Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01509

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01509

 

 

 

 

 

 

                                     Б.Онэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/02234 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Охариуцагч Д.Э, М.Н нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 55 839 500 төгрөг гаргуулах үндсэн, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч М.Н, хариуцагч Д.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Австрали улсаас хямд үнээр автомашин худалдан авч, Монгол улсад худалдан борлуулахаар М.Н, түүний нөхөр Д.Энарын данс руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Д.Эд нийт 15 удаагийн гүйлгээгээр 54 228 000 төгрөгийг шилжүүлэхдээ Австрали, Монгол улсын хооронд валютын гүйлгээ хийдэг Г.Ж, Б.А, Б.Б, Б.Э нараар гуйвуулж явуулсан. Мөн М.Н, Д.Энарын дундын данс болох Хаан банкны ... тоот дансаар гүйлгээ хийсэн. 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Г.Жигжиддоржийн Хаан банкны ... тоот данс руу 5 500 000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ариунжаргалын Хаан банкны .... тоот дансанд 3 700 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Б.Бумаагийн Хаан банкны ..... тоот дансанд 5 000 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр  9.728.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхсайханы Хаан Банкны ...... тоот дансанд 3 615 000 төгрөг, 160 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 962 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 25 513 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхтөгсөөс 34 228 000 төгрөг гаргуулна. Д.Энхтөгс, М.Н, Б.О нарын тохиролцооны дагуу автомашинуудыг Монгол улсад оруулж худалдан борлуулсны дараа Б.Оаас зээлсэн мөнгөө буцаан шилжүүлэх байсан. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу Б.О болон Д.Энарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч амаар зээлийн харилцаа үүссэн тул Д.Энхтөгсөөс хүү, алданги нэхэмжлэхгүй, зөвхөн үндсэн зээлээ нэхэмжилж байна. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Д.Э, М.Н нарын визний хугацаа дуусч Монголд ирэхэд автомашинууд гааль дээр ирсэн мөнгө хэрэгтэй гэж 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр М.Над 962 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нарын дундын дансанд 1 000 000 төгрөгөөр 3 удаа, мөн 607 500 төгрөг, нийт 3 607 500 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн н.Ононбаяраас 15 000 000 төгрөг зээлдэн авч М.Над өгсөн. Эдгээрээр Австралиас ирсэн автомашинуудын гаалын татвар, хураамжийг төлж байсан. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.Э, М.Н нар муудалцаж Д.Эдундын данснаасаа мөнгө авч зугатсан. 60 000 төгрөгийг хасч 19 040 000 төгрөгийг н.Отгонбаяр нарын дундын дансанд шилжүүлсэн тул 20 000 000 төгрөгийг авсан гэж нэхэмжлэгч ойлгож байтал хариуцагч Д.Энь уг мөнгийг н.О-аас шаардаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр авчирсан бүх автомашин зарагдаж дууссан байхад нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө өгөөгүй хариуцагч  нар гэрлэлтээ цуцлуулсан. Иймд хариуцагч нараас 55 839 500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Д.Э тайлбарт: Б.Оаас мөнгө зээлж байгаагүй. Харин мөнгө зээлдүүлж байсан, 3 100 000 төгрөгийн тооцоо байгаа. М.Нтай гэрлэлтээ цуцлуулж, дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлсэн. Б.О нэхэмжлэгчийг Австрали улсад байхад захьсан автомашинаа хүлээж авсан. Нэхэмжлэгч дүүдээ явуулсан мөнгөө хариуцагчаас шаардаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч гэрчээр асуугдаж Д.Э-д өр төлбөргүй гэсэн мэдүүлэг өгч байсан. Нэхэмжлэгч мөнгө олж, Б.Нхамтын дансандаа хуримтлуулсан. Хариуцагч Д.ЭМонголд байхгүй байхад Б.Н нь хадгаламжийн мөнгийг Хаан, Хас банкаар дамжуулан ээж, эгч нарынхаа зээл болон түрээсийг төлж 31 616 852 төгрөгийг зарцуулж байсан талаар шүүх дүгнэсэн. Уг шийдвэрт тэд гомдол гаргаагүй. Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч Австрали улсаас автомашин захиж, Д.Эавтомашиныг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгчийн дансны хуулгаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх байдал нотлогддоггүй. Нэхэмжлэгчийн захиалсан автомашины мөнгийг нэхэмжлэгч өөрөө шилжүүлсэн. Автомашин авах, контейнер, Монгол улсад оруулж ирэхэд нийт 5 төлбөр төлдөг тул Д.Энь 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн захиалсан автомашины төлбөрт төлсөн. Д.Э ах Б.О нэхэмжлэгчийн автомашиныг хүлээн авч түүнд шилжүүлсэн тул татварын төлбөрийг нэрээр төлсөн. Талуудын дундын данснаас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр клугэр засвар 400 000 төгрөг, 5 дугаар сарын 27-ны өдөр 420 000 төгрөгийн зарлага гарч, нэхэмжлэгчийн автомашины засвард зарцуулсан. Д.Э дансанд орсон мөнгөөр нэхэмжлэгчийн автомашины захиалга, ачаа тээврийн зардал төлөгдөж, бусад гүйлгээ нь өөр бусад хүмүүсийн данс руу шилжүүлсэн. Хүмүүсээр Д.Энхтөгсөд мөнгө шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгчийн захиалсан автомашины 35 000 000 төгрөгийн төлбөр төлөгдсөн. 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 658 000 төгрөг нь автомашины сэлбэгт зарцуулагдсан. Нэхэмжлэгчийн автомашины урд хэсэг эвдрэлтэй байсан тул сэлбэг авч ачуулсан зардал. Хариуцагч М.Над шилжүүлсэн мөнгийг Д.Эхариуцахгүй. Дундын данс руу шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг автомашины татвар хураамжид шилжүүлсэн. 3 607 000 төгрөгийг автомашины үнэд шилжүүлснийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч М.Нын тайлбарт: 2016 оноос хойш Д.Этэй гэр бүл болж, хамт амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сараас Австрали улсад амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаандаа 45 000 000 төгрөгийн хуримтлал үүсгэсэн. 2018 оны 1 дүгээр сард ээж Б.О, эгч Б.О нарт Автралиас машин аваад Монголд очиж худалдах талаар хэлж, мөнгө зээлүүлэхийг хүссэн. Тухайн үед хариуцагчийн ээж, эгч нар нь мөнгөтэй байсан.  Нэхэмжлэгчээс мөнгө зээлж, зарим тохиолдолд гадаад руу мөнгөн гуйвуулга хийдэг компани, эсвэл Австралид амьдрадаг Монгол хүмүүсийн дансанд авч бэлнээр авдаг байсан. Үүний хариуд Б.Од Тоёота клугер маркийн авто машин хямд үнээр авчирч өгөхөөр болсон.  Нэхэмжлэгчээс зээлдэн авсан мөнгийг Монголд очоод машинуудаа зараад буцааж өгөхөөр тохирсон. 2018 оны 5 дугаар сард Австрали улсаас автомашинууд гааль дээр ирж 6, 7 сард автомашинуудыг зарж зээлсэн мөнгөнийхөө 19 000 000 төгрөгийг Б.Оын дансанд шилжүүлж, үлдэгдлийг нь дараагийн автомашинуудыг худалдсаны дараа өгөхөөр тохирсон. 2018 оны 8, 9 дүгээр сард Австрали улсаас дараагийн машинууд болох Lexus RX450, Lexus Is300, клугер маркийн машинууд буусан боловч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Энь Б.Оын хамт гааль дээрээс авч зугтаасан. 2018 оны 11 дүгээр сард хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж цуцлуулсан. Б.Оаас зээлдэн авсан мөнгийг бүрэн төлж барагдуулаагүй.  Хариуцагч нар Австрали улсад байхдаа автомашин худалдаж авах мөнгөний эх үүсвэрийг Б.Оаас зээлсэн мөнгөөр авсан нь үнэн. Д.Эах Б.Отайгаа нийлж автомашиныг худалдан борлуулж мөнгийг нь авсан тул Б.Од өгөх ёстой төлбөрийг хариуцах ёстой. Б.Оавтомашиныг 2 000 доллараар авч, Монголын гааль дээр ирэхэд дундаж үнэлгээ гаргана гээд гаалийн мэдүүлэг дээр дундаж үнийг 2 800 доллар буюу автомашин биш сэлбэг гэж оруулахаар болсон. Автомашины нүүр хэсэг бүхэлдээ эвдрэлтэй байсан тул гааль татварын төлбөрийн гүйлгээ нь хариуцагч нарын дундын данснаас харагдана. Б.Од хямд автомашин өгнө, зээлсэн мөнгөнийхөө хүүнд гаалийн татварыг төлнө гэж хэлж байсан. 2018 оны 1-6 сар хүртэл нэхэмжлэгчээс мөнгө зээлдэн авч, Б.Оаар заруулсан автомашины төлбөр 40 000 000 төгрөгөөр ББСБ-д төлөх зээлээ төлсөн. Дараагийн автомашин худалдсан мөнгөнөөс нэхэмжлэгчид 19 000 000 төгрөг өгөхөөр болсон. 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үлдсэн Клугер автомашиныг худалдаж дундын дансанд 130 000 000 төгрөг байхад Д.Эдур мэдэн 129 000 000 төгрөг авч 19 040 000 төгрөгийг нэхэмжлэгч өгсөн. Нэхэмжлэгчид өгөх мөнгийг тусдаа дансанд хадгалсан байсан нь Д.Э дансны хуулгаас харагдана. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөгийг Б.Оаас зээлдэн авсан нь хариуцагч М.Нын хил гаалиар нэвтэрсэн хуулгаас харагдана. Д.Эмөнгөгүй болсон талаар хэлсэн тул 3 000 000 төгрөг зээлдэн авч түүнд дамжуулсан. 2017 оны 12 сарын сүүлээр Б.Оаас мөнгө зээлсэн талаар хэлж Б.О, Д.Энарын хооронд 5 000 000 төгрөгийн зээлийн асуудал байгаад Б.О 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу хийсэн гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс олон удаагийн гүйлгээгээр зээл авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэд дурдсан дүнгээс Сүхбаатар дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа 19 940 000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.

 Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Хариуцагч нь М.Нтай гэр бүл байхдаа нэхэмжлэгчид 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2 500 000 төгрөг зээлдүүлсэн.  2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дахин 100 000 төгрөг зээлдүүлсэн.  Тухайн үед амаар тохиролцож шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт 2 600 000 төгрөгийг гаргуулна гэжээ.  

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Энхтөгсөөс зээл аваагүй. Хариуцагч нар байрандаа засвар хийлгэхдээ нэхэмжлэгчийн дансаар дамжуулж  уг мөнгийг гаргасан. Уг мөнгө нь нэхэмжлэгчийн дансанд Д.Э, М.Н нарын дундын данснаас орж ирсэн. Нэхэмжлэгч байранд засвар хийсэн н.Б, н.Б нарт дээрх мөнгийг гаргаж өгсөн. 100 000 төгрөгийг Д.Э гоо сайханы бүтээгдэхүүн М.Над бэлэглэхээр аваад мөнгийг нь шилжүүлсэн. Д.Эс зээл аваагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.  

 Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э, М.Н нараас 55 839 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Оүндсэн, нэхэмжлэгч Б.Оаас 2 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчийн төлсөн 595 437 төгрөг, хариуцагч Д.Э төлсөн 59 500 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Б.Одавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нарыг Австрали улсад болон Монгол улсад ирсэн үед нь 2018 оны 1-6 дугаар сар хүртэл тэдний хүсэлтээр олон удаа мөнгө зээлдүүлж байсан. Анх хариуцагч нар Австрали улсаас хямд үнээр автомашин худалдан авч Монгол улсад үнэтэй худалдаж мөнгийг нь өгнө гэсэн. Тухайн үед миний хувьд кафе, ресторанаа зараад мөнгөтэй байсан. Ингээд хариуцагч нарт Күлүгэр автомашин захисан боловч маш хямд, эвдэрхий авто машин өгсөн. Хариуцагч Д.Энадаас авсан мөнгөөрөө буцаагаад автомашин худалдан авч өгсөн гэж худал ярьсан. Хэрэгт авагдсан дансны хуулгаар миний данснаас гарсан мөнгө хариуцагч нарын данс руу шилжсэн болох нь харагддаг. Надад өгсөн автомашины үнэ гаалийн бүрдүүлэлт болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Хариуцагч нар надаас зээлж авсан мөнгөөрөө Австрали улсаас автомашин оруулж 170 000 000 төгрөгтэй болсон болох нь тэдний дундын данснаас харагдана. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Д.Э тайлбарыг голчлон анхаарч, нэхэмжлэгч болон хариуцагч М.Нын тайлбарыг анхаарч үзээгүй. Бидний хооронд анхнаасаа ямар харилцаа байсныг анхаарахыг хүсээгүй. Нэхэмжлэгчээс хариуцагч нар олон удаагийн үйлдлээр мөнгө авсан. Уг мөнгө автомашин болж хариуцагч нар 170 000 000 төгрөгтэй болсныг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгч Б.О болон хариуцагч нарын хооронд тодорхой хэмжээний мөнгөн шилжүүлэг хийгддэг байсан нөхцөл байдал тогтоогдсон. Нэхэмжлэгчээс 55 839 500 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж байгаа боловч ямар учиртай их хэмжээний мөнгийг хариуцагч нар авсан талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Зээлдэж аваагүй бол энэ талаар дүгнэх ёстой байсан. Хариуцагч М.Н нь зээл авсан талаар тайлбарлаж, авсан мөнгөө буцааж өгөхийг зөвшөөрч байхад шүүх анхаараагүй, нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримтаар дээрх мөнгийг бэлэглэсэн мэтээр ойлгосон гэж үзэхээр байна. Нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байна гэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчиж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Б.О55 839 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч М.Н зарим хэсгийг зөвшөөрч, хариуцагч Д.Эбүхэлд нь эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа 21 619 500 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч үүнээс 19 940 000 төгрөгтэй холбоотой хэсэг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар талууд тайлбарлаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “19 940 000 төгрөг нь Б.Оаас Д.Э, М.Н нарын дундын дансанд шилжүүлсэн мөнгөний зарим хэсэг ..., гэх тайлбарыг гаргалаа. /1хх1-2, 179/

Хэрэгт хариуцагч Д.Э, нэхэмжлэгч Б.Оээж Б.Оаас зээлийн гэрээний үүрэгт 19 940 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 00261 дугаар шийдвэр, уг шийдвэрийг Б.Оэрх ашиг сонирхол хөндөгдөж байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 662 дугаар магадлал авагджээ.  /2хх6-7, 151-153/

Иймд 19 040 000 төгрөг хариуцагч нарын нэхэмжлэгч Б.Оаас зээлдэн авсан мөнгө эсэх, Б.Оын эрх ашиг хөндөгдөх эсэхийг анхаарах шаардлагатай.  

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт Австрали улсад ажиллаж амьдардаг Монгол иргэдийн  дансаар дамжуулан мөнгө шилжүүлдэг байсан гэж тайлбарладаг.  

Шүүхээс цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Хэргийн 2 дугаар хавтасны 165-182 дүгээр талд ......... фэйсбүүк хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах хэсэгт заасны дагуу үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тодорхой тусгаагүй, хүмүүстэй харьцсан зурвас байна гэх байдлаар ерөнхий тусгаж, зурвасуудыг хэвлэж хэрэгт хавсаргажээ. Хэргийн 188-190, 193-196, 205, 207-208, 212, 216-217, 220-224,226-229, 234-235 тал дах зурвас нь уншигдах боломжгүй бүдэг хэвлэгдсэн байна.

Түүнчлэн хэргийн 2 дугаар хавтасны 12, 46, 238 дугаар талд авагдсан Б.А, Р.Б, Г.Ж нарын тодорхойлолт дангаараа нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. Тухайн тодорхойлолтыг гаргасан этгээдүүд шүүхэд гэрчээр асуугдсан байх шаардлагатай.

Дээр дурдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийг хичнээн төгрөг, хэзээ ямар зорилгоор хэнд шилжүүлсэн, тэдгээр нь хариуцагч нарт дамжуулан өгсөн эсэхт дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/02234 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 147 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                           

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.МӨНХЗУЛ