Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/00580

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбатаар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж 10/01, Твин тауэр-1, 13 давхарт байрлах “И ББСБ” ХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11-р хороолол Г хэсэг 127 тоотод оршин суух, Б овогт Г Х

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-р хороолол, 16-р байр, 82 тоотод оршин суух Т овогт Б-ын Б нарт холбогдох

97,925,325.71 төгрөг гаргуулах тухай, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, "И ББСБ"ХХК-ийн зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчийн 92,595,395.69 /Ерэн хоёр сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.

И ББСБ ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр В18019072901 тоот Зээлийн гэрээ, С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Г.Х, Б.Б нарт 60,000,000 /Жаран сая/ төгрөгийг, сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтад зээлсэн.

Мөн С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-2101000222 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хороолол, Г хэсэгтбайрлах 337 м.кв амины орон сууцны зориулалтай газрыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч хугацаа хэтрэлтэй төлдөг, зарим сард төлөлт хийдэггүй ба, зээл авсан өдрөөс хойш нийт 12,907,360 /Арван хоёр сая есөн зуун долоон мянга гурван зуун жаран/ төгрөг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй болно.

Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Г.Х, Б.Б нар нь зээлийн гэрээний 5.4; 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1,4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй байдаг. Зээл олгосон өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 59,968,726.65 /Тавин есөн сая есөн зуун жаран найман мянга долоон зуун хорин зургаан төгрөгжаран таван мөнгө/ төгрөг, төлөх ёстой хүү 31,585,509.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,660.01 нийт 92,586,895.69 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Мөн зээлийн гэрээний үлдэгдлээс гадна шүүхэд нэхэмжпэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой гарсан нотариатын зардалд 8,500 /Найман мянга таван зуун/ төгрөгийн авлагын зардал гарсан байна. Ингээд нийттөлбөр болох 92,595,395.69 /Ерэн хоёр сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг Зээлийн барьцааны гэрээний дагуу Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-2101000222 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11 -р хороолол, Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалттай газраар хангуулж өгнө үү.

Мөн манай байгууллага Ковид-19 цар тахпын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалцан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд нөхцөл өөрчлөх боломж олгон, шийдвэрлэсэн. Хариуцагч нарын хувьд 2020 оны 04 сараас эхлэн зээлээ огт төлөөгүй бөгөөд, нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй болно гэжээ.         

 

Нэхэмжлэгч “И ББСБ” ХК шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “И ББСБ" ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр В18019072901 тоот Зээлийн гэрээ, С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Г.Х, Б.Б нарт 60,000,000 /Жаран сая/ төгрөгийг, сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтад зээлдүүлсэн байдаг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний 3.5 дахь хэсэгт заасан хүүний хөнгөлөлтийг эдэлдэг болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргүүдээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас манай байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийн гэрээний үүрэгт нийт 92,595,395.69 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжпэлийн шаардлагын дээрх үнийн дүн нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тооцоолсон зээлийн үлдэгдэл дүн юм. Гэвч анх нэхэмжпэл гаргахад зээлийн үлдэгдэл, хүүний тооцооллыг гаргаснаас хойш 4 сар орчмын хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн, байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл 59,968,726.65 төгрөг, Төлөх ёстой хүү 37,077,621,27 төгрөг Нэмэгдүүлсэн хүү 863,105.88, Шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой гарсан нотариатын зардалд 8,500 төгрөгийн авлагын зардал гарсан байна. Ингээд нийт 97,925,325.71 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлийн дансны хуулганы тайлбар: Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөлтөө хийж байсан учир манай байгууллага энэ хугацаанд гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу хөнгөлөлттэй хүүгээр хүүний тооцооллыг хийж байсан. Гэвч зээлдэгч нь үүнээс хойш эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээр, хугацаандаа төлөлтөө хийгээгүй, зөрчил гаргаж эхэлсэн учир Зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт заасан үндсэн хүүгээр тооцоолол хийж эхэлсэн болно. Мөн Монголбанкнаас авч ковид цаг үед авч хэрэгжүүлсэн эдийн засгийг дэмжих арга хэмжээний дагуу 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг зогсоож, хөнгөлөлттэй хүүгээр тооцоолж эхэлсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Зээлийн барьцааны гэрээний дагуу Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-2101000222 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хороолол, Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалттай газраар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Х, Б.Б нар 2019 оны 07 сарын 29-ний өдөр "И ББСБ" ХХК-ийн Орхон аймаг дахь салбараас 60,000,000 төгрөгийг сарын 4.4%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн гэрээний дагуу 6 сарын хугадаанд зээлийн хүүд 12,907,360 төгрөг төлөөд үндсэн зээлээ төлөх сараас эхлээд Дэлхий нийтээр корона вирус нэртэй хардварт тахал өвчин гарч улмаар үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хааснаар орлого байхгүй болж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн байна.

"И ББСБ" ХХК-ийн Орхон аймаг дахь салбараас зээл авсан байхад Улаанбаатар хот СБД-ийн 2-р хорооны хутаг дэвсгэрт байрлах ББСБ-аас зээл авсан мэтээр зээлийн гэрээнд бичигдсэн байгаа юм. Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ББСБ ХХК-ийн зээлийн хүүгийн дээд тал нь 3% байхад /зээлийн хэмжээнээсээ шалтгаалаад/4.4%-ийн зээлийн хүү хэт өндөр байна.Тухайлбал:

1.60,000,000 * 4.4%-12 сар = жилийн хүү 52.8% болж байна.

2.60,000,000 * 52.8%-иар тооцход жилийн хүү = 31,680,000 төгрөг

3.31,680,000 төгрөгийг 365 хоногтоо хуваахад = 86.794 төгрөгийн өдрийн хүү бодогдож байгаа юм.

4.86,794 өдрийн хүүг 30 хоногоор тооцвол =2,603,000 төгрөг болж байгаа юм. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.2-т: "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно" гэжээ. "И ББСБ" ХХК-ийн зээлийн хүү хэт өндөр байгаан дээр Дэлхий даяар болон Улс даяар цар тахлын улмаас олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон явдалуудаас үүдэлтэй хариуцагч нар давхар давхар хохирч эрх нь хөндөгдөж байна. Иймд:"И ББСБ"ХХК-ийн зээлийн хүүг бууруулж 3% болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "И ББСБ" ХХК нь Г.Х, Б.Б нарт холбогдуулан 97,925,325.71 төгрөг гаргуулах тухай, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, хариуцагч Г.Х, Б.Б нар нь :"И ББСБ"ХХК-ийн зээлийн хүүг бууруулж 3% болгож буруулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

И ББСБ ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Г.Х, Б.Б нарт 60,000,000 төгрөгийг сарын 4.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлсэн байна.

Мөн барьцааны гэрээгээр хариуцагч Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон 337 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч хугацаа хэтрэлттэй төлдөг, зарим сард төлөлт хийдэггүй ба, зээл авсан өдрөөс хойш нийт 12,907,360 төгрөг төлж 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний 2.1.11-т заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлдүүлэгч гэрээний 7.1.4-т зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан. Иймд зээл олгосон өдрөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлдэгч нарын 59,968,726 төгрөг, төлөх ёстой хүү 31,585,509 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,660 төгрөг нийт 92,586,895.69 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 59,968,726 төгрөг, төлөх ёстой хүү 37,077,671 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 863,105 төгрөг нийт 97,925,325.71 төгрөг гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, хорооноос Эрдэнэт салбар байгуулж тусгай зөвшөөрөл аваагүй болох нь

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 159 дугаартай тогтоолоороо тусгай зөвшөөрөл олгосон байна. Зээлийн болон барьцааны гэрээнүүд дээр дарсан тэмдгээс харахад И ББСБ ХХК-ийн Орхон аймаг дахь салбар гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн буюу нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудаас харахад Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлөө хавсаргаж өгөгүй байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос Эрдэнэт салбар байгуулж тусгай зөвшөөрөл аваагүй болох нь харагдаж байх тул хүү шаардах эрхгүй байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 159 дугаартай тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос тус хорооны 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 443 дугаар тушаалаар И ББСБ ХК-нд Орхон аймаг, Баян-Өндөр суманд Салбар-07-г байгуулахыг зөвшөөрч З101/554/С07дугаартай Нэгжийн зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байх ба Орхон аймаг дахь салбар нь Уурхайчин баг 3-22-74 тоот хаягаар 2019 оны 07 сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээний ар тал дахь нэмэлт өөрчлөлтүүдийн талаарх тэмдэглэлд тусгагдсан байна. Энэхүү үйл ажиллагааг хугацаагүй эрхлэхээр заажээ./ 42-р хуудас/

СЗХ-ны 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 443 дугаартай тушаалд : СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2.1, ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуулийн 9.4,СЗХ-ны 2016 оны 71-р тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 5.3.6 дахь заалтыг үндэслэн Тушаах нь: 1.И ББСБ ХК-нд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-р хороолол, 22-р байр 74 тоотод салбар байгуулахыг зөвшөөрсүгэй 2. Салбар байгуулахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн холбогдох баримт бичгийг ажлн 15 хоногийн дотор СЗХ-нд ирүүлэхийг И ББСБ ХК-нд даалгасан байна. / х.64-р тал/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар  шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч хугацаа хэтрэлттэй төлдөг,зарим сард төлөлт хийдэггүй байсан, зээлийн гэрээний хугацаанд нийт 12,907,360 төгрөг төлж, зээлээ эргэж төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг ийнхүү зээлийн гэрээний 2.1.11-т заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлдүүлэгч гэрээний 7.1.4-т зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж үзэн зээлийн үлдэгдэл 59,968,726 төгрөг, хүү 31,585,509 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,660 төгрөг нийт 92,586,895.69 төгрөг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 сарын 29-ний өдөр дуусгавар болох ёстой боловч нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байна.

Гэвч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар И ББСБ ХК нь зээлийг буцаан төлүүлэх тухай болон, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулах талаар хариуцагч нарт мэдэгдэж, хугацаа тогтоох мэдэгдлийг танилцуулж гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрэгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Зээлдэгч нар нь гэрээний үүргээ хэрхэн зөрчиж буйг нэхэмжлэгч баримтаар нотлоогүйн дээр И ББСБ ХК нь зээлийн гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар зээлдэгчид мэдэгдээгүйгээр гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй.Мөн нэхэмжлэгч нь зээлдэгч нарт гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоогоогүй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш 12,907,360 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн хариуцагч нар нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлдөггүй талаар хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийг анх бизнесийн зориулалтаар авсан, Ковид 19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирсаны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн байна. Нэхэмжлэгч ч энэхүү нөхцөл байдлыг ойлгож харилцагчаж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн зээлийн талаар арга хэмжээ авч байсан болох нь тогтоогдож байна.

Тухайлбал И ББСБ ХК-ийн Захиралын 2020 оны 03 сарын 05-ны өдрийн № В/43 дугаартай тушаалаар Компанийн дүрмийн 11-р зүйлийн 11.5.6 дахь заалтыг үндэслэн Ковид 19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн зээлийн нөхцөл өөрчлөх болон шинээр бизнесийн зээл авахтай холбоотойгоор Бизнесийн зориулалтаар олгосон зээлийн үндсэн төлөлтийг хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгахтай холбоотой зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, зээл олголтын болон нөхцөл өөрчлөхөд шимтгэл авахгүй байхаар болж, тушаалыг 2020 оны 03 сарын 06-ны өдрөөс эхлэн төрийн эрх бүхий байгууллагаас бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийг цуцлах хүртэл хугацаагаар мөрдөхөөр шийдвэрлэжээ /х.22-р тал/

Мөн түүнчлэн хариуцагч Г.Х, Б.Б нарын "И ББСБ" ХХК-ийн зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах тухай хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 заасныг баримтлан “И ББСБ” ХК-ийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү 97,925,325.71 төгрөг гаргуулах, барь хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 721,156 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 70200 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х, Б.Б нарт олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.БЯМБАСҮРЭН