таньдаг нотариатын хүнээрээ итгэмжлэл хийлгэж өгсөн ажлын хөлсөнд нь өгсөн. Тэгээд Ариунгуа бид хоёр Алтанцэцэгт 57.000.000 төгрөгийг нь аваачиж өгсөн. Ариунгуа бид хоёр 57.000.000 сая төгрөгийг Алтанцэцэгт нэг жилийн хугацаанд 97.000.000 төгрөг болгож буцааж авахаар тохирч аваачиж өгсөн юм. Алтанцэцэг болохоор Америк улсаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа, та хоёр энэ мөнгөө хувь оруулж байна гээд бодчих гэж хэлэхээр нь л Ариунгуагийн дүүгийн ХААН банкны хадгаламжинд байсан мөнгийг нь хуурамч итгэмжлэл хийлгээд аваачаад өгчихсөн юм. Алтанцэцэгийн захиалсан гэх бүтээгдэхүүн одоо болтол Монголд орж ирж зарагдаагүй байгаа учир Ариунгуа бид хоёр өгсөн мөнгөө авч чадаагүй байгаа...”, “Би тухайн үед Ариунгуаг дүү Ариунцэцэгийн ХААН банкинд хадгалуулсан мөнгө байгаа тэрийг таны яриад байгаа тэр Алтанцэцэг гэж хүний оруулж ирэх гэж байгаа санхүүжилтийн мөнгөнд оруулж өсгөөд авчихвал болох байна гэж хэлэхээр нь хамтран Батхүү гэж нотариатч дээр очиж Ариунгуад Солонгос улсаас банкны дансны хуулга авахаар итгэмжлэл хийх зөвшөөрөл өгч явуулсан байсныг нь банкны барьцаа гаргуулах гэж өөрчлүүлэн ХААН банкин дээр авч очоод 60.000.000 төгрөгний зээлийг Ариунгуагийн нэр дээр аваад би 13.600.000 төгрөгийг нь, Ариунгуа 10.000.000 төгрөгийг нь аваад, нотариатч Батхүүд 2.000.000 төгрөг, Б.Сурмаажавт 1.000.000 төгрөг өгөөд, үлдсэн 33.400.000 төгрөгийг нь Алтанцэцэгт өгсөн юмаа. Ариунгуагаас авсан 13.600.000 төгрөгийг хүнд өртэй байсан болохоор тэр өгөлдөө өгчихсөн юм...” гэх мэдүүлгүүд /хх.2.25-26,28,33/,

          Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг /хх.2.166/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А, С.Т нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.

          Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Р.А, С.Т нар нь хохирогч Д.Ариунцэцэгийн хадгаламжийн дансны хуулга авах эрхийг Б.Ад олгосон итгэмжлэлийн агуулгыг урьдчилан мэдэж байсан атлаа Р.Аийн бизнес гэгчид ашиглах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг хадгаламжийг барьцаалан зээл авах эрх олгосон итгэмжлэлийг хууль бусаар үйлдэхэд Б.Аг нотариатч В.Бтэй түүний танил С.Сурмаажаваар зуучлуулан уулзуулж, улмаар тэр өдрөө Б.Аг банкнаас хадгаламж барьцаалсан 60.000.000 төгрөгийн зээл авахад С.Т хамт явж, зээлийн ихэнхийг нь буюу 33.400.000 төгрөгийг Ц.Хуягаар дамжуулж Р.Ат өгч, Б.Аг С.Т нь гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар, Р.А нь гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар тус тус хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Б.А, С.Т нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд гэрч С.Сурмаажав, Ц.Хуяг нарыг болон хэрэгт огт нэр нь дурдагдаагүй н.Раднаасандаг гэгчийг хамтран оролцсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй, түүнчлэн хохирогч Д.Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалж зээл авах эрхийг Б.Ад олгох итгэмжлэлийг хууль бусаар үйлдэхэд С.Сурмаажав, н.Раднаасандаг нарыг хамтран оролцсон гэх боловч хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэгт яллагдагчаар татаж болох нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчээ.

          Улмаар Б.А, С.Т нар нь “ХААН” банкны “Зүүн дөрвөн зам” тооцооны төвөөс хохирогч Д.Ариунцэцэгийн мөнгөн хадгаламжийг барьцаалан зээлж авсан 60.000.000 төгрөгөөс Б.А 10.000.000 төгрөг, Р.А 33.400.000 төгрөг, С.Т 10.600.000 төгрөг, В.Б 2.000.000 төгрөг, С.Сурмаажав 1.000.000 төгрөг, н.Раднаасандаг гэгч 3.000.000 төгрөг тус тус авсан гэх боловч В.Б, С.Сурмаажав нар Б.Аг хууль бус итгэмжлэлийг ашиглан банкнаас зээл авахыг мэдээгүй, В.Б нь Б.Атай 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж мөнгө авсан бөгөөд н.Раднаасандаг гэгч 3.000.000 төгрөг авсан талаар мөрдөн байцаалтын явцад огт яригдаагүй байна.

 

          Мөн В.Б нь хохирогч Д.Ариунцэцэгт 2.000.000 төгрөг нөхөн төлсөн байх тул Б.Агаас 10.000.000 төгрөг, Р.Аээс 33.400.000 төгрөг, С.Тээс 14.600.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Ариунцэцэгт, мөн Б.Агаас 500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Оюунгэрэлд тус тус олгохоор шийдвэрлэв.

   Хохирогч Д.Ариунцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

          Баянзүрх дүүргийн 184 дүгээр тойргийн нотариатч В.Бгийн гэрчилсэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэлийн 663 дугаартай “ХААН” банкны 5077129076 дугаартай хадгаламжийн дэвтрийг барьцаанд бариулах, зохих гэрээ байгуулж гарын үсэг зурах, уг мөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцаатай холбоотой шаардлагатай бусад үйлдлийг хийх, гарын үсэг зурах эрхийг Б.Ад олгох тухай итгэмжлэл/хх.1.22,49/-н баримтыг хууль бусаар үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тус баримтыг иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж үзэхгүй учир тус итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохыг хүссэн хохирогч Д.Ариунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

          Ерөөс энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь “ХААН” банкинд хохирогч Д.Ариунцэцэгийн итгэмжлэн хариуцуулж хадгалсан хугацаатай хадгаламж дахь мөнгө бөгөөд түүнийг гэмт этгээдүүд хууль бус итгэмжлэл ашиглан барьцаалж авах сэдэлт, санаа зорилготой байсан нь тогтоогдсон тул хохирогчоор банкийг бус Д.Ариунцэцэгийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй юм.

          Б.А нь “Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт орших 5000 метр квадрат талбай бүхий гэр бүлийн зориулалттай, өөрийн өмчлөлийн газрыг хохирогч Д.Оюунгэрэлд худалдахаар тохирч урьдчилгаанд 500.000 төгрөг авсан боловч мөнгөө гүйцэд өгөөгүй болохоор гэрчилгээг нэр дээр нь шилжүүлээгүй байгаа, залилсан асуудалгүй, иргэний эрх зүйн маргааны шинжтэй” гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар тайлбарлан мэтгэлзэж байх боловч:

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оюунгэрэлийн өгсөн: “... Ингээд Ариунгуа гэх эмэгтэйтэй уулзахад тэрээр надад “Төв аймгийн шинэ нисэх буудалтай ойролцоо, зам дагуу, хаус барих зориулалттай, 5000 метр квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх боломжтой газар байгаа, энэ газрын захирамжийг 7 сая төгрөгөөр гаргаж өгнө, энэ газрыг авна гэвэл сонгуулиас өмнө урьдчилгаа 2 сая төгрөг, бичиг баримтаа яаралтай өгөх хэрэгтэй, газрын бичиг гарах гэж уддаг юм байна лээ, би ингэж 5000 метр квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчилж авсан. Одоо дахин 6 газар авч өгөх боломжтой, манай найз нар их сонирхож байгаа” гэж ярьж байсан. Тэгэхээр нь Оюунсанаа бид 2 “захирамж гаргуулах газрыг чинь үзье” гэтэл Ариунгуа нь “би тэр газрыг тодорхой сайн зааж чадахгүй, манай нөхрийг аваад явья, түүгээр газраа заалгъя гэж хэлсэн... тэгэхэд Ариунгуа нөгөө захирамж гаргуулах газар чинь энэ, онгоцны буудалтайгаа их ойрхон, энэ газарт зөвхөн хаус л барина” гэсэн зүйл яриад байсан... Ингээд би Ариунгуатай ярилцаж байгаад түүний надад зааж өгсөн газрын өмчлөх гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахаар болсон. Ингээд би өөрийнхөө иргэний үнэмлэхээ хуулбарлаад, нотариатаар батлуулаад Ариунгуад өгсөн. Тухайн үед газрын гэрчилгээ гаргуулах урьдчилгаа төлбөр 2 сая төгрөгийг өгөхөөр тохиролцоод явсан. Тэгтэл Ариунгуа миний гар утас руу мессэж бичээд урьдчилгаа төлбөрөө хурдан явуул гээд байсан. Тэгэхээр нь би орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Соёлын төвийн зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс Ариунгуагийн Хаан банк дахь 5020953373 тоот данс руу өөрт байсан 500.000 төгрөгөө шилжүүлсэн. Ингээд маргааш нь интернетээр авах газраа судалж үзтэл Ариунгуагийн зарах гэж байгаа газар нь Ерөнхийлөгч тухайн газрыг айл өрхөд өмчлүүлэхийг хориглосон байсан. Ингээд Ариунгуа руу яриад чиний надад өгөх гээд байгаа газрыг иргэдэд өмчлүүлэхийг хориглосон байна. Тэгээд ч зааж өгсөн газар чинь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг байна гэтэл тэрээр захирамж гаргах газар чинь Аптанбулаг сумын нутаг шүү дээ гэж байснаа утсаа тасалсан. Ингээд үүнээс хойш гар утсандаа хариу өгөхгүй, надаас авсан 500.000 төгрөгөө өгөхгүй намайг залилаад байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.1.151/,

          Мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Оюунсанаагийн өгсөн: “... Тухайн үед Ариунгуа нь Оюунгэрэлд өөрийнхөө зарах гэж байгаа газрын тухай ярьсан ба Төв аймагт байрлах Хөшигтийн хөндийн баруун хойд захаас цааш 6 километрт 5.000 метр квадрат газар зарна, би өөрөө бас энэ зарах гээд байгаа газрынхаа ойролцоо 5.000 метр квадрат газар өмчилж авсан байгаа гэж хэлээд газрынхаа бичгийг үзүүлж байсан. Тэгтэл Оюунгэрэл нь өөрөө Ариунгуад “зарах гэж байгаа газрыг чинь өнөөдөр очоод үзье” гээд байсан. Ингээд Ариунгуа нөхөр рүүгээ яриад Ариунгуа болон түүний нөхөр Оюунгэрэл бид дөрөв Оюунгэрэлийн машинаар Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Хөшигтийн хөндийд шинээр баригдаж байгаа нисэх онгоцны буудлын зүүн талд орои 22 цаг өнгөрч байхад очсон. Ингээд Ариунгуагийн нөхөр нь Оюунгэрэлд зарах гэж байгаа газраа зааж өгсөн ба ертөнциин зүгээр энэ онгоцны буудлаас баруун хойш 6 километр зайд байгаа газар зарна гэж л хэлсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор Ариунгуа өөрийнхөө зарах гэсэн газрыг сайн зааж өгч чадахгүй байсан ба нөхөр нь л Оюунгэрэлд зарах гэж байгаа газрыг зааж өгч байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа Оюунгэрэл манай ажил дээр ирсэнээ би нөгөө үз байсан газраа авах гээд Ариунгуагийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баисан юм, одоо тэр газрыг авахаа болилоо гэж ярьж байсан...” гэх тайлбар /хх.1.141/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ш.Амарбаясгалангийн өгсөн: “... Ариунгуа надтай хамт амьдарч байхдаа 2015 оны сүүлээр өвөл Хөшигтийн хөндийд газар авна гээд яриад байдаг байсан юм. Тэр үеэр Ариунгуа болон Ариунгуагийн таньдаг Нараа гэх эмэгтэйтэй бид гурав миний машинтай гурвуулаа Хөшигтийн Хөндий рүү газар үзэх гээд явсан. Тэнд очоод шинэ Нисэх буудлаас ертөнцийн зүгээр баруун тийш 4 км яваад очиж газрыг нь үзсэн. Тэр Нараа гэх эмэгтэй нь “Одоо энэ газар шүү дээ” гээд уулын энгэр газар заасан. Тэгээд тэндээс тэр газрыг үзчихээд буцсан. Ариунгуа Нараа хоёрын яриагаар Ариунгуа тэр газрыг Нараагаас авах гэж яриад байх шиг байсан. Тухайн үед Нараа гэх эмэгтэй нь ямар ч баримжаагүй газар заагаад яриад байсан. Тийм болохоор нь би нэг их сонирхоогүй юм. Тэрний дараагаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай ажил дээр Ариунгуа өөрийн танил Оюунгэрэл болон бас нэг эмэгтэйг дагуулан гурвуулаа манай ажил дээр ирсэн. Над дээр ирээд Ариунгуа нөгөө газраа үзэх гэсэн юм, бид 3 зам сайн мэдэхгүй байна чи машиныг бариад яваад өгөөч гээд явсан. Бид 4 манай ажлаас хөдлөөд орой гэгээ тасарч байхад Хөшигтийн хөндийд очсон. Тэгээд Хөшигтийн хөндий рүү явж байгаад харанхуй болоод газраа үзэж чадаагүй буцсан. Ариунгуа нөгөө 2 эмэгтэйд нөгөө Хөшигтийн хөндий дэх газар онгоцны буудлаас 4 км зайтай байгаа гэж ярилцаад буцсан...” гэх мэдүүлэг /хх.1.178/,

          Д.Оюунгэрэлийн эзэмшлийн 5007536695 дугаарын данснаас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Агийн эзэмшлийн 5020953373 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн дансны мэдээлэл /хх.1.159-160/ зэрэг нотлох баримтаас харахад Б.А нь өөрийн өмчлөлийн газраас өөр газрыг хохирогч Д.Оюунгэрэлд зарна гэж мөнгө залилсан болох нь тодорхой байна.

          Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Аг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Р.А, С.Т нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Бг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Б.А, Р.А, С.Т, В.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч болох ба хэрэв хуучин хуулийг хэрэглэвэл Б.Ад холбогдох хэргийн 2 удаагийн залилангийн үйлдлийг давтан гэмт хэрэг үйлдэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж, Р.А, С.Т нарт холбогдох залилангийн гэмт хэргийг бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, В.Бд холбогдох хэргийг нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1551 дүгээр зүйлийн 1551.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилнэ.

          Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 1551 дүгээр зүйлийн 1551.2 дахь хэсэгт заасан ялаас тус тус харьцангуй хөнгөрсөн байхад 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах юм.

          Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

          Б.Ад холбогдох залилангийн хэргийн 2 үйлдлийг бусдын эд хөрөнгө залилах болон бусдын эд хөрөнгө залилж их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинж тус бүрээр тусад нь зүйлчилж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.

          Харин прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Д.Ариунцэцэгийн банкны мөнгөн хадгаламжийг барьцаалж зээл авах эрхийг Б.Ад олгох итгэмжлэлийг хууль бусаар үйлдэж ашиглан уг хугацаатай хадгаламжийг барьцаалан 60 сая төгрөгийн зээл авч түүнд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт Б.А, Р.А, С.Т нарыг гүйцэтгэгчээр бүлэглэн оролцсон гэж зүйлчилсэн байх боловч уг гэмт хэргийг үйлдэхэд Б.А гүйцэтгэгчээр, Р.А хатгагчаар, С.Т хамжигчаар тус тус хамтран оролцсон болох нь тогтоогдож байх тул тухайн шүүгдэгч нарт  холбогдох хэргийн зүйлчлэлд зохих өөрчлөлт орууллаа.

          Иймд бусдын эд хөрөнгө хуурч залилах, мөн бусдын эд хөрөнгө баримт бичиг ашиглах замаар залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Б.Аг, баримт бичиг ашиглах замаар бусдын эд хөрөнгө залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Р.Аийг, баримт бичиг ашиглах замаар бусдын эд хөрөнгө залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь С.Тийг, нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь В.Бг тус тус гэм буруутайд тооцсон болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул  Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан, Р.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан, С.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан, В.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлагыг тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.А, Р.А, С.Т, В.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдлууд, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, С.Т, В.Б нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж,

          Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Р.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          С.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

          В.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтад заасныг тус тус заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд нотариатын үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэн,

          Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг, мөн Б.Агийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

В.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Б.А, Р.А, С.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, Б.Агийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс сэжигтэнээр цагдан хоригдсон 14 хоног, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон 31 хоног, нийт цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулж тооцон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хавтаст хэрэгт нь үлдээв.

Р.А, С.Т, В.Б нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, В.Б нь хохирогч Д.Ариунцэцэгт 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, В.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Р.А, С.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг:

          Б.Агийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

          Р.Аийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

          С.Тийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон тус тус өөрчилсүгэй.

 

          2. А овогт Б А “зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө залилах, мөн бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

          Х овогт Р А “бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

          Б овогт С Т “бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,

          Г овогт В Б “нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          3. Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

          Р.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

          С.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

          В.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтад заасныг тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд нотариатын үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Ад оногдуулсан 3 /гурав/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Р.Ат оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, С.Тт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг В.Бд мэдэгдсүгэй.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Агийн урьд нь цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулж тооцсугай.

          8. Р.А, С.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

          10. Р.А, С.Т, В.Б нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, В.Б нь хохирогч Д.Ариунцэцэгт 2.000.000 төгрөг буцаан төлсөн, В.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

         

          11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, Б.Агаас 10.000.000 /арван сая/ төгрөг, Р.Аээс 33.400.000 /гучин гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, С.Тээс 14.600.000 /арван дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Ариунцэцэгт, Б.Агаас 500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Оюунгэрэлд тус тус олгосугай.

          12. Хохирогч Д.Ариунцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А, Р.А, С.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, В.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                 С.ӨСӨХБАЯР