Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00841

 

 

 

 

 

 

 

 

 

“Уууул ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00281 дугаар шийдвэртэй “Уууул ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Аааа, Р.Ппппэн нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 43 324 710 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Аааын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Аааа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.Аааын хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй 16 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа болгож, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол,  , ххоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, 39 м.кв талбай бүхий, 3 өрөө хувийн сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ төлөхийг сануулж байсан бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацааг өгсөн ч зээлийг төлж барагдуулаагүй.

Талууд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээний үүрэгтэй холбоотой Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01695 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж шүүх дүгнэсэн.

Зээлдэгчийн хувьд зээлийг төлж барагдуулна, хугацаа олгооч гэх хүсэлтийг бичгээр болон амаар гаргаж байсан. Мөн 2016 оны зээлийн гэрээний дагуу зээлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байсан.

Иймд хариуцагч Н.Ааааас анх байгуулагдсан 2016 оны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 988 635 төгрөг, зээлийн хүү 25 840 448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 513 626 төгрөг, нийт 43 342 710 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Аааа шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас 25 000 000 төгрөгийн зээл авч барагдуулсан, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. 2018 оны гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг надад өгөөгүй тул алданги, нэмэгдүүлсэн хүү тооцох учиргүй. Зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг хасч 20 500 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. 

 

Хариуцагч Р.Ппппэн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны зээлийн болон барьцааны гэрээнд оролцоогүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ааааас 35 889 443.31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Уууул ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 453 267.11 төгрөгт болон хариуцагч Р.Ппппэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Аааа шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Аааа, Р.Ппппэн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 байр, ххоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444 864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ааааас 337 397 төгрөг, хариуцагч Н.Аааа, Р.Ппппэн нараас 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Уууул ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Р.Ппппэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Аааа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Уууул ББСБ” ХХК нь хариуцагч Н.Ааааас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн үлдэгдэл 14 988 636 төгрөг, зээлийн хүү 25 840 448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 513 62 төгрөг, нийт 43 342 710 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хариуцагчаас 35 889 443 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэхэд саад учирсан улмаар барьцааны гэрээ байгуулах үед алдаа гаргасан, уг алдааг залруулах зорилгоор нэхэмжлэгч хариуцагчтай дахин 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн төлбөрийг төлүүлсэн.

Хууль зөрчиж гэрээ байгуулсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа.

Анхан шатны шүүх 2016 онд байгуулсан зээлийн гэрээний маргааны шийдвэрлэхдээ зээлийн гэрээний хугацааг хэрхэн тооцсон тухайгаа дурдаагүй нь ойлгомжгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 11 520 000 төгрөг болж, гэрээний үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгээгүй үлдэгдэл 13 889 635 төгрөг төлөөгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Зохигчид гэрээний хугацаанд хугацаа сунгах талаар гэрээ хэлцэл хийгээгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүүг тооцсон нь буруу гэж үзэж байна. Хариуцагч Н.Аааа зээлийн үлдэгдэл 13 988 635 төгрөг зээлийн хүү 8 960 00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 720 000 төгрөг, нийт 24 668 635 төгрөг гаргуулах нь зүйтэй байсан гэж бодож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хянан үзэхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Уууул ББСБ” ХХК нь хариуцагч Н.Аааа, Р.Ппппэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 988 635 төгрөг, зээлийн хүү 25 840 448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 513 626 төгрөг, нийт 43 342 710 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Аааа 20 500 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч О.Ппппэн зээлийн гэрээ байгуулахад оролцоогүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 “Уууул ББСБ” ХХК нь Н.Аааатай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 16 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01695 дугаар шийдвэрээр “Уууул ББСБ” ХХК болон Н.Аааа нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй уг гэрээний үүргийг зээлдэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн, энэ шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч “Уууул ББСБ” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний 16 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч Н.Аааа нь уг зээлийн гэрээний үүрэгт 3 954 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Талууд гэрээний 3.1.3-т зээлийн хүүг сарын 4 хувь, 3.1.5-д зээлийн хугацааг 18 сараар тохиролцсон боловч талууд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулсныг нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт заасан “эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно” гэж зааснаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээг цуцалсан гэж дүгнэхээр байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу 14 сарын хугацаагаар тооцох нь зөв.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт” гэх баримтаас хариуцагч зээлийн гэрээний үүрэгт ямар хугацаанд хэдэн төгрөг төлсөн, түүнээс хэдэн төрөг нь зээлийн төлбөр, зээлийн хүү болох нь тодорхойгүй байх тул Н.Аааын зээлийн гэрээний үүрэг 16 000 000 төгрөгөөр түүний төлсөн 3 954 000 төгрөгийг хасч үндсэн зээлийг 12 046 000 төгрөгөөр тогтоож, зээлийн хүү 6 745 760 /12 046 000 * 4% = 481 840 * 14 сар/ төгрөг, нийт 18 791 760 төгрөгийг “Уууул ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” мөн хуулийн 25 дугаар зүйл 2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан байх ба талууд гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг нарийвчлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй.

 

Харин гэрээний 3.1.4-т зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувь гэж тогтоосон байх тул 1 349 152 /6 745 760 * 20%/ төгрөгийг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Н.Аааа нь зээлийн гэрээний үүрэгт 20 140 912 төгрөгийг “Уууул ББСБ” ХХК-д төлөхөөр байх боловч Н.Аааа нь 20 500 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Л.Ппппэн нь зээлийн гэрээнд оролцоогүй тул нэхэмжлэгч нь түүнээс зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Иймд түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

“Уууул ББСБ” ХХК, Н.Аааа нар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Н.Аааа, Р.Ппппэн нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 16 дугаар хороолол,  , ххоот хаягт байрших 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан, гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00281 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “453 дугаар зүйлийн 453.1” гэснийг хасч, “35 889 443,31 төгрөг” гэснийг “20 500 000 төгрөг” гэж, “7 453 267,11 төгрөгт” гэснийг “22 842 710,42 төгрөгт” гэж өөрчилж,

3 дахь заалтын “337 397 төгрөг” гэснийг “260 450 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дүгээр зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА