Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 07

 

 

О.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2020/00761 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Их Монгол ******* дугаар байрны 26 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* //-д  холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баатарсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь нөхөр Ч.*******той 2017 онд танилцаж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин М.Анхилуун төрсөн. Одоо охин маань 1 нас 8 сартай. Гэрлэлтээ батлуулаагүй байсан. Нөхөр болох Ч.******* нь өөр эхнэртэй болж тусдаа амьдрахаар болсон тул хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2020/00761 дугаар шийдвэрээр:”

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Баавар овогт *******ийн Анхилууныг эх *******ын *******гийн асрамжид үлдээсүгэй.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Анхилууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ч.*******оос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ч.*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч О.Энхбайсгалан нарт  тус тус даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн 70,200 төгргөийг улсан орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******оос 33,840 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг мөн хуулийн хариуцагч Ч.*******оос гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.*******д, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ч.*******ид тус тус мэдэгдсүгэй. 6. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариу тайлбараа ирүүлээгүй гэж дүгнэсэн байна. Би хариу тайлбараа шүүхийн бичгийн хэргийн ажилтанд хүлээлгэж өгсөн. Тухайн нэхэмжлэлийн хариу тайлбар дээр эцэг мөн гэдэг дээр, мөн хүүхдийн тэтгэлэг төлөх асуудалд маргаагүй, харин хүүхдээ өөрийн асрамжинд авах, охин М.Анхилууны өсөж торниж байгаа орчин нөхцлийг судлуулж тодорхой мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг дурдсан. Миний төрсөн дүү Ч.Өлдийбадрах бид хоёрын дүү Ч.*******ид авч өгсөн 55 инчийн зурагт, гал тогооны тавилгыг бидний зөвшөөрөлгүйгээр худалдсан тул тухайн үеийн худалдан авсан ханшаар үнэлүүлэн охин М.Анхилууны тэтгэлэгийн мөнгөнөөс хасуулан тооцуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч О.******* нь 2018 оны оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Анхилууны асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ч.*******ид холбогдуулан гаргажээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баатарсүрэнд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул мөн зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баатарсүрэнгийн давж заалдсан гомдлын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг судлахад.

Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баатарсүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичсэн хариу тайлбараа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу шүүх хуралдаан болохыг өмнөх өдрийн 9 цаг 30 минутад шүүхэд ирүүлжээ. Гэтэл шүүх 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагт эхэлсэн шүүх хуралдаанаар “хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгтэй нийцээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэгт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би Улаанбаатар хотод байна шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд би Улаанбаатар хотод ажлаар ирсэн байна гэж тус тус хариу мэдэгдсэн байхад” шүүх зохигчдыг хуралдаанд зайнаас оролцуулах, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулах нөхцөл боломжийг судлахгүйгээр зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зохигчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар мэдүүлэг гаргах хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх бөгөөд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

 Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хэргийн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баатарсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангийн зохих данснаас гаргаж буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2020/00761 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                             Д.КӨБЕШ

 

                                                                                                    М.НЯМБАЯР