Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 218/МА2021/00012

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******1 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2*******1/00185 тоот шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт хариуцагдах Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг, Залуус хорооллын ******* байр, ******* тоот хаягт орших 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч *******т холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2*******1 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багт мал маллан амьдардаг бөгөөд аймгийн төвд өөрийн гэсэн орон сууц худалдаж авахаар сураглаж байтал ******* гэх хүн өөрийн захиалсан орон сууцыг надад худалдахаар болсон. нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг, Залуус хорооллын байрны /20 айлын 5 давхар орон сууц/ 2 тоот, 45м2 орон сууцыг 36000000 төгрөгөөр худалдахаар надтай 2019 оны 04 сарын 26-ны өдөр Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар батлуулан надад худалдсанаар миний хувьд тухайн орон сууцны худалдан авагч /захиалагч/ болсон. Энэ талаар гүйцэтгэгч болох ******* мэдэж байсан. Тухайн үед орон сууц баригдаж дуусаагүй байсан бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээж авахаар бидний өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхөөр тохиролцсон. Ингээд гэрээний дагуу орон сууцны үнэ нийт 38850000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд үүнээс *******ын дансанд 24700000 төгрөгийг, *******ы дансанд 14150000 төгрөгийг шилжүүлж төлсөн. Орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй, 2*******0 оны 05 сард ашиглалтанд орсон бөгөөд энэ хооронд би хөдөө амьдарч байгаад ашиглалтанд орсныг нь сонсоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулах гээд иртэл тус орон сууцанд өөр хүн оршин сууж, амьдарч эхэлсэн байсан. Иймд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг, Залуус хорооллын байрны 2 тоот, 45м2 орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* нарт холбогдуулж, орон сууцыг Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг *******т даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг Залуус хорооллын 10-р байрны ******* тоот орон сууцыг *******д зарахаар тохиролцож мөнгийг нь авсаны дараа өөрийнх нь төрөл болох байрыг нь авья гэсэн тул түүнд зарж мөнгийг нь буцааж өгөхөөр болсон. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар нь тухайн байрыг түрүүлж эзэмшилдээ авч одоо амьдарч байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан бүхий байранд өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэжээ.

 Анхан шатны шүүх:

1.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг, Залуус хорооллын ******* байр, ******* тоот хаягт орших 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр овогт ын // мөн болохыг тогтоож,

2.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч талд гаргаж өгөхийг хариуцагч овогт ийн //даалгаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 7*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, хариуцагч *******аас 7*******00 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг 2*******1 оны 06 сарын 28-ны өдөр шуудангаар гардан авч, тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын байрны 2 тоот 45 м/кв талбай бүхий орон сууцыг *******д зарахаар тохиролцож мөнгийг нь авсаны дараа өөрийнх нь төрөл болох байрыг чинь авъя гэсэн тул түүнд зарж *******д мөнгийг нь буцааж өгөхөөр болсон. Одоо тухайн байранд нь гэр бүлийн хамт амьдарч байгаа. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан. нь тухайн байрыг түрүүлж эзэмшилдээ авч, одоо амьдарч байгаа болно. ******* нь орон сууцыг Ч.т худалдсан, одоо түүний эзэмшилд орон сууц шилжсэн байгаа нь талуудын тайлбараар бүрэн нотлогдож байхад анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаархи баримт хэрэгт ирүүлээгүй тул Ч.ын эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******1 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2*******1/00185 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: мөнгө өгөх боломж байхгүй байх. Мөнгө өг гэхээр мөнгө байхгүй гэдэг. Би байраа авна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байгаа. Тиймээс хариуцагчийн төлөөлөгч Оюунбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн байр суурьтай давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч ******* нь *******ын барьсан барилгаас 2 өрөө байрыг худалдаж авахаар *******тай ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2019 оны 04 сарын 06-ны өдөр ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу үнийг нь төлсөн. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар ******* шаардах эрхээ *******д шилжүүлсэн. ******* нь нийт орон сууцны үнийг гүйцэтгэгч компанийн захирал ******* болон *******ы данснуудад төлсөн. ******* нь *******гийн төлсөн 2 өрөө байрны хагас мөнгийг хариуцагч *******т шилжүүлснээр 100% төлөгдсөн. Ингэснээр 2 өрөө байрны үнэ ******* гэдэг хүнд бүрэн төлөгдсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* хэлэхдээ энэ мөнгийг ******* бүрэн төлсөн. Иймээс орон сууцыг гаргаж өгөх ёстой. ******* хэдий надтай гэрээ байгуулсан боловч шаардах эрхээ *******д шилжүүлсэн гэдгийг мэдсэн. Орон сууцыг *******д өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг ******* болон ******* нарт хариуцуулж гаргасан. Харин холбогдох баримт бичгийг бүрдүүлж улсын бүртгэлийн гэрчилгээг даалгахтай холбоотой ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэтгэгч компанийн захирал *******т хариуцуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргасан. Энэ нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюунбаатар нь түрүүлж эзэмшилдээ авсан учир *******г өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй гэдэг байдлаар тайлбар болон давж заалдах гомдлуудыг удаа дараа гаргасаар ирсэн. Энэ хэрэг анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаа болж байна. Гэвч хэргийн материалд ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар хариуцагч талаас нэг ч удаа гаргаж ирж байгаагүй. Хариуцагч *******ын тайлбараар бол надтай энэ орон сууцыг худалдаж авах талаар тохиролцоогүй, нэг ч төгрөг өгөөгүй, огт хамааралгүй хүн гэсэн тайлбар хийдэг. Улсын бүртгэлийн хэлтсийн 2*******1 оны ******* сарын 05-ны өдрийн албан тоотоор энэ байранд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байна. *******ы нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахаар жагсаалт ирсэн. *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй учир шүүхээр тогтоолгох нь зүйтэй. Мөн шүүхийн шатанд маргаж байгаа учир гаргаж өгөх боломжгүй гэдэг байдлаар хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн тайлбар гаргаж байна гэв.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг, Залуус хорооллын ******* байр, ******* тоот хаягт орших 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч *******т холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ. 

Талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 26ы өдөр Ирээдүйд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Дундговь аймаг, Сайнцагаан сум, ******* баг, Онцгой байдлын газрын ажилчдад зориулсан 20 айлын орон сууцны 1 давхарт байрлах 45м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* 2019 оны 12 сард нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэх, орон сууцны төлбөрт 36000000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 9 дүгээр тал/

Нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээний үүрэгт 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 9200000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24ий өдөр 3 удаагийн гүйлгээгээр 7200000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 10400000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2000000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 9550000 төгрөгийг хариуцагч *******, ******* нарт шилжүүлж, гэрээний үүргийг биелүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Залуус хорооллын байрны 2 тоот 45 м/кв талбай бүхий орон сууцыг *******д зарахаар тохиролцож мөнгийг нь авсаны дараа өөрийнх нь төрөл болох байрыг чинь авъя гэсэн тул түүнд зарж *******д мөнгийг нь буцааж өгөхөөр болсон. Одоо тухайн байранд нь гэр бүлийн хамт амьдарч байгаа.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан. нь тухайн байрыг түрүүлж эзэмшилдээ авч, одоо амьдарч байгаа болно.

******* нь орон сууцыг Ч.т худалдсан, одоо түүний эзэмшилд орон сууц шилжсэн байгаа нь талуудын тайлбараар бүрэн нотлогдож байхад анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаархи баримт хэрэгт ирүүлээгүй тул Ч.ын эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэх агуулгаар тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5-д уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаагүй, барьцаалаагүй, битүүмжлээгүй, хөлслүүлээгүй байх болно гэж заажээ.

Мөн маргаан бүхий орон сууцанд Ч. гэх иргэн одоо амьдарч байгаа тухай талуудын хэн аль нь тайлбарлаж байх боловч иргэн Ч. нь маргаан бүхий орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хуульд заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх тул иргэн Ч.ыг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэхгүй гэж үзэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* баг, Залуус хорооллын ******* байр, ******* тоот хаягт орших 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр овогт ын мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч талд гаргаж өгөхийг хариуцагч *******т даалгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг тодорхойлоогүй нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл нэг тал нь орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно.

Тэдний хооронд байгуулагдсан Ирээдүйд орон сууц худалдах худалдан авах гэрээний / хх-9/ 1 дүгээр заалтаар 2019 оны 12 сард тухайн орон сууцыг *******д шилжүүлж өгөх үүргийг худалдагч тал буюу ******* хүлээсэн байна.

Орон сууцыг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх хуульд заасан үүргээ худалдагч тал биелүүлээгүй нь гэрээ байгуулагдсаныг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч худалдан авах орон сууцны үнийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууцны үнийг нэхэмжлэгч тал бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж дүгнэсэн боловч чухам ямар гэрээ байгуулагдсаныг тодорхойлоогүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 112, 123 дугаар зүйлийн өмчлөх болон шаардах эрх шилжүүлэх зохицуулалтын агуулгыг хэрэглэхийн урьдчилсан нөхцөл болох нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн шинж чанараас хамааран эдгээр эрхүүд шилжих нөхцөлийг хэргийн нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай. Энэ нь шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэх үндсэн нөхцөл юм.

Иргэний хуулийн Хоёрдугаар дэд бүлэгт өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох нөхцлийг хуульчилсан бөгөөд энэ талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцаанаас ангид авч үзэх ойлголт биш бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд үүссэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хүсэл зоригийн илэрхийллийн үр дагавартай холбогдон тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл маргаж буй орон сууцны өмчлөгчийг тогтоохтой холбоотой болох агуулга талаас нь ойлгох нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй болохыг хуульчилсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний биелэгдэхгүй байгаа шалтгаан нь худалдагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа үндэслэлд дээр маргаж буй бөгөөд энэ үндсэн дээр орон сууцны өмчлөгчийг тогтоолгох Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар худалдан авагч тал шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 112 болон 123 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Гэхдээ энэ нь талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааны зохицуулалт биш маргааны үндэслэлийн талаархи зохицуулалт болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1- д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх боловч өмчлөх эрхийг бүртгүүлэхийн тулд энэхүү шаардлагыг гаргаж буй маргаанд уг 112,123 дугаар зүйлд заасан өмчлөх болон шаардах эрхийн үндсэн дээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******1 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2*******1/00185 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын 112 дугаар зүйлийн 112.1, 123 дугаар зүйлийн 123.2 гэсний өмнө 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч *******ы гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

Ц.ОТГОНЦЭЦЭГ