2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05774

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 30 191/ШШ2025/05774

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, , ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* *******ийн ******* ******* гудамж, 42 дүгээр байрны 42 тоотод оршин суух, овогт ын  //, овогт ийн  // нарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ******* дүүргийн 2 дугаар хороо, ******* ******* гудамж 27, ******* худалдааны төвийн 2 давхарт байрлах, ХХК //-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн зүйлийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, хөрөнгө оруулсан 20,000,000 төгрөг болон эдгээр оюуны өмчийг ашиглаад олсон орлого 324,442,668 төгрөгийг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хамтын ажиллагааны явцад гарсан алдагдлын тал хувь болох 80,121,973 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Г.,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ,

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал ,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бэлгүүн,

аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал, аудитор, шинжээч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Аззаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х., Г. нар нь эхнэр, нөхөр бөгөөд олон жилийн судалгаа, туршилтаар оюуны өмчийг бүтээн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Бид хамтдаа Соёолсон бүхэл үрийн нухаштай үйлдвэрлэх арга /ГД:/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанзтай, гурилгүй /ГД:2/ ашигтай загварын өмчлөх эрх, Соёолсон үрийн, гурилгүй үйлдвэрлэх арга тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрхийг хамтдаа эзэмшдэг байсан. Харин нөхөр Х. барааны тэмдэг / /- эзэмших эрх, ы тоот гэрчилгээний дугаар бүхий барааны тэмдгийг эзэмших эрх, /13993/ барааны тэмдгийг ганцаар эзэмших эрхтэй байсан. Эдгээр оюуны өмчөө ашиглан , нарийн боов үйлдвэрлэх, худалдах зорилгоор иргэн ын тай хамтран ажилласан. Бид шинэ бүтээл, ашигтай загварын технологиороо 3 төрлийн үйлдвэрлэдэг бөгөөд уг 3 төрлийн аа 3 ширхэг барааны тэмдэг бүхий уутанд савлан худалддаг болохоор эдгээр 6 ширхэг оюуны өмчийн эрхээрээ хамтран ажиллахаар болсон юм. Харин нь , нарийн боов үйлдвэрлэх, худалдах чиглэл бүхий ХХК-ийг 20 оны 09 сарын 14-ний өдөр ганц хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Г. миний зүгээс ХХК-нд 20 оны сарын 22-ны өдөр бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт болгож 20,000,000 төгрөгөө тус компанийн дансанд шилжүүлсэн бөгөөд тус компанийнхаа нэр дээр Хас банкнаас 150,000,000 төгрөг зээлсэн гэж хэлсэн бөгөөд 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн бидний оюуны өмчийн бүтээлд суурилсан , нарийн боовны үйлдвэрлэл маань эхэлж, хүнсний их дэлгүүр, мини маркетууд болон гийн Гoo сараана ХХК-ийн кофе шопуудаар худалдаалагдаж байсан. Мөн олон төрлийн кэйк /мини бялуу/, нарийн боовнуудыг үйлдвэрлэж гийн 2 кофе шопод нийлүүлдэг.

Ингээд 2019 оны дугаар сарын 02-ны өдөр Г., Х. бидний хамтран өмчлөх дундын эрх болох Соёолсон бүхэл үрийн нухаштай үйлдвэрлэх арга /ГД:/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанцтай, гурилгүй /ГД:2/ ашигтай загварын өмчлөх эрх, Соёолсон үрийн, гурилгүй үйлдвэрлэх арга тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх, Х.ын нэр дээр бүртгэлтэй барааны тэмдэг / /-ийг эзэмших эрх, жингоны " тоот гэрчилгээний дугаар бүхий Барааны тэмдгийг эзэмших эрх, / 13993/ барааны тэмдгийг эзэмших эрхүүдийг Гoo ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн. Харин хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан тогтоох саналыг гаргаснаар бид тохиролцоог бичгээр хийсэн бөгөөд нь бидний оюуны өмчийн бүтээлийг 40 сая төгрөгөөр үнэлье гэснээр энэ үнэлгээгээр гэрээнд тусгасан. Би тухайн үед нь оюуны өмчийн эрхүүдээ үнэлгээний компаниар үнэлүүлье гэдгээ хэлэхэд ажлын хөлсөнд их мөнгө зарцуулах юм байна, тэгж мөнгө үрэх шаардлагагүй гэж эрс татгалзсан. Харин өөрийн оруулсан нийт хөрөнгө оруулалтыг 280,000,000 төгрөг гэж надад хэлсний дагуу тухайн үед гэрээнд тусгасан. Энэхүү бичгэн гэрээ нь иргэн Г., иргэн нарын хооронд байгуулагдсан Гoo Органик ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ байсан.

Гэвч түүний оруулсан хөрөнгө оруулалт нь Хас банкнаас авсан зээлээр санхүүжигдсэн 150,000,000 төгрөг байсан болохоор улсын бүртгэлийн байгууллага ХХК-д г 280 сая төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгээ бодитоор нотлох шаардлагатай гэж бүртгэлийн байгууллага материалыг хүлээн авахаас татгалзсан гэсэн. Г. би д хандан дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хурдтай хийж, холбогдох бүртгэлийн байгууллагын хүлээн авах боломжтой бүхий л материалыг бүрдүүлэн бүртгэл хийлгэхийг шаардсан боловч бүртгүүлэх ажиллагаа хийгдээгүйгээс бидний хооронд маргаан гарсан. Мөн нь хамтран ажиллах явцад Г. надад дарамт шахалт үзүүлэн, янз бүрээр доромжлох зэргээр элдэв ааш авир гаргах, бусдын үгэнд хэт автсан байдалтайгаар над руу дайрч давшлах нь ихэссэн тул бид цаашид бүр л хамтран ажиллахад хүндрэлтэй болж эхлэсэн. Г. би 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тай зөвшилцөлд хүрэх гэж хэд хэдэн удаа уулзаж, өөрийн оюуны өмчийн эрх, компанид оруулсан бэлэн мөнгө зэргээ буцаан шаардсан бичгэн мэдэгдэл хүргүүлсэн боловч тэрээр энэ бүгдийг буцаан шилжүүлж өгнө гэж биечлэн мэдэгдсэн хирнээ өнөөдрийг хүртэл тодорхой үйлдэл хийхгүй байсаар байна.

Гoo ХХК 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс , нарийн боовны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж эхлэснээс хойш зөвхөн Г., Х. бидний оюуны өмчийг ашиглан бий болсон бүтээгдэхүүнүүдээр л үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, орлого олсоор байгаа болно. Улмаар зохигч цаашид хамтран үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Шүүхээс томилсон аудит ХХК-ийн шинжээч нь компанийн санхүүгийн тайланг бүхэлд нь үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд ажилчдад төлсөн цалин 2019 онд 28,000,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 7,300,000 төгрөг төлсөн. 2020 онд цалин 45,000,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 4,200,000 төгрөг төлсөн гээд шинжээчийн дүгнэлтэд зөрүүтэй мэдээлэл байгаа. Компанийн зүгээс санхүү, татварын тайланд зориулж тайлан гаргасан боловч бодит орлого, зарлагаа тусгаж өгөөгүй байна гэж шинжээч хэлсэн. Мөн зээлийг хөрөнгө оруулалт гэж үзвэл зээлийн хүүг өөрөө хариуцаж, компанийн үйл ажиллагаанд 80%-ийг ч юм уу эзэмшээд явах боломж байсан. Тэгэхээр нь ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулаагүй, харин ХХК-ийн ,000,000 төгрөг, Г.ы 20,000,000 төгрөг, зээлийн 150,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авсан нь нотлогдсон. Иймд:

1.1.Г., Х. нарын Соёолсон бүхэл үрийн нухаштай үйлдвэрлэх арга /ГД:/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанцтай, гурилгүй /ГД:2/ ашигтай загварын өмчлөх эрх, Соёолсон үрийн, гурилгүй үйлдвэрлэх арга тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх бүхий оюуны өмчийг буцаан гаргуулж Г., Х. нарт олгох,

1.2.Х.ын барааны тэмдэг / /-ийг эзэмших эрх, жингоны тоот гэрчилгээний дугаар бүхий Барааны тэмдгийг эзэмших эрх, / 13993/ барааны тэмдгийг эзэмших эрх бүхий оюуны өмчийг буцаан гаргуулж Х.д олгох,

1.3.Нэхэмжлэгч Г.аас хариуцагч Гoo ХХК-д хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах,

1.4. Г., Х. Соёолсон бүхэл үрийн нухаштай үйлдвэрлэх арга /ГД:/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухшаар хийсэн үзэм, шанцтай, гурилгүй /ГД:2/ ашигтай загварын өмчлөх эрх, Соёолсон үрийн, гурилгүй үйлдвэрлэх арга тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх бүхий оюуны өмчийн эрх, Х.ын барааны тэмдэг / /-ийг эзэмших эрх, жингоны тоот гэрчилгээний дугаар бүхий Барааны тэмдгийг эзэмших эрх, /13993/ барааны тэмдгийг эзэмших эрх бүхий оюуны өмчийн эрхүүдийг тус тус ашиглан Гoo ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх орлого болох 324,442,668 төгрөгийг гаргуулж, Г., Х. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Гoo сараана ХХК-ийг үүсгэн байгуулж жил худалдаа, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, зах зээлд үйл ажиллагаагаараа олны танил болж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, салбартаа зохих хэмжээний нэр хүндтэй болсон байсан ба Г. нь энэ талаар сайн мэддэг байсан. Улмаар Г. нь өмнө хийж байгаад зогссон , нарийн боовны үйлдвэрлэлээ дахин сэргээж зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлээч, хөрөнгө оруулаач, хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Би Г.ы хамтран ажиллах саналыг хүлээн авч ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан бөгөөд Г.ы хамт Гoo ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж, тус компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд амжилттай явуулж, ашиг олох зорилгын хүрээнд компанид хөрөнгө оруулж, хамтарч ажиллахаар тохиролцсон болно.

Хамтын үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хөрөнгө оруулалт хамгийн чухал байсан учраас би өөрийн хөрөнгийг барьцаалж, сараана ХХК-аар батлан даалт гарган зээл авч Г.тай хамтран ажиллаж эхэлсэн. Миний бие Хан-уул дүүрэгт өөрийн худалдан авсан шинэ байрандаа кафе, кофе шоп шинээр нээн ажиллуулахаар төлөвлөсөн байсан ба уг байранд хамтарсан үйл ажиллагааг явуулахаар тохиролцож, Г.ы хүссэн загвар, дизайнаар үйлдвэрийн байрыг засварлан тохижуулж, Г.ы саналын дагуу түүний хүссэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглож хамтарсан үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Г.аас шалтгаалан Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах ажил хойшилж байсан боловч нэгэнт хамтран ажиллахаар шийдвэрлэсэн болохоор ярьж тохиролцсоны дагуу ны үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Бид хамтран ажиллаж эхэлснээс хойш 1 жил 2 сарын дараа хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээний 4 дэх заалтаар талуудын хамтарсан үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтыг дурьдаж өгсөн болно. Гэрээний уг заалтанд А тал буюу иргэн нь 280,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эргэлтийн мөнгөн хөрөнгө, түүхий эдийн нөөц зэргээр хөрөнгө оруулсан болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээнд заагдсанаас гадна үйл ажиллагаа эхэлсэн ч орлого олж эхлээгүй байсан тул банкны зээл, цалин, өдөр тутмын зардлууд, зар сурталчилгааны зардлуудыг үйл ажиллагааг зогсоохгүйн тулд миний бие өөрийн ойр дотны хүмүүс болох аав, дүү, найз нөхдөөсөө зээл хэлбэрээр авч санхүүжүүлж байсан. Энэ нь ойролцоогоор 0 гаруй сая төгрөг болсон.

Мөн Б тал буюу иргэн Г. нь компанид 20,000,000 төгрөгийн эргэлтийн мөнгөн хөрөнгө оруулсны зэрэгцээ 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Соёолсон үрийн гурилгүй үйлдвэрлэх аргын дугаартай патент, Соёолсон бүхэл үр, соёолсон бүхэл үрийн нухаштай үйлдвэрлэх аргын ашигтай загварын дугаар гэрчилгээ, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм, шанзтай гурилгүй ны ашигтай загварын 2 дугаар гэрчилгээ, , барааны тэмдгийн гэрчилгээнүүд зэргээр нийт 60,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон. Энэхүү хөрөнгө оруулалт хийсний дагуу Г. нь Гoo ХХК-ийн 20 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсоны дагуу Г.ыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсан боловч тухайн жилийн эцсийн тайланг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулдаг журмын дагуу 2019 оны жилийн эцсийн тайланг гаргасаны дараа бүртгэл хийх боломжтой гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн газар татгалзсан тул өнөөдрийг хүртэл бүртгэл хийгдээгүй. Энэ учир байдлыг Г. мэдэж байсан хэрнээ тайлангийн хугацаа болоогүй байхад ажлаа орхиж маргаан үүсгэсэн. ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэрлэлээ явуулахын тулд 20 оны дугаар сарын 9-ны өдөр Хас банкнаас 150,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн мөнгөөр Солонгос улсаас үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал худалдан авсан ба үйлдвэрийн байранд шаардлагатай засварын ажлыг санхүүжүүлсэн юм.

Харин нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хамтран ажиллах гэрээний зорилго хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Хамтран ажиллах гэрээний 1.3-д заасанчлан бид 5 жилийн хугацаатай хамтран үйл ажиллагаа эрхлэх зорилготой байсан боловч Г. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үйл ажиллагааг хэвийн явуулахад саад хийж, компанийн үйл ажиллагааг ихээхэн эрсдэлтэй байдалд оруулж, ашиг орлогын хувьд их хэмжээний хохирол учруулаад байгаа болно. Г. нь надад ны үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний зах зээлийн талаар өгсөн мэдээлэлд миний бие итгэж, ашиг орлого олох боломжтой гэж үзсэний үндсэн дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, борлуулах маркетинг хийж, маш их хөдөлмөр зарцуулж зах зээлд гаргаж ирсэн. Гэтэл Г. нь бизнес хийдэг хүний хувьд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж, түүний гаргасан саналыг хүлээн авч, түүний хэлсэн ярьсан зүйлд ихэд итгэж, их хэмжээний хөрөнгө оруулсан намайг хохироочихоод зорьсон үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлчихээд хүссэн зорьсон үр дүндээ хүрээгүй байтал өөрийгөө хохирсон мэтээр шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна.

Г. нь ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг дангаар удирдаж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба түүний саналаар компанийн санхүүгийн ажилтанг авч ажиллуулсан байдаг. Бидний эхлүүлсэн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа ашиг орлого олох боломжит цаг хугацаа болоогүй бөгөөд түүний нэхэмжлэлдээ бичсэн шиг хамтран ажиллах гэрээний талууд ашиг хүртэх хэмжээнд хүрсэн бизнес болоогүй байна, одоогоор гаргасан зардлаа нөхөж авч чадаагүй байгаа болно. Миний хувьд 280,000,000 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч энэ нь санхүүгийн тайланд тусгагдаагүй, шинжээчийн дүгнэлтэд ч тусгагдаагүй байгаа нь маш харамсалтай байна. Иймд Г., Г. нарын гаргасан нэхэмжлэлээс оюуны өмчийн патент, ашигтай загвар зэрэг эрхийг буцаан өгөхийг зөвшөөрнө, харин хөрөнгө оруулсан 20,000,000 төгрөг болон орлого нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд хамтран ажиллах гэрээг байгуулан 5 жилийн хугацаанд хамтран ажиллана гэж заасан байдаг. Энэхүү гэрээг бид 2019 оны дугаар сарын 4-ний өдөр байгуулсан байх бөгөөд миний бие 280,000,000 төгрөгний үнэ бүхий техник тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт оруулж, нь 20 оны дүтээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг мөн тус өдөр 15,000,000 сая төгрөгийг компанийн дансанд хөрөнгө оруулалт хэмээн хийсэн ба 2 патентын эрхийг 2019 оны дугаар сарын 14-ний өдөр компанируу шилжүүлэн хөрөнгө оруулалтуудыг тус тус хийсэн билээ. Талууд анх бичгээр үйлдсэн аливаа нэг гэрээ байгаагүй байх бөгөөд бид 2019..04-ний өдөр талуудын хооронд амаар тохиролцсон байсан тохиролцоог бичгээр үйлдсэн. Хэдий гэрээг талууд 2019 оны дугаар сард үйлдсэн боловч нь миний бие жирэмсэн байсан тул Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг 2019 оны 6 дугаар сараас авсан ба компанийн данснаас тодорхой хугацаанд каасанд болон цалинд гэх мэтээр тодорхой хэмжээний мөнгийг өөрийн хувийн дансанд оруулсан байдаг. Энэ нь тус хэрэг үүсээд миний бие бүх материалууд болон ы дансны хуулгууд хавтаст хэрэгт авагдсанаас хойш мэдсэн байх тул түүний өөрийн хувийн хэрэглээнд авсан мөнгө болох нийт 52,673,398 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т тус гэрээ нь 5 жилийн хугацаатай байгуулагдсан байх бөгөөд талууд харилцан тохиролцож тус гэрээг цуцлаагүй байх тохиолдолд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. Иймд Иргэний хуулинд заасны дагуу талууд ашиг алдагдлыг хамтран хариуцна гэж заасны дагуу ХХК-ийн 2019 оны алдагдал 40,448,575 төгрөг, 2020 оны алдагдал 14,448,575 төгрөг нийт 54,897,150 төгрөгийн 50 хувь буюу 27,448,575 төгрөгийг тус тус нийт 80,121,973 төгрөг нэхэмжилж өмнөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 174,983,453 төгрөгийн үнийн дүнг багасгаж байгаа болно гэв.

 

4.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Г. нь анх тай хамтран ажиллахаар тохиролцохдоо Г., Х. нарын оюуны өмчийн эрхээр хөрөнгө оруулах, нь үйл ажиллагаа явуулах ажпын байр, тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л хөрөнгө оруулалтыг хийж ашгаа тэнцүү хэмжээтэй хуваахаар тохиролцсон. нь анх энэхүү хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрөхдөө өөрийн шинэ кофе шопоо байгуулах гэж байгаа байранд нь зэрэгцээд Кафе бене кофе шоп орж байгаа болохоор Г., Х. нарын оюуны өмчийн бүтээгдэхүүнээр онцлогоо болгох нь гэж олзуурхан хүлээн авч байсан бөгөөд энэ зорилгодоо ч хангалттай хүрсэн юм. Тухайн үедээ нь өөрөө Солонгос улсруу явж үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч ирж, түүний дүүрэгт байрлах Суруга центрт , нарийн боовны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэсэн. Г., нарын хамтын үйл ажиллагааны тооцоо, гийн Гoo сараана ХХК-ийн кофе шопын тооцоог ч бас түүнтэй олон жил ажилласан хүмүүс хариуцдаг. Ингээд 2020 оны дугаар сард тус тусын хөрөнгө оруулалтыг Гoo ХХК-д оруулсан гэдгээр гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх болоход Хуулийн этгээдийн бүртгэлийн газар уг гэрээг бүртгэхгүй байсан. Үүнээс шалтгаалан Г. нь нарийвчилсан тооцоо хийж үзэхэд нь хамтын үйл ажиллагаанд 280,000,000 төгрөг оруулаагүй болох нь харагдсан. Тухайн үедээ нь өөрийн өмчлөлийн нөгөө нэг компани болох Гoo сараана ХХК буюу кофе шопынхоо зардлуудыг хамтын үйл ажиллагаатай холилдуулж, түүнийгээ хамтын ажиллагаанд зарцуулсан мэтээр төөрөгдүүлж байснаас Г. 2020 оны 2 сард харилцан тооцоо нийлэхийг шаардаж, уулзалт хийсэн боловч тооцоо нийлэхгүй байсаар дахин 2 cap гаруйн хугацаа өнгөрсөн. Ийнхүү харилцан тооцоо нийлэх замаар тохиролцоонд хүрэхгүй байсан болохоор Г., Х. нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гoo ХХК-нд Г. нь өнөөдрийн байдлаар ямар ч хувьцаа эзэмшдэггүй тул алдагдлыг хариуцах үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: Иргэний үнэмлэхийн хуулбарууд, 2019..03-ны өдөр Монголын Оюуны өмчийн газарт гаргасан өргөдөл, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.21-ний өдрийн 5448 дугаар шүүгчийн захирамж, 2020.02.21, 2020.03.07-ны өдрүүдийн Г.ы мэдэгдэл, ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ, 2020.09.24-ний өдрийн харилцахаар орж ирсэн борлуулалтын орлогын жагсаалт, зарлагын баримтуудыг,

Арвангуравдугаар хавтаст хэрэгт: Акояа резиденс энд тауэр ХХК, Айрагконтейнер терминал ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, гурилгүй ны танилцуулга, Татварын ерөнхий газраас ирүүлсэн баримтууд болох ХХК-ийн худалдан авалтын зардлаас түүсэн ны үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой зардлуудын жагсаалт, тооцоолол 2024.05.16-ны өдрийн байдлаар, сараана ХХК-ийн кофе шопуудаар худалдсан ны и-баримттай борлуулалтын жагсаалт, тооцоолол, ХХК-ийн эзэмшлийн Хас банкин дахь 50055064 тоот дансаар орсон орлогын баримтуудын жагсаалт, тооцоолол, аудит ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэсэн баримтуудыг,

 

6.Хариуцагч тал нотлох баримтаар,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: ХХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайлан, 2020 оны ЗЦН Аудит ХХК-ийн дүгнэлт, Хас банк ХК-ийн 20..09-ний өдрийн зээлийн гэрээ, 2020.02.15-ны өдрийн түрээсийн гэрээ, 2019..04-ний өдрийн ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн дүрэм, 2020.03.-ний өдрийн гийн гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 20.07.13, 2019.02.-ны өдрийн зээлийн гэрээ, гийн Хас банк ХК-ийн 2019 оны 03 сараас 05 сарын дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 20 оны 09 сараас 2019 оны 07 сарын дансны хуулга гэсэн баримтууд,

Хоёрдугаар хавтаст хэрэгт: ХХК-ийн 2020 оны 1-9 дүгээр сарын борлуулалтын тайлан, 2020 оны ажилтан тус бүрийн цалингийн хүснэгтүүд, цалингийн баримтууд, 2020 оны 08 сарын кассын тайлан, хавсралт зарлагын баримтууд, и-баримтууд, 2020 оны 04-09 сарын ны борлуулалтын тайлан, ХХК-ийн Хас банк ХК-ийн 2020 оны 04 сараас сарын дансны хуулга, 2020.02.15-ны өдрийн түрээсийн гэрээ гэсэн баримтууд,

Гуравдугаар хавтаст хэрэгт: ХХК-иас сараана ХХК-нд нийлүүлж байсан , бялуу, нарийн боовны нийлүүлэлт болон буцаалтын задаргаа, Г.ы томилолтын зардлын задаргаа, банкны орлого, зарлагын баримтууд,

Дөрвөөс зургаадугаар хавтаст хэрэгт: ХХК-ийн зарлагууд баримтууд, СиДи 1 ширхэг гэсэн баримтууд,

Наймаас Арваннэгдүгээр хавтаст хэрэгт: , Х., Г. нарын нэр дээрх хувийн данснуудын 20-2020 оны лавлагаа болон хуулгууд, и-баримтын шивэлт хийсэн зэрэг баримтууд, ХХК-ийн 2020 оны 04 дүгээр улирлын санхүү байдлын тайлан, интерьерын зураг төсөл боловсруулах гэрээ, Барилгын засварын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ, сараана ХХК-ийн 2019-2021 оны стратеги төлөвлөгөө зэрэг баримтууд,

Арванхоёрдугаар хавтаст хэрэгт: ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан, эвлэрлийн гэрээний хавсралт болох тоног төхөөрөмжийн зургууд гэсэн баримтууд,

Арвангуравдугаар хавтаст хэрэгт: ХХК-ийн 2019 оны 01 сараас 12 сар хүртэлх цалингийн мэдээлэл, 2020 оны 01 сараас 12 сар хүртэлх цалингийн анхан шатны баримтууд, ХХК-ийн нарийн боовны цехэд гийн оруулсан хөрөнгө оруулалтын жагсаалт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

7.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Оюуны өмчийн газрын 2020.09.-ны өдрийн 3/591 тоот албан бичиг, хавсралт болох патент бүхий шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэгтэй холбоотой 34 хуудас баримт, Хас банк ХК-ийн 2020.09.-ны өдрийн хариу албан бичиг, хавсралт болох 12 хуудас дансны хуулга, 2020.09.30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт баримтууд,

Хоёрдугаар хавтаст хэрэгт: 2020.09.30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт баримтуудын үргэлжлэл болох баримтууд,

Гуравдугаар хавтаст хэрэгт: ХХК-ийн 2019, 2020 оны татварын тайлан, цалин хөлсний тайлан, борлуулалтын и-баримтын жагсаалт, ХХК-ийн ХААН банк ХК-ийн 2020 оны 09 сараас 2022 оны 12 сарын дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2020 оны 01 сараас 2020 оны 12 сарын дансны хуулга болох баримтууд,

хариуцагчийн гаргасан хүсэлтээр ХХК-ийн Хас банк ХХК-ийн 20 оны сараас 2020 оны 01 сарын дансны хуулга, Г.ы Голомт банк ХК-ийн 20 оны сараас 2020 оны 01 сарын дансны хуулга,

Долдугаар хавтаст хэрэгт: нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс ирүүлсэн сараана ХХК-ийн 2019, 2020 оны борлуулалт бүхий и-баримтуудын жагсаалт, 2019, 2020 оны ны борлуулалт бүхий и-баримтуудын жагсаалт, хариуцагчийн хүсэлтээр Хас банк ХХК-ийн 2023.04.04-ний өдрийн хариу албан бичиг, хавсралт болох Г.ы гарын үсэгтэй төлбөрийн баримтууд,

Арванхоёрдугаар хавтаст хэрэгт: нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр 2023..25-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, Татварын ерөнхий газрын 2024.04.16-ны өдрийн албан бичиг, хавсралт ХХК-ийн цахим төлбөрийн баримтын мэдээлэл /худалдан авалт/,

Зохигчийн гаргасан хүсэлтээр гэрч Э.Анар-Эрдэнэ, Ц.Батцэцэг, А.Энх-Амгалан, Н.Тунгалаг нарын мэдүүлэг гэсэн баримтууд,

Арвангуравдугаар хавтаст хэрэгт: нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Татварын ерөнхий газрын 2024.04.16-ны өдрийн албан бичиг, хавсралт ХХК-ийн цахим төлбөрийн баримтын мэдээлэл /худалдан авалт/-ийн үргэлжлэл, Хас банк ХХК-ийн 2024.05.16-ны өдрийн албан бичиг, хавсралт болох 2019-2020 оны дансны хуулга,

Зохигчийн гаргасан хүсэлтээр гэрч Р.Ганбатын мэдүүлэг,

Тус шүүхийн 2024.08.20-ны өдрийн 13967 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар аудит ХХК-ийн шинжээчээр томилсон ба, тус байгууллагын 2025.03.25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г., Х. нар нь хариуцагч ХХК-нд холбогдуулж оюуны өмчийн зүйлийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, хөрөнгө оруулсан 20,000,000 төгрөг болон эдгээр оюуны өмчийг ашиглаад олсон орлого 324,442,668 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Г., Х. нарт холбогдуулж хамтын ажиллагааны явцад гарсан алдагдлын тал хувь болох 174,983,453 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан ба, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 80,121,973 төгрөг болгон багасгасан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчийн гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...нэхэмжлэгч Г., Х. нар гэр бүлийн хүмүүс бөгөөд тэд дангаар болон дундын өмчлөлийн оюуны өмч болох ашигтай загвар, барааны тэмдэг, патент болон 20,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтаар тооцож, оюуны өмчөө ашиглан , нарийн боов үйлдвэрлэх, худалдахаар тай хамтран ажилласан. Хамтран ажиллах тохиролцоог бид сүүлд нь бичгээр хийсэн бөгөөд нь бидний оюуны өмчийн бүтээлийг 40,000,000 төгрөгөөр, өөрийн оруулсан нийт хөрөнгө оруулалтыг 280,000,000 төгрөгөөр тус тус үнэлж гэрээнд тусгасан. Гэвч нь хамтын ажиллагааны гэрээнд тохирсон 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бодитой хийгээгүй, тус компанийн хувьцаа эзэмшигчээр Г.ыг бүртгээгүй учраас бидний хооронд маргаан үүссэн. Бидний хамтын үйл ажиллагаа 2020 оны 02 сард дууссан байхад ХХК бидний оюуны өмчийг ашиглан үйлдвэрлэж, орлого олсон учраас оюуны өмч болох ашигтай загварын өмчлөх эрх, шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх, барааны тэмдэг эзэмших эрх болон хөрөнгө оруулсан 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, холбогдох хугацааны орлогыг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...миний бие нэхэмжлэгч Г.ы гаргасан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нарын оюуны бүтээлд үндэслэн үйлдвэрлэх, худалдах, ашиг олох зорилгоор амаар тохиролцон хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан бөгөөд Г.ы хамт тус компанийн хувьцааг хамтран эзэмшиж, ашиг олох зорилгоор аман тохиролцоог хожим бичгээр хэлбэржүүлсэн. Тохиролцсоны дагуу Г.ыг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр холбогдох газарт хандсан боловч 2019 оны жилийн эцсийн тайланг гаргасаны дараа бүртгэл хийхээр татгалзсан. Харин тайлангийн хугацаа болоогүй байхад Г. ажлаа орхиж явснаар бидний дунд маргаан үүссэн. Тиймээс оюуны өмчийн өмчлөх, эзэмших эрхийг буцаан өгнө, үүнд маргаан байхгүй, харин 20,000,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй, энэ мөнгийг үндэслэн хамтын үйл ажиллагаа нэгэнт явагдсан байгаа, хохиролд 324,442,668 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ийм хэмжээний орлого олох боломжгүй бөгөөд орлогоос бусад бүх үйл ажиллагааны зардлууд хасагдаж тооцогдоно, тиймээс бид хамтын ажиллагааны явцад үүссэн ашиг, алдагдлыг бид тэнцүү хариуцах учиртай... гэж тайлбарлан хамтын ажиллагааны явцад үүссэн алдагдлын тал хувийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Г., хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал нар нь 20 оны 09 сард хамтран ажиллахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч Г. болон түүний нөхөр, нэхэмжлэгч Х.ын нарын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй ашигтай загварын өмчлөх эрх, шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх, барааны тэмдгийг эзэмших эрхийг үндэслэн эрүүл мэндийн , нарийн боов үйлдвэрлэж, худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан ба, энэхүү тохиролцооны дагуу тэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, , нарийн боовыг хийж турших, үйлдвэрийн байрыг засварлах зэргээр бэлтгэл ажлуудыг хамтран хийж байсан байна.

 

Энэ хугацаанд нь 20.09.14-ний өдөр , нарийн боов үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдаа, кофе шоп, кафены үйл ажиллагаа явуулах зорилгоор ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 0%-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болжээ.

 

4.Улмаар зохигч аман тохиролцоогоо хожим буюу 2019..04-ний өдөр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ нэртэйгээр бичгээр байгуулсан ба, энэхүү гэрээний дагуу талууд ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж, тус компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд, амжилттай явуулж, ашиг олох зорилгын хүрээнд компанид хөрөнгө оруулж, хамтарч ажиллах, үүний тулд нь 280,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, түүхий эдийн нөөц зэрэг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж, ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг эзэмших, Г. нь 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий оюуны өмч, 20,000,000 төгрөгийн бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, нийт хувьцааны 20 хувийг эзэмшин, компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон.

 

Зохигчийн хооронд үүссэн дээрх харилцааг шүүх Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан компани үүсгэн байгуулах гэрээнээс илүүтэйгээр Иргэний хуулийн дугаар зүйлийн .1, .2-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ. Учир нь зохигч компани үүсгэн байгуулах зорилгоор хамтран ажиллаагүй, харин нэхэмжлэгч нарын оюуны бүтээлийг ашиглаж эрүүл мэндийн , нарийн боов үйлдвэрлэх, худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан нь хамтран ажиллах гэрээний ... , 濿 гэсэн шинжид нийцэж байна.

 

Өөрөөр хэлбэл, ашиг олох зорилгоор нэгдэж байгаа нь энэхүү гэрээний гол нөхцөл болох ба, гишүүд нь энэхүү хамтын зорилгод хүрэх үйл явцыг тохирсон хувь оруулах, хөдөлмөрлөх зэргээр дэмжих үүрэг хүлээдэг. Энэхүү онцлогын хүрээнд нэхэмжлэгч Г., хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нар нь иргэний хувиар ашиг олох зорилгоор, хоёр талаасаа зохих хөрөнгө оруулалтуудыг хийж, , нарийн боовны үйлдвэрлэл явуулах, худалдан борлуулахтай холбоотой ажилд гар бие оролцсон, үйл ажиллагааг нь өргөжүүлэх хүрээнд 20.09.14-ний өдөр ХХК-ийг дангаар үүсгэн байгуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн хамтран ажиллах гэрээг амаар болон бичгийн аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд зохигч гэрээг анх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар амаар тохиролцон байгуулсан, дараа нь бичгээр хэлбэржүүлсэн тухайд маргаангүй.

 

5.Тодруулбал, 2019..04-ний өдөр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Г. нь нэхэмжлэгч Х.аас түүнд олгосон 2019..01-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн 2019..03-ны өдөр Оюуны өмчийн газарт хүсэлт гаргасан байх ба, Оюуны өмчийн газрын даргын 2019..14-ний өдрийн А/162 дугаар тушаал, холбогдох баримтуудаар,

нэхэмжлэгч Х.ын нэр дээр бүртгэлтэй барааны тэмдэг, барааны тэмдэг, ы бор барааны тэмдэг,

Г., Х. нарын нэр дээр бүртгэлтэй Соёолсон үрийн, гурилгүй үйлдвэрлэх арга буюу патент, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм ба шанзтай, гурилгүй буюу ашигтай загвар, Соёолсон бүхэл үр, соёолсон бүхэл үрийн нухаштай үйлдвэрлэх арга буюу ашигтай загварын эрхийг тус тус хариуцагч ХХК-ийн нэр дээр шилжүүлж, мөн 20..22-ны өдөр 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

 

Харин нь 20..09-ний өдрийн Хас банк ХК-ийн зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг, 365 хоногт 17,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, үндсэн хөрөнгө зориулалтаар, 2019.02.-ны өдрийн зээлийн гэрээгээр Д.аас 35,000,000 төгрөгийг, сарын 1,5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 20.07.13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу С.Пүрэвдуламаас 150,000,000 төгрөгийг, сарын 1,5%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай тус тус зээлж, зохих хөрөнгө оруулалтыг хийжээ.

 

6.Ийнхүү хариуцагч ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гийн 2019..04-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр ... ХХК-нд нэг бүр нь арван мянган төгрөгийн үнэтэй, гучин гурван мянган ширхэг хувьцаа нэмж гаргах хэлбэрээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг гурван зуун дөчин сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэг бүр нь арван мянган төгрөгийн үнэтэй, гучин дөрвөн мянган ширхэг энгийн хувьцаатай байхаар тогтоож,

Компанийн хувь нийлүүсэн хөрөнгийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор компанид мөнгөн, оюуны болон хөдөлмөрийн жаран найман сая төгрөгийн хөрөнгө оруулсан Г.д компанийн нийт энгийн хувьцааны 20%-ийг эзэмшүүлж, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг мөн хувиар шилжүүлэхээр шийдвэрлэж, тус шийдвэрийн дагуу 2019..07-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нэхэмжлэгч Г., нарын хооронд байгуулагдаж, мөн шийдвэрийн дагуу ХХК-ийн дүрмийг шинээр баталсан байна.

 

Тиймээс хариуцагч ХХК, гүйцэтгэх захирал нь 2019..07-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу зохих бүртгэлийг хийлгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан ч 2019 оны жилийн эцсийн тайланг гаргасаны дараа бүртгэл хийнэ гэсэн тодорхой шалтгааны улмаас тухайн байгууллага холбогдох бүртгэлийг хийгээгүй, уг гэрээнүүд бодит байдлаар хэрэгжээгүй, үүний улмаас зохигчийн хооронд маргаан үүсч, 2020.02.13-ны өдөр нэхэмжлэгч Г. ажлаа орхин явжээ.

 

6.1.Энэ хугацаанд зохигч 20..01-ний өдрийн барилгын засварын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээгээр Повер полариус ХХК-иар дүүргийн 15 дугаар хороонд байрлах Суруга төвийн сараана ХХК-ийн эзэмшлийн 59 м.кв талбай дээр нарийн боовны бэйкерийн цехийн ажлын зураг, дотор засал, сантехникийн шугам сүлжээний угсралт, цахилгаан угсралт, тоног төхөөрөмж угсралтын ажлыг нийт 52,000,000 төгрөгөөр, 20..-ны өдрөөс 2019.03.20-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгүүлж, нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас Повер полариус ХХК-ийн захирал Д.Батжаргалын данс руу ажлын хөлс гэсэн утгаар 20..-ны өдөр 7,680,000 төгрөг, 20..-ны өдөр -н шал хана пильта ажлын хөлс гэсэн утгаар 8,000,000 төгрөгийг, 20..30-ны өдөр -с барилгын материалын төлбөр гэсэн утгаар ,000,000 төгрөг гэх мэтээр төлбөр төлсөн байна.

 

Улмаар 2020.02.15-ны өдрийн түрээсийн гэрээгээр дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, 59 м.кв талбайг 2019.01.01-ний өдрөөс 2024.01.01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, 1 сарын 2,655,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж түрээслэн, тодорхой тооны ажилтантай, , нарийн боов үйлдвэрлэн, худалдан борлуулж, зарим сүлжээ болон жижиг дэлгүүрүүдэд нийлүүлж, нэртэй кафе шопоор худалдан борлуулж үйл ажиллагаа явуулж байсан, нэхэмжлэгч Г. гүйцэтгэх захирлаар ажиллаж, компанийн зарим гүйлгээнд гарын үсэг зурж байсан, ажилчдын цалин тавьж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, ны сурталчилгаа явуулах зэргээр тодорхой хугацаанд хамтран үйл ажиллагаа явуулж байсан болох нь тэдний 2020 оны 02 болон 03 сард харилцан бие биедээ мэйлээр хүргүүлж байсан мэдэгдэл, мэдэгдлийн хариу, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, ны сурталчилгааны баримтууд зэргээр тогтоогдоно.

 

6.2.Дээр дурдсан үйл баримтууд нь 2024.02.08-ны өдөр гэрчээр асуугдсан Э.Анар-Эрдэнийн өгсөн ...би 20-2019 оны хооронд ХХК-ийн маркетингийн менежерээр ажиллаж байсан, ... тай холбоотой маркетингийн зардалд 30-40 сая төгрөг зарцуулсан, мөн консалтинг үйлчилгээний төлбөр, цалин, зураг авалт, инфлүүсер Одзаяагийн сурталчилгаанд зарцуулсан зардлууд гарсан, ... нэртэй ны технологич нь Г. байсан, ... компанийн захирал нь , нар хоёулаа байсан... Нэг газарт гэдэг кофе шоп, Кофе бая сэмбэгэр гэдэг кофе шоп үйл ажиллагаа явуулдаг байсан, ...миний мэдэхээр өдөрт 0-250 ширхэг гардаг байсан, үүнийгээ түгээлтийн сувгуудаар борлуулдаг, маш их буцаалт ирдэг байсан, учраас амархан хөгцөрдөг байсан, хөгцөрсөн уудаа үхэр тэжээдэг хүнд өгдөг байсан... гэх агуулга бүхий мэдүүлэг,

- 2024.02.08-ны өдөр гэрчээр асуугдсан Б.Батцэцэгийн өгсөн ...би ХХК-нд 20 оны 09 сараас 2019 оны 07 сар хүртэл ажилласан, ХХК нь кофе шопд , нарийн боов нийлүүлж сараана ХХК-нд түрээсийн төлбөрөө тооцуулдаг байсан, ...кофе шоп нэлээд том, 60% нь заал, цаана нь гал тогоо, ны цех байрладаг байсан, ... ыг өдөрт 200-300 ширхэг үйлдвэрлэдэг, аа 2019 оноос худалдаанд гаргасан, сүлжээ дэлгүүрээдтэй гэрээ хийж эхлээд аа тогтвортой үйлдвэрлэж эхэлсэн, ... зах зээлд амжилттай болж, байнгын үйлчлүүлэгчтэй болоход гийн хүч хөдөлмөр илүү байсан... гэх агуулга бүхий мэдүүлэг,

- 2024.02.08-ны өдөр гэрчээр асуугдсан А.Энх-Амгалангийн өгсөн ...би 2019 оны 12 сараас ХХК-нд ажиллаж эхэлсэн, дотоод тооцоог нь хариуцдаг кассын нярав байсан, ... ХХК ашигтай ажиллаж байгаагүй, захирлаас их мөнгө зээлдэг байсан, Олсон мөнгө нь буцаад ажилчдын цалин, барааны төлбөрт гардаг, ...түрээсийн төлбөрийг бараа материалаар бартер хийж төлдөг байсан, ... эгч бид хоёр хамт сууж байгаад тооцоог хийдэг, цалингаа хүртэл хамт боддог байсан, эгч 2019 оны 05 сараас 2020 оны 02 сар хүртэл 1 дүгээр гарын үсэг зурдаг байсан... өдөрт ны 25-30% нь буцдаг байсан... эгч сард 1,000,000 төгрөгийн цалин авч байсан, Хишгээ эгч цалин авдаггүй байсан, ер нь бол ашиг нэг их байдаггүй байсан тул ашиг хуваах зүйл байгаагүй. ... Энэ хоёр хоёулаа ашиг, алдагдлын талаар хоорондоо ярилцаж, тооцоолол маягийн зүйл хийдэг байсан... гэх агуулга бүхий мэдүүлэг,

- 2024.03.28-ны өдөр гэрчээр асуугдсан Н.Тунгалагийн өгсөн ...би Хишигээгийн аавыг муухан таньдаг байсан учраас долоо хоногт 1-2 удаа 25-30 тэжээлийн, ногоон шуудай авч үхэртээ өгдөг байсан, хааяа аавд нь цайны сүү, тараг өгдөг байсан... зарим нь үзэмтэй, зарим нь бараан, зарим нь цагаан гээд 3 янзын авдаг байсан, зарим нь хөгцөрсөн, муудсан, норсон гээд янз бүр л байдаг, 2020 оноос хойш аваагүй... гэх агуулга бүхий мэдүүлэг,

- 2024.04.16-ны өдөр гэрчээр асуугдсан Р.Ганбатын өгсөн ...20 оны сард байхаа манай хуучин ажиллаж байсан газрын тоног төхөөрөмжийг сонирхоё, манайх ны цех байгуулах гэж байгаа гээд , бид гурав кофе шопд уулзаж байсан... Би 2019.03.-нд албан ёсоор ХХК-нд ажилд орж байсан, ... тус компанийн худалдаж авсан тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр луу зөөх, сав суулга, халбага сэрээ зөөх зэрэг ажил хийж байсан..., би борлуулагч, түгээгч, жолооч зэрэг ажлыг хийдэг байсан.., анх ны технологи алдагдаад, нь хөөхгүй зэрэг асуудал гардаг байсан, 2019.04.01-ний өдрөөс анх борлуултад гарч байсан. 2019.04.05-ны өдөр хойноо ны цехтэй, урдаа кофе шоп нээлтээ хийж байсан. ...Энэ жирийн наас өөр, үнэтэй, 5200-6000 төгрөгөөр зарагддаг, ны буцаалт 50%-тай, зарим үед аа сольж өгдөг байсан, ... 2020 оны хавар санагдаж байна, нэг өглөө ирэхэд захирал ирээд технологийн картуудыг авч явсан байсан, маргаашаас нь эхлээд 7- хоног гараагүй, тиймээс юүтүбээс бичлэг үзэж байгаад технологи олсон, миний хувьд түүнээс хойш 3 сар ажиллаад 2020 оны 06 сард ажлаасаа гарсан, ... манайд дарга, захирал, ажилчид нийлсэн -15 хүн ажиллаж байсан..., сараана ХХК, ХХК нь нэг байранд үйл ажиллагаа явуулдаг, нэг жижиг ханаар тусгаарлагддаг байсан... гэх агуулга бүхий мэдүүлгүүдээр давхар нотлогдсон.

 

7.Улмаар зохигч 2020 оны 02 сараас эхлэн харилцан бие биедээ гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг мэйлээр хүргүүлж, уулзалт хийсэн байх боловч үр дүнд хүрээгүй байх ба, 2020 оны 02, 03 сард гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг харилцан бие биедээ мэйлээр хүргүүлснээр цаашид хамтран ажиллах боломжгүй болж, тэдний хамтын үйл ажиллагаа 2020 оны 02 сард дуусгавар болсон тухайд зохигч маргаангүй.

 

Харин зохигч хамтран ажилласан хугацаанд олсон орлого, алдагдлын талаар маргаантай байсан тул шүүхээс 2024.08.20-ны өдрийн 13967 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар аудит ХХК-ийн шинжээчээр томилсон. Тус байгууллагын 2025.03.25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр,

...нэхэмжлэгч Х., Г.аа нар 20,000,000 төгрөгийг 20..22-ны өдөр мөнгөн хөрөнгөөр, 2019..14-ний өдөр 40,000,000 төгрөгийн үнэ бүхий биет бус хөрөнгөөр, 2019..07-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 60,000,000 төгрөгийн бодит хөрөнгийг 68,000,000 төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулалт хийсэн, хариуцагч ХХК нь 20.09.01-ний өдөр ,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн байна... гэж,

... ХХК нь 20 оны 09 сараас 2020.02.28-ны өдрийг хүртэл хамтран ажиллаж худалдан борлуулахдаа 293,5 сая төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олсон ба 27,5 сая төгрөгийн ашиг олсон, 2020.02.28-ны өдрөөс 2020.09.01-ний өдрийг хүртэл 171,3 сая төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олсон ба 26,6 сая төгрөгийн цэвэр ашиг олсон байна... гэж тус тус дүгнэж, уг дүгнэлтээ 17, дугаар хүснэгтээр дэлгэрүүлсэн байх ба, тус компанийн гүйцэтгэх захирал, аудитор, шинжээч нь зохигчийн тавьсан асуултад хариулт өгөх байдлаар шүүх хуралдаанд оролцож, гаргасан шинжээчийн дүгнэлтээ тодруулсан болно.

 

Шинжээчийн дүгнэлтийн 17, дугаар хүснэгтээс дэлгэрүүлэн харбал, ХХК нь:

- 20 онд 50,588,684 төгрөгийн орлого олж, 7,984,424 төгрөгийн ашигтай,

- 2019 онд 219,587,464 төгрөгийн орлого олж, 21,001,726 төгрөгийн ашигтай,

- 2020.02.28-ны өдрийн байдлаар 54,836,000 төгрөгийн орлого олж, -1,517,260 төгрөгийн алдагдалтай,

- 2020 оны 03-09 сар хүртэл 171,307,989 төгрөгийн орлоготой, 26,606,133 төгрөгийн ашигтай ажиллажээ. Эндээс хариуцагч ХХК нь 2020.02.28-ны өдрийн байдлаар алдагдалтай ажиллаж, бусад цаг хугацаанд ашигтай ажилласан болох нь харагдаж байна.

 

8.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, тэд хуулийн 477.1-д зааснаар хураамжийн хэмжээг тодорхойлоогүй байх тул тэнцүү хэмжээгээр хариуцлага хүлээх ба, хуулийн 477.2, 477.3, 477.4 болон Миндуг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд зааснаар нэхэмжлэгч Г., Х. нарын оруулсан 20,000,000 төгрөг, оюуны өмчийн бүтээлийн өмчлөх, эзэмших эрх болон хариуцагч ХХК-ийн оруулсан ,000,000 төгрөгийн хураамж, энэхүү хураамжийн үндсэн дээр , нарийн боовны үйлдвэрлэл явуулж, , нарийн боовыг сүлжээ дэлгүүр болон бусад жижиг дэлгүүр, кофе шопоор худалдан борлуулж олсон ашиг, үр шим нь тэдний дундаа өмчлөх хөрөнгө болжээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигч 20 оны 09 сараас 2020 оны 02 сарыг дуустал хамтран ажилласан, энэхүү хамтын үйл ажиллагаа нь нэхэмжлэгч Г. хариуцагч ХХК-ийн нийт хувьцааны 20 хувийг эзэмшигч болох улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй, үүний улмаас зохигч маргаж, нэхэмжлэгч Г. ажлаа орхин явнаар хамтын үйл ажиллагааны зорилго биелэгдэх боломжгүй болж дуусгавар болсон нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1, 480.1.4-т заасантай нийцжээ.

 

Тиймээс нэхэмжлэгч Г., Х. нар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар хариуцагч ХХК буюу үүсгэн байгуулагч, 0%-ийн хувьцаа эзэмшигч гаас , нарийн боовны үйлдвэрлэл, борлуулалтын орлого, ашгаас хувь тэнцүүлэн шаардах эрхтэй,

хариуцагч ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.-д зааснаар нэхэмжлэгч Г., Х. нараас хамтын үйл ажиллагааны улмаас үүссэн алдагдлыг хамтран хариуцахаар сөргөөр шаардах эрхтэй гэж үзнэ.

9.Иймд шүүх аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч ХХК нь 20, 2019 оны нийт орлого 28,986,150 /7,984,424 төг + 21,001,726 төг/-ийн тал хувь болох 14,493,075 төгрөг /28,986,150 төг : 50%/-ийг нэхэмжлэгч Г., Х. нарт,

нэхэмжлэгч Г., Х. нар нь 2020 оны алдагдал болох 1,517,260 төгрөгийн тал хувь болох 758,630 /1,517,260 төг : 50%/ төгрөгийг хариуцагч ХХК-нд тус тус хариуцан төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

 

Харин зохигчийн хамтын үйл ажиллагаа 2020 оны 02 сард дуусгавар болсон байхад хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Х.ын нэр дээр бүртгэлтэй барааны тэмдэг, барааны тэмдэг, ы бор барааны тэмдэг, нэхэмжлэгч Г., Х. нарын нэр дээр бүртгэлтэй Соёолсон үрийн, гурилгүй үйлдвэрлэх арга буюу патент, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм ба шанзтай, гурилгүй буюу ашигтай загвар, Соёолсон бүхэл үр, соёолсон бүхэл үрийн нухаштай үйлдвэрлэх арга буюу ашигтай загварын эрхийг ашиглан нэртэй ыг үйлдвэрлэн, худалдан борлуулж 2020 оны 03 сараас 09 сарын хооронд 26,606,133 төгрөгийн ашигтай ажиллаж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул хариуцагч ХХК нь 26,606,133 төгрөгийг нэхэмжлэгч Г., Х. нарт хариуцан төлөх үүрэгтэй.

 

Мөн түүнчлэн нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулсан нэхэмжлэгч Х.ын нэр дээр бүртгэлтэй барааны тэмдэг, барааны тэмдэг, ы бор барааны тэмдэг, нэхэмжлэгч Г., Х. нарын нэр дээр бүртгэлтэй Соёолсон үрийн, гурилгүй үйлдвэрлэх арга буюу патент, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм ба шанзтай, гурилгүй буюу ашигтай загвар, Соёолсон бүхэл үр, соёолсон бүхэл үрийн нухаштай үйлдвэрлэх арга буюу ашигтай загварын эрх болон 20,000,000 төгрөг нь зохигчийн дундаа өмчлөх хөрөнгө болсон байх боловч хариуцагч ХХК нь дурдсан барааны тэмдэг, ашигтай загвар, патентын эрхийг нэхэмжлэгч Г., Х. нарт буцааж өгөхийг зөвшөөрсөн болно.

 

.Иймд хариуцагч ХХК-иас 41,099,208 /14,493,075 төг + 26,606,133 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г., Х. нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 283,343,460 /324,442,668 төг - 41,099,208 төг/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Г., Х. нараас 758,630 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 79,363,343 /80,121,973 төг 758,630 төг/ төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

.Тус шүүхийн 2024.08.20-ны өдрийн 13967 дугаар шүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон аудит ХХК-ийн ажлын хөлс болох 25,872,000 төгрөгөөс тус шүүхийн Тамгын газар 6,200,000 төгрөгийг төлсөн ба, аудит ХХК-ийн 2025.01.01-ний өдрийн нэхэмжлэхээр шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл 17,883,636 төгрөг, НӨАТ-ын % болох 1,788,363 төгрөг, нийт 19,672,000 төгрөг болжээ.

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 19,672,000 төгрөгийг зохигчоос адил тэнцүү хэмжээгээр буюу 9,836,000 /19,672,000 төг : 2/ төгрөгөөр тус тус хуваарилан гаргуулж аудит ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

12.Нэхэмжлэгч Г., Х. нарын 2020.05.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,350 /70,200+257,950+70,200/ төгрөг, 2020..16-ны өдрийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 969,032 төгрөг, 2020..27-ны өдрийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,682 төгрөг, нийт 2,038,064 /398,350+969,032+670,682/ төгрөг, хариуцагч ХХК-ийн 2020..06-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,032,900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 433,646 /363,446+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г., Х. нарт, нэхэмжлэгч Г., Х. нараас 22,757 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХК-нд тус тус олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 5.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн дугаар зүйлийн .1., 478 дугаар зүйлийн 478.8., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч ХХК-иас барааны тэмдэг, барааны тэмдэг, ы бор барааны тэмдэг, Соёолсон үрийн, гурилгүй үйлдвэрлэх арга буюу патент, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм ба шанзтай, гурилгүй буюу ашигтай загвар, Соёолсон бүхэл үр, соёолсон бүхэл үргийн нухаштай үйлдвэрлэх арга буюу ашигтай загвар болон 41,099,208 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г., Х. нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 283,343,460 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн дугаар зүйлийн .1., 478..-д зааснаар нэхэмжлэгч Г., Х. нараас 758,630 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 79,363,343 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Г., Х. нарын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,038,064 төгрөг, хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,032,900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас ,269,646 /433,646 төг + 9,836,000 төг/ төгрөгийг гаргуулж үүнээс 433,646 төгрөгийг нэхэмжлэгч Г., Х. нарт, 9,836,000 төгрөгийг аудит ХХК-нд, нэхэмжлэгч Г., Х. нараас 9,858,757 /22,757 төг + 9,836,000 төг/ төгрөгийг гаргуулж үүнээс 22,757 төгрөгийг хариуцагч ХХК-нд, 9,836,000 төгрөгийг аудит ХХК-нд тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2., 9.3., 9.4., 9.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА