Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 06

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2021/00028 дугаар шийдвэртэй, ******* аймгийн т сумын Магсаржав багийн ******* айлын ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн т сумын  багт байрлах ******* Их ******* //-д холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,039,755 /таван сая гучин есэн мянга долоон зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би 1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс ******* дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчын ажил албан тушаалд томилогдсон. Тус *******д 1983 оноос ном зүйчийн албан тушаалд томилогдож мэргэжлээрээ тасралтгүй 38 жил 5 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтануудтай ажиллаж байсан. Намайг 2018 оны 3 сарын 29-ний өдрийн Б/81 дугаартай тушаалаар ажпаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан. Миний бие ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа зөрчигдсөн байсныг сэргээсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч ******* ******* ******* нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дүгээр тушаал гаргаж, намайг ******* ******* сургуулийн ном зүйчийн ажилд томилж, ажлаа 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар:  ******* ******* *******д ном зүйчээр ажиллаж байсан Б.******* нь 2018 оны 01 дүгээр сард 60 насанд хүрсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байдаг. Б.******* нь тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. ******* ******* ******* уг шийдвэртэй санал нийлээгүй учраас давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлд энэ хуулийн 36 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалин олговрын дундаж, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанг өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол гэж заасан. Тэгэхээр шүүхийн шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болсон бэ гэдэгт анхаарч өгнө үү.

 Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй хэрэг хянан шийдвэрлэх хугацаа явж байсан. Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа манайхаас Б.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2021/00028 дугаар шийдвэрээр:” 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ******* сургуулиас 5,039,755 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 95,587 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж уалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол гэж заасан байна. Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа анхан шатны шүүхийн шийдвэрт хүчин төгөлдөр болж байгаа ба дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацаа нь анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 627 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр болох үр дагаврыг бий болгосон. Энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа юм. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол анхан шатны шүүхэд ирж тогтоолыг зохигчид гардаж аваад, шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.*******ыг ажилд эгүүлэн томилсон хугацаа нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамааралтай биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* Их *******д холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,039,755 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж тогтоол гарах хүртэлх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч ******* Их сургуулиас  5,039,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Б.*******ыг хариуцагч ******* ******* сургуулийн захирлын  2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар тус сургуулийн ном зүйч, каталогичийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг шүүх тогтоож, түүнийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

Хэргийг хариуцагч ******* ******* сургуулийн гомдлоор 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр давж заалдах журмаар, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хяналтын журмаар тус тус хянан шийдвэрлэхдээ шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ******* сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.*******ыг урьд эрхэлж байсан ном зүйчийн ажилд нь томилсон байна.

Иймээс нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс буюу 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс түүнийг ажилд томилсон буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Харин хариуцагч ******* Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэгийн “анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаар  хэргийг хянан шийдвэрлэж тогтоол гарах хүртэлх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор” заасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй боловч түүний дундаж цалин хөлсийг тооцохдоо шүүх алдаа гаргасныг зөвтгөж, шийдвэрт дараах өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Тухайлбал нэхэмжлэгч Б.*******ын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаа нь 7 сар 11 хоног байх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт зааснаар нэг сарын дундаж цалин хөлс 567,887 төгрөг, нэг хоногийн цалин хөлс 37,859 төгрөг байна.

 Иймд 7 сар х 567,887 төг = 3,975,209 төгрөг, 11 хоног х 37,859 төг = 416,449 төгрөг, нийт 3,975,209+416,449= 4,391,658 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 648,097 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч ******* ******* сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт дээр дурдсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,587 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1 ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2021/00028 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ******* сургуулиас 4,391,658 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 648,097 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “95,587 төгрөг гаргуулан” гэснийг “85,216 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,587 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зох******* хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                             Д.КӨБЕШ

 

                                                                                                    М.НЯМБАЯР