| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/02035/И |
| Дугаар | 210/МА2021/00692 |
| Огноо | 2021-04-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2021/00692
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс *******үхбаатар Дүүргийн ******* нягтлан бодогч, зохион байгуулагчаар ажиллаж байтал 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Аны даргаар Б.******* гэдэг хүн *******үхбаатар Дүүргийн *******анхүү, төрийн сангийн дарга Д.Уын санаачлагаар томилогдон ирээд 30 хоногийн дараа Аны нярав ажилтай Л.Б бид хоёрыг дуудаж хуучин удирдлагатай хамт багаар ажиллаж байсан хүмүүстэй хамтран ажиллах бололцоогүй байгаа тул 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт буй нярав Л.Бг ажлаас нь халж, намайг дүүргийн *******анхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Утай зөвлөж өөр ажилд шилжүүлнэ гэж хэлээд Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Аны даргын №15-р тушаалыг өгсөн. Д.У даргатай уулзахад *******үхбаатар дүүргийн 130-р цэцэрлэгийн нягтлан бодогчоор шилжүүлсэн. Ажил хүлээж аваад 7 хоног өнгөрсний дараа шинэ ажлын байр нь сул орон тоо биш ажилтан нь жирэмсний амралт аваад явсан ажлын тур орон тоо болохыг мэдсэн энэ тухай *******үхбаатар дүүргийн *******анхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ут ...би байнгын орон тооны ажлын байранд шилжин ажиллана энэ ажлын байр түр ажлын байр байна... гэхэд ...чи энэ өгсөн ажлыг хэл ам гаргалгүй хийж бай таны өмнөх нябо эрхлэгчтэйгээ таарамж муутай байсан эргэж ажилдаа орохгүй гэсэн та тайван ажиллаж болно таныг ажлын байраар хангах ажлыг би мэддэг юм явж ажлаа хий... гэсэн тул арга буюу удирдах хүмүүсийн тушаал даалгаврыг дагаж *******үхбаатар Дүүргийн 130-р цэцэрлэгийн нябогоор ажилласан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс тасалбар болгон гэнэт ажлаас халан өмнө нь ажиллаж байсан Г.Ог Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар ажилд эгүүлэн авч намайг ажлаас нь халлаа. Энэ тухай *******үхбаатар дүүргийн *******анхүү, төрийн сангийн дарга Д.Ут мэдэгдэхэд ...Одоо ямар ч орон тоо алга. Г.Ог ажилдаа буцаж орно гэж санасангүй таныг ажлаар хангах боломжгүй боллоо... гээд *******үхбаатар дүүргийн Аны дарга Б.*******, *******үхбаатар дүүргийн *******анхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.У нар төрийн албан хаагчид байж боломгүй шударга бус байдлаар хуйвалдан намайг байнгын ажлын байрнаас үндэслэлгүйгээр чөлөөллөө. Миний өмнөх ажлын байр одоо ч хэвээрээ байгаа. Иймд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалж өөр ажилд шилжүүлсэн *******үхбаатар дүүргийн Аны дарга Б.*******ын тушаалыг хууль бус болохыг тогтоож, намайг *******үхбаатар дүүргийн Аны нябо, зохион байгуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл *******үхбаатар дүүргийн ******* ня-бо зохион байгуулагчаар ажиллаж байсан үеийн 577 000 мянга төгрөгийн цалин, түүнд ногдох Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг нөхөн төлж ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү.Монгол улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.4-т, *******ангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын 3.1.11-т заасны дагуу дүүргийн сургууль, цэцэрлэгийн ня-бо-г ажил олгогч, Дүүргийн *******анхүү төрийн сангийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэсэн заалтыг үндэслэж намайг ажлаас хуйвалдааны журмаар хууран мэхэлж шилжүүлэх ажлыг гол зохион байгуулагч нь *******үхбаатар дүүргийн ЗДТГ-ын *******анхүү төрийн сангийн дарга Д.У тул түүнийг хамтран хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* болон Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь *******Т*******Х-н даргын санаачилгаар сонгогддоггүй бөгөөд А даргаа өөрөө сонгодог. Б.******* дарга ажлаа авсныхаа дараа *******тай хамт манай өрөөнд орж ирсэн. Ингэхдээ бид хоёр хамтран ажиллах боломжгүй байна, *******д ажил олж өгөөч ээ гэж хоёулаа надаас хүссэн. Би тухайн үед 130 дугаар цэцэрлэгийн нягтлан жирэмсний амралттай байгаа, чи очоод эрхлэгчтэй нь уулзаад үз гээд *******г явуулсан. Тэгээд ******* цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаад ажилдаа томилогдож орсон байна. Өөрөөр хэлбэл ******* нь ажилдаа 130 дугаар цэцэрлэгт ажилд орохдоо жирэмсэн хүний ажилд орж байгаагаа мэдэж байсан. Ажилд орсныхоо дараа надтай уулзахад нь өмнөх нь нягтлан чинь хэзээ ажилдаа орохоо хэлж мэдэхгүй байна гэж надад хэлсэн, хэрэв ирэхгүй бол чи наанаа үндсэн ажилтан болоод ажиллах боломжтой шүү хичээж ажиллаарай гэж хэлж байсан. Үндсэн нягтлан ажилдаа хэзээ орох эсэх нь тухайн хүний эрх тул ажилдаа орж, ******* халагдсан байсан. Учир нь би тухайн байгууллагын нягтлан бодогчийн томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар баримтаар тогтоогдож байгаа зүйл байхгүй гэдгийг хэлье. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хардах эрх нь байгаа. Гэхдээ энэ үндэслэлээр иргэний шүүхэд биш өөр байгууллагад хандаж болно. Шинэ байгууллагад орж байна гэдэг нь өмнөх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж ойлгогдоно. Таны хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг мэдэж байсан. Ээлжийн амралтын хувьд 8 дугаар сарын 01-ний өдрөөс өөр албанд, өөр албан тушаалд очсон байдаг. Тухайн үед энэ хүн ээлжийн амралт авах байхад өөр ажилд томилогдсон байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар манайд байхдаа ээлжийн амралттай байхдаа ажлаас хасан зүйл байхгүй. Д.У дарга бол *******анхүү төрийн сангийн эрх бүхий шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Тухайн үед 130 дугаар цэцэрлэгийн албан тушаалд яагаад нэхэмжлэл гаргаагүй юм. Дахин давтаж хэлэхэд *******анхүү төрийн сангийн хэлтэс бол хариуцагч биш Аны хувьд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тухайн хуулийн хугацаандаа нэхэмжлэл гарсан бол хариуцагч болж болох байсан, одоо харин хариуцагч биш. Энэ эрхээ алдсан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******үхбаатар дүүргийн Аны нягтлан бодогч, зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... *******үхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч ******* Нийслэлийн *******үхбаатар дүүргийн ******* холбогдуулж ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан *******үхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/00425 дугаартай шийдвэрийг дараах ундэслэлззр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай болон 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар *******г ажилд авах тухай тушаалын хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар Г.Ог ажилд эргүүлэн авах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна гэжээ. Дээрх нотлох баримтуудаар болон хариуцагчийн өөр ажилд шилжүүлэхийн өмнө уулзалт хийсэн үзэн гэх тайлбараар хариуцагч нар намайг өөр ажилд түр шилжүүлж байна гэж итгүүлж ажлаас халсан байдаг нь тогтоогддог. Гэтэл шүүхээс энэ үйл баримтад анхаарч эрх зүйн үнэлэлт өгөлгүйгээр намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэх үндэслэл болжээ.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, хариуцагч *******үхбаатар дүүргийн ******* холбогдуулан *******үхбаатар дүүргийн Аны нягтлан бодогч, зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7 188 841 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******үхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Ц.ИЧИНХОРЛОО