Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 26

 

Д.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч

Л.Э, Э.Э нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн 142/ШШ2021/00037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Э, Э.Э нарт холбогдох

 

 “3.949.700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Э нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Э, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2019 оны 10 дугаар сарын 06*******ны өдөр Эрдэнэтийн зараар Pruss*******30 маркийн машин зарна гэсэн зарын дагуу утсаар холбогдож Л.Этай ирж уулзаж 10*******62 ОРА улсын дугаартай, Pruss 30 маркийн цагаан өнгийн машиныг үзэж 9.500.000 төгрөгөөр авахаар болж 4.500.000 төгрөгийг Л.Эгийн Хаан банкны дансанд шилжүүлж 500.000 төгрөгийг бэлнээр өгч нийт 5.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 4.500.000 төгрөгийг цаад хугацаа 2020 оны 05 дугаар сарын 01*******ний өдрийн дотор төлж дуусгахаар тохирч бичгээр итгэлцлийн гэрээ хийж Регистрийн дугаар бичиж гарын үсэг зуралцсан. 10*******62 ОРА Pruss 30 маркийн автомашины үзлэг оношилгоо жолоочийн хариуцлагын даатгал хамт очиж хийлгэхдээ надаас энэ бүгдийн мөнгийг төлүүлж гаргуулаад нөхрөө ирэхээр буцааж өгнө гээд одоо болтол өгөөгүй байна. 10*******62 ОРА улсын дугаартай, Pruss*******30 маркийн автомашин нь босгосон муу машин байсан болохоор буцааж өгч, 77*******08 ОРО улсын дугаартай, Pruss*******30 маркийн хар өнгийн автомашиныг 11.000.000 саяд тохирч авсан.

Урд өмнө өгсөн 5.000.000 төгрөгийг тооцож үлдсэн 6.000.000 төгрөгийг Хос капитал банк бус байгууллагад сар бүрийн 15*******ны өдөр хүүтэй нь хийж байхаар тохиролцсоны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 14*******ний өдөр Э.Эын Хаан банкны дансанд 670.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17*******ны өдөр 704.200 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15*******ны өдөр 534.500 төгрөг тус тус хийж нийт 1.908.700 төгрөгийг дансанд нь хийсэн, гэвч Э.Э нь бид бүгдийг хуурч, өөрийн дансанд мөнгө шилжүүлж авч, Хос капиталд тушаалгүй өөрөө хэрэглэж завшиж байсан байна. Бас Л.Э, Э.Э нар нь дансаар авсан мөнгөнөөсөө гадна үзлэг оношилгоо, даатгал хонины мах 10*******62 ОРА автомашины урд дугуйны 90.000 төгрөг, үхрийн гэдэсний 20.000 төгрөг нийт 355.000 төгрөгийн юм авчхаад одоог хүртэл өгөхгүй байна. Иймд Л.Э, Э.Э нараас нийт 2.263.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие Д.Б нь “... анх машин худалдаж авахдаа  5.000.000 төгрөгийг өгч, 6.000.000 төгрөгийг Хос капитал ББСБ*******д би хүүтэй нь хамт төлсөн. Гэтэл Э.Э, Л.Э нар нь Хос капитал ББСБ*******д 7.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдээчихсэн байсан. Тохиролцсоноосоо илүү үлдээсэн 1 сая төгрөгийг нь хүүтэй нь хамт Хос капитал ББСБ*******д би төлсөн. 1 жил гарангийн хугацаанд энэ бүтэлгүй, зальт хүмүүсээс болж Булган*******Эрдэнэтийн хооронд 23 удаа нааш цааш явж 230.000 төгрөгийн бензин, түлш хийж хохироод байна. Иймд зээлийн төлбөрт 1.000.000 сая төгрөг, хүү 456.000 төгрөг, бензин түлш 230.000 төгрөг нийт 1.686.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэв.

Хариуцагч Л.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Л.Э нь Д.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 10 дугаар сард би тоёота Pruss 30 маркийн автомашинаа Эрдэнэт зар дээр зарна гэж зар тавьснаар 10 дугаар сарын 01*******ний өдөр энэ хүн эхнэртэйгээ ээлжлэн залгаж ах, эгч хоёр нь малын наймаа Эрдэнэт орж хийгээд машиныг чинь авъя 5 дахь өдөр хүртэл зараа арилгачих гэж хэлээд зар арилгаж 5 дахь хүртэл хүлээхээр болсон юм. Энэ хоёр хүн хүүхэдтэйгээ хамт 5 дахь өдрийн орой ажил дээр минь ирж машинаа унаж үзээд таалагдаж байна, авъя ах эгч хоёр нь гэсэн. Тухайн үед би машинаа Хос капитал ББСБ*******д байдаг гэж хэлсэн. Тэгээд машины мөнгөө тохиръё гээд ярилцаад 10 саяас 9.500.000 төгрөгөнд тохироод манай ээжийнд ирж уулзсан. Ээж минь танилцаад бид хоёрт итгэж болно, эгчээ бид хоёр наймаа хийсэн чинь мөнгөө дутуу авчлаа. 7*******гоос 10 хоногийн хугацаатай 4.500.000 өгөөд үлдсэн 5.000.000 нь найдвартай авчраад өгье эгчээ гээд гуйгаад миний дансанд 4.500.000 төгрөгийг хийгээд тэр оройноо машиныг минь унаад явахдаа ээжтэй минь сайхан танилцлаа гэж үхрийн гэдэс тэр хүн өөрсдөө өгөөд бэлэглээд явсан ю, ...надаас уучлалт гуйж манай нөхөртэй танилцаад 77*******08 ОРО улсын дугаартай автомашиныг харчхаад ахдаа энэ хар машинаа өгчих л дөө сольё хэд гэж байгаа вэ гэхэд нөхөр минь 13.500.000 гэхэд тэр хоёулаа гуйж 13.000.000 саяд өгчих ах нь алдарт уяач Д.Б гэдгийн ах нь найдвартай өгнө гэж хэлсэн,  10*******62 ОРА улсын дугаартай машинаа буцааж авахад дугуй 90.000*******д сольсон гэдэг нь худлаа юм. Миний өгч явуулсан дугуйнууд минь хэвээрээ харин ч машины гүпэр хагарч, дохио хагалсан байсан. Зах зээлийн ханшаар 1 ширхэг дугуй 20.000 мянга байдаг.

 Энэ хүмүүс одоогоороо Хос капиталд зээлээ төлөөгүй байгаа зугтаж яваа хүмүүс, банк болон намайг бүгдийн цагдааг луйвардсан. Банкны захирал болон хүмүүс гэрчилнэ, хүн чанаргүй худал хэлж луйвардаж залилан хийж байна. Иргэн миний бие Л.Э маш гомдолтой байгаа тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү, мөн үхрийн гэдэсний мөнгө 20.000 төгрөгийг манай эгч өгсөн болно.

Хариуцагч Л.Э нар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие Л.Э нь иргэн Д.Баас гаргаж буй энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өмнөх тайлбар дээрээ бүгдийг дэлгэрэнгүй задалж бичиж тайлбар гаргасан байгаа. Иймд хэмжээ, хязгааргүйгээр хүн гүтгэн гүжирдэж санааны зоргоор мөнгө нэхэж дарамтлан сэтгэл санааны болон нэр төрд халдаж байна. 77*******08 ОРО дугаартай машиныг 13.000.000 сая төгрөгт тохиролцон зарсан нь үнэн. Одоо ч зах зээлийн ханш ийм байгаа. Хос капитал ББСБ*******д үлдэгдэл 7 сая төгрөг төлөх ёстой,  Хувийн болон өөрийн эрх ашгийн төлөө явсан бензиний мөнгө нэхэж байгаа нь зүй ёсны хэрэг биш байх тул би бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Э.Э нь Д.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүмүүстэй наймаа хийгээгүй, таньж мэдэхгүй. Миний эхнэртэй наймаа хийсэн байсан. Эхнэр минь өөрөө тайлбар гаргаж өөрийн биеэр шүүх хуралд орно гэсэн. Энэ нэхэмжлэлээс намайг хасаж эхнэр болох Л.Этай учраа ол гэж хүсэж байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн 142/ШШ2021/00037 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасныг баримтлан Э.Э, Л.Э нараас 1.483.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.356.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, машины үзлэг, оношилгоо хийлгэсний төлбөр 110.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93.084 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э, Л.Э нараас 38.678 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Д.Б миний нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э, Л.Э нарт холбогдох иргэний хэргийн 2021 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн шүүх хурлаар 3.949.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 1.483.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шүүхийн шийдвэр гарч 2.356.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх Э.Эын дансанд шилжүүлсэн 3 сарын мөнгийг тэдний төлсөн хүүг нь хасаад, хонины махны мөнгөтэй надад нийт 1.483.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин хариуцагч нарын залилж авсан 1.500.000 төгрөгийг бүтэн 1 жилийн хүү 684.000 төгрөг залилж төлүүлсэн (илүү) 1.000.000 төгрөг үүний хүү 456.000 Булган*******Эрдэнэт******* Булган чиглэлд энэ бүтэхгүй хүмүүсээс болж нийт 25 удаагийн 250.000 төгрөг нийт 2390000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, дахин шалгаж шийдвэрлэж олгож өгнө үү. Хавтаст хэрэгт бүх нотлох баримт хангалттай байгаа юм. 2021 оны 1 дүгээр 26*******ны өдөр өнөөдөр энэ залилсан хүмүүсийн төлөх ёстой үндсэн зээл, хүүг нь нийт 3.260.000 төгрөгийг төлж Хос капитал ХХК*******ийг хохиролгүй болгосон. Иймд хариуцагч нараас, өөрсдийнх нь төлөх ёстой мөнгийг нь би төлж байгууллагыг хохиролгүй болгосон тул 2021 оны 1 дүгээр сарын 05*******ны өдрийн шүүхийн шийдвэрээр олгосон тэмдэгтийн хураамжтай нийлээд 1.522.000 төгрөг дээр хэрэгсэхгүй болгосон 2.390.000 төгрөгийг хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шалгаж үзэж үнэн зөвөөр нь олгож өгнө үү гэжээ.     

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Л.Э нь Д.Бын нэхэмжилж буй 1.483.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 77*******08 дугаартай хар Toyota 30 Pruss маркийн автомашиныг 13000000 төгрөгөөр тохиролцож зарсан байхад шүүгч Иргэний хуулийн 243.1*******д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзэж байгаад гомдолтой байна. 10*******62 ОРА Тоyota 30 Pruss маркийн машины гэрээг 77*******08 автомашинд холбогдуулан 500.000 төгрөгийг авсан байна гэж тооцсон учир шалтгааны үнэн зөвийг олж шүүж өгнө үү хэмээн гомдол болон хүсэлт гаргалаа. Гэрчээр Б.Жавзангаравыг оруулах хүсэлтэй байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд  “...машины үнэнд шилжүүлсэн 1.908.700 төгрөг, машины даатгал, дугуй, үхрийн гэдэс, хонины махны үнэ нийт 2.263.700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, “...машины үнэнд тохиролцсоноосоо илүү төлсөн зээл, зээлийн хүү *******1.456.000 төгрөг, замын зардал*******230.000 төгрөг бүгд 1.686.000 төгрөг нэмж гаргуулах”*******аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч Л.Э “...дансанд шилжүүлсэн мөнгийг зээл, зээлийн хүү, алдангид тооцож төлсөн, хонины мах бэлэглэсэн, үхрийн гэдэсний мөнгийг манай эгч төлсөн,  нэхэмжлэгч өөрийнхөө эрх ашгийн төлөө явсан, машиныг 13.000.000 төгрөгөөр зарсан тул нэхэмжилж байгаа бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй..” гэх, хариуцагч Э.Э “...би наймаа хийгээгүй, нэхэмжлэлээс намайг хасаж, эхнэртэй учраа олохыг хүсэж байна” гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.       

         Хэрэгт авагдсан нотлох баримтаар  нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Э, Э.Э нараас Рruss 30 маркийн 10*******62 ОРА улсын дугаартай  автомашиныг 9.500.000 төгрөгөөр худалдан авсны дараа уг автомашиныг буцаан өгч Рruss маркийн 77*******08 ОРО улсын дугаартай машинаар сольж худалдан авсан ба талууд  автомашиныг хэдэн төгрөгөөр худалдсан, худалдан авсан талаар маргасан  байна.

Нэхэмжлэгч Д.Б нь машины үлдэгдэл төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцохдоо  хариуцагч  нарын зээлийн төлбөрийн үлдэгдэл хэдэн төгрөг байсан, зээлийн хүү хэрхэн төлөх талаар болон машины үлдэгдэл төлбөрийн  хэмжээ хэд үлдсэнийг тодорхойлж чадахгүй байх тул автомашиныг  11.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж үзэх боломжгүй.

Хариуцагч Л.Э, Э.Э нар уг автомашин О.Октябрь, Л.Ууганцэцэг нарын авсан зээлийн гэрээний дагуу бусдад барьцаалагдсан, барьцааны  гэрээний дагуу автомашины эзэмших эрхийг Хос капитал ББСБ*******ын нэр дээр шилжүүлсэн  болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

          Нэхэмжлэгч Д.Б нь машины үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн дансанд хийхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр  3 удаа нийт 1.908.700 төгрөг бэлэн бусаар шилжүүлсэн байхад хариуцагч нар 1.348.700 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлэхгүйгээр авсан, нэхэмжлэгчээс авсан хонины махны үнийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх хариуцагч нараас  1.483.000 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болжээ.

        Шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

        Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

        Нэхэмжлэгч Л.Баясахын  гаргасан “... шүүхээс гаргасан 1.483.000 төгрөг дээр хариуцагч нарын залилж авсан мөнгөний хүү  684.000 төгрөг, илүү авсан 1.000.000 төгрөг,  хүү 456.000 төгрөг, замын зардал 250.000 төгрөг нийт 2.390.000 төгрөгийг нэмж  нийт 3.912.000 төгрөг гаргуулж өгнө үү ” гэх  давж заалдах гомдлын тухайд:

        1. Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан  “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хариуцагчийн дансанд шилжүүлсэн 1.908.700 төгрөгийг өөрөө авч хэрэглэснээс болж зээлийн хүүд тооцож төлсөн 684.000 төгрөг,  илүү төлсөн зээл*******1.000.000 төгрөг, хүү*******456.000 төгрөг, замын зардал *******250.000 төгрөг гаргуулах тухай   нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,  38 дугаар зүйлийн 38.1*******д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж  үзэхээр байна.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.*******д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй...” гэж хуулиар зохицуулагдсан ба нэхэмжлэгч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа  ирүүлсэн “Хос капитал” ББСБ*******д зээл, зээлийн хүү төлсөн тухай баримтыг нотлох  баримтанд үнэлэх  боломжгүй юм.  

        3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд худалдсан, худалдан авсан автомашины үнийн талаар зөрүүтэй тайлбар гаргасан байх тул шүүх “...нэхэмжлэгчийн урьд нь төлсөн 5.000.000 төгрөг дээр зээлийн төлбөрт төлөх 7.014.300 төгрөгийг нэмж тооцвол нийт 12.014.300 төгрөг болж байгааг машины үнэ гэж тооцох боломжтой байна” гэсэн дүгнэлт хийж автомашины үнийг 12.014.300 төгрөг гэж  тодорхойлсон нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1*******д заасныг зөрчөөгүй байна.        

         Хариуцагч Л.Эгийн гаргасан “...машиныг 13.000.000 төгрөгөөр тохиролцож  зарсан  байхад шүүх худалдах*******худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзсэнд гомдолтой байна. би 500.000 төгрөг аваагүй тул 1.483.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлын тухайд:

        4. Нэхэмжлэгч Д.Б анх худалдан авсан автомашины эд анги доголдолтой байсан гэсэн шалтгааны улмаас  сольж Рruss маркийн 77*******80 ОРО улсын дугаартай автомашиныг худалдаж  авсан  үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул  шүүх талуудын хооронд худалдах*******худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

       5. Хариуцагч Л.Э, Э.Э нар автомашин зарах зарын дагуу нэхэмжлэгч Д.Бад Рruss маркийн 10*******62 ОРА улсын дугаартай автомашиныг 9.500.000 төгрөгөөр худалдаж,  4.500.000 төгрөгийг бэлэн бусаар, 500.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 4.500.000 төгрөгийг цаашид 5*******01*******ний дотор авахаар тохиролцсон, машиныг  бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан Итгэлцлээр худалдах гэрээ болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон тул шүүх хариуцагчид нэхэмжлэгч Д.Б 5.000.000 төгрөг өгсөн гэж дүгнэснийг буруутгах  үндэслэл тогтоогдохгүй  байна.  /хх*******ийн 5 тал/

        Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр  үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн 142/ШШ2021/00037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөг, Л.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36.678 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5. 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ