Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 67

 

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
    Улсын яллагч Э.Хосбаяр,
    Хохирогч Т.А,
    Хохирогчийн өмгөөлөгч Д.Зулаа,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
    Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бд холбогдох 1930000230043 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04  дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын  4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ Т.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, үснээс нь чирж, зодож, эрүүл мэндэд нь “ толгойн орой, дагзны хуйханд үсний халцрал, цус хуралт, духанд маажсан зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ 2018 оны 07 дугаар сард, 2018 оны 08 дугаар сард, 2018 оны 10 дугаар сард, 2018 оны 12 дугаар  сарын 31-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр болох Т.Аг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    - Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө манай дүү Энхбат, Адъяагийн дүү Отгонбаатар хоёр өдөр намайг айлд жого тоглож байхад орж ирсэн. Орой нь Энхбат ганцаараа орж ирээд “... ахаа гаръя, дүү нь шинэ машин авсан, ярих юм байна ” гэсэн. Би Отгонбаатартай утсаар яримаар байна гэхээр нь тэг гэсэн чинь хадам аав руу залгасан байсан. Тэгээд би бас Отгонбаатартай уулзах хэрэг байна гээд гэрийнх нь гадаа очиход Отгонбаатар гарч ирсэн. Отгонбаатарыг гараад ирэхээр нь машинд суучих, ярилцах юм байна гэсэн чинь тантай ярилцах юм байхгүй гэсэн. Наашаа суучих, ярих юм байна гээд гарнаас нь татсан чинь шууд намайг чулуугаар цохисон. Тэгэхээр нь чи яагаад намайг цохиж байгаа юм, би чамд ямар гэм хийсэн юм гэхэд дахиад цохих гэхээр нь би дунд хуруугаараа хаасан. Намайг цохичхоод зугтаахаар нь би араас нь гүйж байгаад тэр чигээрээ гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад  байтал Адъяа, ээжтэйгээ орж ирээд чи манай дүүг алсан юм уу? яасан юм гэхээр нь би танай дүүг цохиогүй, танай дүү зугтаагаад би  гүйцээгүй, би харин хоёр цохиулсан гэсэн чинь над руу дайрч эхлэхээр нь та хоёр манай гэрээс гар гэхэд гарахгүй маргаад байхаар нь би үснээс нь чирч гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа.
Бид хоёр 2015 онд хурим найраа хийсэн.2015 оны 05 дугаар сарын 15-нд Урлагбаяр гэж хүүтэй болсон. 2017 оны 11 сар гэр бүлээ цуцлуулсан. Маргаан байсан учраас цуцлуулсан. Тухайн үед 10 дугаар сарын 01-ний орой ахмадын баяр дуусгаад, тэр орой архи ууснаас болж би өөр хүнтэй хамт байсан. Тэгээд салсан. Хүүхэдтэйгээ уулзаж, дахин эвлэрэх боломж байна уу гэсэн үүднээс уулзаж байсан. Надад дахин эвлэрэх бодол байгаа. Гэр бүлээ цуцлуулснаас хойш харилцан тохиролцож, бие бие ойлгож, хамт унтаж, хэвтэж байсан. Бид хоёр тухайн үед бие биенээ санасан сэтгэл байсан. Бүжиг тараад Адъяаг гэр рүүгээ авч яваад хувцсыг урсан зүйл байхгүй. Бид тохиролцоод бэлгийн харилцаанд орсон. Бид зөвшилцсөн гэж ойлгож байгаа.Шинэ он гарах гээд гэртээ ширээ засаад, хамт юм ярьж сууж байгаад бэлгийн харилцаанд  орсон. Адъяа ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй. Бид хоёр хувцсаа өөрсдөө тайлсан. Миний хувьд Адъяагийн хувцсыг урж тайлсан зүйл байхгүй.
Намайг хүчингийн хэрэг үйлдсэн гэж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүчиндсэн гэж хэлж байгааг мэдэхгүй байна.  Саяхан 10 гаруй хоногийн өмнө хүүхэд бид 3 аймагт унтаж, хэвтэж, хоол идэж аймгаар зугаалж 2, 3 хоног хамт явж байсан. 2018 оны 07 дугаар сар, 08 дугаар сар, 10 дугаар сар, 12 дугаар сард 4 удаа бэлгийн харилцаанд орсон. Намайг хүчингийн хэргээр яллаж байгаад гайхаж байна...гэв.

- Хохирогч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  2019 оны 01 дүгээр сард бид гэртээ бүгд унтаж байсан. Би утсаа хаасан байсан. Гэтэл аавын утас дуугараад дүү утсыг нь авсан. Гараад ир гэж хэлсэн юм шиг байна лээ. Хэн юм гэсэн чинь Баясаа ах байна гэсэн. Юу гэж байна гэсэн чинь мэдэхгүй ээ, нэг юм хэлээд байна гээд утсаа тасалсан. Тэгсэн дахиж утас нь дуугараад Энхбат гараад ир гэж байна, гарчихаад ирье гэсэн. Гараад удалгүй хашааны гадаа зодоон болсон. Тэгэхээр нь аав, ээж хоёр гараад очсон. Би цагдаад хэлсэн. Намайг гарч ирэхэд танай дүү чинь миний толгойг хагалсан гэсэн. Тэгээд гэр рүү буцаж ороод ээжтэй гарч очиход байхгүй байсан. Хаачсан юм гэж бодоод хайсан чинь гэртээ байсан. Манай дүү хаана байна гэсэн чинь танай дүүг би яадаг юм, миний толгойг хагалчихаад байхад чи яагаад намайг гэдэггүй юм гээд шууд үстсэн. Чи намайг яагаад асуухгүй байгаа юм, миний толгой хагарсан байхад гээд үстсэн. Би гарыг нь тавиулах гээд чадаагүй.
07 дугаар сард би бүжгэнд очиход Б байсан. Тэгэхээр нь буцаад гарсан чинь араас гарч ирээд гараас барьж аваад гэр рүү явъя гэсэн. Байнга л тэгдэг. Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө дарамтад байлгадаг. Намайг байнга дарамталдаг байсан. Миний хувьд уулзах сонирхол байдаггүй. Б хүүхдээ авахаараа орой 21 цагт хүүхдээ ав гэдэг байсан. Тэгээд хүүхдээ авах гэхээр хамт гэр рүүгээ явъя, чи гэртээ очдоггүй юм уу гэдэг. Явахгүй гэхээр цохих гээд байдаг байсан  учраас би айсандаа дагаж явдаг байсан. Ярилцахаараа тийм ч сүртэй зүйл ярьдаггүй. Намайг уучилчих, гомдлоо буцаагаад авчих гэж л хэлдэг. Бэлгийн харилцаанд орох гэж чамайг дууддаг. Надад тийм сэтгэгдэл төрөөд байгаа. Би өөрийнхөө хүсэлт сонирхлоор очоод бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Айдаг байсан. Мөн санаа зовдог байсан учраас цагдаад хэлдэггүй байсан. Хүчээр хувцас тайлж, хүсээгүй байхад бэлгийн харилцаанд ордог. Энэ хүн юм бүхэнд дандаа өөрийнхөө хүслээр байдаг...гэв.

- Яллагдагч Б.Бгийн: 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найзууд нийлээд архи уухаар нь би түүнээс 4 хундага уусан. Манай хуучин эхнэр Т.Агийн төрсөн дүү Отгонбаатартай уулзах гээд гар утас руу нь залгахад утсаа авчихаад тантай уулзахгүй гэж хэлээд тасалсан. Тэгэхээр нь цуг явж байсан Энхбатыг гэр рүү нь оруулаад дуудуулаад гаргаж ирсэн. Отгонбаатар нь гарч ирээд “яах гээд байгаа юм бэ, би уулзмааргүй байна” гэж хэлсэн. Би чамаас ганц хоёр зүйл асуух гэсэн юм, машинд түр суучих гэж хэлэхэд тэрээр суухгүй болохоор нь би гараад очтол намайг цамцны захаас татаж доош болгоод толгой руу чулуу барьсан гараар цохисон. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд дайрахад намайг дахин чулуутай гараар цохисон. Тэр үед нь би гараараа хамгаалж амжсан.  Отгонбаатар зугтаад яваад өгсөн. Би араас нь туугаад гүйцээгүй гэртээ ирээд байж байтал манай хуучин эхнэр Адъяа нь хадам ээжийн хамтаар гэрт ирээд “ манай дүү хаана байна “ гээд асуугаад байхаар нь би “ танай хүүхэд намайг цохичихоод өөрөө зугтаагаад явсан “ гэж хэлэхэд намайг “чи миний дүүг хаана алаад орхисон юм бэ” гээд загнаад над руу дайраад байхаар нь би үснээс нь зулгаагаад чирсэн. Тэгээд хашааны гадаа байж байтал цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/,

- Б.Бгийн гэрчээр өгсөн: Би Т.Аг хүсээгүй байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орж байсан асуудал байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой гэртээ аваачаад хувцсыг нь хүчээр тайлаад бэлгийн харьцаанд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/,

- Хохирогч Т.Агийн: 2019 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчимд аавындаа унтаж байтал манай аавын гар утас дуугарахад утсанд нь ойрхон байсан манай дүү Т.Отгонбаатар аваад ярьсан. Удалгүй хаалга тогшоод Отгонбаатарын ангийн хүүхэд болох Энхбат орж ирээд манай дүү Отгонбаатарыг дуудаж уулзъя гээд аваад гарсан. Удалгүй гадаа хүмүүс бахираад шуугилдаад зодоон болсон. Би тэр үед гараагүй. Манай аав, ээж хоёр гараад буцаад 5 орчим минутын дараа орж ирэхдээ танай хуучин нөхөр Баярбаясгалан чинь ирчихээд Отгонбаатартай муудалцаад, зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд гараад ирэхэд бүгдээрээ байхгүй явчихсан байсан. Тэр үед Энхбатын машинтай ээж бид хоёр Б, Отгонбаатар хоёрыг хайгаад явсан. Баярбаясгалан, Энхбаттай утсаар ярихад тэрээр “би гэртээ байна” гэж ярьсан учраас би дүүгээ тэднийд зодуулж байж магадгүй гэж бодоод очиход Баярбаясгалан гэртээ ганцаараа байсан. Тэгээд тэрээр надад хэлэхдээ “танай дүү Отгонбаатар чинь миний толгойг хагалчихлаа” гэхээр нь би “чи юун сүртэй юм, манай дүү хаана байна бэ” гэхэд тэрээр “миний толгой хагарчихаад байхад намайг гэсэнгүй, хайрласангүй” гээд алгадаад, үснээс гараараа зуураад намайг чирээд байсан. Энхбат, Мөнхжаргал нар нь дундуур орж салгах гэхэд улам үсийг гартаа ороож лавшруулаад татаад чангаагаад байсан. Тэгээд намайг тавиад гал тогооны өрөөнөөс аваад гараад ирэхээр нь би гараад зугтаасан. Тэгэхэд миний араас хөөж гүйцэж ирээд хашааныхаа гадаа дахин үснээс зулгаагаад тавихгүй байсан. Энхбат, Мөнхжаргал манай ээж гурав дундуур орж хориход “та нар намайг тавь, тавихгүй бол энэнээс долоон дор юм болно шүү” гээд загнаад байсан. Тэгээд миний үсийг тавиад Энхбатын машинд дөнгөж сууж байтал сумын цагдаа ирсэн.
...Бид хоёр 2017 оны  10 дугаар сараас эхэлж тусдаа амьдарч эхэлсэн. Гэтэл 2017 оны өвөл /яг хэдэнд гэдгийг санахгүй байна гэх/ архи ууж ирээд агсам согтуу тавьж гэрийн цонх хагалж мөн намайг зодож би цагдаад гомдол гаргаж шүүхээр 7 хоног баривчлагдаж байсан. Дараа нь  2018 оны 05 дугаар сард /яг хэдэнд гэдгийг санахгүй байна/ тэрээр манай аавынд согтуу ирээд намайг гэртээ угаалга хийгээд сууж байхад гэр рүүгээ явъя гээд байхаар нь би явахгүй гэж хэлэхэд надад уурлаад түмпэнтэй усыг өшиглөөд миний гарнаас татаад хуруу мушгиад хугалж байсан. Тэгээд миний биед хөнгөн зэргийн гэмтэл учраад цагдаад шалгагдаж шүүхээр орж 600.000 төгрөгний торгуулийн ял авч байсан. Тэр болгонд нь би цагдаад дуудлага өгөөд байдаггүй байсан. Намайг яг зодож байгааг хажууд хүн харж байгаагүй. Гэртээ хүнтэй байхад сайхан зантай байж байгаад хүн гараад явахаар татаж чангаагаад чимхээд үгээр өдөж хатгаад байдаг юм.
2018 оны 07 дугаар сарын дундуур байх сумын төвд соёлын төвд болсон бүжгэн дээр очтол Бтай тааралдсан. Тухайн үед Б бага зэргийн согтуу байсан. Би соёлын төвөөс гараад явж байтал миний араас ирээд гарнаас татаж чангаасаар байгаад гэр рүүгээ оруулж намайг хүсээгүй байхад надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед намайг зодож цохисон зүйл байхгүй.
Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны орчим өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байтал Б нь хүүгээ дагуулаад ирж надтай ажлын гадаа уулзаж байгаад “гэр рүү хамт явъя ярих юм байна. Битгий намайг гудамжинд бахируулаад бай” гээд байхаар нь би хамт явсан. Тэгээд гэртээ оруулаад би чамайг санаад байна, хүсээд байна гээд мөн намайг хүсээгүй байхад хүчээр хувцас тайлж надтай бэлгийн харьцаанд орсон.
Мөн 2018 оны 10 дугаар сарын дундуур орой 22 цагийн үед гэртээ хүүхэдтэйгээ хамт байж байтал хүү бид хоёрыг гэртээ хоёулаа байгааг мэдчихээд гэрт орж ирээд надтай маргалдаад байхаар нь би яв гээд байтал явахгүй миний хувцсыг хүчээр тайлж надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед манай хүүхэд унтчихсан байсан.
2018 оны 12 дугаар  сарын 31-ний орой 22 цагийн орчимд над руу ярихдаа “хүүхэд бид хоёр танай гадаа ирчихсэн байна, чи гараад ир” гэхээр нь би гарч очоод түүнийг гэр рүү оръё  гэхэд орохгүй гээд манайх руу явъя гэсэн. Тэгэхээр нь би явахгүй гэхэд тэрээр уурлаад байхаар нь цугтаа явсан. Тэгээд очоод удаагүй байхад намайг хүсээд байна гэсэн. Тэгэхээр нь би чамайг хүсэхгүй байна гэхэд намайг хүчээр дараад хувцас тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Би түүнд намайг яагаад хүсэхгүй байхад бэлгийн харьцаанд орж байгаа юм бэ гэхэд би чамайг санаад өөрийн мэдэлгүй хүсээд байдаг гэж хэлсэн. Намайг нийт 4 удаа хүсээгүй байхад хүчээр хувцас тайлж намайг хүчиндсэн. Энэ хугацаанд бэлгэвч хэрэглээгүй. Би Бд зодуулж мөн удаа дараа хүчиндүүлсэндээ гомдолтой байна. Мөн уулзах болгондоо намайг дарамталж, хардаж сэрдэж байгаад гомдолтой байна. Би одоогоор Б.Бгаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. ...Намайг хүсээгүй байхад надтай хүчээр бэлгийн харьцаанд орох болгонд нь эсэргүүцэж тэмцдэг. Би хувцсаа тайлуулахгүй гэж дандаа эсэргүүцэж байсан. Сүүлд 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой мөн надтай бэлгийн харьцаанд орохдоо миний хувцсыг хүчээр тайлж байгаад бэлгийн харьцаанд орсон. Би мөн л хувцсаа тайлуулахгүй гэж тэмцэж байгаад дийлэхгүй хувцсаа тайлуулдаг. Би хүмүүсээс санаа зовоод хэлж чаддаггүй байсан юм. Мөн Б.Бгаас айгаад хэлдэггүй байсан. Намайг цагдаад хэлвэл үүнээс дор юм болно, чамайг ална гээд байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 09-13/,

- Гэрч Р.Сийн : 2019 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед манай гэрийн хаалгыг гаднаас хүн балбаад байхаар нь би нээж өгтөл Энхбат гэдэг залуу орж ирээд Отгонбаатарыг дагуулаад гарсан. Удалгүй манай хашаанд хүмүүс бахиралдаад байхаар би гарахад манай хүү Отгонбаатар хүргэн Б хоёр хоорондоо зодолдож байсан. Миний араас манай нөхөр Түвшинбаяр, охин Адъяа нар гарч ирж цагдаад дуудлага өгсөн. Гэтэл Отгонбаатар, Б хоёр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд манай хашаанд байсан Энхбат гэдэг хүүхэдтэй охин Адъяа бид хоёр Бгийн гэр рүү очиход гэртээ ганцаараа байсан. Адъяа тухайн үед “манай дүү Отгонбаатар хаана байна” гэтэл “би мэдэхгүй” гээд гээд шууд манай охин Т.Агийн үснээс нь зулгааж хашаанаас гартлаа чирсэн. Яг тэр үед сумын хоёр цагдаа ирсэн.
Манай охин Т.А нь 2014 онд Б.Б гэх залуутай гэр бүл болж 2015 онд хүүхэдтэй болж 2017 онд гэрлэлтээ цуцлуулж байсан. Гэрлэлтээ цуцлуулсан шалтгаан нь гэвэл Б.Б нь удаа дараа зодож, эрүүл мэндэд нь халдаж байсан. Би хэдэн оны хэдэн сард юунаас болж зодож байсан талаар би мэдэхгүй байна. 2017 оны намар шиг санаж байна. Манай гэрт агсан согтуу тавьж цонх хагалж, хана өшиглөж, мөн охин Т.Аг зодож шүүхээр орж баривчлагдсан гэсэн. Дараа нь 2018 оны 05 дугаар сард охин бид хоёр угаалга хийж байтал түмпэнтэй ус өшиглөж хагалаад толгой, гар руу нь цохиж гарыг нь мушгиад байсан. Мөн Т.Аг жирэмсэн байхад нь 2015 оны 03-04 сарын үед нэг нүд рүү нь цохиж хөх няц болгож байсан. Б нь орой 22 цагийн орчим манай гэрийн гадаа ирээд хүүхдээ өгнө гээд Т.Аг дуудаж гаргаад гэр рүүгээ аваад явсан байсан. Би эргэж орж ирэхгүй болохоор нь 1 цагийн дараа Б.Бгийн гэр рүү нь очтол гэрийнхээ хаалгыг нээж өгөхгүй 20-30 минут болж байгаад нээж өгсөн. Тэгээд би охин зээ хоёроо аваад явна гэтэл Б нь би хүүтэйгээ он гаргана гээд аваад үлдсэн. ...Манай охин Адъяа нь надад зодуулсан талаараа хэлэхгүй нуугаад байдаг тал бий...гэх мэдүүлэг /хх-

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай дүгнэлтэнд: Т.Агийн биед толгойн орой, дагзны хуйханд үсний халцрал, цус хуралт, духанд маажсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-

-    Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-7/

- Сүхбаатар аймгийн Асгат сумын Эрүүл мэндийн төвийн хүний их эмч Г.Уийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-26/

-Б.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/

-Б.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-51/

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-52/

-Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 505 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-53-54/

-Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-55/

-Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-56-57/ зэргийг шинжлэн судлав.


Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Т.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үснээс нь чирч зодож эрүүл мэндэд нь “толгойн орой, дагзны хуйханд үсний халцрал, цус хуралт, духанд маажсан зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг дахь гэртээ 2018 оны 07, 08, 10 дугаар сарууд, мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр болох Т.Агийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б, хохирогч Т.А, гэрч Р.С нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Б, хохирогч Т.А нар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулан тусдаа амьдарч байгаа ба Б.Б нь гэр бүлийн өмнөх харилцаа, үл ойлголцол, маргааны улмаас 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө  салсан эхнэр Т.Аг үсдэж зодсон, мөн 4 удаагийн үйлдлээр салсан эхнэр Т.Аг гудамжинд чирч, татах зэргээр гэртээ авчран, хувцсыг нь хүчээр тайлан удаа дараа хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдоно.
Энэ нь хохирогч Т.Агийн “ 2019 оны 01 дүгээр сард бид гэртээ бүгд унтаж байхад аавын утас дуугараад дүү утсыг нь авсан. Гараад ир гэж хэлсэн юм шиг байна лээ. Хэн юм гэсэн чинь Баясаа ах байна гэсэн. Дахиж утас нь дуугараад Энхбат гараад ир гэж байна, гарчихаад ирье гэсэн. Гараад удалгүй хашааны гадаа зодоон болсон. Тэгэхээр нь аав, ээж хоёр гараад очсон. Би цагдаад хэлсэн. Намайг гарч ирэхэд танай дүү чинь миний толгойг хагалсан гэсэн. Тэгээд гэр рүү буцаж ороод ээжтэй гарч очиход байхгүй байсан. Хаачсан юм гэж бодоод хайсан чинь гэртээ байсан. Манай дүү хаана байна гэсэн чинь танай дүүг би яадаг юм, миний толгойг хагалчихаад байхад чи яагаад намайг гэдэггүй юм гээд шууд үстсэн. Чи намайг яагаад асуухгүй байгаа юм, миний толгой хагарсан байхад гээд үстсэн. Би гарыг нь тавиулах гээд чадаагүй.
07 дугаар сард би бүжгэнд очиход Б байхаар буцаад гарсан чинь араас гарч ирээд гараас барьж аваад гэр рүү явъя гэсэн. Байнга л тэгдэг. Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө дарамтад байлгадаг. Намайг байнга дарамталдаг байсан. Миний хувьд уулзах сонирхол байдаггүй. Б хүүхдээ авахаараа орой 21 цагт хүүхдээ ав гэдэг байсан. Тэгээд хүүхдээ авах гэхээр хамт гэр рүүгээ явъя, чи гэртээ очдоггүй юм уу гэдэг. Явахгүй гэхээр цохих гээд байдаг байсан  учраас би айсандаа дагаж явдаг байсан. Ярилцахаараа тийм ч сүртэй зүйл ярьдаггүй. Намайг уучилчих, гомдлоо буцаагаад авчих гэж л хэлдэг. Бэлгийн харилцаанд орох гэж чамайг дууддаг. Надад тийм сэтгэгдэл төрөөд байгаа. Би өөрийнхөө хүсэлт сонирхлоор очоод бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Айдаг байсан. Мөн санаа зовдог байсан учраас цагдаад хэлдэггүй байсан. Хүчээр хувцас тайлж, хүсээгүй байхад бэлгийн харилцаанд ордог “ гэх,  
гэрч Р.Сийн “ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед манай гэрийн хаалгыг гаднаас хүн балбаад байхаар нь би нээж өгтөл Энхбат гэдэг залуу орж ирээд Отгонбаатарыг дагуулаад гарсан. Удалгүй манай хашаанд хүмүүс бахиралдаад байхаар би гарахад манай хүү Отгонбаатар хүргэн Б хоёр хоорондоо зодолдож байсан. Миний араас манай нөхөр Түвшинбаяр, охин Адъяа нар гарч ирж цагдаад дуудлага өгсөн. Гэтэл Отгонбаатар, Б хоёр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд охин Адъяа бид хоёр Бгийн гэр рүү очиход гэртээ ганцаараа байсан. Адъяа тухайн үед “манай дүү Отгонбаатар хаана байна” гэтэл “би мэдэхгүй” гээд гээд шууд манай охин Т.Агийн үснээс нь зулгааж хашаанаас гартлаа чирсэн. Яг тэр үед сумын хоёр цагдаа ирсэн “ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 38 дугаартай “ Т.Агийн биед толгойн орой, дагзны хуйханд үсний халцрал, цус хуралт, духанд маажсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд зэргээр хэрэгт хангалттай нотлогджээ.
 
Шүүгдэгч Б.Бийн “ Гэр бүлээ цуцлуулснаас хойш харилцан тохиролцож, бие биеэ ойлгож, хамт унтаж, хэвтэж байсан. Бид хоёр тухайн үед бие биенээ санасан сэтгэл байсан. Адъяа ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй. Бид хоёр хувцсаа өөрсдөө тайлсан. Миний хувьд Адъяагийн хувцсыг урж тайлсан зүйл байхгүй ” гэж,
өмгөөлөгч Т.Хүдэрийн “ 2018 оны 07, 08, 10, 12 дугаар сард хохирогч Адъяатай уулзаж, бэлгийн харилцаанд орсон нь гэмт хэрэг юм шиг харагдаж байгаа боловч гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байна. Шүүгдэгч, хохирогч нар нь урьд өмнө гэр бол байсан боловч гэрлэлтээ цуцлуулсан. Үүнээс хойш хааяа уулзаж, учирч бэлгийн харилцаанд орж байсан. Хүч хэрэглэж хүчиндсэн асуудал байхгүй гэж шүүгдэгч мэдүүлдэг. Иймээс хэлбэрийн төдий үйлдэл болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн зохицуулалт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байгаа. Тиймээс уг хуулийн зохицуулалтыг хэрэглэж шүүгдэгч Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халддаг, энэ гэмт хэргийн объектив талын шинж нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээр тодорхойлогдох бөгөөд Б.Бгийн хувьд өөрийн бэлгийн шаардлагыг хангах зорилгоор хохирогчийг гудамжинд чирч, татах зэргээр гэртээ хүчээр авчран, хувцсыг хүчээр тайлж хохирогчийг хүсээгүй байхад хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж байсан болох нь хохирогч Т.Агийн “ Намайг нийт 4 удаа хүсээгүй байхад хүчээр хувцас тайлж намайг хүчиндсэн. Намайг хүсээгүй байхад надтай хүчээр бэлгийн харьцаанд орох болгонд нь эсэргүүцэж тэмцдэг. Би хувцсаа тайлуулахгүй гэж тэмцэж байгаад дийлэхгүй хувцсаа тайлуулдаг. Би хүмүүсээс санаа зовоод хэлж чаддаггүй байсан юм. Мөн Б.Бгаас айгаад хэлдэггүй байсан. Намайг цагдаад хэлвэл үүнээс дор юм болно, чамайг ална гээд байдаг “ гэх мэдүүлгээр нотлогдох ба мөн Б.Б хохирогчтой 4 удаа бэлгийн харьцаанд орсон гэдгээ үгүйсгээгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Бгийн хохирогчийг гудамжинд чирч, татах зэргээр гэртээ хүчээр авчран, хувцсыг хүчээр тайлж хохиогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байгаа үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй буюу Б.Бгийн дээрх үйлдлээс хохирогч Т.Агийн энэ хуулиар хамгаалагдсан бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал зөрчигдөж бодит хохирол, хор уршиг учирсаныг дурдах нь зүйтэй.
Иймд прокурорын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргаж буй ” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байгаа. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг хүсээгүй байхад нь гэр рүүгээ авч явж, хүчээр хувцсыг нь тайлж, бэлгийн харилцаанд орсон. Шүүгдэгчийн энэ үйлдлээс болж хохирогчийн бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн. Тиймээс гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэдэг өмгөөлөгчийн санал үндэслэлгүй “ гэх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзнэ.

    Шүүгдэгч Б.Бгийн, салсан эхнэр болох Т.Аг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн салсан эхнэр Т.Аг 4 удаагийн үйлдлээр хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 буюу  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүчиндэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулах хийгээд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Б.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж зааснаар тодорхойлогдоно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.

    Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

    Б.Б нь хохирогч Т.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрсөн, тухайн хэрэг нь гэр бүлийн өмнөх харилцаа, маргаанаас  үүдэлтэй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял тус тус оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо.
   
    Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг дурдъя.

    
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 /хоёр/ жил 8/ найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан ялтан Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн 2 сар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн    2.3-т зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосугай.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

     4. Шүүхийн шатанд ялтан Б.Бд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
    
    5. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
    
    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН