Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 01101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,ХУД,Вива сити хороолол,М-1-53 тоотод оршин суух,5 дугаар сургуульд багш ажилтай,Тата Пүрэвдоржийн Одонцэцэгийн / РЭ-89072318/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-14-7 тоотод оршин суух.Эрдэнэт үйлдвэр ХХК-ний АТБ-д жолооч ажилтай Ач хариад Дашмягмарын Батсүхэд /РХ-89072318 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Одонцэцэг, нэхэмлжэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,хариуцагч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч П.Одонцэцэг  хариуцагч Д.Батсүхээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч П.Одонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Одонцэцэг нь Д.Батсүхтэй 2009 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд хүү Б.Хүрэлхүү нь 2010 онд төрсөн 6 настай, ам бүл 3.Одоо тус аймгийн 5-14-7 тоотод амьдардаг.Нөхөр Батсүх нь 2011 оноос УБҮйлдвэрийн АТБ-д ажилд орсон цагаас эхлэн архи ихээр ууж эхэлсэн ба уусан үедээ агсам согтуу тавьж эхэлсэн бөгөөд хонуут өнжүүтээр  алга болон гэртээ ирэх үедээ байнга зодож дарамтлаад хүн байхааргүй ааш авир гарган хүчирхийлдэг байсан ба сүүлдээ эрүүл үедээ ч уг авирыг гарган хөөж тууж, маш ихээр дарамтлах болсон.Мөн Батсүх нь гэр бүлээс гадуурх эмэгтэй хүнтэй  явалдаж энэ нь сүүлдээ даамжирсан.Мөн хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсон тул цаашид энэ хүнтэй хамт амьдрахад, амь нас эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул гэрлэлтийг цуцалж, хүү Хүрэлхүүг өөрийн асрамжид авч, 5-14-7 тоот гэр бүлийн дундын өмчөөс хүү бид 2-т оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Одонцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ.Энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй.Архи ууж зодож дарамталдаг,хөөж туудаг,гэр бүлээс гадуур маш их харилцаа холбоо тогтоодог.Гэртээ янз бүрийн авир гаргадаг,үндэслэлгүй харддаг,хүүхдийн хүмүүжилд маш муу нөлөөтэй тул гэрлэлтээ цуцлуулна.Өчнөөн тэвчсэн.2016 оны 5 сараастусдаа амьдарч байгаа.Хүүгээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгоно.Гэр бүлийн хөрөнгө болох 1 өрөө орон сууцнаас үнэлгээчний тогтоосон үнээс хүү бид 2-т оногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүсэж байна.Гэрийн дотроос хөргөгч,буйдан,плитка,ширээ авсан,Приус-20 машин надад байгаа.Байрны зээлийг Батсүх,машины зээлийг би төлдөг.Байр энэ хүнд үлдэж байгаа тул зөөлийн төлбөрийг хүүхдэд хуваахгүй гэж үзэж байна гэжээ.

 

            Хариуцагч Д.Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа:Одонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Одонцэцэг бид хоёр 2006 онд танилцаад 2009-10-06-нд нэг гэрт орж 2009-11-13-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулж хууль ёсны эхнэр нөхөр болцгоосон.2010-09-01-ний өдөр хүү Хүрэлхүү төрсөн.Бид өөрсдийн гэсэн гэр орон байхгүй байсан бөгөөд бид миний төрсөн ах Д.Батсуурийнд 2011 оны 2-р сараас 2011-оны 7-р сар байж байгаад ах маань 2.0 сая төгрөг,хадмууд 2.0 сая төгрөг өгөөд би өөрөө ч зээл 6.0 сая төгрөг авч Орон аймаг Баян-Өндөр сум Хабитатад 11.0 саяар 2 давхар амины орон сууц аван тэндээ амьдрах болсон.Энэ хашаа байшингаа 2012 оны 5-р сард 14.0 сая төгрөгөөр зараад Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-14-07 тоот нэг өрөө орон сууцыг 42.500.000 төгрөгөөр 2012-05-03-ны өдөр авсан.Хашаа байшингийн үнэ 14.0 сая төгрөгөө урьдчилгаанд,УБҮ-ээс 8.0 сая төгрөг,2012 ондоо 26.400.000 төгрөгийн зээл авч орон сууцны үнэнд өгөөд 2012 оны 5-р сараас хойш зээлээ төлсөөр 13.368.988 төгрөгийн үлдэгдэл өртэй байна.

        2016-01-28-ны өдөр эхнэр П.Одонцэцэг 12.300.000 төгрөгийн зээл авч ПҮРҮС-20 суудлын авто машиныг 10.300.000 төгрөгөөр авсан.Энэ зээлийн хамтран зээлдэгч нь Д.Батсүх би байгаа юм.Энэ машин одоогоор эхнэр П.Одонцэцэгт байгаа.

          Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс эхнэр П.Одонцэцэг 2016 оны 6-р сард 650.000 төгрөгөөр 2012 онд ВСВ-ээс авч байсан плетка-1 хөргөгч 750.000 төгрөгөөр авч байсан хөргөгч-1 ширхэг,буйдан-1 ширхэг,шилэн ширээ 1 ширхэг зэргүүдийг аваад явсан байсан./аяга,таваг,хөнжил гудсаа бүгдийг нь аваад явсан байсан.

       Би гэрлэлтээ цуцлуулж хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээж тэтгэлэг төлнө.

       Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох орон сууцаа авч үлдээд зээлийн төлбөрийг 3 ам бүлдээ хувааж төлүүлэх хүсэлтэй байна.Одонцэцэг гадуур хүмүүстэй зугаалж архи пиво уудаг.Энэ байдлаас нь болж гэрт хэрүүл гардаг.

 ....Одонцэцэг нэгэнт надаас салахаар шийдсэн учир саад болохгүй.Өөрөө явдалтай болохоороо намайг хий хоосон хардаж худал зүйлийг бичжээ гэжээ. 

     

        Хариуцагч Д.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцалж,хүүхдийг эхийн асрамжинд өгөх,тэтгэлэг тогтоох тухай шаардлагыг зөвшөөрч байна.Одонцэцэг үндэсгүй ярьж байна. Өөрөө их явдаг хэдэн удаа гэртээ хоноогүй.Хамгийн сүүлд намайг 14 хоног баривчлуулсан.Энэ нь салах шалтгаан болсон.Гэрлэлтээ цуцлуулна гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зохигчдын оршин сууж байсан 5-14-07 тоот 1 өрөө орон сууц бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх өмч.51 сая төгрөгөөр үнэлэгдсэн.Энэ 2 хашаа байшингаа зарж мөнгө нэмж зээлээд авч байсан.Одоо зээлийн үлдэгдэл 12 130 166 төгрөг.Зээлийг Батсүх төлдөг. Мөн Хаан банкнаас 12 300 000 төгрөгний зээл аваад 12 сая төгрөгөөр нь приус20 машин авсан.Машин Одонцэцэгт байгаа,зээлийг тэрээр өөрөө төлдөг.Зээлийн үлдэгдэл төлбөр 10 556 873 төгрөг.Нийт зээлийн өр төлбөрийн үлдэгдэл 22 687 039 төгрөг байна.Байр болон машин нийлээд 60 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн.3 хүнд хуваахаар нэг хүнд 20 000 000 төгрөг оногдоно.Мөн өрийг 3 хүнд хуваахаар нэг хүнд 7 562 346 төгрөг оногдоно.Үүнээс Одонцэцэг болон хүүхдэд оногдох хувь нь 15 124 693 төгрөг болж байгаа тул 2 хүний 40 000 000 төгрөгнөөс үүнийг хасаад 24 875 307 төгрөг болох ба үүнээс Одонцэцэгт байгаа машины үнэ 9 000 000 төгрөгийг хасахаар 15 875 307 төгрөг үлдэх тул үүнийг Батсүхээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Одонцэцэг Д.Батсүхээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж,тэтгэлэг тогтоолгох,гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-14-07 тоот 1 өрөө орон сууцнаас 2 хүнд оногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргасан.

Хариуцагч Батсүх гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамжинд байлгах,тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрсөн.Дундын эд хөрөнгийг хуваах тухайд өөр санал гаргасан.

Зохигчид 2009 оны 10 сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулан,2010 оны 9 сарын 01-ний өдөр хүү Б.Хүрэлхүүг төрүүлсэн ба  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-14-7 тоотод 1 өрөө орон сууцанд ам бүл 3-уул амьдарч байсан,хүү Б.Хүрэлхүү  6 настай,эхийн асрамжинд эрүүл өсөн бойжиж байгаа,зохигчид 2016 оны 5 сараас хойш тусдаа амьдарсан болох нь тэдний гаргасан тайлбар,ам бүлийн тодорхойлолт,өрхийн эмчийн тодорхойлолт,гэрлэлтийн баталгаа,төрсөн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлах шалтгааны талаар “Батсүх архи ихээр ууж эхэлсэн ба уусан үедээ агсам согтуу тавьж эхэлсэн бөгөөд хонуут өнжүүтээр  алга болон гэртээ ирэх үедээ байнга зодож дарамтлаад хүн байхааргүй ааш авир гарган хүчирхийлдэг байсан ба сүүлдээ эрүүл үедээ ч уг авирыг гарган хөөж тууж, маш ихээр дарамтлах болсон.Мөн гэр бүлээс гадуурхи эмэгтэй хүнтэй  явалдаж энэ нь сүүлдээ даамжирсан... хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсон тул цаашид энэ хүнтэй хамт амьдрахад, амь нас эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул” гэж тайлбарласан ба хариуцагч “...Одонцэцэг гадуур хүмүүстэй зугаалж архи пиво уудаг.Энэ байдлаас нь болж гэрт хэрүүл гардаг ....Одонцэцэг нэгэнт надаас салахаар шийдсэн учир саад болохгүй” гэж тайлбарласан.Зохигчид шүүх хуралдаанд хэн алин нь цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэсэн ба 2016-6-14-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Гэр бүлийн харилцаанд архинаас шалтгаалсан хардалт,хүчирхийлэл, үл ойлголцол,үл хүндлэл,үл итгэх байдал бий болж даамжирсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Хүүхдийн асрамжийг ээжид  нь хариуцуулах, тэтгэлэг төлөх талаар хариуцагч маргаагүй.

Зохигчид 1өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эсэх талаар маргаагүй боловч орон сууцыг 3 хүнд хуваах тухайд өөр өөр саналтай байна.

Зохигчид хэн алин нь приус 20 машиныг хуваах хөрөнгөд хамааруулах талаар санал гаргаж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад Приус 20 машин тусгагдаагүй,хариуцагч энэ тухай сөрөг шаардлага гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдэд тэгш хуваах зарчмаар хуваах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулга баримтаар байрны зээлийн төлбөрийн үлдэгдэл 12,130,166.40 төгрөг байгаа болох нь тогтоогдсон ба уг зээлийг Д.Батсүх төлж байгаа, орон сууцыг хариуцагч Д.Батсүхийн өмчлөлд үлдээх тухайд талууд маргаагүй.

Уг орон сууцыг үнэлгээний байгууллага 51 000 000 төгрөг үнэлсэн тухайд талууд маргаагүй тул ам бүлийн 3 гишүүнд тэгш хувааж нэг хүнд 17 000 000 төгрөг ногдуулах ба Д.Батсүхийн банкинд төлөх 12 130 166 төгрөгийг оруулан тооцож Л.Одонцэцэг ,Б.Хүрэлхүү нарт  оногдох хувь болох 34 000 000 төгрөгнөөс 12 130 166 төгрөгийг хасаж 21 869 834 төгрөгийг хариуцагчаас гаргуулан  Л.Одонцэцэг ,Б.Хүрэлхүү нарт  олгох үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Л.Одонцэцэг,Д.Батсүх нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010-9-01-нд төрсөн хүү Б.Хүрэлхүүг эх Л.Одонцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан Б.Хүрэлхүүг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50%иар,16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Батсүхээс тэтгэлэг тогтоож тэтгүүлсүгэй.    

            4. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.

            5.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1,129.2,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-14-7 тоот 1 өрөө орон сууцыг Д.Батсүхийн өмчлөлд үлдээж,Д.Батсүхээс 21,869,834/хорин нэгэн сая найман зуун жаран есөн мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулан Л.Одонцэцэг,Б.Хүрэлхүү нарт олгохоор хуваарилсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 371400 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас267,299 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

              7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ