Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 11

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж,  Ерөнхий шүүгч Н.Туяа,  шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 154/ШШ2021/00002 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 6-р гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цэцэг сумын ******* багийн ******* тоотод оршин суух овогт ын *******д /РД:/ холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балсан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,379,558 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Г.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт 72-80 ХОҮ улсын дугаартай Тоёото Ист маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж миний эрүүл мэндэд хүнд хохироп учруулсан. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/шшт/4О дугаартай Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол"-оор Г.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцсон. Ховд аймгийн БОЭТ-ын хүний их эмч Б.Батбулган эмч тархины баруун талын бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хавдрыг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал хийлгэсэн. Цаашид улирал тутам гавал тархины үйл ажиллагааг дэмжих эмчилгээг хийлгэх шаардлагатай байна гэсэн тодорхойлолтын дагуу улирал тутам гавал тархины үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байна" гэж тодорхойлсон. Гавал тархины үйл ажиллагааг дэмжих эмчилгээ нь 3 сая төгрөгөөр хийгддэг. Миний толгой өвдөж, хамар амнаас цус гарна, даралт ихэснэ, орон зайн баримжаа алдана, бие хөндүүрлэж өвдөх зовиуртай, бас үргэлж хүний асрамж хараа хяналтанд байдаг. Иймд Г.Мөнх-*******с миний эмчилгээний зардал болох 4,379.558 гөгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 2020/шцт/40 дугаартай шийтгэх тогтоолоор намайг хохирлоо бүрэн төлсөн гэж тэнсэж хянан харгалзсан. Тухайн үед хохирогч Б.******* нь Ховдод эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал бага байсан. Гэтэл хохирогч Б.******* нь шүүх хурлаас өмнө хохиролоо тохиролцоно, дахин хохирол төлбөр нэхэмжлэхгүй, ирээдүйд гарах эмчилгээний зардлаа тооцож бөөнд нь авна гэхээр нь нийт 5.000.000 төгрөг, Сивик маркийн автомашинаа хохиролд өгч нийт 9.000.000 төгрөгийн хохиролыг хэлсэнээр нь төлсөн. Би тухайн үед эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэхээр нь аав Г.ын тэтгэврийн зээл авч, унаж явсан машинаа хүртэл өгсөн. Шүүхээс хохирол бүрэн төлөгдсөн гэж үзсэн. Би 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн. Шүүхээс хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй. Гэтэл дахин 4.379.558 төгрөгийн хохирол нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 154/ШШ2021/00002 дугаар шийдвэрээр:”1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт ын Мөнх-эрдэнээс 959.799 /есөн зуун тавин есөн мянга долоон зуун ерөн есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ын *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.419.759 /гурван сая дөрвөн зуун арван есөн мянга долоон зуун тавин есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Г.Мөнх-эрдэнээс 27.585 /хорин долоон мянга таван зуун наян таван/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцагч Г.******* нь бүрэн арилгасан, нэхэмжлэгч Б.******* нь хохирол төлбөргүй тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн тул Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргахдаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлээгүй, Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг олгоогүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгайлан тогтоогоогүй байхад Иргэний хуулийн 4978 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч Б.******* нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд учирсан бодит хохирлоос буюу 9,010,000 төгрөг авч хохирол төлбөр бүрэн төлөгдсөн талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  Б.Эрдэнэ нь гэм хорын хохирол 4.379.558 төгрөг гаргуулах тухай шаардлагыг  Г.*******д холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч   Г.******* давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч  Б.Эрдэнэ  шаардлагын үндэслэлээ Г.*******  2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт 72-80 ХОҮ улсын дугаартай “Тоёото Ист” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоол”-оор Г.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцсон. Ховд аймгийн БОЭТ-ийн хүний их эмч Батбулган “тархины баруун талд бөмбөглөгийн хатуу хальсан доорхи цусан хавдрыг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал хийлгэх. Цаашид улирал тутам гавал тархины үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.” Гэж тодорхойлсон,  гавал тархины үйл ажиллагааг дэмжих эмчилгээг 3.0 сая төгрөгөөр хийгдэг. Миний толгой өвдөх хамар амнаас цус гарах, даралт ихэснэ, орон зайн баримжаа алдагдана,бие хүндүүрлэж өвдөх зовиуртай, үргэлж хүний асрамж хараа хяналтанд байдаг. Иймд шийтгэх тогтоол гарснаас хойшхи эмчилгээний зардал 4.370.558 төгрөгийг Г.Мөнх-*******эс гаргуулж өгнө үү? Гэж тайлбарлажээ.

Хариуцагч Г.******* нь “шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлоо бүрэн төлсөн. Б.Эрдэнэ нь шүүх хурлаас өмнө хохирлоо тохиролцоно, дахин хохирол төлбөр нэхэмжлэхгүй, ирээдүйд гарах эмчилгээний зардлаа тооцож бөөнд нь авна гэхээр нийт 5.000.000 төгрөг, Сивик маркийн автомашинаа хохиролд өгч нийт 9.000.000 төгрөгийн хохирол түүний хэлснээр нь төлсөн. Шүүхээс хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар шийтгэх тогтоолд дурдаагүй дахин 4.379.558 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” Гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх талуудын хоорондох маргааныг   шийдвэрлэхдээ хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрсөн байна.

Үүнд: 1.Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байна. Тухайлбал нэхэмжлэгч  нь 2 удаа эмнэлэгт хэвтсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан байхад түүнийг хэзээ хаана ямар эмнэлэгт хэвтэж ямар эмчилгээг хэдэн хоногийн хугацаанд хийлгэсэн, ямар ямар эм тариа хэрэглэсэн, өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт байгаа эсэх талаар тодруулах байжээ. 

 Хэргийн 19 дүгээр талд Очирсүлд эмнэлэгт 2020 оны 6 дугаар сарын 19-28 нд хооронд Б.Эрдэнэ хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэх баримт байгаа боловч энэ баримтын талаар  шүүх  тодруулж асуугаагүй байна. Тодруулбал энэ эмнэлэгт өвчтөн ямар оноштой хэвтсэн тэрээр ямар эмчилгээ хийлгэсэн, өвчтөний түүхээ шүүхэд ирүүлсэн эсэх талаар тодруулаагүй байна.

 Хэрэгт авагдсан  баримтаар “гавал тархины үйл ажиллагааг дэмжих эмчилгээг  улирал тутам хийлгэх шаардлагатай” гэж эмч тодорхойлолт гаргасан  байх ба энэ эмчилгээг Б.Эрдэнэ хэдэн удаа хийлгэсэн, энэ эмчилгээг 1 удаа хийлгэхэд 3.0 сая төгрөг үү эсхүл улирал тутам хийлгээд нийт төлбөр нь 3.0 сая төгрөг үү гэдгийг  эмчилгээний төлбөр  хэдэн төгрөг болохыг тодруулаагүй байна. Мөн түүнчлэн 4.379.558 төгрөгийн шаардлагын зарцуулалтын талаар үндэслэл тус бүрийг нэг бүрчлэн тодруулаагүй байна.

2. Шүүх 4.379.558  төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагаас 959.799 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 3.419.759 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  үндэслэлээ шийдвэртээ тодорхой дурдаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн баримтуудаас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны  09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны эмийн сангаас эм худалдаж авсан и-баримтууд, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө тушаасан баримтаар нотлогдож буй зардал нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг эмчлүүлэх, оношлуулахтай холбогдсон гарсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолд дурдагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг зардлыг хариуцагч Г.*******д хариуцуулах  зүйтэй гэж  дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд дурдагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Эрдэний биед учирсан ямар, ямар  гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа талаар тодорхой тусгагдаагүй байхаас гадна  Б.Эрдэний биед учирсан гэмтлийн зэргийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байна.Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.585 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 154/ШШ2020/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх хэсгийг  хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар Г.*******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “ анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                                      ШҮҮГЧИД                                          Д.КӨБЕШ

 

                                                                                                Н.ТУЯА