Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01377

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаар магадлалын 1, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 142/ШШ2016/01101 дүгээр шийдвэрийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг баримтлан Д.Б-ээс 27 569 762 төгрөг гаргуулж П.О, Б.Х нарт олгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-хороолол, 14 дүгээр байрны 7 тоот нэг өрөө орон сууцыг хариуцагч Д.Б-д, ХХ-ХХ ОРХ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашиныг нэхэмжлэгч П.О-ийн өмчлөлд тус тус үлдээсүгэй.” гэж ,

-шийдвэрийн 3 дахь заалтад “... амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр...” гэсний дараа “сар бүр” гэж нэмж,  

-шийдвэрийн 6 дахь заалтын “...хариуцагчаас 267 299 төгрөг...” гэснийг “...хариуцагчаас 295 799 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218 497 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.