Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00235

 

 

 

 

 

 

 

 

 

“Ыыл групп” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02868 дугаар шийдвэртэй, “Ыыл групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Бб” ХХК-д холбогдуулан гаргасан бараа нийлүүлэх гэрээний үүрэгт 699 079 626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Лл” компани нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд “Бб” ХХК-тай 2013 оноос хамтран ажиллаж, газрын тосны бутээгдэхүүн нийлүүлж, “Бб” ХХК тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг төлж байсан.

Уг харилцааныхаа хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ба энэ гэрээний дагуу “Лл” компани нь “Бб” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “Бб” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт зөвшилцөл болон түүний хавсралт 1-д тус тус дэлгэрэнгүй тусгасан.

“Лл” компани нь 2 000 тонн БНД 90/130 маркийн замын битумыг нэг тонн тутмыг нь 870 ам доллароор нийлүүлэх, худалдан авагч “Бб” ХХК нь нийт 1 740 000 ам.долларын төлбөрийг барааг ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа 100 хувь төлж барагдуулах нөхцөлтэй байсан.

Мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Лл” компани, “Бб” ХХК болон “Ялгуусан” ХХК-иудын хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж, гэрээгээр “Ялгуусан” ХХК нь “Лл” компаниас нийлүүлсэн замын битумын төлбөр 995 465.66 ам.долларыг “Бб” ХХК-д төлөх байсныг “Лл” компанид шилжүүлэхээр болж, “Ялгуусан” ХХК нь 995 465.66 ам.долларыг “Лл” компанид шилжүүлсний дараа “Бб” ХХК-иас “Лл” компанид төлөх төлбөр нь хүү алданги тооцохгүйгээр 282 170.62 ам.доллар болохыг тохиролцож талууд тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн.

Энэ төлбөрөөс “Бб” ХХК нь нийт 112 000 ам.доллар төлж, 170 170.62 ам.долларын үлдэгдэлтэй болсон боловч энэ үлдэгдэл төлбөрөө 2015 оноос хойш төлж барагдуулаагүй бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг 2016 оныг дуустал хойшлуулж өгөхийг хүссэн 23/2016 тоот албан бичиг, 2016 оны 11-р сарын 15-ны өдөр өр төлбөрийг 2017 он хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн 062/2016 тоот албан бичгүүдийг “Лл” компанид ирүүлж байсан. “Лл” компани нь “Бб” ХХК-д төлбөрөө төлөхийг, төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, мөн ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-д заасан алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан.

Түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Бб” ХХК болон “Лл” компаниудын хооронд байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулсан ба “Бб” ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 170 170.62 ам.долларыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулах, уг хугацааны дотор төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд алдангийн хувь хэмжээг үүрэг гүйцэтгэгчид ашигтай байдлаар өөрчлөх боломжийг харилцан тохиролцох талаар нэмэлт өөрчлөлт оруулсан боловч “Бб” ХХК нь төлбөр төлөх санал санаачлага гаргалгүй өнөөдрийг хүргэсэн.

“Бб” ХХК-нд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулах боломжийг олгосон. “Лл” компани нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Ыыл групп” ХХК-д битумын үлдэгдэл төлбөр 170 170.62 ам.доллар, алданги 85 085.31 ам.доллар нийт 255 255.93 ам.долларыг “Бб” ХХК-иас шаардах эрхээ шилжүүлсэн. Иймд 255 255.93 ам.долларыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкнаа зарласан ам.долларын ханш болох 2738,74 төгрөгөөр тооцож, нийт 699 079 626 төгрөгийг “Бб” ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Лл” компани нь “Ыыл групп” ХХК-д шаардах эрхийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн байна. Үүнээс хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой боловч “Ыыл групп” ХХК-ийн захирал 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнд итгэмжлэл олгосон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил.

Дээрх итгэмжлэл болон шаардах эрхийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Т.Дарьсүрэн нэхэмжлэл гаргасан. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д хэсэгт заасан төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд хандсан байна.

“Бб” ХХК нь битумын төлбөрийг төлж барагдуулсан, төлбөрийн үлдэгдэл тооцоо нийлж, гарын үсэг зураад байгаа нь “Лл” компанийн хүсэлтээр даатгалын компанид баримт бүрдүүлэх зорилгоор зурсан байдаг. Нэхэмжлэгч нь нэг гэрээний төлбөрийг давхардуулан “Журмак” ХХК-иас мөн шаардаж шүүхэд хандсан байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Бб” ХХК /РД:5741165/-иас 699 079 626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэч “Ыыл групп” ХХК /РД:5568617/-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 3 653 357 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бб” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 653 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ыыл групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхэд бүрэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Учир нь ХБНГУ-ын “Лл” компани нь өөрийн охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Ыыл групп” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Бб” ХХК болон “Лл” компани нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 011213 дугаартай гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн байна. “Ыыл групп” ХХК нь “Лл” компаниас шаардах эрхийг шилжүүлэн авснаас хойш нэхэмжлэгчээр иргэний хэрзг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа юм.

Тэгтэл дээрх шаардах эрх шилжүүлэн авсан “Ыыл групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шаардах эрх шилжүүлэн авах гэрээнээс өмнө буюу 2018 оны 09 дүгзэр сарын 26-ны өдрийн итгэмжлэлэзр “Бб” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олж авсан гэж үзэн тус итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хянан шийдвзрлэх ажиллагаанд оролцсон байна.

Өөрөөр хэлбэл “Ыыл групп” ХХК нь “Лл” компаниас шаардах эрхээ албан ёсоор аваагүй байхдаа телөөлөх эрхийн итгэмжлэлийг Т.Дарьсүрэнд олгож нэхэмжпэлийг шүүхэд гаргасан байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Тус нэхэмжпэлтэй иргэний хэрэгт шүүхийн журмаар “Бб” ХХК-аас “Төлбөр барагдуулсан тооцооны акт”, “Гадаад төлбөрийн даалгавар”-ын баримтуудыг авсан. Уг гадаад гуйвуулгын баримтуудад “Бб” ХХК-аас битумын төлбөрүүдийг нэхэмжлэгч “Лл” компанид шилжүүлсэн байна.

Төлбөрүүдийн утга хэсэгт битум Монроуд ХХК-ийн төлбөр, битум Журмак ХХК- ийн төлбөр гэх зэргээр шилжүүлж байсан байна. “Бб” ХХК-ийн захирал А.Ганбат нь мөн “Журмак” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан ба “Лл” компаниас “Бб” ХХК-аар ч, “Журмак” ХХК-аар ч битум худалдан авч, буцаан төлбөрийг төлж ажиллаж байсан байна. “Бб” ХХК-аас “Лл” компанид төлөх төлбөрүүдийг бүрэн төлсөн ба харин “Ыыл групп” ХХК-аас төлбер төлөлтийг давхардуулан нэхэмжлэл гаргаж байгаа ба төлбөр төлсөн баримтуудад ч өөрийн болон бусад компанийн авсан битумын төлбөрийг бүрэн төлж гадаад гуйвуулгуудыг хийсэн баримтууд байхад “Ыыл групп” ХХК-аас “Бб” ХХК болон “Журмак” ХХК-д холбогдуулан тус тусад нь нэхэмжлэл гаргасан байна.

Өөрөөр хэлбэл “Ыыл групп” ХХК-аас А.Ганбатын захиралаар нь ажиллаж байсан “Журмак” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Журмак” ХХК-аас “битум нийлүүлсэн төлбөрт 1 846 678 508 төгрөгийг гаргуулан авах” тухай нэхэмжлэлийг гаргасан ба энэхүү иргэний хэрэгт “Бб” ХХК-ийн захирал А.Ганбат нь “битум худалдан авсан, төлбөрийг төлж байсан” үндэслэлзэр гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Ыыл групп” ХХК-ийн нэхэмжпэлтэй “Журмак” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-иы өдөр 102/ШШ2018/03503 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ. Одоо уг иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудад байгаа гадаад гуйвуулгын төлбөрүүд нь “Бб” ХХК-ийнх ба төлбөрийн утга дээр “Журмак” ХХК-ийн төлбөр гэж тушаасан зэрэг нь нэхэмжлэгч компанид давхар дуулан нэхэмжлэл гаргах үндэслэл болж, төлбөр төлсөн баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэхэд эргэлзээ бүхий байдал болж байгаа тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03503 дугаар шийдвэртэй “Ыыл групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Журмак” ХХК-д холбогдох иргэний хэргээс А.Ганбатын захиралаар ажиллаж байсан “Журмак” ХХК-ийн битумын төлбөр төлсөн “Төлбөр барагдуулсан тооцооны акт”, "Гадаад төлбөрийн даалгавар”-ын баримтуудыг хуулбар авч тус иргэний хэрэгт хавсаргаж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжпүүлэн явуулсан.

Хариуцагч талаас тус баримтуудыг үндзслэн харилцан мэтгэлцэх бололцоог олгоогүй нь хуульд нийцэхгүй байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ыыл групп” ХХК нь хариуцагч “Бб” ХХК-д холбогдуулан бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 255 255,93 ам.доллар буюу 699 079 626 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Герман улсын “Лл” компани болон “Багат ойл” ХХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 01-ний өдөр 011213 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Герман улсын “Лл” компани нь газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч “Багат ойл” ХХК нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба дээрх гэрээнд талууд 2014 оны 05 сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, худалдагч 2000 тонн БНД 90/130 маркийн замын битумыг нийлүүлэх, худалдан авагч нь нийт 1 740 000 ам.долларыг бараа ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ. /1хх14-30/

 

“Лл” компани нь “Ыыл групп” ХХК-тай 2019 оны 05 сарын 03-ны өдөр 01/2019 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу “Ыыл групп” ХХК нь “Бб” ХХК-аас 2013 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан №011213 тоот гэрээ, 2017 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан 2013 оны 12 сарын 01-ний өдрийн №011213 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2014 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан 2013 оны 12 сарын 01-ний өдрийн №011213 тоот гэрээний нэмэлт зөвшилцөл 3-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болон алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-10-13/

 

“Лл” компани “Бб” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн талаар талууд маргаагүй, харин нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр төлөгдсөн эсэх талаар маргаж байх тул анхан шатны шүүхийн худалдагч тал газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Талууд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тооцооний үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж “Бб” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн төлбөр 1 277 636,28 ам.долларын өр төлбөртэй талаар баталгаажуулсан /1хх42/,

 

“Лл” компани, “Бб” ХХК, “Ялгуусан” ХХК-иудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гурвалсан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Ялгуусан” ХХК-иас “Бб” ХХК-д төлөх байсан 995 465,66 ам.долларын өрийг “Лл” компани шилжүүлэн авч, “Бб” ХХК-ийн төлөх төлбөрт хүү, алданги тооцохгүйгээр 282 170,62 ам.доллар болж байгааг баталгаажуулсан /1хх31/,

 

“Бб” ХХК-ийн “Лл” компаниуд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр харилцан зөвшилцөж, “Бб” ХХК 2017 оны оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх эцсийн үлдэгдэл төлбөр 170 170,62 ам.доллар болохыг баталгаажуулсан үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар зөв тогтоожээ. /1хх 38/

 

Анхан шатны шүүх хэргийн 2 дугаар хавтас 48-67 дугаар талд авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд хамаарах “гадаад төлбөрийн даалгавар” гэх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан уг төлбөрийн баримтуудыг оруулан тооцож, “Бб” ХХК-ийн төлөх төлбөрөөс хасч, 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр харилцан зөвшилцөлийн тэмдэглэлийг үйлдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч дээрх баримтуудыг үндэслэн үндсэн төлбөр 170 170,62 ам.долларыг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн талууд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, “Бб” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 170 170,62 ам.доллар болохыг зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөх, уг хугацааны дотор төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд алдангийн хувь хэмжээг үүрэг гүйцэтгэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхээр харилцан тохиролцжээ. /1хх34-37/

 

Талууд 011213 тоот гэрээний 10.1-д: “худалдан авагч хүлээн авсан барааныхаа үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод, нэхэмжлэгч алдангийг гэрээний үлдэгдэл төлбөр 170 170.62 ам.долларын 50 хувиар тооцон 85 085.31 ам.доллараар тодорхойлсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үндсэн төлбөрт 170 170.62 ам.доллар болон алдангид 85 085.31 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэснийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч “Бб” ХХК-аас 255 255.93 ам.долларыг Монголбанкнаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зарласан ханш 2 738,74 төгрөгөөр тооцож 699 079 626 төгрөгийг гаргуулж “Ыыл групп” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. /1хх222/

 

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан гэж тайлбарлажээ. “Ыыл групп” ХХК нь Т.Дарьсүрэнд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг 1 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон байх ба “Лл” компани нь “Ыыл групп” ХХК-тай 2019 оны 05 сарын 03-ны өдөр 01/2019 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “Бб” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлжээ. Хэдийгээр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө итгэмжлэл олгосон байх боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлийн хугацаанд, мөн шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ыыл групп” ХХК-иас Т.Дарьсүрэнд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь “нэг гэрээний үүргийг нэхэмжлэгч хэд хэдэн хуулийн этгээдээс давхардуулан шаардаж байгаа нь төлбөрийн даалгаврын утга дээрх “Журмак” ХХК болон “Монроуд” ХХК гэх бичилтээр нотлогдоно” гэх үндэслэлээр гомдол гаргасныг хүлээж авах үндэслэлгүй. Учир нь талууд 2014 оны 05 сарын 30-ны өдөр “гэрээний нэмэлт зөвшилцөл 3 тоот гэрээний төлбөрийн нөхцөл: Худалдагчийн нийлүүлсэн, Худалдан авагчийн Монгол дахь “Монроуд” ХХК-д худалдсан барааны төлбөрийг “Монроуд” ХХК нэг метр тонн битумыг 870 ам.доллароор тооцож худалдагчийн дансанд шууд шилжүүлнэ” гэж тохиролцсон /1хх26/. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал “Журмак” ХХК-тай тусдаа гэрээтэй, “Бб” ХХК-д нийлүүлсэн барааг “Журмак” ХХК болон бусад компани руу өгдөг” гэж тайлбарласан бол /2хх92/, хариуцагч тал “манай байгууллагын захирал “Журмак” ХХК болон “Бб” ХХК-иар дамжуулан нефтийн бүтээгдэхүүн худалдан авч байсан, “Журмак” ХХК-ийн төлбөрийн талаар Баянгол дүүргийн шүүх дээр маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа ба нэхэмжлэгч аль аль шүүх дээр хоёр өөр компанийн төлбөрийг тооцоод авсан, манай байгууллагаас нэхэмжилсэн хэрэг дээр “Журмак” ХХК-ийн төлсөн төлбөрийг хассан гэж ярьдаг, Баянгол дүүргийн шүүх дээр “Бб” ХХК-ийн төлбөрийг хассан гээд бичсэн байдаг” гэж /2хх92/ эсрэг тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч хариуцагчийн тайлбар үндэслэл муутай, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдсон тул “Лл” компанийг “Журмак” ХХК болон “Монроуд” ХХК-тай тусдаа гэрээний харилцаатай байсан гэж дүгнэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 653 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА