| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01405/И |
| Дугаар | 192/ШШ2025/02780 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/02780
| 2025 04 09 | 192/ШШ2025/02780 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг д*******лж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын ӨМӨЗО, Ордос хот, Отог хошуу, ********** тоот хаягт оршин суух, *************, паспортын дугаар №*****,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Дүн Ены өмнөд гудамжны Улаан бага тойрог, ************* тоот хаягт оршин суух, ********/ паспортын дугаар №***** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, ***** тоотод байрлах, Т******* х******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Г********* тоотод оршин суух, Б******* овогт П******* Э******* /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ********** тоотод оршин суух, Б******* овогт Г******* Ц /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Т*********** тоот хаягт оршин суух, Б******* овогт Э*******ын Э /РД:/ нарт холбогдох,
2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээнээс тус тус татгалзаж, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт 159,861,950 төгрөгийг хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нараас гаргуулах,
ковшийн үнэ 58,330,000 төгрөгийг хариуцагч Э.Эаас гаргуулах,
2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу гадаад ажилчдад хөлсөөр ажиллах гэрээний батлан даагчийн хувиар ажилчид ажиллуулахад нэхэмжлэгч нараас г*******сан 193,922,567 төгрөгийг Т******* х******* ХХК, П.Э******* нараас гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, Г.Б,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б., П.У,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн д******* Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******************нар шүүхэд болон шүүх хуралдаанд г*******сан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын тайлбартаа: “...
Нэхэмжлэлийн шаардлага 1. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Т******* х******* ХХК Дунд Улсын иргэн *********буюу **** / цаашид * гэх/ БНХАУ-ын******** иргэн *******нарын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ бичиг гэх шинэчилсэн гэрээг А талаас П.Э*******, Г.Ц, Э талаас ********* /, И талаас ************/ нар харилцан тохиролцож байгуулсан. Гэрээгээр талууд дараах зүйлсийг харилцан тохиролцсон. А тал буюу П.Э*******, Г.Цээпэлмаа нар нь 2013.10.01-ний өдрөөс өмнө Э, И тал буюу ******* /, ***** нарт Т******* х******* ХХК-ийн нийт хувьцаанаас тус бүр 33,3 хувь буюу нийт 66,6 хувийн хувьцааг албан ёсоор шилжүүлж, хувьцаа эзэмшигч болгоно. Хувьцаа эзэмшигчээр бүртгэх байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Э, И тал буюу ******** нарын хөрөнгө оруулалтаар оруулсан 240,000,000 төгрөгийг тухайн жилийн орлогоос буцаан өгөхөөр тохиролцсон. Гэвч нөхвөр гэрээнд заасны дагуу хариуцагч нь Т******* х******* ХХК-ийн хувьцаанаас тус бүр 33,3 хувь буюу нийт 66,6 хувийн хувьцааг шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч нарыг бүртгүүлээгүй. Иймд энэхүү гэрээнд хөрөнгө оруулсан мөнгийг буцаан төлөхөөр заасан нь хураамжийг талуудын дунд оруулсан хөрөнгө гэж үзэхгүй байх үндэслэл юм.
П.Э******* болон ************ нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №01 тоот Т******* х******* ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ болон талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр гэрээ байгуулсан болно. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авсан зүйлийг харилцан буцаах хууль зүйн үр дагавартай. Хамтран ажиллах гэрээ нь хэдийгээр урт хугацаатай үүргийн эрх зүйн харилцаанд хамаарах боловч талуудын хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамж болох мөнгөн хөрөнгийг харилцан буцааж өгөх боломжтой үүрэг тул гэрээнээс татгалзах боломжтой байна.
Хамтран ажиллах гэрээнд харилцан итгэлцэл, тууштай хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд дахь талуудын итгэлцэл байхгүй болох, хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон нь хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарна. Хариуцагч тал нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчснөөс талуудын хамтын үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй болж, үүнээс үүдэн харилцан итгэлцэл байхгүй болсон тул хамтран ажиллах гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх үндэслэл нэхэмжлэгчид байна гэж үзнэ. 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №01 тоот хамтран ажиллах гурван талт гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь хураамжаа оруулсан боловч хариуцагч нар нь ашиг хуваарилах гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул талууд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээний нөхвөр гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх боломж нөхвөр гэрээгээр дахин олгосон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх зүйн үр дагавар үүссэн. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 240,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан төлөх үүрэгтэй. 2012 оны 6 дугаар зүйлийн 14-ний өдөр №01 тоот хамтран ажиллах гурван талт гэрээнд, И тал буюу **************** нар нь тус бүр 120,000,000 төгрөг буюу нийт 240,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон боловч 159,861,950 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хэргийг материалд авагдсан баримтаар нотлогдох 159,861,950 төгрөгийг Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нараас гаргуулах,
Нэхэмжлэлийн шаардлага 2. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээ хэрэгжиж байх явцад 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Э ************/-с CDM853 модельтой 2012 оны ковшийг хүлээн авсан. Шүүхэд анх нэхэмжлэл г*******хдаа ковшийн үнэ болох 126,166,040 төгрөгийг Э.Эаас шаардаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ковшийн зах зээлийн үнэлгээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу Итгэлт Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийж, 2012 онд үйлдвэрлэгдсэн CDM853 загварын ковш/дугуйт ачигч/-ийн 2015 оны үеийн үнэлгээг 55,071,500 төгрөгөөр, өнөөгийн зах зээлийн үнэлгээг 58,330,000 төгрөгөөр тус тус тогтоосон. Ковшийг хариуцагч Э.Э буцааж өгөөгүй тул ковшны үнийг нэхэмжлэх эрхтэй этгээд нь ************** болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 340.1.4-т заасны дагуу хариуцагч Э.Э ковшийг буцааж *******-д өгөх үүргээ биелүүлээгүй тул эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу 2012 онд үйлдвэрлэгдсэн CDM-853 загварын ковшийн үнэ 58,330,000 төгрөгийг хариуцагч Э.Эаас гаргуулах,
Нэхэмжлэлийн шаардлага 3. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээ хэрэгжих явцад байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний батлан даагчийн хувиар хятад ажилчид ажиллуулахад зарцуулсан цалин, хөлс 193,922,567.44 төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хөлсөөр ажиллуулах гэрээнд Хятад ажилчдын цалинг батлан даагч хэмээн ************нар гарын үсэг зурж, тамга дарсан нь хөлсөөр ажиллуулах гэрээний ажиллуулагч болох Т******* х******* ХХК-ийн хөлс төлөх үүргийг нэхэмжлэгч нар нь ажиллагч болох хятад ажилчдын өмнө хариуцан батлан даах болсон юм. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулагч Т******* х******* ХХК болон П.Э******* нар хөлс төлөх үүрэг хүлээх учир үүрэг гүйцэтгэгч болох Т******* х******* ХХК, П.Э******* нар нь БНХАУ-ын ажилдын цалинг төлөх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлэхгүй тохиолдолд батлан даагч болох *************** нар нь Иргэний хуулийн 458.1-т заасны дагуу хариуцах үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч нар нь дээрх хятад ажилчдын цалин хөлстэй холбоотой зардал 193,922,567.44 төгрөгийг хариуцан төлсөн. Батлан даалтын гэрээний дагуу Батлан даагч г*******сан зардлаа Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д зааснаар өөрийн г*******сан зардлаа үүрэг гүйцэтгэгчээс нөхөн төлүүлэх эрхтэй. Иймд Т******* х******* ХХК болон БНХАУ-ын Тай Чиан сумын ажилчдын төлөөлөгч ************* нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний батлан даагчийн хувиар ************* нараас гарсан ажилчдын цалинтай холбоотой зардал 193,922,567.44 төгрөгийг хариуцагч Т******* х******* ХХК болон П.Э******* нараас гаргуулж өгнө үү…” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд г*******сан хариу тайлбартаа: “… нэхэмжлэгч нарын оруулсан хөрөнгө хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хураамж тул хүлээн зөвшөөрөхгүй. Т******* х******* компанийн зүгээс хөрөнгөө 120,000,000 төгрөг гэж үнэлж хамтран ажиллах гэрээ талууд хийсэн. Нэхэмжлэгч нар тус тусдаа 120,000,000 төгрөг оруулж, ашгаа 3 тэнцүү хуваана гэж хамтран ажиллах гэрээ хийсэн.Хамтран ажиллах гэрээний дагуу ямар ашиг гарсан нь баримтаар тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч нар юу нэхээд байгааг ойлгохгүй байна. Хамтран ажиллах гэрээгээр талууд хамтран тоосгоны үйлдвэр ажиллуулж, тоосго хийхээр, Т******* х******* ХХК нь өөрийн тоосгоны үйлдвэрийн хөрөнгөө 120,000,000 төгрөгөөр тооцон хөрөнгө оруулж, нэхэмжлэгч нар тус тусдаа 120,000,000 төгрөг оруулахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээнээс нэхэмжлэгч нар гарч байгаагаа, хамтын үйл ажиллагаа дуусгавар болсоноо нөгөө талдаа мэдэгдэж, хэлцлийг дуусгавар болгохдоо үлдэх хөрөнгийн жагсаалт г*******н талуудад хуваарилагдах зохицуулалттай. Энэ талаар нэхэмжлэгч нар ямар ч ажиллагаа хийгээгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй атал гэрээнээсээ татгалзаж байна, оруулсан хөрөнгөө авах шаардлага г*******сныг хүлээн зөвшөөрөхгүй. Ковшны үнэ нэхэмжилсэнг зөвшөөрөхгүй. Б, Г, Б нарт ковшийг шилжүүлж өгсөн гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Ковшийг шат шатны шүүх хэний өмч болох нь бүртгэгдээгүй гэж дүгнэдэг. Өмчлөгч нь хэн болох нь тогдоогдоогүй. Э.Э ковш хүлээн авсан, уг баримтад гарын үсэг зурсанд м*******хгүй. Гэхдээ ковшны өмчлөгч нь шаардах эрхтэй тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй.
Хамтран ажиллах гэрээ гэж үзсэн бол эрсдэл 50, 50 хувь байх ёстой. Эрсдэл гарсан эсэх мөн яригдана. 2012 оны 06 сарын 14-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний 6,7,8 дах хэсэгт үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэг эрсдэлтэй байдалд орвол хариуцлагыг хамтад нь хүлээнэ, нөхөж төлөх бол адилхан хувааж төлнө мөн гэрээний бүх үйл ажиллагааг гурван талаараа хэлэлцэж хурлаар дамжуулан шийдвэр г*******на гэж харилцан тохиролцсон. Гэтэл хятад ажилчид ажиллуулсан, ажилтны цалинг батлан даасан гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэн ямар зорилгоор, ямар ажил гүйцэтгүүлэхээр ажи оруулж ирсэн, цалинтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нотлох баримт байхгүй. Энэ талаар талуудад тохиролцсон зүйл байхгүй. Хятад ажилчид оруулж ирж ашиг хуваах, гарсан эрсдлийг хэрхэн хувиарьлах зэргийг тохиролцоогүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй …” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2012.06.14-ний өдрийн №01 дугаартай Т******* х******* ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ, Монгол Улсын Т******* х******* ХХК, Дунд Улсын Д “*********** хоорондох 2012.06.14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ бичиг, 2014.06.25-ны өдрийн гар бичмэлүүд, нотариатын бичиг, зарлагын баримтууд, гадаад хэл дээрх гар бичмэлүүд, 2013.02.19-ний өдрийн Монгол Улсын Улаанбаатар хотын Т******* х******* ХХК болон БНХАУ-ын ажилчдын хооронд байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2017.12.22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2017.12.25-ны өдрийн №17/27 дугаартай А г ХХК-ийн тодорхойлолт, А г ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, 2012.08.03-ны өдрийн №102 дугаартай Худалдах, худалдан авахтай холбоотой зээлийн гэрээ, орлогын баримтууд, 2014.07.16-ны өдрийн 6531 дугаартай Дүүргийн 2 дугаар Прокурорын тогтоол, АОДЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, Аг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ,Зарлагын падаанууд,
Хариуцагч нараас хариу тайлбар, Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, Т******* х******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т******* х******* ХХК-ийн компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Т******* х******* ХХК-ийн 2009, 2012 онд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, П.Э*******, Г.Ц нарын Монгол Улсын хил нэвтэрсэн тухай лавлагаа, Т******* х******* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм, Т******* х******* ХХК нь 2013 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаад иргэдийн мэдээлэл, Т******* х******* ХХК-ийн 2012 оны хагас жилийн, 2013 оны жилийн эцсийн тайлан, Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, А г ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг хавс*******сан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***************нар анх шүүхэд Т******* х******* ХХК болон П.Э*******, Г.Ц, Э.А, Э.Э нарт холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240,000,000 төгрөг, гарсан зардалд төлсөн 382,938,857 төгрөгийг хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нараас гаргуулах, ковшийн үнэ 126,166,040 төгрөгийг хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Э.Э нараас гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага г*******ж,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...хариуцагч Э.Ат холбогдуулан г*******сан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2012 оны 06 сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулалт болгон оруулсан 240,000,000 төгрөгийг хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нараас гаргуулах, талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, нөхвөр гэрээ хэрэгжиж байх явцад байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний батлан даагчийн хувиар хятад ажилчид ажиллуулахад зарцуулсан 382,938,857.88 төгрөгийг Т******* х******* ХХК болон П.Э*******, Г.Ц нараас гаргуулах, ковшийн үнэ 126,166,040 төгрөгийг Э.Э*******аас гаргуулах ” гэж өөрчилж,
Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгажээ. Үүнд:
2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээнээс тус тус татгалзаж, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт 159,861,950 төгрөгийг хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нараас гаргуулах,
ковшийн үнэ 58,330,000 төгрөгийг хариуцагч Э.Эаас гаргуулах,
2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу гадаад ажилчдад хөлсөөр ажиллах гэрээний батлан даагчийн хувиар ажилчид ажиллуулахад нэхэмжлэгч нараас г*******сан 193,922,567 төгрөгийг Т******* х******* ХХК, П.Э******* нараас гаргуулахаар шаарджээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн 1 дэхь шаардлагын тухайд
Хэрэгт баримтаар авагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Т******* х******* ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж, хамтран ажиллах гурван талт гэрээ гэх нэртэй гэрээний А тал нь П.Э*******, И тал нь ***********г, Э тал нь Сайнбаяр овогтой Батж*******л нар оролцох болно гэж тодорхойлсон байх ба гэрээний бусад заалтуудаар хамтын үйл ажиллагааны зорилгыг тоосго үйлдвэрлэж, ашиг олохоор гэж, талуудын оруулах хураамжийн хэмжээг тал тус бүр 120, 000,000 төгрөг гэж тогтоон, А тал өөрийн тоосгоны хөрөнгийг 120,000,000 төгрөгт үнэлж, хөрөнгө оруулах, И болон Э тал нар нь шинэ тоног төхөөрөмж, гэр байшин тохижуулад хэрэглэхээр тус бүр 120,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар, тоосго борлуулсан ашгийг ижил тэнцүү гурав хувааж авахаар, гэрээнд А тал нь П.Э******* гарын үсэг зурж, Т******* х******* ХХК-ийн тамганы дардас дарсан, И тал нь ************** гарын үсэг зурсан, Э тал нь Сайнбаяр овогтой ************** гарын үсэг зуржээ. /хх 3-5 тал/
Мөн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Монгол Улсын “Т******* х*******” ХХК, Дундад Улсын Д ************ хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г нэг талаас А тал П.Э*******, Г.Ц, Э тал Д буюу *****, И тал нь **** нар нь 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний дагуу ажиллаад 2013 оны 2 дугаар сарын 19 болтол Э ба И хоёр тал нь гэрээний дагуу А тал нь компанид гэрээнд тогтсон бүх хөрөнгө оруулалт нь 270,824,080 төгрөr болж уулын гэрээний хэлэлцүүлгээс илүү 30,824,080 төгрөг оруулжээ. Гэтэл А талын уулын гэрээ ёсоор Э ба И хоёр талын хөрөнгө оруулалтыг эдүгээ болтол албан ёсны гар гүйцэтгэлийг хийж чадаагүй тул гурван талааapaa нарийн ярилцаад дор мэтийн нөхөр гэрээ” гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах агуулга бүхий хэлцлийг мөн хийж тал тус бүр гарын үсэг зуржээ. /хх 16-18 тал/
Т******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /1х.х-ийн 183 тал/
БНХАУ-ын иргэн ******, ****** нараас дээрх хэлцлүүдийн дагуу П.Э*******, Г.Ц нар бэлэн мөнгө хүлээн авч, бэлэн мөнгөний баримт үйлдсэн байна. /1хх 25-36/
Дээрх 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэлд А талыг төлөөлж П.Э*******, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хэлцэлд А талыг төлөөлж П.Э*******, Г.Ц нар тус тус гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч П.Э******* уг хамтран ажиллах гэрээнд иргэнийхээ хувьд дангаараа хураамж төлж хамтран ажиллахаар хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Учир нь хариуцагч П.Э*******, Г.Ц нар нь хамтдаа хамтран ажиллах гэрээний дагуу БНХАУ-ын иргэн ****, *****нараас төлж буй бэлэн мөнгийг хүлээн авч, баримтад хамтдаа гарын үсэг зурж байгаа уг үйлдлээс дүгнэвэл Г.Ц мөн уг хамтран ажиллах гэрээнд оролцох хүсэл зоригоо ******** нарт илэрхийлсэн, Г.Цгийн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч нар хүлээн авсан тул түүнд дээрх хэлцлүүдийг дагуу бэлэн мөнгө хүлээлгэн өгч, гарын үсэг зурж, баталгаажуулсан байх тул хариуцагч Г.Цгийн хүсэл зоригийг илэрхийлэл тогтоогдоогүй гэж шүүх үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч Г.Ц үгүйсгээгүй, мөн няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Түүнчлэн Т******* х******* ХХК-ийн эрх бүхий этгээд дээрх хэлцлүүдэд гарын үсэг зураагүй нь Т******* х******* ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар Т******* х******* ХХК-ийг төлөөлөн П.Э******* хэлцэл хийсэн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *****, ***** нар хүлээн авч, нэхэмжлэгч нар ч хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нарийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, хэлцэл хийсэн гэх зохигчдын тайлбарласнаас үзвэл Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц, БНХАУ-ын иргэн ******* нарын хооронд хийсэн хэлцэл хамтран ажиллах гэрээний шинжтэй нийцэж байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно”, мөн хуулийн 53.1.-т “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ”, 42.1.-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.8.-т ” Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж тус тус зааснаас үзвэл Хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болох ба хуульд Хамтран ажиллах гэрээнд хэлбэрийн шаардлага тавиагүй, уг хэлцлийг амаар ч байгуулж болно, бичгээр ч байгуулж болохоор заажээ. Иймээс Т******* х******* ХХК нь өөрийн тоосго үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гэрээний талууд гэж тайлбарлаж буюу П.Э*******, Г.Ц, БНХАУ-ын иргэн *******нарт төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулж, эзэмшүүлэхээр ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Гэвч Т******* х******* ХХК нь өөртөө нь хэлцэл хийгээгүй этгээдүүд тоосго үйлдвэрлэх үйлдвэрийнхэн тоног төхөөрөмжийг ашиглан, тоосго үйлдвэрлэж буй уг үйлдлийг хориглолгүй бодит үйлдлээрэй дэмжиж байгаа уг үйлдлийг Т******* х******* ХХК-ийн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрч, хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлсэн гэж үзнэ.
Түүнчлэн А тал гэх талд Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нар нь нэг тал болж А талыг бүрдүүлэн И та Э тал нь *********** болж гурван тал хамтран ажиллах хэлцэл хийж байсан тайлбар, үйл баримтыг хариуцагч нар няцааж үгүйсгээгүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймээс Хамтран ажиллах гэрээгээр Т******* х******* ХХК, Г.Ц, Д.Э******* нар нэг тал буюу А тал болж хамтын үйл ажиллагааны зорилгыг тоосгоны үйлдвэрийг ажиллуулж ашиг олох гэж, талуудын оруулах хураамжийн хэмжээг тал тус бүр 120,000,000 төгрөг гэж тогтоон, А тал буюу Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нар нь тоосгоны үйлдвэрийн хөрөнгийг 120,000,000 төгрөгт тооцон оруулах, И тал буюу ******** Э тал буюу ****** нар нь гэр байшин тохижуулах зориулалтаар тус бүр 120,000,000 төгрөгийг оруулахаар, тоосго үйлдвэрлэж, зарж борлуулан, олсон ашгийг ижил тэнцүү хувааж авах хүсэл зоригийг илэрхийлэн харилцан тохиролцсон байх ба уг гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар үгийн шууд утгаар болон агуулгаар тайлбарлавал талуудын хооронд Иргэниий хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээ гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж тус тус заасан ба 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хамтран ажиллах гэрээгээр Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц буюу А тал нь 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хэлцлийн 1.-т “ А тал өөрийн тоосгоны хөрөнгийг 120,000,000-д үнэллээ”, 12-т “ Т******* х******* ХХК-д байгаа бүхий гэрчилгээ, тэмдэг, баримт, эрхийн бичиг, үл хөдлөх хөрөнгө үйлдвэрийн тоног төхөөрөмж, газар талбай, газар дээрх доорх бүх баялаг нь хамтын өмч. Хожим ямарч нөхцөлд цаг үед, аль нэг тал ч ямар нэг шалтгаан нөхцөл бололцоогоор ганцаараа хөрөнгийг илүү авах эрх мэдэл хэрэглэж болохгүй”, 13.-т “ Тус компанид байгаа хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгө гүйлгээний хөрөнгө, хийсвэр хөрөнгө багтана” гэж А тал тохиролцсноос дүгнэвэл Т******* х******* ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн дээрх хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр үнэлж, БНХАУ-ын иргэн *******, ******* нар шинэ тоног төхөөрөмж, гэр байшин тохижуулахаар тус бүр 120,000,000 төгрөгийн буюу нийт 240,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож тус тус хураамж төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******, ****** нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “... хамтын ажиллагаанд талуудын итгэлцэл байхгүй болж, хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хариуцагч тал нь ашиг хуваарилах гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул талууд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээний нөхвөр гэрээг байгуулсан. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх боломж нөхвөр гэрээгээр олгосон боловч үүргээ биелүүлээгүй, мөн нөхвөр гэрээний үүрэг болох Т******* х******* ХХК-ийн хувьцаанаас тус бүр 33,3 хувь буюу нийт 66,6 хувийн хувьцааг шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч нарыг бүртгүүлээгүй тул нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан. **************нар нийт 240,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон боловч 159,861,950 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь баримтаар тогдоогдсон тул хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нараас 159,861,950 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаас үзвэл 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц, нэхэмжлэгч ******************* нар нь тоосго үйлдвэрлэж, ашигтай ажиллаж, ашиг олсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нарыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Харин хамтран ажиллах гэрээний аль нэг тал гэрээнээс гарах бол Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1.-д “Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно”, 479.2-т “Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 11-д “ Тус гэрээний хугацаа нь тус үйлдвэрийн үйл ажиллагаа, газар шороо, эд хөрөнгө өмчлөх хугацаанаас богино байж болохгүй ...” гэж зааснаас үзвэл Т******* х******* ХХК нь тоосгоны үйлдвэр явуулах буюу тоосго хийх байгалийн баялаг болох газар шороо буюу шар шавар ашиглах ашиглалтын хугацаа 2037.02.13-ны өдрийг хүртэл хүчинтэй байх тул 2037.02.13. өдөр хүртэл талууд хамтран ажиллах гэрээний хугацааг тохиролцсон гэж шүүх үзэхээр байна. /1хх-ийн 154/
Өөрөөр хэлбэл Т******* х******* ХХК-ийн тоосго хийхэд ашиглагдах байгалийн нөөц болох шар шавар ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл 2037.02.13-ны өдрийг хүртэл олгосон байх тул талууд гэрээ ёсоор 2037.02.13-ны өдөр хүртэл буюу уг хугацаанаас богино байж болохгүйгээр гэрээний хугацааг тохиролцжээ.
Иймээс **************нар нь 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хамтран ажиллах гэрээнээс гарах бол Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2-т “Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно” гэж зааснаар нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-т “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг х*******лзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно”, 221.3.-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж тус тус зааснаар урт хугацаатай гэрээг цуцлах бол Хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээ цуцлах эрхтэй болно.
Нэхэмжлэгч нар нь “... оруулсан хураамжийн дагуу хариуцагч нар нь ашиг хуваарилах гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэ нь Хамтран ажиллах гэрээнд харилцан итгэлцэл, тууштай хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд дахь талуудын итгэлцэл байхгүй болох, хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон нь хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан хамтран ажиллах гэрээг цуцалж, оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөн төлбөрийг шаарддаг.
Хамтран ажиллах гэрээгээр талууд тоосго үйлдвэрлэхээр хураамж төлж, үйлдвэрлэсэн тоосгыг худалдан борлуулж ашиг олохоор, мөн алдагдал хүлээсэн бол хамтдаа хүлээхээр тохиролцсон бөгөөд хамтын үйл ажиллагаанаас талууд ашиг олсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, А тал буюу хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Цэвэлмаа нарыг ашиг хуваарилах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нөхвөр гэрээний 1-т “ А талын 2013 оны 10 сарын 01-нээс өмнө Э ба И хоёр талын хувь оруулалтын албан ёсны гар гүйцэтгэлийг хуулийн дагуу гүйцэтгэхгүй юм бол /албан ёсны гар гүйцэтгэл бол Э ба И хоёр талын хувь оруулалтыг албан журмын дагуу жинхэнээрээ 66,6 хувийг үйлдвэр үйлчилгээний гэрчилгээнд оруулж жинхэнэ хувийн эзэмшигч болгохыг зааж буй Э ба И хоёр талын дээр оруулсан бүх хөрөнгийн 240,000,000 төгрөгийг өнөө жилийн борлуулалтын орлогоос буцааж авна” гэж зааснаар хариуцагч нар ашиг хуваарилаагүй, мөн Т******* х******* ХХК-ийн 66,6 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарын эзэмшилд 2013 оны 10 сарын 01-нд шилжүүлэхээр тохиролцсон боловч дахин үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил г*******сан нь харилцан итгэлцэлгүй болгож, гэрээ цуцалсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв. /1хх -16 тал/
Учир нь нэхэмжлэгч нар нь хамтран ажиллах гэрээний дагуу тус бүр 120,000,000 төгрөг, нийт 240,000,000 төгрөгийн хураамжийг хэлцэл байгуулсан 2012.06.14-ний өдөр төлөхөөр хэлцлийн 2 дах заалтаар тохиролцсон боловч нэхэмжлэгч талуудын нийт оруулсан хураамж 159,861,950 төгрөг болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл БНХАУ-ын иргэн ************* нар хураамжаа гэрээнд тохиролцсон хугацаанд төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгч нар үүргийн зөрчил мөн үүсгэсэн байна гэж шүүх үзэхээр байна. /1хх-3 тал/
Иймээс хариуцагч нар 2013 оны 10 сарын 01-нд Т******* х******* ХХК-ийн 66,6 хувийн хувьцаа шилжүүлээгүй үүрэг нь үүргийн ялимгүй зөрчилд тооцогдоно. Учир нь талууд 1-рт өөрсдийн оруулах хураамжийг тал тус бүр бүрэн оруулах үндсэн үүрэгтэй, 2-рт хураамж бүрдснээр, хамтдаа тоосго үйлдвэрлэх, 3-рт ашгаа шуд*******ар хуваарилах үүргийн дараалал хэлцлээр тохиролцсон байна. Гэвч нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ***************нар хураамж төлөх 1-р үүргээ бүрэн биелүүлээгүй атал ашиг хуваарилах, хувьцаа шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан гэрээ цуцалж, оруулсан хураамжаа шаардсан нэхэмжлэгч нарын шаардлага үндэслэлгүй.
Харин хариуцагч нар нэхэмжлэгч нарын хураамжид төлсөн 159,861,950 төгрөгийн хэмжээгээр Т******* х******* ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийн ногдох хэсгийг шилжүүлж байж болохоор байх тул хариуцагч нарыг үүргээ ялимгүй зөрчсөн гэж шүүх үзэж болох юм.
Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4.-т “хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон” бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болохоор хуульчилжээ. 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ нь 3 талт гэрээ бөгөөд гэрээний нөгөө талууд болох БНХАУ-ын иргэн ******************нар хамтран ажиллах гэрээний үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй гэж, гэрээнээс гарч буй уг үйлдэл нь хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлын улмаас талуудын хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд талууд хамтран ажиллах гэрээний ашиг, орлого, алдагдлыг тооцож, тооцоо нийлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас талуудын хамтран ажиллах гэрээний хураамжид оруулсан мөнгөн төлбөрийг хуваарилах боломжгүй тул нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд
Хэрэгт “ Ковш авч явсан тухай бичиг – Э.Э би Д ахын ковшийг 2013.09.08-нд авч явахаар болж 40 хоног ашиглана. Мотоцаг нь 885 цаг энэ өдрөөс гарах засвар бүх юмыг хариуцан ашиглана. 2013.09.08 гээд гарын үсэг зурсан” гэх баримт авагджээ. /1хх-63 хуудас/
Дээрх баримт үйлдсэн, гарын үсэг зурсан талаар хариуцагч Э.Э м*******агүй, харин уг ковшийн өмчлөгч нь ************ буюу Д болох нь тогтоогддоггүй, мөн уг ковшийг Б гэх этгээдэд шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж хариуцагч Э.Э м*******даг.
Хэрэгт А г ХХК болон АОДЭ ХХК нарын хооронд 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2012 онд үйлдвэрлэгдсэн CDM853 маркийн 1 ширхэг ковшийг 52,000 ам.доллараар худалдагч АОДЭ ХХК худалдахаар, худалдан авагч А г ХХК худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, төлбөр төлсөн баримт авагджээ. /2хх-ийн 52-54 хуудас/
Уг нөхцөл байдлыг үндэслэн шүүх А г ХХК-ийг шаардлага г*******агүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх ба А г ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17/27 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Уг албан бичигт “2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр авсан ковш нь А г ХХК-ийн өмч биш бөгөөд компанийн үүсгэн байгуулагч ******************* хувийн өмч болно” гэх баримтыг А г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хамт ирүүлжээ. /2хх-ийн 49-51 тал/
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ван Били /Wang Bili/ нь ковшний үнийг худалдагч АОДЭ ХХК-нд бүрэн төлснөөр ковшны өмчлөх эрхийг шуд*******ар олж авсан байх ба ковшийг бодит эзэмшилдээ байлгаж байгаад хариуцагч Э.Эт шилжүүлжээ.
Хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч ************* авсан ковшийг дээрх хэлцлээр тохиролцсон 40 хоног ашиглахаар тохиролцсон хугацаа дууссаны дараа ковшийг ****************буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлсэн болохоо хариуцагч Э.Э нотлоогүй болно. Хэрэв хариуцагч Э.Э бусдад ковшийг шилжүүлсэн бол тийнхүү тухайн этгээдэд шилжүүлэхийг Ван Били /Wang Bili/ зөвшөөрсөн болохыг мөн нотлох үүрэгтэй.
Иймээс хариуцагч Э.Э 2012 онд үйлдвэрлэгдсэн CDM853 маркийн 1 ширхэг ковшийг нэхэмжлэгч *************** буцаан шилжүүлж хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг уг хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ... “ бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч **********нь хариуцагч Э.Эт ковш шилжүүлэх үүрэггүй, ийм үүрэг үүсээгүй бөгөөд хөрөнгө болох ковш шилжүүлсэн нэхэмжлэгч ************** нь ковшийг олж авсан хариуцагч Э.Эаас ковшоо шаардах эрхтэй болно.
Иймээс Э.Э шилжүүлж авсан ковшийг бусдад шилжүүлж, алга болгосон байх тул ковшны үнийг төлөх нь үндэслэлтэй байна. Шүүхээс тогтоосон шинжээчийн дүгнэлтээр ковшийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг 58,330,000 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаас уг үнэлгээгээр тогтоосон үнийн дүнгээр хариуцагч Э.Эаас гаргуулж нэхэмжлэгч Ван Били /Wang Bili/-д олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд
Хэрэгт 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Т******* х******* ХХК-ийн захирал Э.А, П.Э******* нарын БНХАУ-ын иргэн *********** нартай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ /хх64-68/ гэх баримт авагдсан, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ***************нар нь уг гэрээний тал болж үүрэг хүлээгээгүй атал уг гэрээний төлбөрт гаднаас ирж ажилласан ажилчдын цалин хөлсийг төлсөн агуулгаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдоогүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Учир нь нэхэмжлэгч ******************* нь хөлсөөр ажиллуулах гэрээний тал биш тул гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй этгээд биш болно.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11.-т “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна”, гэрээний 6-д “ Гурван талаараа тус үйлдвэрт адилхан хөрөнгө оруулалттай тул аливаа ажил үйлс хууль цаазын хариуцлага нийгэм нийтийн хувьд адилхан хариуцлага хүлээнэ...” гэж зааснаас үзвэл гэрээгээр тохиролцоогүй алдагдлыг талууд тэнцүү хувааж, хариуцлага хүлээхээр байх боловч нэхэмжлэгч нар хамтран ажиллах гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна. Харин нэхэмжлэгч нар тоосгоны үйлдвэрт ажилласан гэх тэдгээр ажилчдад цалин, ажлын хөлс олгосон банкны гүйлгээний болон бэлэн мөнгө олгосон баримт, цалин, хөлстэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэргээр бодит гарсан алдагдлаа дээрх гэрээний дагуу шаардахад уг шийдвэр саад болохгүй.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нар нь 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Т******* х******* ХХК-ийн захирал Э.А, П.Э*******, БНХАУ-ын иргэн ****************нартай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний төлбөрийг БНХАУ-ын иргэн ****** нар нь шаардах эрхээ нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *************** нарт шилжүүлсэн, *нар нь тоосгоны үйлдвэрт ажилласан************ гэх тэдгээр ажилчдад цалин, ажлын хөлс олгосон банкны гүйлгээний болон бэлэн мөнгө олгосон баримт, цалин, хөлстэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Иймээс БНХАУ-ын иргэн *************** нарыг төлөөлөн шаардах эрхгүй байх ба нэхэмжлэлийн уг үндэслэл, шаардлага нотлогдоогүй үндэслэлээр харуцагч П.Э*******, Т******* х******* ХХК нарт холбогдох 193,922,567 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээг тус тус цуцалж, 159,861,950 төгрөгийг хариуцагч Т******* х******* ХХК, П.Э*******, Г.Ц нараас гаргуулах, харуцагч П.Э*******, Т******* х******* ХХК нараас 193,922,567 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Эаас ковшийн үнэ 58,330,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****************д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Эаас 58,330,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 353,784,518 /159,861,950+193,922,567/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,584,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас 449,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол г*******х эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ