Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 0000000000

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  шүүгч Ч.Баярцэнгэл, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Цогням

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2214000570167 тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцэв.

 ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 7 дугаар сарын сүүл үед болон 2021 оны 8 дугаар дунд үед тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай охин 14 настай, ******* хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, түүний улмаас насанд хүрээгүй охин ******* жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүчиндэх, гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын *******ыг арван хоёр /12/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван хоёр /12/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, уг хэрэгт ирсэн бичиг баримтгүй болохыг дурдаж,

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 д зааснаар Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэжээ. Гэтэл шүүхээс *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн материалд авагдсан хөнгөрүүлэх талын нотлох баримтыг үнэлээгүй байна гэж үзэж байна. ******* нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 д зааснаар Анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Энэ хэргийн талаар анх Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хэрэг илрүүлэхэд ямар нэгэн саад учруулаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа.

            Шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6 д зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж тухайн хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирогч охины тухай биеэ хамгаалах чадвартай бөгөөд *******ын хууль бус үйлдлийг огт эсэргүүцээгүй бөгөөд эхний удаа бол аавтай бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй харин дараагийн удаад бол өөрөө дургүйлхээгүй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлдэг. Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байдал гэдэг нь:      Гэмт этгээд нь хохирогчийг бие мах бодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ. Биеэ хамгаалж чадахгүй хүнд: бага насны буюу өндөр настай, өвчин эмгэггүй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байдлыг хамааруулдаг байна. Гэтэл Номундарийн тухайд хэрэг болох үед 14 нас 10 сар 11 хоногтой байсан нь бага насны биш насанд хүрээгүй хүүхдийн ангилалд багтаж байгаа, сэтгэхүй оюун санааны хувьд эрүүл өөрийгөө хамгаалах чадвартай , бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг тогтоосон баримт хэргийн материалд авагдаагүй байхад "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэж хийсвэр дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж ял оноосон нь үндэслэлгүй байна.

******* нь биеийн эрүүл мэндийн хувьд байнга толгой нь өвдөж өндөр тунтай өвчин намдаах эм уудаг. 2023 оны 06 дугаар сард цагдан хоригдсон үеэс өнөөг хүртэл Цагдан хорих байрны эмчийн хяналтад эмийн эмчилгээ хийгдэж байгаа, өөрийн гэм буруутай байдлаа ойлгон гэмшиж сэтгэл санааны хувьд маш хүнд хямралд орсон зэрэг нөхцөл байдлууд байгаа.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 д зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн 226 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчиндсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх шинж заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэх шинж тусгагдаагүй. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, мансуурсан, согтуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх шинжийг л дурдсан. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т тусгагдаагүй. Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол гэх 3 шинжийг заасан тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүнийг”, гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” хэлнэ. Насанд хүрээгүй хохирогч ******* нь *******тай хамт амьдарч байсан тул төрсөн охин эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Иймд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг эсэргүүцэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Тус хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар зүйлчилсэнд огт маргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан ялыг багасгаж, ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь  2021 оны 7 дугаар сарын сүүл, 2021 оны 8 дугаар дунд үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн охин 14 настай, ******* хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэж улмаар охин ******* жирэмсэн болсон, хүү г төрүүлсэн  гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “... ******* хувьд өөртөө итгэлгүй, дуулгавартай, даруухан, аав, ээжийн үгнээс гардаггүй зан ажиглагдсан. Дуулгавартай даруухан зангаас болж хүчирхийлэлд өртсөн буюу аавыгаа бэлгийн харьцаанд ороход нь үгүй гэж хэлж чадаагүй. ...сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхийг нээлттэй үлдээх шаардлагатай гэж үзэж байна...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

1 дүгээр хавтаст хэргийн 50-52, 54-56 дугаар талд авагдсан “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр ...Би хамгийн баруун талаар, хоёр дүү голоор, аав хамгийн захаар буюу зүүн талаар унтсан. Тэгээд шөнө орондоо дотуур хувцастайгаа унтаж байтал аав миний дотоожийг тайлаад миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтэнг, миний бэлэг эрхтэн рүү хийгээд наашаа, цаашаа хөдөлж байгаад буюу 10 орчим минут болчхоод босоод хөнжилдөө ороод унтаад өгсөн юм. Тэрнээс хойш 2 хоногийн дараа ээж Баянхонгор аймгаас ирсэн. Түүнээс хойш барагцаагаар хоёр долоо хоногийн дараа өглөө, ээж ямаагаа саах гээд гарсан. ...би орноосоо босоогүй, орондоо байж байсан. Мөн аав орноосоо босоогүй орондоо хэвтэж байгаад миний оронд орж ирээд миний дотоожийг тайлаад дээр гараад наашаа цаашаа хөдөлж, бэлгийн харилцаанд орж 10 орчим минут болж байгаад босоод өөрийнхөө ор луу орсон.

...2021 оны 12 дугаар сард сургууль амраад гэртээ очоод ээждээ гэдсээ үзүүлэхэд ээж жирэмсэн болсон байна гэж хэлсэн...” гэх насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дүгээр талд авагдсан “... Энэ хүүхэд аавын хүүхэд байгаа юм гэхээр нь би үнэмшээгүй. ...нөхөр *******аас 2023 оны 05 дугаар сарын дундуур ямаа самнаж байх үеэр “******* хүүхэд чиний хүүхэд юм уу, хүүхэд чинь тэгж хэлэх юм, Хүүхэдтэйгээ янз бүр болсон юм уу” гэхэд ******* тийм балай юм гэж юу байдаг юм гэж хэлээд өнгөрсөн юм...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 192-195, 206, 208-210 дугаар талд авагдсан “... 2021 оны 7 дугаар сарын сүүлээр санагдаж байна. ...Манай охин ******* надад хэлэхдээ та намайг унтаж байхад оронд орж ирээд дайрч, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон. ...охин Номундарь өвлийн амралтаар ирэхээр нь ээж нь үзээд жирэмсэн болсон байна гээд би охинтойгоо аймагт ирж үзүүлээд би өөрөө цагдаад дуудлага өгсөн юм... Би ийм асуудал үүсгэж, ийм асуудалд орсондоо маш их гүнээ харамсаж байна...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,  

1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр талд авагдсан “...******* бэлгийн бойжилт бүрэн олоогүй. Бэлгийн замын халдварт өвчингүй байна. ******* 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд жирэмсэн болсон байх боломжтой. Одоо 6 сартай...” гэх  Баянхонгор аймгийн  шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 73  дугаар дүгнэлт, 

1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр талд авагдсан “...шинжилгээнд ирүүлсэн насанд хүрээгүй хохирогч *******, оролцогч , *******, Б.Алтан-Эрдэнэ нарын биеэс авсан гэх хуруу шилтэй цуснууд нь шинжилгээнд тэнцэнэ. ...******* нь гийн биологийн эцэг байх боломжтой байна. ******* нь гийн биологийн эцэг байх статистик магадлалыг тооцоолж үзэхэд 99.9956% байна. ... ******* нь гийн биологийн эх байх боломжтой байна. ******* нь гийн биологийн эх байх статистик магадлалыг тооцоход 99.9956% байна...” гэх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2743 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 127-130 дугаар талд авагдсан “...Насанд хүрээгүй хохирогч *******, оролцогч , оролцогч ******* нарын цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ. ...Хүний геномын микросателлитын локусын аллелиар ******* нь гийн биологийн эцэг байх боломжтой байна. ******* нь гийн биологийн эцэг байх боломжийг тооцоолж үзэхэд 99.99% байна...” гэх Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн  2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 750  дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад  бичмэл  нотлох баримтуудаар  нотлогдсон тогтоогдсон, шүүгдэгч ******* гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн нарын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч   *******д  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хэргийн бодит байдалд нийцүүлэн  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-т хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  гэж  үзсэн нь үндэстэй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд ”... шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д  заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй ...” гэж  бичихдээ  хуулийн дээрх үг хэллэгийг хэргийн  нөхцөл байдалтайгаа нийцүүлэн дүгнээгүй байна.

Шүүгдэгч *******д   охин ******* эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах  эрхийг  эцгийн хувиар хангах  үүргийг нь Гэр бүлийн тухай хууль болоод Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль, хууль тогтоомжуудын дагуу  хүлээлгэсэн байтал эсрэгээр бэлгийн  халдашгүй байдалд нь халдаж хүчиндэх гэмт хэргийг үйлдэж улмаар жирэмсэн болгосон хэргийн нөхцөл байдал   болон гэмт санаагаа хэрэгжүүлэхдээ сэтгэхүйн хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүй буюу эр эмийн  харилцаа, хурьцал үйлдэхийн мөн чанар, үүсэх үр дагаврыг ухамсарлан ойлгох чадваргүй мөн түүнчлэн бие махбод нь бүрэн хөгжөөгүй, бэлгийн бойжилт бүрэн олоогүй  охиныхоо  эсрэг үйлдсэн гэмт үйлдлээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-т хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж тухайн гэмт хэргийг үйлдсэн  гэж үзэн   түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д  12 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулсан нь  түүний гэм буруутай  үйлдэлд тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын эдлэх 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын    өөрийгөө илчилж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч   мэдүүлсэн болон ар гэр ахуй амьдрал зэргийг нь харгалзан түүний эдлэх ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн ”...шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...”гэх гомдлоос  анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх  гэснийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ял эдлэх дэглэмийг  өөрчлүүлэх  гэснийг хангаж  шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 3 дахь  заалт дахь “хаалттай” гэснийг “нээлттэй” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч *******ын  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                        Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                    Л.НЯМДОРЖ