Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 75

 

“Г.А.Э” ХХК*******ийн нэхэмжлэлтэй

хариуцагч “Э.УД.Т.С”

орон нутгийн өмчит хувьцаат компанид холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00704 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Г.А.Э” ХХК*******ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Э.УД.Т.С” орон нутгийн өмчит хувьцаат компанид холбогдох

 

 “Э.УД.Т.С” ОНӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн ............. тоот “Техникийн нөхцөл цуцлах” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ций гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 03*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, өмгөөлөгч У.Хүрэлсүх нар /онлайнаар/ нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Манай компани Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Оюут багт байрлах “Т центр” нэртэй үл хөдлөх хөрөнгийг өмчилж уг үл хөдлөх хөрөнгөнд зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү үйл ажиллагааг явуулж эхлээд 2 жил болж байгаа ба иргэд, зочдыг ая тухтай үйлчилгээ авах бүхий л боломж нөхцөлийг хангаж хууль, дүрэм, журмыг чанд сахиж мөрдөн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ үл хөдлөх хөрөнгийн ашиглалтанд оруулах үед “Э.УД.Т.С” ОНӨХК*******иас 2019 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл №19/А085”*******ийг хууль, журамд заасны дагуу авсан. Уг техникийн нөхцөл олгогдсоны дараа техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд холболтын ажлыг тухайн техникийн нөхцөлд тавьсан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн. Ингээд холболт журмын дагуу хийгдэж “Э.УД.Т.С” ОНӨХК*******тай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах” гэрээг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл “Э.УД.Т.С” ОНӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн он сар бүхий ............. тоот “Техникийн нөхцөл цуцлах тухай” гэх албан бичгийг манай компанид ирүүлсэн. Албан бичигт 2019 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр танай байгууллагад олгосон №19/А085 дугаартай техникийн нөхцөлийг 2021 оны 05 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэлээ гэсэн шийдвэрийг ирүүлсэн. Энэхүү шийдвэртэй нь холбоотойгоор манай компанийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 24*******ний өдөр “Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын үйлчилгээг зохицуулах зөвлөл”*******д хандан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2*******т заасан журмын дагуу шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсэж гомдол гаргасан. Зөвлөлд гаргасан дээрх манай компанийн гомдлын хариу нь болох 2021 оны 03 дугаар сарын 16*******ны өдрийн 01/136 дугаар бүхий “Асуудал шийдвэрлэх үүрэг даалгавар хүргүүлэх тухай” албан тоот нь манай 2021 оны 03 дугаар сарын 23*******ны өдөр Орхон аймгийн шуудангийн үйлчилгээний газраар дамжиж ирсэн. Уг гомдлыг шийдвэрлэсэн талаарх хариу албан тоотод ”ГАЭ” ХХК*******д олгосон 2013 оны 09 дүгээр сарын 24*******ний өдрийн ЭУ*******13/015 тоот техникийн нөхцөлийг хэвээр үлдээж цаашдаа тус компанийг ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээгээр ханган үүссэн асуудлыг шийдвэрлэнэ үү” гэх үүргийг хариуцагч компанийн захиралд үүрэг болгосон байсан. Компанийн захирал Д.Б дээд газар буюу зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар буюу гомдлын маань хариуг хэрэгжүүлж манай компанийг “ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээгээр хангах” ажлыг хэвийн явуулна гэж найдаж байсан Хариуцагч компаниас 2021 оны 04 дүгээр сарын 13*******ны өдөр №276, 2021 оны 05 дугаар сарын 03*******ны өдөр №339 дугаар бүхий Ерөнхий инженер Д.С, гүйцэтгэх захирал Д.Б нарын гарын үсэг тамга тэмдэг бүхий мэдэгдэл ирэх боллоо. Мэдэгдэлд 2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн 0............. тоот шийдвэр хүчинтэй байгаа талаар дурдаж уг хэрэгжүүлж “цэвэр бохир усаар хангахгүй ” гэх утга тусгагдсан байдаг. Манай компанийн хувьд цэвэр бохир ус хангагдахгүй зогсвол хэвийн үйл ажиллагаа шууд алдагдаж бизнес маань шууд зогсож хохирол амсана. “Э.УД.Т.С” компанийн хүчинтэй байгаа гэж үзэж улмаар хэрэгжүүлэх гэж байгаа шийдвэр нь илэрхий хууль, журам зөрчсөн шийдвэр байдаг. Энэ талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3*******т зааснаар шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Г.А.Э” ХХК нэхэмжлэлтэй “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК*******д холбогдох иргэний хэрэгт хуулийн зөвлөх ажилтай Л.Б миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. “Г.А.Э” ХХК*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь: “Г.А” ХХК*******д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”*******ийн 11 дүгээр зүйлийг үндэслэн 2013 оны 09 сарын 19*******ны өдөр ЭУ*******13/015 дугаартай усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөлийг олгосон. Тус техникийн нөхцөлийн 12 дугаар зүйлд техникийн нөхцөлийн дагуу холболтыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэнэ. Техникийн нөхцөлийн үйлчлэх хугацаа дуусахаас 2 сарын өмнө техникийн нөхцөл олгогчид хандаж шинээр техникийн нөхцөл авах буюу сунгуулна гэж заасан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 12 сарын 01 өдрийн 01/737 тоот албан бичигт 2019 оны 11 сарын 11*******ны өдрийн №19/А/085 дугаартай техникийн нөхцөл олгохдоо өмнө нь хийгдсэн техникийн нөхцөлийг давхардуулж олгосон байх тул “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК нь “Г.А” ХХК*******д олгосон 2019 оны 11 сарын 11*******ны өдрийн техникийн нөхцөлийг хүчингүй болгож ажиллахыг даалгасан. Мөн “Г.А” ХХК нь Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөлийн 5.6 хэрэглэгч нь Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.10 *******д заасны дагуу хэрэглэгчийн шугамаас хангагч байгууллагын зөвшөөрлөөр шинээр хэрэглэгч нэмж холбуулах үүрэгтэй гэж заасан боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй байх тул 2016 оны 84 дүгээр тогтоолын хавсралт “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”*******ийн 2.4 /Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн, хүчинтэй хугацаанд холболтын ажлыг гүйцэтгээгүй, тухайн хэрэглэгчийн хэрэглээний горим болон инженерийн байгууламжид өөрчлөлт ороход хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, анхны техникийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгуулах буюу техникийн нөхцөл аваагүй бол техникийн нөхцөлийг хүчингүй болгох эрхтэй/*******дэх заалтыг тус тус үндэслэн 2019 оны 11 сарын 11*******ны өдрийн №19/А/085 дугаартай техникийн нөхцөлийг хүчингүй болгох талаар мэдэгдсэн. “Г.А” ХХК*******д өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн ............. тоот албан бичигт 2019 оны 11 сарын 11*******ны өдрийн 19/А/085 дугаартай техникийн нөхцөлийг цуцлах, бохир усны техникийн нөхцөлийг шинэчилж авах, техникийн нөхцөлийн дагуу шугам сүлжээнд холболт хийх ажлыг зохион байгуулж ажиллах талаар дурдсан. Иймд дээрх үндэслэлийн дагуу 2019 оны 11 сарын 11*******ны өдрийн №19/А/085 дугаартай техникийн нөхцөл хүчингүй болсноор 2013 оны 09 дүгээр сарын 19*******ны өдрийн ЭУ*******13/015 дугаартай техникийн нөхцөлийг барих үндэслэлгүй, учир нь Тус техникийн нөхцөлийн 12 дугаар зүйлд техникийн нөхцөлийн дагуу холболтыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэнэ. Техникийн нөхцөлийн үйлчлэх хугацаа дуусахаас 2 сарын өмнө техникийн нөхцөл олгогчид хандаж шинээр техникийн нөхцөл авах буюу сунгуулна гэж заасан байх тул тус техникийн нөхцөл мөн адил хүчингүй гэж мэргэжлийн байгууллагын хувьд үзсэн. Дээрх үндэслэлүүдийг үндэслэн “Г.А” ХХК*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахгүй боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...”Э” ХХК болон “Г.А” ХХК*******иуд нь зэрэгцэн оршдог. “Г.А.Э” ХХК нь 2013 онд барилгаа барьж ашиглалтад оруулсан. 2013 онд техникийн нөхцөлөө авсан. Ингээд техникийн нөхцөлөө 2015 онд сунгах байтал сунгаагүй. Нэхэмжлэгч нь ”Э” ХХК*******ийн бохирт дур мэдээд холбосон. Тэгсэн мөртлөө манайхыг цэвэр усанд холбуулахгүй байгаа. Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох үүргээ биелүүлээгүй бол цуцлахаар заасан байдаг тул техникийн нөхцөлийг цуцалж өгнө үү... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00704 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1. дэх хэсэгт заасныг баримтлан “Э.УД.Т.С” ОНӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн ............. тоот “Техникийн нөхцөл цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ц давж заалдсан гомдолдоо:

....Анхан шатны шүүх нь "Г.А.Э" ХХК*******ийн нэхэмжлэлийг 2021 оны 05*******р сарын 11*******ний өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн 142/Ш32021/02062 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Гэвч анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийг зөрчиж иргэний хэрэг үүсгээгүй байхдаа нэхэмжлэлийн хувийг хариуцагч талд гардуулсан./х.х 36*******40х/. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй Л.Бт гардуулсан. Л.Бийг нэхэмжлэл гардаж авах үед түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрх буюу итгэмжлэл олгогдоогүй байсан байна. Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч байгууллага нь захиргааны байгууллага бөгөөд анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын маргаж буй шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37*******р зүйлийн 37.1*******д заасан захиргааны актын шинжийг агуулж байгаа тул тус нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх харьяаллын маргаан. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул 2021 оны 07 дугаар сарын 22*******ны өдрийн /И2/ШШ2021/00704 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

              Нэхэмжлэгч “Г.А.Э” ХХК нь шүүхэд “Э.УД.Т.С” ОНӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн ............. тоот дугаартай “Техникийн нөхцөл цуцлах тухай” шийдвэр хууль зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх  нэхэмжлэл гаргасан ба шүүх “Э.УД.Т.С” ОНӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн ............. дугаартай “Техникийн нөхцөл цуцлах тухай” албан бичгийг /шийдвэрийг/ хүчингүй болгож шийдвэрлэжээ.

               Нэхэмжлэгч “Г.А.Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Э.УД.Т.С  ОНӨХК*******иас  2019 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр сунгасан “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох №19/А085 дугаартай техникийн нөхцөлийг тус компанийн гүйцэтгэх захирлын №............. тоот албан бичгээр мэдэгдэж цуцалсан” гэж тодорхойлжээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г.А.Э” ХХК нь 2013 онд “Усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох” техникийн нөхцөл авсан, уг техникийн нөхцөлийг 2019 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр 2 жилийн хугацаагаар сунгуулсан, хуульд заасан хүчинтэй байх хугацаа дуусаагүй байна.

           Техникийн нөхцөл олгох комисс нь “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”*******ын 2.4.*******т зааснаар “Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн, хүчинтэй хугацаанд холболтын ажлыг хийж гүйцэтгээгүй, тухайн хэрэглэгчийн хэрэглээний горим болон инженерийн байгууламжид өөрчлөлт ороход хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, анхны техникийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгуулах буюу техникийн нөхцөл аваагүй бол техникийн нөхцөлийг хүчингүй болгох эрхтэй” байхаар зохицуулагджээ. 

        Гэтэл шүүх нэхэмжлэгч “Г.А.Э” ХХК*******нд олгогдсон дээрх техникийн нөхцөлийг цуцалсан тухай комиссын шийдвэр гарсан эсэх, хариуцагч компанийн  захирлын  2021 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн №............. тоот албан бичиг нь хууль зөрчсөн шийдвэр мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй,  ач холбогдол бүхий үйл баримт тодорхой бус өөрөөр хэлбэл  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгаагаас  давж заалдах шатны шүүх маргааны баримтыг дүгнэх, улмаар хууль хэрэглэх боломжгүй байна. 

          Түүнчлэн Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ц давж заалдсан гомдолд дурдагдсан “...шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхээс өмнө хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан” гэх алдаа гаргасан байх тул цаашид ийм төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00704 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ций давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ