Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 0583

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Н.Амарсанаа,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.М,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Г

Шүүгдэгч Б.Д, М.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Ж“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Х овогт Б Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Б овогт М Т нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  эрүүгийн 2014250004392 дугаартай, 105/2016/0059/э индекстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан   хэлэлцэв.                                                                                                

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Х овогт Б Д,1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, тээврийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  2 хүүхдийн хамт,  дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны  дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол улсын иргэн, Б овогт  М Т 199 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, антрапологич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Жаргалантын  дүгээр гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдснаар/                                                                                           

Б.Д нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа                М. урьдчилан үгсэн тохиролцож Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Цирк" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч З.Э ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим ҮRS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б програмд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хууль бусаар нэвтрэх аргаар Япон улсаас сэлбэг, кузовоор орж ирэн угсарч онцгой албан татвар төлөхөөс зайлсхийсэн Н56А5015156 аралын дугаартай Митцубиши Пажеро маркийн тээврийн хэрэгсэлд 83-11 УНК улсын дугаар, ТЯ9416549  тээврийн  хэрэгслийн гэрчилгээ, 

JZS1710053522 аралын дугаартай Тоёото Кроун маркын тээврийн хэрэгсэлд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,       

  JZХ1106040276 арлын дугаартай Тоёото Гранд марк 2 маркын тээврийн хэрэгсэлд 56-73 УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ.

DҮЗW232830 аралын дугаартай Мазда Demio маркын тээврийн хэрэгсэлд 89-96УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  

 HCP250023872 арлын дугаартай Тоёото Фан Карго маркын тээврийн хэрэгсэлд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

 АТ2116016019 аралын дугаартай Тоёото Карина маркын тээврийн хэрэгсэлд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

 СS2А0005498 аралын дугаартай Митцубиши Lanser маркын тээврийн хэрэгсэлд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

GХ1000009795 аралын дугаартай Тоёото Чэйзер маркын тээврийн хэрэгсэлд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн,DEV;GGJ дамжуулан З.Эрдэнэбатаас Тоёото кроун маркийн JZS1710053522 арлын дугаартай, 73-04УНИ улсын дугаартай 6.500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хахуульд авсан   

Мөн М.Т урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Да хүрээ" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Э ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим \/RS санд бүртгэлийн мэргэжилтэн М.Д програмд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хууль бусаар нэвтрэх аргаар гаалийн түр бүртгэлээр Монгол Улсад орж ирэн, гаалийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн JТМНХ05J804037791 аралын дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМН\/05J405029137 аралын дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 92-46УНК улсын дугаар, ТЯ9530826 хэрэгслийн гэрчилгээ,

JТМНХ05J804037791 дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

RВ11076353 дугаартай Хонда Одессе маркын тээврийн хэрэгсэлд 90-40УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJВТ20ХХ50073230 аралын дугаартай Lexus GX маркын тээврийн хэрэгсэлд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJHT00W804024891 аралын дугаартай Lexus LX маркын тээврийн хэрэгсэлд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, бусдаар дамжуулан Г.Энхбаатараас 15.000.000 төгрөгийг хауульд авсан

 Б.Д  нь дангаараа Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах Цирк салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль өгөгч Ж.Э ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим YRS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б програмд нэвтрэх эрхийг ашиглан, тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хууль бусаар нэвтрэх аргаар Солонгос улсаас сэлбэгээр орж ирэн угсарсан Гаалийн Нэмэгдсэн өртөгийн болон Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийсэн КМНWР81НР4U601926 аралын дугаартай Хюндэй Старекс маркийн тээврийн хэрэгсэлд 94-24 УНЕ улсын дугаар, №00555583 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн бубсдаар дамжуулан Ж.Э 1.000.000 төгрөгийг хахуульд авсан

 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Цирк" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч С.Г ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим YRS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б програмд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хууль бусаар нэвтрэх аргаар Япон улсаас сэлбэг, кузовоор орж ирэн угсарсан Онцгой албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн Н58А0011928 арлын дугаартай Митцибуши /мини/ пажеро маркын тээврийн хэрэгсэлд 91-87УНЕ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS1710047117 аралын дугаартай Тоёото Кроун маркын тээврийн хэрэгсэлд 63-02УНҮ улсын дугаар, №00566267 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1156001317 аралын дугаартай Тоёото гранд марк 2 маркын тээврийн хэрэгсэлд 42-31 УНҮ улсын дугаар, №00566266 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, бусдаар дамжуулан С.Г 3.250.000 төгрөгийг буюу бусдаас 4 удаагийн  үйлдлээр нийт 25.750.000 төгрөгийн  хахууль авсан,

М.Т нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэнгээр  ажиллаж байхдаа Б.Д урьдчилан үгсэн тохиролцож Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Цирк" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч З.Э ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим \/RS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд хууль бусаар нэвтрэх аргаар Япон улсаас сэлбэг, кузовоор орж ирэн угсарч Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийсэн Н56А5015156 аралын дугаартай Митцубиши Пажеро маркын тээврийн хэрэгсэлд 83-11 УНК улсын дугаар, ТЯ9416549 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS1710053522 аралын дугаартай Тоёото Кроун маркын тээврийн хэрэгсэлд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZX1106040276 арлын дугаартай Тоёото Гранд марк 2 маркын тээврийн хэрэгсэлд 56-73УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

DYЗW232830 аралын дугаартай Мазда Demia маркын тээврийн хэрэгсэлд 89-96УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

NCР250023872 арлын дугаартай Тоёото Фан Карго маркын хэрэгсэлд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

АТ2116016019 аралын дугаартай Тоёото Карина маркын тээврийн хэрэгсэлд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  

СS2А0005498 аралын дугаартай Митцубиши Lanser маркын тээврийн хэрэгсэлд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

GХ1000009795 аралын дугаартай Тоёото Чэйзер маркын тээврийн хэрэгсэлд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн бусдаар дамжуулан З.Э Мазда Демо маркийн DYЗW232830 арлын дугаартай, 89-96 УНК улсын дугаартай 8.500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хахуульд авсан

Мөн Б.Д урьдчилан үгсэн тохиролцож  2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Да хүрээ" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Э ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим YRS санд бүртгэлийн мэргэжилтэн М.Д программд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд хууль бусаар нэвтрэх аргаар гаалийн түр бүртгэлээр Монгол Улсад орж ирэн гаалийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн JТМНХ05J804037791 аралын дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМН\/05J40502913 аралын дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 92-46УНК улсын дугаар, ТЯ9530826 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНХ05J804037791 дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

 RВ11076353 дугаартай Хонда Одессе маркын тээврийн хэрэгсэлд 90-40УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJBT20ХХ50073230 аралын дугаартай Lexus GХ маркын тээврийн хэрэгсэлд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТJНТ00W804024891 аралын дугаартай Lexus LX маркын тээврийн хэрэгсэлд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн бусдаар  дамжуулан Г.Э 3.000.000 төгрөгийг буюу нийт 2 удаагийн  үйлдлээр нийт 11.500.000 төгрөгийн  хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.                                                                                           

1.Шүүгдэгч Б.Д шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2010 онд анх Автотээврийн үндэсний төвд архивын мэргэжилтэнээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа найз нөхдийн гуйлт, дарамт шахалтаар тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ хууль бусаар, бусдын нууц кодыг ашиглан хэвлэн гаргаж, хуурамч бичиг баримт үйлдэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

2.Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Автотээврийн үндэсний төвд анх 2013 оны 5 сарын 25-ны өдөр дадлагчаар 8 сар явж байгаад 2014 оны 2 сард бүртгэлийн мэргэжилтэнгээр жинхлэгдсэн. Энэ богинохон хугацаанд ажиллахдаа ийм асуудалд орсондоо үнэхээр их гэмшиж байна. Мэдсээр байж буруу машин авсан нь миний буруу, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Б.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..Нийтдээ 32 тээврийн хэрэгслийг бүртгэлийн программд Г, Б, Д, Б нарын эрхээр нэвтрэн орж бүртгэлийн системд оруулж гэрчилгээ, улсын дугаар гаргаж өгсөн нь үнэн ...Б ах өмнө нь надаас хил гаалиа төлөөгүй орж ирсэн машинууд байгаа юм энийг янзлаад өгөөч гээд гуйгаад байсан юм тэгж тэгж байгаад эхлээд Тоёото гранд марк 2 маркийн машин 2 ширхэг, Тоёото кровун маркийн машин 2 ширхэг, Тоёото чейзэр маркийн машин 1 ширхэг, Митцубиши лансер маркийн машин 1 ширхэг, Митцубиши пажеро маркийн машин 1 ширхэгийн тус тусын мэдээллийг авч ирсэн. Энэ бичсэн цаасан дээр арлын дугаар, үйлдвэрлэсэн он, өнгө зэргийг бичсэн байсан. Тэгээд надтай уулзаад энэ машинуудыг бүртгэлд оруулж өгөөч зармаар байна гэж гуйсан. Тэгэхэд нь би надад нэг машиныг нь өгөөч гэсэн. Чи наанаасаа харж байгаад Митцубиши лансер маркийн машиныг ав гэсэн тэгж тэгж байгаад бүүр сүүлд нь надад чи энэ тоёото кроун маркийн машиныг авч бай гэсэн. ...Үүнтэй зэрэгцээд нэмж Тоёото пан карго маркийн 1 машины, мазда демо маркийн 1 машины, митцубиши пажеро маркийн 1 машины, тоёото карина маркийн 1 машины, Хюундай старекс маркийн 1 машины мэдээлэл бичсэн цаас авчиран өгөөд бүртгэлд оруулж өгөөч гэсэн. ...Тэгээд миний утас руу янз бүрийн мессэж бичээд чамайг ажилгүй болгоно, Авлигатай тэмцэх газраар шалгуулна энэ тэр гээд янз бүрийн зүйл явуулаад байдаг байсан. Тэгээд уулзахаар ах нь тоголсон юм гээд инээгээд байдаг байсан. Тэгээд энэ машинуудын бүртгэлийг хийж өгсөн юм.  Дараа нь гаалийн мэдүүлэггүй оруулж ирсэн машинууд байгаа энэ машинуудыг бүртгэлд оруулаад өг гэсэн тэгэээд Ланд 200 маркийн 3 машины, лексус 470 маркийн  2 машины, Хонда одессэ маркийн 1 машины мэдээлэл цаасан дээр бичээд бүртгэлд оруулаад өгөөч гээд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Б ах гуйгаад байсан. ...тэгээд 2014 оны 07 дугаар сарын 09-нд уулзаад ямар ч байсан наадам өнгөрөг тэгээд ажилдаа орж байгаад болъё гэсэн. ...2014 оны 07 дугаар сарын 22-нд ажлаас халагдах нь ойлгомжтой болохоор нь Б ахын гуйгаад байсан Ланд 200, Лексус 470, Хонда Одессэ машинуудыг бүртгэлд оруулсан байгаа. Б 7 машин оруулж ирж байгаа тэр машинуудыг  бичиг баримттай болгоод өгөөч гэж байна лээ чи уулзаач гэж хэлсэн чинь Т намайг уулзаад машины мэдээллийг нь аваад ирээ гэсэн. Тэгээд 7 гэрчилгээг хийдэг өдөр буюу 2014 оны 7 сарын 22-ны өдөр Тасганы овооны тэнд Б уулзсан юм. Тэгэхэд Т, Х 2 хамт явсан ба намайг уулзах үед машинд сууж байсан юм. Тэгээд надад 7 машины мэдээллийг өгсөн. Тэрийг нь аваад бид гурав Да хүрээ захын салбар орсон, Х болохоор огт хэлээгүй, мэдээчгүй. Тэгээд Да хүрээ дээр 7 машины шивэлтийг нь Т сүлжээнд орж хийсэн, хэний эрхээр орсныг мэдэхгүй. Х мэдчих байх гээд би хамт архи ууж байсан юм. Тэгээд тэндээсээ Хөсөг трейд рүү явсан. Тэнд очиход М байсан ба жаахан байж байгаад Б, Б 2 ирсэн. Ингээд тавуулаа архи уусан. М ажлаа хийж байсан. Тэгээд Т шилжүүлэг хийнэ гэж хэлээд М өрөө рүү нь орж нөгөө 7 машины гэрчилгээг хэвлэж гаргасан. Тэгээд би Б руу утсаар яриад нөгөө гэрчилгээнүүд чинь болсон гэж хэлсэн. Б хашааны гадаа хүлээж байсан юм. Тэгээд би гаргаж өгчихөөд буцаж очоод архи уусан. ...хэд хоногийн дараа Б надад 3 сая төгрөг бэлнээр өгсөн, Т өгөөрэй гэж хэлсэн. Б тэр үед Т утсаар яриад Д 3 сая төгрөг өглөө шүү аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө би Т 3 сая төгрөгийг нь өгсөн.  ....Би циркийн үүдэнд буюу ажлынхаа үүдэнд очоод Т ажлынхаа сөйфний түлхүүрийг өгөөд бичилт хийгээгуй гэрчилгээ байгаа аваад гараад ир гэж хэлсэн. Тэгээд Т ороод боодолтой гэрчилгээнүүдийг аваад гараад ирсэн. Үүнээс нь 7 ширхэгийг хэрэглэсэн. ....би нягтлан Т нэг боодлыг авсан байсан. Нэг боодолдоо 250 ширхэг байдаг, би хэдийг нь албан ёсоор зарцуулсан гэдгээ мэдэхгүй байна. Би шивэлт хийсэн 7 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б өгсөн. Тамгыг нь М тамгаар би өөрөө дарсан юм” гэсэн мэдүүлэг. /1-ХХ-ийн 238-241, 246х, 11-ХХ-ийн 225-227, 229, 233-236, 238-248х, 17-ХХ-ийн 190-194х, 19-ХХ-ийн 63-70/

М.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2014 оны 07 дугаар сарын 22-нд ажил дээр Д ирсэн тэгж байхад дарга өрөөндөө Д бид хоёрыг дуудаад та хоёр тамгаа хураалга төв рүү явж тойрхоо зуруул та хоёрыг ажлаас халж байна гэсэн. Тэгээд тойрхоо зуруулахаар гарахад Д сейфэнд байсан гэрчилгээнүүдээ чиний цүнхэнд хийчье гэсэн тэгээд гараад ирэхэд ажлынхан цайндаа орсон байсан. Гарахад Д гялс Да-Хүрээ ороод ирье гээд Д тоёото кроун маркийн 61-65 УНД улсын дугаартай машинтай Да-Хүрээ захруу явсан бөгөөд замаараа Зурагт орж Х авсан. Тэгээд Да-Хүрээ зах дээр байх манай төвийн бүртгэлийн салбарт орж Х компьютерыг асааж юм хийх гэхэд болохгүй байсан, тухайн үед Д Х 2 архи уугаад би машин барихаар болсон. Х компьютер болохгүй байсан бөгөөд хажуу өрөөний компьютер дээр суугаад юм хийгээд байсан. Тухайн үед шилжүүлэг хийж байна гэдэг байсан. Тэндээс гараад Хөсөг Трейд явъя гэсэн. Хөсөг Трейд дээр очиход манай ажлын залуучууд та 2-той уулзая гээд бид нар архи ууцгаасан. Тэгээд байж байхад Д надад хэдэн гэрчилгээ өгөөд чи энэ гэрчилгээн дээр энэ цаасан дээр бичсэн машинуудын мэдээллийг хэвлээд өгөөч М 00 орох гэсэн юм гээд түлхүүрийг нь авчих гэсэн. Тэр цаасны доор сүлжээ рүү нэвтрэх код байсан бөгөөд энэ кодоор ороод хэвлээрээ гэсэн. Би М түлхүүрийг нь 00 орох гэсэн юм гэж аваад бүртгэлийн өрөөнд орж Д өгсөн цаасан дээрх кодын дагуу програмд нэвтрэн орж цаасан дээрх мэдээллийн дагуу 6-7 гэрчилгээн дээр  бичиж хэвлэн гаргасан. Хэвлэсэн гэрчилгээнүүдээ авч гадаа гарч Д гэрчилгээнүүдийг өгч М түлхүүрийг нь өгсөн. Тэгээд тэндээ машин дотор архи ууж байгаад бид нар тарцгаасан. ...Д уулзаад одоо ажлаас халагдчихлаа 3,100,000 төгрөгийн цалингын зээлтээ үлдчихлээ мөнгө зээлэх боломж байна уу гэсэн, маргааш нь 1-р хороололд байх Д гэрийн гадаа очиж 3 сая төгрөг авсан. 2014.08.05-нд Д надруу залгаад аль дээр Хөсөг Трейд дээр чамаар хэвлүүлсэн юм камерт өртсөн байна чи яаралтай хотод ирэх хэрэгтэй байна цагдаа шалгаж байна гэсэн. Тухайн үед Эрдэнэтэд байсан бөгөөд шууд хот руу гарч яваад орой нь ирж Д уулзахад нэг ахтай хамт ирсэн байсан бөгөөд тэр ахыг Б гэж байсан. Тухайн үед надад хэлэхдээ дээр чамаар хэвлүүлсэн машинууд татвар төлөөгүй машины гэрчилгээ байсан юмаа, би Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа болохоор энэ хэргийг өөр дээрээ дааж болохгүй байна чи энэ хэргийг өөр дээрээ түр дааж байгаач гэсэн. Б ахын таньдаг Эрүүгийн цагдаагийн газарт ажилладаг хурандаа хүн байдаг юм аргална. Харин чиний Мазда Демо машиныг сольж өгье чи түр аргалж бай гэсэн. Маргааш өглөө чамайг нэг залуутай танилцуулна та 2 нэг нэгийгээ аль эртнээс таньдаг болно шүү гэж хэлээд салцгаасан. Маргааш нь буюу 2014.08.06-ны өглөө намайг Э гэж залуутай танилцуулсан бөгөөд та 2 нэгийгээ аль эртнээс таньдаг болоод байцаалт өгчих гэж  хэлсэн. Тэгээд Э бид 2 Эрүүгийн цагдаагийн газарт орж байцаалт өгсөн”

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Авто тээврийн үндэсний төв”-д хуулийн  мэргэжилтэн ажилтай Ц.Э өгсөн ...”Авто Тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын нэгж чиг үүрэг нь Тээврийн хэрэгслийн улсын нэгдсэн бүртгэл, мөн шилжилт хөдөлгөөн, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар олгох, авто тээврийн хэрэгслийн мэдээллийн сан, бүртгэлийн сүлжээ байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Зам Тээврийн яамны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 94 тоот тушаалаар Зам тээврийн яамнаас олгож буй тусгай зөвшөөрөл, гэрчилгээний ашиглалтын журмыг баталсан байдаг. Энэ журмаар Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэвлүүлэх, хүлээн авах, олгох, зарцуулах, хяналт тавих, нөхөн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Манай байгууллагад ажиллаж байсан Д, архивын мэргэжилтэн Т нар нь төрийн эрх бүхий байгууллагын өмчлөлийн, тусгай нууцлал бүхий тээврийн хэрэгслийн 206 ширхэг гэрчилгээг хууль бусаар бүлэглэн хулгайлж манай байгууллагад 3,090,000 төгрөгийн хохирол учруулаад байгаа. “Авто Тээврийн Үндэсний төв”-ийн импортын тээврийн хэрэгсэл бүртгэгч нар, шилжилт хөдөлгөөн хийх бүртгэгч нар бүртгэлийн програм дээр бүртгэл явуулах эрхээ нээлгэдэг. Гэтэл Д нь бүртгэл хийх эрхгүй атал бүртгэлийн ажилтны эрхийг эдлэж хаанаас ямар үндэслэлээр програмд нэвтрэх эрх авсан нь тодорхойгүйгээр нэвтэрч гаалийн бүрдүүлэлт хийгээгүй нэр бүхий 32 тээврийн хэрэгслийг хууль бусаар бүртгэсэн байсан. Авто Тээврийн тухай хууль болон үйлдвэрийн газрын дүрэм, Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох тухай журам байдаг уг эрх зүйн актуудыг зөрчиж бүртгэлүүдийг хийсэн байгаа. Хууль бус асуудал гаргасан Д, Т нарт гомдолтой байгаа, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байна гэсэн мэдүүлэг /13 дугаар хавтас, 183-187х/,

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч “Авто тээврийн үндэсний төв”-д бүртгэлийн мэргэжилтэн Э.Б өгсөн: М.Т,Б.Д нар нь буцах горимтой автомашинуудыг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэсэн гэсэн, үүнийгээ надтай 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр уулзахдаа хоёулаа ийм хэрэг хийсэн гэдгээ ярьж байсан. Шинээр Монгол улсад орж ирж улсын дугаар анх авч байгаа автомашиныг бүртгэхэд уг автомашины гаалийн бичиг, техникийн паспорт, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, оношлогоонд орж тээврийн хэрэгсэл бүртгэх өргөдлийн маягт бөглөсөн материалыг авч шалгаад улсын бүртгэлд бүртгэдэг. Импортын автомашиныг бүртгэх эрхийг Зам тээврийн хяналт бүртгэлийн газраас олгодог гэх  мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 173-174х/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангийн шуурхай бүлгийн гишүүн Ш.Л өгсөн … 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байцаалтын бүртгэл хөтөлж ажил үүргийн хуваарийг, дагуу тухайн өдрийн байцаалтанд орсон сэжигтэн, яллагдагч нарыг байцаалтаас гарсаны дараа биед нь нэгжлэг хийдэг. Тэгэхэд Д гэдэг яллагдагчаар цагдан хоригдож байгаа хүнийг байцаалтаас гарч ирсэний дараа биед нь нэгжлэг хийсэн тэгэхэд зүүн талын гадна энгэрийн халааснаас жижиг цаас гарч ирсэн, тухайн цаасыг авах гэхэд амруугаа хийж зажлах гэсэн оролдлого хийсэн тэгэхэд мөрдөн байцаагчын хамт гарыг нь мушгиж авах гэхэд нөгөө гартаа цаасаа шилжүүлэн цаасны нэг хэсгийг урсан, тэгээд хоёр гараа ардаа бариад цаасаа өгөхгүй байсан бөгөөд дүрмийн дагуу гарыг өчиж цаасыг авсан. Уг цаасыг тухайн мөрдөн байцаагч авсан би тухайн зөрчлийн талаар тэмдэглэл үйлдсэн байгаа гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтас, 105-106х/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч “Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга Б.Ж өгсөн ...Мазда Демио маркийн               DҮЗW-232830 арлын дугаартай 8996УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувьд шинээр 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутанд мөн Н.Г эрхээр Ч.Б эзэмшилд бүртгэн оруулж 16 цаг 50 минутанд /20 минутын дараа/ мөн одоогоор өвчтэй байгаа Ч.Б эрхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэвлэсэн байсан. Мөн уг автомашиныг 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 46 минутанд бүртгэгч М.Т нь Г.А эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн байсан. Уг тээврийн хэрэгслийн талаар Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар Мазда Демио маркийн DҮЗW-232830 арлын дугаартай бүхээг тасалсан оройны хамт 2013 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр бүрдүүлэлт хийгдсэн гэж лавлагаа ирүүлсэн гэх мэдүүлэг.          /9 дүгээр хавтас,  107-119х/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч “Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газарт мэргэжилтэн Д.Б…Би бүртгэлийн системд хууль бусаар бүртгэсэн зүйл байхгүй. ШЭХСГ гэсэн эрх нь Хөсөг трейд гэсэн бүртгэлийн эрх байна. Би өнгөрсөн хугацаанд Хөсөг трейд дээр ажиллаж байгаагүй. Би Хөсөг трейд төв дээр ажиллаж байгаагүй учраас надад ийм эрх нээж өгч байгаагүй. Эрүүгийн цагдаагийн газраас 2014 оны 09 дүгээр сард 6 автомашины лавлагааг авахад импортын баримт бичиггүй тээврийн хэрэгслүүдийг миний нэр дээр нээгдсэн ШЭХСГ эрхээр бүртгэгдсэн байсныг мэдээд манай ажлын хүн надад хэлсэн. Надад ШЭХСГ гэсэн эрх нээгдсэнийг тухайн үед л мэдсэн гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтас, 120-124 х/,

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч “Авто тээврийн үндэсний төв”-д бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Г:..Би замын Цагдаагийн газрын тоо бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад 2009 оны засгийн газрын тогтоолоор Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харьяа автотээврийн газарт 8 тоо бүртгэгч шилжиж очсон юм. Би автотээврийн газарт 2009 онд шилжиж ирсэнээс хойш бүртгэлийн мэргэжилтэнээр ажиллаж байгаад Зам тээвэр барилга хот байгуулалтын яам нь задарч 2 яам болох үед Зам тээврийн яамны зам тээврийн хяналтын бүртгэлийн газарт харьяалагдаж ажиллах болсон. Бүртгэлийн мэргэжилтний чиг үүрэг нь импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох, хөдөө орон нутгаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөн бүртгэх, лавлагаа мэдээлэл өгдөг. Би 2012 оны 11 дүгээр сарын эхээр ажлаасаа 3 сарын чөлөө аваад чөлөөнийхөө хугацаанд эмчилгээ хийлгэж хэтрүүлсэний улмаас эргэж ажилдаа орж чадаагүй. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа  гэх мэдүүлэг.  / 9 дүгээр хавтас, 126х/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б...Би аав Б хамт гадуур явж байсан юм тэгэхэд аав нэг хүнтэй яриад хорооллын эцэсийн Шатахуун түгээх станц дээр Б гэж залуутай уулзсан. Тухайн үед Б гэдзг залуу Тоёото Кроун маркийн машин унаж ирсэн бөгөөд тэр машиныг нь үзэж харж надаар бас үзүүлсэн. Тэгэхэд Б тэр машиныг угсараад дууссан гээд Б, аав 2 тэр машиныг Д өгөх гэж байгаа талаар хэлж ярьж байсан гэх мэдүүлэг  /9 дүгээр хавтас 163-164/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б:...Т надруу утсаар яриад би чамд үзүүлсэн автомашиныг худалдаж авах гэж байна, гэтэл бичиг баримтгүй болохоор авч болохгүй байна, бас би өөрийнхөө нэр дээр авч болохгүй байна, чиний нэр дээр боломжтой байна, бичиг баримтаа өгөөч гэж хэлэхэд нь би түүнд яагаад орж ирсэн автомашин байж бичиг баримтгүй байдаг юм бэ хэрвээ миний нэр дээр авч болох юм бол миний иргэний үнэмлэхийг канондоод авахгүй юу даа гэж хэлсэн юм. Гэтэл Т надад яагаад бичиг баримтгүй байгаа талаараа тодорхой зүйл яриагүй. Т миний иргэний цахим үнэмлэхийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Саппоро төвийн ойролцоогоос ирж хуулбарлаж аваад явсан юм. Үүнээс хойш буюу 2014 оны 06 дугаар сарын     25-26-ны үеэр Т Мазда маркын автомашинаа унаад явж байхад нь таараад уулзахад тэрээр надад найз нь чиний нэр дээр энэ автомашиныг шилжүүлүүлээд авчихлаа гэж хэлсэн. Би түүнээс ямар нэгэн асуудал байхгүй биз дээ гэж асуухад ямар нэгэн асуудал байхгүй ээ, гаальгүй автомашин байсан юм байна, унахад их эвтэйхэн байхаар нь сонирхоод авчихлаа гэж хэлсэн юм. Т намайг ажил дээрээ байхад мазда демо маркын автомашинтайгаа хүрч ирээд нөгөө автомашин чинь асуудалтай машин юм байна аа гаалийн бичиггүй машин байсан юм, улсын бүртгэлд бүртгэл байхгүй болохоор асуудал гараад байна, одоо ингээд асуудал гарч магадгүй шүү, зүгээр ажлаа хийж яваа чамайг чирчихлээ гэж хэлсэн. Би түүнд би үнэн бодитой зүйлийг ярина, чи өөрөө наад асуудлаа зохицуулаарай гэж хэлээд салцгаасан. Би Т дахиж уулзаагүй, Мазда Демо маркын автомашин одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би тэр автомашиныг Г.А гэх хүний нэр дээр шилжүүлж өгөхөөр ямар ч маягт бөглөөгүй. Тийм хүнтэй огт уулзаж байгаагүй гэх мэдүүлэг  /9 дүгээр хавтас-183-184 /,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.А өгсөн :...миний автомашиныг өөр автомашинаар солино гэсэн сонирхолтой хүн миний утас руу залгаж   удаа дараа мессеж бичсэн.  Би нөхрийнхөө хамт тухайн залуутай Автотээврийн газрын гадаа очиж уулзсан юм. Тэр залуугийн манай автомашинаар солих гэж байсан автомашин нь Мазда Демио маркын хөх /цэнхэр/ өнгийн, дээрээ нарны хаалттай /лүүк/ автомашин байсан. Бид нар автомашинаа солилцохоор тохиролцоход тэр залуу "та бичиг баримтаа өгчих" гэж хэлээд миний иргэний цахим үнэмлэхийг авто тээврийн газарлуу аваад орсон. Тэр залуу удалгүй гарч ирэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ барьсаар гарч ирэхэд нь үзэхэд "Мазда Демио" маркын автомашиныг миний нэр дээр Монгол Улсад орж ирснээр бүртгэсэн байсан ба тээврийн хэрэгслийн нэр шилжихэд солив гэсэн тэмдэг дардаг байхад тийм тэмдэггүй байсан юм. Нөхөр бид 2 өөрсдийнхөө автомашиныг тэр залууд үлдээгээд Мазда Демио маркын автомашиныг унаад явсан. Гэтэл маргааш өдөр нь нөгөө залуу эргэж утсаар яриад "танай автомашин чинь таалагдахгүй байна, машинаа авмаар байна" гэж ярихаар нь "чиний автомашиныг цааш нь зарчихсан шүү дээ" гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа авто тээврийн газарт ажилладаг залуу надруу дахиж залгаад "Мазда демио" маркын автомашинаа буцааж авмаар байна, наад автомашин чинь асуудалтай машин байна" гэж хэлэхэд нь түүнд "би чиний автомашиныг зарсан гэдгээ хэлсэн. Би нөхөртэйгөө Да хүрээ зах дээр явж байгаад Мазда Демио маркын автомашиныг 5,700,000 төгрөгөөр машин худалдаж аваад цааш нь зардаг хүмүүст зарчихсан байсан учраас тэрийгээ хэлсэн юм. Гэтэл хэд хоногийн дараа биднээс Мазда Демиог худалдаж авсан автомашины Ченж нар гэрийн хаягаар хүрч ирээд "та нараас авсан автомашиныг чинь цааш нь хүнд зараад нэрийг нь шилжүүлж өгөх гэсэн чинь цааш нь зарж болохгүй автомашин байна, мөнгөө авмаар байна" гэж хэлсэн нөхөр бид 2 бидэнд Мазда Демиог зарсан залуугийн "наад машин чинь асуудалтай машин байна" гэж хэлж байсныг санаад тэр залуутай уулзахаар автомашины ченж нарын хамт автотээврийн газарт очоод бидэнтэй автомашинаа сольсон залуутай уулзаад Лоцицио маркын автомашинаа буцааж аваад Мазда Демио маркын автомашиныг нь өгсөн юм гэх мэдүүлэг  /9 дүгээр хавтас, 186-187х/,

         Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ц өгсөн ...надад хар хөх өнгийн 73-04 УНИ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай Тоёота Кроун маркын автомашин байдаг. Би тухайн автомашиныг 2014 оны 06 дугаар сараас хойш өөрөө хэрэглэж байгаа. Т.Кроун маркын автомашиныг манай ээж А надад өгсөн. Түүнийг хэзээ хэнээс худалдаж авсан талаар мэдэхгүй байна. Би Хаан, Төрийн банканд данс эзэмшдэг. Хаан банкны хувьд ээжээсээ мобайл банк үйлчилгээгээр мөнгө шилжүүлж авдаг данс байгаа. Төрийн банкан дахь дансаараа төрөөс олгодог 70,000 төгрөгний урамшуулал авдаг юм. Өөр ямар нэгэн эзэмшдэг данс байхгүй, би дээрх банкны данснуудыг байнга ашиглаад байдаггүй. Би 2014 онд олдог санхүүгийн орлого гэж байгаагүй. Төрөөс оюутнуудад олгодог 70,000 төгрөгний орлогоноос өөр орлого байгаагүй. Надад тийм их хэмжээний мөнгөн гүйлгээ хийх боломж байхгүй. Миний дансаар тийм их хэмжээний мөнгө орж ирсэн зүйл байх ёсгүй. Миний эгч миний дансанд яагаад мөнгө тушааж байсан эсэхийг мэдэхгүй байна, уг мөнгийг хаанаас ямар эх сурвалжаар олсон эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ мөнгийг би өөрөө банкин дээр очиж авсан эсэхээ санахгүй байна. Энэ мөнгийг эгч Ж тушаасан байсан тэгэхээр энэ мөнгө Ж эгч Д ах хоёрын мөнгө юм. Эгч Жаргалсайхан надаас Төрийн банкин дахь дансны дугаарыг асуугаад миний дансанд мөнгө байршуулж байгаад надаар авахуулсан болж таарч байна гэх мэдүүлэг  /9 дүгээр хавтас, 197-198х/,

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.У өгсөн ...М.Т нь тухайн үед зээлийнхээ мөнгийг төлөх гэж байгаа гээд 2014 оны 08 дугаар сарын 04-нд Эрдэнэт хотын Худалдаа хөгжлийн банкнаас цалингын зээлэнд 1.700 000 төгрөг тушаасан, Энэ мөнгийг хаанаас хэнээс авсан талаар надад Т ямар нэгэн зүйл хэлээгүй. Мазда Демо маркийн машиныг мөн хаанаас хэзээ авсан талаар надад юу ч яриагүй. Зун над дээр ирэхдээ энэ машинтайгаа ирсэн байсан бөгөөд хотоос дуудаад байна гэхэд энэ машинтайгаа буцаад хот руу явсан. Надад үүнээс өөрөөр мэдэх зүйл алга байна гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтас, 224-225/

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Х өгсөн ...2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д, Т  хоёр надруу утсаар ярьж байгаад хүрч ирж уулзсан юм. Тухайн өдөр мягмар гариг байсан бөгөөд миний амралттай өдөр байсан юм. Тухайн үед Д нь Тоёота Кроун маркын цагаан өнгөтэй автомашин жолоодож ирсэн бөгөөд "бид  хоёр ажлаасаа гарч байгаа, танай ажил дээр очоод компьютероос чинь 2 автомашины шилжүүлэг хийгээдэхье гэж гуйсан. Би тэр хоёрт үгүй гэж хэлсэн боловч гуйгаад болохгүй болохоор нь зөвшөөрч хамт явцгаасан юм. Би тэр хоёртой хамт Да хүрээ зах дээр байдаг Автотээврийн үндэсний төвийн байрлуу очиж миний өрөө рүү орж Т бид 2 нэг шил архи хувааж ууж суусан юм. Тухайн үед Д автомашин жолоодож явж байсан учраас архи уугаагүй. Миний ажлын компьютерыг Д асааж ҮRS бүртгэлийн программ дээр ажлаад суугаад байсан. Т бид 2 шилтэй архинаас тус бүр 2-3 удаа уусан бөгөөд "би тамхи татлаа" гээд компьютероо унтраагаад ажлын өрөөнөөсөө гарахад Д надтай хамт гарсан. Энэ үед Т өрөөнд ганцаараа улдсэн юм. Би 5 орчим минут болчихоод буцаад өрөөнд орж явцгаахаар болсон. Гэтэл Д ер нь өнөөдөр эндээс хийчихвэл амарч байгаа өдөр шилжүүлэг хийлээ гээд асуудал үүсэж магадгүй, Хөсөг трейд рүү явцгаая гээд тэндээсээ шууд Хөсөг трейд рүү явцгаасан. ...Би тэднийг шинээр автомашин бүртгэнэ гэж огт мэдээгүй. Автомашинуудын шилжүүлэг хийгдсэн эсэхийг шүүж үзээд шилжүүлэг хийгдээгүй бол хиймээр байна гэж гуйхад нь зөвшөөрсөн юм гэх мэдүүлэг  /10 дугаар хавтас, 27-28х/

         Мөрдөн байцаалтын шатанд гэрч Монгол үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн ажилтай Ц.Б өгсөн .. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлж авсаныг нотлон олгож байгаа эрх бүхий байгууллагын баримт юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг эрх бүхий байгууллага буюу Авто тээврийн үндэсний төвийн мэдлийн хэвлэмэл маягт гэж ойлгож болно гэх мэдүүлэг   /18 дугаар  хавтас, хуудас 29-31/,

         Гэрч Д.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би одоогоос 3 жилийн өмнө шиг санагдаж байна өөрийн унаж хэрэглэж байсан Форд Фрейландер маркын автомашинаар одоогийн унаж байгаа 56-73 УНҮ улсын дугаартай тоёота марк 2 маркын автомашиныг солиод мөн дээрээс нь зөрүү мөнгө гэж 500.000 төгрөг авч байсан ба одоог хүртэл энэ автомашинаа жолоодож байгаа. Ингэж сольж авахдаа Циркийн ард байрлах Авто тээврийн үндэсний төвд нэрээ шилжүүлж авч байсан юм. Тэр үед энэ автомашины нэрийг өөрийн эгч болох М нэр дээр шилжүүлэн авч байсан боловч бил өөрөө унаж хэрэглэдэг юм. Энэ машиныг миний машинаар сольж авсан хүмүүсийн нэрийг бол хэлж мэдэхгүй байна. Хөдөө явах хэрэг гараад там машин хэрэг болоод байна сольчихёо зөрүү мөнгө гэж 500.000 төгрөг өгье гэхээр нь л сольчихсон юм. Үүнийг мэдэж байгаа. Энэ талаар би урьд өмнө нь мэдсэн. Гэхдээ би энэ асуудалдаа гомдол санал байхгүй хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг энэ автомашиныг худалдаж авснаас хойш одоог хүртэл эвдрэл гэмтэл үүсээгүй хэвийн ажиллагаатай байгаа учраас цаашид эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд өөрөө хариуцах болно. Тиймээ миний хэлж мэдүүлсэн зүйлүүд үнэн зөв надад энэ талаар өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.   /22-р хх-н 18-19/

         Гэрч Ч.Б  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 42-31 УНҮ улсын дугаартай сувдан цагаан өнгийн марк-2 маркын автомашины эзэмшигч нь мөн. Энэ автомашиныг одоогоос 1 жилийн өмнө шиг санагдаж байна Улаанбаатар хотоос Одгэрэл гэх хүнээс худалдаж авч байсан юм. Тухайн үедээ 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би энэ талаар өнгөрсөн 7 дугаар сарын эхэн үед Авилгатай тэмцэх газраас над руу залгаад таны унаж хэрэглэж байгаа автомашин чинь угсармал автомашин байгаа юм аа. Наад машинаа Улаанбаатар хотод яаралтай оношилгоонд оруулах шаардлагатай байна гэж хэлсний дагуу Гурвалжингийн гүүрний тэнд байдаг Авто тээврийн газрыгн салбарт оруулж байсан ба тухайн үед би өөрөө байгаагүй манай ах С.Ц нь оруулаад тэнхлэг тохиргоо бага зэрэг хазайсан байна бусдаар бол зүгээр байна гэсэн л гэж хэлж байсан. Тэгээд л машинаа би угсармал машин юм байна гэж мэдэж авсан. Миний автомашины хувьд өөлөх зүйлгүй намайг энэ автомашиныг худалдаж авснаас хойш 1 жилийн хугацаанд гарсан эвдрэл байхгүй хэвийн ажиллагаатай байгаа. Тийм учраас би хэн нэгээс нэхэмжлэх зүйлгүй хэн нэгэнд гомдсон зүйлгүй учраас цаашид эвдрэл гарсан тохиолдолд өөрийн биеэр хариуцах болно. Тиймээ миний хэлж мэдүүлсэн зүйлүүд үнэн зөв  надад энэ тухай өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв /22-р хх-н 21-22/

        Автотээврийн үндэсний төвийн 2017.7.18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт / 21-р хх-н 216-228/

          Шинжээч Б.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Дээрх автомашинуудыг Монгол улсын авто тээврийн стандарт, замын хөдөлгөөний хууль дүрмэнд нийцэхгүй, замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэж шууд ойлгож болохгүй. Автомашинуудад дурьдагдсан эвдрэл гэмтлүүдээс 89-96 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн гар талын хол ойрын гэрэл нь шатсанаас үүдэлтэйгээр шалгарч багжинд 0 сd гэж гарсан байна. Үүнийг тухайн тээврийн хэрэгсэлийн жолооч хол ойрын гэрлээ сольж тавих эсхүл засварын газраар солиулж янзлуулсаны дараа дахин үзлэг оншилгоонд орж өмнө тэнцэхгүй гэсэн үзүүлэлтээ шалгуулж тэнцсэн гэсэн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг. Үүнийг авто тээврийн тухай хуулинд тусгасан байдаг. 65-76 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хувьд Монгол Улсын мөрдөж буй MNS 45-98 стандартад тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ 0-5 мм дотор байхыг шаарддаг” үүнээс илүү байвал засвар үйлчилгээнд орж, тэнхлэг тохиргоо хийлгэх шаардлагатай гэж үздэг. Тэгэхээр энэ автомашин засвар үйлчилгээнд ороод тэнхлэг тохиргоонд орж замын хөдөлгөөнд оролцож болно гэж ойлгоно. 85-66 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн дээвэр дээр юм унаж гэмтээж хонхойлгосон засварлах боломжгүй болсон тохиолдолд дээврийн хэсгийн эд ангийг шинээр сольж угсарч гагнаж болдог энэ нь МNS 45-98 стандартын 5.1 гэсэн заалтад зааснаар суудлын тээврийн хэрэгсэлд тавигдах нэмэлт шаардлага гэсэн стандарт байдаг. Өөрөөр хэлбэл автомашины кузовын гажилтанд нөлөөлөхгүйгээр дээврийн хэсгийг стандартын дагуу залгаж гагнаж болно гэсэн үг юм. 56-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хувьд өмнө дурьдсан 89-96 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тайлбарласан тайлбарыг хэлэхээр байна. Өөрөөр хэлбэл дээрх тээврийн хэрэгсэлүүд дүгнэлтэд дурьдсан эвдрэл гэмтлийг засаж янзалсан тохиолдолд замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн үг гэжээ.  / 21-р хх-н 229-231/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн 5293 тоот актын:

            1. Шинжилж буй тэмдэгний дардасууд нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Уг дардасуудын он, сар, өдрийг засварласан, өөрчлөөгүй байна. Мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Х.Б гэсэн дүгнэлт. /10 дугаар хавтас, 97-99х/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн 3494 тоот актын:

            1. Шинжилгээнд ирүүлсэн нотариатчийн “Бүртгэлийн дэвтэр /итгэмжлэл/-ийн 08 дугаар хуудасны ард байх Б, Г, 09 дүгээр хуудасны эхэнд байх Баасанжав гэсэн гарын үсгүүд болон 33,34,35 дугаартай “итгэмжлэл” дээрх Баясгалан, Гэндэнжав, Баасанжав гэсэн гарын үсгүүд нь шинжидгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн нотариатчийн “Бүртгэлийн дэвтэр /итгэмжлэл/-ийн 08 дугаар хуудасны ард талын баруун дээд хэсэгт “Гарын үсэг” гэсэн хүснэгтийн доор зурсан, баруун хажуу ирмэгээс 3 мм зайд зурсан, 09 дүгээр хуудасны баруун “33” гэж дугаарласан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “итгэмжлэл” гэх баримтын зүүн доод хэсэгт Ж.Баясгалан гэсний ард зурсан, баруун дээд буландаа “34” гэж дугаарласан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Итгэмжлэл” гэх баримтын зүүн доод хэсэгт Л.Гэндэнжав гэсний ард зурсан, баруун доод буландаа “35” гэж дугаарласан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Итгэмжлэл” гэх баримтын зүүн доод хэсэгт Б.Б  гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна.

            3. Шинжилгээнд ирүүлсэн нотариатчийн “Бүртгэлийн дэвтэр /итгэмжлэл/-ийн 08 дугаар хуудасны ард талын баруун дээд хэсэгт “Гарын үсэг” гэсэн хүснэгтийн доор зурсан, 08 дугаар хуудасны ард талын баруун дээд хэсэгт, “Гарын үсэг” гэсний доод хэсэгт тус тус зурсан, баруун дээд буландаа “33” гэж дугаарласан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Итгэмжлэл” гэх баримтын зүүн доод хэсэгт Ж.Баясгалан гэсний ард зурсан, баруун дэд буландаа “34” гэж дугаарласан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Итгэмжлэл” гэх баримтын зүүн доод хэсэгт Л.Г  гэсний ард зурсан, баруун дээд буландаа “35” гэж дугаарласан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Итгэмжлэл” гэх баримтын  зүүн доод хэсэгт Б.Б гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг С.Г зурсан. шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Э гэх дүгнэлт. /17 дугаар хавтас, хуудас-09-11/,    

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн 3104 тоот актын:

            1.Шинжилгээнд хүргүүлсэн 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4330000 төгрөгийн орлогын, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3000000 төгрөгийн зарлагын, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3500000 төгрөгийн орлогын, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7200000  төгрөгийн орлогын, 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1000000 төгрөгийн орлогын, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1200000 төгрөгийн орлогын,  2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2000000 төгрөгийн орлогын, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1000000 төгрөгийн орлогын, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 6800000 төгрөгийн орлогын, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5000000 төгрөгийн зарлагын, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7000000 төгрөгийн зарлагын,  2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12000000 төгрөгийн зарлагын мэдүүлгүүд дээрх харилцагчийн гарын үсгүүд тэмдэглэл дээр бичсэн тоон тэмдэглэлүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн

            -2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4330000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-ийн баруун доод хэсэгт “Харилцагчийн гарын үсэг- гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг, “Дүн” “Тэмдэглэл” гэсэн хэсэгт бичсэн шинжилж буй тоон бичгийг А.Ц зурж, бичсэн,

            -2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7200000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-ийн баруун доод хэсэгт “Харилцагчийн гарын үсэг” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг, “Дүн” “Тэмдэглэл” гэсэн хэсэгт бичсэн шинжилж буй тоон бичгийг А.Ц зурж, бичсэн,

            -2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3000000 төгрөгийн “Зарлагын мэдүүлэг”-ийн доод хэсэгт, “1” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг, “Тэмдэглэл” гэсэн хэсэгт бичсэн шинжил буй бичгийг А.Ц зурж, бичсэн,

            -2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12000000 төгрөгийн “Зарлагын мэдүүлэг”-ийн доод хэсэгт “Харилцагчийн баталгаат гарын үсэг” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг,”Дүн”, “Тэмдэглэл” гэсэн хэсэгт бичсэн шинжилж буй бичгийг А.Ц зурж, бичсэн,

            -2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7000000 төгрөгийн “Зарлагын мэдүүлэг”-ийн доод хэсэгт “Харилцагчийн баталгаат гарын үсэг” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг, “Дүн”, “Тэмдэглэл”  гэсэн хэсэгт шинжилж буй бичгийг А.Ц зурсан, бичсэн,

            -2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 5000000 төгрөгийн “Зарлагын мэдүүлэг”-ийн доод хэсэгт “Харилцагчийн баталгаат гарын үсэг” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг, “Дүн”, “Тэмдэглэл” гэсэн хэсэт бичсэн шинжилж буй бичгийг А.Ц зурж, бичсэн,

            -2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2000000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-нд зурсан шинжилж буй гарын үсэг-ийг, Г.Ж зурсан, “Дүн”, “Тэмдэглэл” гэсэн хэсэгт тоон бичвэргүй,

            -2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1200000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-нд зурсан шинжилж буй гарын үсэг-ийг, Г.Ж зурсан, “Дүн”, “Тэмдэглэл” гэсэн хэсэгт тоон бичвэргүй,

          -Шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3500000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-ийн баруун доод хэсэгт зурсан уншигдах “Ц” үсэг бүхий шинжилж буй гарын үсэг шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Ж гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт,  туршилтын загваруудтай тохирч байна. “Дүн”, “Тэмдэглэл” гэсэн хэсэгт тоон бичвэргүй,

          -2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1000000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-ийн баруун доод хэсэгт зурсан уншигдах “Ц” үсэг бүхий шинжилж буй гарын үсэг “Тэмдэглэл” гэсэн хэсэгт бичсэн шинжилж буй тоон бичиг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Ж гэх бичгийн хэв, тоон харьцуулсан чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.

            -2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 6800000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-ийн баруун дээд хэсэгт “Харилцагч”-ийн гарын үсэг гэсний ард зурсан уншигдах “Ц” үсэг бүхий шинжилж буй гарын үсэг, “Тэмдэглэл” гэсэн хэсэгт бичсэн шинжилж буй тоон бичигт нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүүлсэн Г.Ж гэх бичгийн хэв, тоон харьцангуй, чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.

            -2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-ийн баруун доод хэсэгт зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Ж, Б.Д, А.Ц нарын гэх гарын үсгийн харьцангуй, чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн бүтцээрээ тохирохгүй байна. Харин Дүн, тэмдэглэл гэсэн хэсгүүдэд бичсэн шинжилж буй тоон бичгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Ж гэх бичгийн хэв, тоон харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Э гэх дүгнэлт. /17  дугаар хавтас, хуудас-40-43/, 

          Ухаа Шүрт Консалтинк ХХК-ны үнэлгээчин Л.Л 2015.01.19-ний өдрийн Тоёота Кроун автомашиныг 6.500.000 төгрөгийн үнэтэй гэж үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-н 10-р хх-н 118-126/

         Ухаа Шүрт Консалтинк ХХК-ны үнэлгээчин Л.Л 2015.01.21-ний өдрийн Мазда Демио маркийн  автомашиныг 8.500.000 төгрөгийн үнэтэй гэж үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-н 10-р хх-н 127/

          М.Т яллагдагчаар байцаасан тэмдэглэл /20-р хх-н 183-195/

          Б.Дяллагдагчаар байцаасан тэмдэглэл /20-р хх-н 196-208/

          Б.Д урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас , хувийн байдлын талаарх баримтууд /13-р хх-н 80/

            М.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх баримтууд /13-р хх-н 10/ зэрэг болно.                                                        

Б.Д нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа                М.Т урьдчилан үгсэн тохиролцож Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Цирк" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч З.Э ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим ҮRS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б программд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд хууль бусаар нэвтрэх аргаар Япон улсаас сэлбэг, кузовоор орж ирэн угсарч онцгой албан татвар төлөхөөс зайлсхийсэн Н56А5015156 аралын дугаартай Митцубиши Пажеро маркийн тээврийн хэрэгсэлд 83-11 УНК улсын дугаар, УЯ9416549  тээврийн  хэрэгслийн гэрчилгээ,  251710053522 аралын дугаартай Тоёото Кроун маркын тээврийн хэрэгсэлд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JZХ1106040276 арлын дугаартай Тоёото Гранд марк 2 маркын тээврийн хэрэгсэлд 56-73 УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ. DҮЗW232830 аралын дугаартай Мазда Demio маркын тээврийн хэрэгсэлд 89-96УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, HCP250023872 арлын дугаартай Тоёото Фан Карго маркын тээврийн хэрэгсэлд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  АТ2116016019 аралын дугаартай Тоёото Карина маркын тээврийн хэрэгсэлд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, СS2А0005498 аралын дугаартай Митцубиши Lanser маркын тээврийн хэрэгсэлд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, GХ1000009795 аралын дугаартай Тоёото Чэйзер маркын тээврийн хэрэгсэлд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, бусдаар  дамжуулан З.Эрдэнэбатаас Тоёото кроун маркийн JZS1710053522 арлын дугаартай, 73-04УНИ улсын дугаартай 6.500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг,   2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Да хүрээ" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Энхбаатарын ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим \/RS санд бүртгэлийн мэргэжилтэн М.Дархижавын программд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд хууль бусаар нэвтрэх аргаар гаалийн түр бүртгэлээр Монгол Улсад орж ирэн, гаалийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн JТМНХ05J804037791 аралын дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JТМН\/05J405029137 аралын дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 92-46УНК улсын дугаар, ТЯ9530826 хэрэгслийн гэрчилгээ, JТМНХ05J804037791 дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, RВ11076353 дугаартай Хонда Одессе маркын тээврийн хэрэгсэлд 90-40УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JTJВТ20ХХ50073230   аралын  дугаартай Lexus GX маркын тээср хэрэгсэлд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JTJHT00W804024891 аралын дугаартай Lexus LX маркын тээврийн хэрэгсэлд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, бусдаар дамжуулан Г.Э 15.000.000 төгрөгийг,

 Б.Д  нь Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах Цирк салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль өгөгч Ж.Э ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим YRS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б программд нэвтрэх эрхийг ашиглан, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд хууль бусаар нэвтрэх аргаар Солонгос улсаас сэлбэгээр орж ирэн угсарсан Гаалийн Нэмэгдсэн өртөгийн болон Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийсэн КМНWР81НР4U601926 аралын дугаартай Хюндэй Старекс маркийн тээврийн хэрэгсэлд 94-24 УНЕ улсын дугаар, №00555583 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн бусдаар  дамжуулан Ж.Э 1.000.000 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Цирк" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч С.Г ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим YRS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б программд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд хууль бусаар нэвтрэх аргаар Япон улсаас сэлбэг, кузовоор орж ирэн угсарсан Онцгой албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн Н58А0011928 арлын дугаартай Митцибуши /мини/ пажеро маркын тээврийн хэрэгсэлд 91-87УНЕ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JZS1710047117 аралын дугаартай Тоёото Кроун маркын тээврийн хэрэгсэлд 63-02УНҮ улсын дугаар, №00566267 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JZХ1156001317 аралын дугаартай Тоёото гранд марк 2 маркын тээврийн хэрэгсэлд 42-31 УНҮ улсын дугаар, №00566266 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Б дамжуулан С.Г 3.250.000 төгрөгийг,  4 удаагийн  үйлдлээр нийт 25.750.000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахууль авсан,

М.Т нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгчээр ажиллаж байхдаа Б.Д урьдчилан үгсэн тохиролцож Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Цирк" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч З.Э ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим \/RS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд хууль бусаар нэвтрэх аргаар Япон улсаас сэлбэг, кузовоор орж ирэн угсарч Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийсэн Н56А5015156 аралын дугаартай Митцубиши Пажеро маркын тээврийн хэрэгсэлд 83-11 УНК улсын дугаар, ТЯ9416549 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JZS1710053522 аралын дугаартай Тоёото Кроун маркын тээврийн хэрэгсэлд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JZX1106040276 арлын дугаартай Тоёото Гранд марк 2 маркын тээврийн хэрэгсэлд 56-73УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, DYЗW232830 аралын дугаартай Мазда Demia маркын тээврийн хэрэгсэлд 89-96УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, NCР250023872 арлын дугаартай Тоёото Фан Карго маркын хэрэгсэлд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, АТ2116016019 аралын дугаартай Тоёото Карина маркын тээврийн хэрэгсэлд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, СS2А0005498 аралын дугаартай Митцубиши Lanser маркын тээврийн хэрэгсэлд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, GХ1000009795 аралын дугаартай Тоёото Чэйзер маркын тээврийн хэрэгсэлд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн бусдаар дамжуулан З.Эрдэнэбатаас Мазда Демо маркийн DYЗW232830 арлын дугаартай, 89-96 УНК улсын дугаартай 8.500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Да хүрээ" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Энхбаатарын ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим YRS санд бүртгэлийн мэргэжилтэн М.Д программд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд хууль бусаар нэвтрэх аргаар гаалийн түр бүртгэлээр Монгол Улсад орж ирэн гаалийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн JТМНХ05J804037791 аралын дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JТМН\/05J40502913 аралын дугаартай Тоёото Ланд крузер 200 маркын тээврийн хэрэгсэлд 92-46УНК улсын дугаар, ТЯ9530826 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JТМНХ05J804037791 дугаартай Тоёото Ланд крузер200 маркын тээврийн хэрэгсэлд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, RВ11076353 дугаартай Хонда Одессе маркын тээврийн хэрэгсэлд 90-40УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JTJBT20ХХ50073230 аралын дугаартай Lexus GХ маркын тээврийн хэрэгсэлд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, JТJНТ00W804024891 аралын дугаартай Lexus LX маркын тээврийн хэрэгсэлд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн бусдаар  дамжуулан Г.Энхбаатараас 3.000.000 төгрөгийг. нийт 2 удаагийн  үйлдлээр нийт 11.500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн  болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

 хохирогч Ц.Э:...”Авто Тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын нэгж чиг үүрэг нь Тээврийн хэрэгслийн улсын нэгдсэн бүртгэл, мөн шилжилт хөдөлгөөн, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар олгох, авто тээврийн хэрэгслийн мэдээллийн сан, бүртгэлийн сүлжээ байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Зам Тээврийн яамны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 94 тоот тушаалаар Зам тээврийн яамнаас олгож буй тусгай зөвшөөрөл, гэрчилгээний ашиглалтын журмыг баталсан байдаг. Энэ журмаар Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэвлүүлэх, хүлээн авах, олгох, зарцуулах, хяналт тавих, нөхөн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Манай байгууллагад ажиллаж байсан Д, архивын мэргэжилтэн Т нар нь төрийн эрх бүхий байгууллагын өмчлөлийн, тусгай нууцлал бүхий тээврийн хэрэгслийн 206 ширхэг гэрчилгээг хууль бусаар бүлэглэн хулгайлж манай байгууллагад 3,090,000 төгрөгийн хохирол учруулаад байгаа. “Авто Тээврийн Үндэсний төв”-ийн импортын тээврийн хэрэгсэл бүртгэгч нар, шилжилт хөдөлгөөн хийх бүртгэгч нар бүртгэлийн програм дээр бүртгэл явуулах эрхээ нээлгэдэг. Гэтэл Д нь бүртгэл хийх эрхгүй атал бүртгэлийн ажилтны эрхийг эдлэж хаанаас ямар үндэслэлээр програмд нэвтрэх эрх авсан нь тодорхойгүйгээр нэвтэрч гаалийн бүрдүүлэлт хийгээгүй нэр бүхий 32 тээврийн хэрэгслийг хууль бусаар бүртгэсэн байсан. Авто Тээврийн тухай хууль болон үйлдвэрийн газрын дүрэм, Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох тухай журам байдаг уг эрх зүйн актуудыг зөрчиж бүртгэлүүдийг хийсэн байгаа. Хууль бус асуудал гаргасан Д, Т нарт гомдолтой байгаа, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байна гэх мэдүүлэг /13 дугаар хавтас, 183-187х/,

гэрч Э.Б:...М.Т, Б.Д нар нь буцах горимтой автомашинуудыг тээврийн хэрэгслийн улсын   гэсэн, үүнийгээ надтай 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр уулзахдаа хоёулаа ийм хэрэг хийсэн гэдгээ ярьж байсан. Шинээр Монгол улсад орж ирж улсын дугаар анх авч байгаа автомашиныг бүртгэхэд уг автомашины гаалийн бичиг, техникийн паспорт, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, оношлогоонд орж тээврийн хэрэгсэл бүртгэх өргөдлийн маягт бөглөсөн материалыг авч шалгаад улсын бүртгэлд бүртгэдэг. Импортын автомашиныг бүртгэх эрхийг Зам тээврийн хяналт бүртгэлийн газраас олгодог гэх  мэдүүлэг... /1 дүгээр хавтас, 173-174х/,

гэрч Д.Б:…Би бүртгэлийн системд хууль бусаар бүртгэсэн зүйл байхгүй. ШЭХСГ гэсэн эрх нь Хөсөг трейд гэсэн бүртгэлийн эрх байна. Би өнгөрсөн хугацаанд Хөсөг трейд дээр ажиллаж байгаагүй. Би Хөсөг трейд төв дээр ажиллаж байгаагүй учраас надад ийм эрх нээж өгч байгаагүй. Эрүүгийн цагдаагийн газраас 2014 оны 09 дүгээр сард 6 автомашины лавлагааг авахад импортын баримт бичиггүй тээврийн хэрэгслүүдийг миний нэр дээр нээгдсэн ШЭХСГ эрхээр бүртгэгдсэн байсныг мэдээд манай ажлын хүн надад хэлсэн. Надад ШЭХСГ гэсэн эрх нээгдсэнийг тухайн үед л мэдсэн гэх мэдүүлэг..../9 дүгээр хавтас, 120-124х/,

 гэрч Б.Б..... аав Б хамт гадуур явж байсан юм тэгэхэд аав нэг хүнтэй яриад хорооллын эцэсийн Шатахуун түгээх станц дээр Батаа гэж залуутай уулзсан. Тухайн үед Батаа гэдзг залуу Тоёото Кроун маркийн машин унаж ирсэн бөгөөд тэр машиныг нь үзэж харж надаар бас үзүүлсэн. Тэгэхэд Батаа тэр машиныг угсараад дууссан гээд Батаа, аав 2 тэр машиныг Д өгөх гэж байгаа талаар хэлж ярьж байсан гэх мэдүүлэг..  /9 дүгээр хавтас 163-164/,

гэрч Ч.Б:...Т надруу утсаар яриад би чамд үзүүлсэн автомашиныг худалдаж авах гэж байна, гэтэл бичиг баримтгүй болохоор авч болохгүй байна, бас би өөрийнхөө нэр дээр авч болохгүй байна, чиний нэр дээр боломжтой байна, бичиг баримтаа өгөөч гэж хэлэхэд нь би түүнд яагаад орж ирсэн автомашин байж бичиг баримтгүй байдаг юм бэ хэрвээ миний нэр дээр авч болох юм бол миний иргэний үнэмлэхийг канондоод авахгүй юу даа гэж хэлсэн юм. Гэтэл Т надад яагаад бичиг баримтгүй байгаа талаараа тодорхой зүйл яриагүй. Т миний иргэний цахим үнэмлэхийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Саппоро төвийн ойролцоогоос ирж хуулбарлаж аваад явсан юм. Үүнээс хойш буюу 2014 оны 06 дугаар сарын     25-26-ны үеэр Т Мазда маркын автомашинаа унаад явж байхад нь таараад уулзахад тэрээр надад найз нь чиний нэр дээр энэ автомашиныг шилжүүлүүлээд авчихлаа гэж хэлсэн. Би түүнээс ямар нэгэн асуудал байхгүй биз дээ гэж асуухад ямар нэгэн асуудал байхгүй ээ, гаальгүй автомашин байсан юм байна, унахад их эвтэйхэн байхаар нь сонирхоод авчихлаа гэж хэлсэн юм.    Т намайг ажил дээрээ байхад мазда демо маркын автомашинтайгаа хүрч ирээд нөгөө автомашин чинь асуудалтай машин юм байна аа гаалийн бичиггүй машин байсан юм, улсын бүртгэлд бүртгэл байхгүй болохоор асуудал гараад байна, одоо ингээд асуудал гарч магадгүй шүү, зүгээр ажлаа хийж яваа чамайг чирчихлээ гэж хэлсэн. Би түүнд би үнэн бодитой зүйлийг ярина, чи өөрөө наад асуудлаа зохицуулаарай гэж хэлээд салцгаасан. Би Т дахиж уулзаагүй, Мазда Демо маркын автомашин одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би тэр автомашиныг Г.А гэх хүний нэр дээр шилжүүлж өгөхөөр ямар ч маягт бөглөөгүй. Тийм хүнтэй огт уулзаж байгаагүй гэх мэдүүлэг  /9 дүгээр хавтас, 183-184 х/,

 гэрч А.Ц:...надад хар хөх өнгийн 73-04 УНИ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай Тоёота Кроун маркын автомашин байдаг. Би тухайн автомашиныг 2014 оны 06 дугаар сараас хойш өөрөө хэрэглэж байгаа. Т.Кроун маркын автомашиныг манай ээж А надад өгсөн. Түүнийг хэзээ хэнээс худалдаж авсан талаар мэдэхгүй байна. Би Хаан, Төрийн банканд данс эзэмшдэг. Хаан банкны хувьд ээжээсээ мобайл банк үйлчилгээгээр мөнгө шилжүүлж авдаг данс байгаа. Төрийн банкан дахь дансаараа төрөөс олгодог 70,000 төгрөгний урамшуулал авдаг юм. Өөр ямар нэгэн эзэмшдэг данс байхгүй, би дээрх банкны данснуудыг байнга ашиглаад байдаггүй. Би 2014 онд олдог санхүүгийн орлого гэж байгаагүй. Төрөөс оюутнуудад олгодог 70,000 төгрөгний орлогоноос өөр орлого байгаагүй. Надад тийм их хэмжээний мөнгөн гүйлгээ хийх боломж байхгүй. Миний дансаар тийм их хэмжээний мөнгө орж ирсэн зүйл байх ёсгүй. Миний эгч миний дансанд яагаад мөнгө тушааж байсан эсэхийг мэдэхгүй байна, уг мөнгийг хаанаас ямар эх сурвалжаар олсон эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ мөнгийг би өөрөө банкин дээр очиж авсан эсэхээ санахгүй байна. Энэ мөнгийг эгч Ж тушаасан байсан тэгэхээр энэ мөнгө Ж эгч Д ах хоёрын мөнгө юм. Эгч Ж надаас Төрийн банкин дахь дансны дугаарыг асуугаад миний дансанд мөнгө байршуулж байгаад надаар авахуулсан болж таарч байна гэх мэдүүлэг.....  /9 дүгээр хавтас, 197-198х/,

гэрч Л.Х:..2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д, Т  хоёр надруу утсаар ярьж байгаад хүрч ирж уулзсан юм. Тухайн өдөр мягмар гариг байсан бөгөөд миний амралттай өдөр байсан юм. Тухайн үед Д нь Тоёота Кроун маркын цагаан өнгөтэй автомашин жолоодож ирсэн бөгөөд "бид  хоёр ажлаасаа гарч байгаа, танай ажил дээр очоод компьютероос чинь 2 автомашины шилжүүлэг хийгээдэхье гэж гуйсан. Би тэр хоёрт үгүй гэж хэлсэн боловч гуйгаад болохгүй болохоор нь зөвшөөрч хамт явцгаасан юм. Би тэр хоёртой хамт Да хүрээ зах дээр байдаг Автотээврийн үндэсний төвийн байрлуу очиж миний өрөө рүү орж Т бид 2 нэг шил архи хувааж ууж суусан юм. Тухайн үед Д автомашин жолоодож явж байсан учраас архи уугаагүй. Миний ажлын компьютерыг Д асааж ҮRS бүртгэлийн программ дээр ажлаад суугаад байсан. Т бид 2 шилтэй архинаас тус бүр 2-3 удаа уусан бөгөөд "би тамхи татлаа" гээд компьютероо унтраагаад ажлын өрөөнөөсөө гарахад Д надтай хамт гарсан. Энэ үед Т өрөөнд ганцаараа улдсэн юм. Би 5 орчим минут болчихоод буцаад өрөөнд орж явцгаахаар болсон. Гэтэл Д ер нь өнөөдөр эндээс хийчихвэл амарч байгаа өдөр шилжүүлэг хийлээ гээд асуудал үүсэж магадгүй, Хөсөг трейд рүү явцгаая гээд тэндээсээ шууд Хөсөг трейд рүү явцгаасан. ...Би тэднийг шинээр автомашин бүртгэнэ гэж огт мэдээгүй. Автомашинуудын шилжүүлэг хийгдсэн эсэхийг шүүж үзээд шилжүүлэг хийгдээгүй бол хиймээр байна гэж гуйхад нь зөвшөөрсөн юм гэх мэдүүлэг..... /10 дугаар хавтас, 27-28х/ шүүхийн  шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ....5086 дугаартай  дүгнэлт /10 хавтас, 110-117х/, мөн хүрээлэнгийн 3104 дугаартай дүгнэлт / 17 хавтас 40-64/, эд мөрийн  баримт хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /1 хавтас 17-19х/, Авто тээврийн үндэсний төвийн харьяа Хөсөг трейдийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /10 хавтас 118-126х, 17 хавтас 127х/, шүүгдэгч нарын хэргийн талаар мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Иймд Б.Д, М.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдэх талаар  …урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж журамлан зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна  гэж үзэв.

Х овогт Б Д, Б овогт М Т   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон авто тээврийн үндэсний төвийн хуулийн зөвлөх Ц.Э шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болохыг хүлээн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Гэмт хэрэг үйлдэж олсон Б.Д  73-04 УНИ улсын  дугаартай Тоёото Кроун маркийн автомашин, М.Т  гэмт хэрэг үйлдэж олсон 89-96 УНК улсын дугаартай Мазда Демо маркийн авто машинуудыг  тус тус  хурааж улсын  орлого болгох  мөн  Б.Д хээл хахуульд авсан 19,250,000 төгрөгийг, М.Т хээл хахуульд  авсан 3.000.000 төгрөгийг тус тус  гаргуулж  улсын  төсөвт оруулах нь  зүйтэй гэж  шүүх    үзлээ.

Б.Д хахуульд авсан гэх Тоёота Кроун маркийн JZS1710053522 арлын дугаартай 73-04 УНИ улсын дугаартай 6.500.000 төгрөгийн үнэлгээтэй аютомашиныг, М.Т хахуульд авсан гэх Мазда демио маркийн DY3W232830 арлын дугаартай 89-96 УНК улсын дугаартай 8.500.000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд 21-р хавтаст хэргийн 188-200 дугаар талд авагдсан байна.

Б.Д М.Т бичсэн гэх захидлыг хураан авч хэрэгт эд мөрийн  баримтаар тооцон 9 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд үдэгдсэнг, З.Э гаргаж өгсөн гэх С.Б З.Э бичсэн  гэх захидлыг 9 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд үдэгдэн тус тус ирсэнг хэрэгт   үлдээхээр шийдвэрлэв.

Мөн энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Б.Д өмчлөлийн Ү-2205039244 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар байрны 59 тоот хаягтай орон сууцны битүүмжлэлийг цуцлахгүйгээр хохиролд  тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцох нь зүйтэй.

 Б.Д 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Д.А, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Д.А нарын асран хамгаалагчийг тогтоохыг харъяа  дүүргийн  буюу Баянгол дүүргийн Засаг даргад  даалгаж шийдвэрлэв.

Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2,36.6,36.7,36.8,36.10,.36.12,36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                          

 1.Х овогт Б Д, Б овогт М Т нарыг   хахууль  авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг   тус тус  тогтоосугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаатай хасаж 2 жил 02 сарын хугацаагаар хорих  ялаар,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаатай хасаж 2 жилийн хугацаагаар хорих  ялаар тус тус  шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д, М.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.

      4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д цагдан хоригдсон 357 хоногийг, М.Т цагдан хоригдсон 357 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 5. Б.Д, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэригйлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

6. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 даь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Б.Д Баянгол дүүргийн 20 дугаар хороо Шинэ хотхон // Москвагийн гудамжны  дугаар байрны  тоот 66.300.000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн Ү-2205039244 орон сууцыг НШШГАлбанд  шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон Б.Д   УНИ улсын  дугаартай Тоёото Кроун маркийн автомашин, М.Т  гэмт хэрэг үйлдэж олсон       УНК улсын дугаартай Мазда Демо маркийн авто машинуудыг  тус тус  хурааж улсын төсөвт оруулах, мөн Б.Д хээл хахуульд авсан 19,250,000 төгрөгийг, М.Т  хээл хахуульд  авсан 3.000.000 төгрөгийг тус тус  гаргуулж  улсын  төсөвт  оруулсугай.

8. Б.Д 73-04 УНИ улсын дугаартай Тоёото Кроун маркийн автомашин, М.Т УНК улсын дугаартай Мазда Демо маркийн авто машинуудыг  НШШГАлбанд хүргэгдсэн  болохыг дурьдсугай.

9. Б.Д 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Д.А, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Д.А нарын асран хамгаалагчийг тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад  даалгасугай.

 10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

11.  Б.Д М.Т бичсэн гэх захидлыг хураан авч хэрэгт эд мөрийн  баримтаар тооцон 9 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд үдэгдсэнг, З.Э гаргаж өгсөн гэх С.Б З.Э бичсэн  гэх захидлыг 9 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд үдэгдэн тус тус ирсэнг хэрэгт   үлдээсүгэй.

12.Шүүхийн шийдвэр уншин сонсгосоноор  хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                             С.ПҮРЭВСҮРЭН