Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 90

 

П.Аийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Эү” ТӨҮГ*******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00785 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эү” ТӨҮГ*******т холбогдох

 

 “Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14.543.977 төгрөг гаргуулах, Эү ТӨҮГ*******ын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах” тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 01*******ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1989 оноос эхлэн Эү ТӨҮГ*******т хүний нөөцийн менежерээр 31 дэх жилдээ ажиллаж, энэ хугацаанд өөрийн мэдлэг мэргэжил, ур чадвар болон оюун санааны бүхий л нөөц баялгаа өөрийн үйлдвэрийн хөгжил дэвшил, ажиллагсдын сайн сайхан бүхний төлөө харамгүй зориулж, үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Миний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь үнэн. Гэвч намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн учир би 2020 оны 10 дугаар сарын 14*******ний өдөр шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан юм. Уг гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр нэг удаа хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдөр товлогдсон. Гэтэл шүүх хуралдаан болохоос өмнө Эү ТӨҮГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нь миний биеэ үзүүлж эмчлүүлж байсан эмч Оюундэлгэр, Бурмаа нарыг ажил дээрээ дуудан ирүүлж Ц.Ат 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрөөс эхлэн эмнэлгийн хуудас олгосон учир тэднийг ажлаас нь хална гэж заналхийлсэн байна. Үүний улмаас Эү ТӨҮГ*******т шууд харьяалагддаг сувиллын эмнэлгийн эмч нар над руу утасдаж эмнэлэг дээр ирж уулзахыг хүссэн. Би 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдөр сувилал дээр очиж эмч нартай уулзахад тэд намайг шүүхэд гаргасан гомдлоо татаж аваач гэж уйлан хайлан надаас гуйсан. Би эх хүний хувьд өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахдаа, Эү ТӨҮГ*******ын эрх мэдэл бүхий зарим хүмүүсийн атгаг санаа, ариун бус хүслээ хэрэгжүүлэх далбаан доорх эгэл жирийн эмч нарын ажил амьдрал, хувь заяаг хохироох хэлмэгдүүлэлтийн оролцогч болохыг хүсээгүй учир аргагүй нөхцөл байдлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдөр буюу шүүх хуралдаан болохын өмнөх өдөр гомдлоосоо татгалзсан. Дашрамд хүний амь нас, эрүүл мэндийг хариуцахаар андгай тангараг өргөсөн эмч нар гэм буруугүй болох нь нотлогдох цаг хугацаа хол биш гэдэгт би итгэл үнэмшилтэй байна.

Би өмнөх гомдолдоо Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн Эү ТӨҮГ*******ын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн Б\1483 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, улмаар намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг шаардаж байсан. Харин дээр дурдсан нөхцөл байдлын улмаас энэхүү шаардлагыг би дахин гаргаж, бусдын ахуй амьдрал хувь заяанд толбо суулгахыг хүсэхгүй байна. Иймээс би хариуцагчийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн Б\1483 дугаар тушаалын 1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч, уг тушаалын бусад хэсэгт байгаа хууль зөрчсөн үг, үйлдлийг шүүхийн журмаар засуулахаар нэхэмжилж байна. Ажил олгогч уг тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлж, миний ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 04*******ний дотор хүлээлцэхээр захирамжилсан. Гэвч ажил олгогчийн зүгээс миний ажлыг хүлээлцэх талаар идэвхтэй санал санаачилга өнөөг хүртэл гаргаагүй. Ийм учраас би одоогоор хийж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тушаалд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч надад олгоогүй хэвээр байна. Ийнхүү. ажил олгогчийн буруугаас өнөөг хүртэл ажил хүлээлцээгүй байгаа учир Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор болох 14,543,977 \арван дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга есөн зуун далан долоо\ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнийг өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажсан цалин хөлсөөр тооцсон ба миний Эү ТӨҮГ*******т ажилласан сүүлийн нэг жилийн цалин хөлсний нийлбэр дүн 38.783.9487 нэг сарын дундаж цалин хөлс 3.231.995 төгрөг байна. Иймд миний ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2020 оны 08 дугаар сарын 27*******ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сар 15 хоногийн хугацаанд нийт 14.543.977 төгрөг болж байна. Мөн түүнчлэн намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42*******р зүйлийн 42.1*******д Ажил олгогч нь энэ хуулийн...40.1.3*******т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд....дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай зөрчилдөж байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ажил олгогчоос олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсний хэмжээгээр бодуулж авах буюу Эү ТӨҮГ*******ын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14.543.977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: "Эү" ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаартай тушаалаар ажилтан П.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт. 43 дугаар зүйлийн 43.1. 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар ^арын 27*******ны өдрөөс цуцалсан. "Эү" ТӨҮГ нь ажилтан П.Ат түүний 99351903 дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл ажилтан П.А нь эмнэлэгт үзүүлж байгаа. Өвчтэй байгаа гэх шалтгааны улмаас тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн Эү" ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15*******д заасны дагуу ажилтны хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. Ингээд ажилтан П.Аийн хаягийн дагуу баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 21*******ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25*******ны өдөр гардаж авсан байдаг. Нэхэмжлэгч П.А нь Эү" ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын ................. тушаалыг гардан авсны дараагаар шүүхэд хандан 2020 оны 10 дугаар сарын 14*******ны өдөр Ерөнхий захирлын дээрх тушаалыг хүчингүй болгож, эмнэлгийн акттай байх хугацаа дууссан өдрөөс эхлэн шинээр гаргуулах, дээрх хугацааны тэтгэмжийг нөхөн олгох, өндөр насны тэтгэмжийг 20 сарын дундаж цалингийн хэмжээгээр бодож олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, хуульд заасан эрх үүргийн хүрээнд ажиллагаа явуулахад нэхэмжлэгч нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, цуглуулсан, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байх магадлалтай нөхцөл байдал үүссэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль бус нотлох баримтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон. Дээрх нөхцөл байдлыг олж мэдсэн, нэхэмжлэгч хуурамчаар баримт бичиг үйлдсэн эмч, эмнэлгийн ажилтнууд хоорондоо зөвшилцөж, нэхэмжлэгч тал сайн дураараа нэхэмжлэлээсээ татгалзаж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, 2021 оны 1 дүгээр сарын 07*******ны өдрийн 142/ШШ2021/00043 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр ярьж, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдсан учир нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу? Эү" ТӨҮГ нь нэхэмжлэгч П.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөр дуусгавар болгож, түүний албан өрөөг суллаж, хувийн эд зүйлийг нь лацдаж, баталгаажуулан баталгааг шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн. "Эү" ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14*******т "Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах" үүрэгтэй талаар тусгасан байдаг. Иймд ажилтан П.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа гардан авах, холбогдох тооцоогоо хийж дуусгаж ажил хүлээлцэхээс санаатайгаар татгалзаж, үйлдвэрийн газраас төлбөр нэхэмжилж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Эү" ТӨҮГ*******ын Захиргаа нь ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотойгоо 2 жил тутам "Хамтын гэрээ" хэлэлцээрийг байгуулан ажилласаар ирсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4*******т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулсан. "Эү" ТӨҮГ*******ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020*******2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ*******ний 8 дугаар бүлгийн 8.11.5*******д "Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно" гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд "Эү" ТӨҮГ*******ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020*******2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ"*******ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцөлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сар олгох уу эсхүл түүнээс дээшээ хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан дээрх зохицуулалтыг дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалт нь Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой байгуулсан Хамтын гэрээний зохицуулалт болно. Иймд дээрх гэрээний дагуу Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалаар ажилтан П.А нь үйлдвэрийн газарт 31 жил 03 сар ажилласан тул 2020*******2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ"*******ний 8.11.5******* зааснаар 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1*******т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00785 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2*******д заасныг баримтлан “Эү” ТӨҮГазраас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14.543.977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ат олгож, “Эү” ТӨҮГ*******ын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Аээс 260.570 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагч Эү ТӨҮГ*******аас 230.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ат олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2021 оны 09 дүгээр сарын 06*******ны өдрийн 142\ШШ2021\00785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эү” ТӨҮГ*******ын 2020.08.26*******ны өдрийн 6\1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хууль зүйн дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. 1.Анхан шатны шүүх П.Аийн нэхэмжлэлийн дундаж цалинтай холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хууль зүйн шууд утгаараа Монгол улсын хууль тогтоомжид харшилж байна. Шүүгч Б.Бямбасүрэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... Хөдөлмөрийн тухай хуулийн 3*******р зүйлийн 3.1.4*******т “хамтын гэрээ' гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулжээ... хэмээн бичсэн нь сайшаалтай хэрэг. Гэвч шүүгч шийдвэр гаргахдаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулиас энэхүү заалтаас өөр зохицуулалтыг огт хэрэглээгүй нь гайхалтай. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо П.Аийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хууль зүйн үндэслэлийг тодорхой хэлж тайлбарласан. Хариуцагч “Эү” ТӨҮГ нь П.Аийн хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42*******р зүйлийн 42.1*******д зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох ёстой. Шүүх хуулийн энэхүү илт тодорхой заалтыг баримтлан шийдвэрлэвээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд бүрэн нийцнэ. 2.Шүүгч Б.Бямбасүрэн шийдвэрийн үндэслэлдээ “Эү” ТӨҮГ*******ын хамтын гэрээний 8*******р бүлгийн 8.11.5 заалтыг баримтлан хамтын гэрээ нь нийт ажилтнуудад адил тэгш үйлчлэх ёстой тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагын дагуу “Эү" ТӨҮГ*******ын 2020.08.26*******ны өдрийн Б\1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засах хариуцагчид даалгах үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Ийнхуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хариуцагчийн хуульд нийцээгүй дотоод журмаар няцаажээ. Хөдөлмөрийн тухай хулийн 42*******р зүйлийн 42.1*******д ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны тэтгэмж олгохоор хуульчлагдсан. Хуулийн энэ заалтыг “Эү” ТӨҮГ хамтын гэрээгээрээ илүү нарийвчлан, тухайн ажилтны ажилласан нийт хугацаатай уялдуулан шаталсан байдлаар зохицуулсан нь хуульд харшлаагүй байна. Угаасаа хууль тогтоогч энэ заалтаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмжийн хугацаанд дээд хязгаар тогтоогоогүй. Ийм учраас "Эү" ТӨҮГ*******ын хамтын гэрээгээр журамласан хугацааны шатлалыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангасан гэж үзэх нь хууль зүйн хувьд учир дутагдалтай. Ажлаас халагдсаны тэтгэмжийг үндсэн цалингаас тооцож олгохоор хамтын гэрээнд тусгасан нь холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсөөр тооцож олгох тэтгэмжийг “Эү" ТӨҮГ хамтын гэрээгээр үндсэн цалингаар тооцохоор журамласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8*******р зүйлийн 8.1.2*******т заасан хамтын гэрээ хууль тогтоомжид нийцсэн байх зарчимтай шууд зөрчилдөж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 15*******р зүйлийн 15.5*******д ... хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй гэж хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47*******р зүйлийн 47.1*******д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Мөн хуулийн 50*******54 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч ажилтанд ажлын үр дүнгийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн, нийтээр амрах баярын өдрийн, илүү цагийн, шөнийн цагийн гэх зэргийн нэмэгдэл хөлс олгодог. Гэтэл “Эү’ ТӨҮГ энэ бүхнийг хасаад дан ганц үндсэн цалингаар тооцож тэтгэмж олгох заалт хамтын гэрээгээр журамласан нь ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан байна. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хамтын гэрээний энэхүү заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд ханджээ. Харин шүүгч Б.Бямбасүрэн Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтуудыг мэддэг ч мэддэггүй мэт, шүүх хуралдаан дээр хэлсэн өмгөөлөгчийн хууль зүйн тайлбарыг сонссон ч ойлгоогүй мэт шийдвэр гаргаж хэрэглэвэл зохих илт тодорхой хуулийг огт хэрэглээгүй нь харамсалтай байна. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 6*******р зүйлийн 6.1*******д зааснаар ажилтан .... хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах... эрхтэй. Мөн хуулийн 15*******р зүйлийн 15.5*******д ... хууль тогтоомжид нийцээгүй. эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй гэснийг баримталбаас "Эү” ТӨҮГ*******ын хамтын гэрээний 8*******р бүлгийн 11 дэх хэсгийн заалтууд биелэгдэж мөрдөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна. 4. Үндсэн хуульд зааснаар монгол хүн эх орондоо ... нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол... зэргээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй бөгөөд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим бий. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан тэтгэвэр авагчид хуулийн илт тодорхой заалт хамааралгүй болох эрх зүйн зохицуулалт байхгүйг эрхэм шүүгч эрхбиш мэдмээрсэн. Шүүхийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр авах насанд хүрч, ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан шүүгчид 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. Монгол улсын хууль тогтоомжоор, ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмжийг адилхан дундаж цалингаар тооцогдохоор хуульчлагдсан. Гэтэл төрийн албан хаагч бол дундаж цалингаар тооцох, үйлдвэрийн ажилтан бол үндсэн цалингаар тооцох лугаа ялгамжтай шүүхийн шийдвэр гаргах нь тэгш эрхийн үндсэн зарчмыг зөрчөөгүй гэж үү? Шүүгч Б.Бямбасүрэн Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хамгаалах үүргээ умартан, “Эү“ ТӨҮГ*******ын нийт ажилтнуудад адил тэгш үйлчлэх ёстой хэмээн хариуцагчийн хуулиас давсан дотоод журмыг өмгөөлөн хамгаалсан нь хачирхалтай. Эрх зүйн онолын ерөнхий зарчмын дагуу аль нэг аж ахуйн нэгж, байгууллагын дотооддоо батлан гаргасан журмыг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас дээгүүр эрэмбэлэн үнэлэх ёсгүй. Хуулийг дээдлэн зөв хэрэглэж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн тулд мөрдөгдөж эхлээд удаагүй байгаа Шүүхийн тухай хуульд илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалт шинээр нэмэгдсэн. Анхан шатны шүүхээс эрх шүүгчийн ёс зүйн байдалтай холбогдохоор байгаад харамсаж байна. Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг баримтлан анхан шатны шүүхийн 2021.09.06*******ны өдрийн 142\ШШ2021\00785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эү" ТӨҮГ*******ын 2020.08.26*******ны өдрийн Б\1483 дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167*******р зүйлийн 167.1.3*******т зааснаар хүчингүй болгож, мөн зүйлийн 167.1.2*******т зааснаар энэ хэсэгт уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч "Эү" ТӨҮГ*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н бид Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00785 дугаартай шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын “Эү” ТӨҮГ*******аас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14.543.977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ат олгох"’ гэснийг эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1*******т зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, бодит дүгнэлт гаргалгүй хийсвэрээр дүгнэж, хариуцагчаас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор гаргуулсан, өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр атал хууль зөрчиж, шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал: “Эү" ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр П.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 27*******ны өдрөөс цуцалсан. “Эү" ТӨҮГ нь ажилтан П.Ат түүний 99351903 дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. /ГД.Намбаржумаа, Б. Одгарьд нарын мэдүүлгээр нотлогддог. / Гэтэл ажилтан П.А нь эмнэлэгт үзүүлж байгаа, өвчтэй байгаа гэх шалтгааны улмаас тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн “Эү'’ ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15*******д заасны дагуу ажилтны хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. /Баталгаат шуудангаар хүргүүлсэн талаарх мэдээллийг өмнөх хэрэгт баримтуудыг эх хувиар нь өгсөн байсан учир тухайн хэргээс татан авч хэрэгт хавсаргуулсан/ Ингээд ажилтан П.Аийн хаягийн дагуу баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 21*******ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25*******ны өдөр гардаж авсан байдаг. Нэхэмжлэгч П.А нь “Эү" ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын ................. тушаалыг гардан авсны дараагаар шүүхэд хандан 2020 оны 10 дугаар сарын 14*******ны өдөр Ерөнхий захирлын дээрх тушаалыг хүчингүй болгож, эмнэлгийн акттай байх хугацаа дууссан өдрөөс эхлэн шинээр гаргуулах, дээрх хугацааны тэтгэмжийг нөхөн олгох, өндөр насны тэтгэмжийг 20 сарын дундаж цалингийн хэмжээгээр бодож олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, цуглуулсан, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байх магадлалтай нөхцөл байдал үүсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль бус нотлох баримтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон. Дээрх нөхцөл байдлыг олж мэдсэн, нэхэмжлэгч, хуурамчаар баримт бичиг үйлдсэн эмч, эмнэлгийн ажилтнууд хоорондоо зөвшилцөж, нэхэмжлэгч тал сайн дураараа нэхэмжлэлээсээ татгалзаж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, 2021 оны 1 дүгээр сарын 07*******ны өдрийн 142/ШШ2021/00043 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр ярьж, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдсаныг нотлох баримтаар хүргүүлсэн. “Эү" ТӨҮГ нь нэхэмжлэгч П.Атэй холбогдож, ажил хүлээлцэх шаардлага тавьсан боловч хууль бус тушаалын талаар шүүхэд хандсан байгаа гомдол гаргана хэмээн хэлж очихгүй гэдэг ба удаа дараалан холбогдоход утсаа авахгүй болсон байдаг. Ингээд үйлдвэрийн газар нь нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөр дуусгавар болгон, түүний албан өрөөг суллаж, хувийн эд зүйлийг нь лацдаж, баталгаажуулан баталгаат шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн. /Өрөө хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлс шууданд хүлээлгэн өгсөн шуудан үйлчилгээний газрын албан бичгээр нотлогдоно./ “Эү’' ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14*******т “Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах" үүрэгтэй талаар тусгасан байдаг. Түүнчлэн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.4.8*******т “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байр өөрчлөгдөх үед ажил, үйл ажиллагаандаа хэрэглэж байсан файл, бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэн өгөх нь ажилтны үүрэг байхаар тусгасан. Хөдөлмөрийн гэрээ бол Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжуудад нийцсэн талуудын хооронд байгуулсан адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх зарчимд суурилсан харилцаа байдаг. Гэтэл үүргээ биелүүлэхгүй атлаа миний эрх гэж шүүхэд хандаж байгаа ажилтан П.Аийн хувьд энэ үйлдэл нь хэрээс хэтэрсэн зүйл болж байгааг дурдах нь зүйтэй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардан авахаас эрс татгалзаж байсан үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна гэсэн атлаа ...хариуцагч нь одоог хүртэл П.Ат ажил хүлээлцэх мэдэгдлийг албан ёсоор хүргүүлж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт байхгүй гэж хоёр өөр байдлаар дүгнэсэн. Ажил олгогчийн зүгээс ажил хүлээлцэх талаар удаа дараа мэдэгдэхэд хариу өгөөгүй, зугтдаг байсан нь баримтуудаар нотлогддог. Бид ажилтанд хүч хэрэглэн гарын үсэг зуруулах боломжгүй юм. “Эү" ТӨҮГ нь 6500 гаран ажилтантай. Өнөөдөр шүүхийн шийдвэрээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авахаас санаатайгаар татгалзаж, ажил олгогчид мэдэгдэлгүйгээр өрөөнөөсөө хэрэгтэй эд зүйлсээ шөнийн цагаар авч, ажил хүлээлцэх үүргээ биелүүлэхгүй, ажил олгогчоос тавьж буй шаардлагыг үл биелүүлэн, эсэргүүцэж утсаа салгаж байсан нь нотлогдож байхад ажилтны талд шийдвэр гаргаж байгаа нь цаашид ажилтнууд энэ төрлийн зөрчлийг удаа дараалан гаргаж, ажил олгогчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, нөхөн төлбөр гаргуулах далд санаархлыг өөгшүүлсэн үйлдэл болж, үйлдвэрийн газарт энэ төрлийн зөрчил газар авч, хууль бус практик тогтох сөрөг нөлөөлөлтэй байгааг шүүх анхааран үзнэ гэдэгт найдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3*******т “буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй” гэж заасан. Иймд ажилтан П.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа гардан авах, холбогдох тооцоогоо хийж дуусгаж ажил хүлээлцэхээс санаатайгаар татгалзаж, үйлдвэрийн газраас төлбөр нэхэмжилж буй үйлдэл нь илтэд хууль бус үйлдэл юм. Санаатайгаар татгалзсан үйлдлийг шүүхэд хүргүүлсэн нотлох баримт бүхий СД*******ээр ажил тарсны дараагаар өрөөндөө орж ирж хэрэгтэй зүйлсээ авч гарсан хэдий ч ажил олгогчид мэдэгдэж, ажил хүлээлцэхээс татгалзсан үйлдэл, Монгол Шуудан ХК*******аас тушаал гардуулахаар удаа дараа очиход хүлээж авдаггүй, цахимд бүртгэлтэй ажилтны гар утас руу мэдэгдэх гэхээр утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу өгдөггүй зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгож байна.Ажил олгогчийн зүгээс хуульд заасан бүхий л нөөц бололцоогоор ажилтантай холбоо барих, ажлыг хүлээлцүүлэх ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэл хүлээн авсан асуудалд: Нэхэмжлэгч П.Аийн 2020 оны 10 сарын 14*******ний өдөр гаргасан нэхэмжлэл болон 2021 оны 01 дүгээр сарын 14*******ний өдрүүдэд гаргасан нэхэмжлэлүүд агуулгын хувьд ижил шаардлагатай байгааг шүүх хуралдаанд тайлбарлаж учирласан боловч шүүх анхаарч үзээгүй. Тухайлбал: Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 14*******ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Эү” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг үүрэгт . ажлаас чөлөөлөх хугацааг эмнэлгийн акттай байх хугацаа дууссан өдрөөс эхлэн шинээр дахин гаргах, ингэхдээ эмнэлгийн акттай байсан хугацааны тэтгэмжийг нөхөн олгох, өндөр насны тэтгэмжийг 20 сарын дундаж цалингаар бодож олгуулахыг үүрэг болгох гэж" шаардсан. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2020 оны 12 сарын 17*******ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодотгон гаргасан хариу тайлбарт “... тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчид ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн П.Аийг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тушаал гаргах, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1*******т зааснаар гомдол гаргагчид ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3*******т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргахдаа П.Аийн шаардсанаар ажлаас халагдсаны тэтгэмжийг дундаж цалин хөлсөөр тооцож олгохыг үүрэг болгох...” гэж шаарджээ. Гэтэл нэхэмжлэгчийн одоогийн шаардлагад ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан өдрөөс буюу 2020 оны 08 сарын 27*******ны өдрөөс өнөөдрийг хүртэл 14,543,977 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчоос олгох тэтгэмжийг дундаж цалин хөлсөөр тооцуулж, бодуулж авах буюу “Эү" ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж засахыг даалгах тухай" гэжээ. Иймд нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6*******д заасан үндэслэл байгаа буюу өмнө тухайн асуудлаар хуулийн хучин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол, захирамж байгаа үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байсан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2*******т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр атал ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 07*******ны өдрийн 142/ШШ2021/00043 тоот шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4*******т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй" гэж дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийн захирамж бол шүүхийн шийдвэрийн адил хүчинтэй, шүүхийн шийдвэрийн дугаар авагддаг. Гэтэл шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа мэт нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлтэй адил шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авсанд гайхаж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээ сайн дураараа татгалзаагүй, хариуцагч талын дарамт шахалтын дунд хийгдсэн гэж маргаж байгаа хэдий ч үндсэн нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй талаар тайлбарладаггүй. Шүүхэд зориудаар хуурамч нотлох баримт гаргаж, түүнээсээ үүдэлтэй нөхцөл байдлыг тооцоолон шүүхийн үйл ажиллагаанд зориудаар саад хийж, нэхэмжлэлийг хүлээн аваагүй тохиолдолд суулт хийх, өлсгөлөн зарлах гэх мэт башир аргаар тэмцэх талаар айлган сүрдүүлж, хууль зөрчсөн, шийдвэр гаргуулсанд гомдолтой байна. Шүүх хөндлөнгийн нөлөөнд үл автаж, зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэр гаргах зарчим, үзэл санаа алдагдаж байна. Мөн тус нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1 *******т заасан шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргааны төрөлд хамаарахгүй бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1*******т зааснаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах талаарх шүүгчийн захирамж үндэслэлтэй байсан гэж үздэг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, өмнө шийдвэрлэгдсэн хэргийг дахин анхан шатны журмаар шийдвэрлэсэн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4*******т зааснаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 06*******ны өдрийн 142/1111112021/00786 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын “Эү” ТӨҮГ*******аас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14.543.977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ат олгох” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч П.А нь хариуцагч “Эү” ТӨҮГ*******т холбогдуулан ажил хүлээлцэх үеийн нөхөн олговорт 14.543.977 төгрөг гаргуулах, тус төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.А нь 1989 оноос “Эү” ТӨҮГ*******т хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад “Эү” ТӨҮГ*******ын захирлын 2020 он 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.3. дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1., 43.2., дахь заалт, “Эү” ТӨҮГ*******ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2020*******2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.11.5. дахь заалтуудыг тус тус баримтлан хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас захиргааны санаачилгаар чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь тогтоогджээ.

            Хариуцагч “Эү” ТӨҮГ нь нэхэмжлэгч П.Ат хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж, өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч эмнэлэгт үзүүлж байгаа өвчтэй гэх шалтгаанаар тушаалыг гардаж авахаас татгалзаж байсан учир түүний оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар удаа дараа хүргүүлсний эцэст 2020 оны 9 дүгээр сарын 25*******ны өдөр гардаж авсан, “Эү” ТӨҮГ, үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2 жил тутам байгуулдаг хамтын гэрээ хэлэлцээрт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь 1 удаа олгохоор заасан гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байна.

            Шүүх хариуцагч “Эү” ТӨҮГ нь нэхэмжлэгч П.Ат одоог хүртэл ажил хүлээлцэх тухай мэдэгдэл албан ёсоор хүргүүлж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлт хийж, хариуцагчаас Хөдөлмөрийн тухай  хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 59 дүгээр зүйлийн 59.2.*******т заасныг баримтлан “Эү” ТӨҮГ*******аас ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14.543.977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Эү” ТӨҮГ*******ын захирлын 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдрийн ................. дугаар тушаалд заасан “үндсэн цалинтай гэсэн үгийг дундаж цалин хөлстэй” гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д нь давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны тэмдэглэл үйл баримтын талаар зөрүүтэй тодорхой бус бичигдсэн учраас шүүх хуралдааны бичлэгийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дахин сонсох хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу тодорхой хэсгийн бичлэгийг судлахад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар бүрэн гүйцэд бичигдээгүй болох нь тогтоогдож байна.

            Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.*******д заасан “...хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн... байдлыг бичнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2.*******т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтанд хамаарах бөгөөд энэ нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл байх ёстой.

Шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 96 дугаар зүйлийн 96.1.*******д заасан үндэслэлийг зөрчиж бичигдсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар бүрэн гүйцэд бичигдээгүй байх тул хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх нэхэмжлэгч талын тайлбар, мэтгэлцээнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, хариуцагч талын тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авах боломжтой, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн 96 дугаар зүйлийн 96.3.*******т шүүх хуралдааны тэмдэглэл нь алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдаанд оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна гэснийг эрх бүхий этгээдүүд хэрэгжүүлээгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06*******ны өдрийн 142/ШШ2021/00785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230.670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ