Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2023/01291

 

 

 

 

 

 

2023 10 10 142/ШШ2023/01291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймгийн Баян-Өндөр сумын ******* баг, ******* төвийн ******* тоотод байрлах ******* ******* ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* хэлтэс /РД:*******/-ийн ******* өр төлбөр 339 168 927.83 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ус сүлжээ /РД:2802813/-ийн ******* өр төлбөр 16 486 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, дампуурлын хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч ******* сүлжээ , итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хэрэг гүйцэтгэгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай ******* ******* ХХК нь 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ресторан, хүнсний явуулын үйлчилгээ, хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа, даавуу, бөс барааны төрөлжсөн барааны бөөний худалда, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа, гэрийн мод үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 58 500 төгрөгийн дүрмийн сантай 1 /нэг/ гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани 2010 оноос эхэлж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа 2015 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжпүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл: Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрийн хамгийн сөрөг үр нөлөө бол эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалах ажил үйлчилгээ үзүүлэхдээ гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж гэрээний үнээс ашиг олохгүй, алдагдал хүлээсэн байна. Компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, зөв төлөвлөлт байхгүй, мөн удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон үзэж удирдлагын зүгээс дүгнэж байна. Компанийн нэр дээр Ү-*******1008858 улсын бүртгэлийн дугаартай ******* аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* төв хаягт бүртгэлтэй 419 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй боловч Хаан банкинд зээлийн барьцаанд бүртгэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийгдсэн. Эргэлтийн хөрөнгө байхгүй байна. Компанийн өр төлбөр, авлагын хэмжээ: Тус компани нь ******* аймгийн ******* хэлтэст 2011-2021 оны хооронд үүссэн 239 759 321.56 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд үүнээс НӨАТ 174 941 372.70 төгрөг, аж ахуй нэгжийн албан татвар 28 014 149.29 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 8 333 234.34 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 10 346 036.00 төгрөг байна. Бусдаас авлага байхгүй. ******* *******" ХХК нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүй байх саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* хэлтэс: ******* ******* ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 339 168 927.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: тоот регистрийн дугаартай ******* ******* ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 339 168 927.83 төгрөгийн албан татварын өртэй байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сард нийт 1 193 688.4 төгрөгийн албан татвар төлж үлдэгдэл албан татвараа хуулийн хугацаандаа төлөөгүй бөгөөд ******* ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасан татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 142/Ш32022/03605 дугаартай захирамжаар төлбөрийн чадваргүй болсонд тооцох захирамж гарсан байх бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэгчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлтэд үндэслэн төлбөрийн чадваргүй болсонд тооцож байгаа нь ******* ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.23 татвар төлөхөөс зугтах" гэж татвар төлөгч татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл нуух зорилгоор татварын хууль тогтоомж зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг заалтыг зөрчих боломжийг ******* ******* ХХК-д олгосон үйлдэл гэж үзэж байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар142/Ш32018/01013 шүүхийн шүүгчийн захирамж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 142/Ш32019/00096 шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 60 557 431 төгрөгийн өрийг төлүүлэх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэвээр байгаа юм. Иймд ******* ******* ХХК-иас 339 168 927.83 төгрөгийн албан татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ус сүлжээ : ******* ******* ХХК-д холбогдуулан 16 486 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй ******* ******* ХХК нь манай компанид өөрийн хэрэглээний цахилгаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр 16 486 815 төгрөгийг нэхэмжилж байна. Маргааны үндэслэл: Засгын газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Короновируст халдвар /ковид-19/ цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай 211 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллага төрийн хөнгөлөлтөд хамрагдуулахааргүй зохицуулсан тул ******* ******* ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг Транскапитал банк, Голомт банк-ны 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хэрэглээний төлбөр болох 3 675 392 төгрөг, ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөлгүй 2022 оны 07 дугаар сарын байдлаар өөрийн хэрэглээний Цахилгаан цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр нийт 16 486 815 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгч ус сүлжээ -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан багасгасан нэхэмжлэлийн шаардлагадаа:... нэхэмжлэлийн шаардлага болох 16 486 815 төгрөгийг 7 044 083 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байна гэжээ.

5. Хэрэг гүйцэтгэгч А.ын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд: ...Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус **************" ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээдээс ************** ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. гэжээ.

6. Хэрэгт хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, ******* ******* ХХК-ийн татвар төлөгчийн гэрчилгээ /хх-5/, ******* ******* ХХК-ийн дүрэм /хх-6-7/, ******* албаны тодорхойлолт /хх-8-9/, ******* ******* ХХК-ийн санхүү байдлын тайлан /хх-10-39/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-40-41/, нотлох баримт бүрдүүлэх тухай 639 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Капитрон, Хас банк, ******* аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ******* аймаг дахь ШШГГ, Ариг, Хаан, ХХБ, Голомт ХХК-д, Авто тээврийн төв, ******* аймгийн НДХ, Гаалийн ерөнхий газар, Монгол банк, УБХ, Төрийн банк, ******* аймгийн ******* хэлтэс /татварын улсын байцаагчийн акт, татвар төлөлтийн жагсаалт, Ашигт, малтмал газрын тосны газар, Авто тээврийн төвийн лавлагаа зэрэг баримтууд /хх50-98х/, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /хх99-105х/, ус, ДТС ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй баримт болох төлбөрийн даалгавар, төлбөрийн дэлгэрэнгүй, мэдэгдэл, төлбөрийн нэхэмжлэхүүд, гэрээ, цахилгаан шугам сүлжээний эзэмшлийн зааг тогтоосон акт, цахилгаан,ы эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, хэрэглэх гэрээ 2092 хх120-136х/, ******* хэлтэсээс нэхэмжлэх, өрийн тооцолол /мэдээлэл/, ******* нэхэмжлэх хүлээн авсан тухай тэмдэглэл /хх138-149х/, нэхэмжлэгчдийн хурлын тэмдэглэл /хх151-153х/, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /хх157-159х/, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /2 хх 3-16х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай ******* ******* ХХК нь 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ресторан, хүнсний явуулын үйлчилгээ, хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа, даавуу, бөс барааны төрөлжсөн барааны бөөний худалдаа, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа, гэрийн мод үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 58 500 төгрөгийн дүрмийн сантай 1 /нэг/ гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани 2010 оноос эхэлж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа 2015 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн.

3. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* хэлтэс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: тоот регистрийн дугаартай ******* ******* ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Одоогийн байдлаар нийт 339 168 927 төгрөгийн албан татварын өртэй байгаа тул төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

4. Нэхэмжлэгч ус сүлжээ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй ******* ******* ХХК нь манай компанид өөрийн хэрэглээний цахилгаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөрт 7 044 083 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

5. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ресторан, хүнсний явуулын үйлчилгээ, хүнс, ундаа, тамхи голлосон төрөлжсөн бус барааны жижиглэн худалдаа, даавуу бөс барааны төрөлжсөн худалдаа, гэрийн мод үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 58500 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэй байгуулагджээ.

5.а/ Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь дампууруулах болсон үндэслэлээ 2010 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 оноос компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тогтворжуулах талаар олон талт үйл ажиллагаа явуулж арга хэмжээ авч хэрэгжүүлсэн хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэсэн тайлбар гарган тодорхойлсон байна.

6.Хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэд ...******* ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2020 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 онд 711.559.300 төгрөг, 2019 онд 562.785.700 төгрөг, 2020 онд 761.482.600 төгрөг болон нэмэгдэж, өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа 1070,87%-1225.36%-тай тэнцэх хэмжээнд хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боловжгүй болгосон байна..... ************** ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь үүсэн бий болсон санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэж байна гэжээ.

7.Шүүх дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-33.1.3-т зааснаар хариуцагч өөрөө, хариуцагчаас нэхэмжилсэн нийт төлбөрийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг нэхэмжилж байгаа нэхэмжлэгчид, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт шүүхэд ирээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана.

8.Хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан орлогын дэлгэрэнгүй тайланд тодорхой орлого тусгагдсан. /2020 оны 4 дүгээр улирлын тайлан/, /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, компанийн орлого зарлагын талаар хэрэг бүртгэгчийн дүгнэлтэнд дурдагдаагүй, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд мөн компанийн орлогын талаар дүгнэлт хийгдээгүй, хийгээгүй гэдгээ хэрэг гүйцэтгэгч зөвшөөрсөн тайлбар гаргасан. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд тодорхой орлоготой, эд хөрөнгөтэй болох нь тогтоогдож байхад төлбөрийн чадваргүйд тооцох боломжгүй юм.

8а/ Дампууруулах үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, ************** ХХК /******* төв/ хэд хэдэн байгууллага түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг, түрээсийн орлого олдог, татварын тайланд тодорхой орлого олсон талаар тайлагнасан, энэ талаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК няцаасан нотлох баримт гаргаагүй байна. Иймд хуульд заасан гол урьдчилсан нөхцөл бий болоогүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэхгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

9.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн талаар: Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хүсэлт гаргагч ************** ХХК нь ус сүлжээ -тай Цахилгаан,ы эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, хэрэглэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн даалгавар, төлбөрийн дэлгэрэнгүй, мэдэгдэл, төлбөрийн нэхэмжлэхүүд, гэрээ, цахилгаан шугам сүлжээний эзэмшлийн зааг тогтоосон акт, цахилгаан,ы эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, хэрэглэх гэрээ 2092 /хх120-136х/ зэрэг баримтаар тогтоогдож байгаан дээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цахилгаан,ы эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, хэрэглэх гэрээний дагуу төлбөр төлөөгүй асуудлаар маргаагүй.Иймд ус сүлжээ -ийн нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч анх шүүхэд 16 486 815 төгрөг гаргуулах шаардлага гаргасныгаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр багасгаж, 7 044 083 төгрөг болгосон тул ******* ******* ХХК-иас хэрэглээний цахилгаан, цэвэр бохир ус татан зайлуулсны төлбөр 7 044 083 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ус сүлжээ -д олгох үндэстэй байна.

9а/ ******* аймгийн ******* хэлтэсээс ************** ХХК-иас 2016-2022 онд ногдуулсан татварын өр 339 168 927 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд ******* ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.3-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гарагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгч сүлжээ -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 380 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, ******* аймгийн ******* хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хүсэлт гаргагч ************** ХХК-иас 240 380 төгрөг гаргуулж сүлжээ -д олгохоор заав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 188, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 5 дугаар зүйлийн 5.1.2., 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ************** ХХК-ийг төлбөрийн чадваргүй болж, дампуурсанд тооцуулж татан буулгах тухай хүсэлттэй дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т зааснаар ******* ******* ХХК-с 7 044 083,39 төгрөг гаргуулан сүлжээ -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүсэлт гаргагчийн төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* аймгийн ******* хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч ******* ******* ХХК-иас 240 380 төгрөг гаргуулан сүлжээ -д олгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА