Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 4 дүгээр  сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2214000780114 тоот хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Бууцагаан сумд *******-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 аав, ээжийн хамт амьдрах Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ******* багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* / РД:******* /,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 16, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн Цагаан булгийн 4-417 тоотод байх С.Батгэрэлийн гэрт 13 нас 3 сартай 9 хоногтой бага насны хохирогч *******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ыг /12/ арван хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан / 12/ арван хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 0******* сарын 23-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт  386 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Гомдлын үндэслэл :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” энэ нь “2020 оны 07 дугаар сарын 16”-нд болсон үйл явдлыг гэрчлэх цорын ганц гэрч Амгаланбаатарын мэдүүлэг байсан, мөн гэрч Отгонбаярын тухайн үед “Улаанбаатар яваагүй” гэх мэдүүлгийг анхаарч үзээгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” энэ нь бага насны хохирогч *******ийн болон түүний ээж Отгонбаярын мэдүүлэг зөрүүтэй авагдсан бөгөөд эдгээр мэдүүлгээс

*******ын эрх зүйн байдлыг дордуулсан хэсгийг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгож, *******ыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар өгсөн мэдүүлэг, бусад ач холбогдолтой нотлох баримтыг шүүх хэрхэн яаж ямар нотлох баримтаар үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй болно.

Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э. ******* “2020 оны 07 дугаар сарын 16-нд бага насны хохирогч *******ийг хүчиндсэн болох нь тогтоогдоогүй бөгөөд энэ нь хэрэгт хууль журмын дагуу цугларсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнд:

1. Гэрч А.Отгонбаярын 1хх-н /16-18/ “Тэгээд 2020 оны 07 дугаар сарын дундуур санагдаж байна өглөө босоод байж байхад манай охин Ууганцэцэг надад “******* ах өчигдөр шөнө намайг унтаж байхад оролдсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь бүр сайн асуухад хүчиндсэн байсан тэгээд би шууд нөхөртөө хэлэхэд манай нөхөр шууд эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд би охиноо аваад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт орж үзүүлэхэд бэлгийн харьцаанд орсон байна өөр ямар нэгэн өвчин бол одоогоор байхгүй байна гэж хэлсэн” гэж мэдүүлдэг өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулан “А.Отгонбаярыг бага насны хохирогч *******ийг Улаанбаатар авч явсан эсэх, аль эмнэлэгт үзүүлсэн эсэхийг тогтоолгох хүсэлт гарган улмаар шүүхээс “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад яллагдагч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна” гэж дүгнэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/605 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

2. Улмаар прокурор эсэргүүцэл бичин тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш *******ийг Улаанбаатар хот руу явсан эсэх явсан бол түүнтэй холбоотой ажиллагааг хийх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Ингээд нэмэлтээр хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн гэрч Отгонбаяр, Батгэрэл 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн насанд хүрээгүй хохирогч *******ийн мэдүүлгээр 2020 оны 7 дугаар сард Улаанбаатар хот яваагүй болох нь нотлогдон тогтоогддог

4. Насанд хүрээгүй хохирогч ******* 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ 2021 оны 12 дугаар сарын 27-д болсон зүйлийн талаар “тухайн үед Отгонболд гэх хүнтэй бэлгийн харьцаанд орохоос өмнө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон байсан уу” гэх мөрдөгчийн асуултад ороогүй байсан, тухайн үед Отгонболдтой бэлгийн харьцаанд орсны дараа таны дотоож болон бие тань цэвэрхэн байсан уу, таны бэлэг эрхтнээс ямар нэгэн зүйл гарсан байсан уу гэх асуултад “өглөө босоод харсан чинь минийхээс цус гараад дотоож цус болсон байсан” гэх мэдүүлгээр *******тай бэлгийн харьцаанд ороогүй болох нь тогтоогдож байна.

5. ХХ-228 гэрч Амгаланбаатарын мэдүүлгээр 2020 оны 07 дугаар сарын 16-нд хохирогч Б. Ууганцэцэгийг Э. ******* хүчиндээгүй талаар тодорхой мэдүүлэг өгдөг тухайлбал “тэр шөнө Ууганцэцэг ******* нар бэлгийн харьцаанд орсон уу? гэх мөрдөгчийн асуултад тэр шөнө Ууганцэцэг ******* хоёр бэлгийн харьцаанд ороогүй янз бүрийн юм болоогүй” талаар тодорхой, энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг.

6. 2022 оны 0******* сарын 23-ны өдрийн Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтэд авагдсан хэрэг холбогдлын талаар өөрийн үгээр тухайн болсон хэргийн талаар хохирогч ******* ярьсан байх бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 16-ны үйл явдлын талаар яриа өгүүлэмж байхгүй байна.

7. 2022 оны 7дугаар сарын 04-ний өдрийн 2105 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн"******* нь №1901 дугаартай дүгнэлтэд дурдагдсан ургийн биологийн эцэг байх боломжгүй байна” гэх дүгнэлтээр Б. Ууганцэцэг нь Ү. Отгонболд гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.

8. Бага насны хохирогч ******* хэрэгт зөрүүтэй мэдүүлэг өгдөг тухайлбал *******тай бэлгийн харьцаанд орсон өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэж мэдүүлэг өгдөг дараа нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2105 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн"Э. ******* нь №1901 дугаартай дүгнэлтэд дурдагдсан ургийн биологийн эцэг байх боломжгүй байна” гэх дүгнэлт гарсны дараа би *******тай бэлгийн харьцаанд ороогүй Ү. Отгонболд гэх залуу намайг хүчиндсэн тухай мэдүүлдэг эдгээр байдлаас харахад бага насны хүүхдийн тогтворгүй өгч байгаа мэдүүлэг дээр шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй.

9. Бага насны хохирогч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******ыг хүчиндсэн гэж анх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг боловч тухайн цаг хугацаанд ******* Улаанбаатар хотод байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог тул уг үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэ байдлаас харахад хохирогч удаа дараа худал мэдүүлэг өгч *******ыг гүтгэж байсан байдлыг шүүх анхаарч үзээгүй

Иймд дээрх нотлох баримтын хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 16-нд хохирогч *******ийг Э. ******* хүчиндээгүй болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасан тул Э. *******ын “2020 оны 07 дугаар сарын 16-нд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн Цагаан булгийн 4-417 тоотод байх С. Батгэрэлийн гэрт 13 нас 3 сар 9 хоногтой бага насны хохирогч болох Б. Ууганцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хөнгөрүүлэн зүйлчилж Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү.гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Бат-Оргил би *******т холбогдох эрүүгийн хэрэгт давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Шүүгдэгч ******* нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол заасан үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх бөгөөд үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******т холбогдох шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Б.Бурмаа тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 ”дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” мөн хуулийн 8 .2.дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, гэж заасан байдаг. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүнийг хавтаст хэргийн 228 дугаар талд авагдсан н.Амгаланбаатарын мэдүүлгийг бүхэлд нь уншсан байх гэж бодож байна. н.Амгаланбаатарын мэдүүлэгт “...би айлын нялх хүүхэдтэй унтаж байгаа учраас, янз бүрийн асуудалд орох вий дээ гээд унтаагүй...” гэж мэдүүлэг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч уншаач ээ гэж бодож байна. Шүүгдэгч нь 20 настай учир, түүний амь амьдралыг шийдэж байгаа. Тэгэхээр үүнийг анхаарч үзээсэй. Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогч Улаанбаатар яваагүй болох нь тогтоогдсон. Энэхүү мэдүүлгийг анхаараасай. Шүүхээс гэм буруутайд тооцохдоо н.Амгаланбаатарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой баримтууд байхад түүнийг анхаарч үзээгүй. хх-ийн 6 дугаар талд дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн боловч тухайн нотлох баримтад шүүгдэгч *******ын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******ийн мэдүүлэг, н.Отгонбаярын мэдүүлэг, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гэх зэргээр гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Тэгэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг харгалзан үзээгүй учраас шүүх бүрэлдэхүүн анхааралтай үзээд шийдвэр гаргаж өгнө үү. Эдгээр нотлох баримтууд харилцан зөрүүтэй байгаа учраас түүний эхний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн тайлбарласан тайлбар байдаг. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтын эх сурвалж хангалтгүй, эргэлзээтэй байна. Тиймээс эдгээр нөхцөл байдал байхад гэм буруутайд тооцож байгаа ба уг тогтоогдохгүй үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид гэм буруутайд эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол, эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 16, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн Цагаан булгийн 4-417 тоотод байх С.Батгэрэлийн гэрт 13 нас 3 сартай 9 хоногтой бага насны хохирогч *******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

******* хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан “... 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн Цагаан булгийн 4-417 тоотод байх С.Батгэрэлийн гэрт 13 нас 3 сартай 9 хоногтой бага насны хохирогч *******ийн хүчиндээгүй, энэ үед үйл явдал болоогүй,  Тухайн үед хүүхэд хүчиндсэн талаар ар гэрээс нь яриагүй.  Тухайн шөнө *******, Амгаланбаатар бид гурав хамт унтсан. Аав ээж нь гэрт газраар унтсан. Маргааш нь аав ээж нь хүүхэд хүчиндсэн талаар ямар нэгэн зүйл яриагүй. ... 2021 оны 12 дугаар сарын эхээр ******* гэртээ ганцаараа байсан. Хамт утсаар тоглосон. *******ийг тэвэрсэн. Уруул дээр нь үнссэн. Дотоожийг нь тайлж бэлэг эрхтнээ хийсэн. Би дур хүслээ тавьж янз бүр болоогүй, Би эхнэртэйгээ дотно харьцаанд ордог шиг харьцаанд ороогүй. Тэгээд гэрт нь байж байгаад гарч явсан...” гэх шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн,

2 дугаар хавтаст хэргийн 39-41 дүгээр талд авагдсан “...2020 оны зун яг сар өдрийг нь санахгүй байна. Тэр үед С.Батгэрэл ахынд хоносон. Тэр үед С.Батгэрэл ах эхнэр, хүүхэдтэйгээ гэрийнхээ хоймроор газар ор засаад унтсан. Бид гурав гэрийн баруун талын өргөн орон дээр би урдуур нь унтаад ******* голоор нь унтаад хамгийн ар талаар нь Амгаланбаатар унтсан. Тэр үед *******тэй бэлгийн харьцаанд ороогүй. 2021 оны 12 дугаар сард Бууцагаан сумын төвд байдаг *******ийн гэрт аав, ээжийг нь байхгүй үед нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би 2021 оны  12 дугаар сарын 17-ны үеэр Улаанбаатар хот руу явсан. 2022 оны 0******* сарын 23-ны өдрийн хүртэл Улаанбаатар хотод байсан...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 11-1******* талд авагдсан “... 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ...******* нь манай гэрт ирсэн. ... би ******* ах, Амгаланбаатар ах ... гурвуулаа хамт унтсан. Би голоор нь унтсан. ....шөнө 3 цагийн үед миний дотоожийг нэг хүн нь доош нь болгосон. Сэрээд харахад ******* ах байсан боль яах гээд байгаа гэхэд “зүгээрээ чимээгүй бай” гэж хэлсэн. Би “зүгээр бай та” гэж хэлсэн чанга хэлэх юм бол аав, ээжийг сэрчих байх гэж их айсан. Тэгээд ******* ах миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн тэр нь аймаар өвдөхөөр нь би “өвдөөд байна” гэхэд миний дээрээс боссон. ... миний дотоож цус болсон байсан. Тэгээд ээж “юу болсон юм” гэж асуухаар нь ******* ахыг “намайг оролдоод” гэж ээжид хэлсэн. ... Тэгээд аав, ээж хоёр хоорондоо ярилцаад цагдаад мэдэгдэхээ больсон.... Харин сүүлд 2021 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт ...******* ах шууд гэрийн хаалга цоожлоод миний өмдийг хүчээр тайлахаар нь яах гээд байгаа боль гээд орилоход зүгээр гэж  хэлээд зүүн талын ор луу түлхэж унагаагаад өөрийнхөө өмдийг өвдөг хүртэл нь тайлаад миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хүчээр хийсэн. Тэгээд би орилоод “болиоч” гэхэд “одоо боллоо” гэж хэлсэн 2-3 минут болоод миний дээрээс боссон....” гэх насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд анх мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 16-18, 2 дугаар хавтаст хэргийн 207-208 дугаар талд авагдсан “...******* нь миний охин ,  ... 2020 оны 07 дугаар сарын дундуур гэж санагдаж байна. Өглөө босоод байж байхад манай охин Ууганцэцэг нь надад “******* ах өчигдөр шөнө намайг унтаж байхад оролдсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь бүр сайн асуухад хүчиндсэн байсан. Тэгээд ... Улаанбаатар хот руу явсан. ... эмнэлэгт орж үзүүлэхэд бэлгийн харьцаанд орсон байна. Өөр ямар нэг өвчин бол одоогоор байхгүй байна гэж хэлсэн. ... тэр асуудлыг гэр бүлийн хүрээнд ярилцаад цагдаад мэдэгдээгүй. Гэтэл өнөөдөр цагдаагаас дуудаад... охиныг жирэмсэн болсон талаар мөн ******* хүчиндсэн гэдэг талаар хэлсэн... ... Нэг удаа хүчиндсэн талаар хэлсэн,.... Би тухайн үед сандарч балмагдсан болоод Улаанбаатар хот явсан гэж мэдүүлсэн байсан.  Бууцагаан сумаас охиныгоо хүчиндүүлсэн гэж хэлсний дараа хоёр хоноод Баянхонгор аймгийн төв явсан. Явахдаа ... хувийн эмнэлэгт үзүүлж байсан... гэх гэрч А.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 227-230 дугаар талд авагдсан “... Би аймгийн төвөөс Бууцагаан суманд ирээд С.Батгэрэл ахынд хоносон. С.Батгэрэл ах эхнэр хүүхдүүдтэйгээ гэрийн хоймор газар унтсан. Гэрийн зүүн талын орон дээр  *******, ******* бид гурав унтсан. Тэр үед ******* хамгийн урдуур ******* дундуур, би хамгийн ар талаар унтсан. Би хувцсаа тайлаад дотоожтойгоо, ******* дотоожтой, подволктойгоо, ******* бас дотоожтойгоо шалдан унтсан. Би тэр шөнө унтах нь унтсан заримдаа нойр сэрвэлзээд айлын эмэгтэй хүүхэдтэй унтаж байж хилс хэрэгт орчих вий дээ гэж бодоод нэг унтаад нэг сэрээд байгаад байсан ...” гэх гэрч Ч.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дүгээр талд авагдсан “1.Шинжилгээнд ирүүлсэн *******ийн шингэн цусны ДНХ-ийн тогтцын тогтоов.

2.Шинжилгээнд ирүүлсэн *******ын шингэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

3.******* нь №1901 дугаартай дүгнэлтэд дурдагдсан ургийн биологийн эх байх 99.99 % боломжтой.

4. ******* нь №1901 дугаартай дүгнэлтэд дурдагдсан ургийн биологийн эцэг байх боломжгүй байна.” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2105 дугаартай дүгнэлт,  

 Мөн гэрч С.Дэнсмаагийн /1-р х.х 214-215/, М.Очгэрэлийн /1-р х.х 219 /, М.Одгэрэлийн /1-р х.х 232-233 /, Л.Мөнхбатын /1-р х.х 226/, Х.Гандолгорын / 2-р х.х 182-186/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч болон яллагдагчийн сэтгэл мэдрэлийн байдал, бэлгийн замын халдварт өвчтөй эссэх талаарх шинжээчийн болон нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтүүд, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар болон насыг тоолсон тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын  2021 оны 12 дугаар сарын эхээр хохирогч  *******ийг хүчиндсэн нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******ын бага насны хохирогч *******ийг 2020 оны 7 дугаар сард хүчиндсэн гэх үйлдэл нь мөн дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь насанд хүрээгүй хохирогчийн 2021оны 09 дүгээр сарын 21-ний /1-р х.х 201-202/, 2021 09 р сарын 30-ны /1-р х.х 204/, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны    /2-р х.х 176/  мэдүүлгүүддээ шүүгдэгч *******ын үйлдлийг үгүйсгэсэн, 2020 оны 07 дугаар сард бага насны хүүхдийг хүчиндсэн талаар хохирогч болон тэдний эцэг, эхийн зүгээс гомдол гараагүй, хохирогч анх хэзээ бэлгийн харьцаанд орсныг одоо тогтоох боломжгүй, тухайн үед эмнэлэгт үзүүлсэн гэх боловч хаана, хэнд үзүүлсэн  нь тодорхойгүй учраас мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй, хохирогчийн ургийн биологийн эцгийг тогтоосон  зэрэг нөхцөл байдлыг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 16-нд бага насны *******ийг хүчиндсэн гэж үзэхэд эргэлзээтэй  байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүгдэгч *******ын 2020 оны 07 сарын 16-ны өдрийн бага насны хүүхдийн эсрэг  хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийн хувьд үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн  өмгөөлөгчийн “ ... нотлох баримтын хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 16-нд хохирогч *******ийг ******* хүчиндээгүй болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасан тул... өөрчлөлт оруулж өгнө үү ” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 4 дүгээр  сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн ...“ гэснийг “ ... арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн...” гэж, мөн “ Шүүгдэгч *******т холбогдуулан аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй. “ гэсэн 1 заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д ...” гэснийг “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т ...”,  “.../12/ арван хоёр ...” гэснийг “... /5/ таван...” гэж тус бүр, тогтоох хэсгийн ******* заалтын  “.../12/ арван хоёр...” гэснийг”.../5/ таван...” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 127 /нэг зуух хорин долоон/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас  өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ