Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 77

 

“И

ХК*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Г.Х,

Б.Б нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00580 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “И” ХК*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Х, Б.Б нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 97.925.325.71төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй “И” ХК*******ийн зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 13*******ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов. 

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагчийн 92.595.395.69 /Ерэн хоёр сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай: И ББСБ ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29*******ний өдөр В18019072901 тоот Зээлийн гэрээ, С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Г.Х, Б.Б нарт 60.000.000 /Жаран сая/ төгрөгийг, сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтад зээлсэн. Мөн С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2101010593 дугаартай, Орхон аймаг, Баян*******Өндөр сумын 4*******р баг, Хүрэнбулаг хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э*******2101000222 дугаартай, Орхон аймаг, Баян*******Өндөр сумын Хүрэнбулаг баг 11*******р хороолол, Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалтай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч хугацаа хэтрэлтэй төлдөг, зарим сард төлөлт хийдэггүй ба, зээл авсан өдрөөс хойш нийт 12.907.360 /Арван хоёр сая есөн зуун долоон мянга гурван зуун жаран/ төгрөг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 01*******ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11*******т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Г.Х, Б.Б нар нь зээлийн гэрээний 5.4; 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2*******т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1,4*******т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй байдаг. Зээл олгосон өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 25*******ны өдөр хүртэл зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 59,968,726.65 /Тавин есөн сая есөн зуун жаран найман мянга долоон зуун хорин зургаан төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, төлөх ёстой хүү 31.585.509.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.032.660.01 нийт 92.586.895.69 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн зээлийн гэрээний үлдэгдлээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой гарсан нотариатын зардалд 8,500 /Найман мянга таван зуун/ төгрөгийн авлагын зардал гарсан байна. Ингээд нийт төлбөр болох 92,595,395.69 /Ерэн хоёр сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг Зээлийн барьцааны гэрээний дагуу Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2101010593 дугаартай, Орхон аймаг, Баян*******Өндөр сумын 4*******р баг, Хүрэнбулаг хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э*******2101000222 дугаартай, Орхон аймаг, Баян*******Өндөр сумын Хүрэнбулаг баг 11 *******р хороолол, Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалттай газраар хангуулж өгнө үү. Мөн манай байгууллага Ковид*******19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалцан 2021 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд нөхцөл өөрчлөх боломж олгон, шийдвэрлэсэн. Хариуцагч нарын хувьд 2020 оны 04 сараас эхлэн зээлээ огт төлөөгүй бөгөөд, нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч “И ББСБ” ХК шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“И ББСБ" ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29*******ний өдөр В18019072901 тоот Зээлийн гэрээ, С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Г.Х, Б.Б нарт 60.000.000 /Жаран сая/ төгрөгийг, сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтад зээлдүүлсэн байдаг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний 3.5 дахь хэсэгт заасан хүүний хөнгөлөлтийг эдэлдэг болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргүүдээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас манай байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийн гэрээний үүрэгт нийт 92.595.395.69 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагын дээрх үнийн дүн нь 2021 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрөөр тооцоолсон зээлийн үлдэгдэл дүн юм. Гэвч анх нэхэмжлэл гаргахад зээлийн үлдэгдэл, хүүний тооцооллыг гаргаснаас хойш 4 сар орчмын хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 2021 оны 05 дугаар сарын 14*******ний өдрийн, байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл 59.968.726.65 төгрөг, Төлөх ёстой хүү 37.077.621,27 төгрөг Нэмэгдүүлсэн хүү 863.105.88, Шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой гарсан нотариатын зардалд 8.500 төгрөгийн авлагын зардал гарсан байна. Ингээд нийт 97.925.325.71 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн дансны хуулганы тайлбар: Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 25*******ны өдрийг хүртэл эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөлтөө хийж байсан учир манай байгууллага энэ хугацаанд гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу хөнгөлөлттэй хүүгээр хүүний тооцооллыг хийж байсан. Гэвч зээлдэгч нь үүнээс хойш эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээр, хугацаандаа төлөлтөө хийгээгүй, зөрчил гаргаж эхэлсэн учир Зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт заасан үндсэн хүүгээр тооцоолол хийж эхэлсэн болно. Мөн Монгол банкнаас авч ковид цаг үед авч хэрэгжүүлсэн эдийн засгийг дэмжих арга хэмжээний дагуу 2020 оны 11 сарын 01*******ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг зогсоож, хөнгөлөлттэй хүүгээр тооцоолж эхэлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Зээлийн барьцааны гэрээний дагуу Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2101010593 дугаартай, Орхон аймаг Баян*******Өндөр сумын 4*******р баг, Хүрэнбулаг хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э*******2101000222 дугаартай, Орхон аймаг, Баян*******Өндөр сумын Хүрэнбулаг баг 11*******р хороолол, Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалттай газраар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч Г.Х, Б.Б нар 2019 оны 07 сарын 29*******ний өдөр "И ББСБ" ХХК*******ийн Орхон аймаг дахь салбараас 60.000.000 төгрөгийг сарын 4.4%*******ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн гэрээний дагуу 6 сарын хугацаанд зээлийн хүүд 12.907.360 төгрөг төлөөд үндсэн зээлээ төлөх сараас эхлээд Дэлхий нийтээр корона вирус нэртэй халдварт тахал өвчин гарч улмаар үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хааснаар орлого байхгүй болж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн байна. "И ББСБ" ХХК*******ийн Орхон аймаг дахь салбараас зээл авсан байхад Улаанбаатар хот СБД*******ийн 2*******р хорооны нутаг дэвсгэрт байрлах ББСБ*******аас зээл авсан мэтээр зээлийн гэрээнд бичигдсэн байгаа юм. Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ББСБ ХХК*******ийн зээлийн хүүгийн дээд тал нь 3% байхад /зээлийн хэмжээнээсээ шалтгаалаад/4.4%*******ийн зээлийн хүү хэт өндөр байна.Тухайлбал: 1.60.000,000 * 4.4%*******12 сар = жилийн хүү 52.8% болж байна. 2. 60.000.000 * 52.8%*******иар тооцоход жилийн хүү = 31.680.000 төгрөг, 3.31,680,000 төгрөгийг 365 хоногтоо хуваахад = 86.794 төгрөгийн өдрийн хүү бодогдож байгаа юм. 4.86,794 өдрийн хүүг 30 хоногоор тооцвол =2.603.000 төгрөг болж байгаа юм. Иргэний хуулийн 282*******р зүйлийн 282.2*******т: "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно" гэжээ. "И ББСБ" ХХК*******ийн зээлийн хүү хэт өндөр байгаа дээр Дэлхий даяар болон Улс даяар цар тахлын улмаас олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон явдлуудаас үүдэлтэй хариуцагч нар давхар давхар хохирч эрх нь хөндөгдөж байна. Иймд:"И ББСБ"ХХК*******ийн зээлийн хүүг бууруулж 3% болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00580 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 заасныг баримтлан “И ББСБ” ХК*******ийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү 97.925.325.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, “И ББСБ” ХК*******ийн  зээлийн хүүг бууруулж 3% болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 721.156 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн  сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдсан гомдолдоо:

“И”/Цаашид ББСБ гэж товчилно/*******ын нэхэмжлэлтэй иргэн Ганбатын Х /УШ920б1723/, Бүджавын Б /ИЛб5100812/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 97.925.325.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн шаардлага, хариуцагчийн зээлийн хүүг сарын 3 хувь болгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны 142/ШШ2021/00580 тоот шийдвэрийг 07 дугаар сарын 05*******нд гардан авч танилцаад энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгч дангаар хэргийг шийдвэрлэхдээ хэргийг зохигчдын мэтгэлцээн,түүний үндэслэл, тэдгээрийн гаргасан нэхэмжлэл, тайлбараа нотолсон нотлох баримт, гэрээгээр хүлээсэн эрх үүрэг, уг харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглэж дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх байтал эдгээрийг үл хэрэгсэн дур зоргоор авирлаж, илтэд үндэслэлгүй, хэргийн хариуцагчид үүргийг завшуулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож хязгаарласан шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг уншиж, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулж, хуулийг судлахаар шүүгчид хариуцагч талд нэг удаа тал засах ашиг сонирхол байжээ гэж харагдаж байна. Нэг. Шүүх үндэслэл муутай сөрөг нэхэмжлэлд үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Хоёр. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1*******д заасан үндэслэлийн талаар. Нэхэмжлэгчийг хариуцагч нарт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар мэдэгдэж, хугацаа тогтоож өгөөгүй гэж буруутган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон нь огт үндэслэлгүй. Үүнд: а.Зээлдүүлэгч нь зээлдэгч нарт зээл, хүүгийн хугацаа хэтэрч байгаа талаар утсаар, бичгээр анхааруулж, мэдэгдэж байсан, сүүлдээ зээлдэгч нар утсаа авахгүй, хаалга үүдээ тайлж өгөхгүй, зээлдүүлэгчтэй харилцахаас зугтаж зайлсхийх болсон тул шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандсан бодит байдлыг тодруулаагүй, магадлаагүй байж хийсвэр дүгнэлт хийжээ. б. Хэрэв хариуцагч энэ байдлыг үгүйсгэсэн юм уу үндэслэл заасан тайлбар гаргасан, эсхүл шүүх хуралдаан дээр зохигчид энэ асуудлаар мэтгэлцсэн, шүүгч энэ нөхцөл байдал маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж тодруулсан бол нэхэмжлэгч тал үндэслэл бүхий эх сурвалж заасан тайлбар, нотлох баримт гаргах боломжтой байсан. Өгч байсан мэдэгдлийг зургаар үзүүлэв. в. Зээлийн гэрээ, түүний салшгүй хэсэг болох зээл, хүүгийн төлөлтийн хуваарь зээлдэгч нарт байгаа бөгөөд тэд сар бүрийн хэдний дотор хэдий хэмжээний төлбөр төлөхөө зөвшөөрөн гэрээ байгуулсан үүргээ бүрэн мэдэж байгаа.

Талуудын хоорондоо тохиролцож байгуулсан 2019 оны 07 сарын 29*******ний В18019072901 тоот "Зээлийн гэрээ"*******ний 2.1.11*******д гэрээний "Ноцтой зөрчил" гэж үзэх тохиолдлыг, 2.1.11, 10.2.2*******т гэрээнээс татгалзах санал гаргахгүйгээр зээлдүүлэгчийн зүгээс гэрээг цуцлах үндэслэл, журмыг тохиролцсон бөгөөд энэ нөхцөл бий болсон тул зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1*******д заасан/зээлдэгчид үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан, мэдэгдэл өгсөн/ "...Урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ" гэсэн заалтыг шүүгч зориуд олж харахаас зайлсхийсэн бололтой. Нөгөө талаар мөн хуулийн 225.4*******т заасан гэрээнээс татгалзахыг хориглосон нөхцөл бий болоогүй, 225.5, 225.7*******д заасан нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс шууд татгалзах эрхийг хуулиар олгосон байхад түүнийг хэрэглэж дүгнэлт өгөхгүй байгаа нь маргааныг шийдвэрлэхдээ зориудаар нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна. г. Зээлдэгч сар бүрийн 25 гэхэд зээл, хүү төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй/ Хэргийн тал/, зээлдэгч нар 2020.04.01*******ээс хойш зээл, хүү төлөх үүргээ огт биелүүлээгүй. /Хэргийн.............тал/ бүтэн            нэг      жилийн хугацаа өнгөрсөн, зээлдүүлэгчийн удаа дараагийн шаардлага, мэдэгдлийн үр дүн гараагүй, сүүлдээ үүрэг гүйцэтгэгч нар үүрэг гүйцэтгүүлэгчээс зугтах болсон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3*******т заасан "...Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүн гарахгүй нь тодорхой болсон..."*******ны улмаас мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 226.1.2*******т заасан нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй болсон нөхцөл байдал илэрхий байхад шүүх хуулийн энэ хэрэглээнээс тойрч дүгнэлт хийж байгаа нь харамсалтай байна. Хоёр. Ковидын буюу өөрчлөгдсөн нөхцөл байдлын талаар. Шүүх энэ нөхцөл байдлын талаар үүрэг гүйцэтгүүлэгчийг зөв ч гээд байгаа юм уу, буруу ч гээд байгаа юм уу ямар ч ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Зээлдүүлэгч ковидын нөхцөл байдалд зохицуулсан арга хэмжээ авсан ба энэ нь дараах байдлаар Иргэний хууль тогтоомж, гэрээний хүрээнд хийгдсэн байна. Үүнд: а.Ковидын буюу гэрээ байгуулснаас хойш дэлхий дахинд болон улс оронд цар тахлын нөхцөл байдал үүсч, энэ талаар хууль болон Засгийн газрын шийдвэрүүд гарсан. Хууль, тогтоомжоор ББСБ*******дад тусгайлан үүрэг ноогдуулаагүй ч гэсэн үүссэн нөхцөл байдалд уялдуулж "И" ББСБ ХК*******ын захирлын 2020 оны 03 сарын 05*******ны В/43, 2020 оны 11 сарын 20*******ны В/281 тоот тушаалууд/Хэргийн тал/ гарч "Зээлдэгч хүсэлтээ ирүүлбэл бизнесийн зээлийн үндсэн төлөлтийг хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах...", "...Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч судлан шийдвэрлүүлэх, нэмэлт гэрээ байгуулж эргэн төл өлтийн хуваарийг шинэчлэх..." боломжийг зээлдэгч нарт олгосон, 2020.11.01*******ээс 2021.07.01 хүртэл хугацаанд хүүг хөнгөлөлттэй нөхцөлөөр тооцох зохицуулалтыг хийсэн нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан зохицуулалтад бүрнээ нийцсэн байна. б.Зээлдүүлэгчийн зээлдэгч нарт боломж олгосон дээрх шийдвэрүүдийн хүрээнд зээлдэгч Г.Х, Б.Б нар нь И ББСБ ХК буюу зээлдүүлэгчид гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, үндсэн төлөлтийг хойшлуулах, нэмэлт гэрээ байгуулах, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, зээлдүүлэгчтэй харилцаагүй тул гэрээг цуцалж шүүхэд хандсан нь энэ гомдлын "хоёр" дахь хэсэгт дурдсанаар хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчийг гэрээг цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шүүхэд хандсаныг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Дөрөв. Шүүх “И ББСБ ХК*******ийн эрхийг хууль бусаар хязгаарласан талаар. Шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хууль бусаар хэрэгсэхгүй болгосноороо нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарлан хохирооход хүрч байгаа ноцтой үр дагаврыг бий болгож байна. Үүнд: а. Хэрэв шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 120 дугаар зүйлийн 120.4*******т зааснаар И ББСБ ХК энэ асуудлаар маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болох ба зээлдэгч нарт зээлийг хүүгийн хамт буцаан төлөхгүй, үүргийг завших нөхцөл үүсэхээр байна. Шүүх үүнийг юу гэж тайлбарлахыг мэдэхгүй байна. б. Банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцааг Иргэний хуулиас гадна гэрээ байгуулах үед мөрдөж байсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлээр "Зээл"*******ийг, 22 дугаар зүйлээр "Зээлийн гэрээ"*******г, 30 дугаар зүйлээр "Зээл төлүүлэх" харилцааг тус тус нарийвчлан зохицуулсан ба И ББСБ ХК*******ийн зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээ хууль зөрчсөн ямар ч зүйлгүй хүчин төгөлдөр тул гэрээгээр тогтоосон үүрэг нь үүрэг гүйцэтгэгч нарт бий болно. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тайлбар, үндэслэл, нотлох баримт үндэслэлтэй юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны 142/1111112021/00580 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль хэрэглээг зөвтгөн 97.925.325.71 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангана уу гэжээ.

                                                     ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч  “И”  ХК нь хариуцагч Г.Х, Б.Б нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 97.925.325.71 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч “И”  ХК холбогдуулан нэхэмжлэгч зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг “И ББСБ” ХК*******ийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү 97.925.325.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, “И ББСБ” ХК*******ийн зээлийн хүүг бууруулж 3% болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.*******д заасан “...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”мөн хуулийн  40.2.*******т заасан “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...”118 дугаар зүйлийн  118.4.*******т заасан “...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэсэн заалтуудыг зөрчсөн ба маргааны үйл баримтын талаар шүүхийн хийсэн дүгнэлт бодит байдалтай  нийцээгүй давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Р.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 647.577 төгрөгийг  буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3*******т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 647.577 төгрөгийг  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Ё.БЯМБАЦЭРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР