Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 102/2016/05336/И |
Дугаар | 001/ХТ2016/01189 |
Огноо | 2016-11-08 |
Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2016/01189
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04643 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1598 дугаар магадлал тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 25 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.