Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 49

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж нарын бүрэлдэхүүнтэй,

             иргэдийн төлөөлөгч Ш.Түвшинжаргал, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,   

улсын яллагч Р.Машлай,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, М.Энхжаргал,

насанд хүрээгүй хохирогч С.*******,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******,

шүүгдэгч М. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.т Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0015 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, овогт ы .

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

М. нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан дотор байрлах цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.*******ын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.ийн өгсөн “Би 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар банкны хашаанд манаачаар ажиллаж байсан. Хохирогч хүүхдийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны үед бойны хашааны зоорин дээр тоглож байхад нь буулгасан. Хохирогчийн аав ирээд надад тархины зураг үзүүлж, хүүхэд минь намар хагалгаанд орно гэж хэлж байсан. Тухайн үед надад үзүүлж байсан зураг одоо байхгүй. Тухайн үед би хохирогчийн эцэг, эхийг цагдаа дээр очъё гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч С.*******ын өгсөн “М. ахыг танина. Би дөрөвдүгээр ангид сурдаг. М. ахад цохиулсан, зодуулснаа санахгүй байна. М. ах нь миний гарыг барьсан.  , хоёрыг зодоогүй. Намайг цохиход , хоёр зугтаад явсан. Аав, ээжид хэлээд дагуулж ирсэн. Тэр өдөр хичээл ороогүй байсан. М. ахаасаа өөр хүнд зодуулаагүй. Би , хоёртой бойны хашаанд очиж тоглосон нь үнэн. М. ах нь намайг цохьсон нь үнэн. М. ах нь чамаас хэний хүүхэд вэ гэж асуусан. Би ын хүүхэд гэж хэлсэн. Би , гэх найзуудын хамт нуугдаж тоглож байсан. Намайг тоглож байхад та нар дээр М. ах ганцаараа ирсэн. Та нар энд тоглож болохгүй гэж хэлээгүй. Би одоо хичээлдээ онц сурч байгаа. М. ах миний зүүн гараас бариад баруун тал руу нэг удаа алгадсан Намайг алгадахаасаа өмнө загинаагүй. Намайг алгадахаас өмнө М. ах хашаан дотор байгаагүй. Би бойны хашааны урд байшингүй зоорь байдгийг мэдэхгүй. Намайг хашаанд тоглож байхад Майра эгч гэртээ байсан. Намайг уйлахад гэрээс гарч ирсэн. М. ах намайг баруун гараараа цохьсон. Миний хацар өвдсөн. Тэр өдөр хичээл орсон амарсан байсан. Зуны амралт байсан. Би тэр өдөр ямар хувцастай байснаа санахгүй байна.  Намайг алгадсан өдөр манай аав, ээж хоёр над дээр ирсэн. Аав, ээж 2 ирээд М. ахтай хэрүүл маргаан хийсэн эсэхийг санахгүй байна. Хоёр найзыг минь М. ах загнаагүй. Би бойны хашаанд нэг удаа очсон. Би хашаанд тоглож байхдаа унасан байхгүй.  Бойны хашаанаас гараад аав, ээж хоёр намайг дагуулаад гэртээ Намайг хашаанд тоглолоо гэж загинаагүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн өгсөн: “Тухайн өдөр эгч нь ирээд манай хүүхдийг хоёр найзын хамт хашаандаа тоглож байхад гэрлүүгээ авч явсан. Бойны хашаа руу авирч гарах торгүй, сараалжин хашаатай, ямар ч хүүхэд орж тоглох боломжтой. Тухайн зоорь огт ашиглагдаж байгаагүй, хүний аминд хүрэхээр гүн, цөмөрч орсон зоорь биш байна лээ. Би өөрөө гарч үзсэн. Зоорийн нүхэнд хүүхдийн толгой багтахааргүй юм байна лээ. Тухайн өдөр хоёр хүүхдэд гүйж ирээд танай хүүхдийг том хүн алгадчихлаа гэж хэлсэн. Би хүүхдийнхээ өөдөөс очиход манай хүүхдийн хацар нь улаасан байдалтай байсан. Тэгэхээр нь нөхрөө дагуулж шүүгдэгч дээр очиход “зоорь луу шилний хог хийсэн” гээд түлхүүр авч ирж зоорийг онгойлгож харуулахад нил хогоор дүүрсэн байсан. Би нөхрийнхөө утсаар 102-т дуудлага өгөхөд амралтын өдөр байсан. Би дуудлага өгсөн талаар Юнител компани дээр очиж шүүлгэхэд сүүлийн 3 сарыг шүүх боломжтой гэж хэлсэн. 102 дээр дуудлага өгсөн

тухай асуухад ямар ч бүртгэл байгаагүй. Шүүгдэгч анхнаасаа хэргээ хүлээгээгүй, одоо хүртэл гүрж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас улсын яллагч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар:

Гэрч У.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 8 дугаар сарын дундуур яг тэдний өдөр гэдгийг санахгүй байна. М. ах бид 2 хашаа янзлаад байж байхад бойны хашаан дотор байсан зоорин дээр хүүхдүүд тоглоод байхаар нь ах уг хүүхдүүдийг хөөгөөд явуулсан. Тэгсэн чинь С.******* гэдэг хүүхэд уйлаад байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

Насанд хүрээгүй гэрч З.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны дүгээр сард хичээл орсны ...гурвуулаа тоглож байхад нэг том ах *******ыг барьж аваад толгой руу нь гараараа цохингуутаа миний цамцнаас барьж аваад “энийгээ цэвэрлэ” гээд байсан. Тэр ахыг *******ыг зодонгуут бид хоёр зугтаагаад *******ын гэрт нь очиж нэг ах *******ыг зодоод байна гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 17 дугаар тал/

Насанд хүрээгүй гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны намар хичээл орсны дараа 9 сард байх ... гурвуулаа Майра эгчийн урд талд байх нүхэнд шил хийгээд тоглож байсан чинь нэг том ах хүрч ирээд намайг барьж авангуутаа “чи хэний хүүхэд вэ” гэхээр нь би аавынхаа нэрийг хэлсэн чинь намайг тавьсан. Тэгэнгүүтээ *******ыг барьж аваад зүүн гараараа толгой руу нь цохьсон...” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 19 дүгээр тал/

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байгаа гэрч Т.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед хашааны дотроо юм угаагаад байж байхад байшингийн хойд талд хүүхэд уйлах чимээ гарахаар нь байшингийнхаа хойд талд гараад ирсэн чинь гэх бойны хашаанд амьдардаг залуу манай ах ын төрсөн хүү 8 настай *******ын гарнаас нэг гараараа барьж байгаад нөгөө гараараа толгойных нь барун шанаа руу хэд хэдэн удаа алгадаж байсан...” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 18 дугаар тал/

Шинжээч эмч С.Төгсбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Дээрх гэмтлийг авсан даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огих, нүд бүрэлзэх, толгой эргэх, явах үед гуйвах зэрэг шинж тэмдэг илэрч болно” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 29-31 дүгээр тал/

Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мэдрэлийн эмчийн хяналтанд байна гэдэг нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар үзүүлсэн, тухай бүр шинжилгээ хийлгэж байсан байна гэсэн үг юм. Би С.*******ыг хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үзэхэд: тархинд баруун тал бөмбөлөгийн цусан хураа, хагалгаа хийж авсны дараах байдал гээд тархины бодисын солилцоо сайжруулах, шимэгдүүлсэн эмчилгээг хийлгүүлсэн, нүдний уг харуулсан шинжилгээнд явуулсан байна...” гэх мэдүүлэг,

/2хх-ийн  88-90 дүгээр тал/

Гэрч С.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С.*******ын хяналтын картыг үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 03, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хяналтын үзлэг хийгдэж зөвөлгөө авагдсан хүүхэд байна. Манай кабнетын хяналтанд байдаг хүүхдүүд 3, 6 сардаа ирж үзлэг хийлгэж, зөвлөгөө авдаг юм...” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 91-93 дугаар тал/

Гэрч С.ийн тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд өгсөн: “...Хохирогч зовиуртай ирсэн бол үзэж карт дээр тэмдэглэх байсан. Эмчийн зөвлөгөөнөөр өвчтөн ордог. Надад үзүүлэх гэж ирсэн өдөр надад зовиуртай гэж хэлж ирээгүй...” гэх мэдүүлэг,

/3хх-ийн 35 дугаар тал/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн BBK-ын буюу эмнэлэг хяналтын зөвлөгөөний хурлаар С.******* гэдэг хүүхэд унадаг, татдаг гэсэн оноштойгоор асаргаанд байдаг нь үнэн болон эмийн хөнгөлөлтийн шийдвэр гаргуулахаар орж ирсэн юм. ...Дээрх оноштой хүүхдүүдэд өвчин нь сэдэрсэн үед ухаан алдаж унана, гар хөл нь татна, ерөнхийдөө орчиндоо харьцаагүй болох зовиурууд илэрдэг юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 157 дугаар тал/

Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

/1хх-ийн 20-21 дүгээр тал/

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

/1хх-ийн 24 дүгээр тал/

Гэрч О.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

/хх-ийн 105-106 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 шэ/12 дугаар С.Төгсбуян шинжээч эмчийн дүгнэлт,

/1хх-ийн 26 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1153 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт,

          /1хх-ийн 219-221дүгээр тал/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

          /1хх-ийн 44 дүгээр тал/,

          Эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд

          /1хх-ийн 52-65, 2хх-ийн 123-125 дугаар тал/

          Эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар,

          /хх-ийн 80-90 дүгээр тал/

          Нас тоолсон тухай тэмдэглэл,

          /1хх-ийн 135 дугаар тал/

          Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 13624 дугаартай өвчний түүх,

          /1хх-ийн 68-77 дугаар тал/

“Image” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо,

/1хх-ийн 78 дугаар хуудас/

Налайх Голомт цогцолбор сургуулийн 2б ангийн ирцийн бүртгэл,

/1хх-ийн 110-115 дугаар тал/

Эмнэлгийн байгууллагын тодорхойлолтын хуулбар,

/хх-ийн 108-109 дүгээр тал/

Зэвсэгт хүчний 323 дугаар ангийн албан бичиг,

/2хх-ийн 45 дугаар тал/

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл,

/хх-ийн 28-44 дүгээр тал/ нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М. өсвөр насны хохирогч С.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нарын мэдүүлэг, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судласан эрүүгийн 201601080015 тоот хэрэгт хамаарал бүхий хуульд заасан журмын дагуу цуглуулсан  нотлох баримтуудыг үзэхэд 2015 оны 8, 9, 10 дугаар сарын аль нэг өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бойны гэх тодотголтой хашаанд /тоглох, сурах, үзэх юманд анхаарал нь 5 минут төвлөрдөг/ өсвөр насны С.*******, З., М. нар тоглосон, М. нь тэдгээрийг уг хашаанд цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдэн тус зоорины агааржуулагчаар архины шил тоосгоны хэлтэрхий зэрэг зүйлс хийн тоглож  байхад нь цэвэрлүүлэх, С.******* болон бусдынх нь гарнаас барьж хашаанд тоглож болохгүйг шаардсан, С.******* уйлж байсан, хохирогч С.******* 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тархины мэс засалд орж 200 мл архаг цусан хураа авахуулсан зэрэг үйл явдал болсон байна.

Харин шүүх эрүүгийн 201601080015 тоот хэрэгт бодит байдлыг эргэлзээгүй тогтоолгохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хэзээ гарсан гэмт хэрэг хэн яаж үйлдсэн зэрэг нотлогдвол зохих байдал  нотлогдоогүй байна гэж үзлээ.

Тухайлбал:

  1. Талуудын судласан шинжээч эмч С.Төгсбуянгийн: дээрх гэмтлийг авсан даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огих, нүд бүрэлзэх, толгой эргэх, явах үед гуйвах зэрэг шинж тэмдэг илэрч болно. /1хх-30/ болон Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн /2015 оны/ 2б ангийн сурагч С.******* нь 2015 оны 9 дүгээр сард бүтэн хичээлдээ хамрагдсан 8, 9 дүгээр саруудад болон 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гэмтэл авсан үед илрэх шинж тэмдэгийн талаар амбултор, эмнэлэг, сувилалын газрын хяналтад орсон бүртгэл байхгүйн зэрэгцээ 2б ангийн 2015 оны 10, 11, 12 дугаар саруудад өвчтэй ирц бүртгэл, шинжээч эмч С.Төгсбуянгийн №08шэ/12 тоот дүгнэлтэнд ээжийнх нь хэлснээр 12 дугаар сарын 25-наас 29-ныг хүртэл бөөлжсөн гэх тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Амартүвшингийн хатуу бүрхүүлийн архаг цусан хурааг ном бичигт хурц, архаг, хурцавтар гэж 3 ангилдаг. Хурц цусан хураа нь 3-7 хоногийн дотор, хурцавтар цусан хураа нь 14 хоног, архаг цусан хураа нь 6 сараас 1 жилийн хугацаатайгаар үргэлжилнэ /2хх-73/ гэсэн мэдүүлэг, С.*******ын Н-7-472 дугаартай эрүүл мэндийн дэвтэрт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдрэлийн эмчийн үзлэгт онош: хэвээр, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр болон 11 дүгээр сарын 21-ний өдрийн хүүхдийн эмнэлгийн үзлэгт онош: гүйлсэн булчирхайн үрэвсэл /, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ӨЭМТ-ийн эмчийн үзлэгт онош: уналт таталтын хам шинж, 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 05-ны өдрийг хүртэл сувилалд сувилуулсан тэмдэглэлд онош: тархины уйланхай, уналт таталтын хам шинж, мэдрэлийн ядаргаа /1хх-80-90/ гэж тэмдэглэгдсэн зэргээс үзэхэд С. нь өсвөр насны хохирогч С.*******ын 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр алгадсан, зодсон гэх хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
  1. Шүүгдэгч М. нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа би тэр хүүхдийг зодож цохисон зүйл байхгүй, 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бойны хашаанд хүүхэд ирж тоглоогүй /1хх-90/ гэх түүний мэдүүлэг нь гэрч У.ийн 2015 оны 8 дугаар сарын дундуур яг тэдний өдөр гэдгийг санахгүй байна /1хх-14/, дээрх дурдсан шинжээч эмч С.Төгсбуян, Т.Амартүвшин, 2б ангийн ирцийн бүртгэл, өвчтөний өвчний түүх болон эмнэлэг, сувилалд хамрагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №1153 дугаар дүгнэлтийг гаргасан ижил мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүний шинжээч ГССҮТ ГТГТ Тасгийн Эрхлэгч Б.Батцолмон нь тусгай саналаа /1хх-223/ дүгнэлтэд хавсаргасан нь уг шинжээчийн дүгнэлтийг харилцан зөвшилцсөний үндсэн дээр тогтоосон нэг дүгнэлт гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд иргэдийн төлөөлөгч Ш.Түвшинжаргал нь гэм буруугүй гэж дүгнэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцын алинд ч бүрэн нотлогдоогүй байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заримд нийцүүлэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.т холбогдох эрүүгийн 201601080015 тоот хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хохирол төлбөрт нийт 5,138,270 төгрөгийг нэхэжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн овогт ы т холбогдох 201601080015 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.ийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн 201601080015 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4. Цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ

                                                  ШҮҮГЧИД                                  Д.БАВУУ

                                                                                                     Д.ЛУВСАНДОРЖ