Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 09

 

 

 

А.*******т нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа *******лж, шүүгч Б.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 154/ШШ2021/00041 дугаар шийдвэртэй, ******* ******* сумын ******* даргын нэхэмжлэлтэй, ******* ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******ийн *******т  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн *******ар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зөвшөөрөлгүй ашиглаж буй газрыг чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: ******* ******* сумын ******* даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/21 дугаар захирамжаар ******* багийн иргэн ******* овогт *******ийн *******ийн татсан торыг буулгаж нүүдлийн зам дагуух бэлчээрийн газрыг чөлөөлөх тухай шийдвэр гарсан. Энэхүү газар нь гол Их онгогийн улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамрагддаг тул зөвшөөрөлгүй татсан тор бүхий газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: 1957-1993 он хүртэл миний аав энэ газар нутагт амьдарч байсан. Би одоо 1600 малтай, ам бүл 14. Тэр газарт малаа хамгаалахын тулд би тор татсан. Тор татахад зөвшөөрөл авах ёстойг мэдээгүй байсан. Зөвшөөрөлгүй тор татсан миний буруу. Урт нь 1500 алхам газар байгаа. Тэр тор татахын тулд би 5-6 сая төгрөг зарцуулсан. Миний татсан торны зарим хэсгийг хулгай авсан. Ингэж тор татсанаар би 3 машин өвс авдаг болсон. Миний байгаа тэр газар зуслан нүүж байгаа бүх мал дайрч өнгөрдөг тул торыг буулгасны дараа газрыг ашиглах ямарч боломжгүй юм. УИХ-ын тогтоол гараад миний татсан торыг буулгах шаардлагатай байгааг би ойлгож байна. Гэхдээ энэ газрыг торлох зөвшөөрөл олгож өгнө үү гэв.

 

******* ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 154/ШШ2021/00041 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******ийн ******* ******* сумын Баянгол багийн нутаг дэвсгэр гол-Их онгогийн байгалийн цогцолбор газарт хадлангийн зориулалтаар хууль бусаар эзэмшиж буй газрыг чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын утга: 1957-1993 он хүртэл миний аав энэ газар нутагт амьдарч байсан ба би 1993 оноос хойш гэр бүлээрээ тэрхүү газрыг торлон хамгаалж мал аж ахуйгаа эрхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна. Би дээрх газрыг торлож хамгаалахад надаас 6 сая орчим төгрөгийн зарлага гарсан. Миний бие тухайн үед газар хамгаалах зорилгоор тор татаж байхдаа албан тушаалтнаас зөвшөөрөл авах ёстойг мэдээгүй бөгөөд зөвшөөрөл авах шаардлагатай талаар багийн ******* ******* болон бусад ямар нэгэн албан тушаалтан надад тухайн үед болон дараа нь сануулж байгаагүй. Гэтэл 2019 оноос гэнэт таны торлосон газрыг Улсын тусгай хамгаалалтад авсан та одоо газраа чөлөөлж өг гэж Багийн ******* ******* болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын *******, байгаль орчны байцаагч нар надаас шаардаж эхэлсэн. Би Монгол улсын иргэн хүний хувьд эцэг эхийнхээ амьдарч мал ахуйгаа маллаж амьдарч ирсэн газрыг хамгаалж амьдрал ахуйгаа залгуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ******* ******* сумын ******* ******* Б.Амгаланбадрах нь хариуцагч А.*******т холбогдуулан зөвшөөрөлгүй татсан тор бүхий газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “би уг газрыг 2018 оны 5 сард торлохдоо зөвшөөрөл авдаг гэдгийг мэдээгүй, энэ газраас бага зэрэг өвс авдаг, манайх ам бүл 14-үүлээ амьдардаг, амьдрахын төлөө торлосон, энэ газрыг хурааж авбал бидэнд амьдрал байхгүй” гэж тайлбарлажээ.

            Шүүх ******* ******* сумын ******* даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч А.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ

            Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Тухайлбал Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, ******* ******* хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-т зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* ******* уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т зааснаар “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* ******* уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 57.5-д зааснаарЭнэ хуулийн 57.4-т зааснаар газрыг чөлөөлөөгүй бол уг барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “Цагдаагийн байгууллага газар чөлөөлөх, албадан нүүлгэх тухай ******* даргын шийдвэрийн биелэлтийг хангах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

            Гэтэл хэргийн 4 дүгээр талд авагдсан “Газар чөлөөлөх тухай” сумын ******* даргын захирамжийг Цагдаагийн байгууллага биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, захирамжийн талаар Цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан, захирамж биелэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн байна.

            Өөрөөр хэлбэл шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар Газрын тухай хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримт болон хариуцагч А.*******ийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, А.*******т буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. *******  ******* сум дахь сум ду ндын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 154/ШШ2021/00041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* ******* сумын ******* даргын нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******т холбогдох, зөвшөөрөлгүй ашиглаж буй газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж А.*******т буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                          Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                         М.НЯМБАЯР