| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2021/03564/И |
| Дугаар | 192/ШШ2025/02772 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/02772
2025 04 09 192/ШШ2025/02772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх *******, 25 ******* *******, Люкс хаус-5, *******3 ******* байр, 2 давхар хаягт оршин байрлах Хаан Банк ХК /регистрийн *******: 2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* ******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Дашдоржийн /регистрийн *******: УЗ880507*******/,
Хариуцагч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* ******* тоот хаягт оршин суух Батаахүү овогт Батбаярын /регистрийн *******: /,
Хариуцагч: ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* ******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Дашдоржийн /регистрийн *******: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 48.964.979 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй, барьцаа хөрөнгө чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, хариуцагч Б., Д., хариуцагч нарын өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь хариуцагч Б., Д., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,934,980 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч нар нь Хаан банкны Партизан тооцооны төвөөс 2020 оны 08 ******* сарын 10, 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 08 ******* сарын 11-ний өдөр БГҮ202045508118-1 тоот, БГҮ202045508118 тоот, БГХ202045508118 тоот барьцааны гэрээ байгуулж, Д.ийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2201039620 *******т бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201027020 *******т бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт байрлах 692 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д.ын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Г-1*******3000489 *******т бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын 3 ******* баг Баянтуул суурин 4 дүгээр хэсэг 1-1 тоот хаягт байрлах 2,148 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д., Б. нарын өмчлөлийн 36 толгой үхэр сүрэг, гэр, гэрийн эд хогшил зэргийн барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн ЗГ/202045508118 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 16,091,968.06 төгрөг, хүүгийн төлбөрт 3,780,410.96 төгрөг, нийт 19,872,379.02 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 349 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкны зүгээс удаа дараа зээл төлөх талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 32.088.537 төгрөг, хүүгийн төлбөрт 16.269.269 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 577.173 төгрөг, нийт 48,934,980 төгрөг, нотариатын зардалд 30.000 төгрөг, нийт 48.964.979 төгрөгийг гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч Д., Б. нарт 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, хариуцагч Д.т 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг тус тус гардуулсан. Хариуцагч Д., Б. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус зээлийг иргэн А.Мандах нь өөрийн компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор бидний эд зүйлийг барьцаалсан юм. Банк нь өөрсдөө жинхэнэ зээлдэгчийг мэдсээр байж бидний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан хууль бус үйлдэл хийсэн болно. А.Мандах нь банканд би энэ зээлийг авч байгаа гэсэн байдлаа илэрхийлж 9,000,000 төгрөгийн өрийг төлж байсан. Энэ хугацаанд банк нь А.Мандахаас мөнгө нэхэмжлэх байтал биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид уг зээлээс нэг ч төгрөг аваагүй. А.Мандах гэгч нь банкныхантай хуйвалдаан хийж бидний хөрөнгийг барьцаалсан зээл болсон гэж үзэж байна. Бид 2-9 насны 5 хүүхэдтэй тэдний хууль бус үйлдлээс болж маш их хохирч байна. А.Мандах болон Гэрэлт Уран Харш ХХК-ийн захирал Б.Батсайхан нар нь бидний хөрөнгийг барьцаалж зээл аваад нэг ч төгрөгийг өгөөгүй. Тэд компанийн ажилчдынхаа цалин хөлсөнд хэрэглэсэн. Энэ талаар банк анхнаасаа мэдэж байсан юм. Бид банкийг хариуцвал зохих этгээдүүдийг татахыг хүсэж байна. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 10 ******* сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ нь цуцлагдсантай холбоотойгоор нэмэгдүүлсэн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хууль бус зээлийн өр төлбөрөөс болж Д. манай гэр бүлд хүндээр тусч эхнэр маань хүртэл амиа хорлох байдалд хүрч олон давхар эм давхарлан ууж эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь анхнаасаа эдийн засгийн тооцоололгүйгээр А.Мандахыг таньдаг талаар энэхүү зээлийг олгосон. Зээлийн мөнгийг А.Мандах авсан болно. Энэ үйл явцыг ч банк нь мэдэж байсан. гэв.
4. Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төрийн банк ХК-д барьцаанд тавих зөвшөөрөл өгснөөс Хаан банк ХК-д барьцаалах зөвшөөрөл өгөөгүй. Мөн Хаан банк ХК нь төлбөрийн чадваргүй хүмүүст зээл олгосон, бас барьцаа хөрөнгийг газар дээр нь ирж үзээгүй байж хөрөнгө барьцаалсан тул миний хөрөнгийг албадан худалдахыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
5. Хариуцагч Д. нь барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039620 *******, 104.5 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201027020 ******* 692 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус өмчилдөг. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг дүү Д., Б. нар нь "Хаан банк" ХК-тай 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГҮ202045508118 ******* Барьцааны гэрээ байгуулахдаа миний гарын үсгийг хуурамчаар зурж зээл авсан болохыг шүүхээс дуудах үед мэдсэн. Ингээд 2023 оны 05 ******* сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1372 ******* шинжээчийн дүгнэлтээр БГҮ202045508118 ******* барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нь Д. миний гарын үсгийн хэв загвартай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл гарын үсэг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Би дүү Д.т итгэмжлэл хийж өгч байсан боловч тус итгэмжлэл нь Хаан банк ХК-д бус Төрийн банк-аас зээл авахад нь зориулж хийж өгч байсан. Миний бие Хаан банк ХК-тай барьцааны гэрээ байгуулахад очоогүй. Хаан банк ХК барьцаа хөрөнгийг очиж үзээгүй, хаана байдгийг ч мэдэхгүй. Д. надад миний өмчийг барьцаанд авах гэж байгаа талаар мэдэгдээгүй. Иймд миний үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан "Хаан банк" ХК-тай байгуулсан 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГҮ202045508118 ******* барьцааны гэрээг иргэний хуулийн 56 ******* зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож миний барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг Хаан банк ХК-д даалгаж өгнө үү. гэжээ.
6. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ: Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй Д., Б.Бүрэнжаргaл, Д. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 48,934,980.68 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий хэрэг хянагдаж байгаа билээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хаан банк ХК болон Д., Б., Д. нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 ******* сарын 10-ны өдрийн БГҮ-202045508118 тоот гэрээнд Д.ийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж Д. нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Тухайлбал хэрэгт авагдсан нотлох баримт болох Төв аймгийн төрийн архивын тасгаас ирүүлсэн бүртгэлийн хуудас /хавтаст хэргийн 140 хуудас/, тэмдэглэл /хавтаст хэргийн *******1 хуудас/, итгэмжлэл /хавтаст хэргийн *******5 хуудас/, нотариатын бүртгэлийн дэвтэр /хавтаст хэргийн *******8 хуудас/ зэрэг баримтаар тогтоогддог. Дээр дурьдсан итгэмжлэл нь 2020 оны 08 ******* сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд "хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах" гэсэн агуулгатай байдаг. Тиймээс шинжээчийн дүгнэлтээр Барьцааны гэрээн дээрх гарын үсэг нь Д.ийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарах болсон. Дээрх байдлаар хариуцагч Д.ийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан Төрийн банканд итгэмжлэл олгсон гэх болон бусад тайлбар, үндэслэл нь үгүйсгэгдэж байх бөгөөд Иргэний хуулийн 56 ******* зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
7. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн ЗГ/202045508118 тоот зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГҮ202045508118-1 тоот барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГҮ202045508118 барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГХ202045508118 тоот барьцааны гэрээний хуулбар, зээлийн бүртгэлийн картын мэдээлэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20/94 ******* Хаан банк ХК-ийн мэдэгдлийн хуулбар, үл хөдлөхийн улсын бүртгэлийн Ү-2201039620 *******, гэрчилгээний 000365805 ******* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 186369011169 *******, Улсын бүртгэлийн 2201027020 *******, гэрчилгээний 000305395 ******* газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 186888012984 *******, Улсын бүртгэлийн Г-1*******3000489 ******* газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн баримт, 2018 оны 08 ******* сарын 16-ны өдрийн шилжин ирсэн тухай тодорхойлолтын хуулбар, 2020 оны 07 ******* сарын 30-ны өдрийн 274 ******* ******* дүүргийн 21 дүгээр *******ны тодорхойлолтын хуулбар, 000012*******12 ******* хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 12 ******* сарын 17-ны өдрийн 20 тоот Хаан банк ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/39 ******* итгэмжлэлийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29/83 ******* итгэмжлэлийн хуулбар, 2021 оны 10 ******* сарын 05-ны өдрийн 5722/0191/21 ******* итгэмжлэл, 2021 оны 12 ******* сарын *******-ны өдрийн 29/13255, 29/13254 ******* итгэмжлэлийн хуулбар, 2020 оны 08 ******* сарын 10-ны өдрийн ЗГ/202045508118 ******* зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралтын хамт, 2020 оны 08 ******* сарын 10-ны өдрийн БГҮ-202045508118 ******* барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/6344 ******* итгэмжлэлийн хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 5755*******7967 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29/32 ******* албан бичиг, 2023 оны 06 ******* сарын 30-ны өдрийн 01/8526, 29/3632 , 29/3634 ******* итгэмжлэлийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 29/7210 ******* итгэмжлэлийн хуулбар.
8. Хариуцагч талаас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 85 ******* эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 12 ******* сарын 06-ны өдрийн хариуцагч нараас ирүүлсэн хариу тайлбар, 2021 оны 12 ******* сарын 16-ны өдрийн 0720 ******* хариуцагчаас олгосон итгэмжлэл, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Хүүхдийн баясгалан цэцэрлэгийн хүсэлт, 2021 оны 12 ******* сарын 27-ны өдрийн 162 ******* Таны төлөө бид ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, гарын үсгийн харьцангуй чөлөөт загвар, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Апу Дэйри ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Апу Дэйри ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Апу Дэйри ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 560 ******* ******* дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 08 ******* сарын 13-ны өдрийн 09 ******* ******* дүүргийн Прокурорын газрын тогтоолын хуулбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 06 ******* сарын 19-ний өдрийн 0341 ******* итгэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн лавлагаа, хариуцагч Д.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, газрын даамал Ц.Ганхундагын тодорхойлолт.
9. Шүүхээс дараах баримтыг цуглуулсан. Үүнд: 2021 оны 12 ******* сарын 23-ны өдрийн 5722/0257/21 ******* албан бичиг, 2020 оны 08 ******* сарын 10-ны өдрийн зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, С.Урантамирын тодорхойлолт, зээлийн өргөдөл, хамтран үүрэг гүйцэтгэгчийн зээлийн өргөдөл, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн хариуцагч Д.ын гар бичмэл бүхий өргөдөл, зээлийн бүртгэлийн картын мэдээлэл, 2020 оны 07 ******* сарын 29-ний өдрийн 01/334 ******* Апу Дэйри ХХК-ийн тодорхойлолт, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10/6255 ******* Шүүх шинжилгээний Ерөнхий газрын албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10/7695 ******* албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2758 ******* шинжээчийн дүгнэлт, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13/2833 ******* Шүүх шинжилгээний Ерөнхий газрын албан бичиг, шинжилгээний материал бүрдүүлэх зөвлөмж, 2023 оны 05 ******* сарын 22-ны өдрийн 1372 ******* шинжээчийн дүгнэлт, хавсралтын хамт, 2021 оны 12 ******* сарын 24-ний өдрийн зарлагын баримт, 2019 оны 06 ******* сарын 18-ны өдрийн зарлагын мэдүүлгийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын баримт, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 602 ******* Төв аймгийн Архивын тасгийн архивын лавлагаа, 2020 оны 08 ******* сарын 12-ны өдрийн 358 ******* бүртгэлийн хуудасны хуулбар, 2020 оны 08 ******* сарын 12-ны өдрийн 0358 ******* баримт бичиг гэрчилсэн тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн ЗГ/202045508118 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралтын хамт, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГҮ202045508118-1 тоот барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГҮ202045508118 тоот барьцааны гэрээний хуулбар, нэгж талбарын 186369011169 *******, Улсын бүртгэлийн 2201027020 *******, гэрчилгээний 000305395 ******* газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 08 ******* сарын 16-ны өдрийн шилжин ирсэн тухай тодорхойлолтын хуулбар, 2020 оны 08 ******* сарын 04-ний өдрийн 0624 ******* итгэмжлэлийн хуулбар, 2020 оны 08 ******* сарын 04-ний өдрийн 0625 ******* итгэмжлэлийн хуулбар, үл хөдлөхийн улсын бүртгэлийн Ү-2201039620 *******, гэрчилгээний 000365805 ******* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 186888012984 *******, Улсын бүртгэлийн Г-1*******3000489 ******* газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн хүснэгтийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 401 ******* Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 ******* эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн лавлагаа, 2010 оны 12 ******* сарын 23-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын баримт, өргөдлийн хуулбар, 2010 оны 12 ******* сарын 22-ны өдрийн 3******* ******* Газар өмчлүүлэх тухай Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжийн хуулбар, хавсралтын хамт, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, нэгж талбарын 186888012984 ******* газрын байршилын кадастрын зургийн хуулбар, 2011 оны 08 ******* сарын 25-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, өргөдлийн хуулбар, нэгж талбарын 186878980966 ******* газрын байршилын кадастрын зургийн хуулбар, нэгж талбарын 186888012984 ******* газрын байршилын кадастрын зургийн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлгийн баримт, өргөдлийн хуулбар, нэгж талбарын 186888010999 ******* газрын байршилын кадастрын зургийн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/5284 ******* Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, 2014 оны 10 ******* сарын -ний өдрийн ******* дүүргийн 25 ******* *******ны тодорхойлолт, өргөдлийн хуулбар, 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар, нэгж талбарын 186369011169 ******* газрын байршилын кадастрын зураг, гэр *******ллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 751 ******* Нийслэлийн Засаг даргын захирамжийн хуулбар, өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт гарсан иргэдийн жагсаалтын хуулбар, газар өмчлөх шийдвэр нь хүчингүй болж байгаа иргэдийн жагсаалтын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтийн хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлгийн баримт, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2700149358 ******* зээлийн гэрээний хуулбар, хавсралтын хамт, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2700149358 ******* барьцааны гэрээний хуулбар, барьцаалбарын хүснэгтийн хамт, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 111 ******* итгэмжлэлийн хуулбар, 2020 оны 08 ******* сарын 04-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, 2020 оны 08 ******* сарын 04-ний өдрийн 72/20 ******* Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын хүсэлтийн хуулбар, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлгийн баримтын хуулбар, 2020 оны 08 ******* сарын 10-ны өдрийн Хаан банк ХК-ийн 20/60 ******* албан бичгийн хуулбар, 2020 оны 08 ******* сарын 10-ны өдрийн ЗГ-202045508118 ******* зээлийн гэрээний хуулбар, хавсралтын хамт, 2020 оны 08 ******* сарын 10-ны өдрийн БГҮ-202045508118 ******* барьцааны гэрээний хуулбар, 11-1732223 ******* барьцаалбарын хүснэгтийн хуулбар, 2014 оны 10 ******* сарын -ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 0048570 ******* хамтран өмчлөх гишүүдийн бүртгэлийн хүснэгтийн хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлгийн баримтын хуулбар, 2020 оны 08 ******* сарын 04-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлгийн баримтын хуулбар, 2024 оны 08 ******* сарын 09-ний өдрийн 4/9960 ******* Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3070 ******* шинжээчийн дүгнэлт.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК хариуцагч Д., Б. нарт холбогдуулан зээлийн төлбөрт 32.088.537 төгрөг, хүүгийн төлбөрт 16.269.269 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 577.173 төгрөг, шүүхэд гаргаж өгсөн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардалд 30,000,000 төгрөг, нийт 48.964.979 төгрөг гаргуулах, хариуцагч Д., Д. нарт холбогдуулан тэдний өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө /мал, гэрийн хогшил/-ийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах шаардлагаас татгалзсан болно.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Д., Б. нартай 2020 оны 08 ******* сарын 10-ны өдөр, 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрүүдэд зээлийн гэрээг бичгээр байгуулж, 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй. Хоёр өөр огноотой зээлийн болон барьцааны гэрээ хэрэгт авагдсан байгаа нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотойгоор тухайн өдрийн огноогоор дахин албажуулсан гэж тайлбарласан.
3. Хариуцагч Д., Б. нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн үндэслэлээ, Хаан банк ХК-ийн зээлийг хариуцагч нараас өөр хүн буюу тус байгууллагын ажилтантай танил гэх А.Мандах авч ашигласан тул Д., Б. нар төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд хариуцагч Д.ын зүгээс татгалзлын үндэслэлээ, миний өмчлөлийн газар нь тусгай хамгаалалттай газарт хамаардаг тул уг хөрөнгийг барьцаалах эрхгүй, мөн нэхэмжлэгч нар нь хөрөнгийн чанар байдлыг шалгаж үзээгүй гэж тайлбарласан бол хариуцагч Д.ийн хувьд нэхэмжлэгч Хаан банк ХК-д хөрөнгийг барьцаалах хүсэлгүй байсан, төлбөр төлөх чадваргүй хүмүүст зээл олгосон, хөрөнгийн чанар байдлыг шалгаж үзээгүй гэж тайлбарласан.
5. Хариуцагч Д. дээрх үндэслэлээр Хаан банк ХК-тай байгуулсан 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГҮ202045508118 тоот барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 ******* зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож барьцаанаас чөлөөлөхийг Хаан банк ХК-д даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага биш барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна гэж шүүх үзсэн.
6. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Д., Б. нарт 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 жилийн 21.6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр бичгээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн ЗГ/202045508118 *******тай зээлийн гэрээ, 2020 оны 08 ******* сарын 10-ны өдрийн ЗГ-202045508118 *******тай зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
7. Хариуцагч нарт мөнгөн хөрөнгө зээлдүүлэх, тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тохиролцоогоо бичгээр илэрхийлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэх өдрийн огноог бичих зорилгоор хоёр өөр огноотой баримт үйлдсэн гэх нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй. Иймд талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 сарын 21.6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр бичгээр харилцан тохиролцсон байна гэж шүүх үзсэн.
8. Хариуцагч Д., Б. нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй талаар маргаагүй тул нэхэмжлэгч Хаан банк ХК зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 ******* зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлтэй ба нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагагүй байна.
9. Зээл болон хүүгийн төлбөрөөс нийт 19,872,379.02 төгрөг төлөгдсөн, энэ төлбөрийг хариуцагч нар төлөөгүй А.Мандах төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч зээлийн гэрээнд А.Мандах биш, хариуцагч Д., Б. нар гарын үсэг зурсан байна. Иймд А.Мандахын төлсөн гэх 19,872,379.02 төгрөгийн төлбөрийг хариуцагч нараас шаардсан зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.
10. Дээр дурдсанаар хариуцагч нар 19,872,379.02 төгрөгийг төлсөн ба зээлийн үлдэх төлбөрөөс 32.088.537 төгрөгийг төлөөгүй, зээлийг ашигласан 17 сарын хугацааны хүүгийн төлбөрт 16.269.269 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 577.173 төгрөг, нийт 48.934.979 төгрөгийг төлсөн болохоо хариуцагч нар баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, 38 ******* зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогчид өөрсдийн тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг.
11. Хариуцагч Д. 2020 оны 08 ******* сарын 11-ний өдрийн БГҮ202045508118-1 тоот барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг эс зөвшөөрөхдөө барьцаа хөрөнгө болох газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул Хаан банк ХК тухайн хөрөнгийг барьцаалах эрхгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Д.ын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Г-1*******3000489 *******т бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын 3 ******* баг, Баянтуул суурин 4 дүгээр хэсэг 1-1 тоот хаягт байрлах 2,148 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан байх ба энэ хөрөнгийг Д. өмчлөх эрхтэй бөгөөд Хаан банк ХК-д барьцаалсан болохыг Улсын бүртгэлийн алба баталгаажуулж, улсын нэгдсэн бүртгэлд өмчлөх эрх болон барьцааны эрх /ипотек/-ийг бүртгэжээ. Иймд хөрөнгийг барьцаалах эрхгүй гэх хариуцагч Д.ын тайлбар үндэслэлгүй байна.
12. Хариуцагч Д. нь тухайн хөрөнгийг Хаан банк ХК-д барьцаалах эрхийг Д.т олгоогүй гэж нэхэмжлэгчийн энэ шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч Д. нь өөрийн өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2201039620 *******т бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201027020 *******т бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт байрлах 692 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг 2020 оны 08 ******* сарын 12-ны өдрийн 0358 ******* Төв аймгийн тойргийн нотариатч М.Мөнх-Оргилын гэрчилсэн итгэмжлэлээр хариуцагч Д.т олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгах Д.ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13. Хариуцагч Д. Д. нар нь тэдний өмчлөлийн газар, хувийн сууцыг газар дээр нь үзэж шалгалгүйгээр Хаан банк ХК барьцаалсан нь буруу гэж маргасан. Барьцаалагч нь барьцаа хөрөнгийн чанар байдлыг шалгах эрхтэй боловч заавал шалгах үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй байна. Иймд барьцаалагч Хаан банк ХК нь барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй юм.
14. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь нотариатаар бичиг баримт батлуулахад гарсан зардал гэх 30.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 227 ******* зүйлийн 227.1-д заасан хохиролд зайлшгүй зардлыг ойлгох ба нотариатаар бичиг баримт гэрчлүүлэх нь зайлшгүй зардалд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлээс энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
*******. Хаан банк ХК нь зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, талуудын тохиролцоог Иргэний хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 202 ******* зүйлийн 202.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул хариуцагч Д., Б. нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 48.964.979 төгрөгийг гаргуулан Хаан банк ХК-д олгож, энэ үүргээ хариуцагч нар эс биелүүлбэл Д. болон Д. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
16. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 638,078.39 төгрөг, хариуцагч Д. сөрөг нэхэмжлэл гаргахдаа 214,600 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 ******* зүйлийн 63.1.1-д нийцжээ.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,078.39 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 214.600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Б., Д. нараас 402,624.9 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хаан Банк ХК-нд олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* ******* зүйлийн 1*******.2.2, 116, 118 ******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 ******* зүйлийн 452.1, 453 ******* зүйлийн 453.1, 227 ******* зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан Д. Б. нараас 48.934.979 төгрөгийг гаргуулан Хаан банк ХК-д олгож, нэхэмжлэлээс 30,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 ******* зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2201039620 *******т бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201027020 *******т бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт байрлах 692 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаанаас чөлөөлөхийг Хаан банк ХК-д даалгахыг хүссэн Д.ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 ******* зүйлийн 175.1-д заасныг баримтлан Д. Б. нар үүргээ эс биелүүлбэл Улсын бүртгэлийн Ү-2201039620 *******т бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201027020 *******т бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн 25 ******* *******, ******* ******* ******* *******, тоот хаягт байрлах 692 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн Улсын бүртгэлийн Г-1*******3000489 *******т бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын 3 ******* баг, Баянтуул суурин 4 дүгээр хэсэг 1-1 тоот хаягт байрлах 2,148 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийг тус тус албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК нь Д., Б. нарын өмчлөлийн 36 толгой үхэр сүрэг, гэрийн эд хогшлыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,078.39 төгрөг, хариуцагч Д.ээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 214,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Б., Д. нараас 402,624.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР