Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 459

 

 

 

 

 

 

 

 

 

      Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Амарсанаа,

ялтан Б.Дашгүнжид /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан М.Төмөр-Очир /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Б.Дашгүнжидийн өмгөөлөгч А.Мөнхбат, Ш.Нарантуяа,

ялтан М.Төмөр-Очирын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Г.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Дашгүнжид, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, Ш.Нарантуяа, ялтан М.Төмөр-Очир, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох 2014250004392 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хөх Дандар овгийн Бямбатогтохын Дашгүнжид, 1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын тээврийн менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3; хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2 дугаар байрны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЙЮ86112414/

 

2. Боржигон овгийн Магсарын Төмөр-Очир, 1990 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Археологи, антрапологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УБ90050811/

 

Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцож, хээл хахууль өгөгч З.Эрдэнэбатын Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан

Н56А5015156 арлын дугаартай, “Митцубиши Пажеро” загварын автомашинд 83-11 УНК улсын дугаар, ТЯ9416549 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS171005522 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1106040276 арлын дугаартай, “Тоёота Гранд-2” загварын автомашинд 56-73 УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

DҮЗW232830 арлын дугаартай, “Мазда Демо” загварын автомашинд 89-96 УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

NCP250023872 арлын дугаартай, “Тоёота Фан Карго” загварын автомашинд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

АТ2116016019 арлын дугаартай, “Тоёота Карина” загварын автомашинд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

СS2А0005498 арлын дугаартай, “Митцубиши Лансер” загварын автомашинд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

GХ1000009795 арлын дугаартай, “Тоёота Чэйзер” загварын автомашинд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан З.Эрдэнэбатаас Б.Дашгүнжид нь “Тоёота кроун” загварын JZS1710053522 арлын дугаартай, 73-04 УНИ улсын дугаартай, 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан, М.Төмөр-Очир нь “Mazda Demo” загварын DY3W232830 арлын дугаартай, 89-96 УНК улсын дугаартай, 8,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан,

 

2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Энхбаатарын Гаалийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Дархижавын програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч түр хугацаагаар Монгол Улсад орж ирсэн

JТМНХ05J80407791 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНV05J40502917 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 92-46 УНК улсын дугаар, ТЯ950826 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНХ05J804037791 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

RВ11076353 арлын дугаартай, “Хонда Одессе” загварын автомашинд 90-40 УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJВТ20ХХ50073230 арлын дугаартай, “Lexus GX” загварын автомашинд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJHT00W804024891 арлын дугаартай, “Lexus LX” загварын автомашинд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан Г.Энхбаатараас Б.Дашгүнжид нь 15,000,000 төгрөг авсан, М.Төмөр-Очир нь 3,000,000 төгрөг авсан,

 

Б.Дашгүнжид нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль өгөгч Ж.Эрдэнэбаатарын Нэмэгдсэн өртөгийн болон Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Солонгос улсаас сэлбэг гэсэн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан КМНWР81НР4U601926 арлын дугаартай, “Хюндэй Старекс” загварын автомашинд 94-24 УНЕ улсын дугаар, №00555583 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан Ж.Эрдэнэбаатараас 1,000,000 төгрөг авсан,

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч С.Гансүхийн Онцгой албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан

Н58А0011928 арлын дугаартай, “Митцибуши /мини/ пажеро” загварын автомашинд 91-87 УНЕ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS1710047117 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 63-02 УНҮ улсын дугаар, №00566267 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1156001317 арлын дугаартай, “Тоёота гранд марк-2” загварын автомашинд 42-31 УНҮ улсын дугаар, №00566266 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан С.Гансүхээс 3,250,000 төгрөг авсан зэргээр Б.Дашгүнжид нь 4 удаагийн давтан үйлдлээр нийт 25,750,000 төгрөгийн, М.Төмөр-Очир нь 2 удаагийн давтан үйлдлээр нийт 11,500,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт, 

 

Мөн Б.Дашгүнжид нь М.Төмөр-Очиртой урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шунахайн сэдэлтээр Автотээврийн үндэсний төвийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байрнаас

00530772 дугаартай гэрчилгээ 1 ширхэг,

00530781-ээс 00530805 хүртэл дугаартай гэрчилгээ 25 ширхэг,

00530807-оос 00530813 хүртэл дугаартай гэрчилгээ 7 ширхэг,

00530815-аас 00530819 хүртэл дугаартай гэрчилгээ 5 ширхэг,

00530821-ээс 00530825 хүртэл дугаартай гэрчилгээ 5 ширхэг,

00530828-аас 00530853 хүртэл дугаартай гэрчилгээ 26 ширхэг,

00530855-аас 00530897 хүртэл дугаартай гэрчилгээ 43 ширхэг,

00530900-ээс 00530908 хүртэл дугаартай гэрчилгээ 9 ширхэг,

00530910-аас 00530929 хүртэл дугаартай гэрчилгээ 20 ширхэг,

0053091-ээс 00530952 хүртэл дугаартай гэрчилгээ 22 ширхэг,

00530955-аас 00530964 хүртэл дугаартай гэрчилгээ 10 ширхэг,

00530966 дугаартай гэрчилгээ 1 ширхэг,

00530968-аас 00530999 хүртэл дугаартай гэрчилгээ 32 ширхэг буюу нийт 206 ширхэг бичилт хийгдээгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Дашгүнжидийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, М.Төмөр-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Б.Дашгүнжидийг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр их хэмжээний хээл хахууль авсан, мөн шунахайн сэдэлтээр байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, хэвлэмэл маягтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, М.Төмөр-Очирыг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Б.Дашгүнжидэд 3,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар М.Төмөр-Очирт 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил, 1 сар хорих ял тус тус оногдуулж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Дашгүнжидийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх ялыг 3,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил, 1 сар хорих ялаар тогтоож,

Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, тэдний цагдан хоригдсон 120 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Дашгүнжидийн хээл хахуульд авсан 73-04 УНИ улсын дугаартай “Тоёота Кроун” загварын автомашин, 19,250,000 төгрөг, М.Төмөр-Очирын хээл хахуульд авсан 89-96 УНК улсын дугаартай “Мазда Демо” загварын автомашин, 3,000,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгож,

Б.Дашгүнжидийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Аминзаяа, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Амингүнжид нарын асран хамгаалагчийг тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн  Б.Дашгүнжидийн өмчлөлийн Ү-2205039244 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар байрны 59 тоот хаягтай орон сууцыг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг захидлыг хавтас хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан Б.Дашгүнжид гаргасан давж заалдах гомдолдоо: “… Өөрийн гэм буруугаа маш ихээр ойлгож, гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй, ар гэрт бага насны 2 хүүхэд үлдэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр асран хамгаалагчаар нь эцэг болох намайг тогтоосон. Эрхэм шүүгч та бүхэн 2 охины минь цаашдын амьдрал, ирээдүйн хүсэл мөрөөдлийг нь тунгаан үзэж халуун бүлээрээ сайн сайхан амьдрах урам, итгэл, дэм өгч хорих ялыг хойшлуулж өгнө үү…” гэжээ.

 

            Ялтан Б.Дашгүнжид тус шүүх хуралдаанд цахимаар оролцож гаргасан тайлбартаа: “Архивын мэргэжилтнээр ажиллаж байхдаа найз нөхөд, танил хүний гуйлтаар татвараас зайлсхийсэн автомашинуудын гэрчилгээг хуурамчаар гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. 2 охины минь ирээдүйг бодож оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

            Ялтан М.Төмөр-Очир гаргасан давж заалдах гомдолдоо: “… Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Намайг 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Дашгүнжидийг автомашин “VRS” программийн бүртгэлд оруулахад ямар оролцоотойг тогтоогоогүй. Намайг 4 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ өгөөд “Мазда Демо” автомашиныг хээл хахуульд авсан гэж үзсэн. Хэрэв тийм бол тэр 4 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд өөр өөр мэргэжилтний мэдлийн гэрчилгээнүүд байгаа. Тухайн үед мэргэжилтнүүд хоорондоо 1 ширхэг гэрчилгээг 500 төгрөгийн банкны баримтаар сольж өгөлцөж, авалцдаг байсан. Дашгүнжид надаас авсан баримтаар 4 ширхэг гэрчилгээ авсан байдаг. Нягтлантай баримтаар тооцоо хийдэг байсан. Гэтэл З.Эрдэнэбатын автомашинууд дээр миний зарцуулах мэдлийн гэрчилгээ байхгүй юм.

2. Би З.Эрдэнэбатыг танихгүй, харж ч байгаагүй. Харин С.Баянмөнх, Энхбаатар хоёртой 2014 оны 8 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэхэд танилцсан. Гэтэл би С.Баянмөнх, З.Эрдэнэбат хоёрт ажил үүргийн хувьд ямар үйлчилгээ үзүүлээд хэдэн оны хэдэн сарын хэдэнд хаана “Мазда Демо” автомашин авсан нь тодорхойгүй байгааг тогтоолгох хүсэлтэй байна.

3. Би төрийн албаны шалгалт өгч байгаагүй. Автотээврийн үндэсний төв нь аж ахуй тооцоотой ажилладаг тул төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлд хамаардаггүй. Мөн Автотээврийн үндэсний төв нь зөвхөн автомашины шилжүүлэг хийдэг байсан. Би ажилд ороод удаагүй байсан тул “VRS” бүртгэлийн санд шинээр автомашин бүртгэх, гаалийн онцгой албан татвар төлөөгүй автомашины талаар огт мэдээлэлгүй байсан.

4. Би цалингийн зээлээр авсан “Тоёота карина” загварын автомашинаа 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 4,700,000 төгрөгөөр зараад /лавлагаа 19-р хх-21/ Дашгүнжидээс 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөгөөр “Мазда Демо” загварын автомашин худалдаж авсан. Би хэрэв 4,000,000 төгрөгөөр автомашин аваагүй бол энэ мөнгөөрөө цалингийн зээлээ дарах байсан.

5. Намайг 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байдаг. 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би ажилтан биш болсон байсан. 7 дугаар сарын 22-ны өдөр би “VRS” санд автомашин бүртгэлд оруулаагүй. Дашгүнжидийн гуйлтаар зөвхөн принтерээр гэрчилгээ хэвлэж өгсөн. Эдгээр гэрчилгээг мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ дардас дарж баталгаажуулаагүй бол ийм хэрэг болохгүй байсан.

Намайг ажлаас халагдахад 3,100,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл байсан тул Дашгүнжидээс болж ажилгүй болсон болохоор 3,000,000 төгрөг авч 1,800,000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр цалингийн зээлэндээ төлсөн. С.Баянмөнх Дашгүнжид хоёр миний эсрэг яагаад худал мэдүүлэг өгч намайг гүтгэсэн нь ойлгомжтой байна. Анх эрүүгийн хэрэг үүсгэж Баянмөнхтэй танилцаад зааж өгсөн үгээр нь мэдүүлэг өгөлгүй өөрсдийг нь илчилсэн болохоор тухайн үед тэгж мэдүүлэг өгсөн гэдэг. Баянмөнх 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нь миний эрх зүйн байдлыг маш их дордуулж байна. Мөн Баянмөнхөд маш их гомдолтой байна. Би өөрийн санамсар болгоомжгүй болчимгүй үйлдлээсээ болж Дашгүнжидийн үгэнд нь орж ийм хэцүү байдалд орсондоо өндөр настай эцэг, эх, нялх хүү, эхнэрээ өөртэйгээ давхар шийтгэж байгаадаа маш их гэмшиж байна.

Эхнэр, хүү бид гурав хотод гэр оронгүй хөлсний байраар амьдарч байгаад энэ хэрэгт холбогдсоноос хойш эцэг, эхийнхээ гэрт амьдарч байсан. Эцэг, эх хоёр маань насаараа дунд сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарсан. Эцэг Магсар 80 хувийн групптэй асаргаанд байдаг. Эхнэр ажилгүй хүүхдээ хардаг. Би мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд дуудсан цагт нь очиж, хажуугаар нь хөлсний ажил хийж гэр орондоо нэмэр болдог байсан. Би залуу хүн цаашдаа хөдөлмөр эрхэлж сайхан амьдрах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Эрхэм хүндэт шүүгч та бүхэн хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

Ялтан М.Төмөр-Очир тус шүүх хуралдаанд цахимаар оролцож гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “Автотээврийн үндэсний төв” АТҮГ-т ажилд ороод 1 жил ажилласан. Эхний 8 сарыг архивт хавтас зөөх ажил хийж дадлагажиж байгаад 2013 оны 4 дүгээр сараас 5 дугаар сард ээлжийн амралт болон аавын 10 хоногийн амралт аваад нийт 1 сарын хугацаанд амарсан. Миний худалдан авсан автомашиныг хээл хахууль гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн хуучин автомашинаа зараад Б.Дашгүнжидээс бэлэн мөнгөөр автомашин худалдан авсан. Үнэхээр тэр автомашиныг би хахуульд авсан бол ажилдаа унаж очихгүй байсан. Дотоод аудитын шалгалтаар надаас ямар учиртай автомашин унаад байгааг асуухад би “Б.Дашгүнжидээс 4,000,000 төгрөгөөр худалдан авсан” гэж хэлж байсан. Миний автомашин худалдан авсан болохыг гэрч Баяржаргалын мэдүүлэг нотолдог. Энэ хэрэгт холбогдон шалгагдсанаас болж би өөрийн худалдан авсан автомашинаа битүүмжлүүлж, өмгөөлөгч авахын тулд настай эцэг, эхээ тэтгэврийн зээл авахуулж маш их хохирч байна.” гэв.

 

Ялтан М.Төмөр-Очирын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 472 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт яллах талыг барьж нотлох баримтыг цуглуулсан, мөрдөн байцаалтын харъяаллыг зөрчиж Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт дурьдсан “Төрийн албан тушаалтан” гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамруулна” гэжээ.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэсэн заалт зөрчигдсөн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч Ц.Эрдэнэчулуун, гэрч Д.Батцэцэг, М.Дархижав нарын мэдүүлгээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд хууль бусаар нэвтэрч тээврийн хэрэгслийн гэрчилгээг бүртгэж олгосон гэж нотлох баримтаар тогтоогдсон.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 336 тоот тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилжээ. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрийн 05/4785 тоот албан бичгийн хариунд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1092 тоот албан бичгээр “Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь төрийн жинхэнэ албанд орох мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад орсон бүртгэл манай хүний нөөцийн программд байхгүй байхын зэрэгцээ тус Автотээврийн үндэсний төвийн ажилтнууд нь төрийн албан хаагчийн статусгүй болно. Тус төв нь аж ахуйн тооцоотой ажилладаг тул төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэлд хамаарахгүй, өөрсдөө дотооддоо тогтсон зохицуулалтаараа үйл ажиллагаа нь явагддаг” гэсэн байдаг

Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад М.Төмөр-Очирын албан тушаал хамаарахгүй болох нь Авлигатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05/8003 тоот албан бичгээр тогтоогдсон. Прокуророос мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дээрх нотлох баримтуудаар Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект болох төрийн албан хаагч биш атал Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлд заасан хэрэг шалгах, харъяалал тогтоох гэсэн хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн.

М.Төмөр-Очир нь “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар Тээврийн хэрэгслийн   бүртгэлийн   хэлтэст   бүртгэлийн   мэргэжилтэн   албан   тушаалд томилогдсон. Мөн захирлын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 205 тоот тушаалаар М.Төмөр-Очирыг ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.

Гэтэл шүүхийн тогтоолоор М.Төмөр-Очирыг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн М.Дархижавын программд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хууль бусаар нэвтэрч 6 тээврийн хэрэгслийн гэрчилгээг бүртгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн.

М.Төмөр-Очир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талыг нотолсон нотлох баримт байхгүй. М.Төмөр-Очирын хувьд ямар нэгэн хамтарч оролцсон идэвхтэй үйлдэл байхгүй юм. Б.Дашгүнжидийн гуйлтаар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн М.Дархижавын программд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хууль бусаар нэвтэрч 6 тээврийн хэрэгслийн гэрчилгээг зөвхөн хэвлэсэн бөгөөд ямар нэгэн гарын үсэг зурах, бичилт хийх, тамга тэмдэг дарах зэрэг үйлдэл хийгээгүй юм. М.Төмөр-Очирыг Б.Дашгүнжидтэй урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд 8 тээврийн хэрэгслийн гэрчилгээг бичилт хийж “Мазда Демо” загварын 89-96 УНИ улсын дугаартай автомашиныг хээл хахуульд авсан гэж дээрх зүйл ангиар ял шийтгэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Дашгүнжидээс дээрх автомашиныг 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг мөнгөний эх үүсвэр 2014 онд анх ажилд орохдоо Худалдаа хөгжлийн банкинд цалингийн зээл хийж “Карена” загварын 40-31 УБЦ улсын дугаартай автомашины худалдан авч дараа нь борлуулан мөнгөөрөө худалдаж авсан. Энэ нь Автотээврийн үндэсний төвийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 193 тоот лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээл зэргээр нотлогддог. М.Төмөр-Очир нь 8 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэвлэх, бичилт хийх, тамга тэмдэг дарах, гарын үсэг зурах гэх мэт үйл ажиллагаанд ямар нэгэн оролцоо байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогддог юм. Харин М.Төмөр-Очир нь хээл хахуульд авсан гэх 3,000,000 төгрөгийг ажлаасаа халагдсаныхаа дараа зээлийн эргэн төлөлт хийхийн тулд Б.Дашгүнжидээс зээлж авсан нь шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Дээрх үйлдлүүдийг хийхдээ Б.Дашгүнжидтэй урьдчилан үгсэн тохиролцсон, хамтарсан гэх ямар нэгэн идэвхтэй үйлдэл байхгүйгээс гадна албаны байдлаа ашиглаж бусдад ямар үйлчилгээ үзүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй юм.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэрч М.Дархижав, Э.Бямбадорж, Ж.Энхцэцэг нарын мэдүүлгээр хууль бусаар компьютерт бусдын эрхээр нэвтэрсэн. Тус хэлтэс нь импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд гэрчилгээ олгох эрх байхгүй, бүртгэх эрхгүй. Үүнийг зөвхөн Зам тээврийн яамны хяналтын бүртгэлийн газарт хийдэг нь нотлогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” болно гэсэн хуулийн заалтыг зөрсөн байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Шүүх тогтоол гаргаж шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын ажиллагааны явцад С.Баянмөнхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч М.Төмөр-Очирын эхнэр Д.Уран нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагч С.Баянмөнх нь Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд яллагдагч Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын талаар үнэн зөв бодитой мэдүүлэг өгсөн гэхэд эргэлзээтэй байдгаас гадна сэжигтэний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

Гэрч А.Уранаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахдаа Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт заасан “гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Дашгүнжидийн биед байсан гэх захиаг нотлох баримтаар бэхжүүлж авч, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангийн ажилтан Ш.Лхагвасүрэнг гэрчээр байцааж нотлох баримтыг цуглуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан яллагдагч өөрийнхээ эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугийн болон бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн хуулийн заалт зөрчигдөж шүүхээс тогтоол гаргахдаа дээрх нотлох баримтуудыг үнэлсэн нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн хуулийн заалт зөрчигдсөн байна.

Мөн түүнчлэн М.Төмөр-Очирын хээл хахуульд авсан гэх “Мазда Демо” загварын 89-96 УНИ улсын дугаартай автомашины үнэлгээг хийлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд 2 өөр байдлаар үнэлүүлсэн нь ойлгомжгүй. Эхний үнэлгээ нь дээрх тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад дахин үнэлгээ хийлгэж 8,500,000 төгрөгөөр үнэлж шүүх шийдвэрлэсэн нь бодит байдлаас зөрүүтэй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 472 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж М.Төмөр-Очирт холбогдох хэргийг зөв зүйлчилж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Ялтан Б.Дашгүнжидийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх дүгнэхдээ яллах дүгнэлтийг хуулбарлан Б.Дашгүнжидэд “Бүртгэлийн мэргэжилтнээр буюу албан тушаалтанаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хахууль авсан” гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. Учир нь Б.Дашгүнжид гэмт хэрэг үйлдэх үедээ Автотээврийн үндэсний төвд бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаагүй ба харин архивын мэргэжилтэн байсан бөгөөд албан тушаалтан биш болох нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл, Улсын Их хурлын хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоол болон түүний хавсралт, Автотээврийн Үндэсний төвийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, ажлын тушаалууд, лавлагаа албан бичиг зэргээр тус тус тогтоогдож буйг анхаарч дүгнээгүй болно. Мөн Б.Дашгүнжид нь тээврийн хэрэгслийг бүртгэх тусгайлан эрх олгоогүй ба архив хариуцсан гүйцэтгэх ажилтан байсныг анхаарсангүй гэж гомдож байна.

Тиймээс өмгөөлөгчийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандан “албан тушаалтан” гэдэгт хэн багтах вэ? гэдгийг тодруулан лавлагаа авч хавтаст хэрэгт хавсаргасан. Лавлагаанаас харахад архивын мэргэжилтэн нь хуульд заасан албан тушаалтан биш байдаг. Гэтэл шүүх өмгөөлөгчийн тайлбарыг дүгнээд, ямар үндэслэлээр Б.Дашгүнжид нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан албан тушаалтанд хамаарч байгааг, Б.Дашгүнжидыг “албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулан ашигласан” гэдэгт юуг хамааруулж байгааг дүгнээгүй. Мөн “хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д “Б.Дашгүнжидийн өмчлөлийн орон сууцны битүүмжлэлийг цуцлалгүйгээр хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн” нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шийтгэх тогтоолд “Б.Дашгүнжид нь бүртгэл хийх эрхгүй атлаа бүртгэлийн ажилтны эрхийг хаанаас ямар үндэслэлээр программд нэвтрэх эрх авсан нь тодорхойгүйгээр нэвтэрч 32 тээврийн хэрэгслийг хууль бусаар бүртгэсэн” гэсэн байдаг. Яллах дүгнэлтэд “Батцэцэг, Дархижавын программд нэвтрэх эрхийг ашиглан” гэж бичсэн. Батцэцэг, Дархижав нар нь Автотээврийн үндэсний төвд бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан тул импортийн автомашиныг бүртгэх эрхгүй байсан. Зам тээврийн яамны харъяа мэргэжилтнүүд тусгай админ үг ашиглан импортын автомашиныг бүртгэдэг байсан. Гэтэл Б.Дашгүнжид тус админ үгийг хэрхэн олж авсан болохыг огт шалгаагүй. Зам тээврийн яамны програмист Батсүх бүртгэх эрхийг нээдэг байсан, түүнээс өөр хүн мэдэх боломжгүй. Батсүх гэх хүнд ял завших боломж олгосон байж болзошгүй гэх үүднээс хэрэгт холбогдуулан шалгах ёстой. Тиймээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан Б.Дашгүнжидийн өмгөөлөгч Ш.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн холбогдох хууль тогтоомж, нотлох баримтыг үндэслэхгүйгээр Б.Дашгүнжидийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган ял шийтгэсэн гэсэн үндэслэлээр гаргасан өмгөөлөгч А.Мөнхбатын гомдолтой  санал нэг байна. Өөрөөр хэлбэл “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх хэмжээ, Б.Дашгүнжидийн ажиллаж байсан ажлын байр буюу архив хариуцсан мэргэжилтний ажил, үүргийн чиглэл, эрх зүйн байдал нь Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан албан тушаалтан биш болох нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоол болон тус төвийн дүрэм, Б.Дашгүнжидийн ажиллаж байсан архив хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон тушаалууд, түүний ажил үүргийн талаар тус төвөөс ирүүлсэн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан олон нотлох баримтуудаар нотлогдож байгаа боловч шүүх холбогдох нотлох баримтыг үндэслэн шийдвэрлээгүй байгаа тул гомдол гаргах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Б.Дашгүнжидийн ажиллаж байсан ажлын байр нь архивын мэргэжилтэн бөгөөд тухайн ажлын байр зэрэглэлийн тухайд удирдах албан тушаалтан бус харин гүйцэтгэх ажилтан буюу ГА-5 гэсэн нэршил, зэрэглэлтэй, ажилтны үндсэн үүрэг нь архивын нэгж бүрдүүлэх, хадгалах ажил байгаа бөгөөд Б.Дашгүнжид ажил, үүргийн хувьд тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх эрхгүй байсан байна. Түүний хууль зөрчсөн үйлдэл нь ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олгосон эрхийн хүрээнд явуулах үйл ажиллагаа огт биш бөгөөд харин компьютерийн мэдээллийн санд хууль бус аргаар нэвтэрч хуурамч баримт бичгийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа нь харагдаж байна.

Иймд хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар өмгөөлөгч нарын удаа дараа гаргаж байгаа санал, хүсэлт, Б.Дашгүнжидийг албан тушаалтанд тооцохгүй байх нотолгоо, баримтууд болон анхан шатны шүүхийн тогтоолд гаргаж байгаа гомдлын үндэслэл, шаардлагыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлүүлэхийг хүсч, энэхүү гомдлыг гаргаж байна. Хэрэв Б.Дашгүнжидийг хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тохиолдолд миний бие түүнийг цагаатгах, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тухайн хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул шүүгдэгч Б.Дашгүнжид гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу түүний асрамжид бага насны 2 хүүхэд байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтыг үндэслэн ял хойшлуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Ялтан М.Төмөр-Очирын өмгөөлөгч Г.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд хэт яллах талыг барьж нотлох баримт цуглуулсан. М.Төмөр-Очир нь албан тушаалаа ямар байдлаар ашиглаад Эрдэнэбаатар, Энхбаатар гэх хүмүүсийн эрх ашгийн үүднээс ямар үйлдэл хийсэн болох нь хавтаст хэрэгт тодорхойгүй байна. Гэтэл шийтгэх тогтоолд “М.Төмөр-Очир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Б.Дашгүнжидтэй урьдчилан үгсэж тохиролцсон” гэж тодорхой бичсэн байна. Хээл хахууль авсан гэмт хэрэг нь тохиролцоо, авах, өгөх үйлдлээс бүрддэг. Гэтэл М.Төмөр-Очирыг хэнтэй тохиролцож хэнээс хээл хахууль авсан болохыг тогтоогоогүй тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял шийтгэсэн. М.Төмөр-Очир нь 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэл Энхбаатарын 8 тээврийн хэрэгслийг программд хууль бусаар нэвтэрч бүртгэсэн гэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт Б.Дашгүнжид программд хууль бусаар нэвтэрсэн болох нь тогтоогдсон болохоос ямар үйлдлээрээ хамтран оролцоо байгааг тогтоогоогүй. М.Төмөр-Очир нь Б.Дашгүнжидээс 4,000,000 төгрөгөөр автомашин худалдан авсан болох нь Баянмөнхийн “4,000,000 төгрөгөөр худалдан аваад Эрдэнэбатын дансанд мөнгөө шилжүүлснийг би мэдээд 1,000,000 төгрөгийг нь Эрдэнэбатаас зээлж авсан” гэх мэдүүлгээр тогтоогдсон. Хэрэг гарах болсон шалтгаан нь хээл хахуульд зуучилж, мөнгө өгсөн Баянмөнхтэй холбоотой. Баянмөнх “Б.Дашгүнжидэд автомашин, мөнгө, М.Төмөр-Очирт автомашин, 3,000,000 төгрөг хахуульд өгсөн. Намайг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж өгнө үү” гэх мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан миний үйлчлүүлэгчид ял оногдуулсан. Энэ талаар М.Төмөр-Очир, Баянмөнхтэй тааралдахдаа “та яагаад надад автомашин хахуульд өгсөн юм” бэ гэж асуухад “би тэгж хэлээгүй. Мөрдөн байцаагч хүчээр тийм мэдүүлэг авч надаар гарын үсэг зуруулсан” гэж хариулсан байдаг тул Баянмөнхийг шүүх хуралдаанд оролцуулах ёстой байсан. Тиймээс анхан шатны шүүх үндэслэлгүйгээр миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан байна.” гэв.

 

Прокурор Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь урьдчилан үгсэн тохиролцож давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Бямбадорж, Бат-Амгалан, Хантайшир, Баяржаргал, Ариунтуяа гэх гэрч нарын мэдүүлгээр Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон. Гэрч Бямбадорж “Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар “бид 2 тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар бүртгэсэн” гэж надад ярьж байсан” гэж мэдүүлдэг. Гэрч Хантайшир “бид “Да Хүрээ” дээр цуг очиход нэг нь надтай архи уусан. Нөгөө нь компьютерын ширээн дээр суугаад програм оролдоод байсан. Тэндээсээ гараад “Хөсөг трейд” ХХК-д очиж архи уухад Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь компьютертой өрөөний түлхүүрийг аваад орж байсан” гэж мэдүүлдэг. Өмгөөлөгч нар М.Төмөр-Очирыг автомашинаа худалдан авсан гэдэг. Үнэхээр худалдан авсан бол худалдах, худалдан авах гэрээ хийж бүртгүүлэхийг шаарддаг. М.Төмөр-Очир нь тээврийн хэрэгслийг хэрхэн худалдан авч, яаж бүртгэх вэ гэдгийг сайн мэднэ. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ байдаггүй. Баянмөнх, Энхбаатар, Эрдэнэбаатар нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, сэжигтэн, яллагдагчаар татаж мэдүүлэг авахад Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын үйлдэл нотлогдсон. Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь цагдан хоригдож байхдаа Б.Дашгүнжидээс М.Төмөр-Очирт “чи автомашиныг худалдан авсан гэж хэлээрэй” гэж үг заасан утга бүхий захидал илгээсэн нь тогтоогдож, хавтаст хэрэгт авагдсан. Уг захидлын бичгийн хэвийг шинжээчээр шалгуулахад “Б.Дашгүнжидийн бичгийн хэвтэй тохирч байна” гэх хариу гарсан. Өмгөөлөгч нар Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь төрийн албан хаагч биш, аж ахуйн нэгжийн албан тушаалтан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн субъект болохгүй гэж үзээд байна. Гэтэл хуульд “төрийн албан тушаалтан эсхүл аж ахуйн нэгжийн албан тушаалтан” гэж ялгаж заагаагүй байх тул аль аль нь субъектэд хамаарна. Автотээврийн үндэсний төв нь хуулийн этгээдээр бүртгэгдсэн аж ахуйн нэгж юм. Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд “аж ахуйн нэгж гэдгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар ойлгоно” гэсэн байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “аж ахуйн нэгж гэж улсын бүртгэлд бүртгэгдэж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, тэдэнтэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг ойлгоно” гэсэн байдаг. Мөн Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон компанийн эрх бүхий албан тушаалтан орно. Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь аж ахуйн нэгжийн албан тушаалтан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект болно. Өмгөөлөгч О.Цэрцэнпунцаг нь Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын үйлдлийг компютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Гэтэл Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь Автотээврийн үндэсний төвийн цахим санд хууль бусаар нэвтэрч хууль бус үйлдэл хийснийхээ төлөө бусдаас хээл хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Б.Дашгүнжид нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архивын мэргэжилтнээр, М.Төмөр-Очир нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцож, хээл хахууль өгөгч З.Эрдэнэбатын Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан

Н56А5015156 арлын дугаартай, “Митцубиши Пажеро” загварын автомашинд 83-11 УНК улсын дугаар, ТЯ9416549 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS171005522 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1106040276 арлын дугаартай, “Тоёота Гранд-2” загварын автомашинд 56-73 УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

DҮЗW232830 арлын дугаартай, “Мазда Демо” загварын автомашинд 89-96 УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

NCP250023872 арлын дугаартай, “Тоёота Фан Карго” загварын автомашинд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

АТ2116016019 арлын дугаартай, “Тоёота Карина” загварын автомашинд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

СS2А0005498 арлын дугаартай, “Митцубиши Лансер” загварын автомашинд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

GХ1000009795 арлын дугаартай, “Тоёота Чэйзер” загварын автомашинд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан З.Эрдэнэбатаас Б.Дашгүнжид нь “Тоёота кроун” загварын JZS1710053522 арлын дугаартай, 73-04 УНИ улсын дугаартай, 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан, М.Төмөр-Очир нь “Mazda Demo” загварын DY3W232830 арлын дугаартай, 89-96 УНК улсын дугаартай, 8,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан,

 

2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Энхбаатарын Гаалийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Дархижавын програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч түр хугацаагаар Монгол Улсад орж ирсэн

JТМНХ05J80407791 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНV05J40502917 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 92-46 УНК улсын дугаар, ТЯ950826 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНХ05J804037791 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

RВ11076353 арлын дугаартай, “Хонда Одессе” загварын автомашинд 90-40 УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJВТ20ХХ50073230 арлын дугаартай, “Lexus GX” загварын автомашинд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJHT00W804024891 арлын дугаартай, “Lexus LX” загварын автомашинд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан Г.Энхбаатараас Б.Дашгүнжид нь 15,000,000 төгрөг авсан, М.Төмөр-Очир нь 3,000,000 төгрөг авсан,

 

Б.Дашгүнжид нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль өгөгч Ж.Эрдэнэбаатарын Нэмэгдсэн өртөгийн болон Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Солонгос улсаас сэлбэг гэсэн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан КМНWР81НР4U601926 арлын дугаартай, “Хюндэй Старекс” загварын автомашинд 94-24 УНЕ улсын дугаар, №00555583 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан Ж.Эрдэнэбаатараас 1,000,000 төгрөг авсан,

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч С.Гансүхийн Онцгой албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан

Н58А0011928 арлын дугаартай, “Митцибуши /мини/ пажеро” загварын автомашинд 91-87 УНЕ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS1710047117 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 63-02 УНҮ улсын дугаар, №00566267 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1156001317 арлын дугаартай, “Тоёота гранд марк-2” загварын автомашинд 42-31 УНҮ улсын дугаар, №00566266 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан С.Гансүхээс 3,250,000 төгрөг авсан зэргээр Б.Дашгүнжид нь 4 удаагийн давтан үйлдлээр нийт 25,750,000 төгрөгийн, М.Төмөр-Очир нь 2 удаагийн давтан үйлдлээр нийт 11,500,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг, 

 

Мөн Б.Дашгүнжид нь М.Төмөр-Очиртой урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шунахайн сэдэлтээр Автотээврийн үндэсний төвийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байрнаас

00530772 дугаартай гэрчилгээ 1 ширхэг,

00530781-ээс 00530805 хүртэл дугаартай гэрчилгээ 25 ширхэг,

00530807-оос 00530813 хүртэл дугаартай гэрчилгээ 7 ширхэг,

00530815-аас 00530819 хүртэл дугаартай гэрчилгээ 5 ширхэг,

00530821-ээс 00530825 хүртэл дугаартай гэрчилгээ 5 ширхэг,

00530828-аас 00530853 хүртэл дугаартай гэрчилгээ 26 ширхэг,

00530855-аас 00530897 хүртэл дугаартай гэрчилгээ 43 ширхэг,

00530900-ээс 00530908 хүртэл дугаартай гэрчилгээ 9 ширхэг,

00530910-аас 00530929 хүртэл дугаартай гэрчилгээ 20 ширхэг,

0053091-ээс 00530952 хүртэл дугаартай гэрчилгээ 22 ширхэг,

00530955-аас 00530964 хүртэл дугаартай гэрчилгээ 10 ширхэг,

00530966 дугаартай гэрчилгээ 1 ширхэг,

00530968-аас 00530999 хүртэл дугаартай гэрчилгээ 32 ширхэг буюу нийт 206 ширхэг бичилт хийгдээгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас “тус төв нь автомашин шинээр бүртгэх эрхгүй байхад 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн мэргэжилтний нэрийг ашиглан 7 тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлгийн дугаарыг санд оруулалгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байхад нь бүртгэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгосон” асуудлыг шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2/1054 албан бичиг /1-р хх-26-27/,

- Хохирогч “Автотээврийн үндэсний төв”-ийн төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны “... “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Тээврийн хэрэгслийн улсын нэгдсэн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар олгох, Автотээврийн хэрэгслийн мэдээллийн сан, бүртгэлийн сүлжээ байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Манай байгууллагад ажиллаж байсан Дашгүнжид, архивын мэргэжилтэн Төмөр-Очир нар нь тээврийн хэрэгслийн 206 ширхэг гэрчилгээг хууль бусаар бүлэглэн хулгайлж манай байгууллагад 3,090,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Нэг гэрчилгээний үнэ нь 500 төгрөг байдаг. “Автотээврийн үндэсний төв”-ийн импортын тээврийн хэрэгслийн бүртгэгч нар, шилжилт хөдөлгөөн хийх бүртгэгч нар бүртгэлийн програм дээр бүртгэл явуулах эрхээ нээлгэдэг. Гэтэл Дашгүнжид нь бүртгэл хийх эрхгүй атал бүртгэлийн ажилтны эрхийг эдэлж хаанаас ямар үндэслэлээр програмд нэвтрэх эрх авсан нь тодорхойгүйгээр нэвтэрч гаалийн бүрдүүлэлт хийгээгүй нэр бүхий 32 тээврийн хэрэгслийг хууль бусаар бүртгэсэн байсан. Автотээврийн тухай хууль болон үйлдвэрийн газрын дүрэм, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох тухай журмыг зөрчиж бүртгэл хийсэн байгаа...” /13-р хх-183-187/,

- Хохирогч Гааль, Татварын Ерөнхий газрын төлөөлөгч Б.Сүхбаатарын “Гаалийн, Онцгой, Нэмэгдсэн өртөгийн албан татваруудыг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Нэр бүхий 32 тээврийн хэрэгслийн Гааль, Онцгой, Нэмэгдсэн өртөгийн албан татвар 427,510,461.06 төгрөг болж байна. Үүнээс Г.Энхбаатар 6 тээврийн хэрэгслийн 129,697,735 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 297,812,726 төгрөгийн үлдэгдэл байгаа...” /9-р хх-103/,

- Гэрч Э.Бямбадоржийн /Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст мэргэжилтэн/ “... М.Төмөр-Очир, Б.Дашгүнжид нар нь буцах горимтой автомашинуудыг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэсэн гэсэн. 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр уулзахдаа хоёулаа ийм хэрэг хийсэн гэдгээ ярьж байсан. Дээрх машинууд нь ЗИЛ-130 болон Төмөр-Очирын өөрийн унаж байсан “Мазда” загварын автомашинууд байсан гэсэн. Шинээр Монгол Улсад орж ирж улсын дугаар анх авч байгаа автомашиныг бүртгэхэд уг автомашины гаалийн бичиг, техникийн паспорт, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, оношилгоонд орж тээврийн хэрэгсэл бүртгэх өргөдлийн маягт бөглөсөн материалыг авч шалгаад улсын бүртгэлд бүртгэдэг. Импортын автомашиныг бүртгэх эрхийг Зам тээврийн яамны тээврийн хэрэгслийн хяналт бүртгэлийн газраас олгодог...” /1-р хх-173-174/,

- Гэрч Б.Жаргалын /Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга/ “... 5 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль бусаар хэвлэж тээврийн хэрэгслийн цахим “VRS” санд бүртгэсэн асуудлыг шалгуулахаар хандсан... “Мазда Демо” загварын DҮЗW-232830 арлын дугаартай, 89-96 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувьд шинээр 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутанд мөн Н.Гэрэлмаагийн эрхээр Ч.Баяржаргалын эзэмшилд бүртгэн оруулж 16 цаг 50 минутад /20 минутын дараа/ мөн одоогоор өвчтэй байгаа Ч.Болорын эрхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэвлэсэн байсан. Мөн уг автомашиныг 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 46 минутанд бүртгэгч М.Төмөр-Очир нь Г.Ариунтуяагийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн байсан. Уг тээврийн хэрэгсэл Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар бүхээг тасалсан оройны хамт 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүрдүүлэлт хийгдсэн гэж гарсан. “Тоёота Фан карго” загварын NCP25-0023872 арлын дугаартай, 85-66 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 39 минутад Гэрэлмаагийн эрхээр Г.Энхбаярын эзэмшилд бүртгэн оруулж 16 цаг 51 минутад өвчтэй байсан Ч.Болорын эрхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хэвлэсэн. 2014 оны 6 дугаар сарын 24-ний 12 цаг 32 минутад бүртгэгч Б.Мөнх-Эрдэнэ уг тээврийн хэрэгслийг иргэн З.Хосцэцэгийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн байна...” /9-р хх-107-119/,

- Гэрч Д.Батцэцэгийн /Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газарт мэргэжилтэн/ “… Би бүртгэлийн системд хууль бусаар бүртгэсэн зүйл байхгүй. ШЭХСГ гэсэн эрх нь “Хөсөг трейд” ХХК-ийн байранд барладаг салбар гэсэн бүртгэлийн эрх байна. Би өнгөрсөн хугацаанд “Хөсөг трейд” дээр ажиллаж байгаагүй учраас надад ийм эрх нээж өгч байгаагүй. Эрүүгийн цагдаагийн газраас 2014 оны 9 дүгээр сард 6 автомашины лавлагааг авахад импортын баримт бичиггүй тээврийн хэрэгслүүдийг миний нэр дээр нээгдсэн ШЭХСГ эрхээр бүртгэгдсэн байсныг мэдээд манай ажлын хүн надад хэлсэн. Надад ШЭХСГ гэсэн эрх нээгдсэн гэдгийг тухайн үед л мэдсэн...” /9-р хх-120-124/,

- Гэрч Э.Батсүх /Зам, Тээврийн яамны Зам, Тээврийн хяналт, бүртгэлийн газар програм хангамж хариуцсан мэргэжилтэн/ “... ажлаас чөлөөлөгдсөн Гэрэлмаа гэх мэргэжилтний АРХ эрхээр 5 автомашин шинээр бүртгэж, улсын дугаар олгосон байсан. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэргэжилтнүүдийн албан хэрэгцээний компьютероос бүртгэгч Н.Гэрэлмаа, Ч.Болор нарын эрхээр дээрх 5 автомашиныг хууль бусаар бүртгэх боломжтой. Учир нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ манай хоёр бүртгэлийн нэг нэгдсэн цахим “VRS” санг ашигладаг. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын бүртгэлийн мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон мотоциклийг шинээр бүртгэдэг. Харин тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх эрх байхгүй...” /2-р хх 107/,

- Гэрч Н.Гэрэлмаагийн “... Би замын Цагдаагийн газрын тоо бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад 2009 онд Засгийн газрын тогтоолоор Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харьяа Автотээврийн газарт шилжиж очсон юм. Би Автотээврийн газарт 2009 онд шилжиж ирснээс хойш бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь задарч 2 яам болох үед Зам, Тээврийн яамны Зам тээврийн хяналтын бүртгэлийн газарт харьяалагдаж ажиллах болсон. Бүртгэлийн мэргэжилтний чиг үүрэг нь импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох, хөдөө орон нутгаас орж ирж байгаа тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн бүртгэх, лавлагаа мэдээлэл өгдөг. Би 2012 оны 11 дүгээр сарын эхээр ажлаасаа сарын чөлөө аваад чөлөөнийхөө хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад чөлөөгөө хэтрүүлсэн шалтгаанаар эргэж ажилдаа орж чадаагүй. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа...” / 9-р хх-126/,

- Гэрч Л.Хантайширын “... 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дашгүнжид, Төмөр-Очир хоёр надруу утсаар ярьж байгаад хүрч ирж уулзсан юм. Тухайн өдөр Мягмар гараг байсан бөгөөд миний амралтын өдөр байсан. Дашгүнжид нь “Тоёота Кроун” загварын цагаан өнгийн автомашин жолоодож ирээд “... бид хоёр ажлаасаа гарч байгаа, танай ажил дээр очоод компьютероос чинь 2 автомашины шилжүүлэг хийгээдэх үү...” гэж гуйсан. Би тэр хоёрт татгалзсан боловч гуйгаад болохгүй болохоор нь зөвшөөрч хамт явцгаасан юм. Би тэр хоёртой хамт “Да хүрээ” зах дээр байдаг Автотээврийн үндэсний төвийн байранд очиж миний өрөөнд ороод Төмөр-Очир бид 2 нэг шил архи хувааж уусан. Тухайн үед Дашгүнжид автомашин жолоодож явж байсан учраас архи уугаагүй. Миний ажлын компьютерыг Дашгүнжид асааж “VRS” бүртгэлийн программ дээр ажиллаад суугаад байсан. Төмөр-Очир бид 2 шилтэй архинаас тус бүр 2 удаа уусан бөгөөд “би тамхи татлаа” гээд компьютероо унтраагаад ажлын өрөөнөөсөө гарахад Дашгүнжид надтай хамт гарсан. Энэ үед Төмөр-Очир өрөөнд ганцаараа үлдсэн. Би 5 орчим минут болчихоод буцаад өрөөнд орж явцгаахаар болсон. Гэтэл Дашгүнжид “ер нь өнөөдөр эндээс хийчихвэл амарч байгаа өдөр шилжүүлэг хийлээ гээд асуудал үүсч магадгүй, “Хөсөг трейд” явцгаая” гээд тэндээсээ шууд “Хөсөг трейд” рүү явсан... Би тэднийг шинээр автомашин бүртгэнэ гэж огт мэдээгүй. Автомашинуудын шилжүүлэг хийгдсэн эсэхийг шүүж үзээд шилжүүлэг хийгдээгүй бол хиймээр байна гэж гуйхад нь зөвшөөрсөн юм...” /10-р хх-27-28/,

- Гэрч Б.Бат-Амгалангийн “... Би аав Баянмөнхийн хамт гадуур явж байсан. Тэгэхэд аав нэг хүнтэй яриад хорооллын эцсийн Шатахуун түгээх станц дээр Батаа гэж залуутай уулзсан. Тухайн үед Батаа гэдэг залуу “Тоёота Кроун” загварын автомашин унаж ирсэн бөгөөд тэр автомашины талаар Батаа “угсараад дууссан” гээд, аав тэр хоёр автомашиныг Дашгүнжидэд өгөх гэж байгаа талаар ярьж байсан...” /9-р хх-163-164/,

- Гэрч Ч.Баяржаргалын “... Төмөр-Очир над руу утсаар яриад “би чамд үзүүлсэн автомашиныг худалдаж авах гэж байна, гэтэл бичиг баримтгүй болохоор авч болохгүй байна, бас би өөрийнхөө нэр дээр авч болохгүй байна, чиний нэр дээр боломжтой учраас бичиг баримтаа өгөөч” гэж иргэний үнэмлэх хуулбарлаж авсан. Үүнээс хойш 2014 оны 6 дугаар сарын 25, 26-ны үеэр Төмөр-Очирыг “Мазда” загварын автомашинаа унаад явж байхад нь таараад уулзахад “найз нь чиний нэр дээр энэ автомашиныг шилжүүлээд авчихлаа” гэж хэлсэн...” /9-р хх-183-184/,

- Гэрч Г.Ариунтуяагийн “...автомашин солих гэсэн сонирхолтой хүн миний утас руу залгаж удаа дараа мессеж бичсэн. Би нөхрийнхөө хамт тэр залуутай Автотээврийн газрын гадаа очиж уулзсан юм. Тэр залуугийн манай автомашинаар солих гэж байсан автомашин нь “Мазда Демо” загварын хөх цэнхэр өнгийн, дээрээ нарны хаалттай автомашин байсан. Бид нар автомашинаа солилцохоор тохиролцоход тэр залуу “та бичиг баримтаа өгчих” гэж хэлээд миний иргэний цахим үнэмлэхийг аваад Автотээврийн газар руу орсон. Тэр залуу удалгүй гарч ирэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ барьсаар гарч ирэхэд нь үзэхэд “Мазда Демо” загварын автомашиныг миний нэр дээр Монгол Улсад орж ирснээр бүртгэсэн байсан ба “тээврийн хэрэгслийн нэр шилжихэд солив” гэсэн тэмдэг дардаг байхад тийм тэмдэггүй байсан. Нөхөр бид 2 өөрсдийнхөө автомашиныг тэр залууд үлдээгээд “Мазда Демо” загварын автомашиныг унаад явсан. Хэд хоногийн дараа дахиж залгаад “автомашинаа буцааж авмаар байна, наад автомашин чинь асуудалтай байна” гэж ярьсан...” /9-р хх-186-187/,

- Гэрч А.Цэнд-Аюушын “...надад хар хөх өнгийн 73-04 УНИ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Тоёота Кроун” загварын автомашин байдаг. Би тухайн автомашиныг 2014 оны 6 дугаар сараас хойш өөрөө хэрэглэж байгаа. Уг автомашиныг манай ээж Азжаргал надад өгсөн. Түүнийг хэзээ хэнээс худалдаж авсан талаар мэдэхгүй байна... Би “ХААН”, Төрийн банкинд данс эзэмшдэг. “ХААН” банкны хувьд ээжээсээ мобайл банк үйлчилгээгээр мөнгө шилжүүлж авдаг данс байгаа. Төрийн банк дахь дансаараа төрөөс олгодог 70,000 төгрөгийн урамшуулал авдаг юм. Би 2014 онд оюутнуудад олгодог 70,000 төгрөгөөс өөр орлого байгаагүй. Надад тийм их хэмжээний мөнгөн гүйлгээ хийх боломж байхгүй. Миний дансаар тийм их хэмжээний мөнгө орж ирсэн зүйл байх ёсгүй. Миний эгч миний дансанд яагаад мөнгө тушааж байсан эсэхийг мэдэхгүй байна. Уг мөнгийг хаанаас ямар эх сурвалжаар олсон эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ мөнгийг би өөрөө банк дээр очиж авсан эсэхээ санахгүй байна. Энэ мөнгийг эгч Жаргалсайхан тушаасан байсан тэгэхээр энэ мөнгө Жаргалсайхан эгч, Дашгүнжид ах хоёрын мөнгө юм...” /9-р хх-197-198/,

- Гэрч А.Урангийн “... М.Төмөр-Очир нь тухайн үед зээлийнхээ мөнгийг төлөх гэж байгаа гээд 2014 оны 8 дугаар сарын 4-нд Эрдэнэт хотын “Худалдаа хөгжлийн” банкнаас цалингийн зээлэнд 1,700,000 төгрөг тушаасан. Энэ мөнгийг хаанаас хэнээс авсан талаар надад Төмөр-Очир ямар нэгэн зүйл хэлээгүй. “Мазда Демо” загварын автомашиныг мөн хаанаас хэзээ авсан талаар надад юу ч яриагүй...” /9-р хх-224-225/,

- Гэрч Ш.Лхагвасүрэнгийн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангийн шуурхай бүлгийн ажилтан/ “... 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байцаалтын бүртгэл хөтөлж ажил үүргийн хуваарийн дагуу тухайн өдрийн байцаалтад орсон сэжигтэн, яллагдагч нарыг байцаалтаас гарсны дараа биед нь нэгжлэг хийдэг. Дашгүнжид гэдэг яллагдагчаар цагдан хоригдож байгаа хүнийг байцаалтаас гарч ирсний дараа биед нь нэгжлэг хийхэд зүүн талын гадна энгэрийн халааснаас жижиг цаас гарч ирсэн. Цаасыг авах гэхэд амандаа хийж зажлах гэсэн оролдлого гаргасан тул мөрдөн байцаагчийн хамт гарыг нь мушгин авах гэхэд нөгөө гартаа цаасаа шилжүүлэн цаасны нэг хэсгийг урсан. Тэгээд хоёр гараа ардаа бариад цаасаа өгөхгүй байсан тул дүрмийн дагуу гарыг өчиж цаасыг авсан. Уг цаасыг тухайн мөрдөн байцаагч авч, би зөрчлийн талаар тэмдэглэл үйлдсэн...” /9-р хх-105-106/ гэсэн мэдүүлгүүд,

- Нэр бүхий 32 автомашины улсад төлөх албан татварын хэмжээг тодорхойлсон шинжээчийн 01/357 тоот дүгнэлт /17-р хх-92-99/,

- А.Цэнд-Аюушийн эзэмшдэг дансны 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4,330,000 төгрөгийн орлого, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3,000,000 төгрөгийн зарлага, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 3,500,000 төгрөгийн орлого, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 7,200,000 төгрөгийн орлого, 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1,000,000 төгрөгийн орлого, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1,200,000 төгрөгийн орлого, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2,000,000 төгрөгийн орлого, 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 1,000,000 төгрөгийн орлого, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6,800,000 төгрөгийн орлого, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зарлага, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 7,000,000 төгрөгийн зарлага, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 12,000,000 төгрөгийн зарлага хийсэн банкны баримтууд дээрх харилцагчийн гарын үсэг, тоон тэмдэглэлүүдийг Б.Дашгүнжидийн эхнэр Г.Жаргалсайхан, дүү А.Цэнд-Аюуш нар бичсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3104 дугаартай дүгнэлт /17-р хх-40-43/,

- Б.Дашгүнжид нь Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа М.Төмөр-Очирт “Чамайг энд хамааралгүй болгомоор байна. Намайг ТХ-ийн гэрчилгээ нөхөн гэсэн юм гээд Да хүрээ орсон, тэгээд принтер ажиллахгүй байна гээд Хөсөг ороод дугаар бичсэн цаасны доор хүний эрх бичээд ороод хэвлээд ирээ гэж хэлсэн гээд өгвөл яах бол, чи сайн бодож байгаад өмгөөлөгчдөө хэлээд манай өмгөөлөгчтэй уулзуулаарай, 3-н саяыг зээлсэн гэсэн баримт үйлдэж байгаа, Демо-г харин Саруул захын тэнд очиж авсан, мөнгийг нь машин зарсан мөнгөө өгсөн гэж хэлээрэй. 4-н саяыг. Тэгээд өөрийгөө авч үлдэх юм бодож олоод өмгөөлөгчдөө миний өгөх мэдүүлгийг бичээд манай өмгөөлөгчид өгүүлээрэй. Би энд ороод 1 ч байцаалт өгөөгүй байгаа. Чи өөрийгөө өмгөөлсөн байцаалт өгвөл миний бодлоор чамд гарах бүрэн боломжтой. Би бол 5-н жил авах нь тодорхой юм шиг байна. Нааш нь шувуу бичиж хэрэггүй. Өмгөөлөгчөөрөө дамжуулаарай” гэж бичсэн захидал /9-р хх 40/,

- Захидлыг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-37, 42/,

- Цагдан хорих 461 дүгээр ангийн шуурхай бүлгийн гишүүн, ахлах ахлагч Ш.Лхагвасүрэнгийн тэмдэглэл /9-р хх 39/, 

- Дээрх захидлыг Б.Дашгүнжид бичсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5086 дугаартай дүгнэлт /10-р хх-111/,

- Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн архиваас 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Тээврийн хэрэгсэлд улсын дугаар авахад бүрдүүлсэн гэх нийт 13  автомашины /тус бүр 1 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ хавсаргасан/ материалуудыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /12-р хх-32-72/,

- С.Баянмөнхийн Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа З.Эрдэнэбатад илгээсэн “Батаатай 96639446 ярьж Пан карго машины бичиг баримтыг би Дашкагаас өөрөө очиж авсан. Демог Төмөр-Очирт өөрөө худалдсан гээрэй. Намайг битгий оролцуулаарай, яаж угсарснаа өөрсдөө зохицуулаарай. Би хэцүү байдалтай байна”, “99259958, 96664341 Эркатай өнөө орой заавал уулз, би 7 сар гарсанаас хойш гуйсан. Бичиг баримт янзлаар гэсэн, Мөнхөө ах хүнээс асууж өгье гэсэн, нэлээд хэд хоногийн дараа бичиг баримтаа явуулчих гэсэн, тэгэхээр нь би хадам ахад хэлсэн, мөнгө төгрөг авсан үгүйг би мэдэхгүй, хоорондоо ярьсан байх. Батаатай холбогд, 96639446, Пан каргогийн бичиг баримт гаргуулсны мөнгө өгөхгүй, Димог Төмөр-Очирт 4 саяар зарсан, илүү машин байхгүй, үлдсэнийг нь өөрөө зохицуул, би хоригдсон”, “Pajero, Pajero, Crown, Crown-Мөнхөө, Grand-Мөнхөө /гэж бичээд зараачиж дарж ард нь Батсүх/, Grand-6, Demio-Мөнхөө, Fun Cargo, Carina, Lancer-Мөнхөө 2014.1 сүүлээр Баянмөнх 5 сая бичиг баримт, Chaser” гэж бичсэн 3 захидлыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-46-48/,

- “Хөсөг Трейд” ХХК-ийн байранд байрлах “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн салбарын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-76-77/,

- Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлан, Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын тайлбар /1-р хх-82-83, 88-90 /,

- Зам, Тээврийн яамны сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” /1-р хх-107-115/,

- Зам, Тээврийн яамны сайдын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зам тээврийн яамнаас олгож буй тусгай зөвшөөрөл, гэрчилгээний ашиглалтын журам” /13-р хх-189-191/,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /1-р хх-122-125/,

- Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалууд /19-р хх-47-50/,

- Б.Дашгүнжидийн эхнэр Г.Жаргалсайханы дүү гэх А.Цэнд-Аюушын Төрийн банкны 101100312755 дугаарын дансны орлого, зарлагын хуулга, орлого, зарлагын гүйлгээний санхүүгийн анхан шатны баримтууд /6-р хх-247-251/,

- 530751-ээс 531000 хүртэлх нийт 250 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг М.Тамираас Б.Дашгүнжид хүлээн авсан тухай баримт /13-р хх-196/,

- Б.Төмөр-Очирын биедээ авч явсан бичилт хийгээгүй 206 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-17-18/, 

- Гэрч Ц.Бүрэнжаргалын /Монгол Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн/ “... Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлж авсныг нотлон олгож байгаа эрх бүхий байгууллагын баримт юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг эрх бүхий байгууллага буюу Автотээврийн үндэсний төвийн мэдлийн хэвлэмэл маягт гэж ойлгож болно...” /18-р хх-29-31/ гэсэн мэдүүлэг,

- Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир  нарын хээл хахуульд авсан “Тоёота Кроун” загварын JZS1710053522 арлын дугаар, 73-04 УНИ улсын дугаартай автомашин, “Mazda Demo” загварын DV3W-232830 арлын дугаар, 89-96 УНИ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоол, хураан авсан тэмдэглэл /9-р хх-84, 89, 16-р хх-24-25/,

- “Тоёота Кроун”, “Мазда Демо” загварын автомашинуудын үнэлгээ /10-р хх-120-126, 17-р хх 127/,

- Яллагдагч С.Баянмөнхийн “...Би Ж.Эрдэнэбаатарын 1,000,000 төгрөгийг, Г.Энхбаатарын 18,000,000 төгрөгийг, С.Гансүхийн 3,250,000 төгрөгийг, З.Эрдэнэбатын Тоёота кроун маркын машиныг Б.Дашгүнжидэд хээл хахуульд зуучилж өгсөн. М.Төмөр-Очирт З.Эрдэнэбатын Мазда демо маркын автомашиныг, Г.Энхбаатарын 18,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг тус тус хээл хахуульд өгсөн нь үнэн. Ер нь тухайн үед Б.Дашгүнжидтэй юм ярьж явахад Төмкө гэх залуу хамт явдаг байсан бөгөөд Тасганы овооны шил дээр Б.Дашгүнжидтэй уулзаж Г.Энхбаатарын машинуудын арлын дугаарыг авахдаа автомашинаасаа гарч ирээд “би Төмөр-Очиртой /Төмкө/ хамт явж байгаа юм” гээд надаас бичиг аваад явсан. Дараа нь Улаанбаатар их дэлгүүрийн хажууд Дашгүнжидтэй уулзаж 6,000,000 төгрөг өгөхөд “Төмкөд энэ мөнгөнөөс өгөх юм, тэгэхээр намайг бага мөнгө өглөө гэж бодно, та Төмкөгийн утас руу залгаад чамд очих 3,000,000 төгрөгийг Дашгүнжидэд өглөө шүү гэдгийг хэлээд өгөөч” гээд надад 99742490 гэсэн утасны дугаар өгсөн. Би өөрийн 91916534 дугаараас залгаж Төмөр-Очирт хэлсэн. Энэ нөхцөл байдлаас Дашгүнжид, Төмөр-Очир нар хамт энэ асуудлыг хийж байгааг мэддэг болсон...” /17-р хх-188/ гэсэн мэдүүлэг,

- Яллагдагч Г.Энхбаатарын мэдүүлэг /11-р хх 76-78/,

- Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байна.

 

Анхан шатны шүүх “Б.Дашгүнжидийг давтан үйлдлээр их хэмжээний хээл хахууль авсан, шунахайн сэдэлтээр байгууллагын мэдэлд байгаа хэвлэмэл маягтыг хулгайлсан”, “М.Төмөр-Очирыг давтан үйлдлээр хээл хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан” гэдэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид тухайн байгууллагын ашиг сонирхлын үүднээс эрх эдэлж, үүрэг хүлээсэн хүмүүс хамаарах ба үүнд албан тушаалын ангилал зэрэглэл тогтоогоогүй байх тул энэ зүйлд заасан албан тушаалтныг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хязгаарлаж үл болно.

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 336 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв”-ийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, үйл ажиллагааны дүрмийг Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 681 дүгээр тогтоолоор баталсан байна.

 

Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан төрийн өмчит хуулийн этгээд болох “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар тушаалаар Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст Б.Дашгүнжидийг архивын бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтнээр, М.Төмөр-Очирыг бүртгэлийн мэргэжилтнээр тус тус томилон /16-р хх-47-48/ ажиллуулж байсан тул эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан албан тушаалтан мөн гэж үзнэ.

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь нийслэл, орон нутагт автотээврийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх үйл ажиллагаа явуулдаг /1-р хх-147-148/ ба харин импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд анх удаа, шинээр бүртгэх үйл ажиллагааг Зам, Тээврийн яам хариуцан ажиллаж байжээ.

 

Зам, Тээврийн яам болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийхдээ “VRS” цахим санг хамтран ашиглаж байсныг далимдуулан тус төвийн бүртгэлийн хэлтсийн ажилтнууд болох М.Төмөр-Очир, Б.Дашгүнжид нар Монгол Улсад түр хугацаагаар орж ирсэн болон сэлбэг гэж гаалийн мэдүүлэгт мэдүүлж угсарсан автомашинуудыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу татвар төлөхөөс зайлсхийх гэсэн хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар бүртгэл хийж, гэрчилгээжүүлэн албан үүргийн хувьд хийх ёсгүй үйлдлийг хийсэн байна.

 

Б.Дашгүнжид нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар тушаалаар Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байх ба түүний ажил, албан тушаалыг өөрчилсөн тушаал, шийдвэр хэрэгт байхгүй байхад яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд бүртгэлийн мэргэжилтэн байсан мэтээр үндэслэл муутай дүгнэлт хийжээ. Гэвч Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хамаарахгүй үйлдэл хийсэн учраас Б.Дашгүнжидийн ажил, албан тушаалын талаар шүүхийн буруу хийсэн дүгнэлт нь хэргийн шийдвэрлэлтэд ноцтой нөлөөлөхгүй гэж үзэв.

 

М.Төмөр-Очир нь Б.Дашгүнжидтэй урьдчилан үгсэн тохиролцож, 2 удаагийн давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авах гэмт хэрэгт оролцсон болох нь С.Баянмөнхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс гадна гэрч Э.Бямбадорж, Л.Хантайшир нарын мэдүүлэг, Б.Дашгүнжид, С.Баянмөнх нарын цагдан хорих байрнаас бичсэн захидлууд, эд мөрийн баримт болох “Mazda Demo” загварын автомашин, “Хөсөг трейд” ХХК-ийн байранд байрлах “Автотээврийн үндэсний төв”-ийн салбарын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна. 

 

Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь татвар төлөхөөс зайлсхийх гэсэн хээл хахууль өгөгчдийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ төрийн эрх ашгийн эсрэг хортойгоор ашиглаж тээврийн хэрэгслийн бүртгэлийг хууль бусаар хийж, бусдаар дамжуулан эд материалын болон мөнгөн хэлбэрээр хээл хахууль авсан, тэдний хууль бус үйлдлийн улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой албан татвар төлөгдөөгүй, гар аргаар угсарсан автомашинуудыг гэрчилгээжүүлж зах зээлд худалдсанаас иргэдэд хохирол учрах нөхцөл бүрдсэн зэрэг байдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Иймд “Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект биш, М.Төмөр-Очирын үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй” гэх давж заалдах гомдлууд үндэслэлгүй байна.

 

М.Төмөр-Очирын эхнэр А.Уранг гэрчээр байцаахдаа “... гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг танилцуулсан /9-р хх-224/, Б.Дашгүнжидийн цагдан хоригдож байхдаа бичсэн захидлыг нотлох баримтаар тооцож хэрэгт хавсарган, өөрийнх нь бичсэн захидал мөн эсэхийг тогтоолгох зорилгоор шинжээч томилж дүгнэлт гарган баталгаажуулсан зэрэг ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.

 

“Мөнх-Эрдэнэ”, “Батсүх” гэх хүмүүсийг хээл хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж сэжиглэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй ба шүүх Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж шийдвэрлэсэн тул нэр дурьдсан хүмүүсийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан ял шийтгэл Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд энэ зохицуулалтыг Б.Дашгүнжидэд хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарахгүй. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Дашгүнжид,  түүний өмгөөлөгч Ш.Нарантуяа, А.Мөнхбат, ялтан М.Төмөр-Очир, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Дашгүнжид, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, Ш.Нарантуяа, ялтан М.Төмөр-Очир, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                    

 

                         

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                                     ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                          М.ПҮРЭВСҮРЭН