Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 64

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Сайнзаяа,

Улсын яллагч Г.Ганчимэг,

Хохирогч Г.С, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

Шүүгдэгч Б.С түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б.С-д холбогдох эрүүгийн 1710000000064 дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ...... төрсөн, эрэгтэй, .......... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

2007 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5-д зааснаар 3 жил, 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жил хянан харгалзсан,

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 842.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О.Б.С /РД:................/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.С-днь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр хохирогч Г.С-г 23-57 УНХ улсын дугаартай “Киа оптима” маркийн тээврийн хэрэгслээр дайрч биед баруун талд 2,3,4,5,6,7,8-р хавирга, зүүн талд 3,4,5,7,8,9,10,11-р хавирганы хугарал, баруун зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн Г.С-г зодож биед баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алим эрүү, баруун зүүн буглага, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С-дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр биокомбинатад бид нар хамт архи уусан байсан. Нэг шил 0.5 литрийн архи уугаад би машиндаа ороод унтсан байсан. Ам цангаад машинаа асаагаад хөдөлтөл хүн орилсон. Би метр хүрэлгүй яваад тоормос гишгэж зогссон. Тэгээд Саруулыг өргөж нөгөө талын хаалгаар оруулж суулгаад 103 руу залгаж, цагдаад дуудлага өгсөн. 103 ирж Саруулыг авч явсан. Би цагдааг хүлээгээд цагдаа нь өглөө нь ирсэн” гэв.

 

Хохирогч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…С-д 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манайд халамцуу орж ирсэн. Соронзонболд “би Австрали улсад байж байгаад ирлээ, найз нь явбал тэр чигээрээ явах гээд байна, хоёулаа гараад уулзъя” гэсэн. Би үйлчлүүлэгтэй байсан учраас  орхиж гарч чадаагүй. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай ажлынхан нийлж архи ууцгаасан. Би архи уугаад нилээд согтуу сууж байгаад “Соронзонболд Австрали явах гэж байгаа, дайлъя гээд байсан дайлуулъя” гэж ажлынхаа хүүхэнд хэлсэн чинь манай ажлын хүүхэн “тэр чинь сонин зантай залуу” гээд дургүйцсэн. Би Соронзонболд руу залгаад “чи 10 минутын дотор амжиж ирж чадахгүй бол би гэр лүүгээ орлоо” гэхэд удаагүй ирсэн байна гэсэн. Тухайн үед маш хурдан ирсэн. Би Соронзонболдод “хоёулаа бааранд оръё” гэхэд “бааранд орох мөнгө байхгүй” гэсэн. Тухайн үед миний цүнхэнд жижиг архи, нэг ундаа цүнхэнд байсан. Соронзонболдод  би “машин дотор чинь уучихаад би гэр лүүгээ оръё” гэж хэлэхэд “машин дотор яаж уух вэ дээ, манайд очоод ууя, хүн байхгүй, би чамайг буцаагаад хүргээд өгье” гэхээр за гэсэн. Тэгээд би Соронзонболдынд очиж архи уугаад сууж байснаа санаж байгаа. Би өглөө сэрсэн. Би хэзээ ч согтоод унтдаггүй. Намайг өглөө сэрэхэд миний хувцсыг өмсгөсөн байсан. Шөнө миний дээр өөр залуу байсан юм шиг санагдаад Соронзонболдод хэлэхэд “үгүй, хоёулаа утсан гээд намайг үнсэж, хоёулаа зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн. Би Соронзонболдод “чи намайг явуулчихгүй, би чамд итгэж байсан” гэж хэлсэн. Би гэр лүүгээ явахаас айгаад Сумъяа руу утсаар ярьсан. Сумъяа охиноо дагуулж ирсэн. Сумъяа пиво ууж, Соронзонболд архи уугаад байсан. Би толгойгоо дийлэхгүй унтаад байсан. Би сүүлд бодоод байхад Соронзонболд миний архинд унтуулдаг эм хийсэн юм шиг байна лээ. Би толгойгоо дийлэхгүй тэгж их унтдаггүй. Би гол дээр хүртэл унтаад байсан. Би тухайн үед голоос явахгүй гэсэн шалтгаан нь” Соронзонболдыг энэ хүртэл өөрөө аваад ирсэн болохоор орхиж явахгүй, явбал хамт явна” гэж хэлснээс биш би амраглаж хононо гэж яриагүй. Миний толгой зүгээр болоод босоод ирэхэд Соронзонболд майхнаа хураагаад миний хажууд сууж байсан. Би “одоо харъя, орой болчихлоо, бүрэнхий болохоос өмнө явъя” гэхэд Соронзонболд хаашаа ч явахгүй гэснээ босоод шууд  машинаа хөдөлгөсөн. Би тухайн үед хөлөө жийгээд сууж байтал машин тулаад ирэхээр нь би биеэ хамгаалаад толгой тархиа мөргүүлээд яах вэ гээд хэвтсэн. Миний дээгүүр маш удуунаар гарсан. Миний ясыг дугарч байхыг Соронзонболд сонссон байх. Би бага зэрэг хөлөө жийгээд дээшлээд орилж байхад Соронзонболд сонсохгүй, муухай инээмсэглэсэн царайтай харагдсан. Соронзонболд жолоогоо хөдөлгөөд миний төвөнх дээгүүр гараад явсан. Соронзонболд машинаасаа буугаад ирэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гээд би ухаан алдсан. Намайг сэрэхэд бүрэнхий болсон байсан. Соронзонболдын машин шаварт суусан бололтой хүнтэй машинаа яаж гаргах уу гээд юм яриад зогсож байсан. Би нөгөө хүнээс тусламж гуйж гар хөлөө хөдөлгөх гээд хөдөлгөж чадахгүй, дуу ч гарахгүй байсан. Тэгээд нэг мэдсэн ухаан алдсан байсан. Би дахиад нэг сэрэхэд Соронзонболд жолоочийн эсрэг талын суудалд утсаараа оролдсон сууж байсан. Би үхлээ надад туслаач гэхэд Соронзонболд надаас чамайг хэн дайрчихсан юм бэ гэхэд нь би намайг дайрчихаад одоог хүртэл эмнэлэгт хүргэж өгөхгүй байгааг бодоход надад нэг зүйл хийх гэж байна гэж ойлгоод “Сумъяагийн найз хүүхэн чамтай намайг хардаад намайг дайрчихлаа чи надад тусла, би чамд ямар ч гэм хийгээгүй биз дээ, хурдан түргэн дууд” гэж хэлсэн. Соронзонболд чамайг яг Сумъяагийн найз дайрсан биз гэж хоёр, гурван удаа асуусны дараа түргэн дуудсан. Тэгээд түргэн ирж намайг өргөж оруулах үед би цагдаа дуудаад өг, наад хүн чинь намайг дайрсан шүү гэж хэлсэн.” гэв.

 

Гэрч Д.Цэрэнханд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…би 2017 оны 8 дугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд түргэн тусламжийн эмчээр ажиллаж байхад 21:45 минутад төвөөс ХУД-ийн 12 дугаар хороо биогийн гүүрнээс зүүн хойш 100м машинд дайруулаад хөл гэмтсэн гэх дуудлага орж ирсэн ба уг дуудлага өгсөн дугаар болох 97040004 дугарын утас руу залгаж хаягийг тодруулаад очсон. Намайг очиход шаварт суусан байдалтай авто машиныхаа аваарын гэрлийг асаачихсан авто машин зогсож байсан. ...Уг машины арын суудал дээр Саруул гэх эмэгтэй хоёр нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарч хатсан, эрүүн доороо хөхөрсөн, цээж нь хөндүүр эмзэглэлттэй, баруун хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. ...эмэгтэй машинд суусан хойноо наад залуу чинь намайг дайраад машинтайгаа миний дээгүүр гарсан гэж хэлж байсан” гэжээ. /хх-68-69-р тал/

 

Гэрч Н.Сумьяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017.08.24-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Саруул эгч дугаараа нууцалсан утаснаас залгаад эгч нь Яармагийн 6 дугаар удамжинд айлд байна өчигдөр гэртээ хоноогүй эгчийгээ ирээд авчих гээд жаахан халамцуу  ярисан. ...Биокомбинатад очоод би найз Гэрэлмааг гэрээс нь аваад, дэлгүүрээс 1 шил архи, том савтай пиво 1-ийг, жижиг лаазтай пиво 2-ыг аваад голын эрэг дээр хамт очсон. Очоод удаагүй байхад Соронзонболд нэг мөсөн эндээ уугаад хононо гээд машиныхаа араас майхан гаргаж ирээд майханаа зассан. Гэрэлмаа бид хоёр пиво ууж, саруул эгч Соронзонболд хоёр архиа хувааж уусан. Удалгүй салхилаж шороо шуураад Гэрэлмаа нөхөр рүүгээ яриад голын эрэг дээр байгаа шүү ирээд авчих гээд ярисан. Саруул эгч хэвтэж байхад нь босоорой явъя гэж хэлтэл явахгүй би толгойгоо өөрөө мэдэж байна, “Сумъяа гуай битгий далжигнаад бай явуул өөрөө яв, би Соронзонтойгоо романчиглаж хононо” гээд нар руу уурласан. ...Тэгээд явахгүй гээд байхаар нь аргагүйн эрхэнд Гэрэлмаа бид хоёр хаяад гэр гэртээ харьсан. Өнөөдөр өглөө болсон явдалыг мэдсэн. Саруул эгч зүгээр байсан, ямар нэг гэмтэл шарх байгаагүй.” гэжээ /хх-70-72, 216-217-р тал/

 

Гэрч Д.Гэрэлмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “… 2017.08.24-ний өдөр 17 цагийн үед манай найз Сумъяа надруу утсаар яриад хаана байгаан гэж асуусан би гэртээ байна гэж хэлэхэд яваад очъё гээд удалгүй манай гэрийн гадаа ирчихлээ гээд залгасан. Би гараад очтол саарал өнгийн суудлын машин дотор Сумъяа охинтойгоо, мөн танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Бид нар Биогийн гүүр гараад голын хажууд очсон, машинд сууж байсан эмэгтэйтэй би танилцсан, тэр эмэгтэй өөрийгөө Саруул гэж хэлсэн. Машин жолоодож байсан залуу эндээ хононо гээд голын хажууд майхан барьсан.Сумъяа бид хоёр архи уугаагүй.Саруул гэх эмэгтэй нөгөө залуутайгаа хамт архи уугаад байсан. 19 цагийн үед гэртээ харъя гээд Саруул эгчийг явъя гээд манай найз Сумъяа хэлсэн чинь явахгүй, би эндээ хононо, би толгойгоо өөрөө мэдэж байна Сумъяа гуай битгий далжигнаад бай явуул өөрөө яв гээд уурлаад байсан. Мөн би Соронзонтойгоо романтиклаж хононо гээд байсан. Сумъяагийн охин Энххүслэн хүртэл Саруул анай явъя гээд татахад явахгүй гээд орилсон чинь охин нь уйлчихсан. Зөндөө явъя гэж хэлээд явахгүй байхаар нь Сумъяа бид хоёр Саруул эгчийг нөхөртэй нь хаяад явсан. ...Саруул эгч нэлээн согтсон байсан, нөгөө залуу нь бол их согтоогүй юм шиг харагдаж байсан. Ил харагдах гэмтэл шарх огт байхгүй байсан. 19 цагийн үед явсан, ... Саруул майханы үүдэнд хэвтээд үлдсэн ба Соронзонболд майхан дотор суугаад үлдсэн...” гэжээ. /хх-73-74, 214-215 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹10864 тоот дүгнэлтэд: “…Г.Саруулийн биед баруун талд 2,3,4,5,6,7,8-р хавирга, зүүн талд 3,4,5,7,8,9,10,11-р хавирга, баруун дал, өвчүү яс, баруун талын ацетабулын урд багана дайран үе хамарсан, суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг, ясны эх биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал массын гадна дээд ирмэг дайвар хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ГСаруулын үтрээний гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. Саруул нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-ийн 76-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр  сарын 22-ны өдрийн шинжээчийн  ¹10864 тоот дүгнэлтэд нэмэлтээр хийсэн №1016 тоот дүгнэлт: “…Г.Саруулийн биед баруун талд 2,3,4,5,6,7,8-р хавирга, зүүн талд 3,4,5,7,8,9,10,11-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл.  Г.Саруулын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Саруулын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, бруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Саруулын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 82-83-р тал/

 

Шинжээч эмч Б.Долгормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Саруулын биед учирсан баруун талд 2,3,4,5,6,7,8-р хавирга, зүүн талд 3,4,5,7,8,9,10,11-р хавирганы хугарал, баруун дал, өвчүү яс, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтэлүүд нь автомашины дугуй хохирогчийн дээгүүр гарахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хариун баруун арцетабулын урд багана дайрах үе хамарсан суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг ясны их биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал маасны гадна дээд ирмэг дайрсан хугарал гэмтэлүүд нь автомашины дугуй хохирогчийн дээгүүр гарахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин баруун нүдний алим нэлэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ” гэжээ /хх-ийн 86-87-р тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-8/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-23/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-27/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-28-31/, Эд хөрөнгө битүүлжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-32-37/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-38-44/, Шинжээчийн №8365, 8366, 8575 дүгнэлтүүд, Автомашины, техникийн үнэлгээ “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээ /хх-98-101/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-103-104/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-124/, ял шалгах хуудас /хх-129/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-132-136/, Хохирогчийн өвчний түүх /хх-138-146/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-182/, хохирол төлсөн баримт /хх-189-191/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-199-202/ Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-днь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр хохирогч Г.С-г 23-57 УНХ улсын дугаартай “Киа оптима” маркийн тээврийн хэрэгслээр дайрч биед баруун талд 2,3,4,5,6,7,8-р хавирга, зүүн талд 3,4,5,7,8,9,10,11-р хавирганы хугарал, баруун зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн Г.С-г зодож биед баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алим эрүү, баруун зүүн буглага, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв. Учир нь:

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг, шүүх нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн,өөрөөр хэлбэл эхлэлтэй, төгсгөлтэй нэг гэмт хэргийн шинжийг агуулсан учраас шүүх гэмт хэргийн зүйлчлэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зөвтгөж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.С-гхүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, үйлдсэн гэж ял сонсгож, яллагдагчаар татсан бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэсэн нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.С-г Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлгээр, түүний биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-8/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-23/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-27/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-28-31/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр Б.С-гхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоцоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Г.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүхийн хэлэлцүүлэгт 24.149.828 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.150.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс барагдуулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 2.673.782 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Г.С нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгө битүүлжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах зүйтэй.