Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
Хэргийн индекс | 174/2019/0069/Э |
Дугаар | 529 |
Огноо | 2019-10-23 |
Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.2.3., |
Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 529
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б-г хорьж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэн даруй эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН